4. Бурханд итгэдэг хүн, шашныг хаяж, Бурхан руу эргэн очихын тулд хуурамч хоньчид болон антихристүүдийг ялгаж салгаж чаддаг байх ёстой.
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Эзэн БУРХАН хоньчдод ийнхүү айлдаж байна;Өөрсдийгөө тэжээдэг Израилийн хоньчид золгүй еэ!Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой биш гэж үү? Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, тарган хонийг нядалдаг: гэхдээ та нар хонин сүргийг тэжээдэггүй. Эмгэгтэйг нь та нар тэнхрүүлдэггүй, өвчтэйг нь эдгээдэггүй, гэмтсэнийг нь боодоггүй, бутарсныг нь цуглуулдаггүй, төөрснийг нь ч хайдаггүй; харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлсон” (Езекиел 34:2-4).
“Хуурамч эш үзүүлэгчдээс болгоомжил, хонины арьс нөмрөн та нар луу ирэх боловч дотроо тэд хомхой чононууд юм” (Матай 7:15).
“Тэднийг орхи, тэд бол сохруудын сохор удирдагчид юм. Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно” (Матай 15:14).
Холбогдолтой Бурханы үгс:
Харин тэнцэхгүй ажилчны ажил хол зөрөөтэй байдаг; түүний ажил мунхаг байдаг. Тэр зөвхөн хүмүүсийг дүрэм журам руу аваачдаг; түүний хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд өөр байдаггүй; тэр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Энэ төрлийн ажилд, хэт олон дүрэм, хэт олон хоосон номлол байдаг тул хүмүүсийг бодит байдал болоод амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийг цөөн хэдэн үнэ цэнэгүй дүрэм журмыг дагахад л хүргэнэ. Ийм төрлийн удирдамж нь хүмүүсийг төөрөгдөлд л хүргэнэ. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна. Дагалдагчдын хувьд удирдагчид нь ажилдаа тэнцэх эсэхийг ялгаж таних гол түлхүүр нь тэдний хөтөлж байгаа зам, ажлын үр дүнг харах, мөн дагалдагчид үнэнтэй нийцэх зарчмыг олж авсан эсэх, тэд өөрсдөдөө тохирсон өөрчлөгдөн хувирах арга замыг хүлээж авч байгаа эсэхийг харах хэрэгтэй. Чи өөр өөр төрлийн хүмүүсийн янз бүрийн ажлыг хооронд нь ялгаж сурах хэрэгтэй; чи зүгээр нэг мунхаг дагалдагч байх ёсгүй. Энэ нь чиний оролтын хэрэг явдалд нөлөөлдөг. Хэрвээ чи аль хүний удирдлагад зам байгаа, алинд нь байхгүй болохыг ялгаж салгаж чадахгүй бол амархан хууртагдах болно. Энэ бүгд чиний өөрийн амьтай шууд хамаатай.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Хүний оюун санаанд байгаа ажлыг хүн маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанар дахь өөрчлөлтийг анхаардаггүй, харин оронд нь хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, хүмүүсийн мэдлэг болон шашны баялаг номлолыг сайжруулахад анхаардаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөн эсвэл хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэж авахаар оролдох нь байтугай, хүмүүсийн мөн чанарын талаар сонирхдоггүй. Тэд өөрсдийн дутагдал болон завхралыг засаж залруулах нь байтугай, хүмүүсийн үзлийг сөрж эсвэл тэдний үзлийг илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билгээр үйлчилдэг ба тэдний илэрхийлдэг зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны тодорхойгүй үнэн болон мэдлэг байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Миний ард талд байгаа олон хүмүүс байр суурийн ерөөлд шунахайрдаг, тэд хоолоор өөрсдийгөө цатгадаг, унтах дуртай ба махан биедээ бүх анхаарлаа хандуулдаг, махан бие гарах гарцгүй болохоос үргэлж айдаг. Тэд