2018/06/17

4. Аврагдаж, төгс болгуулах хүмүүсийн хувьд Бурханы ажлын гурван үе шат хэрхэн аажмаар гүнзгийрдэг вэ?

4. Аврагдаж, төгс болгуулах хүмүүсийн хувьд Бурханы ажлын гурван үе шат хэрхэн аажмаар гүнзгийрдэг вэ?


4. Аврагдаж, төгс болгуулах хүмүүсийн хувьд Бурханы ажлын гурван үе шат хэрхэн аажмаар гүнзгийрдэг вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханы удирдлага нь бүхэлдээ гурван үе шатанд хуваагддаг бөгөөд үе шат бүрд хүнд тохирох шаардлага тавигддаг. Түүнчлэн эрин үе өнгөрч, урагшлахын хэрээр бүх хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага илүү өндөр болдог. Ийнхүү хүн “Үг нь махбодоор илэрсэн” баримтыг харах хүртэл Бурханы удирдлагын энэ ажил алхам алхмаар оргилдоо хүрдэг ба ийм маягаар хүнд тавих шаардлага илүү өндөр болж, хүний гэрчлэл хийх шаардлага илүү өндөр болдог. … Өмнө нь хүнээс, хууль болоод тушаалуудыг сахиж, тэвчээртэй, даруухан байхыг шаарддаг байсан. Харин өнөөдөр хүнээс, Бурханы бүх зохицуулалтанд дуулгавартай байж, Бурханыг туйлаар хайрлаж, бүр гай зовлонгийн дунд ч гэсэн Бурханыг хайрласаар байхыг шаарддаг. Энэ гурван үе шат нь, Өөрийн бүхий л удирдлагынхаа хугацаанд алхам алхмаар хүнд тавьдаг Бурханы шаардлагууд юм. Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрдэг ба үе шат бүрд хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү нарийсдаг, ийм маягаар Бурханы бүхий л удирдлага алгуурхан хэлбэрждэг. Учир нь хүнд тавих шаардлага өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад илүү дөхдөг, зөвхөн тэр үед л бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирдаг ба Бурханы ажил бүрэн дуусгавар болоход бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аврагдсан байх болно. …

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Бурханы удирдлагын ажил нь дэлхийг бүтээхээс эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил нь мянга мянган жил сунгагддаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд эсвэл нэг хоёр жилд хийгдээгүй бөгөөд илүү олон хүн оршин тогтноход шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьтад, хоол унд болон хүний амьдрах орчныг Тэр бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.

Үүний дараа, Бурхан хүн төрөлхтнийг Сатанд хүлээлгэн өгч, хүн төрөлхтөн Сатаны эзэмшил дор амьдарсан ба энэ нь аажмаар эхний эрин үеийн Бурханы ажил руу хөтөлсөн: Хуулийн эрин үеийн түүх... Хуулийн эрин үеийн хэдэн мянган жилийн туршид хүн төрөлхтөн Хуулийн эрин үеийн удирдамж, зааварт дасал болж, үүнийг хөнгөнөөр үзэж эхэлсэн ба Бурханы анхаарал халамжийг аажмаар орхисон. Тэгээд хуулийг мөрдөхийн зэрэгцээ тэд мөн шүтээн шүтэж, муу үйл хийсэн юм. Тэдэнд Еховагийн хамгаалалт байхгүй байсан ба зөвхөн сүм дэх тахилын ширээний өмнө амьдралаа өнгөрүүлсэн. Үнэндээ, Бурханы ажил тэднийг аль хэдийн орхисон бөгөөд хэдийгээр израильчууд хуулийг мөрдөж, Еховагийн нэрийг дурдаж, зөвхөн тэд л Еховагийн ард бөгөөд Еховагийн сонгосон хүмүүс хэмээн бахархалтайгаар итгэж байсан ч Бурханы алдар тэднийг чимээгүйхэн орхисон ...

