2018/08/28

2. Хэрвээ хүн Библи дэх теологийн мэдлэгт түшиглэн Бурханд итгэвэл үр дагавар нь юу байх вэ?

2. Хэрвээ хүн Библи дэх теологийн мэдлэгт түшиглэн Бурханд итгэвэл үр дагавар нь юу байх вэ?

2. Хэрвээ хүн Библи дэх теологийн мэдлэгт түшиглэн Бурханд итгэвэл үр дагавар нь юу байх вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Энэ хүмүүс Надад амаараа ойртож, Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг” гэв (Матай 15:8-9).

“Учир нь үсэг хөнөөдөг боловч Сүнс амь өгдөг” (2 Коринт 3:6).

Холбогдолтой Бурханы үгс:

Хүмүүс үг болон хоосон сургаалыг хэдий чинээ их ярина, Бурханаас төдий чинээ хадуурч, хүний мөн чанарыг төдий чинээ мэдэх чадваргүй болж, Бурханд төдий чинээ дуулгаваргүй байж, Бурханы шаардлагаас төдий чинээ холдон оддог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Арван зургаа дахь айлдварын тайлбар”-аас

Яагаад ихэнх хүмүүс Бурханы үгийг уншихад ихээхэн хичээл чармайлтаа зарцуулдаг боловч зөвхөн мэдлэгтэй болж дараа нь бодитой замын талаар юу ч хэлж чаддаггүй юм бэ? Мэдлэгтэй байх нь үнэнтэй байхтай адилхан гэж чи боддог уу? Энэ нь төөрөлдсөн үзэл бодол биш гэж үү? Чи далайн эрэг дээрх элс мэт их мэдлэгийг ярьж чаддаг ч үүний юу нь ч ямар нэгэн бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурахгүй байна гэж үү? Чи хоосон дүр эсгэхээс цаашгүй биш гэж үү? Ийм байдлаар үйлдэх нь хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр дээд байна, бодит байдлаас төдий чинээ хол байдаг ба хүмүүсийг төдий чинээ бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, энэ нь төдий чинээ их Бурханыг эс ойшоож, эсэргүүцэхэд чамайг хүргэдэг. Хамгийн өндөр дээд онолыг үнэт эрдэнэс мэт бүү үз; тэдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүмүүс хамгийн өндөр дээд онолыг ярих чадвартай байж магадгүй—гэхдээ тийм онолууд нь бодит байдлын юуг ч агуулдаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй ба тиймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Тийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд зөвхөн хүмүүсийг замаа алдахад хүргэдэг. Энэ нь хүмүүст хортой биш гэж үү? Хамгийн наад зах нь чи өнөөгийн бэрхшээлүүдийг шийдвэрлэж, хүмүүст оролтонд хүрэх боломжийг олгох чадвартай байх ёстой; зөвхөн үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд зөвхөн тэгснээр л чи Бурханы төлөө ажиллахад тохирох болно. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, хүмүүсийг хүлж, өөрийн олон зохимжгүй хэрэгжүүлэлтийг дуулгавартай дагахад хүмүүсийг бүү хүргэ. Ингэж хийх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд зөвхөн хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэх болно. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон зохицуулалтыг бий болгох ба энэ нь хүмүүсийн дургүйцлийг хүргэх болно. Энэ нь хүний дутагдал бөгөөд энэ нь үнэхээр тэсвэрлэшгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-аас

