2018/08/26

1. Тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн жинхэнэ Бурхан нь нэг үү эсвэл гурав уу?

1. Тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн жинхэнэ Бурхан нь нэг үү эсвэл гурав уу?

1. Тэнгэр, газар болоод бүх зүйлийг бүтээсэн жинхэнэ Бурхан нь нэг үү эсвэл гурав уу?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

Филип Түүнд, “‘Эзэн минь, бидэнд Эцгээ харуулаач, энэ л бидэнд хангалттай’ гэв. Есүс түүнд, Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг мэдсэнгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм. ” (Иохан 14:9-10).

“Миний Эцэг, бид хоёр нэг юм.” (Иохан 10:30)

Холбогдолтой Бурханы үгс:

Бурхан бол бүх зүйлийг захирч, бүгдийг удирддаг Нэгэн. Тэр тэнд буй бүхнийг бүтээсэн. Тэр тэнд буй бүх зүйлийг удирддаг ба Тэр тэнд буй бүгдийг захирч тэнд буй бүгдийг хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Бурханы ялгамж чанар юм. Бүх зүйл болон тэнд буй бүгдийн хувьд Бурханы үнэн ялгамж чанар бол Бүтээгч бөгөөд бүх зүйлийн Захирагч юм. Бурхан ийм ялгамж чанарыг өөртөө агуулдаг ба Тэр бол бүх зүйлийн дундаас цорын ганц нь юм. Бурханы бүтээлүүдийн хэн нь ч хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай Бурханы ялгамж чанар, байр суурийг ямар ч арга зам, залиар орлож эсвэл дуурайж чадахгүй. Учир нь бүх зүйлсийн дундаас ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл, бүх захирах чадвар зөвхөн цорын ганц Нэгэнд байх ба энэ нь бидний Цор ганц Бурхан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө X”-өөс

Зөвхөн ганц Бурхан байдаг, энэ Бурханд ганц л үнэн бие байдаг, зөвхөн ганц Бурханы Сүнс байдаг, иймээс Библид “Цорын ганц Ариун Сүнс, Цор ганц Бурхан байдаг” гэж бичигдсэн. … Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр бие махбодтой болж хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бол бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр нэгэн зэрэг махан биед болон хорвоо ертөнц даяар оршиж чадна. Нэгэнт бүх хүмүүс Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц бие; тэр нь Бурханы Сүнс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Хэрвээ та нарын дундаас хэн нэгэн Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл, гурван бие дэх энэ нэг Бурхан нь яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс нь юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тэр үеийн Еховагийн ажил ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнсээр хийгдээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбарын дагуу Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бие нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байхын тулд гурван Бурхан байна гэсэн үг. Энэ нь ямар ч нэг жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг юм; ийм төрлийн Бурхан нь хэрхэн Бурханы төрөлхийн мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи зөвхөн нэг Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр хэрхэн хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү?... Хэрвээ энэ нь чиний хэлдэг шигээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол, Тэдгээр нь гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэд өөр өөр мөн чанартай ялгаатай биес, иймээс Тэд хэрхэн ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч их Сүнс. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй ба хэзээ ч бие махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд Тэр мөн гарцаагүй Сүнс юм. Тэгвэл Тэр болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа юу? Эсвэл энэ нь Ариун Сүнс болоод Эцгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар нь адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцгийн хэрэгсэл үү? Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондын харилцаа юу эсвэл хүн болон Сүнсний хоорондын харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван биений тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр биес байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй. Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай төсөөлөл нь хамгийн утга учиргүй зүйл юм! Энэ нь Бурханыг хэсэглэж, Түүнийг тус бүрдээ байр суурь болон Сүнстэй гурван бие болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ? Тэнгэр, газар болоод үүн доторх бүх зүйл Эцэг, Хүү эсвэл Ариун Сүнсээр бүтээгдсэн үү, Надад хэл дээ? Тэд бүгдээрээ хамт бүтээсэн гэж зарим хүмүүс хэлдэг. Тэгвэл хүн төрөлхтөнийг хэн аварсан бэ? Энэ нь Ариун Сүнс, Хүү эсвэл Эцэг байсан уу? Хүн төрөлхтөнийг аварсан хүн бол Хүү байсан гэж зарим хүмүүс хэлдэг. Тэгвэл мөн чанартаа Хүү нь хэн юм бэ? Тэр бол бие махбод болсон Бурханы Сүнс биш гэж үү? Бие махбод болсон Бурхан нь, бүтээгдсэн хүний өнцгөөс тэнгэр дэх Бурханыг Эцэг гэж дуудаж байсан. Есүс Ариун Сүнсээр дамжуулан олдож төрсөн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Түүний дотор Ариун Сүнс байдаг; чи юу ч хэлсэн, Тэр бол тэнгэр дэх Бурхантай нэг юм, учир нь Тэр бол бие махбод болсон Бурханы Сүнс билээ. Хүүгийн талаарх энэхүү санаа нь ердөө үнэн бус. Ганц Сүнс бүх ажлыг хэрэгжүүлсэн; зөвхөн Бурхан Өөрөө, тухайлбал Бурханы Сүнс Түүний ажлыг хэрэгжүүлсэн. Бурханы Сүнс хэн бэ? Энэ нь Ариун Сүнс биш гэж үү? Энэ нь Есүст ажилладаг Ариун Сүнс биш гэж үү? Хэрвээ ажлыг Ариун Сүнс (өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс) хэрэгжүүлээгүй бол, Түүний ажил нь Бурханыг Өөрийг нь төлөөлж чадах уу? Есүс залбирах үедээ тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн дуудахдаа, зөвхөн бүтээгдсэн хүний өнцгөөс, мөн Бурханы Сүнс Өөрийгөө энгийн, жирийн хүн шиг хувцаслаж, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй байсан учраас л ингэсэн юм. Хэдий Түүний дотор Бурханы Сүнс байсан ч, Түүний гадаад байдал нь энгийн хүнийхтэй адил байсан; өөрөөр хэлбэл Есүсийг Өөрийг нь оролцуулаад бүх хүний хэлдгээр Тэр “хүний Хүү” болсон. Тэр хүний Хүү гэж дуудагдаж байсан учраас Тэр бол энгийн хүмүүсийн жирийн гэр бүлд төрсөн хүн (эрэгтэй эсвэл эмэгтэй ч бай, ямар ч тохиолдолд хүний