2. Аврагдах болон авралын хоорондох үндсэн ялгаа юу вэ?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21).
“Тиймээс та нар ариун бай, учир нь Би ариун билээ” (Леви 11:45)
Холбогдолтой Бурханы үгс:
Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
Эхний махан бие болох ажил нь хүмүүсийг нүглээс Есүсийн махан биеэр дамжуулан золин аварсан. Энэ нь Тэрээр хүмүүсийг загалмайгаас аварсан боловч хүний дотор ялзарсан сатаны зан чанар үлдсэн гэсэн үг. Хоёр дахь удаагийн махан бие бололт нь нүглийн тахил байдлаар үйлчлэхгүй боловч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аварч чадна. Үүнийг хийхдээ өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан бүрэн цэвэр болгож, зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс гаргаж Бурханы хаан ширээний өмнө буцаан авчирдаг. Зөвхөн ийм замаар л хүнийг бүрэн ариусгаж болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас
Зарим хүн үргэлж: “Бурханд итгэх нь ердөө цуглаанд оролцож, дуу дуулж, Бурханы үгийг сонсож, залбирч, зарим нэг үүргийг биелүүлэх явдал биш гэж үү? Энэ нь ийм байдаг биш гэж үү?” хэмээн боддог. Та нар хэчнээн удаан хугацаанд Бурханд итгэдэг итгэгч байсан нь хамаагүй, Бурханд итгэх итгэлийн ач холбогдлыг одоо ч нэвт шувт ойлгоогүй л байгаа. Үнэн хэрэгтээ Бурханд итгэх итгэлийн ач холбогдол нь ер бусын гүнзгий бөгөөд хүмүүс энэ талаар сайтар бодож үзээгүй. Эцэстээ хүмүүсийн дотор байдаг Сатаны зүйл болон тэдний уг чанарын зүйлс өөрчлөгдөх ёстой ба үнэний шаардлагад нийцэх ёстой; зөвхөн энэ нь л авралд үнэхээр хүрэх явдал юм. Хэрвээ чи шашинд ямар байсантайгаа адилаар-зүгээр л хоосон сургаалын зарим үгсийг хашхирч эсвэл зарим нэг уриа лоозон хашхирч, дараа нь бага зэрэг үйлдэл, сайхан ааш авир гаргаж, тодорхой нүгэл үйлдэхгүй, илэрхий нүгэл үйлддэггүй бол-энэ нь, Бурханд итгэх зөв замд орсон гэсэн үг бас л биш юм. Чи дүрэм журмыг мөрддөг болохоор энэ нь зөв замаар алхаж байгаа гэсэн үг юм уу? Энэ нь, чи зөв сонгосон гэсэн үг юм уу? Хэрвээ уг чанар доторх зүйлс чинь өөрчлөгдөөгүй, эцэст нь чи Бурханыг эсэргүүцэж, уурлуулсаар байгаа бол энэ нь хамгийн том асуудал юм. Хэрвээ чи Бурханд итгэдэг боловч энэ асуудлыг шийдвэрлэдэггүй бол чамайг аврагдсан гэж үзэж болох уу? Миний ингэж хэлж байгаа нь юу гэсэн утгатай вэ? Энэ нь, Бурханд итгэх итгэлийг Бурханы үгнээс, Бурханаас эсвэл үнэнээс салгаж болохгүй гэдгийг та бүхний зүрх сэтгэлд ойлгуулахын төлөө юм. Чи өөрийнхөө замыг сайн сонгож, үнэнд хичээл чармайлт гаргаж, Бурханы үгэнд хичээл чармайлт гаргах ёстой. Дутуу дулимаг мэдлэгтэй байж эсвэл зарим талаар тэдгээрийг ойлгоод, өөрийгөө болчихлоо гэж бүү бод. Хэрвээ чи юмыг хайнга байдлаар хийдэг бол зөвхөн өөрийгөө хорлох болно.