Та нарын дундаас олонх нь, харьцалтанд орж, цуглаанд оролцолгүй хэсэг зуур ажлаа гүйцэтгэсний дараа илүү доод түвшинд өөрсдийгөө хянах чадваргүй болох байсан. Тэгээд чи “Тэнгэр минь! Хүний учрыг олох үнэхээр хэцүү юм. Би өөрийнхөө уг чанарыг ч үнэхээр ухаарч чадахгүй байна; би өөрийнхөө юу болохыг мэднэ, гэхдээ зарим үед би ийм зүйл хийх болно...” хэмээн хэлэх болно. Хүмүүс хэчнээн ичгүүргүйгээр ярьдгийг хар! “Зарим үед би ийм зүйл хийх болно!” Яагаад чи ийм зүйл хийнэ гэж? Чи эдгээр талбарт үнэнээр зэвсэглээгүй, иймээс чи тийм зүйл хийх нь дамжиггүй. Зарим хүн: “Бурханы хийдэг бүхэн утга учиртай гэдгийг би мэднэ. Гэхдээ ямар нэгэн зүйл тохиолдох үед үүнийг онол дээр ойлгохгүй байх зуураа би үүнийг бодит байдал дээр хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг” [a] гэдэг. Чи яагаад үүнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй юм бэ? Чамд энэ үнэн хэзээ ч байгаагүй, чи хэзээ ч үүнтэй харилцаж байгаагүй, чи энэ талаар хэзээ ч бодож үзээгүй, энэ нь үнэн гэдгийг чи мэддэггүй бөгөөд энэ нь үнэн гэдгийг чи ойлгох чадваргүй байдаг; үр дүнд нь чи эсэргүүцдэг. Тиймээс онолын ойлголт төдийхөн нь үнэний ойлголттой тэнцэхгүй: Онол үнэнийг орлож чадахгүй. Эсрэгээрээ чи хэдий их онолыг ойлгоно, төдий чинээ их эсэргүүцэх болно. Энэ нь татах үед тасардаггүй резинэн боолттой адилхан, гэхдээ үүнийг бас илүү их сунгаж болдоггүй. Шинэ итгэгч эсвэл удаан хугацаанд итгэсэн хүн байх нь хамаагүй онолыг та нараас дээр ярьж чаддаг, доод түвшний хүмүүс байдаг. Энэ нь доод түвшний хүмүүсийн ерөнхий нөхцөл байдал юм. Шинэ итгэгчид хүртэл та нарын ярьдаг багахан онолыг ойлгож чаддаг бөгөөд тэд энэ талаар өргөн хүрээтэй ярьж чадна. “Дорд хэв чанар”, “муу хүн чанар”, “муу зан чанар”; “сөрөг бүү бай, одоо байгаа цаг үеэ хар”; “Бурхан аль хэдийн ирсэн боловч та нар сөрөг байж зүрхэлсээр байдаг”; “Бурханы авралын ажил хэчнээн хүнд бэрх билээ, гэсэн ч чи Бурханыг мөн л хайрладаггүй”; “Бурханы хүсэл аль хэдийн ил болсон, гэсэн ч чи эрж хайхаар хичээдэггүй, чи бол үнэнийг эрж хайдаг хүн биш”; “хүмүүс үнэнийг үнэхээр хайрладаггүй” гэх мэт—үргэлж та нарын аманд байдаг эдгээр энгийн үг хэллэг алдартай уриа болсон. Энэ нь аюултай нөхцөл байдал биш гэж үү? Та нар бүгд эрсдэлтэй байгаа гэж Би бодож байна. Ажлын дараагийн алхам нэгэнт эхэлж, хэн ч та нарт анхаарал тавихгүй бол та нар бүгд замын хажуу руу унах болно; хэрвээ та нар бүгд нэг бүс нутаг эсвэл газар нутгийг удирдах байсан бол толгодын хаан[b] болох байлаа. Бүс нутаг бүр та нарын цогц арга барилын дагуу аливааг хийх байв. Гадна талдаа та нар бие биетэйгээ харилцан ярилцаж, зарим асуудлын талаар нэг нэгэнтэйгээ зөвлөлдөх боловч нууцаар та нар өөр өөрсдийнхөө санаа зорилгын дагуу үйлдэх бөгөөд хэсэг хугацааны дараа та нар тэр замыг дагаж дуусах байсан. Энэ бол зайлшгүй, учир нь чиний зорьж буй зорилго буруу бөгөөд чи буруу чиглэлд зүглэж байна. Бурханд итгэж, Бурханыг дагах үедээ хэрвээ чи үнэнийг эрж хайдаггүй бол Би чамтай өдөр бүр ярьсан ч гэсэн, чи онолын талаар өдөр бүр тэмдэглэл хөтөлсөөр байсан ч гэсэн, тэдгээрийг өдөр бүр цээжилж, онолын суурин дээрээ ажилласаар байсан ч гэсэн, хэрвээ чи бодитой талуудад хэзээ ч анхаарлаа хандуулаагүй, тэдгээрт хэзээ ч ороогүй бол хийдэг бүхэн чинь ердөө цагийн гарз байх болно. Маш олон хүн Есүсийг дагасан ч тэдний хэд нь Түүнд үнэнч хэвээр байсан бэ? Хэчнээн нь Түүний хүслийг ойлгосон бэ? Эцэстээ тэд бүгд замын хажуу руу унаагүй гэж үү? Хэдэн хүн ойлгосон бэ? Хүмүүс хэдий чинээ их “ойлгоно”, тэд төдий чинээ их самуурч будилдаг!