гадаад төрхтэй байсан). Тиймээс тэнгэр дэх Бурханыг Есүс Эцэг хэмээн дуудсан нь анх та нар Түүнийг хэрхэн Эцэг гэж дуудсантай адил; Тэр бүтээлийн хүний өнцгөөс ингэсэн. Есүсийн та нарт заасан Эзний Залбиралыг та нар санаж байна уу? “Тэнгэр дэх бидний Аав аа ….” Тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дуудахыг Тэр бүх хүнээс гуйсан. Тэр ч гэсэн Түүнийг Аав гэж дуудсан ба та бүхэнтэй адил сууринд зогсож байгаа хүний өнцгөөс Тэр ингэсэн юм. Нэгэнт та нар тэнгэр дэх Бурханыг Эцгийн нэрээр дууддаг учраас, Есүс Өөрийгөө та нартай адил сууринд байгаагаар мөн Бурханаар сонгогдсон газар дээрх хүн (өөрөөр хэлбэл, Бурханы Хүү) мэтээр үзсэн гэдгийг энэ нь харуулж байна. Хэрвээ та нар Бурханыг “Эцэг” хэмээн дуудвал, энэ нь та нар бүтээгдсэн зүйл учраас биш гэж үү? Газар дээрх Есүсийн эрх мэдэл хэчнээн агуу байсан ч, цовдлолоос өмнө Тэр бол зүгээр л Ариун Сүнсээр (өөрөөр хэлбэл, Бурхан) удирдуулсан хүний Хүү байсан бөгөөд газар дээрх бүтээгдсэн зүйлсийн нэгэн байсан, учир нь Тэр хараахан Өөрийн ажлаа биелүүлээгүй байсан юм. Тиймээс, тэнгэр дэх Бурханыг Эцэг хэмээн Тэр дуудсан нь гагцхүү Түүний даруу зан, дуулгавартай байдлын улмаас болсон. Гэхдээ Тэр Бурханд (өөрөөр хэлбэл, тэнгэр дэх Сүнсэнд) ийм байдлаар хандаж байсан нь Тэр бол тэнгэр дэх Бурханы Сүнсний Хүү гэдгийг баталдаггүй. Үүний оронд, Тэр бол өөр хүн биш, зүгээр л Түүний харах өнцөг өөр байсан юм. Өөр өөр биеийн оршин тогтнол нь алдаа эндүүрэл! Өөрийнх нь цовдлолоос өмнө Есүс махан биеийн хязгаарлагдмал байдалд баригдсан хүний Хүү байсан бөгөөд Тэр Сүнсний эрх мэдлийг бүрэн эзэмшээгүй байсан. Тийм учраас Тэр зөвхөн бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг эрж хайсан. Тиймээс Тэр Гетсеманид: “Миний хүслээр биш, харин Таныхаар болог” хэмээн гурвантаа залбирсан. Загалмай дээр цовдлогдохоосоо өмнө Тэр Иудейчүүдын Хаан байсан; Тэр бол алдрын бие биш харин Христ, хүний Хүү байсан. Тийм учраас бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Тэр Бурханыг Эцэг гэж дуудсан... Есүсийг одсоны дараа Эцэг, Хүү гэсэн энэхүү санаа нь цаашид байгаагүй. Энэхүү санаа нь Есүс махан бие болсон тэр жилүүдэд л тохиромжтой байсан; бусад бүх нөхцөл байдалд та нар Бурханыг Эцэг хэмээн дуудах үед, энэ нь бүтээлийн Эзэн болон бүтээгдсэн зүйлийн хоорондын харилцаа юм. Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвалын энэхүү санаа нь оршин байх ямар ч цаг үе үгүй; энэ нь эрин үеүдэд хааяа харагддаг алдаа эндүүрэл бөгөөд оршин байдаггүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү? хэмээн хэлэх хүмүүс одоо ч байдаг. “Есүс бол Бурханы Хүү, таалал минь Түүнд оршдог” гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан гэхдээ зүгээр л өөр өнцгөөс тэнгэр дэх Сүнс Өөрийн бие махбоддоо гэрчлэл хийж байсан. Есүс бол тэнгэр дэх Хүү биш, бие махбод болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Эцэг Миний дотор, Би Эцгийн дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илэрхийлээгүй гэж үү? Бие махбод болсны улмаас Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдсан биш биз дээ? Үнэндээ Тэд нэг хэвээрээ байгаа; ямар ч байсан Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилсэн юм. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон Өөрийн удирдлагын төлөвлөгөөний ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр мөн өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л Израильчуудын хоньчин, Ехова гэж нэрлэгддэг байсан. Хоёр дахь үе шатанд бие махбод болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байсан. Гэхдээ тэр үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж дурдаагүй. Энэ нь зүгээр л тохиолдоогүй. Бурхан хэрхэн ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болохгүй байсан гэж үү? Тэр бие махбодтой болсон Бурхан байсан учраас Бурханы хайртай Хүү гэж дуудагдсан бөгөөд үүнээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтын улмаас байсан. Есүс махан биений өнцгөөс залбирсан. Тэр тийм энгийн хүн чанартай махан биетэй байсан учраас, махан биений өнцгөөс Тэрээр: Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Энэ дэлхий дээр ирэхийн тулд махан биетэй болсон учраас Би одоо тэнгэрээс холын холд байна гэж хэлсэн. Энэ учир шалтгааны улмаас Тэр зөвхөн махан биеийн өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байсан. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд Бурханы Сүнсний бие махбод үүгээр зэвсэглэх ёстой байсан. Тэр махан биений өнцгөөс Эцэгт залбирч байсан учраас Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Тэр Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол Сүнсний махбод болсон Бие бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Эхлэлээс авсан Бурханы үг ихэнх хүмүүст санагдаж магад: “Бидний дүр төрхөөр, бидэнтэй төстэй байдлаар хүнийг бүтээв.” “Бид” хүнийг “өөрсдийнхөө” дүрээр буй болгоё гэж Бурхан хэлснийг авч үзвэл, “бид” гэдэг нь хоёр буюу түүнээс дээш биеийг илэрхийлж байна; нэгэнт Тэр “бид” гэж хэлсэн учраас зөвхөн ганц Бурхан байдаг биш. Ийм байдлаар хүн өөр өөр биеийг хийсвэрээр бодож эхэлсэн бөгөөд эдгээр үгсээс Эцэг, Хүү, Ариун Сүнсний үзэл санаа гарч ирсэн. Тэгвэл Эцэг ямархуу вэ? Хүү ямархуу вэ? Мөн Ариун Сүнс ямархуу вэ? Өнөөдрийн хүн төрөлхтөн энэ гурвыг нийлүүлсэн нэгний дүр төрхөөр бүтээгдсэн байж болох уу? Тэгвэл хүний дүр төрх нь Эцэг, Хүү эсвэл Ариун Сүнснийхтэй адил уу? Бурханы эдгээр биеийн алиных нь дүрээр хүн бүтээгдсэн бэ? Хүний энэ санаа нь зүгээр л буруу бөгөөд ямар ч утгагүй! Энэ нь ердөө, ганц Бурханыг хэд хэдэн Бурхан болгон хувааж л чадна. Мосе Эхлэлийг бичсэн нь, дэлхийн бүтээлийн дараагаар хүн төрөлхтөн бүтээгдсэний дараа болсон. Хамгийн анх дэлхий ертөнц бий болох үед Мосе байгаагүй. Мосе Библийг их сүүлд бичсэн юм, тэгвэл тэнгэр дэх Бурханы хэлсэн зүйл юу байсныг тэр хэрхэн мэдсэн байх вэ? Бурхан энэ дэлхийг хэрхэн бүтээсэн талаарх таамаглал түүнд байгаагүй. Библийн Хуучин Гэрээнд Эцэг, Хүү, Ариун Сүнсний талаар огт дурддаггүй, зөвхөн цорын