Христийн ярианы тэмдэглэл номын ”Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг“-аас
“Аврагдах гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ?... Энгийнээр хэлбэл, аврагдана гэдэг нь үргэлжлүүлэн амьдрах, амьд үлдэх, эргэн амь орох явдал юм. Тэгвэл чи өмнө нь үхчихсэн нь байсан юм уу? Чи амьдарч байгаа, чи ярьж, амьсгалж чадна, тэгвэл чи үхсэн үү? (Сүнс үхсэн.) Чи яаж тэгж хэлж чадаж байна вэ? Яагаад ингэж хэлж байна? Яагаад сүнс үхсэн бол чи үхсэн гэж? Чи үүнийг юунд үндэслэн хэлж байна вэ?
Аврагдахаасаа өмнө хүмүүс хаана байдаг вэ? (Сатаны эзэмшил дор.) Тэд Сатаны харанхуй нөлөөн дор байдаг. Амьдрахын тулд хүмүүс юунд түшиглэдэг вэ? (Сатаны гүн ухаан болон Сатаны хор.) Тиймээ, хүмүүс амьдрахын тулд сатаны уг чанар, завхарсан уг чанарт найддаг. Тэгвэл хэн нэгэн хүн завхарсан сатаны уг чанарт тулгуурлан амьдардаг бол тухайн хүний бүхий л оршихуй—түүний махан бие болоод сүнс, бодол гэх мэт бусад бүх талууд нь—амьд уу эсвэл үхсэн үү? Бурхан тэднийг үхсэн гэж үздэг. Одоо “үхсэн” хүнийг ерөнхийлөн дүгнэх нэр томьёо байдаг. Энэ юу вэ? (Алхаж буй үхдэл.) Тиймээ, алхаж буй үхдэл. Гаднаа чи амьсгалж, нүдээ цавчилдаг бөгөөд бодож байгаа мэт харагддаг, гэхдээ бүх бодол чинь юуны тухай байдаг вэ? Чиний боддог бүхэн ёрын муу зүйлс байдаг, чи бүхий л өдөржингөө, Бурханыг үл хайхрах, Бурханы эсрэг тэрслэх зүйлс, Бурханы жигшдэг, Бурханы шийтгэлийг хүртэх зүйлс гэх мэт ёрын муу зүйлсийн талаар боддог ба чиний бүх бодол эдгээр зүйлийн тухай байдаг. Бурхан энэ бүх зүйлийг чөтгөрүүд, диаволууд болон Сатанд хамаатай гэж үздэг. Тэдгээр нь махан биед хамаатайгаар үл барам бүхэлдээ Сатанд хамаарагдана. Тэдгээр нь бүхэлдээ Сатанд хамаарагддаг тул Бурхан хүмүүсийг юу гэж хардаг вэ? Хүмүүс үү? (Үгүй.) Тэгвэл юу гэж? (Диаволууд.) (Амьтад.) Тиймээ, диаволууд, амьтад, Сатан; амьд Сатан! Тэдний дотор хүмүүс, амьд Сатаны зүйлс болон мөн чанарт тулгуурлан амьдардаг бөгөөд Бурханы нүдээр бол тэд өөрсдийнхөө махан биед амьд Сатаныг өмсөж байгаа хэрэг, энэ нь үнэндээ амьд Сатан хүний махан биеийг өмсөж байгаа хэрэг юм. Бурханы нүдээр ийм төрлийн хүн алхаж буй үхдэл гэж тодорхойлогддог. Юуг “алхаж буй үхдэл” гэж тодорхойлдог вэ? (Үхсэн хүмүүсийг.) Тиймээ, үхсэн хүмүүсийг. Бурхан одоо Өөрийн авралын ажлыг хийхийг хүсдэг, Тэрээр энэ хүмүүсийг—энэ үхсэн хүмүүсийг, алхаж буй үхдлүүд болох, амьдрахын тулд завхарсан сатаны зан чанарт болон завхарсан сатаны мөн чанарт түшиглэдэг энэ хүмүүсийг, үхсэн гэж нэрлэгддэг энэ хүмүүсийг авах болно гэсэн үг—Тэр энэ хүмүүсийг авч, амьд