… … … …

Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа ердийнхтэй адилаар Бурхан хоёр дахь үе шатны Өөрийн шинэ ажлыг эхлүүлсэн: махан биеийг олж, арав, хорин жил бие махбодтой хүн болж Өөрийн ажлыг итгэгчид дундаа хэлж, хийсэн. Гэсэн ч мэдээж хэн ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг цөөн тооны хүмүүс л хүлээн зөвшөөрсөн. … Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц буюу цовдлолын дараа хүний нүглийг цайруулах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймээс, тэр мөчөөс эхлээд өөрийн нүглээ уучлуулахын тулд хүн төрөлхтөн зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Энэ талаар хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохгүй ба цаашид Сатан хүнийг буруушаах хөшүүрэг болохгүй. Энэ нь, Бурхан Өөрөө бодитой ажил хийж, нүгэлт бие махбодтой адилхан болж, Бурхан Өөрөө нүглийн тахил болсноос болж байгаа юм. Ийм байдлаар, энэ нүгэлт бие махбодтой адил Бурханы махан биеийн ачаар хүн загалмайнаас бууж, чөлөөлөгдөж, аврагдсан. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө авралыг хүлээн авахад нэг алхам ойртсон. Мэдээж ажлын энэ үе шат нь, Хуулийн эрин үеэс нэг алхам урагшилсан ба Хуулийн эрин үетэй харьцуулахад илүү гүнзгий түвшинд байсан Бурханы удирдлага байлаа.

… … … …

Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодитой үе шат боловч мөн хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь хүн Бурханд хэдий чинээ ойр очно, Бурханы саваа хүнд төдий чинээ ойртох ба Бурханы царай хүний өмнө төдий чинээ тодорхой харагдана. Хүн төрөлхтний золин авралын дараа хүн албан ёсоор Бурханы гэр бүлд буцан очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч тэр хэний ч урьдчилан харж байгаагүй Бурханы шууд дайралтанд орсон. Энэ нь Бурханы ардуудын “эдлэх” ёстой баптисм байж таарсан. Тийм харьцаан дор хүмүүс зогсоод, би бол олон жилийн турш алга болсон хурга бөгөөд Бурхан намайг буцаан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгээд Бурхан надад яагаад ингэж хандаж байна вэ? Энэ нь намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам гэж үү? хэмээн дотроо бодохоос өөр аргагүйд хүрнэ... Олон жил өнгөрсний дараа, цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулснаар хүн хөсрийтөн саарьтсан. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “алдар” болон “романтик байдлаа” алдсан ч гэсэн, тэр хүн байхын үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлдэг ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлдэг. Хүн аажмаар өөрийн харанхуй бүдүүлэг байдлаа жигшиж эхэлдэг. Тэр өөрийнхөө хэчнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болоод Түүнд тавьж байсан бодлогогүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг эргүүлж болохгүй; өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн ой дурсамж болж, Бурханы үг болоод хайр нь хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр ирэх тусам эдгэрч, түүний хүч чадал эргэн ирж, босон зогсож, Төгс хүчитийн царайг хараад, Тэр үргэлж миний хажууд байсан гэдгийг болон Түүний инээмсэглэл, Түүний сайхан төрх нь маш сэтгэл хөдөлгөм гэдгийг л олж мэддэг. Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө анхаарсаар байдаг ба Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүч чадалтай байгаа. Энэ нь хүн Едений цэцэрлэгт буцан очсонтой адил боловч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм золиослолыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