Христийн ярианы тэмдэглэл номын “Онолын ойлголт нь үнэний ойлголтыг хэзээ ч орлож чадахгүй”–ээс

Энэ жаахан мэдлэг юу вэ? Энэ нь бүгд онол! Хэрвээ чи энэ мэдлэгийг Бурханы өмнө үзүүлэх байсан бол, энэ нь хэдхэн зугаатай яриа төдий байх байсан; чи дүр үзүүлж, мөн биеэ барихын тулд булзсан зүйл хэлэх байсан—гэхдээ дотор чинь байгаа зүйл мөн л өөрчлөгдөөгүй. Чи хэтэрхий олон бохир хольц, заль мэхээр дүүрэн. Тиймээс өнөө үед хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрсэлж, Бурханыг мэхлэхдээ бүр ч илүү чадварлаг болсон. Тэд онолын бага зэрэг суурь, зарим онолын мэдлэг, өнгөцхөн, гадаад талын зүйлсийн тухай бага зэрэг ойлголт олж авсан. Зарим хүн тодорхой дүрэм журмыг ухаарчихаад их мэдэмхийрж, тийм зүйлс нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэмээн тооцогдохгүй гэж итгэдэг. Тэд хэдий чинээ ийм байдалтай байна, төдий чинээ аюулд орно. Хүн үнэнийг хэдий чинээ их ойлгоно, өөрийн дотоод бодит нөхцөл байдлын талаар төдий чинээ нэгд нэггүй ухаардаг бөгөөд төдий чинээ даруухан болж, захирагдах чадвартай байдаг; тийм болохоор түүнийг бусад хүмүүс засаж, харьцах хэрэггүй болдог. Чиний харж байгаачлан, ажлыг хэсэг зуур гүйцэтгэсний дараа хүмүүс зарим онолыг ухаарсан, дараа нь тэд аль онол нь ямар байдлыг зохицуулахад хэрэгтэйг сурч, бусадтай харьцаж, засахын тулд, мөн түүнчлэн тэднийг дарж, хянаж, хаяглахын тулд ямар нөхцөл байдалд тийм онолуудыг ашиглах хэрэгтэйг мэдэж авсан юм. Хүн тийм ажил хийхэд чадамгай болох тусмаа, улам биеэ тоодог. Энэ нь юуг баталдаг вэ? Хүмүүс замаа алдсан ба тэдний явж байгаа зам бол зөв зам биш; үнэнийг эрж хайдаг зам биш. Хэдий чи ажил хийж, доогуур түвшинд чуулганы амьдралыг хадгалах зуураа ийш тийш гүйж байгаа ч, хийдэг бүхэн чинь чухамдаа үнэнийг эсэргүүцэж байгаа. Энэ нь бүгд үнэний эсрэг байдаг ч чи тааварладаггүй! Хэрвээ чи, шинэ итгэгчдийн хийж байгаа зарим зүйлийг харвал, тэд эсэргүүцэж байгаа нь илэрхий байдаг. Ярьж байгаа зүйлийнхээ заримыг тэд бодлогогүйгээр, ойлголгүйгээр хэлдэг, тэд ойлгодоггүй зүйлээ сохроор шүүмжилдэг бөгөөд өөрсдийн мэддэггүй хэрэг явдлын талаар ч хайхрамжгүй ярьдаг. Энэ бол илэрхий эсэргүүцэл. Хүмүүс зарим онолыг ухаармагцаа энэ далд