2018/10/26

42. Бурхан ямар хүмүүсийг авардаг вэ? Ямар хүмүүсийг Тэр таягдан хаядаг вэ?

42. Бурхан ямар хүмүүсийг авардаг вэ? Ямар хүмүүсийг Тэр таягдан хаядаг вэ?

42. Бурхан ямар хүмүүсийг авардаг вэ? Ямар хүмүүсийг Тэр таягдан хаядаг вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чадна. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүмүүс нь аврагдаж Бурханыг гэрчлэх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүмүүс нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба таягдагдах хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Бурхан амьдарч чадах, Бурханы авралыг харж чадах, Бурханыг эрж хайхыг хүсдэг хүмүүсийг авардаг. Тэрээр, бие махбод болсон Бурханд итгэдэг, мөн Түүний илрэлтэнд итгэдэг хүмүүсийг авардаг. Зарим хүмүүс амьдарч чадах ба зарим хүмүүс чадахгүй; энэ нь тэдний уг чанар нь аврагдаж чадах эсэхээс шалтгаалдаг. Олон хүмүүс Бурханы үгсээс ихийг сонссон гэвч Бурханы хүслийг ойлгодоггүй, тэд Бурханы олон үгсийг сонссон боловч тэдгээрийг хэрэгжүүлэх чадваргүй байсаар байдаг, тэд ямар ч үнэнийг амьдран харуулах чадваргүй бөгөөд бас Бурханы ажилд санаатайгаар саад учруулдаг. Тэд Бурханы төлөө ямар ч ажил хийх чадваргүй байдаг, тэд Түүний төлөө юуг ч зориулж чаддаггүй, мөн нууцаар сүмийн мөнгийг үрж, Бурханы гэрт үнэгүй хооллодог. Эдгээр хүмүүс үхсэн ба тэд аврагдахгүй. Бурхан Өөрийнх нь ажлын дунд байгаа бүх хүмүүсийг авардаг. Гэвч тэдний зарим хэсэг нь Бурханы авралыг хүлээж авч чадахгүй; зөвхөн цөөн тооны хүмүүс л Түүний авралыг хүлээн авч чадна, учир нь ихэнх хүмүүс үхсэн, тэд аврагдаж чадахгүй болтлоо үхмэл болж, Сатанд бүхэлдээ ашиглуулсан ба уг чанартаа тэд хэтэрхий муу санаатай.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи амилсан хүн мөн үү?”-ээс

Өөрт нь үйлчилдэг хүмүүсийг Бурхан үргэлж төгс болгосон. Тэр тэднийг амархан хөөн зайлуулдаггүй. Хэрвээ чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг үнэхээр хүлээн зөвшөөрч, өөрийн шашны хуучин хэрэгжүүлэлт болон ёс зүйг хаяж, шашны хуучин үзлийг өнөөдрийн Бурханы үгийг хэмжих хэмжүүр болгон ашиглахаас зайлсхийж чадвал чамд ирээдүй байна. Гэвч хэрвээ чи хуучны зүйлстэйгээ зууралдаж, тэдгээрийг эрхэмлэсэн хэвээр байвал чи аврагдаж чадахгүй. Бурхан тийм хүмүүсийг огт анзаарахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлийг төгсгөх”-өөс

Бурханд үнэхээр итгэгч хүмүүс бол Бурханы үгийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүс, тэд бол үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүс юм. Бурханы гэрчлэлд үнэнхүү зогсож чадах хүмүүс нь мөн Түүний үгийг хэрэгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүс, тэд бол үнэний талд жинхэнээр зогсож чадах хүмүүс юм. Хууран мэхлэлтийг ашиглагч, шударга бусыг хийгч хүмүүс нь бүгд үнэн байхгүй хүмүүс ба тэд бүгд Бурханд ичгүүрийг авчирдаг. Чуулганы дотор хэрүүл маргаанд оролцогч хүмүүс нь Сатаны боолууд ба Сатаны биежсэн төрх юм. Ийм хүн дэндүү хорлонтой байдаг. Ялган таних чадваргүй, үнэний талд зогсох чадамжгүй хүмүүс бүгд хорон муу санаа зорилго өвөрлөх ба үнэнийг булингартуулдаг. Эдгээр хүмүүс бүр ч илүү Сатаны маш нийтлэг төлөөлөл юм; тэд авралын гадна байх ба хэлэх ч шаардлагагүйгээр тэд бүгд таягдуулалтын бай болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх сануулга”-аас

