2018/06/11

8. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?

8. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?


8. Христ бол үнэн, зам, амь гэдгийг хэрхэн ойлгох вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа. Тэрээр анх Бурхантай хамт байсан юм” (Иохан 1:1-2)

“Үг махбод болж, бидний дунд оршин, (бид Түүний алдрыг, Эцгийн цорын ганц Хүүгийн алдрыг харсан) нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байдаг” (Иохан 1:14).

“Би бол зам, үнэн, амь юм.Надаар дамжилгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй.” (Иохан 14:6).

“Миний та нарт хэлсэн үгс бол сүнс ба амь юм” (Иохан 6:63).

Холбогдолтой Бурханы үгс:

Үнэн нь хүний ертөнцөөс ирдэг боловч хүмүүсийн дундах үнэн нь Христээр дамжуулагдсан. Энэ нь Христээс, яг үнэндээ Бурханаас Өөрөөс нь үүссэн ба хүн хүршгүй билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна ”-аас

“Хамгийн анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь Бурханы эцсийн өдрүүдэд гүйцэтгэх ажил бөгөөд энэ нь Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Хаанчлалын эрин үед, шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд мөн бүхий л эриний ажлыг хийхийн тулд Бурхан үгийг ашигладаг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажиллах зарчим юм. Тэр бие махбод болж адил бус байрнаас үг хэлж, Үг нь махбодоор илэрсэн Бурхан болон Бурханы мэргэн ухаан, гайхамшгийг хүнд үнэхээр харуулав. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгох ба хүнийг таягдах зорилгыг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үгийг ашиглахын жинхэнэ утга учир энэ юм. Үгээр дамжуулан, хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой талаар мэдэж эхэлдэг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр дамжуулан хийгддэг. Үгээр дамжуулан хүн илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд, хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг нь хэдий энгийн, эгэл хэдий ч бие махбод болсон Бурханы амнаас гарч ирсэн үг нь бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний хуучин зан чанар, үзэл болон бүхий л дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид, зөвхөн өнөө үеийн Бурхан ийм байдлаар ажилладаг ба Тэр зөвхөн ярьж, ингэснээрээ хүнийг авардаг. Үүнээс хойш, хүн үгийн заавар удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагдана; тэд үгийн дэлхийд амьдарч Бурханы үгийн хараал, адислал дунд амьдрах ба тэр ч байтугай үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарна. Эдгээр үгс ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж аварна. Эцэст нь, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход Тэр үгийг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

Өнөөдөр Бурхан, “Үг нь Махбодоор илэрсэн” ажлаа дуусгаж, хүнийг төгс болгож, үгний харьцалт, цэвэршүүлэлтийг хүнээр хүлээн авахуулахад үгийг ашиглахын тулд махан биетэй болсон. Өөрийн үгээрээ Тэр, хүмүүсийг хангалт болон амийг олж авахад хүргэдэг; Түүний үгнээс чи Түүний ажил, үйл хэргийг олж харна. Бурхан чамайг гэсгээж, цэвэршүүлэхийн тулд үгийг ашигладаг, тиймээс хэрвээ чи зовлон бэрхшээл туулж байвал, энэ нь Бурханы үгнээс болж байна гэсэн үг. Өнөөдөр, Бурхан ямар нэг баримт ашиглах бус, үгс ашиглан ажлаа явуулдаг. Зөвхөн Түүний үгс чам дээр ирсний дараа л Ариун Сүнс чиний дотор ажиллаж, өвдөлт, зовлон, эсвэл баяр баясгаланг мэдрүүлж чадна. Зөвхөн Бурханы үг л чамайг бодит байдал руу аваачих ба Бурханы үг л чамайг төгс болгох чадвартай. Тэгэхээр чи ядаж, эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажил нь үндсэндээ хүн бүрийг төгс болгож, замчлахад Өөрийн үгийг ашиглах явдал юм гэдгийг ойлгох ёстой. Түүний хийх ажил бүр нь үгээр дамжин хийгддэг; чамайг гэсгээхдээ Тэр баримт ашигладаггүй.… Тиймээс эцсийн өдрүүдэд Бурхан махан биетэй болсон үедээ Тэрээр бүхнийг тодорхой болгож, бүхнийг гүйцээхийн тулд үндсэндээ үгс ашигладаг. Зөвхөн Түүний үгнээс л Тэрний юу болохыг чи харж чадна; зөвхөн Түүний үгнээс л Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг чи харж чадна. Бие махбодтой болсон Бурхан газар дэлхийд ирэх үедээ үг хэлэхээс өөр ажил хийдэггүй - тиймээс баримтны шаардлага үгүй; үг л хангалттай юм. Яагаад гэвэл, Түүний хүч чадал болон дээдийн дээд байдлыг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож, Өөрийгөө хэрхэн даруухнаар нууж байдгийг Түүний үгнээс харах боломжийг хүнд олгож мөн Түүний үгнээс Түүнийг бүхэлд нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Тэр энэ ажлаа хийхээр ирсэн. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүний үгэнд байгаа ба Түүний мэргэн ухаан, гайхалтай байдал нь Түүний үгэнд байгаа. Үүгээр, Бурханы Өөрийн үгээ хэлдэг олон арга барилыг чамд харуулдаг. … Өнөөдөр махан биетэй, бодитой Бурхан Өөрөө зөвхөн ярьдаг ба үйлддэггүй. Энэ нь үнэн! Тэр чамайг төгс болгож, хооллож, ундлахад үгийг ашигладаг. Тэрээр бас ажиллахын тулд үг ашигладаг ба Өөрийнхөө бодит байдлыг та нарт мэдэгдэхийн тулд баримтуудын оронд үгсийг ашигладаг. Хэрвээ чи Бурханы ажлын энэ талыг ухамсарлаж чадвал идэвхгүй байх нь хэцүү байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс

