Ай... дуунууд олон, бүжиг наадам уян тансаг;
орчлон ертөнц ба дэлхийн төгсгөл оргилон буцлах тэнгис болно.
Ай... тэнгэр шинэ, газар дэлхий шинэ.
Өргөн уудам орчлон магтаалаар дүүрэн;
бид баяр хөөрөөр бялхан хашгирч, дэвхцэн байна.
ах дүүс, эгч дүүс бүгд зүрх сэтгэлээрээ нэгдэнэ.
Бурханыг магтах бидний магтаал үл тасарна. Бүтээлүүд Бурханд хайртай
бөгөөд хамтдаа шүтэн мөргөхөөр
Түүний сэнтийн өмнө баяр хөөртэйгээр ирнэ.
Бурхан Cион ууланд, Өөрийн Зөвт байдал, ариун байдлаа
орчлон ертөнцөд илчилсэн.
Бурханы бүх ард Бурханыг тасралтгүй магтан баяр хөөрөөр гэрэлтэнэ
Бурханыг магтъя! Бурханыг магтъя!
Халлелуяа! Бурханыг магтъя! Бурханыг магтъя!
Бурханыг хайрлахын тулд бид үнэн зүрх сэтгэлээ өргөл болгох ёстой.
Төгс Хүчит Бурханыг магтахын тулд дуул, бүжиглэ.
Магтсан дуу хоолой тэнгэр нэвтэлнэ.
Эр, эм, хөгшин залуугүй хамтдаа тэр дуу хоолойг барьж авцгаая.
Та дуугаа өргө, би бүжгээ бүжье, та дуул би хамтаръя.
Диавол-агуу улаан луу ичгүүртэй еэ;
Төгс Хүчит үнэн Бурханы нэр алдаршсан.
Бурханы зөвт зан чанарыг Түүний ажлаас бид бүгдээрээ олж харсан.
Төгс Хүчит Бурхан бол зөвт Бурхан.
Бурханы бүх хүмүүс Түүний гайхамшигт төрхийг харсан.
Бид бүгдээрээ Түүнд мөнхөд итгэмжтэй байж
Бурханыг хайрлах, сэтгэлийг нь ханамжтай байлгах замыг хөөдөг.
Бурханыг магтъя! Бурханыг магтъя!
Халлелуяа! Бурханыг магтъя! Бурханыг магтъя!
Ирээрэй! Бурханыг магтацгаая!
Ирээрэй! Бурханыг магтацгаая!
Ирж байна!
Уулс баясан ус инээж байна,
бүх үндэстнүүд, бүх хүмүүс аз жаргалтайгаар инээцгээж байна.
Ямар сайхан шинэ үзэгдэл вэ?
Шинэ тэнгэр, шинэ газар, шинэ хаанчлал!
Бид Бурханд зориулан бүжиглэж, шинэ дуунууд дуулна;
бид үнэхээр баяр хөөртэй байна.
Хамгийн сайхан дуунуудыг Бурханд зориулан дуулдаг,
хамгийн өгөөмөр бүжгүүдийг Бурханд зориулан үзүүлдэг.
Чин үнэнч сэтгэлийг Бурханд өргөн барьдаг,
үнэнч зүрх сэтгэлийг Бурханд өргөн барьдаг.
Бурханы бүх хүмүүс болон бүх юмс
Түүнийг мөнхөд, тасралтгүй магтана. Ай!
Өө! Сион үнэхээр цуутай!
Бурханы оршин суух газар гэрлийн цацрагаар гялбана.
Алдар цуу нь бүхий л орчлон ертөнц даяар гэрэлтэн гийнэ.
Төгс Хүчит Бурхан инээмсэглэлээр өмсгөл хийж,
бүхий л орчлон ертөнцийн шинэ дүр төрхийг харан сэнтийдээ заларна. Хэй!
"Хургыг дагаж шинэ дуу дуулъя" номоос
Нигүүлслийн эрин үед Эзэн Есүс дагалдагч нартаа “Хэрэв Би явж та нарт байр бэлдвэл, Би дахин ирээд та нарыг Өөртөө авна; Би хаана байна, та нар мөн тэнд байна.” (Иохан 14:3) хэмээн амласан. Тэрээр мөн, “Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно.” (Матай 24:27) гэж зөгнөсөн билээ. Эцсийн өдрүүдэд, Өөрөө амлаж, урьдчилан хэлсэнчлэн Бурхан дахин бие махбодтой болж дэлхий ертөнцийн Зүүн зүг болох Хятадад, Есүсийн хийсэн золин аврах ажлын суурин дээр үгийг ашиглан шүүлт, гэсгээлт, байлдан дагуулалт болон авралын ажлыг хийхээр бууж ирсэн. Үүгээр, “Шүүлт Бурханы гэрээс эхэлнэ” мөн “Чуулгануудад хандаж Сүнсний хэлснийг чихтэй бүхэн сонсог!” гэсэн Библийн зөгнөл биеллээ олдог. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг эхлүүлсэн. Төгс Хүчит Бурханы хаанчлалын сайн мэдээ Хятадын эх газарт хурдацтай тархсан учраас Төгс Хүчит Бурханы Чуулган бий болсон юм.
Холбоотой зөвлөмж:Төгс Хүчит Бурханы Чуулганы үүсэл, хөгжил
No comments:
Post a Comment