Бурхан одоо бүлэг хүмүүсийг олж авахыг хүсэж байгаа—тэд бол Түүнтэй хамтран ажиллахаар зорьдог, Түүний ажлыг дуулгавартай дагадаг, Бурханы хэлдэг үг үнэн гэдэгт итгэдэг, Бурханы шаардлагыг биелүүлж чаддаг хүмүүс юм. Тэд бол зүрх сэтгэлдээ жинхэнэ ойлголттой хүмүүс билээ. Тэд бол төгс болгуулж чадах хүмүүс бөгөөд тэд төгс болгуулах замаар гарцаагүй алхах болно. Бурханы ажлын талаар тодорхой ойлголтгүй, Бурханы үгийг идэж уудаггүй, Түүний үгэнд анхаарал хандуулдаггүй, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх хайргүй хүмүүс—ийм хүмүүс төгс болгуулж чадахгүй. Махбод дахь Бурханд эргэлздэг, Түүний талаар тодорхой мэдэхгүй хэвээр үлддэг, Түүний үгэнд хэзээ ч ноцтой ханддаггүй, үргэлж Түүнийг хуурдаг хүмүүс Бурханыг эсэргүүцдэг ба Сатаных байдаг—тийм хүмүүсийг төгс болгох ямар ч боломжгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуу байдаг хүмүүсийг Бурхан төгс болгодог”-оос

Зарим хүн ёсорхуу, зүй зохистой байдлаар авирлаж, Бурханы өмнө нэн “сайн хүмүүжилтэй” байдаг боловч Сүнсний өмнө увайгүй болж, бүх эрээ цээрээ алддаг. Та нар ийм хүнийг үнэнч шударга хүмүүсийн тоонд оруулах уу? Хэрвээ чи хоёр нүүртэн агаад хүмүүстэй харьцахдаа чадамгай бол Би чамайг гарцаагүй Бурханаар даажигнадаг хүн байна гэж хэлнэ. Хэрвээ чиний үгс шалтаг тайлбар болон өөрийгөө зөвтгөсөн хэрэггүй зөвтгөлөөр дүүрэн бол Би чамайг үнэнийг хэрэгжүүлэх туйлын дургүй хүн гэж хэлнэ. Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц зүйл байгаа бол, хэрвээ чи гэрлийн замыг эрж хайхын тулд өөрийнхөө нууцыг—өөрөөр хэлбэл өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчлэх маш дургүй бол Би чамайг авралыг хялбархан олж авч чадахгүй бөгөөд харанхуйгаас хялбархан гарч чадахгүй хүн байна гэж хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

Хожим амралтын үеэр амьд үлдэх хүмүүс нь бүгд гай зовлонгийн өдрийг туулж, Бурханд гэрчлэл хийсэн байх болно; тэд бүгд үүргээ гүйцэтгэсэн, Бурханд дуулгавартай байхаар зориглосон хүмүүс байх болно. Үнэнийг хэрэгжүүлэхээс зайлсхийхийн тулд үйлчлэл үзүүлэх боломжийг ашиглахыг хүссэн хүмүүс үлдэж чадахгүй. … Хэрвээ хүн өөрийнхөө үүргийг үнэнчээр хийдэг бол, ерөөл хүртэж эсвэл золгүй явдал туулахаас үл хамааран тэд мөнхөд Бурханд үнэнч бөгөөд шагнал авахаар зүтгэдэггүй гэсэн үг юм. Хэрвээ хүмүүс ерөөл харах үедээ Бурханд итгэлтэй байдаг боловч ерөөл хараагүй үедээ итгэлээ алдаж, эцэстээ Бурханд гэрчлэл хийж чадахгүй, өөрсдийн хийх ёстой үүргийг биелүүлж чадахгүй байвал Бурханд нэгэнтээ итгэлтэйгээр үйлчлэл үзүүлж байсан энэ хүмүүс мөн л устгагдах болно. Товчхондоо бол хорон муу хүмүүс мөнхөд амьд үлдэж чадахгүй, мөн амралтанд ч орж чадахгүй; зөвхөн зөв шударга хүмүүс л амралтын эзэд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос

Ийм хүмүүс шинэ ажлын тухай ямар ч ойлголтгүй байдаг бөгөөд эцэс төгсгөлгүй үзлээр дүүрэн байдаг. Тэд чуулганд ямар ч чиг үүрэг гүйцэтгэдэггүй; харин ч өдөөн хатгалга хийж, сөрөг зүйлсийг түгээдэг ба чуулган дахь бүх төрлийн зохисгүй явдал, үймээн самуунд хүртэл оролцож, тэгснээрээ ялган салгах чадвар дутмаг хүмүүсийг будилуулж, үймүүлж байдаг. Энэ амьд чөтгөрүүд, энэ муу ёрын сүнснүүд чуулганыг аль болох хурдан орхиж явах ёстой, чамаас болж чуулган сүйрэх вий. Чи өнөөдрийн ажлаас эмээхгүй байж болох боловч маргаашийн зөвт шүүлтээс айхгүй байна уу? Чуулганд маш олон тооны ашигч хүмүүс байдаг мөн түүнчлэн Бурханы хэвийн ажлыг тасалдуулахаар чармайдаг асар олон тооны чононууд байдаг. Эдгээр бүгд нь Диаволын илгээсэн чөтгөрүүд бөгөөд гэнэн цайлган хургануудыг залгихаар чармайж буй харгис чононууд юм. Хэрвээ эдгээр хүн хэмээгдэгчдийг хөөхгүй бол тэд чуулганыг сорон мөлжигчид, мөн тахилаар хооллодог цагаан эрвээхийнүүд болно. Эдгээр жигшүүрт, мунхаг, адгийн муу, зэвүүн өтнүүд удахгүй нэг л өдөр шийтгэгдэх болно!