Гэсэн ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү энгийн хүн биднийг аврах шинэ ажлыг хийж байгаа юм. Тэр бидэнд юуг ч тодорхой болгоогүй ба яагаад ирснээ ч бидэнд хэлээгүй. Тэр ердөө, Өөрийн хийх гэж буй ажлыг алхам алхмаар, Өөрийн төлөвлөгөөний дагуу хийж байна. Түүний үг, айлдвар илүү ойр ойрхон болж байна. Тайвшруулж, ятгаж, сануулж, анхааруулахаас эхлээд зэмлэх, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн дуу хоолойноос эхлээд ширүүн догшин, сүрлэг үгс хүртэл – тэдгээр нь бүгдээрээ хүнд энэрэл болон айдас түгшүүрийн аль алийг бий болгодог. Түүний хэлж байгаа бүхэн бидний дотор гүн гүнзгий нуугдсан нууцыг онодог, Түүний үгс бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатган шаналгаж, биднийг ичгүүртэй, доромжлогдсон байдалд оруулдаг. …

Бидэнд мэдэгдэлгүйгээр, энэ өчүүхэн хүн биднийг Бурханы ажилд алхам алхмаар чиглүүлсээр байгаа. Бид тоо томшгүй олон шалгалтыг туулан, тоолохын аргагүй цээрлүүлэлт хүртэж, үхлээр туршигддаг. Бид Бурханы зөвт, сүр жавхлант зан чанарыг ойлгож мэдэн, Түүний хайр энэрэлд сэтгэл татагдаж, Бурханы агуу хүч чадал, мэргэн ухаанд талархаж, Бурханы хайр татам байдлыг харж хүнийг аврах гэсэн Бурханы хүчтэй хүслийг хардаг. Энэхүү энгийн хүний үгнээс бид Бурханы зан чанар болон мөн чанарыг мэдэж авч, Бурханы хүслийг ойлгож, хүний угийн чанар болоод мөн чанарыг мэдэж авч, аврал ба төгс төгөлдөржилтийн замыг хардаг. Түүний үгс нь биднийг үхэхэд хүргэж, биднийг дахин төрөхөд хүргэдэг; Түүний үгс бидэнд тайвшралыг авчирдаг боловч мөн биднийг гэм буруутай, өртэй мэт сэтгэлтэй үлдэхэд хүргэдэг; Түүний үгс нь бидэнд баяр баясгалан, амар амгаланг авчирдаг боловч мөн асар их шаналлыг авчирдаг. Заримдаа бид бол Түүний гарт нядлагдах хургатай адил; заримдаа бид Түүний нүдний цөцгий мэт байдаг ба Түүний хайр, дурлалыг эдэлдэг; заримдаа бид Түүний дайсан мэт байж, Түүний нүдэн дэх уур хилэнгийн улмаас үнс нурам болон хувирдаг. Бид бол Түүгээр аврагдсан хүн төрөлхтөн, бид бол Түүний нүдэн дэх өт хорхой бөгөөд бид бол Түүний өдөр шөнөгүй эрж хайж байгаа төөрсөн хурганууд юм. Тэр бидэнд өршөөлтэй ханддаг, Тэр биднийг жигшдэг, Тэр биднийг өргөдөг, Тэр биднийг тайвшруулж, ятган ухуулдаг, Тэр биднийг залж чиглүүлдэг, Тэр биднийг гэгээрүүлдэг, Тэр биднийг цээрлүүлэн сахилгажуулдаг ба тэр ч байтугай биднийг хараадаг. Тэр бидний төлөө өдөр шөнөгүй санаа зовж, өдөр шөнөгүй биднийг хамгаалан халамжилж, хэзээ ч бидний хажуунаас холдолгүйгээр Өөрийн анхаарал халамжийг бидэнд зориулж, бидний төлөө ямар ч төлөөсийг төлдөг. Энэхүү энгийн, жаахан биеэс гарч буй үгэн дундаас бид Бурханы бүхнийг эдэлсэн бөгөөд Бурханы бидэнд хайрласан хүрэх газрыг харсан.…

