5. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Би үнэндээ гэмшлийн чинь төлөө та нарт усаар баптисм хүртээдэг. Гэхдээ миний араас ирэх Нэгэн бол надаас илүү хүчтэй бөгөөд Түүний гутлыг ч барих үнэ хүндгүй: Тэр та нарт Ариун Сүнсээр болон галаар баптисм хүртээнэ” (Матай 3:11).
Холбогдолтой Бурханы үгс:
Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм.
… Бурханыг дуулгавартай дагадаггүй бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай болон хорон муугийн эх сурвалж билээ. Хүнд Сатантай адилхан шинж чанарууд байдгийн шалтгаан нь хүн Сатанаар хорлогдож, нөлөөлөгдсөний улмаас юм. Христ Сатанаар бузарлагдаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанартай ба Сатаны ямар ч шинж байхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас
Тэр бол Бурханы мөн чанартай хүн учраас өөр ямар ч бүтээгдсэн хүнээс илүү дээгүүр, Бурханы ажлыг хэрэгжүүлж буй ямар ч хүнээс дээгүүр байдаг. Иймээс Түүн шиг хүний бүрхүүлтэй бүх хүмүүс дундаас, хүн чанарыг эзэмшдэг бүх хүмүүсийн дундаас зөвхөн Тэр л бие махбод болсон Бурхан Өөрөө бөгөөд бусад нь бүтээгдсэн хүн билээ. Хэдий тэд бүгдээрээ хүн чанартай ч гэсэн, бүтээгдсэн хүн бол зөвхөн хүнээс өөр хэн ч биш, харин бие махбод болсон Бурхан бол өөр: Өөрийн махан биедээ Тэр зөвхөн хүн чанарыг агуулаад зогсохгүй, түүнээс ч илүүгээр бурханлаг чанарыг агуулж байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас
Христийн бурханлаг чанар нь бүх хүнийхээс дээр, тиймээс Тэр бол бүх бүтээлүүдээс хамгийн өндөр эрх мэдэлтэй нь юм. Энэхүү эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар буюу Бурханы Өөрийн зан чанар ба оршихуй, энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог. ”
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас
Бурхан ариун агаад цэвэр, бодит агаад жинхэнэ учраас Түүний махбод Сүнснээс ирдэг. Энэ нь лавтай агаад маргаангүй. Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чадахаар үл барам Бурханы хүслийг бүрэн гүйцэтгэх чадвартай байдаг: энэ бол Бурханы мөн чанарын нэг тал юм. Дүр төрхтэй Сүнснээс махбод ирсэн гэдэг нь, Сүнсний Өөрийгөө хувцасласан махбод бол хүний махан биеэс мөн чанараараа өөр бөгөөд энэхүү ялгаа нь үндсэндээ тэдний сүнсэнд оршдог. …
Үг нь махбодоор илэрсэн номын “Ес дэх айлдвар”-аас
Бурханы Сүнсний өмссөн бие махбод бол Бурханы Өөрийнх нь бие махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд: Тэр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний бие махбод мөн эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм бие махбод нь хүн төрөлхтөнд зөвхөн зөвт, ач тустайг үйлдэж чаддаг ба ариун, гайхамшигтай, агуу тул үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчиж, Бурханы Сүнсэнд тэрсэлсэн өчүүхэн ч атугай зүйлийг хийж үл чадна. Бурханы Сүнс ариун тул Түүний бие махбод Сатанд уруу татагдахгүй; Түүний бие махбод хүний бие махбодоос мөн чанарын хувьд өөр. Сатанаар ялзруулагдсан нь Бурхан биш хүн; Сатан Бурханы бие махбодыг ялзруулж чадахгүй. Хэдий хүн болон Христ ижил газар амьдран суудаг боловч зөвхөн хүн л Сатанд захирагдаж, ашиглуулж бас урхидуулдаг билээ. Үүнээс ялгаатай нь Христ нь Сатанд уруу татагдахаас үүрд мөнх хамгаалагдсан ба учир нь Сатан хамгийн дээд газарт хүрч, Бурханд дөхөж хэзээ ч чадахгүй билээ. Өнөөдөр та нар, Сатанаар ялзруулагдаж, Надаас урвасан нь гагцхүү хүн төрөлхтөн бөгөөд энэ асуудал ямагт Христэд хамаагүй зүйл болохыг бүгдээрээ ойлгох ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас