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Өөрсдийн махан биеийг л боддог, тав тухтай байдалд дуртай хүмүүс, итгэл нь тодорхойгүй хүмүүс, хар дом, болон хар шидэнд оролцдог хүмүүс, садар самуун, навсгар, ноорхой хүмүүс, Еховагийн тахилыг болон Түүний өмчийг хулгайлдаг хүмүүс, хээл хахуульд дуртай хүмүүс, тэнгэр лүү явах тухай хий дэмий мөрөөддөг хүмүүс, зөвхөн хувийн алдар нэр, эд хөрөнгийг эрмэлздэг биеэ тоосон, их зантай хүмүүс, эрээ цээргүй үг тараадаг хүмүүс, Бурханыг Өөрийг нь доромжилдог хүмүүс, Бурханы Өөрийнх нь эсрэг шүүлт хийж, гүжирдэхээс өөрийг хийдэггүй хүмүүс, бусадтай бүлэглэж, хараат бус болохоор оролддог хүмүүс, өөрсдийгөө Бурханаас илүү өргөмжилдөг хүмүүс, садар самуун байдалд урхидуулсан хөнгөмсөг залуучууд, дунд эргэм болон ахмад эрэгтэй, эмэгтэйчүүд, хувийн алдар нэр, эд хөрөнгийг таашааж, бусад хүмүүсийн дунд хувийн байр суурь хөөцөлддөг эрэгтэй, эмэгтэйчүүд, нүгэлдээ урхидуулсан, гэмшдэггүй хүмүүс—тэд бүгд аврагдахын аргагүй биш гэж үү? … Миний ажлын үеэр та нар үргэлж Миний эсрэг үйлддэг ба та нар хэзээ ч Миний үгийг мөрддөггүй. Би Өөрийн ажлыг хийдэг ба чи өөрийн хувийн ажлыг хийж өөрийн жаахан хаанчлалаа байгуулдаг—сүрэг үнэг, нохой та нарын хийж байгаа бүхэн чинь Миний эсрэг байдаг! Зөвхөн өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг л та нар үргэлж тэвэртээ оруулахаар хичээдэг—та нарын хүндлэл хаана байна вэ? Та нарын хийдэг бүхэн чинь бусармаг! Та нарт ямар ч дуулгавартай байдал эсвэл хүндлэл байхгүй, хийдэг бүхэн чинь бусармаг агаад гүтгэн доромжилсон байдаг! Тийм хүмүүс аврагдаж чадах уу? Бэлгийн ёс суртахуунгүй, садар самуун эрчүүд өөрсдийн зугаа цэнгэлийн төлөө сээтэгнэсэн янхнуудыг өөрсөддөө татахыг үргэлж хүсэж байдаг. Би тийм бэлгийн ёс суртахуунгүй чөтгөрүүдийг аврахгүй, Би бузар чөтгөрүүд та нарыг үзэн яддаг ба хуял тачаал, сээтэгнүүр зан чинь та нарыг там руу умбуулсан—та нарт өөрсдийгөө өмөөрөх зүйл юу байгаа юм бэ? Бузар чөтгөрүүд болон муу ёрын сүнснүүд та нар маш зэвүүн! Та нар жигшүүртэй! Тийм хог хаягдлууд хэрхэн аврагдаж чадах юм бэ? Нүгэлд урхидуулсан хүмүүс мөн л аврагдаж чадна гэж үү? Эдгээр үнэн, энэ зам болон энэ амь та нарын сэтгэлийг татдаггүй; та нар нүгэлтэй байдал, мөнгө, зэрэг зиндаа, алдар хүнд, олз ашиг, махан биеийн зугаа цэнгэл, эрчүүдийн царайлаг байдал болон эмэгтэйчүүдийн сээтэгнүүр занд сэтгэл татагддаг. Юу та нарыг Миний хаанчлалд орох эрхтэй болгож байгаа юм бэ? Та нарын дүр зураг бүр Бурханыхаас ч илүү их, та нарын байр суурь Бурханыхаас ч өндөр бөгөөд хүмүүсийн дундах та нарын нэр хүндийн талаар ярихын ч хэрэггүй—та нар хүмүүсийн шүтэн мөргөдөг шүтээн болсон. Чи тэргүүн тэнгэрэлч болоогүй гэж үү? Хүмүүсийн төгсгөл илчлэгдэх үед энэ нь мөн авралын ажил дуусах дөхсөн үе байх бөгөөд та нарын олонх нь аврагдахын аргагүй, таягдан хаягдах ёстой цогцоснууд болох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-оос

Хүний нөхөрлөл:

Бурхан ямар хүмүүсийг хамгаас илүү таалдаг вэ? Үнэнийг эрэлхийлдэг, үнэнтэй, зарчимтайгаар цөхрөлтгүй зүтгэдэг хүмүүсийг Бурхан хамгаас илүү таалдаг. Ийм учраас Бурханы гэр энэ төрлийн хүмүүсийг онцгойлон дэмждэг. Бурханы хүүүс ийм төрлийн хүмүүсийг тусгайлан хайдаг. Бурханы гэр үнэнийг үнэхээр эрэлхийлдэг, үнэн, зарчимтайгаар цөхрөлтгүй зүтгэдэг, шударга үзэлтэй хүмүүсийг олмогцоо өнгөрсөнд ямар ч гэм буруутай байсан үл хэрэгсэж, тэднийг дэмждэг. Энэ төрлийн хүмүүс нь Бурханы нүдэнд нандин, сайн харагддаг. Тэд Бурханы олохыг хүсдэг хүмүүс юм. Төгс болгуулах бүх хүн яг ийм төрлийн хүмүүс байдаг. ... Олны дунд ямар төрлийн хүмүүс хамгийн хүндтэй, сайн байдаг вэ? Гол төлөв үнэнийг эрэлхийлдэг, үнэнд хайртай, шударга үзэлтэй, Бурханы ажлыг үргэлж хамгаалдаг хүмүүс тийм байдаг. Тэд бол хамгийн сайн төрлийн хүмүүс юм. Тэд бол тэргүүн зэргийн, хүндэт хүмүүс. Тэгвэл хамгийн жигшүүртэй хүмүүс хэн бэ? Ихэрхүү, биеэ өмөөрдөг хүмүүс шалихгүй зүйлээр хөөцөлдөх дуртай, хуурамч тайлбартайгаа зөрүүдлэн зууралдаж, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үнэнийг огт хайрладаггүй. Эдгээр нь бүгд таягдан хаялтын бай болох хүмүүс юм. Тэд Бурханы авралыг хүртэхгүй гэдэг нь гарцаагүй.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (III) дэх “Асуулт, хариултууд”-аас