Бурханы айлдвар үргэлжилж байгаа ба Тэр бидэнд юу хийхийг зөвлөн сануулж, Өөрийн зүрх сэтгэлийн дуу хоолойг илэрхийлэхийн тулд олон янзын арга барил, өнцгийг ашигладаг. Түүний үг нь амийн хүчийг агуулдаг ба бидний явах ёстой замыг бидэнд харуулж, үнэн юу вэ гэдгийг ойлгох боломжийг бидэнд олгодог. Бид Түүний үнэнд татагдаж эхлэн, Түүний ярианы байдал, хэв маягт төвлөрч эхлэх бөгөөд энэхүү өчүүхэн хүний зүрх сэтгэлийн дуу хоолойг өөрийн эрхгүй сонирхож эхлэх болно. Тэр бидний төлөө уйгагүй хичээл чармайлт гарган, бидний төлөө нойр, хоолоо умартан, бидний төлөө уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвчиндөө ёолон шаналж, бидний хүрэх газар, авралын төлөө доромжлол амсдаг ба бидний мэдрэмжгүй байдал, тэрслүү зангийн улмаас Түүний зүрх сэтгэлээс цус асгарч, нулимс нь урсдаг. Түүний ийм оршихуй болоод эзэмшил нь энгийн хүнийхээс давсан бөгөөд цэвэр ариун бус хүмүүсийн хэн ч үүнд хүрч, эзэмшиж чадахгүй юм. Түүнд ямар ч энгийн хүний эзэмшээгүй тэвчээр, тэсвэр байдаг ба ямар ч бүтээл Түүний хайрыг эзэмшиж чадахгүй юм. Түүнээс өөр хэн боловч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бидний угийн чанар, мөн чанарыг тэгж сайн ойлгохгүй, эсвэл хүн төрөлхтний тэрслүү чанар болоод завхралыг шүүж чадахгүй эсвэл тэнгэрт байгаа Бурханы өмнөөс бидний дунд ингэж ажиллаж, бидэнтэй ярьж чадахгүй юм. Түүнээс өөр хэн ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, сүр хүчийг эзэмшдэггүй; Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүгээр илэрхийлэгдэн гардаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, гэрлийг авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч, бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл задраагүй Бурханы нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны дарлалаас болон завхарсан зан чанараас аварч чадахгүй. Тэр Бурханыг төлөөлдөг ба Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы сургаалуудыг, мөн хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгсийг илэрхийлдэг. Тэрээр шинэ үе, шинэ эринг эхлүүлж, шинэ тэнгэр газар, шинэ ажлыг авчирсан бөгөөд бидэнд итгэл найдварыг авчирч, тодорхой бус байдалд өнгөрөөсөн бидний амьдралыг төгсгөл болгож, авралын замыг бүрэн харах боломжийг бидэнд олгосон. Тэр бидний оршихуйг бүхэлд нь байлдан дагуулж, зүрх сэтгэлийг эзэмдсэн. Тэрхүү мөчөөс эхлээд бидний сэтгэл ухамсартай болж, бидний сүнс сэргэсэн мэт санагдана. Бидэн дунд амьдардаг, бидний удаан хугацаанд үгүйсгэсэн энэхүү энгийн, өчүүхэн хүн бол бидний зүрх сэтгэлд дандаа байдаг, бидний өдөр шөнөгүй хүлээж байгаа Эзэн Есүс биш гэж үү? Энэ бол Тэр юм! Энэ үнэхээр Тэр билээ! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь юм! Тэр бидэнд дахин амьдарч, гэрлийг харах боломжийг олгосон ба бидний зүрх сэтгэлийн төөрөгдлийг зогсоосон. Бид Бурханы гэрт эргэн очсон, бид Түүний сэнтийн өмнө буцан очсон, бид Түүнтэй нүүр тулан уулзаж, Түүний төрхийг харж, өмнөө байгаа замыг харсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Миний үгс бол үүрд үл өөрчлөгдөх үнэн юм. Би хүний амийг хангадаг ба хүн төрөлхтний цорын ганц чиглүүлэгч юм. Миний үгсийн үнэ цэнэ болон утга нь тэднийг хүн төрөлхтөн таньж эсвэл хүлээж авч байгаагаар бус харин эдгээр үгсийн өөрсдийнх нь мөн чанараар тодорхойлогддог. Энэ дэлхий дээр Миний үгийг ганц ч хүн хүлээж авдаггүй байсан ч Миний үгсийн хүн төрөлхтөнд зориулагдсан үнэ цэнийг хэн ч хэмжиж чадахгүй. Иймд Миний үгсийн эсрэг тэмцэж байгаа, үгүйсгэж байгаа эсвэл огт тоохгүй байгаа олон хүнтэй тааралдахдаа Би дараах байдалтай байдаг: Цаг хугацаа болон баримтууд Миний гэрч болж Миний үгсийг үнэн, зам, амь болохыг харуулна. Тэдэнд Миний хэлсэн зүйл үнэн болохыг, хүмүүс түүнээр зэвсэглэх хэрэгтэйг мөн хүн түүнийг хүлээн авах ёстойг харуулдаг. Намайг дагадаг хүн бүрт Би дараах баримтыг мэдүүлж байна: Миний үгсийг бүрнээр хүлээн авч чадахгүй байгаа хүмүүс, Миний үгсийг хэрэгжүүлж чадахгүй байгаа хүмүүс, Миний үгнээс зорилго олж чадахгүй байгаа хүмүүс, Миний үгсээс болж авралыг хүлээн авч чадахгүй байгаа хүмүүс бол Миний үгээр яллагдсан, Миний авралыг алдсан хүмүүс ба Миний ташуур тэднээс огт холдохгүй байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар өөрсдийн үйл хэргийг анхаарах хэрэгтэй”-гээс