болгох болно. Энэ нь аврагдахын ач холбогдол юм. Та нар юуны төлөө Бурханд итгэдэг вэ? (Аврагдахын тулд.) Тиймээ, аврагдахын тулд. Аврагдана гэдэг нь юу гэсэн үг вэ? (Үхдлүүд амьд болох.) Үхдлүүд амьд болох явдал. Тэгвэл үүний утга санаа юу вэ? Чи үхсэн байснаа амьд болно гэдэг нь чи сэхээн амьдруулагдаж, чи амьдардаг гэсэн үг. Чи нүдээ нээн, Бурханыг хараад Түүнийг таньж чадна. Чи Бурханыг хараад өвдөг сөгдөн шүтэн мөргөж чадна. Чи Бурханыг харааж, Бурханыг үл хайхарч, Бурханыг дайрч давшилж эсвэл Бурханы эсрэг тэрслэхээ болино. Бурханы нүдээр бол ийм төрлийн хүн юу вэ? (Тэд бол амьд хүмүүс.) Тиймээ, зөвхөн тэд л жинхэнээсээ амьд хүмүүс. Зөвхөн ийм төрлийн хүн л Бурханы нүдээр амьд хүн. Иймээс хэрвээ хэн нэгэн хүн Бурханыг хүлээн зөвшөөрдөг гэж л хэлдэг бол, тэд амьд хүмүүсийн нэг мөн үү? (Үгүй, тэд биш.) Тэгвэл ямар төрлийн хүмүүс амьд вэ? Амьд хүмүүст ямар төрлийн бодит байдал байдаг вэ? Надад хэлээч. Энэ асуултыг хэлэлц. (Тэд бол амийн зан чанартаа өөрчлөлт гаргасан хүмүүс юм. Тэдний үзэл баримтлал болон аливааг харах арга зам нь Бурханы үгтэй нийцэлтэйгээр өөрчлөгдсөн байдаг. Зөвхөн тэр үед л тэд амь ордог.) (Тэд бол Бурханыг хүндэлдэг Иов шиг хүмүүс. Тэдний бүхий л бодол нь Бурханыг хэрхэн хангалуун байлгах тухай байдаг. Ийм төрлийн хүн бол амьд хүн.) (Тэдний хийдэг бүхэн нь Бурханы хүслийн дагуу байдаг ба тэд Бурханаас эмээж, муугаас зайлсхийдэг.) (Харанхуйн нөлөөнд хүлэгдээгүй бөгөөд аливааг үзэх үзэл бодол нь өөрчлөгдсөн хүмүүс бол амь орсон хүмүүс юм.) Та нар бүгд тэдний илэрхийллийн нэг талын тухай ярьлаа. Амьд хүн гэж яг юу вэ? Эцэстээ аврагддаг хүмүүс амьд болдог. Амьд хүн ярьж чадна, тэгвэл тэдний ярьдаг зүйл юу вэ? Тэдэнд өөрсдийн сэтгэлгээ, бодол санаа байдаг боловч тэд ямар зүйлийн талаар боддог вэ? Тэд аливааг хийж, үүргээ биелүүлж чадна, гэхдээ тэд юу хийдэг вэ? Эдгээр зүйлийн, тэдний хийдэг, хэлдэг бүхний уг чанар юу вэ? Хэрвээ чи амьд хүмүүсийн нэг бол, энэ нь чи үхдлүүдийн нэг байхаа больсон гэсэн утгатай. Чи үхдлүүдийн нэг байхаа больсон гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, чиний илэрхийдэг бүхэн, боддог бүхэн, хийдэг бүхэн Бурханаас эмээж, муугаас зайлсхийх уг чанараар хийгддэг гэсэн үг юм. Энэ нь ийм төрлийн уг чанар, тийм үү? Өөр тал бас бий—илүү зохистойгоор хэлэх юм бол—чиний үйл хэрэг, бодол бүр чинь Бурханаар яллагдаж эсвэл Бурханаар жигшигдэн гологдохгүй, харин ч тэдгээр нь Бурханаар зөвшөөрөгдөж, сайшаагддаг. Энэ бол амьд хүмүүсийн хийдэг зүйл, түүнчлэн тэдний хийх ёстой зүйлийн аль аль нь юм.”
