2018/11/01

3. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

3. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

3. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Тэгэхэд тэр, Өөрийнхөө алдрыг надад харуулаач гэж би Танаас гуйж байна гэв. Тэр ... Чи Миний царайг харж чадахгүй: учир нь Намайг хараад, амьд үлдэж чадах хүн байхгүй гэжээ.” (Гэтлэл 33:18-20)

“ЭЗЭН Синаи уулан дээр, уулын орой дээр залран буужээ; тэгээд Мосе очив. ЭЗЭН Мосед, Бууж очоод хүмүүст тушаа, тэд ЭЗЭНийг харах гэж дайраад олноороо үхэх вий гэв.” (Гэтлэл 19:20-21)

“Бүх хүмүүс тэнгэрийн дуу, аянга, бүрээн дуу, утаа багширсан уулыг харав: үүнийг харангуутаа хүмүүс айн дагжиж, холхон зогслоо. Тэгээд тэд Мосед, Та бидэнтэй яриач бид сонсъё: харин Бурхан бидэнтэй бүү яриг, эс бөгөөс бид үхнэ гэв.” (Гэтлэл 20:18-19)

“Тэгтэл тэнгэрээс, Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулах болно гэсэн дуу гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод, тэнгэр дуугарлаа гэв: бусад нь, Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэлээ.” (Иохан 12:28-29)

