2018/08/17

2. Эцсийн өдрүүдэд ажиллахын тулд Бурхан Хятадад бие махбодтой болохын зорилго болон ач холбогдол юу вэ?

2. Эцсийн өдрүүдэд ажиллахын тулд Бурхан Хятадад бие махбодтой болохын зорилго болон ач холбогдол юу вэ?

2. Эцсийн өдрүүдэд ажиллахын тулд Бурхан Хятадад бие махбодтой болохын зорилго болон ач холбогдол юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханы ажлын үе шат бүр бүх хүн төрөлхтний төлөө бөгөөд бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Хэдий энэ нь махбод дахь Түүний ажил боловч бүх хүн төрөлхтөнд чиглэдэг; Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан бөгөөд бүх бүтээгдсэн болоод бүтээгдээгүй зүйлсийн Бурхан юм.
Хэдийгээр махбод дахь Түүний ажил хязгаарлагдмал цар хүрээн дотор байдаг бас энэ ажлын бай хязгаарлагдмал ч гэсэн Тэр Өөрийн ажлыг хийхээр махбод болох бүрдээ дээд зэргийн төлөөлөл болж чадах Өөрийнхөө ажлын байг сонгодог; Тэр энгийн, бусдаас ялгарах юмгүй бүлэг хүмүүс дээр ажиллахаар сонгодоггүй, харин оронд нь Түүний махбод дахь ажлын төлөөлөгч байж чадахуйц бүлэг хүмүүсийг Өөрийн ажлын бай болгон сонгодог. Махбод дахь Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал, мөн Түүний махбод болсон биед зориулан тусгайлан бэлтгэгдсэн, Түүний махбодоороо хийх ажилд зориулан тусгайлан сонгогдсон учраас энэ бүлэг хүмүүс сонгогдсон. Бурхан Өөрийн ажлын байг сонгох нь үндэслэлгүй биш, харин зарчмын дагуу байдаг: Ажлын бай нь махбод дахь Бурханы ажилд ашиг тустай байж, бүх хүн төрөлхтнийг төлөөлөх чадвартай байх ёстой. Тухайлбал Иудейчүүд Есүсийн биечлэн хийсэн золин авралыг хүлээн авахдаа бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадаж байсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы биечлэн хийх байлдан дагуулалтыг хүлээн авахдаа Хятадууд бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадна. Иудейчүүдэд бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс байдаг, мөн Бурхан биечлэн байлдан дагуулахыг хүлээн авахад бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс Хятад хүмүүст бий. Золин авралын ач холбогдлыг Иудейчүүдийн дунд хийгдсэн авралын ажлаас илүүгээр илчилж чадах өөр юу ч байхгүй, байлдан дагуулах ажлын тодорхой байдал болон амжилтыг Хятад хүмүүсийн дундах байлдан дагуулах ажлаас илүүгээр илчилж чадах юу ч байхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Хэрвээ энэ үе шатны ажил нь зөвхөн хүмүүсийг төгс болгох явдлыг агуулдаг бол энэ нь Англи, эсвэл Америк эсвэл Израильд хийгдэж болох байсан; энэ нь ямар ч үндэстний хүмүүс дээр хийгдэж болох байсан. Гэвч байлдан дагуулах ажил нь шилж сонгодог. Байлдан дагуулах ажлын эхний алхам нь богино хугацааных юм; түүнчлэн энэ нь Сатаныг гутааж, бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулахад ашиглагдах болно. Энэ нь байлдан дагуулах ажлын эхэн үе юм. Төгс болгуулна гэдэг нь урт хугацааны өөрчлөлтийн дараа хүний хүрч чадах зүйл учраас Бурханд итгэдэг ямар ч бүтээл төгс болгуулж чадна гэж хэлж болно. Харин байлдан дагуулагдах бол ондоо. Байлдан дагуулалтын үлгэр загвар нь хөгжлөөр хол хоцорч буй нэгэн буюу хамгийн харанхуйд амьдардаг, мөн хамгийн доройтсон, Бурханыг хүлээн зөвшөөрөх хамгийн дургүй, Бурханд хамгийн дуулгаваргүй нэгэн байх ёстой. Энэ бол байлдан дагуулагдах талаар гэрчилж чадах хүн юм. Байлдан дагуулах ажлын үндсэн зорилго нь Сатаныг ялах юм. Нөгөө талаар, хүмүүсийг төгс болгохын үндсэн зорилго бол хүмүүсийг олж авах юм. Хүмүүсийг байлдан дагуулагдсаны дараа гэрчлэлтэй байлгахын тулд энэхүү байлдан дагуулах ажил энд та нар шиг хүмүүс дээр хийгдсэн. Гол зорилго нь байлдан дагуулсны дараа хүмүүсээр гэрчлэл хийлгэх явдал юм. Байлдан дагуулагдсан эдгээр хүмүүс Сатаныг гутаах зорилгыг биелүүлэхэд ашиглагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос

Еховагийн ажил нь дэлхийг бүтээх байсан, энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын төгсгөл бөгөөд энэ нь эцэс юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газруудаас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орнуудаас хамгийн бузар заваан оронд хийгдэнэ. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн их гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт гүйцэтгэгдэх бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүмүүсийг байлдан дагуулна. Бүх газруудаас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдах үед бүхий л хүн, Бурхан байдаг ба Тэр нь жинхэнэ Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх хүн бүрэн дүүрэн итгэнэ, тэгээд бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулах ажлыг биелүүлэхэд энэхүү баримтыг ашиглах болно. Ажлын энэ үе шат нь бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил нэгэнт дуусчихвал 6000 жилийн удирдлагын ажил бүрэн төгсгөл болох болно. Бүх газруудаас хамгийн харанхуйд нь байгаа хүмүүс байлдан дагуулагдах юм бол, хаа сайгүй ийм зүйл болох болно гэдэг нь илэрхий юм. Ийм учраас зөвхөн Хятад дахь байлдан дагуулах ажил нь утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг ба Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Агуу улаан луугаар хамгийн их ялзруулагдсан, Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус хүмүүс нь Хятад хүмүүс юм, иймээс тэд бол бүх ялзруулагдсан хүн төрөлхтний жишээ билээ. …Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад дандаа хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд ялзрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл болон тэрслүү чанар нь хамгийн бүрэн илэрхийлэгддэг ба янз бүрийн бүх хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай нөгөө талаас, тэдний амьдрал, үзэл санаа нь хоцрогдмол, тэдний зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд дорд муу бөгөөд хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч мөн дорд юм. Энэ газарт хийж байгаа ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Түүний дараагийн ажил хамаагүй илүү дээр явагдах болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг гүйцэтгэж чадвал удаах ажил харваас илт юм. Ажлын энэ үе шат биелэгдчих юм бол агуу амжилтанд бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулах ажил төгсгөлдөө бүрэн очих болно. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болох юм бол энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Энэ нь яагаад Би та нарыг үлгэр жишээ, загвар болгохыг хүссэний ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-ээс

Хятад хүмүүс Бурханд хэзээ ч итгээгүй бөгөөд Еховад хэзээ ч үйлчлээгүй, Есүст хэзээ ч үйлчлээгүй. Тэдний хийж чаддаг бүхэн нь бөхөлзөж, хүж асааж, сахиустай цаас шатаах болон Буддаг шүтэн мөргөх юм. Тэд зүгээр л хуурамч шүтээнд шүтэн мөргөдөг—тэд бүгд туйлын тэрслүү, иймээс хүмүүсийн байр суурь хэдийчинээ доогуур байна, Бурханы та нараас олж авдаг зүйл нь бүр илүү их алдар юм гэдгийг энэ нь төдийчинээ их харуулдаг. …Хэрвээ Иаковын үр удам Хятадад, энэ хэсэг газарт төрсөн бол, тэдгээр нь та бүхэн байсан бол та нар дээр хийсэн ажлын ач холбогдол юу байх байсан бэ? Сатан юу гэж хэлэх вэ? Сатан ингэж хэлэх байсан: “Тэд Танаас эмээдэг байсан, гэхдээ удаан хугацааны туршид хэн ч үүнийг өвлүүлээгүй. Гэхдээ тэдний өвөг дээдэс Танаас эмээдэг байсан; тэд анхнаасаа Танд дуулгавартай байсан ба тэдэнд Танаас урваж байсан түүх байгаагүй. Зүгээр л хэсэг хугацааны дараа тэр нь өвлөгдөхөө байсан. Тэд хүн төрөлхтнөөс хамгийн харанхуй, хамгийн дорд эсвэл хамгийн хоцрогдмол нь биш. Тэд Таныг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Үүнийг тэгж хийх нь ямар ч ач холбогдолгүй! Хэрвээ энэ нь үнэхээр ингэж хийгдэх юм бол, энэ ажилд хэн үнэмших юм бэ?” Бүхий л орчлон ертөнцөөс Хятадууд бол хамгийн хоцрогдсон хүмүүс. Тэд шударга байдал багатай ядуу дорд төрсөн, тэд мангуу, хөшүүн бөгөөд тэд бүдүүлэг, доройтсон. Тэдэнд сатаны зан чанар нэвт шингэсэн, бузар агаад садар самуун. Та нарт энэ бүхэн байдаг. Эдгээр завхарсан зан чанарын тухайд гэвэл энэ ажил дууссаны дараа хүмүүс тэдгээрийг хаях ба бүрэн дуулгавартай байж, бүрэн дүүрэн болгуулж чадах болно. Ийм төрлийн ажлын үр жимс л бүтээлийн дундах гэрчлэл гэж нэрлэгддэг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос

Одоо Моабын үр удам дээр ажиллаж буй нь хамгийн харанхуй байдалд унасан хүмүүсийг аврах явдал юм. Хэдий тэд хараагдсан ч Бурханы тэднээс алдрыг олж авахад бэлэн байгаа. Учир нь анхнаасаа тэд бүгд зүрх сэтгэлдээ Бурханаар дутагдсан хүмүүс байсан—тэднийг Түүнийг дуулгавартай дагадаг, хайрладаг хүмүүс болгох нь л жинхэнэ байлдан дагуулалт бөгөөд ажлын тийм үр жимс нь хамгийн үнэ цэнэтэй агаад хамгийн үнэмшилтэй. Зөвхөн энэ л алдрыг олж авах явдал—энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы олж авахыг хүсэж байгаа алдар юм. Хэдий эдгээр хүмүүс дорд байр суурьтай ч гэсэн тэд одоо тийм агуу авралыг олж авч чадна, энэ бол үнэхээр Бурханы өргөлт билээ. Энэхүү ажил маш утга учиртай бөгөөд шүүлтээр дамжуулан Тэр эдгээр хүмүүсийг олж авдаг. Тэр тэднийг санаатайгаар шийтгээгүй, харин Тэр тэднийг аврахаар ирсэн. Хэрвээ Тэр эцсийн өдрүүдийн туршид байлдан дагуулах ажлыг Израйльд явуулсаар байсан бол энэ нь үнэ цэнэгүй байх байсан; энэ нь үр жимсээ өгсөн ч гэсэн ямар ч үнэ цэнэгүй эсвэл ямар нэгэн агуу ач холбогдолгүй байх байсан ба Тэр бүх алдрыг олж авч чадахгүй байх байсан юм. Тэр та нар дээр буюу хамгийн харанхуй газарт унасан хүмүүс дээр, хамгийн хоцрогдсон хүмүүс дээр ажиллаж байгаа. Эдгээр хүмүүс Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй ба Бурхан байдаг гэдгийг хэзээ ч мэдээгүй. Эдгээр бүтээлүүд Бурханыг мартах хэмжээнд хүртлээ Сатанаар завхруулагдсан. Тэд Сатанаар сохлуулсан бөгөөд тэд тэнгэрт Бурхан байдаг гэдгийг огтхон ч мэддэггүй. Зүрх сэтгэлдээ та нар бүгд хуурамч шүтээнд шүтэн мөргөдөг, Сатанд шүтэн мөргөдөг—та нар хамгийн дорд, хамгийн хоцрогдсон хүмүүс биш гэж үү? Та нар бол бие махбодтой хүмүүсээс хамгийн дорд нь бөгөөд ямар нэгэн хувийн эрх чөлөө дутагдаж, мөн зовлон бэрхшээл туулж байдаг. Та нар бас энэ нийгмийн хамгийн доод түвшний хүмүүс ба бүр шүтэн бишрэх эрх чөлөө ч байдаггүй. Энэ нь та нар дээр ажиллахын ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос

Яагаад эцсийн өдрүүдийн ажил нь хамгийн харанхуй, хамгийн хоцрогдмол газар болох Хятадад хийгдэж байгаа юм бэ? Энэ нь Бурханы ариун байдал болон зөвт байдлыг илчлэхийн төлөө юм. Товчоор хэлбэл, уг газар хэдийчинээ харанхуй байна, Түүний ариун байдлыг төдийчинээ гэрэлтүүлэх болно. Үнэндээ энэ бүхнийг хийх нь Бурханы ажлын төлөө билээ. Тэнгэр дэх Бурхан газар дээр буун ирж, та нарын дунд зогсож байгаа гэдгийг л та нар мэддэг бөгөөд Тэр та нарын бузар байдал болон тэрслүү байдлын эсрэгээр тод гэрэлтсэн болохоор та нар Бурханы талаар ойлголттой болж эхэлсэн—энэ нь агуу өргөлт биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын хоёр дахь алхам хэрхэн үр жимсээ өгөх вэ”-ээс

Бурхан газар дээр ирэх үедээ Тэр энэ дэлхийнх биш байсан бөгөөд дэлхий ертөнцөд зугаацахын тулд Тэр бие махбодтой болоогүй. Ажил нь Түүний зан чанарыг хамгийн сайн илчлэх, хамгийн утга учиртай газар бол Түүний төрсөн газар юм. Энэ нь ариун эсвэл бузар заваан газар эсэх нь болон Тэр хаана ажиллаж байгаа нь хамаагүй Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйл Түүгээр бүтээгдсэн; зүгээр л бүх зүйл Сатанаар завхруулагдсан билээ. Гэсэн хэдий ч бүх зүйл Түүнд харьяалагдсан хэвээр байгаа; тэд бүгд Түүний гарт байдаг. Тэр ажиллахын тулд бузар заваан газарт ирсэн явдал нь Түүний ариун байдлыг илчлэхийн төлөө байдаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө хийдэг, өөрөөр хэлбэл Тэр энэ бузар газрын хүмүүсийг аврахын төлөө ийм байдлаар ажиллахдаа асар их доромжлолыг туулдаг. Энэ нь гэрчлэлийн төлөө бөгөөд энэ нь бүх хүн төрөлхтний төлөө билээ. Ийм төрлийн ажлаар хүмүүст харуулдаг зүйл нь Бурханы зөвт байдал бөгөөд энэ нь Бурханы дээд засгийг илүү сайн харуулах чадвартай. Түүний агуу байдал болон шулуун шударга байдал нь хэний ч тоож үздэггүй дорд хүмүүсийн бүлгийг аварснаар дамжуулан харагддаг. Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг огтхон ч нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтний төлөөх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээлд олгодог. Тэр хэдийчинээ их ийм байдлаар хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг болон Түүний өө сэвгүй хайрыг төдийчинээ их илчилдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос

Бүхий л хорвоо ертөнц дэх Бурханы бүх ажил нь энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэр Өөрийн бүх хичээл чармайлтаа та нарт зориулсан ба та нарын төлөө бүхнийг золиослосон; Тэр хорвоо ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнээс гадна, Өөрийн төлөвлөгөөний зорилгоо та нараар дамжуулан илэрхийлэхийн тулд, Тэр Өөрийн алдар сууг Өөрийн сонгогдсон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн. Тиймээс, та нар бол Бурханы өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс, Түүнээс ч илүүгээр Бурханы алдар суугийн өв залгамжлагчид билээ. Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь бидний түр зуурын хөнгөн зовлон нь бидний төлөөх хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог.” Өнгөрсөн үед, энэ үгийг та нар бүгд сонссон, гэхдээ хэн ч энэ үгний утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн агуулж байгаа бодит утга учрыг та нар сайн мэднэ. Эдгээр үг нь Бурханы эцсийн өдрүүдэд биелүүлэх зүйлс юм. Тэгээд энэ нь агуу улаан луугийн оршдог газарт түүгээр харгисаар зовоогдсон хүмүүс дээр биелэгдэх болно. Агуу улаан луу Бурханыг шахан хавчдаг ба энэ нь Бурханы дайсан юм, иймээс энэ газарт, Бурханд итгэдэг хүмүүсийг доромжлон, шахалт хавчилт тулгадаг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно. Бурханыг эсэргүүцдэг газарт энэ ажлыг хэрэгжүүлэх үед Түүний бүх ажилд эмх замбараагүй саад тотгор учрах бөгөөд Түүний олон үгс хурдан биелж чадахгүй; гэхдээ Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршинэ. Энэ ч гэсэн нэг зовлон зүдгүүр юм. Агуу улаан луугийн нутагт Өөрийн ажлаа явуулах нь Бурханд маш хэцүү, гэвч Бурхан ийм хүнд хэцүүгээр дамжиж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйлүүдийг тусгах Өөрийн ажлын үе шатыг биелүүлнэ. Энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан энэ боломжийг ашиглана. Энэ бохир нутаг дээрх хүмүүсийн зовлон, тэдний чанар болон хүмүүсийн бүх сатаны зан чанарын улмаас Бурхан, Өөрийн ариусгалт ба байлдан дагуулалтын ажлаа явуулна, ингэснээр Тэр алдар сууг үүнээс олж мөн Түүний үйлийг гэрчлэх хүмүүсийг олж авах болно. Энэ нь энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиослолын бүрэн утга учир юм. Өөрөөр хэлбэл Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлаа явуулах болно. Тиймээс зөвхөн ингэж хийснээр л Бурханы агуу хүчийг үзүүлж чадна. Өөрөөр хэлбэл зөвхөн бохир газарт байгаа хүмүүс л Бурханы алдар сууг өвлөн авахуйц бөгөөд зөвхөн энэ нь л Бурханы агуу хүч чадалд чухал байр суурийг өгч чадна. Тийм учраас Бурхан алдар сууг бохир газарт, үүн дотор амьдарч байгаа хүмүүсээс олж авна гэж Би хэлдэг. Энэ нь Бурханы хүсэл юм. Энэ нь Есүсийн ажлын үе шаттай яг адилхан; Тэр зөвхөн Өөрийг нь хавчин шахсан фарисайчуудын дунд алдаршиж чадах байсан. Хэрвээ тийм хавчилт шахалт болон Иудасын урвалт байгаагүй бол, Есүс дооглуулж, гүтгүүлэхгүй, тэр ч байтугай цовдлогдохгүй байсан, ингэснээр хэзээ ч алдар сууг олж авахгүй байсан юм. Бурхан эрин үе болгонд ажиллах бүртээ, Өөрийн ажлыг махан биеэр хийх бүртээ Тэр тэндээс алдар сууг олж авдаг ба Өөрийн олж авахыг зорьсон хүмүүсээ бас олж авдаг. Энэ нь Бурханы ажлын төлөвлөгөө ба энэ нь Түүний удирдлага юм.