Үг махбод болсон ба үнэний Сүнс бие махбодод биелсэн—бүх үнэн, амь, зам бие махбодод ирсэн ба Сүнс үнэхээр газар дээр, бие махбодод ирсэн ... Хэдийгээр өнгөцхөндөө энэ нь Ариун Сүнснээс үр тогтохоос өөр харагдаж байгаа ч энэ ажлаас та нар, Сүнс аль хэдийн махбодод биелсэн ба цаашлаад Үг махбод болж, Үг нь махбодоор илэрсэн гэдгийг илүү тодорхой харж чадах бөгөөд та нар дараах үгсийн жинхэнэ утгыг ойлгож чадна: Анх Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. Цаашлаад өнөөдрийн үгс бол Бурхан гэдгийг чи ойлгох ёстой ба чи Үг махбод болсныг харах ёстой. Энэ бол чиний хийж чадах хамгийн сайн гэрчлэл юм. Чи махбод болсон Бурханы талаар жинхэнэ мэдлэгтэй гэдгийг энэ нь баталдаг—чи Түүнийг мэдэж, задлан шинжлэх чадвартайгаар зогсохгүй мөн чиний өнөөдрийн алхдаг зам бол амийн зам, үнэний зам гэдгийг бас мэддэг. Есүс “Үг Бурхантай хамт байсан” гэдгийн мөн чанарыг биелүүлсэн ажлын үе шатыг л хийсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байсан, Бурханы Сүнс махбодтой байсан ба Түүнээс салшгүй байсан өөрөөр хэлбэл махбод болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан ба энэ нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийн баталгаа юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдэгт илүү гүн утгыг нэмсэн бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгсэд бат итгэх боломжийг чамд олгосон. Өөрөөр хэлбэл бүтээлийн цаг үед Бурхан үгийг эзэмшиж байсан, Түүний үгс нь Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн үе шат нь Түүний үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгож, Түүний бүх үгийг харж—Түүний бүх үгийг сонсох боломжийг хүнд олгодог. Тэр нь эцсийн эрин үеийн ажил юм. Чи эдгээр зүйлсийг нэвт шувт мэдэж авах ёстой. Энэ нь бие махбодыг мэдэх тухай асуулт биш харин махбод болон Үгийг мэдэх тухай юм. Энэ нь чиний гэрчлэл хийх ёстой зүйл, мөн хүн бүхний мэдэх ёстой зүйл юм. Энэ бол хоёр дахь бие махбод болсон Бурханы ажил—Бурхан бие махбод болсон сүүлчийн удаа учраас энэ нь бие махбод болохын ач холбогдлыг бүрэн гүйцээж, Бурханы махан бие дэх ажлыг бүгдийг нь гүйцэд хэрэгжүүлж гаргаж, Бурханы махан бие дэх оршихуйн эрин үед төгсгөлийг авчирдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-ээс

Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна

Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, бүхий л цаг үед хүний дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг баталгаа байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчийн ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч энгийн хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, өөрийн гэрэлт цацрагаа цаг хугацаа, орон зайг эс хайхран гэрэлтүүлдэг. Бурханы амь тэнгэр газар өөрчлөгдсөн ч үүрд хувиршгүй байсаар байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурхан бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, тэдний оршин тогтнолын үндэс учраас Бурханы амь байсаар л байдаг. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс урган гардаг. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, хүч тэнхээтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы ноёрхлын дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.

Магадгүй одоо чи амийг хүлээн авч, үнэнийг олж авахыг хүсэж болно. Ямартай ч чи Бурханыг олохыг, өөрийн итгэж найдаж болох, мөнх амиар чамайг хангах Бурханыг олохыг хүсэж байна. Хэрэв мөнх амийг олж авахыг хүсвэл эхлээд чи мөнх амийн эх сурвалжийг ойлгож, Бурхан хаана байдгийг мэдэх ёстой. Зөвхөн Бурхан хувиршгүй амь бөгөөд зөвхөн Бурханд амийн зам байдаг гэж Би хэдийн хэлсэн. Түүний амь хувиршгүй учраас энэ нь мөнх; зөвхөн Бурхан амийн зам учраас Бурхан Өөрөө мөнхийн амийн зам юм. Иймд чи эхлээд Бурхан хаана байдгийг, мөнх амийн энэ замыг хэрхэн олж авахыг ойлгох ёстой. Одоо энэ хоёр асуудлыг тус тусад нь нөхөрлөцгөөе.