Есүсийн хийсэн ажил нь Хуучин Гэрээнийхээс ердөө л нэг үе шатаар өндөр байв; энэ нь эрин үеийг эхлүүлж, тэрхүү эрин үеийг удирдахад ашиглагдсан. Яагаад Тэр “Би хуулийг үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн” гэж хэлсэн юм бэ? Гэвч Хуучин гэрээний Израильчуудын хэрэгжүүлж байсан хууль болон даган мөрдөж байсан тушаалуудаас ялгаатай зүйл Түүний ажилд их байсан, учир нь Тэр хуулийг дуулгавартай дагахаар биш харин үүнийг гүйцэлдүүлэхээр ирсэн билээ. Үүнийг гүйцэлдүүлэх үйл явц нь олон бодитой зүйлсийг агуулсан: Түүний ажил илүү жинхэнэ, бодитой байсан ба цаашлаад энэ амьд агаад хоосон сургаалыг сохроор баримтлах явдал биш байсан. Израильчууд Амралтын өдрийг сахиагүй юу? Есүс ирэхдээ Амралтын өдрийг чанд мөрдөөгүй, учир нь Тэр, хүний Хүү бол Амралтын өдрийн Эзэн бөгөөд Амралтын өдрийн Эзэн ирэх үедээ Өөрийн хүссэнээр хийх болно гэж хэлсэн юм. Тэрээр Хуучин гэрээний хуулиудыг гүйцэлдүүлж, хуулийг өөрчлөхийн тулд ирсэн билээ. Өнөөдөр хийгдсэн бүхэн нь одооны цагт үндэслэдэг ч гэсэн энэ нь Хуулийн эрин үеийн Еховагийн ажлын суурин дээр тулгуурладаг бөгөөд энэ цар хүрээнээс давдаггүй. Жишээлбэл, хэлэх үгээ хянах болон садар самуун үйлдэхгүй байх зэрэг нь Хуучин Гэрээний хууль биш гэж үү? Өнөөдөр та нараас шаардаж байгаа зүйл нь зөвхөн Арван Хуулиар хязгаарлагдахгүй, харин өмнөхөөс илүү өндөр дээд тушаал болон хууль юм, гэхдээ энэ нь өмнө нь ирсэн зүйлсийг хүчингүй болгоно гэсэн үг биш, учир нь Бурханы ажлын үе шат болгон өмнө нь явагдсан үе шатны суурин дээр гүйцэтгэгддэг. Тахил өргөх, эцэг эхээ хүндлэх, хуурамч шүтээнд шүтэн мөргөхгүй байх, бусдыг дайрч доромжлохгүй байх, бусдыг хараахгүй байх, садар самуун үйлдэхгүй байх, тамхи татахгүй, архи уухгүй байх, үхдэл идэхгүй байх, цус уухгүй байх гэх мэт Еховагийн Израильд нэвтрүүлсэн зүйлс нь өнөөдөр ч гэсэн та нарын дадлын үндэс суурь биш гэж үү? Ажил өнгөрсөн үеийн суурин дээр л өнөөдрийг хүртэл хийгдсээр ирсэн. Хэдий өнгөрсөн үеийн хуулиуд нь цаашид дурдагдахаа больж, чамд шинэ шаардлага тавигдсан боловч эдгээр хуулиуд хүчингүй болоогүй харин ч тэдгээр нь өргөгдсөн юм. Тэдгээрийг хүчингүй болгосон гэж хэлэх нь өмнөх эрин үе хуучирсан гэсэн үг, гэсэн ч чиний үргэлж дээдлэх ёстой зарим тушаалууд байдаг. Өнгөрсөн үеийн тушаалууд аль хэдийн хэрэгжүүлэгдэж, аль хэдийн хүний оршихуй болсон бөгөөд тамхи татаж, архи ууж болохгүй гэх мэт тушаалуудыг олон удаа давтах хэрэггүй. Энэ суурин дээр, та нарын хэрэгцээний дагуу, та нарын биеийн хэмжээний дагуу, өнөөдрийн ажлын дагуу шинэ тушаалуудыг гаргасан. Шинэ эрин үеийн зарлиг тушаалууд нь хуучин эрин үеийн тушаалуудыг хүчингүй болгоно гэсэн үг биш харин хүний үйлдлүүдийг илүү бүрэн дүүрэн болгож, бодит байдалтай илүү зохицолтой байхын тулд энэ суурин дээр тэдгээрийг илүү өндөрт өргөх явдал юм. Хэрвээ өнөөдөр та нар израильчуудтай адил байдлаар зөвхөн Хуучин Гэрээний тушаалыг дагаж, хуулийг мөрдөх шаардлагатай байсан бол, тэр ч бүү хэл та нараас Еховагийн тогтоосон хуулийг цээжлэхийг шаардсан бол та нар өөрчлөгдөх ямар ч боломжгүй байх байсан. Хэрвээ та нар тэдгээр хэдэн хязгаарлагдмал тушаалуудыг дагаж, эсвэл тоо томшгүй олон хууль цээжлэх юм бол та нарын