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханы хүнд зориулсан аврал нь шууд Сүнсний арга маягаар, Сүнсний ялгамж чанараар хийх биш. Учир нь Түүний Сүнс нь хүнд мэдрэгддэггүй, харагддаггүй, хүн ойртож чадахааргүй зүйл юм. Хэрэв Тэрээр хүнийг Сүнсний байдлаар шууд аврах гэвэл хүн Түүний авралыг хүлээж авах чадваргүй байна. Хэрэв Бурхан гадуураа бүтээгдсэн хүний дүрээр ирэхгүй бол хүмүүс энэ авралыг хүлээн авах чадваргүй байна. Хүнд Түүнд ойртох арга байдаггүйтэй адилаар хэн ч Еховагийн үүлэнд ойртож чадахгүй. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, бий болох махан биедээ Өөрийн үгээ шингээснээр л Тэрээр үгээ Түүнийг дагасан бүхэнд хүргэх ажлыг хийж чадах юм. Тэгснээр л хүн өөртөө зориулсан Түүний үгийг сонсож, Түүний үгийг харж, Түүний үгийг хүлээн авснаар бүрэн аврагдаж чадна. Хэрэв Бурхан махан бие болоогүй бол махан биетэй нэг ч хүн ийм агуу авралыг хүртэхгүй ба нэг ч хүн аврагдахгүй байх байсан. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүмүүсийн дунд ажилласан бол хүн цохигдож эсвэл Сатанд бүрэн олзлогдох байсан, учир нь хүн Бурхантай холбогдож чаддаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Хэрэв Бурхан махан бие болохгүй юм бол хүнд Тэрээр үзэгддэггүй, мэдэгддэггүй Сүнс хэвээр үлдэнэ. Хүн махан биетэй ба Бурхан хүн хоёр нь хоёр өөр ертөнцийнх бөгөөд шинж чанараараа ялгаатай. Бурханы Сүнс нь махан биетэй хүнтэй таарахгүй ба тэдгээрийн хооронд ямар ч харьцаа байж чадахгүй. Мөн хүн сүнс болж чадахгүй. Иймд Бурханы Сүнс нэгэн бүтээл болж Өөрийн анхны ажлыг хийх ёстой. Бурхан хамгийн өндөр газар руу очих болон Өөрийгөө энгийн бүтээл, хүн болгож хүмүүсийн дунд ажил хийн амьдрах хоёрыг аль алийг нь хийж чадах боловч хүн бол өндөр газарт очих болон сүнс болохын алиныг нь ч хийж чадахгүйгээс гадна доор газар ч очиж чадахгүй. Иймд Бурхан Өөрийн ажлаа гүйцэтгэхийн тулд махан бие болох ёстой. Эхний махан бие бололтын хувьд зөвхөн бие махбодтой болсон Бурханы махан биеийг Түүний загалмайлалтаар дамжуулан хүнийг золин аврах боломжтой байсан ба Бурханы Сүнсийг хүний нүглийн золиос болгон загалмайд цовдлох боломжгүй байсан. Бурхан шууд махан бие болж хүний нүглийн төлөөс болж чадах байсан ба харин хүн бол шууд тэнгэрт очиж Бурханы тэдэнд бэлтгэсэн нүглийн төлөөсийг авч чадахгүй байсан. Иймд хүн тэнгэр лүү очиж өөрсдийн авралыг авч чадахгүй. Учир нь хүн доройтсон бөгөөд тэнгэрт гарч чадахгүй болсон ба нүглийн төлөөсийг авч бол бүр чадахгүй тул Бурхан тэнгэр газар хоёрын хооронд явах хэрэгтэй болсон. Иймд Есүсийн хүмүүсийн дунд ирж хүмүүсийн огт хийж чадахгүй ажлыг биечлэн хийх шаардлагатай болсон юм. Бурхан махан бие болох тохиолдол бүр нь ингэх үнэхээр шаардлагатай байсан учраас болдог. Хэрэв эдгээр үе шатуудын аль нэгийг нь шууд Бурханы Сүнс хийж чадах байсан бол Тэрээр ингэж махан бие болохын доромжлолыг үүрэхгүй байх байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Махан биеийн ажил нь ихээхэн зовлон зүдгүүрийн шалтгаан болдог ч махан биед Сүнстэй адилхан агуу ялгамж чанар байдаггүй, Сүнсний нэгэн адил эрх мэдэл эзэмших нь байтугай Сүнстэй адил ер бусын үйл хэргийг ч хийж чадахгүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махан биеийн хийсэн ажлын мөн чанар нь шууд Сүнсээр хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө хүний бүх хэрэгцээний хариулт нь юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний ашиглалтын үнэ цэнэ нь махан биеийнхээс хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай, гэтэл махбодын ажил нь Түүний харилцаж байгаа хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна бодит хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаарх илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд оршино, мөнх бус хүмүүсийн хувьд ухаж ойлгох байтугай харах хүртэл хэцүү, иймээс ч тэд зөвхөн хоосон төсөөлөлд найдаж л чадна. Махбодын ажил харин энгийн бөгөөд бодит байдалд тулгуурласан, баялаг мэргэн ухааныг шингээсэн, хүний нүдэнд үзэгдэж харагдах барьцтай байдаг; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, үүнд өөрийн асар их төсөөллийг ашиглах шаардлагагүй. Энэ бол Бурханы махбод дахь ажлын нарийн зөв байдал болон жинхэнэ үнэ цэнэ мөн. Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг болон түүний хувьд төсөөлөхөд амаргүй зүйлсийг хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун санаатай хүний хувьд ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэд зөвхөн сэтгэл хөдөлгөлт эсвэл ерөнхий утга учрыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгний яг таг удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Тиймээс хүн таамаглал хийх нь байтугай, тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил нь зөвхөн хязгаарлагдмал цар хүрээнд зохимжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбодын ажил нь хүнд хамаагүй илүү оновчтой, чухал зорилго болон Сүнсний ажлаас хамаагүй илүү бодит, үнэ цэнэтэй мэдлэгийг өгдөг. Ялзарсан хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай ажил бол оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангадаг ажил юм. Зөвхөн бодитой ажил, цагаа олсон заавар нь л хүний дур сонирхолд таарч тохирох бөгөөд зөвхөн бодит ажил нь хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас аварч чадна. Үүнд зөвхөн бие махбодтой болсон Бурхан хүрч чадна; зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүнийг өмнөх ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс Бурханы төрөлх мөн чанар хэдий ч ийм ажлыг зөвхөн Түүний махбодоор хийх боломжтой. Хэрэв Сүнс дангаараа ажилладаг байсан бол Түүний ажил үр дүнтэй байж чадахгүй байх байсан—энэ бол илэрхий үнэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Үнэнийг хайдаг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүмүүсийн хувьд Сүнсний ажил нь зөвхөн сэтгэл хөдөлгөлт, илчлэлт, төсөөлөгдөшгүй гайхамшигтай мэдрэмж, нөгөөтэйгүүр агуу, ер бусын, бишрэм, тэгсэн атлаа бүгдийн олж авч, хүртэж чадахааргүй мэдрэмжийг өгдөг. Хүн, Бурханы Сүнс хоёрын хооронд асар их зай байгаа мэт, тэд хэзээ ч адилхан байж чадахгүй мэт, тэднийг үл үзэгдэх зүйлээр хувааж салгасан мэт зөвхөн алсаас бие биеэ харж чадна. Үнэндээ Сүнс болоод хүн нэг төрлийн зүйл биш, нэг ертөнцөд хамт хэзээ ч оршихгүй, Сүнсэнд хүний гэх юу ч байдаггүй учраас энэ хийсвэрлэлийг Сүнс хүнд өгсөн юм. Иймээс хүнд хамгийн их хэрэгтэй ажлыг Сүнс шууд хийж чаддаггүй учраас хүнд Сүнс хэрэггүй юм. Махбодын ажил нь хүнд зорих бодит зорилго, тодорхой үгс болон Тэр бол бодит агаад энгийн, эгэл жирийн агаад даруухан гэсэн мэдрэмжийг өгдөг. Хэдий хүн Түүнээс айж болох боловч ихэнх хүмүүсийн хувьд Тэр харилцахад хялбар байдаг: Хүн Түүний царайг харж, дуу хоолойг нь сонсож чадах ба Түүнийг алсаас харах шаардлагагүй. Энэ махбод нь хүнтэй адил нэг ертөнцөд орших учир хүнд дөхөм бөгөөд хол эсвэл ойлгошгүй биш, харин ч харж, хүрч болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Бурхан бие махбодтой болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлийн ихэнхийг хүмүүс ойлгоогүй, учир нь энэ нь бүрэн бурханлаг байдлаас гардаг байсан билээ. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүн төрөлхтөнд харагдахгүй, ойлгомжгүй байсан; энэ нь хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлэгдсэн. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнц рүү нэвтэрч чадахгүй юм. Гэхдээ Бурхан бие махбодтой болсны дараа хүн чанарын өнцгөөс Тэр хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд Тэр сүнсний ертөнцөөс гарч, үүний цар хүрээг давсан. Тэр, Бурханыг ойлгож, мэдэж, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хүрээн дотор Түүний шаардсан стандартыг өөрсдийн чадах хэмжээгээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон тэдний амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр, тэдний ойлгож чадах хэлээр, тэдний олж авч чадах мэдлэгээр дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махан биед ажиллах Бурханы арга зам болон Түүний зарчмууд нь ихэвчлэн хүн чанараар эсвэл үгээр дамжуулан биелж байсан боловч, энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “урханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-нөөс