Учир нь хүн бол эцсийн эцэст хүн л байдаг бөгөөд тэд бүх зүйлийг зөвхөн хүний өнцгөөс, хүний өндрөөс л харж чадна. Гэсэн хэдий ч бие махбод болсон Бурхан бол ялзруулагдсан хүнээс тэс өөр юм. Бие махбод болсон Бурханы махан бие нь хэчнээн жирийн, хэчнээн энгийн, хэчнээн дорд байх нь хамаагүй эсвэл хүмүүс Түүнийг хэчнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол, Түүний хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурины өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, санаа бодлоор дамжуулан хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзруулагдсан хүний өнцгөөс огтхон ч харж чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм журам, онолуудыг хэмжүүр болгон ашигладаг. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээн дотор байдаг; энэ нь ялзруулагдсан хүмүүсийн биелүүлж чадах хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Тэр Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хэмжүүр болгон ашигладаг. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг агуулдаг бөгөөд үүгээрээ бие махбод болсон Бурхан болон ялзруулагдсан хүмүүс хоорондоо шал өөр байдаг. Энэ ялгаа нь хүний ба Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр өөр мөн чанарууд нь тэдний ялгамж чанар, байр суурь, түүнчлэн тэдний аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө III”-гөөс
Бурханлаг байдалд ажиллаж байгаа нь Бурханыг төлөөлдөг, гэвч хүн чанараар ажиллаж байгаа нь Бурханд ашиглагддаг. Өөрөөр хэлбэл бие махбодтой болсон Бурхан бол Бурханд ашиглагдсан хүмүүсээс мөн чанараараа ондоо юм. Бие махбодтой болсон Бурхан нь бурханлаг ажлыг хийж гүйцэтгэж чадна, гэвч Бурханд хэрэглэгдсэн хүмүүс чадахгүй. Эрин бүрийн эхэнд Бурханы Сүнс шинэ эрин үеийг эхлүүлэхийн тулд биечлэн ярьж хүмүүсийг шинэ эхлэлд авчирдаг. Тэрээр Өөрийн яриагаа дуусгах үед Бурханы бурханлаг ажил биелснийг илэрхийлдэг. Үүний дараа хүмүүс бүгд амийн туршлагад орохын тулд Бурханд ашиглагдсан эдгээр хүмүүсийг дагадаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханд ашиглагдсан хүний хоорондын үндсэн ялгаа”-гаас
Бие махбодтой болсон Бурхан хүний хэвийн оюун ухааныг эзэмшдэг ч гэсэн, Түүний ажил нь хүний бодолтой холилдохгүй, Тэр энгийн хүний бодлыг хэрэгжүүлснээр биш харин оюун ухаан агуулсан хүн чанарыг эзэмшсэн урьдач нөхцөл дор энгийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлаа хийдэг. Түүний махан биеийн бодол хэчнээн сүртэй байх нь хамаагүй, Бурханы ажил нь логик буюу бодлын тамга тэмдгийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаар боловсруулагддаггүй, харин энэ нь Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх учиртай үйлчлэл бөгөөд үүний юу ч Түүний уураг тархиар боловсруулагддаггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулах ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүсэл зоригийн ажил биш, энэ нь Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил бөгөөд махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас
Цаг хугацааны туршид Бурханд ашиглагдсан хүмүүс бүгд л хэвийн бодол болоод эрүүл ухаантай байсан. Тэд өөрсдийнхөө биеийг авч явах болон амьдралын асуудлуудыг хэрхэн зохицуулахаа мэддэг. Тэд хэвийн хүний үзэл баримтлалтай мөн тэд бүгд хэвийн хүний байх ёстой бүх зүйлтэй. Тэдгээрийн ихэнх нь онцгой авьяастай болон төрөлхийн ухаантай хүмүүс. Эдгээр хүмүүсийн авьяас чадвараар дамжин Бурханы Сүнс тэдний дээр ажилласан, Энэ нь тэдгээр хүмүүст өгсөн Бурханы бэлэг юм. Энэ нь Бурханы Сүнс тэдний давуу тал болох эдгээр авьяасуудыг ашиглан Өөртөө үйлчлүүлдэг. Хэдийгээр Бурханы мөн чанар бол чөлөөт үзэл баримтлал мөн чөлөөт бодол үүнд хүмүүсийн санаа бодол тусгагдаагүй мөн тэр ч байтугай хүмүүст энгийн байх зүйлсийг ч тусгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан ч хүний ёс зүйн зарчмыг ойлгож чадахгүй. Энэ бол одоогийн Бурхан