Христийн ярианы тэмдэглэл номын ”Үнэхээр дуулгавартай байх нь л жинхэнэ итгэл юм“-аас
Харанхуйн нөлөөн дор амьдардаг хүмүүс бол үхлийн дунд амьдардаг хүмүүс бөгөөд тэд бол Сатанд эзэмдүүлсэн хүмүүс юм. Бурханаар аврагдалгүйгээр, мөн Бурханаар шүүгдэж, гэсгээгдэлгүйгээр хүмүүс үхлийн нөлөөнөөс зугтаж чадахгүй, тэд амьд болж чадахгүй. Энэ үхэгсэд хаанчлалд орох нь байтугай, Бурханд гэрчлэл хийж чаддаггүй, мөн Бурханд ашиглагдаж ч чаддаггүй. Бурхан үхэгсдийн биш харин амьд хүмүүсийн гэрчлэлийг хүсдэг ба Тэрээр үхэгсдээс биш харин амьд хүмүүсээс Түүний төлөө ажиллахыг гуйдаг. “Үхэгсэд” бол Бурхан эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс юм, тэд сүнсээрээ мэдрэлгүй хүмүүс бөгөөд Бурханы үгсийг ойлгодоггүй, тэд бол үнэнийг хэрэгжүүлдэггүй, Бурханд өчүүхэн төдий ч үнэнч биш хүмүүс, мөн тэд Сатаны эзэмшил дор амьдарч, Сатанд ашиглагдсан хүмүүс юм. Үхэгсэд үнэний эсрэг зогссоноороо, Бурханы эсрэг тэрсэлснээрээ, мөн дорд, жигшүүрт, хорон, хэрцгий, зальтай, болон муу санаатай байснаараа өөрсдийгөө харуулдаг. Хэдийгээр ийм хүмүүс Бурханы үгсийг идэж уудаг ч гэсэн тэд Бурханы үгсийг амьдран харуулж чаддаггүй; тэд амьдардаг боловч алхаж буй үхдлүүд бөгөөд тэд амьсгалдаг цогцоснууд юм. Үхэгсэд бүхэлдээ Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадваргүй, тэр ч бүү хэл Түүнд туйлын дуулгавартай байж чаддаггүй. Тэд зөвхөн Түүнийг мэхэлж, Түүнийг доромжилж, Түүнээс урваж чадах бөгөөд тэдний амьдран харуулдаг бүхэн нь Сатаны уг чанарыг илчилдэг. Хэрвээ хүмүүс амьд зүйлс болж, Бурханд гэрчлэл хийж, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөхийг хүсвэл Бурханы авралыг хүлээн зөвшөөрөх ёстой, тэд Түүний шүүлт болон гэсгээлтэнд баяртайгаар захирагдах ёстой ба Бурханы засалт, харьцалтыг баяртайгаар хүлээн авах ёстой. Зөвхөн тэр үед л тэд Бурханы шаардсан бүх үнэнийг хэрэгжүүлэх чадвартай болно, зөвхөн тэр үед л тэд Бурханы авралыг олж авч, үнэхээр амьд зүйлс болох болно. Амьд хүмүүс Бурханаар аврагддаг, тэд Бурханаар шүүгдэж, гэсгээгддэг, тэд өөрсдийгөө зориулахад бэлэн байдаг бөгөөд өөрийн амиа Бурханд өгөхдөө баяртай байдаг, мөн тэд өөрсдийн бүхий л амьдралаа Бурханд баяртайгаар зориулдаг. Зөвхөн амьд хүмүүс Бурханд гэрчлэл хийх үед л Сатан шившиглэгдэнэ, зөвхөн амьд хүмүүс л Бурханы сайн мэдээний ажлыг түгээж чадна, зөвхөн амьд хүмүүс л Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадна, мөн зөвхөн амьд хүмүүс л жинхэнэ хүмүүс юм. Анх Бурханаар бүтээгдсэн хүн амьд байсан боловч Сатаны завхралын улмаас хүн үхлийн дунд амьдарч, Сатаны нөлөөн дор амьдрах болсон иймээс энэ хүмүүс сүнсгүй үхсэн хүмүүс болсон, тэд Бурханыг эсэргүүцдэг дайснууд болсон, тэд Сатаны хэрэгсэл болсон, мөн тэд Сатаны хоригдлууд болцгоосон. Бурханаар бүтээгдсэн бүх амьд хүмүүс үхдэл болцгоосон, иймээс Бурхан Өөрийнхөө гэрчлэлийг алдсан, мөн Тэр Өөрийнхөө бүтээсэн Түүний амьсгалыг агуулсан цорын ганц зүйл болох хүн төрөлхтнийг алдсан юм. Хэрвээ Бурхан Өөрийн гэрчлэлийг буцаан авч, Түүний гараар бүтээгдсэн боловч Сатанд баригдсан хүмүүсийг буцааж авъя гэвэл Тэр тэднийг амилуулах ёстой, тэгснээр тэд амьд хүн болох ба Тэр тэднийг буцаан авах ёстой, тэгснээр тэд Түүний гэрэлд амьдарна. Үхэгсэд бол сүнсгүй, туйлын