эсэргүүцэл, далд заль мэх, үнэнийг далдуур зөрчсөн явдал, зөрчилдөөн, урвалтынхаа талаар ухамсарлаж чаддаггүй. Тийм зүйлс нь зөв зохистой, тэд ингэж л авирлах ёстой, ийм маягаар авирлах нь хангалттай бөгөөд Бурхантай нийцдэг гэж тэд үздэг. Тэд өөрсдөдөө сэтгэл хангалуун байдаг бөгөөд эцэстээ тэд Паулын алхсан замаар алхаж, Петрийн замаас хол байгаа. Тийм биш гэж үү? Та нарын мэдлэг зөвхөн хэсэг зуур л хүмүүсийг хангаж чадна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрвээ чи нэг зүйлийг хэлсээр байвал зарим хүмүүс таньж чадах болно; чи хэтэрхий өнгөцхөн, гүн гүнзгий байдал хэтэрхий дутмаг гэж тэд хэлнэ. Чамд хоосон сургаал хэлж хүмүүсийг хуурахаар оролдохоос өөр сонголт байхгүй байх болно. Хэрвээ чи үргэлж иймэрхүү байдлаар үргэлжлүүлбэл доор чинь байгаа хүмүүс Бурханд итгэж, туршлагажихдаа чиний арга барил, алхам, үлгэр дуурайлыг дагах бөгөөд тэд тэдгээр үг болон хоосон сургаалыг хэрэгжүүлж, эцэст нь чамайг ийм маягаар ярихад тэд чамайг үлгэр дуурайл болгон ашиглана. Чи хоосон сургаал ярихад хүмүүсийг хөтөлж, чиний доор байгаа хүмүүс чамаас хоосон сургаал сурах бөгөөд аливаа зүйл ахин дэвшихийн хэрээр чи буруу замыг сонгосон байх болно. Доор чинь байгаа хүмүүс бүгд чамайг дагана, иймээс чамд: “Би одоо хүчирхэг; иймээс олон хүн намайг сонсдог бөгөөд би салхи бороог ч эрхэндээ оруулсан” гэж санагддаг. Хүний доторх энэ урвалт чамайг, өөрийн эрхгүйгээр Бурханыг нэр төдий толгойлогч болгон хувиргахад хүргэдэг бөгөөд дараа нь чи өөрөө ямар нэгэн урсгал, бүлэглэл байгуулдаг. Шашны урсгал болон бүлэглэлүүд хэрхэн бий болдог вэ? Тэдгээр нь ийм байдлаар бий болдог. Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ авьяас билиг, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг-гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ тэд жинхэнэ замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь “Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй” гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэд хэн нэгний зөвшөөрлийг хэрхэн шаардаж байгааг хар; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс жинхэнэ замыг хүлээн зөвшөөрөхөд тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү?

