5. Шашны Бурханд итгэж, Фарисайчууд болон антихристүүдийн төөрөгдөл, хяналтыг амсдаг хүний үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар аврагдаж чадах уу?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Тэднийг орхи, тэд бол сохруудын сохор удирдагчид юм. Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно.” (Матай 15:14).
“Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр удирдуулагсад нь сүйрнэ” (Исаиа 9:16).
“Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан... Тэд олшрох тусмаа Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв: тиймээс Би тэдний алдрыг ичгүүрээр солино. Тэд Миний ард түмний нүглээр хооллож, зүрх сэтгэлээ хууль бус байдал руугаа чиглүүлж байна. Ард түмэн ямар байна, тахилчид ч бас тийм байна: Тиймээс Би тэднийг замуудынх нь төлөө шийтгэж, үйлсийнх нь төлөө шагнах болно” (Хосеа 4:6-9).
Холбогдолтой Бурханы үгс:
Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанар дахь өөрчлөлтийг анхаардаггүй, харин оронд нь хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, хүмүүсийн мэдлэг болон шашны баялаг номлолыг сайжруулахад анхаардаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөн эсвэл хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэж авахаар оролдох нь байтугай, хүмүүсийн мөн чанарын талаар сонирхдоггүй. Тэд өөрсдийн дутагдал болон завхралыг засаж залруулах нь байтугай, хүмүүсийн үзлийг сөрж эсвэл тэдний үзлийг илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билгээр үйлчилдэг ба тэдний илэрхийлдэг зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны тодорхойгүй үнэн болон мэдлэг байдаг.
Шүүлтийг туулаагүй хүмүүс, хүний ихээхэн ухаан, төрөлх чадвартай хутгалдсан хүний махан бие болон бодлоос өөр юуг ч илэрхийлдэггүй. Энэ нь Бурханы ажлыг илэрхийлэх хүний нарийн зөв илэрхийлэл биш юм. Тэднийг дагадаг хүмүүс төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхдагч утга учиртай бараг холбоогүй, түүнээс хэт хазайсан дэндүү олон үзэж харсан зүйлс болон туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүмүүсийн ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш өөрийнх нь өмнө л аваачиж чадна. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтэнд ороогүй хүмүүс Бурханы ажлыг гүйцэтгэхэд тэнцэхгүй. … түүний хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд өөр байдаггүй; тэр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Энэ төрлийн ажилд, хэт олон дүрэм, хэт олон хоосон номлол байдаг тул хүмүүсийг бодит байдал болоод амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийг цөөн хэдэн үнэ цэнэгүй дүрэм журмыг дагахад л хүргэнэ. Ийм төрлийн удирдамж нь хүмүүсийг төөрөгдөлд л хүргэнэ. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хэрвээ хүмүүс энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол чи ч гэсэн энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх ба; хэрвээ хүмүүс энэ нь муу сүнсний ажил гэж хэлбэл чи ч гэсэн бас эргэлзэж эхлэн, энэ нь муу сүнсний ажил гэж хэлэх болно. Чи бусдын үгийг үргэлж тоть шиг давтаж, юуг ч өөрөө ялган салгаж чадахгүй бөгөөд өөрийнхөөрөө бодож сэтгэж чадахгүй байх болно. Энэ бол тодорхой байр суурьгүй хүн бөгөөд, аливааг ялгах чадваргүй–тийм хүн бол үнэ цэнэгүй золгүй хүн юм! Тийм хүмүүс дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч, нэг л өдөр энэ нь Ариун Сүнсний ажил биш, харин хүний хийсэн зүйлээс өөр юу ч биш гэж хэн нэгэн хүн хэлбэл чи үүнийг өөрөө ойлгохгүй ба бусад хүмүүс ингэж хэлж байгааг сонссон учраас чи яг л тэдний хэлснийг давтан хэлэх болно. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил байсан ч чи үүнийг хүний ажил гэж хэлнэ; ингэвэл чи Ариун Сүнсний ажлыг гутаан доромжилдог хүмүүсийн нэг болохгүй гэж үү? Ингэж ялган салгаж чадахгүй байгаа учраас чи Бурханыг эсэргүүцэж байгаа биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл ханамжтай байлгаж чадна”-аас
Чуулганд ялган таних чадваргүй олон хүн бий, тэд хуурмаг ямар нэгэн зүйл болоход зүгээр л Сатаны талд зогсдог. Тэднийг Сатаны боол гэж нэрлэхэд тэд маш ихээр буруутгагдсан мэт болдог. Тэднийг ялган таних чадваргүй гэж хэлдэг, харин тэд үргэлжид үнэн үгүй талд зогсдог. Тэд үнэний талд зогссон шийдвэрлэх үе нэг ч байхгүй, үнэний төлөө босож, маргалдаж байсан үе гэж нэг ч байхгүй, тэгэхээр тэд үнэхээр ялган таних чадваргүй гэж үү? Тэд яагаад үргэлж Сатаны талд зогсдог юм бэ? Яагаад тэд хэзээ ч үнэний төлөө шулуун шударга эсвэл үндэслэлтэй нэг ч болтугай үг хэлж байгаагүй вэ? Энэ нь үнэхээр тэдний тухайн үеийн төөрөгдлөөс болсон хэрэг үү? Тухайн хүнд ялган таних чадвар хэдий чинээ бага байна, тэд төдий чинээ үнэний талд зогсох чадваргүй байдаг. Энэ юуг харуулж байна вэ? Энэ нь ялган таних чадваргүй хүмүүс хорон мууд хайртай гэдгийг харуулж байгаа хэрэг бус уу? Энэ нь ялган таних чадваргүй хүмүүс Сатаны үнэнч үр сад гэдгийг харуулж байгаа хэрэг бус уу? Яагаад тэд үргэлж Сатаны талд зогсож, түүнтэй адил хэлээр ярьж чаддаг юм бэ? Тэдний үг, үйлдэл бүхэн, мөн тэдний илэрхийлэмжүүд нь тэд бол ямар нэг байдлаар үнэнийг хайрлагч бус, харин илүүтэйгээр тэд бол үнэнийг жигшдэг хүмүүс гэдгийг хангалттай нотолно. Тэд Сатаны талд зогсож чадаж байгаа нь Сатаны төлөө бүхэл амьдралынхаа туршид тэмцэгч эдгээр өчүүхэн чөтгөрт Сатан үнэхээр хайртай гэдгийн хангалттай нотолгоо юм. Эдгээр бүх баримт дэндүү ойлгомжтой бус уу? Хэрэв чи үнэнийг хайрлагч нэгэн үнэхээр мөн бол яагаад үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг хүндэтгэж чадахгүй байна вэ, яагаад дүрх төрх нь жаахан өөрчлөгдөх төдийд үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүсийг тэр даруй дагана вэ? Энэ ямар гээчийн асуудал вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх сануулга”-аас
Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, ашиг, алдар суугаар дүүрсэн байдаг. Тэд, ийм туранхай хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэхүү бусдаас ялгарах юмгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Хэрэв ийм хүмүүс Бурханы авралын бай байх юм бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн толгойгоо тасартал инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний өнцөг нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг; тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор өөрийн ухаангүй араатнууд юм. Учир нь тэд зөвхөн албан тушаал, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй; тэд зүгээр л Христийг, үнэнийг, амийг орхисон урвагчид юм.
