2018/11/30

2-р бүлэг. Бурханы нэрсийн үнэнийг чи мэдэх ёстой

2-р бүлэг. Бурханы нэрсийн үнэнийг чи мэдэх ёстой

2-р бүлэг. Бурханы нэрсийн үнэнийг чи мэдэх ёстой

1. Яагаад Бурхан нэр авдаг вэ, мөн нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу?

Холбогдолтой Бурханы үг:

“Бурхан бидэнтэй хамт” хэмээх Есүсийн нэр нь Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Энэ нь Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Хэрэв хүн, Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болох ба Бурхан Өөрийн зан чанараа өөрчилж болохгүй учраас өөр ямар нэг нэртэй байж болохгүй гэж хэлбэл тийм үгс нь доромжлол юм! Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж чи итгэдэг үү? Бурхан олон нэрээр нэрлэгдэж болох ч эдгээр олон нэрийн дундаас Бурханд юу байгааг товчоор илэрхийлэх нэг ч нэр байхгүй, Бурханыг бүрэн төлөөлөх нэг ч нэр байхгүй юм. Иймээс Бурхан олон нэртэй байдаг боловч эдгээр олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй, учир нь Бурханы зан чанар хэтэрхий баялаг бөгөөд хүний мэдэж дийлэхээс хэтэрсэн билээ. Хүний хэл нь Бурханыг бүрэн илэрхийлэх чадваргүй. Хүнд, Бурханы зан чанарын талаар мэддэг бүхнээ товчоор илэрхийлэх үгсийн сан хязгаарлагдмал байдаг: агуу, эрхэмсэг, гайхалтай, ойлгохын аргагүй, эрхэм дээд, ариун, зөвт, ухаалаг гэх мэт. Хэтэрхий олон үг! Тийм хязгаарлагдмал үгсийн сан нь, Бурханы зан чанарын талаар хүний харсан өчүүхэн жаахан зүйлийг дүрслэх чадваргүй. Дараа нь олон хүмүүс өөрсдийн зүрх сэтгэл дэх ааг омгоо илүү сайн дүрслэхийн тулд бүр олон үг нэмсэн: Бурхан хэтэрхий агуу! Бурхан хэтэрхий ариун! Бурхан хэтэрхий хайр татам! Өнөөдөр иймэрхүү хүний үг хэллэг оргилдоо хүрсэн ч хүн өөрийгөө тодорхой илэрхийлэх чадваргүй хэвээр байгаа. Иймээс хүний хувьд Бурхан олон нэртэй боловч Тэр нэг ч нэргүй, учир нь Бурханы оршихуй хэтэрхий элбэг арвин агаад хүний хэл хэтэрхий хангалтгүй. Тодорхой нэг үг эсвэл нэр нь Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадалгүй. Иймээс Бурхан нэг тогтсон нэр авч болох уу? Бурхан бол маш агуу, ариун, тэгвэл яагаад шинэ эрин үе болгонд Өөрийн нэрээ өөрчлөхийг чи Түүнд зөвшөөрдөггүй вэ? Иймээс Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийдэг эрин үе болгонд, Өөрийн хийдэг ажлыг товчоор илэрхийлэхийн тулд эрин үед тохирох нэрийг ашигладаг. Тухайн эрин үе дэх Өөрийн зан чанарыг төлөөлөхийн тулд Тэрээр түр зуурын ач холбогдлыг агуулсан энэхүү онцгой нэрийг ашигладаг. Бурхан Өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг ашигладаг. Тэгсэн ч гэсэн сүнслэг дадлага туршлагатай бөгөөд Бурханыг биечлэн харсан олон хүмүүст, тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадваргүй гэж санагдсаар байдаг—тэр нь ямар өрөвдөлтэй вэ! Иймээс хүн Бурханыг ямар нэгэн нэрээр нэрлэдэггүй ба Түүнийг зүгээр л “Бурхан” гэж нэрлэдэг. Хүний зүрх сэтгэл хайраар дүүрэн байгаа мэт санагддаг ч бас энэ нь зөрчилдөөнд эзлэгдсэн мэт санагддаг, учир нь хүн Бурханыг хэрхэн тайлбарлахаа мэддэггүй билээ. Бурхан юу болох нь хэтэрхий элбэг дэлбэг, зүгээр л үүнийг дүрслэх аргагүй юм. Бурханы зан чанарыг нэгтгэн дүгнэж чадах ганц ч нэр байхгүй бөгөөд Бурханд юу байгаа болон Тэр юу болох бүхнийг дүрсэлж чадах ганц ч нэр байхгүй. Хэрвээ хэн нэгэн Надаас, “Та яг ямар нэр ашигладаг