2018/07/17

2. Бурханаар ашиглагддаг хүмүүсийн ажил болон шашны удирдагчдын ажлын хооррондох ялгаа юу вэ?


2. Бурханаар ашиглагддаг хүмүүсийн ажил болон шашны удирдагчдын ажлын хооррондох ялгаа юу вэ?

2. Бурханаар ашиглагддаг хүмүүсийн ажил болон шашны удирдагчдын ажлын хооррондох ялгаа юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Тэрээр, Миний үгийг одоо сонс: ... Миний зарц Мосе тийм биш, тэр Миний бүх гэрт итгэмжит билээ гэв” (Тооллого 12:6-7).

“Өөрсдийгөө тэжээдэг Израилийн хоньчид золгүй еэ!Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой биш гэж үү? Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, тарган хонийг нядалдаг: гэхдээ та нар хонин сүргийг тэжээдэггүй. Эмгэгтэйг нь та нар тэнхрүүлдэггүй, өвчтэйг нь эдгээдэггүй, гэмтсэнийг нь боодоггүй, бутарсныг нь цуглуулдаггүй, төөрснийг нь ч хайдаггүй; харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлсон. Хоньчин байхгүй болохоор тэд таран бутарчээ: тарсан үедээ тэд тал хээрийн бүх араатны идэш болов. Миний хонин сүрэг бүх уулсаар, өндөр толгод бүрээр тэнүүчлэлээ: тийм ээ, Миний хонин сүрэг газрын бүх гадаргаар таран бутарсан бөгөөд хэн ч тэднийг эрж, хайсангүй” (Езекиел 34:2-6).

“Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ!Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, мөн нэг дүрээр урт залбирал хийдэг тул та нар илүү ял хүлээн авах болно. Хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! ) Танартэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог”(Maтай 23:13-15)

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөж, тэрээр Бурханы сонгосон бүх хүмүүсийг удирдан залахын төлөө байдаг ба мөн хүний хамтын ажиллагааны ажлыг хийхийн тулд тэр Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжуулан биелнэ. Үүнийг өөр байдлаар хэлбэл: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь, ингэснээр Бурханыг дагадаг бүх хүмүүс Бурханы хүслийн талаар илүү сайн ойлгож, Бурханы илүү олон шаардлагуудад хүрч чадах юм. Хүмүүс Бурханы үгийг эсвэл Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй учраас Бурхан тийм ажлыг гүйцэтгэхэд ашиглагдах хэн нэгнийг бий болгодог. Бурханаар ашиглагдаж буй энэ хүнийг бас, хүмүүсийг залж чиглүүлэх Бурханы зууч, Бурхан болон хүмүүсийг хооронд нь хэл нэвтрэлцүүлдэг “орчуулагч” хэмээн тодорхойлж болно. …Түүний ажлын мөн чанар болон түүнийг ашиглах цаад шалтгааны тухайд гэвэл Бурханаар ашиглагддаг хүн Түүгээр өргөгддөг, тэр Бурханы ажлын төлөө Бурханаар бэлтгэгддэг бөгөөд Бурханы Өөрийн ажилд хамтран ажилладаг. Ямар ч хүн, хэзээ ч түүний ажлыг орлож чадахгүй ба энэ нь бурханлаг ажилд салшгүй чухал байдаг хүний хамтын ажиллагаа юм. …Бурханаар ашиглагддаг хүн бол Бурханаар бэлтгэгдсэн, тодорхой хэв чанар эзэмшдэг, хүн чанартай байдаг. Тэр Ариун Сүнсээр урьдчилан бэлтгэгдэж, төгс болгуулсан байдаг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн удирдуулдаг, ялангуяа түүний ажлын тухайд гэвэл Ариун Сүнс түүнийг чиглүүлж, захирч байдаг—үүний үр дүнд Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлэх замд ямар ч гажилт байдаггүй, учир нь Бурхан Өөрийн ажлаа гарцаагүй хариуцдаг бөгөөд Бурхан Өөрийн ажлыг цаг үргэлжид хийж байдаг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүнийг ашиглах талаар”-аас