Чиний гайхан биширдэг зүйл бол Христийн даруу зан биш, харин алдартай байр суурин дээр байгаа тэдгээр хуурамч хоньчид юм. Чи Христийн хайр татам байдал эсвэл мэргэн ухааныг хайрладаггүй, харин бузар булай ертөнцтэй холбогддог эдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн өвдөлт шаналлыг харан инээдэг боловч тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэрхүү амьд үхдлүүдийг гайхан биширдэг. Чи Христийн хажууд зовохыг хүсэхгүй байгаа боловч чамайг зөвхөн махан бие, бичиг үсэг, хяналтаар хангадаг эдгээр бодлогогүй антихристүүдийн гар луу баяртайгаар очдог. Бүр одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдний зүг, тэдний нэр хүнд, бүх Сатаны зүрх сэтгэл дэх тэдний байр суурь, тэдний нөлөө, тэдний эрх мэдэл рүү эргэсэн хэвээр байгаа, гэсэн ч чи Христийн ажлыг хүлээж авахаас татгалзах, эсэргүүцэх хандлагыг агуулсаар байна. Ийм учраас чамд Христийг хүлээн зөвшөөрөх итгэл байдаггүй гэж Би хэлдэг. Чамайг албадсан учраас л чи одоог хүртэл Түүнийг дагаж байсан. Чиний зүрх сэтгэлд олон сүрлэг дүр зураг үүрд сүндэрлэж байдаг; чи тэдний үг болон үйл бүрийг мартаж чаддаггүй, мөн тэдний нөлөө бүхий үг болон гарыг ч мартдаггүй. Та нарын зүрх сэтгэлд тэд үүрд агуу, үүрд баатрууд байдаг. Гэвч өнөөдрийн Христийн хувьд ийм биш юм. Тэр та нарын зүрх сэтгэлд үүрд ялихгүй, үүрд хүндэтгэл хүлээх гавьяагүй байдаг. Учир нь Тэр хэтэрхий энгийн, хэтэрхий бага нөлөөтэй бөгөөд сүрлэг байдлаас хол байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?”-ээс
Бурханыг дагадаг хэмээн хэлэгч хүмүүсийн хувьд тэд нүдээ нээгээд яг хэнд итгэж байгаагаа сайн харах маш хэрэгтэй байна: Итгэж байгаа зүйл чинь үнэхээр Бурхан мөн үү эсвэл Сатан уу? Хэрэв чиний итгэдэг зүйл Бурхан биш, харин чиний өөрийн шүтээнүүд гэдгийг мэдэж байгаа бол өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Хэрэв чи хэнд итгээд байгаагаа үнэхээр мэдэхгүй байгаа бол мөн л өөрийгөө итгэгч гэж хэлэхгүй байсан нь дээр. Тийнхүү хэлэх нь доромжлол болно! Хэн ч чамайг Бурханд итгэ гэж хүчилдэггүй. Та нар Надад итгэдэг гэж бүү хэл, учир нь энэ үгсийг Би хэдийнэ хангалттай их сонссон, Би үүнийг дахин сонсохыг хүсэхгүй байна, учир нь та нарын итгэж байгаа зүйл бол шүтээнүүд ба та нарын дунд байгаа тэр газрыг хорлогч могойнууд юм. Үнэнийг сонсох үедээ толгойгоо сэгсрэх ба үхлийн талаарх яриа сонсохдоо учиргүй мишээж байгаа хүмүүс бол Сатаны үр сад ба тэд бүгд таягдалтын бай юм.
Хэрэв чуулган дотор хэд хэдэн хорлогч могой, мөн тэднийг дагадаг ямар ч ялган таних чадваргүй зарим нэгэн жижиг ялаа байгаа бол, хэрэв тэдгээр чуулган үнэнийг харсны дараа ч тэдгээр могойны нягт холбоо, арга залиас салж чадахгүй байгаа бол тэдгээр мунхагууд эцсийн дүнд таягдуулах болно. Эдгээр жижиг ялаа хэдий ямар нэгэн аймшигтай зүйл хийгээгүй ч тэд бүр ч илүү зальтай, бүр ч илүү аргатай, бултагч ба ийм хүн бүр таягдуулах болно. Нэг ч хүнийг үлдээхгүй байх болно! Сатанд харьяалагдах хүмүүс Сатан руу буцах бол Бурханд харьяалагдах хүмүүс гарцаагүй үнэний эрэлд явах болно; үүнийг тэдний уг чанар тодорхойлно. Сатаныг дагагч хүмүүс устгагдах болтугай! Эдгээр хүмүүсийг өрөвдөх зүйл үгүй. Үнэнийг эрэгч хүмүүс хангагдаж, зүрх сэтгэлийнхээ гүнд Бурханы үгэнд баясах болтугай. Бурхан бол зөвт; Тэр хүмүүст шударга бус ханддаггүй. Хэрэв чи чөтгөр бол үнэнийг хэрэгжүүлэх чадамжгүй байх болно. Хэрэв чи үнэнийг эрэлхийлэгч нэгэн бол Сатанаар олзлогдохгүй нь тодорхой—энэ бол эргэлзээгүй зүйл.
