1. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илэрхийлсэн үгс болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгсийн хоорондох ялгаа юу вэ?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна”. (Матай 4:17)
“Иерусалимаас эхлээд бүх үндэстний дунд, нүглийн гэмшил болон уучлал Түүний нэрээр тунхаглагдах ёстой.” (Лук 24:47)
“Хэрвээ Миний үгийг сонсоод итгэдэггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно.” (Иохан 12:47-48)
“Учир нь шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг болжээ.” (1 Петр 4:17)
Холбогдолтой Бурханы үгс:
Эхэндээ Есүс сайн мэдээг дэлгэрүүлэх болон наманчлалын замуудыг номлож байсан ба дараа нь хүмүүст баптисм хүртээж, тэдний өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөж байсан. Сүүлд нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс гэтэлгэж, уг эринд бүхэлд нь зориулагдсан Өөрийн ажлаа дуусгасан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас
Есүсийн ажил нь зөвхөн хүний аврал болон цовдлолын төлөө байсан. Тиймээс, ямар нэгэн хүнийг байлдан дагуулахын тулд Тэр илүү үг хэлэх хэрэггүй байсан юм. Түүний хүмүүст заасан зүйлийн ихэнх нь Бичвэрийн үгнээс гарсан бөгөөд Түүний ажил Бичвэрээс хэтрээгүй хэдий ч Тэр цовдлолын ажлыг гүйцэтгэх чадвартай хэвээр байсан. Түүний ажил нь үгний ажил биш бас хүн төрөлхтнийг байлдан дагуулахын тулд биш, харин хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байсан билээ. Тэр зөвхөн хүн төрөлхтний нүглийн тахил адилаар үйлдсэн бөгөөд хүн төрөлхтний төлөөх үгний эх сурвалж мэтээр үйлдээгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс
Нигүүлслийн эрин үед Есүс шавь нартаа, хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, хэрхэн залбирал үйлдэх, бусдад хэрхэн хандах гэх мэтийн хэдэн цуврал сургаалыг л айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Түүнийг дагаж байсан хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэр эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийгээгүй бөгөөд зөвхөн Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн юм.⋯Эрин үе бүр дэх Бурханы ажил тодорхой зааг хязгаартай байдаг; Тэр зөвхөн тухайн эрин үеийн ажлыг хийдэг бөгөөд ажлын дараагийн үе шатыг хэзээ ч урьдчилан гүйцэтгэдэггүй. Зөвхөн ийм байдлаар эрин үе болгон дахь Түүний бэлгэдлийн ажил илүү анзаарагдахуйц болдог. Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмайг үүрч, зовлонг тэвчих талаар ярьсан; Тэрээр, хүн эцсийн өдрүүдэд юунд орж эсвэл хэрхэн Бурханы хүслийг хангалуун болгохоор эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй⋯
Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс
Юун түрүүнд “Уулан дээрх сургаалын” хэсэг бүрийг авч үзье. Энэ бүхэн чухам юутай холбоотой байна вэ? Эдгээр нь бүгд илүү өргөгдсөн, илүү тодорхой бөгөөд хүмүүсийн амьдралд Хуулийн эрин үеийн хуулиудаас илүү ойр дөхөм байсан гэдгийг итгэлтэйгээр хэлж болно. Орчин үеийн үг хэллэгээр ярих нь хүмүүсийн бодит дадал зуршилтай илүү холбоотой юм.