Бурхан үнэнч хүмүүсийг таалдаг гэдгийг бид бүгд мэднэ. Бурхан үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг авардаг. Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүсийг төгс болгодог. Хэрэв бид Бурхан үүнийг таалдаг гэдгийг баталж чадвал, Ариун Сүнсний ажил ямар төрлийн хүмүүсийг шилдэг гэж та нар хэлэх вэ? Тэрээр ямар төрлийн хүмүүс дээр ажиллах байсан бэ? Мэдээж хэрэг, Тэр ч мөн үнэнийг эрэлхийлдэг, үнэнч хүмүүс болон Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг сонгоно. Иймээс Ариун Сүнсний ажилд сонгогдох хүмүүс бас зөв байх ёстой. Тэд бол үнэнийг эрэлхийлдэг, Бурханд үнэхээр хайртай, үнэнч хүмүүс юм.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (II) дэх “Бурханыг хайрлах зүрх сэтгэлтэй хүмүүс л Ариун Сүнсний дундаршгүй ажлыг олж авч чадна”-аас

Өнөө үед Бурханы үгсийг яаж идэж уухаа мэддэггүй, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авахыг онцолдоггүй, хүний мөн чанарыг илчилдэг Бурханы үгсийг нухацтай авч үздэггүй олон тооны шинэ итгэгчид байна. Тэдний хийдэг бүх зүйл бол амийн зан чанарын өөрчлөлттэй ямар ч холбоогүй асуудлуудыг нягт нямбай судлах явдал юм. Зарим хүмүүс нууц руу гүнзгийрэн орж, он жилүүд рүү гүнзгийрэн орж, Бурханы өдрийг судалдаг. Бурханыг хэн болохыг тодорхой мэдэхгүй байгаа боловч, тэд амийн зөв замд орохоосоо өмнө эдгээр зүйлсийг судлахаар шийдсэн юм шиг санагддаг. Эдгээр хүмүүс аврагдаж чадахгүй гэж би айж байна. Тэд бол таягдан хаяхаар тэмдэглэгдсэн хүмүүс юм. Шинэ итгэгчдийн дунд байр суурь олж авахыг хичээдэг зарим хүмүүс байдаг. Тэдэнд статус ба мөнгө маш чухал. Тэд зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийх болно. Эдгээр бүх хүмүүс аврагдаж чадахгүй муу хүмүүс юм. Тэдний Бурханд итгэх итгэл нь авралд хүрэхийн тулд биш, харин статусын төлөө байдаг. Статусын төлөө тэд юу ч хийнэ. Эдгээр нь Бурханы гэр бүлд нэвтэрч орсон бөгөөд хамгийн аюултай хүмүүс.

Дээрхийн нөхөрлөлөөс

Сатаны гаргасан цуу яриа, зохиосон худал хуурмаг болон, ялангуяа агуу улаан луу болон шашны ертөнцийн төрөл бүрийн төөрөгдлийг сонсоод зарим хүн тодорхой ялган таниж чаддаггүй. Зарим хүн бүр цаашлаад, Бурханд эргэлзэхэд ч хүрч, агуу улаан лууны өмнө Бурханыг үгүйсгэж зүрхлэн, тэр байтугай Бурханаас урвадаг; ийм хүмүүс эргэлзэх зүйлгүй таягдан хаягддаг.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (IX) дэх “Хүн Бурханы зөвт байх төрөлх зан чанарыг мэдэх замаар л Бурханыг хүндэтгэж чадна”-аас