Өөрсдийн өчүүхэн хов живээс болж, ялган таних чадваргүй хүмүүс хорон муу хүмүүсийн гарт сүйрэх ба тэд хорон муу хүмүүсээр удирдуулан төөрөлдөж, буцаж чадахгүйд хүрнэ. Энэ хүмүүс үнэнийг хайрладаггүй тул, тэд үнэний талд зогсох чадамжгүй учраас, тэд хорон муу хүмүүсийг дагаж, хорон муу хүмүүсийн талд зогсдог учраас, тэд хорон муу хүмүүстэй сүлбэлдэж, Бурханыг эсэргүүцдэг учраас тэдэнтэй ийнхүү харьцах нь зүйтэй. Хорон муу хүмүүс хорон мууг цацраана гэдгийг тэд маш сайн мэддэг, гэвч тэд зүрх сэтгэлээ чангалан тэднийг дагаж, үнэний эсрэг хөдөлдөг. Үнэнийг хэрэгжүүлдэггүй мөртлөө сүйтгэгч бөгөөд ой гутам зүйлсийг хийгч эдгээр хүмүүс бүгд хорон мууг үйлдэж байгаа хэрэг бус уу? Тэдний дунд өөрсдийгөө “хаан” гэж хэлбэрдсэн хүмүүс, мөн араас мөрдөн мөшгигч хүмүүс байгаа хэдий ч тэдний Бурханыг эсэргүүцэх уг чанар нь бүгд адил бус уу? Ямар шалтгаанаар тэд Бурхан тэднийг авардаггүй гэж хэлж чадах вэ? Ямар шалтгаанаар тэд Бурханыг зөвт бус гэж хэлж чадах вэ? Тэднийг сүйрүүлэх зүйл нь өөрсдийнх нь хорон муу биш гэж үү? Тэднийг там руу чирэх зүйл нь өөрсдийнх нь тэрслүү чанар биш гэж үү? Үнэнийг хэрэгжүүлэгч хүмүүс эцсийн дүнд үнэнээр аврагдах ба төгс болгогдох болно. Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүс эцсийн дүнд үнэнээр мөхлийг дуудах болно. Эдгээр бол үнэнийг хэрэгжүүлдэг ба хэрэгжүүлдэггүй хүмүүсийг хүлээж байгаа төгсгөл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэнийг хэрэгжүүлдэггүй хүмүүст өгөх сануулга”-аас
2000 жилийн өмнө иудейчүүд Есүсийг загалмайд цовдолсны дараа тэдэнд юу тохиолдсоныг санаарай. Иудейчүүд Израилиас хөөгдөж дэлхий дахины улсуудад тархсан билээ. Олонх нь хядагдаж, Иудей үндэстэн бүхэлдээ урьд хожид байгаагүй сүйрлийн бай болсон. Тэд Бурханыг загалмайд цовдолж, аймшигтай гэмт хэрэг хийсэн, ингээд Бурханы зан чанарыг хилэгнүүлсэн. Тэд хийсэн хэргийнхээ төлөө төлөөс төлж, өөрсдийн үйлдлийнхээ үр дагаврыг үүрэх болсон. Тэд Бурханыг яллаж, голсон, иймээс тэдэнд ингээд нэг л хувь заяа үлдсэн: Бурханаар шийтгэгдэх. Энэ бол тэдний удирдагчдын ард түмэндээ авчирсан гашуудам үр дүн, гамшиг билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас
No comments:
Post a Comment