вэ?” гэж асуувал Би тэдэнд “Бурхан бол Бурхан!” гэж хэлэх болно. Тэр нь Бурханы хувьд хамгийн сайн нэр биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарын товч илэрхийлэл биш гэж үү? Иймд яагаад Бурханы нэрийг эрж хайхад маш их хичээл чармайлт гаргана вэ? Нэрний төлөө яагаад нойр, хоолоо умартаж, маш шаргуу бодно вэ? Бурхан нь Ехова, Есүс эсвэл Мессиа гэж нэрлэгдэхгүй өдөр ирэх болно—Тэр зүгээр л Бүтээгч гэж нэрлэгдэх болно. Тэр үед, Түүний газар дээр авсан бүх нэр төгсгөлдөө очно, учир нь Түүний газар дээрх ажил төгсгөлдөө очсон байх ба үүний дараа Тэр нэргүй байх болно. Бүх зүйлс Бүтээгчийн ноёрхол дор очих үед яагаад Түүнийг тун тохирсон боловч бүрэн бус нэрээр нэрлэх юм бэ? Та нар одоо ч Бурханы нэрийг эрж хайсаар байна уу? Бурхан бол зөвхөн Ехова гэж нэрлэгддэг гэж та нар одоо ч хэлж зүрхлэх үү? Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болно гэж чи одоо ч хэлж зүрхлэх үү? Чи Бурханы эсрэг доромжлолын нүглийг үүрч чадах уу? Бурхан анхнаасаа ямар ч нэргүй байсан гэдгийг чи мэдэх ёстой. Түүнд хийх ажил байсан, хүн төрөлхтнийг удирдах хэрэгтэй байсан учраас Тэр нэг, эсвэл хоёр, эсвэл олон нэр авах болсон. Тэр ямар ч нэрээр нэрлэгдсэн бай, энэ нь Түүгээр чөлөөтэй сонгогдоогүй гэж үү? Үүнийг шийдэхийн тулд Түүнд чи буюу бүтээгдсэн зүйл хэрэгтэй гэж үү? Бурханы нэрлэгддэг нэр нь хүний ойлгож чадах зүйл болон хүний хэлний дагуу байдаг боловч энэ нэрийг хүн товчоор илэрхийлж чадахгүй. Чи зөвхөн, тэнгэрт Бурхан байдаг, Түүнийг Бурхан гэж нэрлэдэг, Тэр бол агуу эрх мэдэлтэй Бурхан, хэтэрхий ухаантай, хэтэрхий өндөр дээд, хэтэрхий гайхалтай, хэтэрхий нууцлаг, хэтэрхий төгс хүчит бөгөөд өөр зүйлийг хэлж чадахгүй гэж хэлж болох юм; тэр нь чиний мэддэг бүхэн юм. Ийм байдлаар, Есүсийн нэр ганцаараа Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Ажлын эрин үе бүрд, үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм. “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ. Хэрэв хүн эцсийн өдрүүдэд Аврагч Есүсийн ирэхийг бас л хүсэж, Түүнийг Иудейд төрсөн байсан шигээ дүртэй ирнэ гэж бас л бодож байгаа бол бүхэл бүтэн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө Авралын эрин үед зогсож, цаашид урагшлан хөгжих чадваргүй болох байсан. Цаашлаад эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй ба эрин үе хэзээ ч төгсгөлдөө очихгүй байх байсан. Аврагч Есүс бол зөвхөн хүн төрөлхтнийг золин аварч, нүглээс гэтэлгэхийн төлөө байдаг учраас тэр юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтний төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд Би хүн төрөлхтнийг нийтээр нь төгсгөхдөө энэ нэртэй байхгүй. Хэдийгээр Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг ч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг илэрхийлдэг ба Намайг бүрэн дүүрэн төлөөлдөггүй. Газар дэлхий дээрх хүмүүсийн Надад өгсөн нэрнүүд нь Миний бүхий л зан чанарыг болон Би чухам хэн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг нэрлэж байсан өөр өөр нэр юм. Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, бүр Мессиа ч гэж нэрлэгдэхгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэгдэх ба энэ нэрийн дор Би бүхэл эрин үеийг төгсгөх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

No comments:

Post a Comment