Үнэнийг ойлгож, бодит байдал руу ордог хүмүүс бүхий л төрлийн хүмүүсийг ялгаж таньж чаддаг, Бурхан аль хүмүүсийг аварч, аль хүмүүсийг устгадаг болохыг, аль хүмүүс нь Бурханд үнэхээр итгэдэг бөгөөд үнэнийг хайрладаг болохыг, мөн аль хүмүүс нь үнэнд огт дургүй бөгөөд аврагдах боломжгүй болохыг мэддэг. Иргэний үймээн самуун болж байх явцад Бурханы үнэхээр сонгосон хүмүүс Бурханы үгсийг идэж, ууж, үнэний талаар нөхөрлөж, Бурханд залбирч, Бурханы шүтэн бишрэхээр цугларах ёстой. Энэ бол хамгийн чухал зүйл юм. Хамгийн өрөвдөлтэй хүмүүс нь устгагдсан, үнэнд огт хайргүй хүмүүсийн дэргэд хэвээр байгаа бөгөөд тэдгээр хүмүүст хууртаж, тэдний хяналтанд байгаа хүмүүс юм. Учир нь Бурханы ажил аль эрт илчлэгдэж, хүнийг төрлөөр нь ангилсан билээ. Үнэний бодит байдал огт байхгүй, тэр байтугай бүхий л төрлийн хорон муу зүйл үйлдсэн хүмүүс хэдийн устгагдаж, Сатанд өгөгдсөн тул Бурханы гэрт үл хамаарна. Бурханы сонгосон хүмүүс Бурханы санаа зорилгыг дагаж мөрдөхийн тулд тэдгээр хүмүүсийг үгүйсгэж, тэднээс хол байх ёстой. Бурханаас эмээдэг, хорон муугаас зай барьдаг хүмүүс үнэхээр аврагдсан хүмүүс юм. Хорон муугаас зай барих гэдэг нь нүгэлт, хорон муу үйлсээс хол байхыг хэлж байгаа юм. Хэн ч хорон муу үйл хийхгүй байх явдлыг хангахын тулд хүн бүр эхлээд нүгэлт хүмүүсээс хол байж, тодорхой зааг тогтоож, өөрсдийгөө нүгэлтнүүдээс бүрэн тусгаарлаж, Сатаныг орхих ёстой. Зөвхөн ингэснээр та өөрөө хорон муу үйл хийхгүй байж чадна. Нүгэлтнүүдэд хууртагдаж, хязгаарлаж болзошгүй хүмүүс Сатаны эзэмшил дор амьдарсан хэвээр байгаа бөгөөд буруугаа хүлээдэггүй, эдгэрэх боломжгүй тул аврагдах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Бурханд чин сэтгэлээсээ итгэж, үнэнийг хайрладаг хүмүүс чуулганы амьдралаар амьдарч, Бурханд залбирч, Бурханыг шүтэн бишрэхийн тулд цугларах ёстой бөгөөд ингэснээр тэд Ариун Сүнсний ажилтай болж, Бурхан тэдэнтэй хамт байж, тэднийг ерөөх болно. Энэ бол Бурханы сонгосон хүмүүст байх ёстой ухамсар ба мэргэн ухаан юм. Хэрэв хүмүүс нүгэлтнүүдээр удирдуулж, зовох дуртай, нүгэлтнүүдийг үгүйсгэж, тэднээс салахыг хүсэхгүй байгаа бол тэд Бурханыг биширч, хүндэлдэг хүмүүс биш бөгөөд хорон муугаас хол байж чадахгүй. Тийм болохоор тэднийг устгагдсан хүмүүс гэж ангилаад байгаа юм….

Төгс Хүчит Бурханы Чуулганы Ажлын Зохион Байгуулалтын Сонгосон Цаг Тооллын Бичгийн “Гагцхүү Бурханы Сонгосон Хүмүүс Бурханд Итгэх Зөв Замд Орох Үед л Бурханы Ажил Түүнийг Алдаршуулснаар Төгсөнө” номоос

No comments:

Post a Comment