Яагаад шашны чуулгануудын хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажилтай тусгаарлагдсан… Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс ч бас алхам алхмаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэх ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байдаг. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй бол хүний хэрэгжүүлэлт гарцаагүй өнөөдрийн ажлаас салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай гарцаагүй нийцэхгүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлэх нь байтугай Бурханы гэрчлэлд зогсох сүүлчийн хүмүүс ч болж чадахгүй. Цаашлаад бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болохгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрдөж байсан хүмүүс болон загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд хэрвээ тэд эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэдний хийсэн бүхэн хий дэмий, хэрэггүй болох болно. Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь өнгөрсөнтэй зууралдах биш, энд одоог тэврэн авахад оршино. Өнөөдрийн ажилтай эн зэрэгцэж чадахгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салцгаасан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы одоогийн ажлыг үл тоомсорлодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Хүний оюун санаанд байгаа ажлыг хүн маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанар дахь өөрчлөлтийг анхаардаггүй, харин оронд нь хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, хүмүүсийн мэдлэг болон шашны баялаг номлолыг сайжруулахад анхаардаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөн эсвэл хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэж авахаар оролдох нь байтугай, хүмүүсийн мөн чанарын талаар сонирхдоггүй. Тэд өөрсдийн дутагдал болон завхралыг засаж залруулах нь байтугай, хүмүүсийн үзлийг сөрж эсвэл тэдний үзлийг илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билгээр үйлчилдэг ба тэдний илэрхийлдэг зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны тодорхойгүй үнэн болон мэдлэг байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяас билгийг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг сурган хүмүүжүүлж хожим ажиллаж, удирдаад явчихаар авьяаслаг төгсөгч болгох явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Чи өөрийн төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүгээр чиний дуртай зүйлсийг Бурхан хайрладаг ба чиний дургүй зүйлийг Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд чиний ажил бүхэлдээ чиний өөрийн сонголтоор удирдуулдаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амийн зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэгтээ, чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь чиний ялзармал зан чанарыг гүнзгий шингээх болно. Дотроо чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийн зан чанарын дагуу үйлчлэх явдлаас урган гарсан дадлага туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн хоосон сургаалыг хөгжүүлэх болно. Энэ нь хүний туршлага болон хичээл юм. Энэ бол хүний амьдралын философи. Ийм хүмүүс фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүдийн дунд байдаг. Хэрэв тэд хэзээ ч сэрж гэмшихгүй бол эцэстээ тэд эцсийн өдрүүдэд гарч ирэх хуурамч Христүүд болж хувирах болно. Тэд бол хууран мэхлэгчид байх болно. Өмнө нь ярьж байсан хуурамч Христүүд болон хууран мэхлэгчид ийм төрлийн хүмүүсээс гарах болно. Хэрвээ Бурханд үйлчилдэг хүмүүс өөрсдийн зан аашаа дагаж, өөрсдийн хүслийн дагуу үйлдвэл тэд байнга хөөгдөх аюулд байна. Өөрсдийн Бурханд үйлчлэх олон жилийн үйлчлэлээ хүмүүсийн зүрх сэтгэлийг урхидаж, хүмүүсийг сургаж, хянаж, өөрсдийгөө өргөмжлөхөд зориулсан хүмүүс буюу—хэзээ ч гэмшиж, хэзээ ч улайж, байр суурины үр ашгаас хэзээ ч татгалздаггүй—эдгээр хүмүүс Бурханы өмнө унах болно. Тэд бол Паултай адил төрлийн хүмүүс бөгөөд өөрсдийн өндөр зиндаандаа бардамнаж, онгирч байдаг. Бурхан ийм хүмүүсийг төгс болгохгүй. Ийм төрлийн үйлчлэл нь Бурханы ажилд саад тотгор учруулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлийг төгсгөх”-өөс

“Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ авьяас билиг, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг-гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ тэд жинхэнэ замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь ‘Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй’ гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэд хэн нэгний зөвшөөрлийг хэрхэн шаардаж байгааг хар; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөхөд тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү?”

Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

Хэрвээ чи Бурханд олон жилийн туршид итгэсэн боловч хэзээ ч Түүнд дуулгавартай байгаагүй эсвэл Түүний бүх үгийг хүлээж аваагүй, харин оронд нь чамд захирагдаж, чиний үзлийн дагуу байхыг Бурханаас гуйсан бол чи хамгийн тэрслүү нэгэн бөгөөд үл итгэгч юм. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы үг болон ажилд ийм хүн яаж дуулгавартай байж чадах юм бэ? Хамгийн тэрслүү нэгэн бол Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, үл ойшоодог хүн юм. Тэр бол Бурханы дайсан бөгөөд антихрист билээ. Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлагатай байж, захирагдах өчүүхэн ч санаагүй байдаг бөгөөд хэзээ ч дуртайяа захирагдаж эсвэл өөрийгөө дорд болгож байгаагүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилдөг ба бусдад хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө, үгийг номлохдоо хамгийн гаргууд бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн авьяастай нь гэж үздэг. Тэрээр аль хэдийн өөрт нь байгаа үнэт зүйлсээ хэзээ ч хаядаггүй, харин шүтэж байх ёстой, бусдад номлох ёстой үе дамжсан үнэт зүйл мэтээр тэдгээрт ханддаг бөгөөд өөрийг нь биширдэг тэнэг мунхаг хүмүүст сургаал айлдахдаа тэдгээрийгээ ашигладаг. Үнэндээ чуулганд ч гэсэн ийм хүмүүс нэлээд хэд байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр амьдарч байгаа “номхоршгүй баатрууд” гэж хэлж болно. Тэд үг (хоосон сургаал)-ийг номлоно гэдэг нь өөрсдийнх нь хамгийн чухал үүрэг гэж боддог. Жилээс жилд, үеэс үед тэд өөрсдийн “ариун, халдашгүй” үүргийг биелүүлэн эрч хүчтэй явдаг. Хэн ч тэдэнд хүрч зүрхэлдэггүй бөгөөд нэг ч хүн тэднийг ил тод зэмлэж зүрхэлдэггүй. Тэд Бурханы гэрт “хаан” болж, үеэс үед бусдыг дарангуйлангаа дураараа авирладаг. Энэ сүрэг чөтгөрүүд гар нийлэн Миний ажлыг устгахаар зорьж байдаг; Би яаж энэ амьд чөтгөрүүдэд Миний өмнө оршин байхыг зөвшөөрч чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэхээр дуулгавартай нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөр бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч гэсэн тэд бол Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг удирддаг Христийн эсрэг хүмүүс гэдгийг дагалдагчид нь хэрхэн мэдэх юм бэ? Тэд хүний сүнсийг иддэг амьд чөтгөрүүд гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

No comments:

Post a Comment