…Агуу улаан луугийн оршдог нутагт Бурханы хийх ажлын сүр жавхланг авч үзвэл, тийм ажил хэрвээ өөр тийшээ шилжсэн бол, аль хэдийн асар их үр жимс өгч, хүнээр амархан хүлээн зөвшөөрөгдөх байсан. Бурханд итгэдэг Барууны санваартнуудын хувьд тийм ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий амархан байх байсан, учир нь Есүсийн ажлын үе шат өмнө нь явагдсан байсан. Тийм учраас Тэр алдаршуулах ажлын энэ үе шатыг өөр хаа нэгтээ хэрэгжүүлэх боломжгүй; бүх хүмүүсийн дэмжлэг болон бүх улс орнуудын хүлээн зөвшөөрөл байгаа ч Бурханы алдар сууд амрах газар огт байхгүй. Ажлын энэ үе шатны энэ нутагт агуулж буй хосгүй ач холбогдол яг энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс

Тэр бүх дэлхийг бүтээсэн; Тэр Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг зөвхөн Израильд биш харин хорвоо ертөнц дээрх бүх хүнд хэрэгжүүлсэн. Хятадад, Америкийн Нэгдсэн Улсад, Нэгдсэн Вант Улсад эсвэл Орост амьдарч байгаа эсэхээс үл хамааран бүх хүн бол Адамын үр удам; тэд бүгдээрээ Бурханаар бүтээгдсэн. Ганц ч хүн Бурханы бүтээлийн цар хүрээнээс холдож чадахгүй ба ганц ч хүн “Адамын үр удам” хэмээх шошгоноос зугтаж чадахгүй. Тэд бүгдээрээ Бурханы бүтээл, тэд бүгдээрээ Адамын үр удам; түүнчлэн тэд ялзарсан Адам, Евагийн үр удам юм. Бурханы бүтээл нь зөвхөн израильчууд ч биш, харин бүх хүмүүс юм; гэсэн хэдий ч бүтээлийн доторх зарим нь хараагдаж, зарим нь ерөөгдсөн билээ. Израильчуудын хувьд олон хүсүүштэй зүйлс байдаг; тэд хамгийн бага ялзарсан хүмүүс байсан учраас Бурхан анхнаасаа тэдэнтэй ажиллаж байсан. Тэдэнтэй харьцуулахад Хятадууд илүү дор бөгөөд тэдэнтэй тэнцэнэ гэж найдаад ч хэрэггүй; тиймээс анхнаасаа Израилийн ард түмний дотор ажилласан ба Түүний ажлын хоёр дахь үе шат нь зөвхөн Иудейд хэрэгжсэн. Үүний үр дүнд хүмүүс олон үзэл, олон дүрэм журмыг бий болгосон. Үнэндээ, хэрвээ Тэр хүний үзлийн дагуу ажилласан бол, Бурхан зөвхөн израильчуудын л Бурхан байх байсан; ингэснээр Тэр Өөрийн ажлыг Харь үндэстнүүдэд өргөжүүлж чадахгүй байх байсан, учир нь Тэр бүх бүтээлийн Бурхан байхын оронд зөвхөн израильчуудын Бурхан байх байсан юм. Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно мөн Еховагийн нэр Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн—яагаад ингэж хэлсэн юм бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол, Тэр зөвхөн Израильд ажиллах байсан. Цаашлаад, Тэр Өөрийн ажлаа өргөжүүлэхгүй ба ийм зөгнөлийг айлдахгүй байх байсан. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Тэр Харь үндэстнүүд болоод бүх улс, газар нутагт Өөрийн ажлыг өргөжүүлэх хэрэгтэй юм. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас Тэр ингэж хийх л болно. Энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудтай ажиллаж байна уу эсвэл бүх Иудейд ажиллаж байна уу гэдгээс үл хамаараад, Түүний хийдэг ажил нь бүх ертөнцийн ажил бөгөөд бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан луугийн үндэстэн буюу Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил бол мөн л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж болно; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж болно. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд аугаа болох болно” гэсэн зөгнөлөө Тэр одоо биелүүлээгүй гэж үү? Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын эхний алхам нь, агуу улаан луугийн үндэстэнд хийж байгаа Түүний ажилтай хамаатай. Бие махбодтой болсон Бурханы хувьд энэ нутагт ажиллаж, эдгээр хараагдсан хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь ялангуяа хүний үзлийн эсрэг байдаг; эдгээр хүмүүс нь хамгийн дорд, ямар ч үнэ цэнэгүй юм. Эдгээр нь Еховагийн анх хаяж орхисон бүх хүмүүс билээ. Хүмүүс бусад хүмүүст хаягдаж болно, гэхдээ хэрвээ тэд Бурханд хаягдсан бол эдгээр хүмүүс нь ямар ч байр суурьгүй байх ба тэд хамгийн өчүүхэн үнэ цэнэтэй байх болно. Бүтээлийн нэг хэсэг болохын хувьд, Сатанд эзлэгдэх эсвэл бусад хүмүүст хаягдах нь хоёулаа л зовлонтой зүйл, гэхдээ хэрвээ бүтээлийн нэг хэсэг бүтээлийн Эзэнд хаягдвал, түүний байр суурь туйлын бага болно гэдгийг энэ нь илэрхийлдэг. Моабын үр удам хараагдсан бөгөөд тэд энэхүү буурай хөгжилтэй оронд төрсөн; Моабын үр удам нь харанхуйн нөлөөн доорх хамгийн дорд байр суурьтай хүмүүс гэдэг нь эргэлзээгүй. Эдгээр хүмүүс өнгөрсөн үед хамгийн дорд байр суурьтай байсан учраас тэдний дунд хийгдсэн ажил нь хүний үзлийг нураах хамгийн чадвартай нь бөгөөд энэ нь мөн Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд хамгийн үр ашигтай ажил юм. Түүний хувьд эдгээр хүмүүсийн дунд ажиллана гэдэг нь хүний үзлийг нураах хамгийн чадвартай үйлдэл юм; үүгээр Тэр эрин үеийг эхлүүлнэ; үүгээр Тэр хүний бүх үзлийг нураана; үүгээр Тэр Нигүүлслийн эрин үеийн бүх ажлыг төгсгөнө. Түүний анхны ажил нь Израилийн цар хүрээнд Иудейд хийгдсэн; Тэр эрин үеийг эхлүүлэх ямар ч ажлыг Харь үндэстнүүдэд хийгээгүй. Түүний ажлын эцсийн үе шат нь зөвхөн Харь үндэстнүүдийн хүмүүс дунд хэрэгжээд зогсохгүй; тэр ч байтугай энэ нь тэдгээр хараагдсан хүмүүсийн дунд хэрэгжих болно. Энэ нэг зүйл нь Сатаныг гутаан доромжлох хамгийн их чадвартай баталгаа юм; тиймээс Бурхан хорвоо ертөнц дээрх бүх бүтээлийн Бурхан “болдог” ба бүх зүйлийн Эзэн, амьтай бүхний шүтэн биширдэг биет болдог.