Хэрэв чи мөнх амийн замыг олж авахыг үнэхээр хүсвэл, үүнийг хайх чин эрмэлзэлтэй бол энэ асуултад эхлээд хариул: Өнөөдөр Бурхан хаана байгаа вэ? Магадгүй чи Бурхан тэнгэрт амьдардаг гэж хариулах байх, мэдээж – Тэр танай гэрт амьдрахгүй нь лавтай, үгүй гэж үү? Магадгүй чи Бурхан мэдээж бүх зүйлийн дунд амьдардаг гэж хэлэх байх. Эсвэл чи Бурхан хүн бүрийн зүрх сэтгэлд амьдардаг, аль эсвэл Бурхан сүнсний ертөнцөд байдаг гэж хэлж магад. Би үүний алийг нь ч үгүйсгэхгүй, гэхдээ Би энэ асуудлыг тодруулах ёстой. Бурхан хүний зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлэх нь тийм ч зөв, бас тийм ч буруу биш юм. Учир нь Бурханд итгэгчдийн дунд итгэл нь үнэн эсвэл худал, Бурханд зөвшөөрөгдсөн эсвэл зөвшөөрөгдөөгүй, Түүний таалалд нийцдэг эсвэл Түүний жигшдэг, Түүний төгс болгох эсвэл таягдан хаях хүмүүс бий. Иймд Би Бурхан цөөн хүмүүсийн зүрх сэтгэлд амьдардаг гэж хэлнэ, харин эдгээр хүмүүс нь мэдээж Бурханд үнэхээр итгэдэг, Бурханд зөвшөөрөгдсөн, Түүний таалалд нийцдэг, Түүний төгс болгодог хүмүүс юм. Тэдгээр хүмүүсийг Бурхан удирддаг. Тэднийг Бурхан удирддаг учраас тэд бол Бурханы мөнх амийн замыг аль хэдийн сонссон үзсэн хүмүүс байдаг. Бурханд итгэх итгэл нь худал, Бурханд зөвшөөрөгдөөгүй, Бурханы үзэн яддаг, Бурханаар таягдуулдаг хүмүүс нь Бурханд гологдож, амийн замгүй, Бурхан хаана байгааг ч мэдэхгүй хэвээр үлдэх тавилантай. Эсрэгээрээ, зүрх сэтгэлд нь Бурхан амьдардаг хүмүүс Түүний хаана байгааг мэддэг. Тэд бол Бурханы мөнх амийн замыг хүртсэн, Бурханыг дагадаг хүмүүс билээ. Одоо чи Бурхан хаана байгааг мэдэх үү? Бурхан хүний зүрх сэтгэлд мөн хүний хажууд бий. Тэр зөвхөн сүнсний ертөнцөд, бүх юмсын дээр оршдоггүй, юу юунаас илүүтэй хүний оршин байдаг газар дэлхий дээр ч байдаг. Иймээс ч эцсийн өдрүүд ирж Бурханы ажлын алхмуудыг шинэ хүрээнд авчирсан. Бурхан орчлон ертөнцийн бүхий л зүйлсэд дээд эрхийг барьж, мөн Тэр хүний зүрх сэтгэлд түшиг тулгуур болохоор барахгүй хүмүүсийн дунд оршдог. Зөвхөн ийм байдлаар Тэр хүн төрөлхтөнд амийн замыг авчирч, амийн замд хүн төрөлхтнийг аваачдаг. Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдардаг, ингэснээр хүн амийн замыг олж, ингэснээр хүн оршин тогтнож чадах юм. Түүнчлэн Бурхан орчлон ертөнцийн бүх зүйлийг мөн захирдаг, ингэснээр тэд хүмүүсийн дундах Түүний удирдлагатай хамтран ажиллаж болох юм. Иймээс хэрэв чи зөвхөн Бурхан тэнгэрт болоод хүний зүрх сэтгэлд байдаг гэсэн номлолыг зөвшөөрсөн атлаа хүмүүсийн дундах Бурханы оршин тогтнолын үнэнийг эс зөвшөөрөх аваас чи амийг, үнэний замыг хэзээ ч олж авахгүй.

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн хамт оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Зааварчилгаа, дэмжлэг, үнэний хангалтгүйгээр чи зөвхөн бичиг үсэг, номлол хийгээд үхлээс өөр юуг ч олж авахгүй. Бурханы амь үргэлжид байж байдаг ба Түүний үнэн ба амь хамт оршдог. Хэрэв үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн ундаргыг олж авахгүй; хэрэв амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, тиймээс төсөөлөл ба үзлийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгс нь амь хэмээн тооцогдохгүй, түүхийн бичээсийг үнэн гэж үзэж болохгүй, хуучны номлол нь Бурханы одоогийн хэлсэн үгсийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурханы газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлсэн зүйл л үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний бодит ажлын арга барил юм. Хэрэв чи Бурханы өнгөрсөн эринд хэлсэн үгсийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, түүхэн өв сангийн мэргэжилтэн гэж тодорхойлохоос өөр юу гэх вэ. Үүний учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүн төрөлхтний дунд урьд нь ажиллахдаа Бурханы үлдээсэн зүйлсийн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг болохоор тэр. Чи өнөөдөр Бурханы ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрэв чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй үгстэй зууралдсаар байгаа бол чи эдгэршгүй үжирсэн мод[a], учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!