хуучин чанар гүнзгий шингэсэн хэвээр үлдэх ба үүнийг үндсээр нь өөрчлөх ямар ч арга зам үгүй байх болно. Тиймээс та нар улам бүр гутаагдах байсан бөгөөд та нарын нэг нь ч дуулгавартай болж чадахгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, хэдэн энгийн тушаал эсвэл тоймгүй олон хууль нь Еховагийн үйл хэргийг мэдэхэд чинь туслах чадваргүй. Та нар израильчуудтай адилхан биш: Хуулийг дагаж, тушаалыг чээжилснээр тэд Еховагийн үйл хэргийг нүдээр харж, өөрсдийн сүсэг бишрэлээ ганцхан Түүнд өгөх боломжтой байсан, харин та нар үүнийг гүйцэтгэх боломжгүй бөгөөд Хуучин Гэрээний эрин үеийн хэдэн тушаалууд нь та нарыг зүрх сэтгэлээ өгөхөд хүргэх эсвэл та нарыг хамгаалах чадваргүйгээр зогсохгүй, харин бүр эсрэгээр та нарыг сул дорой болгож, Үхэгсдийн орон руу доошлуулах болно. Учир нь Миний ажил нь байлдан дагуулах ажил бөгөөд энэ нь та нарын дуулгаваргүй байдал болоод хуучин чанар луу чиглэдэг. Ехова болон Есүсийн эелдэг үгс өнөөгийн шүүлтийн хатуу үгнээс хамаагүй дутмаг байдаг. Тийм хатуу үгсгүйгээр, мянга мянган жилийн туршид дуулгаваргүй байсаар ирсэн “мэргэжилтнүүд” та нарыг байлдан дагуулах боломжгүй юм. Хуучин Гэрээний хуулиуд нь та нарт нөлөөлөх хүчээ аль хэдийн алдсан ба өнөөдрийн шүүлт нь хуучин хуулиас хамаагүй илүү хатуу. Та нарт хамгийн тохиромжтой зүйл бол хуулийн ямар ч хэрэггүй хязгаарлалтууд биш харин шүүлт юм, учир нь та нар хамгийн анхны хүн төрөлхтөн биш харин мянга мянган жилийн туршид ялзруулагдсан хүн төрөлхтөн билээ. Хүний одоо гүйцэтгэх ёстой зүйл бол өнөөдрийн хүний бодит байдлын дагуу, өнөө цагийн хүний хэв чанар болон бодит биеийн хэмжээний дагуу байх бөгөөд чамаас хоосон сургаалыг дагахыг шаардахгүй. Ингэснээр чиний хуучин чанарт өөрчлөлт гарч чи өөрийн үзлээ хаяж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс

Хэдийгээр хүний өнөөдөр алхдаг зам нь бас цовдлолын зам, зовлонгийн зам боловч хүний өнөөдөр хэрэгжүүлж, идэж, ууж, эдэлдэг зүйлс нь хуулийн дор болон Нигүүлслийн эрин үед байсан хүнийхээс асар өөр юм. Өнөөдөр хүнд тавьж байгаа асуулт нь өнгөрсөн болон бүр Хуулийн эрин үед байсан асуултаас өөр юм. Ажлыг Израильд хийх үед хуулийн дор байгаа хүнээс юуг асуусан бэ? Тэднээс Амралтын өдрийг болон Еховагийн хуулийг мөрдөхөөс илүүг асуугаагүй. Хэн ч Амралтын өдрөөр ажиллахгүй эсвэл Еховагийн хуулийг зөрчихгүй. Гэвч одоо ийм биш юм. Амралтын өдөр хүмүүс энгийнээр ажиллаж, цугларч, мөргөдөг ба үүнд ямар нэг хязгаарлалт байдаггүй. Нигүүлслийн эрин үед байгаа хүмүүс баптисм хүртэх хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй тэднээс мацаг барих, талх хугалах, дарс уух, толгойгоо бүтээх болон хөлөө угаахыг хүссэн. Одоо эдгээр дүрмүүд цуцлагдсан ба хүнд тавих шаардлагууд илүү агуу болсон. Учир нь Бурханы ажил тасралтгүй гүнзгийрч, хүний оролт илүү өндөр болсон. Өнгөрсөн үед Есүс хүн дээр гараа тавьж, залбирдаг байсан бол одоо бүх зүйлийг хэлчихсэн байхад гараа тавих хэрэг юу байх билээ? Дан ганц үгээр үр дүнд хүрч болно. Өмнө нь Тэрээр хүн дээр гараар тавихдаа адислах, эдгээх зорилготой байсан. Тэр үед Ариун Сүнс ийм байдлаар ажилладаг байсан боловч одоо тийм биш. Одоо Ариун Сүнс Өөрийн ажилдаа үр дүнд хүрэхийн тулд үгсийг ашигладаг. Тэрээр Өөрийн үгсээ та нарт ойлгомжтой болгосон ба та нар зөвхөн тэднийг амьдралд хэрэглэх хэрэгтэй. Түүний үгс нь