ганц жинхэнэ Бурхан, Ехова Өөрийн ажлыг Израильд хийж буйг дурддаг. Эрин үе өөрчлөгдөхийн хэрээр Тэр янз бүрийн нэрээр нэрлэгдсэн, гэхдээ нэр бүхэн нь өөр биед хамаатай гэдгийг энэ нь баталж чадахгүй. Хэрвээ ийм байсан бол, Бурханд тоо томшгүй олон бие байх байсан биш гэж үү? Хуучин Гэрээнд бичигдсэн зүйл бол Еховагийн ажил буюу Хуулийн эрин үед эхлүүлсэн Бурханы Өөрийн ажлын үе шат юм. Энэ нь Бурханы ажил байсан, Түүнийг ярих үед тэр нь бий болж, Түүнийг тушаах үед энэ нь биелж байсан. Тэр бол ажлаа хэрэгжүүлэхээр ирсэн Эцэг юм гэж Ехова хэзээ ч хэлээгүй эсвэл Тэр хүн төрөлхтөнийг аврахын тулд Хүү ирэх тухай хэзээ нэгэн цагт зөгнөөгүй. Есүсийн цаг үеийн тухайд, хүн төрөлхтөнийг аврахын тулд Бурхан бие махбод болсон гэж хэлсэн байдаг, ирсэн нэгэн нь Хүү байсан гэж байдаггүй. Эрин үеүд адилхан биш бөгөөд Бурханы Өөрийн хийдэг ажил мөн ялгаатай байдаг учраас Тэр Өөрийн ажлыг өөр өөр хүрээнд хэрэгжүүлэх хэрэгтэй байсан. Ийм байдлаар, Түүний илэрхийлдэг ялгамж чанар мөн ялгаатай байдаг. Ехова бол Есүсийн Эцэг гэж хүн итгэдэг, гэхдээ энэ нь үнэндээ Есүсээр хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд Тэр: “Бид Эцэг, Хүү хэмээн хэзээ ч ялгардаггүй; Би болон тэнгэр дэх Эцэг нь нэг юм. Эцэг Миний дотор, Би Эцгийн дотор байдаг; Хүүг харах үедээ хүн тэнгэрлэг Эцгийг харж байгаа юм” хэмээн хэлсэн. Энэ бүхнийг хэлсний дараа, энэ нь Эцэг эсвэл Хүү ч бай Тэдгээр нь нэг Сүнс бөгөөд тусдаа бие болон хуваагддаггүй. Хүн тайлбарлахаар оролдоход, тусдаа биес гэсэн санаа нь хэрэг явдлыг болон түүнчлэн Эцэг, Хүү, Ариун Сүнсний хоорондын харилцааг хүндрүүлсэн. Хүн тусдаа биесийн тухай ярих үед, энэ нь Бурханыг бодис болгочих биш үү? Хүн биеийг нь нэгдүгээр, хоёрдугаар, гуравдугаар гэж ч эрэмбэлдэг; эдгээр нь бүгд хүний үзэл, ямар ч үнэ цэнэгүй бөгөөд үнэхээр бодит бус! Хэрвээ чи түүнээс: “Хэдэн Бурхан байдаг вэ?” гэж асуувал тэр Бурхан бол Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал буюу ганц жинхэнэ Бурхан юм гэж хэлэх болно. Хэрвээ чи дахин: “Эцэг хэн бэ?” гэж асуувал тэрээр: “Эцэг бол тэнгэр дэх Бурханы Сүнс; Тэр бүхнийг хариуцдаг ба тэнгэрийн Эзэн юм” гэж хэлэх болно. “Тэгвэл Ехова Сүнс үү?” Тэрээр “Тийм!” гэж хариулна. Хэрвээ дараа нь чи түүнээс “Хүү хэн бэ?” гэж асуувал тэр, мэдээж Есүс бол Хүү гэх болно. “Тэгвэл Есүсийн түүх юу вэ? Тэр хаанаас ирсэн бэ?” Тэр ингэж хэлэх болно: “Есүс Ариун Сүнснээс олдсоноор Мариагаас төрсөн.” “Тэгвэл Түүний мөн чанар бас Сүнс биш гэж үү? Түүний ажил мөн Ариун Сүнсний ажлын төлөөлөл биш гэж үү? Ехова бол Сүнс, Есүсийн мөн чанар ч бас адилхан. Энэ эцсийн өдрүүдэд, одоо ч Сүнс ажиллаж байгаа[a] гэж хэлэх хэрэггүй; Тэд хэрхэн өөр өөр бие байх юм бэ? Энэ нь ердөө л, Бурханы Сүнс, өөр өөр өнцгөөс Сүнсний ажлыг хэрэгжүүлж байгаа биш гэж үү?” Ингэснээр биеүдийн хооронд ялгаа байхгүй болно. Есүс Ариун Сүнснээс олдсон ба Түүний ажил яг тэр Ариун Сүнснийх байсан нь маргаангүй. Еховагийн гүйцэтгэсэн ажлын эхний үе шатанд Тэр махбод болоогүй ба хүнд