өөрсдийнхөө жирийн үйлдлийг чуулган дээр хийдэггүй, үнэгүй идэж, эсвэл ах эгч нарыг Миний үгсээр сургадаг, тэд өндөрт зогсоод бусдыгаа захирдаг. Эдгээр хүмүүс үүнийгээ Бурханы хүслийг гүйцэлдүүлж байна гэж хэлсээр байдаг, тэд үргэлж өөрсдийгөө Бурханы ойр дотнын хүн гэж хэлдэг, энэ нь утгагүй хэрэг биш гэж үү? Хэрвээ чи зөв санаа зорилготой атлаа Бурханы хүсэлд үйлчлэх чадваргүй бол чи мулгуу юм; харин чиний санаа зорилго буруу атал чи өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж хэлсээр байвал чи Бурханыг эсэргүүцдэг нэгэн тул Бурханаар шийтгэгдэх учиртай! Би ийм хүмүүсийг огт өрөвдөхгүй! Бурханы гэрт тэд үнэгүй идэж, мөн үргэлж махан биеийн тав туханд шунаж, Бурханы хүсэл сонирхолыг хайхардаггүй; тэд үргэлж өөрсдөдөө сайн зүйлсийг эрж хайж, Бурханы хүсэлд ямар ч анхаарал хандуулдаггүй ба тэдний хийдэг бүхэн нь Бурханы Сүнсээр ажиглуулахгүй байх явдал, тэд үргэлж ах эгч нарын эсрэг явуулга болон хуйвалдаан хийдэг, хоёр нүүртэй, яг л усан үзмийн тариалан дээр үргэлж гишгэчиж усан үзэм хулгайлдаг усан үзмийн тариалангийн үнэг шиг. Ийм хүмүүс Бурханы ойр дотны хүн байж чадах уу? Чи Бурханы ерөөлийг хүлээн авахад тохирох уу? Чи өөрийн амь болон чуулганд ямар ч хариуцлага хүлээдэггүй, чи Бурханы үүрэг даалгаврыг хүлээн авахад тохирох уу? Та нар шиг хүнд хэн итгэж зүрхлэх вэ? Чамайг ингэж үйлчлэхэд Бурхан чамд илүү их ажил даалгах уу? Чи аливаа зүйлсийг саатуулаагүй юу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрхэн Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх вэ”-ээс
Чи өөрийн төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүгээр чиний дуртай зүйлсийг Бурхан хайрладаг ба чиний дургүй зүйлийг Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд чиний ажил бүхэлдээ чиний өөрийн сонголтоор удирдуулдаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амийн зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэгтээ, чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь чиний ялзармал зан чанарыг гүнзгий шингээх болно. Дотроо чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийн зан чанарын дагуу үйлчлэх явдлаас урган гарсан дадлага туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн хоосон сургаалыг хөгжүүлэх болно. Энэ нь хүний туршлага болон хичээл юм. Энэ бол хүний амьдралын философи. Ийм хүмүүс фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүдийн дунд байдаг. Хэрэв тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах болно. Тэд бол хууран мэхлэгчид байх болно. Өмнө нь ярьж байсан хуурамч Христүүд болон хууран мэхлэгчид ийм төрлийн хүмүүсээс гарах болно. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүслийн дагуу үйлдвэл тэд байнга хөөгдөх аюулд байна. Өөрсдийн Бурханд үйлчлэх олон жилийн үйлчлэлээ хүмүүсийн зүрх сэтгэлийг урхидаж, хүмүүсийг сургаж, хянаж, өөрсдийгөө өргөмжлөхөд зориулсан хүмүүс буюу—хэзээ ч гэмшиж, хэзээ ч улайж, байр суурины үр ашгаас хэзээ ч татгалздаггүй—эдгээр хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил төрлийн хүмүүс бөгөөд өөрсдийн өндөр зиндаандаа бардамнаж, онгирч байдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм төрлийн үйлчлэл нь Бурханы ажилд саад тотгор учруулдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлийг төгсгөх”-өөс
