2. Христ үнэхээр Бурханы Хүү юм уу эсвэл Тэр Бурхан Өөрөө юм уу?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Филип Түүнд, ‘Эзэн минь, бидэнд Эцгээ харуулаач, энэ л бидэнд хангалттай’ гэв. Есүс түүнд, Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт Надад итгэ: эс бөгөөс ажлын минь төлөө Надад итгэ.” (Иохан 14:8-11).
Холбогдолтой Бурханы үгс:
Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; … Бурхан махан биетэй болж, Өөрийн мөн чанарыг Өөрийн махан биедээ бодитой болгох ба … Нэгэнт Бурхан махан биетэй болсон учраас, Тэрээр Өөрийн бие махбодын ялгамж чанараар ажиллана; Тэр нэгэнт бие махбодтой ирсэн учраас Өөрийн хийх ёстой ажлаа махан биеэрээ дуусгана. Бурханы Сүнс ч байсан эсвэл Христ ч байсан хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд Тэр Өөрийн хийх ёстой ажлыг хийж, Өөрийн биелүүлэх ёстой үйлчлэлийг гүйцэтгэдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас
Бурханы махбод болсон бие нь Сүнснээс үүсэлтэй: Тэр бол бие махбодтой болсон Сүнс буюу махбод болсон Үг билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан Өөрөө махан бие дотор амьдардаг. … Энэ учир шалтгааны улмаас хэдийгээр Түүнийг “хүн” гэж нэрлэдэг ч Тэр хүн төрөлхтөнд харьяалагддаггүй бөгөөд хүний ямар ч шинж тэмдэг байдаггүй: Энэ бол Бурханы Өөрийгөө хувцасладаг хүн, энэ бол Бурханы зөвшөөрдөг хүн. Үгэн дотор Бурханы Сүнс биелсэн бөгөөд Бурханы үг шууд махан биед илчлэгддэг. Энэ нь, Бурхан махан биед амьдардаг, илүү бодитой Бурхан гэдгийг бүр ч илүү тодорхой болгодог ба үүнээс Бурхан оршин байдаг гэдэг нь батлагддаг, тэгснээр Бурханд хандах хүн төрөлхтний тэрслүү байдлын эрин үеийг төгсгөлд нь аваачдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зургаа дахь айлдварын тайлбар”-аас
Бие махбод болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар дамжуулан Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Бурханы хүсэл болон зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнцөд Бурханыг харж эсвэл Түүнд хүрч болохгүй гэдгийг Тэр мөн илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбод болсон хүний Хүү нь Бурханы өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох гэх мэт зүйлсийг тодорхой болгож, хүнлэг чанартай болгосон. Хэдийгээр хүний Хүүгийн гадаад байдалд Бурханы төрхийн талаар зарим нэг хязгаарлалт байсан боловч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы хувийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—ердөө илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүнлэг чанар эсвэл Түүний бурханлаг чанар байх нь хамаагүй, Тэр ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Энэ хугацаанд гэхдээ Бурхан махан биеэр дамжуулан ажиллаж, махан биеийн өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы жинхэнэ үг болон ажилтай тулгарч, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь мөн, Түүний бурханлаг чанар болон даруу төлөв байдлын дундах Түүний агуу байдлыг ойлгож, түүнчлэн Бурханы жинхэнэ байдал болон бодит байдлын урьдчилсан ойлголт ба урьдчилсан тодорхойлолтыг олж авах боломжийг хүмүүст олгосон. Хэдийгээр Эзэн Есүсийн гүйцэтгэсэн ажил, Түүний ажиллах аргууд, Түүний ярьсан өнцөг нь сүнсний ертөнц дэх Бурханы үнэн биеэс ялгаатай байсан боловч Түүний бүх зүйл нь хүмүүсийн өмнө нь хэзээ ч харж байгаагүй Бурханыг Өөрийг нь үнэхээр төлөөлж байсан—үүнийг үгүйсгэж болохгүй! Өөрөөр хэлбэл, Бурхан ямар хэлбэрээр илрэн гарах нь хамаагүй, Тэр ямар өнцгөөс ярих нь эсвэл Тэр ямар дүр төрхтэйгээр хүн төрөлхтөнтэй нүүр тулах нь хамаагүй, Бурхан өөр хэнийг ч биш харин Өөрийгөө төлөөлдөг. Тэрээр ямар ч хүнийг төлөөлж чадахгүй—Тэр ялзруулагдсан ямар ч хүнийг төлөөлж чадахгүй. Бурхан бол Бурхан Өөрөө бөгөөд үүнийг үгүйсгэж болохгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс
Есүс залбирах үедээ тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудахдаа, зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс Өөрийгөө энгийн, жирийн хүн шиг хувцаслаж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй байсан учраас л ингэсэн юм. Хэдий Түүний дотор Бурханы Сүнс байсан ч, Түүний гадаад байдал нь энгийн хүнийхтэй адил байсан; өөрөөр хэлбэл Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон. Тэр хүний Хүү гэж дуудагдаж байсан учраас Тэр бол энгийн хүмүүсийн жирийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй эсвэл эмэгтэй ч бай, ямар ч тохиолдолд хүний гадаад төрхтэй байсан). Тиймээс тэнгэр дэх Бурханыг Есүс Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг хэрхэн Эцэг гэж дуудсантай адил; Тэр бүтээлийн хүний өнцгөөс ингэсэн. Есүсийн та нарт заасан Эзний Залбиралыг та нар санаж байна уу? “Тэнгэр дэх бидний Аав аа …” Тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс гуйсан. Тэр ч гэсэн Түүнийг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил сууринд зогсож байгаа хүний өнцгөөс Тэр ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дууддаг учраас, Есүс Өөрийгөө та нартай адил сууринд байгаагаар мөн Бурханаар сонгогдсон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзсэн гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ та нар Бурханыг “Эцэг” хэмээн дуудвал, энэ нь та нар бүтээгдсэн зүйл учраас биш гэж үү? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч, цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурхан) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр хараахан Өөрийн ажлаа биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн Тэр дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдлын улмаас болсон. Гэхдээ Тэр Бурханд (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсэнд) ийм байдлаар хандаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг баталдаггүй. Үүний оронд, Тэр бол өөр хүн биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр биеийн оршин тогтнол нь алдаа эндүүрэл! Өөрийнх нь цовдлолоос өмнө Есүс махан биеийн хязгаарлагдмал байдалд баригдсан хүний Хүү байсан бөгөөд Тэр Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй байсан. Тийм учраас Тэр зөвхөн бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайсан. Тиймээс Тэр Гетсеманид: “Миний хүслээр биш, харин Таныхаар болог” хэмээн гурвантаа залбирсан. Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр Иудейчүүдын Хаан байсан; Тэр бол алдрын бие биш харин Христ, хүний Хүү байсан. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэр Бурханыг Эцэг гэж дуудсан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас
Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү? хэмээн хэлэх хүмүүс одоо ч байдаг. “Есүс бол Бурханы Хүү, таалал минь Түүнд оршдог” гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан гэхдээ зүгээр л өөр өнцгөөс тэнгэр дэх Сүнс Өөрийн бие махбоддоо гэрчлэл хийж байсан. Есүс бол тэнгэр дэх Хүү биш, бие махбод болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Эцэг Миний дотор, Би Эцгийн дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илэрхийлээгүй гэж үү? Бие махбод болсны улмаас Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдсан биш биз дээ? Үнэндээ Тэд нэг хэвээрээ байгаа; ямар ч байсан Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилсэн юм. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон Өөрийн удирдлагын төлөвлөгөөний ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр мөн өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л Израильчуудын хоньчин, Ехова гэж нэрлэгддэг байсан. Хоёр дахь үе шатанд бие махбод болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байсан. Гэхдээ тэр үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж дурдаагүй. Энэ нь зүгээр л тохиолдоогүй. Бурхан хэрхэн ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болохгүй байсан гэж үү? Тэр бие махбодтой болсон Бурхан байсан учраас Бурханы хайртай Хүү гэж дуудагдсан бөгөөд үүнээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтын улмаас байсан. Есүс махан биений өнцгөөс залбирсан. Тэр тийм энгийн хүн чанартай махан биетэй байсан учраас, махан биений өнцгөөс Тэрээр: Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Энэ дэлхий дээр ирэхийн тулд махан биетэй болсон учраас Би одоо тэнгэрээс холын холд байна гэж хэлсэн. Энэ учир шалтгааны улмаас Тэр зөвхөн махан биеийн өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байсан. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд Бурханы Сүнсний бие махбод үүгээр зэвсэглэх ёстой байсан. Тэр махан биений өнцгөөс Эцэгт залбирч байсан учраас Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Тэр Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол Сүнсний махбод болсон Бие бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас
Хэрвээ та нарын дундаас хэн нэгэн Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл, гурван бие дэх энэ нэг Бурхан нь яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс нь юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тэр үеийн Еховагийн ажил ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнсээр хийгдээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбарын дагуу Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бие нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байхын тулд гурван Бурхан байна гэсэн үг. Энэ нь ямар ч нэг жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг юм; ийм төрлийн Бурхан нь хэрхэн Бурханы төрөлхийн мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи зөвхөн нэг Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр хэрхэн хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Зөвхөн ганц Бурхан байдаг, энэ Бурханд ганц л үнэн бие байдаг, зөвхөн ганц Бурханы Сүнс байдаг, иймээс Библид “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг” гэж бичигдсэн. Чиний ярьдаг Эцэг Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр бие махбодтой болж хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бол бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр нэгэн зэрэг махан биед болон хорвоо ертөнц даяар оршиж чадна. Нэгэнт бүх хүмүүс Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц бие; тэр нь Бурханы Сүнс юм. Хэрвээ энэ нь чиний хэлдэг шигээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол, Тэдгээр нь гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэд өөр өөр мөн чанартай ялгаатай биес, иймээс Тэд хэрхэн ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч их Сүнс. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй ба хэзээ ч бие махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд Тэр мөн гарцаагүй Сүнс юм. Тэгвэл Тэр болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа юу? Эсвэл энэ нь Ариун Сүнс болоод Эцгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар нь адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцгийн хэрэгсэл үү? Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондын харилцаа юу эсвэл хүн болон Сүнсний хоорондын харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван биений тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр биес байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй. Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай төсөөлөл нь хамгийн утга учиргүй зүйл юм! Энэ нь Бурханыг хэсэглэж, Түүнийг тус бүрдээ байр суурь болон Сүнстэй гурван бие болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ? Тэнгэр, газар болоод үүн доторх бүх зүйл Эцэг, Хүү эсвэл Ариун Сүнсээр бүтээгдсэн үү, Надад хэл дээ? Тэд бүгдээрээ хамт бүтээсэн гэж зарим хүмүүс хэлдэг. Тэгвэл хүн төрөлхтөнийг хэн аварсан бэ? Энэ нь Ариун Сүнс, Хүү эсвэл Эцэг байсан уу? Хүн төрөлхтөнийг аварсан хүн бол Хүү байсан гэж зарим хүмүүс хэлдэг. Тэгвэл мөн чанартаа Хүү нь хэн юм бэ? Тэр бол бие махбод болсон Бурханы Сүнс биш гэж үү? Бие махбод болсон Бурхан нь, бүтээгдсэн хүний өнцгөөс тэнгэр дэх Бурханыг Эцэг гэж дуудаж байсан. Есүс Ариун Сүнсээр дамжуулан олдож төрсөн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Түүний дотор Ариун Сүнс байдаг; чи юу ч хэлсэн, Тэр бол тэнгэр дэх Бурхантай нэг юм, учир нь Тэр бол бие махбод болсон Бурханы Сүнс билээ. Хүүгийн талаарх энэхүү санаа нь ердөө үнэн бус. Ганц Сүнс бүх ажлыг хэрэгжүүлсэн; зөвхөн Бурхан Өөрөө, тухайлбал Бурханы Сүнс Түүний ажлыг хэрэгжүүлсэн. Бурханы Сүнс хэн бэ? Энэ нь Ариун Сүнс биш гэж үү? Энэ нь Есүст ажилладаг Ариун Сүнс биш гэж үү? Хэрвээ ажлыг Ариун Сүнс (өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс) хэрэгжүүлээгүй бол, Түүний ажил нь Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас
Хүний анх харсан зүйл нь Ариун Сүнс тагтаа мэт бууж Есүс дээр ирсэн явдал байсан; энэ нь Есүсийн онцгой Сүнс байгаагүй, харин Ариун Сүнс байсан юм. Тэгвэл Есүсийн Сүнсийг Ариун Сүнснээс салгаж болох уу? Хэрвээ Есүс нь Хүү Есүс бөгөөд Ариун Сүнс нь Ариун Сүнс байсан бол Тэд хэрхэн нэг байж чадах юм бэ? Хэрвээ тийм байсан бол ажлыг хэрэгжүүлж чадахгүй байх байсан. Есүсийн доторх Сүнс, тэнгэр дэх Сүнс болон Еховагийн Сүнс бүгд нэг юм. Үүнийг Ариун Сүнс, Бурханы Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүгдийг хамарсан Сүнс гэж нэрлэж болно. Бурханы Сүнс ганцаараа их ажлыг хэрэгжүүлж чадна. Тэр дэлхийг бүтээж бас үерээр дамжуулан газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтөнийг аварч чадна, цаашлаад бүх хүн төрөлхтөнийг байлдан дагуулж бас устгаж чадна. Энэ ажил нь бүгд Бурханаар Өөрөөр нь хийгдсэн ба Түүний оронд Бурханы өөр ямар ч биеэр хийгдэж чадахгүй байх байсан. Түүний Сүнс нь Ехова, Есүс түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэгдэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр мөн хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, мөн түүнчлэн газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээр өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд ч байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Эзэн юм! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажил нь Бурханы Өөрийн Сүнсээр хийгдсэн. Энэ нь тэнгэр дэх эсвэл бие махбод дахь ажил байсан ч бүгд Түүний Өөрийн Сүнсээр хийгдсэн. Тэнгэр дэх ч бай эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс мөн түүнчлэн Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр бол бие махбод, гэхдээ Бурхан хэвээр үлддэг. Тэр олон зуун мянган нэрээр дуудагдаж болох хэдий ч, Тэр бол Өөрөө хэвээр бөгөөд бүх ажил[b] нь Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтөний аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглал ч мөн адил юм. Бурханыг хэдийд ч, төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж нэрлэж болно. Эцэг, Хүү, Ариун Сүнсний энэхүү санаа байх нь байтугай, тусдаа биес ч оршдоггүй! Тэнгэрт болон газарт цорын ганц Бурхан байдаг!
Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас
No comments:
Post a Comment