газар дээр ирсэн талаар юм. Тэрээр хүний санаа эсвэл хүний бодлыг тусгалгүйгээр ажиллаж мөн сургадаг, гэвч Сүнсний жинхэнэ санааг ил гаргадаг мөн Бурханы нэрийн өмнөөс ажилладаг. Үүний санаа нь Сүнс ирж ажилладаг бөгөөд өөрөөр хэлбэл хүний санаанаас өчүүхнийг ч авчирдаггүй. Бие махбодтой болсон Бурхан нь бурханлаг чанарыг шууд агуулдаг, харин Түүнд хүмүүсийн бодол эсвэл үзэл баримтлал байхгүйгээс гадна хүний биеэ авч явах байдлын талаар үндсэн зарчмуудын ойлголтгүй байдаг. Хэрвээ зөвхөн бурханлаг ажил байдаг байсан бол (Энэ нь Хэрвээ Бурхан зөвхөн Өөрийн ажлыг хийдэг байсан бол гэсэн утгатай), Бурханы ажил газар дээр хийгдэж чадахгүй байсан. Тиймээс Бурхан газар дээр ирээд хүмүүсийн дунд Түүнд болон Түүний бурханлаг чанартай ажилд үйлчлэх цөөн хэдэн хүмүүстэй болох хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл Тэрээр Өөрийн бурханлаг ажилдаа хүмүүсийг хэрэглэдэг. Бусдаар хүн Бурханы бурханлаг ажил үйлстэй шууд холбогдох боломжгүй байсан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханд ашиглагдсан хүний хоорондын үндсэн ялгаа”-гаас
Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч мөн адил Ариун Сүнсний ажил билээ. Зөвхөн Бурханы ажил л Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл бөгөөд үүнд ялгаа байдаггүй, харин ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил хүний олон зүйлтэй хутгалдсан байдаг болохоор Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл байх нь байтугай шууд илэрхийлэл нь ч биш … Ариун Сүнс хүмүүсийг ашигладаг эсвэл хүмүүс дээр ажилладаг эсэхийн аль нь ч бай, тухайн ажил үргэлж хүмүүсийн хэв чанарынх нь хязгаарын дагуу байдаг, ингэснээр хүмүүс үр өгөөжийг нь хүртэж болох юм. Ашиглагдаж буй хүмүүс дээр Ариун Сүнс ажиллах үедээ тэдний бүхий л авьяас билэг, хэв чанарыг юу ч үлдээлгүйгээр дайчилдаг. Тэдний бодит хэв чанар бүхэлдээ тухайн ажилд үйлчлэхэд зарцуулагдана. Ажлын үр дүнд хүрэхийн тулд Тэр хүмүүсийн бүхий л нөөц боломжийг шавхаж ажилладаг гэж хэлж болно. Эсрэгээрээ, Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь Сүнсний ажлыг шууд илэрхийлэхийн төлөө бөгөөд энэ нь хүний оюун санаа, бодолтой холилдоогүй, хүний авьяас чадвар, туршлага, төрөлхийн нөхцөл байдлаар хүрэхийн аргагүй байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Хүн Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа л биш бол бие махбодтой амьдарч байгаа хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Гэхдээ, тийм хүний зан чанар болон түүний амьдран харуулж байгаа байдлыг ч гэсэн Бурханыг бүрэн төлөөлж байгаа гэж хэлж болохгүй; түүний амьдран харуулалт Ариун Сүнсэнд захирагдаж байгаа л гэж хэлж болно. Тийм хүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй.
… … … …
… Хүн бол Сатаны биелэл бөгөөд хүний зан чанар нь Бурханы зан чанарыг төлөөлдөггүй. Зарим хүмүүс сайн зан ааштай байдаг; Бурхан үүгээр нь дамжуулан зарим нэг ажлыг хийж, тэдний ажил Ариун Сүнсээр захирагдаж болох боловч тэдний зан чанар нь Бурханыг төлөөлж чадахгүй. Тэдэнд хийдэг Бурханы ажил нь ердөө л дотор нь хэдийнэ оршиж байгаа зүйлтэй ажиллаж, үүнийг өргөтгөж байдаг. Өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид эсвэл Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн хэн ч Түүнийг шууд төлөөлж чадахгүй … нүгэл Бурханыг төлөөлдөггүй бөгөөд Бурхан бол нүгэлгүй. Тэр ч байтугай Ариун Сүнсээр хүнд хийгдсэн ажлыг зөвхөн Ариун Сүнсээр удирдагдсан гэж үзэж болох бөгөөд Бурханы өмнөөс хүний хийсэн зүйл гэж хэлж болохгүй юм. Хүний хувьд гэх юм бол, түүний нүгэл ч эсвэл түүний зан чанар ч Бурханыг төлөөлдөггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй”-аас
No comments:
Post a Comment