хөшүүн, мөн Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Үүнээс ч илүүтэйгээр тэд бол Бурханыг мэддэггүй хүмүүс. Эдгээр хүмүүст Бурханд дуулгавартай байх өчүүхэн төдий ч санаа зорилго байдаггүй, тэд зөвхөн Түүний эсрэг тэрсэлж, Түүнийг эсэргүүцдэг ба өчүүхэн ч үнэнч зан тэдэнд байдаггүй. Амьд хүмүүс бол сүнс нь сэргэсэн, Бурханд дуулгавартай байхаа мэддэг, Бурханд үнэнч хүмүүс юм. Тэд үнэнийг мөн гэрчлэлийг эзэмшдэг бөгөөд зөвхөн эдгээр хүмүүс л Бурханы гэрт Түүний таалалд нийцэж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын ”Чи амилсан хүн мөн үү?“-ээс
Бурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн нь Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. … Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийж байгаа эсвэл Тэр ямар аргаар үүнийг хийж байгаагаас үл хамааран, төлөх төлөөс эсвэл Түүний санаархлаас үл хамааран Түүний үйлдлүүдийн зорилго нь өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор ажиллуулах; өөрөөр хэлбэл, Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Түүний алхмуудын дагуу хүнд ажиллуулж, хүнийг Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, Бурханы мөн чанарыг ухаарах боломжтой болгож, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтанд дуулгавартай байх боломжийг түүнд олгох бөгөөд тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлах байдалд хүрэх боломжийг хүнд олгодог—энэ бүхэн нь Бурханы хийж байгаа бүх зүйл дэх Түүний зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, хүчин зүтгэгч учраас хүнийг ихэвчлэн Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудын дунд Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, таньж чаддаг болоход хүмүүсийг хүргэдэг. Энэ үйл явц нь, Бурханы үг, өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байдал, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртэл өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар өөрсдийгөө чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн ангижирсан байх болно. Хүмүүсийн ангижрал нь Сатан ялагдсан гэсэн үг, энэ нь тэд цаашид Сатаны аман дахь хоол байхаа больж—тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Энэ нь, тийм хүмүүс зөв шударга учраас, тэдэнд Бурханд итгэх итгэл, дуулгавартай байдал болон эмээх байдал байдаг учраас, тэд Сатанаас бүрмөсөн салсан учраас юм. Тэд Сатаныг ичгүүртэй байдалд оруулдаг, тэд Сатаныг хулчгар болгодог ба тэд Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдал болон Түүнээс эмээх байдал нь Сатаныг ялдаг бөгөөд Сатаныг бүрмөсөн бууж өгөхөд хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ тэд аврагдахыг хүсэж байвал, Бурханаар бүрэн авахуулахыг хүсэж байвал, Бурханыг дагадаг бүх хүмүүс Сатаны их, бага тэнсэл, дайралтуудтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс нь Сатаныг бүрэн ялж чадах бөгөөд Бурханаар аврагдсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар аврагдсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулсан хүмүүс байдаг бөгөөд тоо томшгүй олон удаа Сатанаар уруу татагдаж, түүний дайралтанд өртсөн хүмүүс юм. Бурханаар аврагдсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулгыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд тэд Сатаны сорилтын дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар аврагдсан хүмүүс нь үнэнч занг эзэмшдэг, тэд зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр ба үзэн ядалтыг хооронд нь ялгадаг, тэд шударга ёснБурханы хийдэг бүхэн чухал шаардлагатай бөгөөд онцгой ач холбогдол агуулдаг, учир нь Түүний хүнд хийдэг бүхэн нь Түүний удирдлага болон хүн төрөлхтний авралтай холбоотой байдаг. Мэдээж, Иов хэдийгээр Бурханы нүдээр төгс, шулуун шударга байсан ч гэсэн, Иовд хийсэн Бурханы ажил өөр байгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан юу хийж байгаа, эсвэл Тэр ямар аргаар үүнийг хийж байгаагаас үл хамааран, төлөх төлөөс эсвэл Түүний санаархлаас үл хамааран Түүний үйлдлүүдийн зорилго нь өөрчлөгддөггүй. Түүний зорилго бол Бурханы үг, Бурханы шаардлага, хүний төлөө гэсэн Бурханы хүслийг хүний дотор ажиллуулах явдал; өөрөөр хэлбэл, хүнийг Бурханы зүрх сэтгэлийг ойлгон Бурханы мөн чанарыг ухаарах боломжтой болгож, мөн Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах боломжийг түүнд олгож, тэгснээр Бурханаас эмээж, муугаас зайлдаг байдлыг олох боломжийг хүнд олгон Бурханы эерэг гэж итгэдэг бүхнийг Түүний алхмуудын дагуу хүнд ажиллуулах явдал—энэ бүхэн нь Бурханы хийж байгаа бүх зүйл дэх Түүний зорилгын нэг тал юм. Нөгөө нэг тал нь, Сатан бол Бурханы ажил дахь товойлгогч, хүчин зүтгэгч учраас хүнийг дандаа Сатанд өгдөг; энэ нь Сатаны сорилт, дайралтуудын дунд Сатаны хорон муу, бузар, жигшмээр байдлыг харах боломжийг хүмүүст олгохын тулд Бурханы ашигладаг арга бөгөөд тэгснээр хүмүүсийг Сатаныг үзэн ядаж, сөрөг зүйлийг мэдэж, таньж чаддаг болгодог. Энэ үйл явц нь Бурханы үг, өөрсдийн мэдлэг болон Бурханд дуулгавартай байх, Бурханд итгэх итгэл, Түүнээс эмээх байдлын ачаар тэд Сатаны дайралтуудыг ялж, Сатаны буруушаалтыг ялах хүртлээ өөрсдийгөө Сатаны хяналтаас, Сатаны буруушаалт, хөндлөнгийн оролцоо болон дайралтуудаас аажмаар чөлөөлөх боломжийг тэдэнд олгодог; зөвхөн тэр үед л тэд Сатаны эзэмшлээс бүрэн чөлөөлөгдөнө. Хүмүүс чөлөөлөгдөх нь Сатан ялагдсан гэсэн үг, энэ нь тэд цаашид Сатаны аманд хоол байхаа больж—тэднийг залгихын оронд Сатан тэднийг сулласан гэсэн үг. Энэ нь, тийм хүмүүс чигч учраас, тэд Бурханд итгэдэг, дуулгавартай байдаг ба эмээдэг учраас, тэд Сатанаас бүрмөсөн салсан учраас юм. Тэд Сатаныг ичгүүртэй байдалд оруулдаг, тэд Сатаныг хулчгар болгодог ба тэд Сатаныг бүрэн дүүрэн ялдаг. Бурханыг дагах тэдний итгэл үнэмшил, Бурханд дуулгавартай байдаг болон Түүнээс эмээдэг нь Сатаныг ялдаг бөгөөд Сатан тэднийг бүрмөсөн орхиход хүргэдэг. Зөвхөн ийм хүмүүсийг л Бурхан үнэхээр авах ба энэ нь хүнийг аврах Бурханы эцсийн зорилго юм. Хэрвээ тэд аврагдахыг хүсэж байвал, Бурхан тэднийг бүрэн аваасай гэж хүсэж байвал Бурханыг дагадаг бүх хүмүүс Сатаны их, бага сорилт, дайралтын аль алинтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс нь Сатаныг бүрэн ялж чадах бөгөөд Бурханаар авруулсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар авруулсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулсан хүмүүс байдаг бөгөөд тоо томшгүй олон удаа Сатанаар соригдож, түүний дайралтанд өртсөн хүмүүс юм. Бурханаар авруулсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулгыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд тэд Сатаны сорилт дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар авруулсан хүмүүс үнэнч занг эзэмшдэг, тэд зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр, хорслыг хооронд нь ялгадаг, тэд шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг, тэд Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлж чаддаг. Тийм хүмүүс Сатанд баригдаж, тандуулж, буруушаагдаж, эсвэл хүчирхийлэлд нь ордоггүй, тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, тэд бүрэн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм. Иов бол яг тийм эрх чөлөөтэй хүн байсан, Бурхан яагаад түүнийг Сатанд гардуулан өгсөн чухам учир нь энэ билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл ”Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө II“-өөс
Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсэх вэ? Чи бохир муухай газар амьдардаг ч гэсэн ариун болох боломжтой бөгөөд цаашид бохир, ариун бус байхгүй, чи Сатаны эзэмшил дор амьдарч байгаа ч гэсэн өөрийгөө Сатаны нөлөөнөөс гаргасан, Сатанаар эзэмшүүлж, доромжлуулаагүй ба чи Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаях чадвартай, чиний амьдран харуулж байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: хэвийн хүн чанар, хэвийн ухаалаг байдал, хэвийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм. Чи, “Бид бохир муухай газар амьдардаг боловч Бурханы хамгаалалтын улмаас, Түүний манлайллын улмаас, Тэр биднийг байлдан дагуулсан учраас бид өөрсдийгөө Сатаны нөлөөнөөс салгасан. Өнөөдөр бид дуулгавартай байж чадаж байгаа нь Бурханаар байлдан дагуулагдахын үр нөлөө бөгөөд энэ нь бид сайн учраас эсвэл бид аяндаа Бурханыг хайрласан учраас болоогүй. Бурхан биднийг сонгож, урьдчилан товлосон учраас л бид өнөөдөр байлдан дагуулагдаж, Түүнд гэрчлэл хийх чадвартай болж, Түүнд үйлчилж чаддаг; мөн Тэр биднийг сонгож, биднийг хамгаалсан учраас л бид Сатаны эзэмшлээс гарч аврагдсан ба бохир завааныг орхиж, агуу улаан луугийн үндэстэн дотор ариусгагдсан билээ” гэж хэлдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (2)”-ээс
Эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүс ямар хүмүүс вэ? Тэд бол хэдэн мянган жилийн туршид Сатаны завхралыг туулсан, хүн шиг харагдахаа больтлоо завхруулагдсан, эцэстээ Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, илчлэлтийг туулсан, байлдан дагуулагдсан, тэгээд Бурханы үгэн дотроос үнэнийг олж авсан хүмүүс юм; тэд бол чин сэтгэлээсээ Бурханд үнэмшсэн, Бурханы талаарх ойлголтонд хүрсэн, Бурханыг туйлын дуулгавартай дагаж, Түүний хүслийг хангалуун байлгаж чадах хүмүүс билээ. Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөл нь ийм бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг... Бүхий л удирдлагын төлөвлөгөөгөөр дамжуулан авахуулах хүн төрөлхтөн нь Бурханы хүслийг ойлгож чаддаг, Бурханаас үнэнийг авдаг, Бурханы шаарддаг амь болон хүний дүр төрхийг эзэмшдэг бүлэг хүмүүс юм... Эцэстээ авахуулах бүлэг хүмүүс нь эцэстээ үлдэх хүмүүс бөгөөд тэрхүү бүлэг нь бас Бурханы шаарддаг, Түүний хайрладаг, Түүний таашаадаг хүмүүс байдаг.
Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханы төгс хүчит байдлыг мэдсэнээр л чи жинхэнэ итгэлтэй байж чадна”-аас
No comments:
Post a Comment