Энгийн хүмүүс удирдагчид та нарын тухай саналаа хэлэх үед та нар: “Хм, юу чамайг миний талаар саналаа хэлэх эрхтэй болгож байгаа юм бэ? Чи хэдэн номлол өгч чадах вэ? Чи хэр ихийг ярьж чадах вэ? Чи хэчнээн хүнийг удирдаж чадах вэ? Чи юу хийж чадах юм бэ?” гэж хэлдэг. Та нар өөрсдөө тохирдог юм шиг л байдаг. Хэрвээ ийм маягаар үргэлжлүүлбэл та нарт түвэг учрах болно; та нар хэсэг зуур үйлчилж болох боловч дараа нь буруудах болно. Та бүхний тухайд гэвэл, хэрвээ бүс нутаг эсвэл дүүрэг дэх чуулгануудыг та нарь хүлээлгэн өгч, зургаан сарын турш хэн ч та нарыг харж харгалзахгүй бол та нар замаа алдаж эхэлдэг. Хэрвээ жилийн турш хэн ч харж харгалзахгүй бол чи тэднийг удирдан буруу замаар оруулдаг. Хоёр жил өнгөрсөн ч хэн ч чамайг харж харгалзахгүй бол чи тэр хүмүүсийг өөрийнхөө өмнө авчирдаг. Яагаад энэ вэ? Та нар энэ асуултыг өмнө нь бодож үзэж байсан уу? Надад хэл дээ, та нар ийм байх уу? Та нарын мэдлэг зөвхөн хэсэг зуур л хүмүүсийг хангаж чадна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрвээ чи нэг зүйлийг хэлсээр байвал зарим хүмүүс таньж чадах болно; чи хэтэрхий өнгөцхөн, гүн гүнзгий байдал хэтэрхий дутмаг гэж тэд хэлнэ. Чамд хоосон сургаал хэлж хүмүүсийг хуурахаар оролдохоос өөр сонголт байхгүй байх болно. Хэрвээ чи үргэлж иймэрхүү байдлаар үргэлжлүүлбэл доор чинь байгаа хүмүүс Бурханд итгэж, туршлагажихдаа чиний арга барил, алхам, үлгэр дуурайлыг дагах бөгөөд тэд тэдгээр үг болон хоосон сургаалыг хэрэгжүүлж, эцэст нь чамайг ийм маягаар ярихад тэд чамайг үлгэр дуурайл болгон ашиглана. Чи хоосон сургаал ярихад хүмүүсийг хөтөлж, чиний доор байгаа хүмүүс чамаас хоосон сургаал сурах бөгөөд аливаа зүйл ахин дэвшихийн хэрээр чи буруу замыг сонгосон байх болно. Доор чинь байгаа хүмүүс бүгд чамайг дагана, иймээс чамд: “Би одоо хүчирхэг; иймээс олон хүн намайг сонсдог бөгөөд дэлхий ертөнц надад дуулгавартай байдаг” гэж санагддаг. Хүний доторх энэ урвалт чамайг, өөрийн эрхгүйгээр Бурханыг нэр төдий толгойлогч болгон хувиргахад хүргэдэг бөгөөд дараа нь чи өөрөө ямар нэгэн урсгал, бүлэглэл байгуулдаг. Шашны урсгал болон бүлэглэлүүд хэрхэн бий болдог вэ? Тэдгээр нь ийм байдлаар бий болдог. Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ бэлэг авьяас, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг—гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ тэд жинхэнэ замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь “Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй” гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэд хэн нэгний зөвшөөрлийг хэрхэн шаардаж байгааг хар; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөхөд тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү? Ийм төрлийн хүмүүс Паултай адил төрлийнхөд харьяалагддаг.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас
Ихэрхүү зангийн нэг илэрхийлэл нь Бурханд тэрсэлдэг байдал юм. Бурханы эсрэг тэрсэлснийхээ дараа чи өөрийнхөө хаанчлалыг бүтээж, аливааг өөрийнхөөрөө хийж, бусдыг гартаа атгаж, тэднийг өөрийнхөө тэвэр лүү татаж болзошгүй байдаг. Хүмүүс тийм зүйл хийх чадвартай; өөрсдийнхөө ихэрхүү мөн чанараар тэд тэргүүн тэнгэрэлч болсон, тэд бол тэргүүн тэнгэрэлч бөгөөд Бурханыг нэг тийш тавих магадлалтай байдаг гэдгийг мөн чанар нь тодорхойлсон. Ийм зан чанартайгаар чи Бурхангүй байдаг.