…Нэгэнт Бурхан Өөрийн ажлыг Өөрийн бүтээлийн дунд биелүүлэхийг хүсдэг учраас Тэр үүнийг гарцаагүй амжилттай дуусгах болно; Тэр Өөрийн ажилд ач тустай хүмүүсийн дунд ажиллах болно. Тиймээс, Тэр хүмүүсийн дунд ажиллахдаа бүх тогтсон журмыг нураана; Түүний хувьд “хараагдсан”, “гэсгээгдсэн” болон “ерөөгдсөн” гэсэн үгс ямар ч утгагүй! Иудей хүмүүс бол нэлээд сайн бөгөөд Израилийн сонгогдсон хүмүүс ч бас муу биш; тэд бол сайн хэв чанартай, хүн чанартай хүмүүс юм. Ехова анхнаасаа Өөрийн ажлыг тэдний дунд эхлүүлсэн ба Өөрийн анхны ажлыг биелүүлсэн, гэхдээ Тэр тэднийг Өөрийн одоогийн байлдан дагуулалтын ажлын хүлээн авагчид болгон ашиглах байсан бол энэ нь утга учиргүй байх байсан. Хэдийгээр тэд мөн бүтээлийн нэг хэсэг бөгөөд олон эерэг талуудтай ч гэсэн, ажлын энэ үе шатыг тэдний дунд хэрэгжүүлэх нь утгагүй байх юм. Тэр хэнийг ч байлдан дагуулах боломжгүй байх болно, мөн Тэрээр бүх бүтээлийг итгүүлэх боломжгүй байх болно. Энэ нь, агуу улаан луугийн үндэстний хүмүүст Өөрийн ажлаа шилжүүлсний утга учир нь юм. Хамгийн гүнзгий утга учир нь, Тэр эрин үеийг эхлүүлэхэд, Тэр бүх дүрэм журам, хүний үзлийг нураахад, түүнчлэн Тэр Нигүүлслийн бүх эрин үеийн ажлыг төгсгөхөд оршиж байгаа билээ. Хэрвээ Түүний одоогийн ажил израильчуудын дунд явагдах байсан бол, Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө эцэс болох үед, Бурхан бол зөвхөн израильчуудын Бурхан, зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс бөгөөд зөвхөн израильчууд л Бурханы ерөөл, амлалтуудыг өвлөх эрхтэй гэж хүн бүхэн итгэх байсан. Эцсийн өдрүүдэд, Бурхан агуу улаан луугийн харь үндэстэнд бие махбодтой болно; Тэр бүх бүтээлийн Бурхан болохын хувьд Бурханы ажлыг хэрэгжүүлнэ; Тэр Өөрийн бүх удирдлагын ажлыг гүйцээж, агуу улаан луугийн үндэстэнд Өөрийн ажлын гол хэсгийг дуусгах болно. Энэ ажлын гурван үе шатны гол цөм нь хүний аврал—өөрөөр хэлбэл, бүтээлийн Эзэнийг бүх бүтээлээр шүтэн мөргүүлэх юм. …Бурханы ажлын өмнөх хоёр үе шат нь Израильд явагдсан. Эцсийн өдрүүд дэх Түүний ажлын энэ үе шат нь хэрвээ мөн л израильчууд дунд явагдсан бол, зөвхөн израильчууд л Бурханы сонгосон хүмүүс юм байна гэж бүх бүтээл итгээд зогсохгүй, Бурханы бүхий л удирдлагын төлөвлөгөө ч мөн хүссэн үр дүндээ хүрч чадахгүй. Түүний ажлын хоёр үе шат Израильд явагдаж байх үед, ямар ч шинэ ажил явагдаагүй ба шинэ эрин үеийг нээх Бурханы ажил Харь үндэстнүүдэд хэзээ ч явагдаж байгаагүй юм. Эрин үеийг эхлүүлэх ажлын энэ үе шат эхлээд Харь үндэстэнд явагдаж байгаа ба нэмж хэлэхэд, энэ нь эхлээд Моабын үр удам дунд явагдаж байгаа; энэ нь бүхий л эрин үеийг эхлүүлсэн. Бурхан хүний үзэл дотор агуулагдаж байгаа бүх мэдлэгийг нураасан ба үүний алийг нь ч цаашид оршин тогтнохыг зөвшөөрөхгүй. Өөрийн байлдан дагуулах ажлаараа Тэр, хүний үзлийг, тэдгээр хуучин, эртний мэдлэгийг нь нураасан. Бурхантай хамт байхад ямар ч дүрэм байхгүй, Бурханы хувьд хуучин зүйл юу ч байхгүй, Түүний хийдэг ажил бол бүхэлдээ чөлөөлөгдсөн, бүхэлдээ эрх чөлөөтэй бөгөөд Тэр Өөрийн хийж буй бүхэндээ зөв байдаг гэдгийг хүмүүст Тэр харуулдаг. Бүтээлийн дунд хийж байгаа Түүний ямар ч ажилд чи бүрэн захирагдах ёстой. Түүний хийж байгаа ямар ч ажил нь утга учиртай бөгөөд энэ нь хүний сонголт, үзлийн дагуу биш харин Түүний хувийн хүсэл, мэргэн ухааны дагуу хийгддэг. Тэр Өөрийн ажилд ач тустай зүйлсийг л хийдэг; хэрвээ ямар нэг зүйл Түүний ажилд ашиггүй бол тэр нь хэчнээн сайн байсан ч Тэр үүнийг хийхгүй! Тэр Өөрийн ажлын утга учир, зорилгын дагуу Өөрийн ажлын хүлээн авагч болоод байршлыг сонгож ажилладаг. Тэр өнгөрсөн үеийн дүрмийг баримталдаггүй ба хуучин зааврыг дагадаггүй; үүний оронд Тэр ажлынхаа утга учрын дагуу Өөрийн ажлыг төлөвлөдөг; эцэст нь Тэр, үүнийхээ жинхэнэ үр дүн болон үүнээс хүлээсэн зорилгодоо хүрэхийг хүсдэг. Хэрвээ чи эдгээр зүйлийг одоо л ойлгохгүй бол энэхүү ажил нь чамд ямар ч үр нөлөө үзүүлэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”-ээс

Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлж болохгүй, тэр ч байтугай Бурхан хүний тушаалаар илрэхгүй. Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ Өөрийн сонголтыг хийдэг, Өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байдаг; цаашлаад, Түүнд Өөрийн гэсэн зорилгууд болон Түүний Өөрийн аргууд гэж байдаг. Түүний хувьд, Өөрийн хийж байгаа ажлаа хүнтэй хэлэлцэх буюу хүний зөвлөгөөг авах шаардлагагүй, тэр ч байтугай Өөрийн ажлаа хүн нэг бүрд мэдэгдэх албагүй. Энэ нь Бурханы зан чанар бөгөөд цаашлаад үүнийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх ёстой. …

Чи Америк, Англи өөр ямар ч үндэстнийх байх нь хамаагүй, өөрийн хил хязгаараа даван гарах ёстой, өөрөөсөө илүү гарах ёстой ба Бурханы бүтээлийн үүднээс Бурханы ажлыг харах ёстой. Ингэснээр чи Бурханы хөлийн мөрд ямар нэг хязгаарлалт тавихгүй юм. Учир нь, өнөөдөр олон хүмүүс, Бурхан тодорхой нэг оронд, улс үндэстэнд илрэх болно гэдгийг боломжгүй зүйл гэж үздэг. Бурханы ажлын утга учир нь хэчнээн гүн гүнзгий вэ, мөн Бурханы илрэлт хэчнээн чухал вэ! Тэдгээр нь хүний үзэл ба бодол санаагаар хэрхэн хэмжигдэж болох вэ? Иймээс, Бурханы илрэлтийг эрж хайхдаа чи өөрийн үндэстэн угсаатны үзлийг даван гарах ёстой гэдгийг Би хэлж байна. Ийм байдлаар, чи өөрийн үзэлдээ баригдахгүй; ийм байдлаар чи Бурханы илрэлтийг хүлээн авах эрхтэй болох болно. Тэгэхгүй бол, чи үргэлж харанхуйд байх ба хэзээ ч Бурханы зөвшөөрлийг олж авч чадахгүй.