харагдаагүй. Иймээс хүн хэзээ ч Түүний гадаад төрхийг хараагүй. Тэр хэчнээн агуу, хэчнээн өндөр дээд байсан нь хамаагүй, Тэр хүнийг анх бүтээсэн Бурхан Өөрөө буюу Сүнс хэвээр байсан. Өөрөөр хэлбэл, Тэр бол Бурханы Сүнс байсан. Үүлэн дундаас Тэр хүнтэй ярих үедээ Тэр зүгээр л Сүнс байсан. Түүний гадаад төрхийг хэн ч нүдээр үзээгүй; зөвхөн Нигүүлслийн Эрин Үед л Бурханы Сүнс махан биед ирж, Иудейд бие махбодтой болоход л хүн махбод болсон Бурханы дүр төрхийг Иудей хүн хэмээн анх удаа харсан. Еховагийн мэдрэмжийг мэдэрч чадаагүй. Гэсэн хэдий ч Тэр Ариун Сүнснээс олдсон, өөрөөр хэлбэл Еховагийн Өөрийн Сүнснээс олдсон бөгөөд Есүс бол Бурханы Сүнсний биелэл болон төрсөн билээ. Хүний анх харсан зүйл нь Ариун Сүнс тагтаа мэт бууж Есүс дээр ирсэн явдал байсан; энэ нь Есүсийн онцгой Сүнс байгаагүй, харин Ариун Сүнс байсан юм. Тэгвэл Есүсийн Сүнсийг Ариун Сүнснээс салгаж болох уу? Хэрвээ Есүс нь Хүү Есүс бөгөөд Ариун Сүнс нь Ариун Сүнс байсан бол Тэд хэрхэн нэг байж чадах юм бэ? Хэрвээ тийм байсан бол ажлыг хэрэгжүүлж чадахгүй байх байсан. Есүсийн доторх Сүнс, тэнгэр дэх Сүнс болон Еховагийн Сүнс бүгд нэг юм. Үүнийг Ариун Сүнс, Бурханы Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүгдийг хамарсан Сүнс гэж нэрлэж болно. Бурханы Сүнс ганцаараа их ажлыг хэрэгжүүлж чадна. Тэр дэлхийг бүтээж бас үерээр дамжуулан газар дэлхийг устгаж чадна; Тэр бүх хүн төрөлхтөнийг аварч чадна, цаашлаад бүх хүн төрөлхтөнийг байлдан дагуулж бас устгаж чадна. Энэ ажил нь бүгд Бурханаар Өөрөөр нь хийгдсэн ба Түүний оронд Бурханы өөр ямар ч биеэр хийгдэж чадахгүй байх байсан. Түүний Сүнс нь Ехова, Есүс түүнчлэн Төгс Хүчит гэж нэрлэгдэж болно. Тэр бол Эзэн бөгөөд Христ юм. Тэр мөн хүний Хүү болж чадна. Тэр тэнгэрт, мөн түүнчлэн газарт байдаг; Тэр орчлон ертөнцөөс дээр өндөрт байдаг бөгөөд олон түмний дунд ч байдаг. Тэр бол тэнгэр, газрын цорын ганц Эзэн юм! Бүтээлийн цаг үеэс эхлээд одоог хүртэл энэ ажил нь Бурханы Өөрийн Сүнсээр хийгдсэн. Энэ нь тэнгэр дэх эсвэл бие махбод дахь ажил байсан ч бүгд Түүний Өөрийн Сүнсээр хийгдсэн. Тэнгэр дэх ч бай эсвэл газар дахь ч бай бүх бүтээл Түүний төгс хүчит гарын алганд байдаг; энэ бүхэн нь Бурханы Өөрийн ажил бөгөөд Түүний оронд өөр хэн ч хийж чадахгүй. Тэнгэрт Тэр бол Сүнс мөн түүнчлэн Бурхан Өөрөө; хүмүүсийн дунд Тэр бол бие махбод, гэхдээ Бурхан хэвээр үлддэг. Тэр олон зуун мянган нэрээр дуудагдаж болох хэдий ч, Тэр бол Өөрөө хэвээр бөгөөд бүх ажил[b] нь Түүний Сүнсний шууд илэрхийлэл юм. Түүний цовдлолоор дамжин ирсэн бүх хүн төрөлхтөний аврал нь Түүний Сүнсний шууд ажил байсан бөгөөд эцсийн өдрүүдэд бүх үндэстэн, бүх газар нутагт илгээх тунхаглал ч мөн адил юм. Бурханыг хэдийд ч, төгс хүчит, ганц жинхэнэ Бурхан, бүгдийг хамарсан Бурхан Өөрөө гэж нэрлэж болно. Эцэг, Хүү, Ариун Сүнсний энэхүү санаа байх нь байтугай, тусдаа биес ч оршдоггүй! Тэнгэрт болон газарт Цор ганц Бурхан байдаг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

No comments:

Post a Comment