2018/06/29

2. Бурханы нэр болон Түүний ажлын үе шат бүрийн хоорондох харилцаа юу вэ?

2. Бурханы нэр болон Түүний ажлын үе шат бүрийн хоорондох харилцаа юу вэ?

2. Бурханы нэр болон Түүний ажлын үе шат бүрийн хоорондох харилцаа юу вэ?

(3) Хаанчлалын эрин үед Бурхан Төгс Хүчит Бурхан нэрийг авсны ачхолбогдол

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“тэгээд ЭЗЭНий амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ.” (Исаиа 62:2)

“Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрээ бичнэ.” (Илчлэл 3:12).

“Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл гэж Эзэн айлдав.” (Илчлэл 1:8).

“Байгаа, байсан, байсаар байх Төгс хүчит ЭЗЭН Бурхан минь, Танд бид талархал өргөе; учир нь Та агуу их хүчээ авч, хаанчилсан билээ” (Илчлэл11:17).

“Таны үйлс агуу болоод гайхалтай, Төгс Хүчит Эзэн Бурхан минь;ариун хүмүүсийн Хаан таны замууд шударга агаад үнэн” гэв (Илчлэл 15:3).

Холбогдолтой Бурханы үгс:

Эцсийн өдрүүдэд Түүний нэр нь Төгс Хүчит Бурхан бөгөөд Тэр хүнийг чиглүүлж, хүнийг байлдан дагуулж, хүнийг олж авч, эцэстээ эрин үеийг төгсгөхөд Өөрийн хүч чадлаа ашигладаг. Эрин үе болгонд, Түүний ажлын үе шат бүрд Бурханы зан чанар илэрхий байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Хаанчлалын Хаан болох Төгс Хүчит Бурхан нэгэнт гэрчлэгдсэн тул Бурханы удирдлагын цар хүрээ бүх орчлон ертөнц даяар бүхэлдээ дэлгэрсэн. Бурханы илрэлтийг зөвхөн Хятадад гэрчлэхээр үл барам, Төгс Хүчит Бурханы нэрийг бүх үндэстэн, бүх газар нутагт гэрчилсэн юм. Тэд бүгд энэхүү ариун нэрийг дуудан хашхирч, ямар ч аргаар хамаагүй Бурхантай хамт нөхөрлөхөөр хичээж, Төгс Хүчит Бурханы хүслийг ухаарч, чуулгантай уялдан үйлчилж байна. Ариун Сүнс ийм гайхалтай байдлаар ажилладаг.

Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс

Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, бүр Мессиа ч гэж нэрлэгдэхгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэгдэх ба энэ нэрийн дор Би бүхэл эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Би мөн Мессиа гэдэг нэртэй байсан ба хүмүүс Намайг хайрлаж хүндэлсэн учраас Намайг Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова, юмуу Есүс биш, харин Би бол эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол ертөнцийн хязгаарт өндийсөн, Өөрийн бүх зан чанараар бялхаж, эрх мэдэл, нэр төр, алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарын талаар үргэлж огт мэдэхгүй байсаар байна. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг боловч хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүмүүсийн дунд жинхэнэ бодитойгоор амьдран суудаг ба хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй ба дүрэлзсэн галаар орж ариусгагдахгүй ганц ч хүн эсвэл нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгнээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгнээс болоод бут хагарна. Ийм байдлаар эцсийн өдрүүдийн үеэр бүх хүн Би бол эргэж ирсэн Аврагч гэдгийг, Би бол бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан бөгөөд нэгэнтээ Би хүний төлөө нүглийн тахил болсон, гэхдээ эцсийн өдрүүдэд Би мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бас бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил ийм юм. Би энэ нэрийг авсан ба энэ зан чанарыг эзэмшсэн, ингэснээр Би бол зөвт Бурхан ба шатаж буй нар, дүрэлзсэн гал гэдгийг бүх хүн харж болох юм. Ингэснээр бүх хүн Намайг, цорын ганц жинхэнэ Бурханыг шүтэж магадгүй бөгөөд тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харж магадгүй юм: Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин Би бол тэнгэр, газар, далай тэнгис даяарх бүх амьд амьтны Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ”цагаан үүлэн“ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Мууг муутай нь, сайныг сайнтай нь тавьж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанарт түр зуурын ач холбогдол шингэдэг ба Түүний зан чанарын илчлэл, илрэл нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хэчнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу? Иймэрхүү зан чанар нь хүн төрөлхтнийг хэзээ тохиромжтой хүрэх газар руу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, ямагт элэгсэг, эелдэг сайхан зантай байдаг шүүгчийг аваад үз. Тэдний үйлдсэн нүглээс нь үл хамааран тэр хүмүүсийг хайрладаг ба тэр элэгсэг бөгөөд тэд хэн ч байсан хүмүүст тэвчээртэй ханддаг. Тэгвэл тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвхөн зөвт шүүлт л хүмүүсийг ангилж, хүмүүсийг шинэ хүрээнд аваачиж чадна. Ийм байдлаар, Бурханы шүүлт болон гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсгөлдөө хүрэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Мэдээж Бурхан энэ удаа махан бие болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь хүнийг аврах Өөрийн зорилгодоо хүрнэ. Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан Өөрт нь итгэдэг бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд үг хэлдэг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл Тэр, Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үгс хэлдэг ба баримтууд гарч ирэх нь ховорхон байдаг. Энэ бол Үг нь махбодоор илрэхийн мөн чанар бөгөөд бие махбодтой болсон Бурхан Өөрийн үгийг хэлэх үед энэ нь Үг махбодоор илэрч, Үг махбодод ирж байгаа хэрэг юм. “Хамгийн анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь Бурханы эцсийн өдрүүдэд гүйцэтгэх ажил бөгөөд энэ нь Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

Түүний анхны ажил нь Израилийн цар хүрээнд Иудейд хийгдсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдэд хийгээгүй. Түүний ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн хүмүүс дунд хэрэгжээд зогсохгүй; тэр ч байтугай энэ нь тэдгээр хараагдсан хүмүүсийн дунд хэрэгжих болно. Энэ нэг зүйл нь Сатаныг гутаан доромжлох хамгийн их чадвартай баталгаа юм; тиймээс Бурхан хорвоо ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан “болдог” ба бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний шүтэн биширдэг биет болдог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”-ээс

Сүүлчийн энэ эрин үед Өөрийн нэрийг Би Харь үндэстнүүдийн дунд дээдлүүлнэ, учир нь Миний үйл хэрэг харь үндэстнүүдэд харагдаж, Миний үйл хэргээс үүдэн тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудах ба Миний үгс тун удахгүй биеллээ олж болох юм. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн бүх Харь үндэстний Бурхан, тэр ч байтугай Өөрийн хараасан улс орнуудын Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, эцсийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн эцсийн өдрүүдэд биелэгдэх ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм”-аас

No comments:

Post a Comment