Бид тэдэнд хэчнээн удаа номлож, яаж ч оролдсон хамаагүй янз бүрийн шашны урсгалуудын олон удирдагчид яагаад бидний хэлдэг юуг ч, хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй юм бэ? Тэдний ихэрхүү зан аль хэдийн уг чанар нь болсон ба тэд Бурхангүй байдаг. Зарим хүн: “Бурхан тэр хүний удирддаг хүмүүсийн дунд байгаа, тэр хүн Бурханыг үнэхээр хүсэн тэмүүлдэг!” гэдэг. Тэр хүмүүсийг өөртөө итгүүлэх чадвартай болохоор Бурхан түүний зүрх сэтгэлд байдаг уу? Үгүй, тийм үү? Тэр хүмүүсийг өөртөө дагуулж, тэднээр өөрийгөө дээдлүүлэх чадвартай, тэр хүмүүсийг ноёрхож чаддаг ба Бурханыг эрж хайхаар өөр тийшээ явахыг хүмүүст зөвшөөрдөггүй агаад түүний хэлдэг зүйл үнэнийг агуулдаг гэж тэр итгэдэг. Тэр өөрийгөө юу гэж хардаг вэ? Бурхан гэж. Өөрийнхөө энэ ихэрхүү зангаас болж, гагцхүү энэ ихэрхүү зангаасаа болж тэр Бурханы эсрэг тэрсэлдэг зүйлсийг хийсэн.
Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний ихэрхүү уг чанар бол Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийнх нь үндэс юм”-аас
Бурхан махан биетэй болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед, бүгд Бурханыг харж, Түүний үгийг сонсож, махан биетэй Бурханы хийсэн бүхнийг харсан. Тэр үед, хүний бүх үзэл нь хөөс болон сарнин замхарсан билээ. Бурхан махан биетэйгээр гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, зүрх сэтгэлдээ дуулгавартай байсан бүхэн яллагдахгүй, харин санаатайгаар Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс нь Христийн эсрэг хүмүүс бөгөөд Бурханы эсрэг дур зоргоороо зогсдог дайснууд юм. …Бие махбодтой болсон Бурханы эсрэг дур зоргоороо зогсдог хүмүүс нь дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгэгдэх болно. Бурханыг санаатайгаар эсэргүүцэх тэдний үйлдэл нь Түүний талаарх тэдний үзлээс бий болдог ба Бурханы ажилд саад тотгор болоход тэднийг хүргэдэг. Тийм хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, сүйтгэж байдаг. Тэд зөвхөн Бурханы талаарх үзэлтэй байгаад зогсохгүй, Түүний ажилд саад учруулах зүйлийг хийдэг ба энэ шалтгааны улмаас ийм хүмүүс яллагдах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас
Хамгийн тэрслүү нэгэн бол Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, үл ойшоодог хүн юм. Тэр бол Бурханы дайсан бөгөөд антихрист билээ. Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлагатай байж, захирагдах өчүүхэн ч санаагүй байдаг бөгөөд хэзээ ч дуртайяа захирагдаж эсвэл өөрийгөө дорд болгож байгаагүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилдөг ба бусдад хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө, үгийг номлохдоо хамгийн гаргууд бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн авьяастай нь гэж үздэг. Тэрээр аль хэдийн өөрт нь байгаа үнэт зүйлсээ хэзээ ч хаядаггүй, харин шүтэж байх ёстой, бусдад номлох ёстой үе дамжсан үнэт зүйл мэтээр тэдгээрт ханддаг бөгөөд өөрийг нь биширдэг тэнэг мунхаг хүмүүст сургаал айлдахдаа тэдгээрийгээ ашигладаг. Үнэндээ чуулганд ч гэсэн ийм хүмүүс нэлээд хэд байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр амьдарч байгаа “номхоршгүй баатрууд” гэж хэлж болно. Тэд үг (хоосон сургаал)-ийг номлоно гэдэг нь өөрсдийнх нь хамгийн чухал үүрэг гэж боддог. Жилээс жилд, үеэс үед тэд өөрсдийн “ариун, халдашгүй” үүргийг биелүүлэн эрч хүчтэй явдаг. Хэн ч тэдэнд хүрч зүрхэлдэггүй бөгөөд нэг ч хүн тэднийг ил тод зэмлэж зүрхэлдэггүй. Тэд Бурханы гэрт “хаан” болж, үеэс үед бусдыг дарангуйлангаа дураараа авирладаг. Энэ сүрэг чөтгөрүүд гар нийлэн Миний ажлыг устгахаар зорьж байдаг; Би яаж энэ амьд чөтгөрүүдэд Миний өмнө оршин байхыг зөвшөөрч чадах билээ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэхээр дуулгавартай нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос
Та нарын Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл болон Ариун Сүнсний ажилд саад болдог чинь та нарын үзэл болон төрөлхийн их зангаас үүсдэг. Энэ нь Бурханы ажил буруу учраас биш, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүй юм. Бурханд итгэх итгэлээ олсны дараа зарим хүмүүс, хүн хаанаас бий болсныг ч итгэлтэйгээр хэлж чаддаггүй, гэхдээ тэд Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажлыг авсан элч нарт хүртэл сургаал айлдаж, тайлбар тавьж, ээлж дараалалгүй ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий доорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч мэдрэмж байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажлаар гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэхгүй гэж үү? Тэд Бурханы ажлыг мэдэхгүй, харин үүний оронд Түүний ажлыг шүүмжилж, түүнчлэн хэрхэн ажиллахыг Бурханд заахаар оролддог. Тийм бодлогогүй хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх үйл явцдаа л Түүнийг мэдэж эхэлдэг; Түүнийг дураараа шүүмжилснээр тэр Бурханыг мэдэж авдаггүй харин Ариун Сүнсний гэгээрлээр дамжуулж мэддэг. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Үүний эсрэгээр хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ Түүнийг эсэргүүцэх магадлалтай байдаг. Чиний үзэл, чиний хуучин угийн чанар, чиний хүн чанар, зан араншин, ёс суртахууны төлөв чинь Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд чи хэдий чинээ ялзарсан, доройтсон, дорд байна, төдий чинээ Бурханы дайсан байдаг. Жигшмээр үзэлтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс нь бие махбодтой болсон Бурханд бүр ч илүү дайсагнадаг ба тийм хүмүүс нь антихристүүд юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас
Зарим хүн мунхаг, мэдлэггүй зүйл хэлдэг ба тэд уучлагддагийг чи хардаг. Тэдний мэдлэггүй байдлыг уучилдаг ба тэдний хариуцлага юу байсныг хардаггүй. Яагаад зарим хүмүүсийн хувьд ийм байдаггүй юм бэ? Учир нь тэд: “Та бол Бурхан, гэсэн ч би Таныг дуулгавартай дагахгүй” гэх мэтийн хэтэрхий ноцтой зүйл хэлсэн. Энэ хүмүүс бол антихристүүд; тэд Бурханыг үл хайхардаг ба үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй.
Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд үйлчлэхийн тулд хүн Петрийн замаар алхах ёстой” -гоос
Чуулган бүрт чуулганыг үймүүлэгч хүмүүс, Бурханы ажилд саад бологч хүмүүс бий. Эдгээр хүмүүс нь бүгд Бурханы гэр бүлийн дотор баг зүүсэн Сатан юм. Ийм хүн Миний өмнө дүрд тоглож, хүндэтгэл үзүүлж, бөхөлзөн тонголзож, хамуурсан нохой шиг ааль гаргаж, өөрийн хувийн зорилгодоо хүрэхийн төлөө өөрийн “бүхэн”-ийг зориулахдаа онцгой сайн, гэвч тэд муухай дүр төрхөө ах эгч нарын өмнө харуулдаг. Тэд үнэнийг хэрэгжүүлж байгаа хүнийг харахаараа тэдэн рүү дайрч давшлан, тэднийг ялгаварлан гадуурхах ба тэднээс илүү аймшигтай нэгнийг харахаараа тэдэнд долигнож, зусардан чуулган дотор дураараа дургигч шиг аашилна. Ихэнх чуулганд тэдний дунд иймэрхүү “тэр газрыг хорлогч могой”, иймэрхүү “долоодог нохой” бий гэж хэлж болно. Тэд хамтдаа сэм гэтэцгээж, нэгэн рүүгээ нууцаар ирмэн дохилцох ба хэн нь ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн хорт нэгэн нь “ахлагч чөтгөр” ба хамгийн нэр хүндтэй нь тэднийг удирдаж, өөрсдийн тугийг өндөрт байлгана. Эдгээр хүмүүс чуулганы дотор ямар ч хяналтгүй аашилж, өөрсдийн сөрөг хандлагыг тарааж, үхлийг чөлөөлж, дуртайгаараа үйлдэж, юу дуртайгаа хэлнэ, хэн ч тэднийг зогсоож зүрхлэхгүй ба тэд тэр чигтээ сатаны зан чанараар дүүрсэн байдаг. Тэд үймээн тарьж эхлэнгүүт үхлийн уур амьсгал чуулганд нэвтрэн ордог. Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс чуулганы дотор хаягдаж, өөрсдийн хүчин чадалд хүрч чадахгүй болж байхад чуулганыг үймүүлж, үхлийг тараагч хүмүүс чуулганы дотор ямар ч хяналтгүй аашилна. Түүгээр үл барам ихэнх хүмүүүс тэднийг дагадаг. Ийм чуулган гагцхүү Сатаны хяналтанд байгаа бөгөөд чөтгөр бол тэдний хаан юм. Хэрэв чуулганы ард босож, эдгээр ахлагч чөтгөрүүдийг хөөн зайлуулахгүй бол тэд мөн эрт орой хэзээ нэгэн цагт сүйрэх болно. Одооноос эхлэн ийм чуулганд арга хэмжээ авах шаардлагатай. Үнэнийг бага зэрэг хэрэгжүүлэх чадамжтай хүмүүс эрлийг хийхгүй бол тэр чуулган тэгээд хориглогдох болно. Чуулганд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлтэй нэг ч хүн үгүй, Бурханы гэрчлэлд зогсох хэн ч байхгүй бол тэр чуулган тэгээд нэг мөсөн тусгаарлагдаж, бусад чуулгантай холбогдох тэдний холбоо таслагдах болно. Үүнийг үхлийг булшилж, Сатаныг хөөн зайлуулах гэж нэрлэдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх сануулга”-аас
Хэрэв чуулган дотор хэд хэдэн хорлогч могой, мөн тэднийг дагадаг ямар ч ялган таних чадваргүй зарим нэгэн жижиг ялаа байгаа бол, хэрэв тэдгээр чуулган үнэнийг харсны дараа ч тэдгээр могойны нягт холбоо, арга залиас салж чадахгүй байгаа бол тэдгээр мунхагууд эцсийн дүнд таягдуулах болно. Эдгээр жижиг ялаа хэдий ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй ч тэд бүр ч илүү зальтай, бүр ч илүү аргатай, бултагч ба ийм хүн бүр таягдуулах болно. Нэг ч хүнийг үлдээхгүй байх болно! Сатанд харьяалагдах хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагдах хүмүүс гарцаагүй үнэний эрэлд явах болно; үүнийг тэдний уг чанар тодорхойлно. Сатаныг дагагч хүмүүс устгагдах болтугай! Эдгээр хүмүүсийг өрөвдөх зүйл үгүй. Үнэнийг эрэгч хүмүүс хангагдаж, зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хүмүүст шударга бус ханддаггүй. Хэрэв чи чөтгөр бол үнэнийг хэрэгжүүлэх чадамжгүй байх болно. Хэрэв чи үнэнийг эрэлхийлэгч нэгэн бол Сатанаар олзлогдохгүй нь тодорхой—энэ бол эргэлзээгүй зүйл.
Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх сануулга”-аас
No comments:
Post a Comment