Дараах зүйлсийн онцгой агуулгыг уншицгаая: Ерөөлүүдийг чи хэрхэн ойлгох ёстой вэ? Хуулийн талаар чи юуг мэдэх ёстой вэ? Хилэгнэлийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Завхайралд хэрхэн хандах ёстой вэ? Салалтын тухайд юу гэж хэлсэн болон ямар төрлийн дүрмүүд байдаг, хэн салж болох, хэн салж болохгүй вэ? Тангараг, нүдийг нүдээр, дайснаа хайрлах, өглөг өгөх заавар гэх мэтийн тухайд юу гэсэн бэ? Эдгээр бүх зүйл нь хүн төрөлхтний Бурханд итгэх итгэлийн хэрэгжүүлэлтийн бүх талууд болон Бурханыг дагахтай холбоотой. Эдгээр дадал зуршлын зарим нь өнөөдөр ч гэсэн хэрэглэгдсэн хэвээр байгаа боловч тэдгээр нь өнөөгийн хүмүүст тавих шаардлагуудаас илүү хялбар юм. Тэдгээр нь Бурханд итгэх итгэлийн явцад хүмүүст тулгардаг нэлээд анхан шатны үнэн билээ. Эзэн Есүс ажиллаж эхэлсэн цагаасаа эхлээд хүний амийн зан чанар дээр хэдийнээ ажиллаж эхэлсэн боловч энэ нь хууль дээр үндэслэж байлаа. Эдгээр сэдэв дээрх дүрэм журам болон хэлсэн зүйлс нь үнэнтэй хамаатай юу? Мэдээж хамаатай! Өмнөх бүх хууль, зарчмууд болон Нигүүлслийн эрин үеийн сургаал номлол нь бүгд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, мөн мэдээж үнэнтэй хамаатай байсан. Бурхан юуг илэрхийлсэн, Тэр үүнийг ямар байдлаар илэрхийлсэн эсвэл ямар хэл ашигласан нь хамаагүй үүний суурь, үүний эх сурвалж, үүний эхлэлийн цэг нь бүгд Түүний зан чанарын зарчим болон Түүнд юу байгаа, Тэр юу болох дээр суурилдаг. Энэ нь ямар ч алдаа мадаггүй зүйл юм. Иймээс хэдийгээр одоо Түүний хэлсэн эдгээр зүйл нь бага зэрэг өнгөцхөн мэт санагдаж байж болох ч тэдгээр нь үнэн биш гэж чи хэлж мөн л болохгүй, учир нь тэдгээр нь, Бурханы хүслийг ханамжуулж, тэдний амийн зан чанарт нь өөрчлөлт хийхийн тулд Нигүүлслийн эрин үеийн хүмүүст зайлшгүй хэрэгтэй байсан зүйлс юм. Сургаалын аль нэг зүйл нь үнэнтэй тохирохгүй байна гэж чи хэлж чадах уу? Чи чадахгүй! Эдгээр нь нэг бүрчлэн үнэн бөгөөд учир нь тэдгээр нь бүгд хүн төрөлхтөнд тавьсан Бурханы шаардлага байсан; тэдгээр нь бүгд, биеэ хэрхэн авч явах талаар Бурханаас өгөгдсөн зарчмууд болон цар хүрээ байсан ба тэдгээр нь Бурханы зан чанарыг төлөөлдөг. Гэсэн хэдий ч тухайн үеийн өөрсдийн амийн өсөлтийн түвшин дээр үндэслээд тэд зөвхөн эдгээр зүйлийг зөвхөн хүлээн зөвшөөрч, мэдэж авах чадвартай байсан. Хүн төрөлхтний нүгэл хараахан шийдэгдээгүй байсан учраас Эзэн Есүс зөвхөн эдгээр үгийг л хэлж чадах байсан ба тэд хэрхэн үйлдэх ёстой, тэд юу хийх ёстой, ямар зарчим болон цар хүрээн дотор аливааг хийх ёстой болон тэд хэрхэн Бурханд итгэж, Түүний шаардлагыг хангах ёстой талаар тухайн үеийн хүмүүст хэлэхийн тулд Тэр ийм хүрээн доторх энгийн сургаалыг л ашиглаж чадах байсан юм. Энэ бүхэн нь тэр үеийн хүн төрөлхтний биеийн хэмжээн дээр үндэслэн тодорхойлогдсон. Хуулийн дор амьдарч байсан хүмүүсийн хувьд эдгээр сургаалыг хүлээн зөвшөөрөх нь амархан биш байсан, иймээс Эзэн Есүсийн заасан зүйл нь энэ цар хүрээн дотор л байх хэрэгтэй болсон.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс
Энэ эрин үед Бурханы хэлсэн үгс нь Хуулийн эрин үед хэлэгдсэн үгсээс өөр, мөн тэдгээр нь Нигүүлслийн эрин үед хэлэгдсэн үгсээс ч ялгаатай байдаг. Нигүүлслийн эрин үед Бурхан үгний ажлыг хийгээгүй, харин бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд ердөө цовдлолыг л дүрсэлсэн. Библид зөвхөн, Есүс яагаад цовдлогдох болсныг, загалмай дээр байхдаа Түүний мэдэрсэн зовлонг болон хүн Бурханы төлөө хэрхэн цовдлогдох ёстой тухай л дүрсэлсэн. Тэр эрин үед Бурханы хийсэн бүх ажил цовдлол дээр төвлөрч байсан. Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан Өөрт нь итгэдэг бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд үг хэлдэг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл Тэр, Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс
Учир нь Миний ажил нь байлдан дагуулах ажил бөгөөд энэ нь та нарын дуулгаваргүй байдал болоод хуучин чанар луу чиглэдэг. Ехова болон Есүсийн эелдэг үгс өнөөгийн шүүлтийн хатуу үгнээс хамаагүй дутмаг байдаг. Тийм хатуу үгсгүйгээр, мянга мянган жилийн туршид дуулгаваргүй байсаар ирсэн “мэргэжилтнүүд” та нарыг байлдан дагуулах боломжгүй юм. Хуучин Гэрээний хуулиуд нь та нарт нөлөөлөх хүчээ аль хэдийн алдсан ба өнөөдрийн шүүлт нь хуучин хуулиас хамаагүй илүү хатуу. Та нарт хамгийн тохиромжтой зүйл бол хуулийн ямар ч хэрэггүй хязгаарлалтууд биш харин шүүлт юм, учир нь та нар хамгийн анхны хүн төрөлхтөн биш харин мянга мянган жилийн туршид ялзруулагдсан хүн төрөлхтөн билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс
Өнөөдөр Миний хэлж байгаа зүйл бол хүмүүсийн нүглийг болон тэдний шударга бус байдлыг шүүхийн төлөө; энэ нь хүмүүсийн тэрслүү байдлыг хараахын тулд юм. Тэдний заль мэх болон шударга бус байдал, тэдний үг болон үйлдэл, Миний хүсэлтэй нийцдэггүй бүх зүйл шүүлтийг туулах бөгөөд хүмүүсийн тэрслүү байдал нь нүгэлт гэж тодорхойлогдсон. Тэр шүүлтийн зарчмын дагуу ярьдаг бөгөөд Тэр тэдний шударга бус байдлыг шүүснээр, тэдний тэрслүү байдлыг харааснаар, тэдний бүх муу муухай нүүр царайг ил болгосноор дамжуулан Өөрийн зөвт зан чанарыг илчилдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс
Энэ эрин үед Бурханаар хийгдэх ажил нь голдуу хүний амийн төлөө үгээр хангах, хүний угийн чанар болон хүний ялзарсан зан чанарыг илчлэх, шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хуучирсан үзэл бодлыг, түүнчлэн хүний мэдлэг болоод соёлыг таягдах юм. Энэ бүхэн нь Бурханы үгээр дамжуулан илчлэгдэж, цэвэрлэгдэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшгийг биш харин үгийг ашигладаг. Тэр хүнийг ил гаргахын тулд, хүнийг шүүхийн тулд, хүнийг гэсгээхийн тулд мөн хүнийг төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгнээс хүн Бурханы мэргэн ухаан болоод хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож эхэлдэг, иймээс Бурханы үгээр дамжуулан хүн Бурханы үйл хэргийг хардаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс
“Шүүлт” гэдэг үгийн тухай ярихад чи Еховагийн газар бүрд ярьсан үгс болон Есүсийн фарисайчуудыг зэмлэсэн үгийн тухай бодох болно. Эдгээр үг нь хатуу байсан ч хүнийг шүүх Бурханы шүүлт биш, Бурханы өөр өөр орчинд буюу өөр өөр байдалд хэлсэн үгс юм; эдгээр үг нь эцсийн өдрүүдэд хүнийг шүүсэн Христийн үгсээс өөр юм. Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургаж, хүний мөн чанарыг ил болгож, түүний үгс болон үйлийг задлан шинжлэхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэсэн. Эдгээр үг нь, хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх, хүн яаж Бурханд үнэнч байх, хүн яаж энгийн хүн чанарыг амьдран харуулах болон Бурханы мэргэн ухаан, зан чанарын талаар гэх мэт төрөл бүрийн үнэнийг агуулж байсан. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар луу болон түүний ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж үл ойшоодгийг илчилсэн үгс нь хүн яаж Сатаны биелэл болон Бурханы эсрэг дайсны хүч болдгийг хамаатуулан хэлэгдсэн. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог биш; Тэрээр удаан хугацаанд үүнийг илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр орлуулж болохгүй, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр орлуулж болно. Зөвхөн ийм төрлийн аргуудыг л шүүлт гэж үздэг; зөвхөн ийм шүүлтээр л дамжуулан хүн захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай хүлцэнгүй байх ба цаашлаад Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чадах юм. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл нь Бурханы үнэн царайны тухай хүний ойлголт болон өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд, Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, түүний хувьд ойлгомжгүй байдаг нууцлаг байдлуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Энэ нь мөн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон өөрийн ялзралын үндсийг таних, хүний муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Эдгээр үр дүнг бүгдийг нь шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэж байгаа бүх хүмүүст нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс
“Үг” хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид зөвхөн өнөө үеийн Бурхан л ийм байдлаар ажилладаг ба зөвхөн Тэр ярьж, хүнийг тийнхүү авардаг. Түүний дараа хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг; тэд үгийн дэлхийд амьдарч, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг ба түүгээр үл барам үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж, хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж авардаг. Эцэст нь Тэр, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход үгийг ашиглана. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгний эрин үе юм”-аас
Тэр үед Есүс Өөрийнхөө шавь нарт үл ойлгогдох ихээхэн ажлыг хийсэн бөгөөд хүмүүсийн ойлгоогүй зүйл ихийг хэлсэн. Учир нь тухайн үед Тэр тайлбар өгөөгүй. ⋯Есүс хүмүүсийг төгс болгож, олж авахын төлөө ирээгүй, харин ажлын нэг үе шатыг хийхийн тулд ирсэн: тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирч, цовдлолын ажлыг дуусгах байсан бөгөөд иймээс Есүсийг цовдлогдонгуут Түүний ажил бүрэн дууссан. Харин одоогийн үе шатанд—байлдан дагуулах ажилд—илүү олон үг хэлэгдэх ёстой, илүү их ажил хийгдэх ёстой бөгөөд олон үйл явц байх ёстой. Иймээс Есүс болон Еховагийн ажлын нууц илчлэгдэх ёстой, ингэснээр бүх хүмүүс өөрсдийнхөө итгэлд илүү их ойлголт, тодорхой байдалтай болно, учир нь энэ бол эцсийн өдрүүдийн ажил бөгөөд эцсийн өдрүүд нь Бурханы ажлын төгсгөл, энэ ажлын эцсийн цаг үе юм. Ажлын энэ үе шат нь чамд Еховагийн хууль болон Есүсийн золин авралыг тодруулан тайлбарласнаар чи үндсэндээ Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний бүхий л ажлыг ойлгож, энэхүү зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний ач холбогдол болон мөн чанарыг ойлгож, Есүсийн хийсэн ажил, Түүний хэлсэн үг бүхний зорилгыг, тэр ч бүү хэл Библийн талаарх өөрийн сохор итгэл бишрэлийг ойлгох болно. Энэ бүхэн нь чамд ойлгож ухамсарлах боломжийг олгоно. Чи Есүсийн хийсэн ажил болоод өнөөгийн Бурханы ажлын аль алиныг ойлгож эхлэх болно; чи бүх үнэн, амь болон замыг харах болно. Есүсийн хийсэн ажлын үе шатанд яагаад Есүс Бурханы ажлыг дуусгалгүй явсан бэ? Учир нь, Есүсийн ажлын үе шат нь эцсийн ажил байгаагүй. Түүнийг загалмайд цовдлогдох үед Түүний ярьсан үгс нь мөн төгсгөл болсон; Түүнийг цовдлогдсоны дараа Түүний ажил дууссан. Одоогийн үе шат бол өөр: Үгийг дуустал хэлсний дараа л Бурханы бүхий л ажил гүйцэлдэж, Түүний ажил дуусах юм. Есүсийн ажлын үе шатанд олон үгс яригдалгүй үлдсэн буюу бүрэн ойлгомжтой илэрхийлэгдээгүй. Гэсэн ч Есүс юуг хийсэндээ эсвэл юуг хэлээгүйдээ санаа зовоогүй, учир нь Түүний үйлчлэл бол үгний үйлчлэл биш байсан бөгөөд загалмайд цовдлогдсоныхоо дараа Тэр явж одсон. Ажлын тэр үе шат нь ерөөсөө цовдлолын төлөө байсан бөгөөд өнөөдрийн үе шаттай адилгүй. Ажлын энэ үе шат нь үндсэндээ төгсгөлийн төлөө, эмхэлж цэгцэлж, бүх ажлыг эцэст нь аваачихын төлөө юм. Хэрвээ үгийг дуустал нь хэлэхгүй бол энэхүү ажлыг төгсгөх ямар ч арга зам байхгүй, учир нь ажлын энэ үе шатанд үгийг ашигласнаар бүх ажил төгсгөлдөө очиж, биелэгдэх билээ. Тухайн үед Есүс хүмүүст үл ойлгогдох их ажил хийсэн. Тэр чимээгүй одсон бөгөөд одоо ч гэсэн Түүний үгийг ойлгоогүй, өөрсдийнх нь ойлголт буруу ч үүнийгээ зөв гэж итгэсээр байдаг, тэдгээр нь буруу гэдгийг мэдэхгүй олон хүн байсаар байгаа. Эцэст нь одоогийн энэхүү үе шат нь Бурханы ажлыг бүрэн биелүүлж, үүнийг төгсгөлд нь аваачих болно. Бүх хүмүүс Бурханы удирдлагын төлөвлөгөөний талаар ойлгож, мэдэх болно. Хүмүүсийн доторх үзэл, түүний далд санаа, түүний буруу ташаа ойлголт, Ехова болон Есүсийн ажлын талаарх түүний үзэл, Харь үндэстний тухай түүний үзэл санаа болон түүний бүх тэнэглэлийг засаж залруулах болно. Ингээд хүн амьдралын зөв зам, Бурханы хийсэн бүх ажил болоод бүхий л үнэнийг ойлгох болно. Тэгэх үед, ажлын энэ үе шат төгсгөлдөө очих болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс
No comments:
Post a Comment