Энэ нь Бурхан бие махбодтой болсны давуу тал байв: Тэр хүн төрөлхтний мэдлэгийг өөртөө ашигтайгаар эргүүлж, хүмүүстэй ярьж, Өөрийн хүслийг илэрхийлэхдээ хүний хэлийг ашиглаж байсан. Хүмүүсийн хүний хэлээр, хүний аргаар ойлгох гэж ядаж байсан Өөрийн гүн гүнзгий, бурханлаг хэлийг хүмүүст тайлбарлаж эсвэл “орчуулж өгсөн”. Энэ нь Түүний хүслийг ойлгож, Тэр юу хийхийг хүсэж байсныг мэдэхэд нь хүмүүст тусласан юм. Тэр мөн хүний хэл ашиглан хүмүүстэй хүний өнцгөөс яриа өрнүүлж, тэдний ойлгож чадах аргаар хүмүүстэй харилцаж чадаж байв. Тэр бүр хүний хэл болон мэдлэгийг ашиглан ярьж, ажиллаж байсан, ингэснээр хүмүүс Бурханы эелдэг зан, ойр дотно байдлыг мэдэрч, ингэснээр тэд Түүний зүрх сэтгэлийг харж байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “урханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-нөөс

Шүүгдэх нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос шууд шүүгддэг нь Сатаны сүнс биш учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн бол бүгдийг хамрахгүй байх байсан. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр нүүрээрээ халз тулж чадахгүй учраас ийм ажлыг зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс улбаалан үр нөлөө тэр даруйдаа харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байв. … Хэрэв Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол Тэр хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх шударга бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг Бурханы талаарх хүний үзэлд зориулж хийдэг, хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний шударга бус байдлыг сайн илчлэх нь байтугай ийм шударга бус байдлыг бүрэн ил болгох чадваргүй. Бие махбодтой болсон Бурхан бол Түүнийг мэддэггүй бүх хүмүүсийн дайсан юм. Хүний үзэл хийгээд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр дамжуулан Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр нөлөө Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтний шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Бие махбодтой Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцах явцдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчилт шахалтаас хүлээн зөвшөөрөх байдал руу, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр нөлөө юм. Хүн зөвхөн Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр дамжуулан аврагдаж, Түүний амнаас гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөрснөөр Түүнээс амийн хангамжийг хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы ажил бөгөөд Сүнсний ялгамж чанартай Бурханы ажил биш юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Хэрэв Бурханы Сүнс хүнд шууд хэлбэл тэд бүгд дуу хоолойг нь дагах ба илчлэлтийн үггүйгээр доошоо болж, Паул Дамаск руу явж байхдаа гэрлэн дунд газар унасантай адил болох байсан билээ. Хэрэв Бурхан ажлаа ийм байдлаар үргэлжлүүлсэн бол хүн өөрийн ялзралыг хэзээ ч үгэн шүүлтээр таньж, авралыг хүртэхгүй байх байсан. Зөвхөн махан бие болсоноор л Тэр биечлэн Өөрийн үгсийг бүгдийн чихэнд хүргэн, чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгээр хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Зөвхөн үүнийг л Түүний үгээр хүрсэн үр дүн гэдэг ба энэ нь харин хүний өмнө Сүнс гарч ирж хүмүүсийг айлган дагуулахыг хэлдэггүй. Зөвхөн ийм бодит, ер бусын ажлын тусламжтайгаар хүний дотор гүнд олон жил нуугдсан хуучин зан чанарыг бүрэн илчлэн гаргаснаар хүн Түүнийг таньж өөрчилж болох юм. Энэ нь бие махбодтой болсон Бурханы бодитой ажил юм; Тэрээр хүн дээр үгээр шүүлт хийж үр дүнд хүрэхийн тулд шүүлтийг ярьж, бодитой байдлаар хийдэг. Энэ бол махан бие болсон Бурханы эрх мэдэл ба Бурхан

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод номлолын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед, Түүнийг дагадаг хүмүүс тэдгээр тодорхойгүй, эргэлзээтэй зүйлийн хойноос хөөцөлдөн хайхаа больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан махбодоороо Өөрийн ажлыг түгээхэд, Түүнийг дагадаг хүмүүс махбодоороо хийсэн Түүний ажлыг бүх бүлэг, урсгал руу дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн сонссон бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж сонссон зүйлс байх болно мөн цуу яриа биш баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүйгээр Түүний сайн мэдээ бүх улс оронд, бүх газар нутагт түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр харин зөвхөн хүний төсөөллөөр Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд ойлгошгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүний төлөө Бурханы хийсэн ажлын талаар ямар нэг баримт, нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит нүүр царайг харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы нүүр царайг харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгсийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг, хүн төрөлхтний дунд биечлэн ажилладаг бие махбодтой болсон Бурхан л газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагдах хамгийн тохиромжтой арга юм, үүгээр хүн Бурханыг харж, Бурханы бодит дүрийг мэдэж авдаг бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлэх боломжгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

No comments:

Post a Comment