Бурхан бол бүх хүн төрөлхтний Бурхан. Тэр Өөрийгөө тодорхой нэг улс үндэстний хувийн өмч болгодоггүй ба Түүний төлөвлөсөн ажил ямар ч хэлбэр, улс орон, үндэстнээр хязгаарлагддаггүй. Магадгүй чи энэ хэлбэрийг хэзээ ч төсөөлж байгаагүй эсвэл магадгүй чи үүний оршин тогтнолыг үгүйсгэдэг, эсвэл магадгүй Бурханы илрэх улс үндэстэн нь ялгаварлагдан гадуурхагддаг бөгөөд дэлхий дээрх нэн буурай хөгжилтэй улс байж болох юм. Гэсэн ч Бурханд Өөрийн мэргэн ухаан бий. Өөрийн хүч чадлаараа, Өөрийн үнэн болон зан чанараараа дамжуулж, Түүнтэй нэгэн санаатай байж чадах бүлэг хүмүүсийг Тэр үнэхээр олж авсан. Тэр Өөрийн бий болгохыг хүссэн бүлэг хүмүүсийг буюу зовлонт шалгалт болон бүх төрлийн шахалт хавчлагыг тэсвэрлэн гарч, эцэст нь хүртэл Түүнийг дагаж чадах, Түүгээр байлдан дагуулагдсан хүмүүсийг олж авсан. Бурханы илрэлт ямар ч хэлбэр эсвэл улс орноор хязгаарлагдаагүй байдгийн зорилго нь Тэр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд юм. Жишээлбэл, Бурхан Иудейд бие махбодтой болсон үед, Түүний зорилго нь, бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө цовдлолын ажлыг биелүүлэх явдал байсан. Гэсэн ч, Бурхан үүнийг хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн ба, Бурхан бие махбодтой болж Эзэн Есүсийн хэлбэрийг олох нь боломжгүй зүйл гэж тэд бодсон. Тэдний “боломжгүй” гэсэн нь, тэд Бурханыг эсэргүүцэн, яллах суурь болсон ба эцэст нь Израилийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн адилхан алдаа гаргаж байгаа. Тэд Бурханы илрэлтийг шалтгаангүйгээр тунхагладаг ч Түүний илрэлтийг мөн буруушаан зэмлэдэг; тэдний “боломжгүй” нь Бурханы илрэлтийг өөрсдийн төсөөллийн хязгаартаа дахин нэг удаа хорьдог. … “Боломжгүй” гэдэг бодлоо хойш тавь! Хүмүүс ямар нэг зүйлийг боломжгүй гэж итгэх тусам, энэ нь төдий чинээ тохиолдох боломжтой, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэр огторгуйгаас ч дээгүүрт хальдаг, Бурханы бодол хүний бодлоос өндөрт байдаг ба Бурханы ажил нь хүний бодол санаа, ухагдахууны хязгаарыг даван гардаг. Зарим зүйл хэдий чинээ боломжгүй байна, эрж хайх үнэн төдий чинээ их байдаг; зарим зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс давсан байна, төдий чинээ энэ нь Бурханы хүслийг агуулдаг. Бурхан хаана илрэх нь хамаагүй, Бурхан бол Бурхан хэвээр л байх учраас Түүний илрэлтийн байршил ба хэлбэр маягаас хамаарч Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний хөлийн мөр хаана байхаас үл хамааран Бурханы зан чанар хэвээр үлдэх болно. Бурханы хөлийн мөр хаана байх нь хамаагүй, Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан билээ. Жишээ нь, Эзэн Есүс бол зөвхөн израильчуудын Бурхан биш, харин Ази, Европ, Америк дахь бүх хүмүүсийн Бурхан мөн бөгөөд бүхий л орчлон ертөнцийн цорын ганц Бурхан юм. Иймээс, бид Бурханы айлдвараас Түүний хүслийг эрж хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний хөлийн мөрийг дагацгаая! Бурхан бол үнэн, зам ба амь. Түүний үг ба Түүний илрэлт нь нэгэн зэрэг оршдог ба Түүний зан чанар, хөлийн мөр нь хүн төрөлхтөнд үргэлж хүрч болохуйц байх болно. Хүндэт ах эгч нар аа, та нар эдгээр үг дотор Бурханы илрэлтийг харж, Бурханы илрэлтийг хүлээж байгаа хүмүүсийн төлөө бэлтгэгдсэн үзэсгэлэнтэй шинэ тэнгэр, шинэ газар руу, шинэ эрин үе рүү Түүний хөлийн мөрийг даган явж эхлэх болно гэж Би найдаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас

No comments:

Post a Comment