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

Өдөр болгон, тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” ишлэлийг санамсаргүйгээр олоод, эцэс төгсгөлгүй уншиж, түүнийгээ судар мэт цээжээр уншдаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Миний дайсан байна гэдэг нь ямар утгатайг мэдэхгүй ба зүгээр л судрыг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлан барьдаг ба завтай цагтаа харахаар үүнийгээ авч явдаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библигүйгээр Би байхгүй бөгөөд Надгүйгээр Библи байхгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд тэр ч байтугай, Сударт л зөгнөгдөөгүй бол Би Өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлийг хийх ёсгүй гэж тэдний олонх нь итгэдэг. Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд Миний хэлсэн үг бүрийг хэмжиж, Намайг буруушаахын тулд Библийн ишлэлүүдийг ашиглах хүртэл хэмжээнд үг хэллэгийг хэтэрхий чухал гэж үздэг хэмээн хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам биш эсвэл үнэнтэй нийцэлтэй байх зам биш, харин Библийн үгстэй нийцэлтэй байх зам бөгөөд, Библитэй тохирохгүй юу ч Миний ажил биш гэж тэд бат итгэдэг. Тийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин эцэстээ тэд, гэм зэмгүй Есүсийг загалмай дээр цовдлох хүртэл хэмжээнд хуулийн үсэг бүрийг хичээнгүйлэн дагаж, Түүнийг Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Аврагч биш хэмээн ялласан. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх арга замыг хайгаагүй биш гэж үү? Тэд Миний хүсэл болоод Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүрд донтсон. Тэд үнэнийг эрж хайсан хүмүүс биш байсан, харин Судрын үгсийг хатуу чандаар дагасан хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш байсан, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохойнууд байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн сүр хүчийг хадгалж, Библийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд, нигүүлсэнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон юм. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолыг дагаагүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болоод нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол биш гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг гаргахаар ирсэн, гэсэн ч, диваажинд орох оролтыг олж авч, нигүүлсэл хүлээн авахын тулд Түүнийг хүмүүсийн дундаас хөөн зайлуулахыг тэд илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд, тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэх ба Библийн үүрд мөнхийн оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махан биед эргэн ирсэн Христийг дахин загалмайд хадахыг тэд илүүд үзнэ. … Хүн үгтэй, Библитэй нийцэхийг эрэлхийлдэг, гэсэн ч үнэнтэй нийцэлтэй байх замыг хайж нэг ч хүн Миний өмнө ирээгүй. Хүн тэнгэр дэх Над руу хараад, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг, гэсэн ч хэн ч махан биетэй Миний талаар анхаардаггүй, учир нь хүмүүсийн дунд амьдардаг Би зүгээр л хэтэрхий өчүүхэн. Библийн үгтэй нийцэлтэй байхыг л эрж хайдаг хүмүүс, зөвхөн тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өрөвдөлтэй харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг ба тэдэнд тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь хүний хяналтанд өөрийгөө тавьдаг Бурхан бөгөөд энэ нь оршин байдаггүй. Тэгвэл тийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө үгээр хэлэхийн аргагүй хэтэрхий дорд. Миний эсрэг байгаа, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс—яаж Надтай нийцэлтэй байх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

Зөвхөн Библийн үгсийг анхаардаг, үнэний талаар эсвэл Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс Миний эсрэг байдаг, учир нь тэд, Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг барьдаг ба Намайг туйлын доромжилж харьцдаг. Тийм хүмүүс хэрхэн Миний өмнө ирэх юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, эсвэл Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд үгэнд, хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

Номын үгс нь амь хэмээн тооцогдохгүй, түүхийн бичээсийг үнэн гэж үзэж болохгүй, хуучны номлол нь Бурханы одоогийн хэлсэн үгсийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурханы газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлсэн зүйл л үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний бодит ажлын арга барил юм. Хэрэв чи Бурханы өнгөрсөн эринд хэлсэн үгсийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, түүхэн өв сангийн мэргэжилтэн гэж тодорхойлохоос өөр юу гэх вэ. Үүний учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүн төрөлхтний дунд урьд нь ажиллахдаа Бурханы үлдээсэн зүйлсийн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг болохоор тэр. Чи өнөөдөр Бурханы ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрэв чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй үгстэй зууралдсаар байгаа бол чи эдгэршгүй үжирсэн мод[a], учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!

… … … …

… Дүрэм журам, бичиг үсгээр хянуулж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй мөн үүрдийн амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Үүний учир нь тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тогтсон булингартай ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд тамын хүү, Сатаны тоглоом, хүүр хэвээр үлдэнэ. Тэгвэл тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрэв чи зөвхөн өнгөрсөнд баригдаж, юмсыг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол чи үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давалгаа, нүргэлэх аянга цахилгаан мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхагласаар сүйрлээ хүлээн, юу ч хийхгүй идэвхгүй сууж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чиний зуурч байгаа тэр Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучиршгүй гэж чи яаж батлах вэ? Мөн яаж шарласан номнуудын үг чамайг шинэ эринд аваачих вэ? Тэд яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн тэд яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл түр зуурын тайтгарлыг өгөхөөс бус амийг өгч чадах үнэн биш юм. Чиний уншдаг судрууд чиний хэлийг баяжуулахаас бус, төгс төгөлдөрт хүргэх замыг байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үгсээр ч баяжуулахгүй. Энэ зөрөө чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд үүний доторх нууцуудыг ойлгуулахгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

No comments:

Post a Comment