Түүний хүсэл ба Түүний хийх ажлыг харуулдаг. Түүний үгсийг ашиглан чи Түүний хүслийг болон Тэр чамаас юунд хүрэхийг хүсэж байгааг ойлгож болно. Чи гар тавихыг хүлээлгүйгээр Түүний үгсийг практикт шууд хэрэгжүүлээрэй. Зарим хүн ингэж хэлж болох юм, “Гараа над дээр тавиач! Гараа над дээр тавиач. Би Таны адислалыг хүртэж, Тантай нэгдмээр байна.” Эдгээр нь бүгд хуучирсан дадлууд ба одоо хориотой болсон, учир нь эрин үе солигдсон. Ариун Сүнс эрин үеийн дагуу ажилладаг ба хүссэнээр эсвэл зүгээр л хэсэг дүрмийн дагуу ажилладаггүй. Эрин үе солигдсон ба шинэ эрин үе шинэ ажлыг авчрах ёстой. Энэ нь ажлын үе шат бүр ийм байдаг бөгөөд ийм учраас Түүний ажил хэзээ ч давтагдахгүй. Нигүүслийн эрин үед Есүс өвчнийг эмчлэх, чөтгөрийг хөөх гэх мэт ажлыг Өөрийн гарыг хүн дээр тавьж, түүний төлөө залбирч, адислах замаар ийм ажлыг их хийсэн. Гэвч ийм байдлаар үргэлжлэх нь одоо үед ямар ч утга учиргүй. Ариун Сүнс тэр үед ийм маягаар ажилладаг байсан. Учир нь тэгэхэд Нигүүслийн эрин үе байсан ба хүнд хангалттай нигүүлсэл эдлүүлдэг байсан. Хүн ямар ч үнэ төлөлгүйгээр итгэж байгаа үедээ хичнээн ч хугацаанд нигүүслийг хүртэж болох юм. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан. Одоо эрин үе солигдсон ба Бурханы ажил цаашид ахисан. Гэсгээлт болон шүүлтээр хүний эсэргүүцэх чанар болон түүний дотор байгаа бохир зүйлсийг авч хаях болно. Энэ нь золин аврах шат байсан учраас Бурхан хүмүүст хангалттай нигүүлслийг үзүүлэн баясгаснаар хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан хүний нүглийг өршөөх ажлыг хийх хэрэгтэй болно. Энэ үе шатанд хүний худал байдлыг гэсгээлт болон шүүлтээр илчилж, үгийг чангаар хэлж, үгийн сахилгажуулалт болон илчлэлтийг үйлдсэнээр эцэст нь хүн аврагдаж болох юм. Энэ ажил нь золин аврахаас ч гүнзгий. Нигүүлслийн эрин үед хүмүүс хангалттай нигүүлслийг хүртсэн ба энэ нигүүлслийг хүртсэнээрээ одоо хүн дахин нигүүлсэл хүртэхгүй болсон. Ийм ажил нь одоо хуучирсан ба дахиж хийгдэхээ байсан. Одоо хүнийг үгээр шүүснээр авардаг. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлснээр түүний зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц болон эрин үетэй цуг хийгдэж явдаг. Бүх ажил ач холбогдолтой байдаг. Энэ нь эцсийн авралын тулд, хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын тулд, хүмүүсийг эцэст нь төрлөөр нь ангилахын тулд хийгддэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Хуулийн эрин үед Ехова, Өөрийн үгээр Мосег Египетээс удирдан гаргасан ба израильчуудад зарим үгийг хэлсэн; тэр үед Бурханы үйл хэргийн нэг хэсэг нь ил тод болсон боловч хүний хэв чанар хязгаарлагдмал бөгөөд түүний мэдлэгийг юу ч бүрэн дүүрэн болгож чадахгүй байсан учраас Бурхан үргэлжлүүлэн ярьж, ажилласан. Нигүүлслийн эрин үед хүн дахин нэг удаа Бурханы үйл хэргийн нэг хэсгийг харсан. Есүс тэмдэг, гайхамшгуудыг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадвартай байсан ба цовдлогдсон, гурван өдрийн дараа Тэр дахин амилж, хүний өмнө махбодтойгоор гарч ирсэн. Бурханы талаар хүн үүнээс илүү юуг ч мэдээгүй. Бурханаас түүнд үзүүлсэн зүйлийг л хүн мэддэг ба хэрвээ Бурхан хүнд өөр юуг ч үзүүлэхгүй байх байсан бол Бурханы талаарх хүний хязгаарын хэмжээ нь тэр байх юм. Тиймээс Бурхан үргэлжлүүлэн ажилладаг, ингэснээр Түүний талаарх хүний мэдлэг илүү гүнзгий болж, мөн ингэснээр тэр Бурханы мөн чанарыг аажмаар мэдэж авах юм. Хүнийг төгс болгохын тулд Бурхан Өөрийн үгийг ашигладаг. Чиний ялзарсан зан чанар Бурханы үгээр илчлэгддэг бөгөөд чиний шашны үзэл Бурханы бодит байдлаар солигддог. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан нь үндсэндээ “Үг нь махбод болж, Үг махбодод ирж, Үг нь махбодоор илэрнэ” гэсэн үгийг биелүүлэхээр ирсэн ба хэрвээ чамд үүний талаарх бүрэн гүйцэд мэдлэг байхгүй бол чи тууштай зогсож чадахгүй байх болно; эцсийн өдрүүдэд Бурхан, Үг нь махбодоор илрэх ажлын үе шатыг гүйцэтгэхийг үндсэндээ зорьдог бөгөөд энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тиймээс та нарын мэдлэг тодорхой байх ёстой; Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран Түүнийг хязгаарлахыг Бурхан хүнд зөвшөөрдөггүй. Хэрвээ Бурхан энэ ажлыг эцсийн өдрүүдэд хийгээгүй бол Түүний талаарх хүний мэдлэг цааш ахихгүй. Чи, Бурхан цовдлогдсон, Содомыг сөнөөсөн, мөн Есүс үхлээс амилж Петрт харагдсан гэдгийг л зөвхөн мэдэх болно... Гэхдээ чи, Бурханы үг бүхнийг биелүүлж, хүнийг байлдан дагуулж чадна гэж хэзээ ч хэлэхгүй юм. Бурханы үгийг мэдэрснээр л чи тийм мэдлэгийн талаар ярьж чадна, чи Бурханы ажлыг хэдий чинээ их мэдэрнэ, Түүний талаарх мэдлэг чинь төдий чинээ бүрэн гүйцэд болох болно. Зөвхөн тэр үед л чи Бурханыг өөрийн үзэл дотор хязгаарлахаа болих болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг болон гайхамшиг үзүүлэхээс хүчтэй болох ба үгийн эрх мэдэл нь тэмдэг болон гайхамшгийг даван гарна. Үг нь хүний зүрхэнд байгаа бүх л ялзарсан зан чанарыг илрүүлдэг. Чи тэдгээрийг өөрөө таних чадваргүй. Чамд тэднийг үгээр илчлэхэд чи мэдээж ойлгох болно. Чи тэднийг няцаах аргагүй байх тал бүрэн итгэх болно. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ нь үгний одоогийн ажлын хүрсэн үр дүн юм. Иймд хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн дүүрэн болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. Хэрэв хүний дотор байгаа чөтгөрийг хөөж, түүнийг золин аврахаас өөр зүйл хийгээгүй бол түүнийг Сатаны гараас авч Бурханд буцааж өгсөн гэсэн үг. Гэвч түүнийг Бурхан цэвэр болгоогүй, өөрчлөөгүй тул тэр ялзарсан хэвээр үлдсэн. Хүний дотор бохир, эсэргүүцэл тэмцэл үлдсэн хэвээр байх ба хүнийг Бурхан зөвхөн золин авралаар л буцаан авчирдаг боловч хүн Түүний талаар мэдлэггүй байж Бурханаас урвасаар байх болно. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор түүний дотор суулгагдчихсан байсан. Сатаны олон мянган жилийн завхралын дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар суусан. Иймд хүнийг золин аврах үед энэ нь зөвхөн золин аврал байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт угийн чанарыг арилгаагүй байсан. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхийн тулд өөрчлөгдөх ёстой. Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно. Ажлын энэ үе шатыг аврал гэж нэрлэхээс илүүгээр түүнийг цэвэр болгох ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ бол энэ үе шат нь байлдан дагуулалт ба авралын хоёрдугаар үе шат юм. Хүнийг үгээр шүүж, гэсгээснээр Бурхан олж авдаг. Үгээр цэвэршүүлэлт, шүүлт, нээлтийг хийснээр хүний зүрхэн дэх ариун бус зүйлс, үзэл, санаа, хувийн найдвар зэргийг бүгдийг нь илчилдэг. Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн боловч түүний гэм бурууг Бурхан мартсан гэж зөвхөн үздэг ба тэдгээр гэм буруугийн дагуу ханддаггүй гэж үздэг. Гэвч хүн махан биед байж нүглээс ангид байж үзээгүй бол тэрээр үргэлжлүүлэн нүгэл үйлдэх ба төгсгөлгүйгээр өөрийн ялзарсан сатаны зан чанарыг илчлэх болно. Энэ бол хүний туулж буй амьдрал ба нүгэл болон уучлалын эцэс төгсгөлгүй давталт юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь наманчилдаг. Иймд нүглийн төлөөс нь хүний хувьд үүрд үр дүнтэй байсан ч энэ нь хүнийг нүглээс аврахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л хийгдээд байна. Тухайлбал хүмүүс Моабаас үүссэн гэдгээ мэдэх үедээ гомдоллох үг хэлж, амийг эрж хайхаа больж, бүрэн идэвхгүй болдог. Тэд Бурханы ноёрхол дор бүрэн захирагдаж чадахгүй байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь сатаны завхарсан зан чанар биш гэж үү? Чи гэсгээлтэнд өртөөгүй байх үед чиний гар бусдынхаас, бүр Есүсийнхээс ч илүү өндөр өргөгддөг. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирдаг: Бурханы хайртай хүү бай! Бурханы ойр дотны хүн бай! Сатанд захирагдахын оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатаны эсрэг бос! Агуу улаан луугийн эсрэг бос! Агуу улаан лууг эрх мэдлээс нь бүрмөсөн салга! Бурханаар өөрсдийгөө бүрэн дүүрэн болгуул! Та нарын хашхираан бусад бүх зүйлээс чанга байсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг үе ирэхэд хүмүүсийн завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн. Дараа нь тэдний хашхираан намжсан ба тэд шийдэмгий байхаа больсон. Энэ бол хүний завхрал; энэ нь нүглээс илүү гүн нэвтэрдэг ба Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн байдаг. Хүн өөрийнхөө нүглийг мэдэх нь маш амаргүй хэрэг. Хүн өөрийнхөө дотор гүнзгий суусан угийн чанарыг таних чадваргүй. Зөвхөн үгээр шүүх замаар ийм үр дүнд хүрч болно. Зөвхөн ийм аргаар л хүн байгаа байдлаасаа аажмаар өөрчлөгдөж чадна. Өөрийнх нь анхдагч завхарсан зан чанарын талаарх ойлголт хүнд байдаггүй учраас хүн өмнө нь ингэж хашхирсан. Энэ нь хүний доторх бузар заваан байдал юм. Тийм удаан хугацааны шүүлт болон гэсгээлтийн туршид хүн түгшүүртэй орчинд амьдарсан. Энэ бүхэн нь үгээр дамжуулан хийгдээгүй гэж үү? Чи ч бас үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаас өмнө маш чанга дуугаар хашхираагүй гэж үү? Хаанчлалд ор! Энэ нэрийг хүлээн зөвшөөрсөн бүхэн хаанчлалд орох болно! Бүгд Бурханд оролцох болно! Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт ирэх үед чи хашхирахаа больсон. Эхэндээ бүгд “Бурхан минь! Та намайг хаана ч тавьсан, би Таны жолоодлогод захирагдах болно” гэж хашхирсан. “Хэн Миний Паул байх вэ?” хэмээх Бурханы үгийг уншаад хүн “би бэлэн!” гэсэн. Дараа нь тэр “Тэгвэл Иовын итгэлийн тухайд ямар вэ?” хэмээх үгийг харсан. Иймээс тэр, “Би Иовын итгэлийг олж авахад бэлэн байна. Бурхан минь, намайг шалгаач!” гэсэн. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт ирэх үед тэр нэн даруй унаж, дахин зогсож бараг чадаагүй. Түүний дараа хүний зүрх сэтгэл дэх бузар заваан зүйлс аажмаар багассан. Энэ нь үгээр дамжин хийгдээгүй гэж үү? Иймээс өнөө үед та нарын туулсан зүйл бол үгээр дамжуулан хүрсэн үр дүн бөгөөд тэмдэг, гайхамшиг үзүүлэн Есүсийн хүрсэн зүйлээс ч илүү агуу юм. Чиний харж буй Бурханы алдар болон Бурханы Өөрийн эрх мэдэл нь ердөө цовдлол болон өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулснаар дамжуулан харагддаг биш харин Түүний үгийн шүүлтээр дамжуулан илүү их харагддаг. Зөвхөн тэмдэг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах нь Бурханы эрх мэдэл, хүч чадал биш харин үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг төлөөлж, Түүний төгс хүчит байдлыг илүү сайн илчилж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Хүний авралын ажилд гурван үе шат хэрэгжсэн, иймд Сатантай хийх тулаан нь Сатаны бүрэн ялагдлаас өмнөх гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэсэн ч Сатантай хийх тулааны бүхий л ажлын дотоод үнэн нь гэвэл, хүнд нигүүлсэл хайрласнаар, хүний төлөө нүглийн тахил болсноор, хүний нүглийг уучилснаар, хүнийг байлдан дагуулснаар, хүнийг төгс болгосноор дамжуулан үр дүнд хүрдэг. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг зэвсэг барих биш, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчлөх явдал, ингэснээр хүн Бурханд гэрчлэл хийж чадах юм. Сатан ингэж ялагдах болно. Хүний ялзармал зан чанарыг өөрчилснөөр дамжуулан Сатан ялагддаг. Сатан ялагдсан үед, өөрөөр хэлбэл хүн бүрэн аврагдсан үед шившиг болсон Сатан бүрмөсөн хүлэгдэх болно, ийм байдлаар хүн бүрэн аврагдах болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд Сатантай хийх дайн нь үндсэндээ хүний авралд тусгагддаг. Хүн байлдан дагуулагдах учиртай эцсийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат бөгөөд мөн Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүний байлдан дагуулалтын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатанаар ялзруулагдсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү буцан очих ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж Бурхан руу бүрмөсөн очих болно. Ийм байдлаар хүн бүрэн дүүрэн аврагдах юм. Иймээс байлдан дагуулах ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын ажлын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн дүүрэн аврал нь эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрэн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж эсвэл Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх болно. Үүний үр дүнд, хүний авралын ажил нь Сатантай хийх тулаан дуусахаас нааш дуусахгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын гол цөм нь хүн төрөлхтний авралын төлөө билээ. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзруулалтын улмаас хүн Сатантай холбогдож, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагад ялагдах учиртай объект нь Сатан болсон юм. Сатан хүнийг эзэмшсэн учраас, хүн нь Бурханы бүх удирдлагын хөрөнгө учраас, хэрвээ хүн аврагдах учиртай бол түүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авах ёстой, өөрөөр хэлбэл Сатанд олзлогдсоны дараа хүнийг буцаан авах ёстой. Хүний хуучин зан чанар дахь өөрчлөлтөөр дамжуулан Сатан ялагдах ба энэ нь хүний анхдагч мэдрэмжийг сэргээдэг, ийм байдлаар олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлэн булааж авч болно. Хэрвээ хүн Сатаны нөлөө болон хүлээснээс чөлөөлөгдвөл, Сатан шившиг болох болно, эцэстээ хүнийг буцаан авах ба Сатан ялагдах болно. Хүн Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан төгсмөгц шийтгэгдэх объект болох бөгөөд үүний дараа хүн төрөлхтний авралын бүхий л ажил дууссан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

No comments:

Post a Comment