Бие махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлэг байхгүй, учир нь Тэр хүний олж авах боломжгүй Бурханы мөн чанар, Бурханы зан чанар болон Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол луйварчид юм. Христ нь газар дэлхий дээрх Бурханы ердөө л нэг илэрхийлэл биш, харин ч хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийж дуусгахаар Бурханы авч эзэмшсэн онцгой бие махбод билээ. Энэ бие махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хариуцах хангалттай чадвартай, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Эрт орой хэзээ нэгэн цагт, хэдий өөрсдийгөө Христ хэмээн өргөмжилсөн ч тэдэнд Христийн мөн чанар байдаггүй учраас тэдгээр хуурамч Христүүд бүгд унах болно. Иймд Би, Христийн жинхэн байдал нь хүнээр тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг. Ийм байдлаар, үнэхээр амийн замыг эрж хайхыг хүсвэл чи эхлээд, Тэр газар дэлхийд ирсэнээр хүнд амийн замыг өгдөг, мөн эцсийн өдрүүдэд Тэр газар дэлхий дээр ирж хүнд амийн замыг өгдөг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ өнгөрсөн юм биш, харин өнөөдөр болж байгаа зүйл.

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй өнө удаан мөнхөд үргэлжлэх, үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтэйгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар зөвшөөрөгдөх цорын ганц зам юм. Чи түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй учраас эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсээр зөвшөөрөгдөж, тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Дүрэм журам, бичиг үсгээр хянуулж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй мөн үүрдийн амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Үүний учир нь тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тогтсон булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд тамын хүү, Сатаны тоглоом, хүүр хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрэв чи зөвхөн өнгөрсөнд баригдаж, юмсыг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол чи үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давалгаа, нүргэлэх аянга цахилгаан мэт далайцтай, хүчирхэг – гэтэл чи мунхагласаар сүйрлээ хүлээн, юу ч хийхгүй идэвхгүй сууж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зуурч байгаа тэр Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй гэж чи яаж батлах вэ? Мөн яаж шарласан номнуудын үг чамайг шинэ эринд аваачих вэ? Тэд яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн тэд яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл түр зуурын тайтгарлыг өгөхөөс бус амийг өгч чадах үнэн биш юм. Чиний уншдаг судрууд чиний хэлийг баяжуулахаас бус, төгс төгөлдөрт хүргэх замыг байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үгсээр ч баяжуулахгүй. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд үүний доторх нууцуудыг ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийнхөө чадлаар Бурхантай уулзахын тулд өөрийгөө тэнгэр лүү аваачиж чадах уу? Бурханы ирэлтгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр байна уу? Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг аврах ажлыг хэн явуулж байгааг харахыг зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Христийн ярьсан үнэнд найдахгүйгээр амийг олж авахыг хүсдэг хүмүүс газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, харин Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс хийсвэрлэлд автдаг. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүс Бурханаар үүрд үзэн ядагдана гэж хэлдэг. Христ бол эцсийн өдрүүдэд хаанчлалд хүргэх хүний гарц бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгсийг зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг хүлээн авч, амийн хангалтыг зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг тэр бүх хүмүүсийг амиар тэтгэхийн тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Түүний ажил нь хуучин эринг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө бөгөөд энэ нь, шинэ эринд орох тэр бүх хүмүүсийн замнах ёстой зам юм. Хэрэв чи Түүнийг зөвшөөрч чадахгүй, оронд нь Түүнийг яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол чи мөнхийн галд шатаж, Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даатгасан Нэгэн билээ. Иймд Би, хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж хэлдэг. Ариун Сүнсийг доромжилсон тэдгээр хүмүүсийн амсах ёстой цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Би мөн хэрэв чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, Түүнийг үгүйсгэвэл чиний өмнөөс үр дагаварыг нь үүрч чадах хэн ч байхгүй гэж хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханаар зөвшөөрөгдөх өөр боломж чамд байхгүй байх болно; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцсэн зүйл хүн биш, чиний үгүйсгэсэн зүйл ямар нэг туниа муутай биет биш харин Христ билээ. Чи үүний үр дагаварыг мэдэж байна уу? Чи жижиг алдаа гаргаагүй харин том хар нүгэл үйлдсэн. Зөвхөн үнэн чамд амийг авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, Бурханы царайг харуулж чадахгүй учраас хүн бүрд үнэний өмнө шүдээ ярзайлгахгүй эсвэл болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг иймд Би зөвлөж байна.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

No comments:

Post a Comment