2018/09/17

12. “Бүх зүйлийг орхиж, Бурханыг дагах” гэдэг нь юу гэсэн үг вэ?

12. “Бүх зүйлийг орхиж, Бурханыг дагах” гэдэг нь юу гэсэн үг вэ?

12. “Бүх зүйлийг орхиж, Бурханыг дагах” гэдэг нь юу гэсэн үг вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Чи өөрийн зүрх сэтгэл, бие болон өөрийн бүхий л жинхэнэ хайраа Бурханд зориулж, тэдгээрийг Бурханы өмнө тавьж, Түүнд бүрэн дуулгавартай байж, Түүний хүсэлд туйлын анхааралтай байж чадна. Махан биеийн төлөө биш, гэр бүлийнхээ төлөө биш, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш харин Бурханы гэр бүлийн ашиг сонирхлын төлөө. Бүх зүйл дээр чи Бурханы үгийг зарчим болгон, суурь болгон авч үзэж болно. Тийм байдлаар чиний санаа зорилго болон чиний өнцөг бүгд зөв газарт байх бөгөөд чи Бурханы өмнө Түүний магтаалыг олж авдаг хүн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы практик байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас

Чи Бурханд итгэж, Бурханыг дагадаг, иймээс зүрх сэтгэлдээ чи Бурханыг хайрлах ёстой. Чи өөрийнхөө ялзармал зан чанарыг орхих ёстой, Бурханы хүслийг биелүүлэхээр тэмүүлэх ёстой ба Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэх ёстой. Чи Бурханд итгэж, дагадаг учраас бүх зүйлийг Түүнд өргөн барих ёстой ба хувийн сонголт хийж эсвэл шаардлага тавих ёсгүй, мөн чи Бурханы хүслийн биелэлтэнд хүрэх ёстой. Чи нэгэнт бүтээгдсэн учраас чамайг бүтээсэн Эзэнийг дуулгавартай дагах ёстой, учир нь чи төрөлхөөсөө өөрийгөө ноёлж чаддаггүй бөгөөд өөрийн хувь заяаг хянах ямар ч чадваргүй байдаг. Чи Бурханд итгэдэг хүн учраас ариун байдал болон өөрчлөлтийг эрж хайх ёстой. Чи Бурханы бүтээл тул өөрийн үүргийг баримталж, өөрийн байр суурийг хадгалах ёстой ба өөрийнхөө үүргийг хэтрүүлэх учиргүй. Энэ нь чамайг хязгаарлахын төлөө биш эсвэл ёс заншлаар дамжуулан чамайг дарахын төлөө биш, харин энэ нь чиний үүргээ биелүүлж чадах зам бөгөөд зөв шударгыг хийдэг хүн бүхний хүрч чадах, хүрэх ёстой зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаарна”-аас

9. Чиний бодол чуулганы ажлын талаар байх ёстой. Чи өөрийн махан биеийн хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд үнэн сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг нэгт, өөрийн амьдралыг хоёрт тавих хэрэгтэй. Энэ бол ариун хүний ёс журамтай байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой арван захиргааны зарлиг”-аас

Чи үнэний төлөө зовлон зүдгүүрийг туулах ёстой, чи үнэний төлөө өөрийгөө өгөх ёстой, чи үнэний төлөө доромжлолыг амсах ёстой ба илүү их үнэнийг олж авахын тулд чи илүү их зовлонг амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, шударга үнэнч байдлыг алдах ёсгүй. Чи, сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрж хайх ёстой ба илүү утга учиртай амьдралын замыг эрж хайх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба чамд ямар ч зорилго байхгүй бол, чи өөрийн амьдралаа дэмий үрэхгүй байна гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах вэ? Чи үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба өчүүхэн төдий таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч шударга үнэнч байдал ба нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

Хүний нөхөрлөл:

Бурхан Өөрт нь итгэдэг бүх хүмүүст дараах шаардлагыг тавьдаг: бүрмөсөн орхиж Бурханыг дага. Нигүүлслийн эринээс эхлээд Хаанчлалын эрин хүртэл Бурханыг дагахаар бүх зүйлийг орхисон олон хүн бий. Зөвхөн эдгээр хүмүүст гэгээнтний буюу Хаанчлалын эриний Бурханы хүмүүсийн нэр зохистой юм. Бүгдийг орхиж, Бурханыг дагах гэсэн нь ямар утгатай вэ? Энэ нь та бүхий л зүрх сэтгэлээ өргөх, өөрийгөө бүгдийг Бурханд өгөх, Бурханы ажилд өөрийгөө бүрэн умбуулж, Бурханы төлөө өөрийгөө зарцуулах юм. Энэ бол Бурханыг дагахын тулд бүхнийг орхихын жинхэнэ утга юм. Зөвхөн гэр бүлгүй, санаа зовох юмгүй хүмүүс л бүгдийг орхиж чадна, харин гэр бүлтэй, гэрлэсэн, эцэг эх, эхнэр, хүүхэдтэй хүмүүс нь Бурханыг дагахын тул бүгдийг орхиж чадахгүй гэж итгэдэг хүмүүс байдаг. Ингэж бодох нь буруу юм. Нэгдүгээрт, Бурханы хүмүүст тавьдаг шаардлага нь шударга ба зохистой гэдгийг хүмүүс мэдэж байх ёстой. Гэр бүлтэй, эцэг эхтэй, эхнэр, хүүхэдтэй бүх хүмүүсийг гэр бүлээ орхин явахыг Тэр хүсээгүй. Харин ч Тэр зүрх сэтгэлээ өгч, өөрсдийгөө өргөхийг хүмүүсээс хүсдэг. Тэд аливаа хүн, үйл явдал, эсвэл аливаа зүйлийн хяналтад оролгүйгээр үүргээ бүрэн биелүүлэх ёстой. Энэ нь Бурханыг дагахын тулд бүх зүйлээ орхисонтой тэнцэнэ. Бурхан хүмүүсийн дургүй зүйлийг хийлгэхийг оролдохгүй. Хүмүүс Бурханд таалагдахын тулд бүх хүчээ дайчлан ажиллахад хангалттай. Хүн зөвхөн зайлуулах ёстой зүйлээ зайлуулах нь бодитой юм. Хэрэв одоогоор ямар нэг зүйлээ орхиж чадахгүй байгаа бол, зөвхөн тэр зүйлийнхээ хяналтад орохгүй байх нь чухал. Хэрвээ зүрх сэтгэл нь хязгаарлагдмал хэвээр бөгөөд хүн үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байгаа бол бүх зүйлээ орхих шаардлагыг хангаагүй гэсэн үг. Бүхнийг орхих тухай энэ асуудал дотор Бурханд үнэнч байх асуулт байдаг. Хэрэв та үнэхээр Бурханд үнэнч хүн бол, таны зүрх сэтгэл таны гэр бүл, эхнэр (эсвэл нөхөр) эсвэл хүүхдүүдээр хязгаарлагдахгүй. Олон ах эгч нар гэр бүлдээ оролцоотой боловч тэдний зүрх сэтгэл гэр бүлээрээ хязгаарлагддаггүй бөгөөд тэд үүрэг хариуцлагаа маш сайн биелүүлдэг. Хэдийгээр тэд гэр бүлээ асрахын тулд заримдаа явдаг ч тэд үндсэндээ өөрийн үүргийг биелүүлэхийг хойш тавьдаггүй. Бурханыг дагахын тулд тэд бүх юмаа орхидоггүй гэж та хэлж чадах уу? Гэр бүлтэй байх нь үнэхээр хүндрэл бөгөөд хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Гэсэн хэдий ч хэрэв зүрх сэтгэл нь Бурханд үнэнч байж чадвал тэд гэр бүлтэйгээ орооцолдсон бүх зүйлийг сэгсэрч чадах болно. Хэдийгээр махан бие нь бэрхшээлийг туулсан ч хүн амиа урагшлуулах агуу адислалуудыг Бурханаас хүлээн авдаг. Мөн махан биеийн таашаалтай зууралддаг хүмүүс юу олж авах вэ? Эцэст нь тэд юу ч олж авдаггүй. Мөн хүн махан биеийн бэрхшээлтэй хэрхэн харьцах вэ? Түүний махан биеэр туулсан зовлон ямар ч хэмжээтэй байсан сайн зүйл гэж хэлж болно. Бурхан сэтгэл хангалуун байсан цагт түүний сүнс баяр хөөртэй байх болно. Хамгаас их өвдөлт бол махан биеийн таашаалтай зууралдсанаас болж Бурханыг гомдоох явдал юм. Бүхнээс татгалзаж, Бурханд өргөдөг бүх хүмүүс хүмүүний үүргээ бүрэн биелүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгадаг учраас баяр баясгаланг хүлээн авна. Түүгээр зогсохгүй, Түүний төлөө чин сэтгэлээсээ зарлагаддаг бүх хүмүүсийг Бурхан агуу байдлаар адисладаг учраас тэд Бурханы сайшаалыг хүртэх болно. Гэр бүл, махан биеийн таашаалтай зууралдан Бурханыг дагахын тулд бүх зүйлээ орхиж чадахгүй бүх хүмүүс нь Сатан чөтгөрт үнэнч байдаг хүмүүс бөгөөд тэднийг Бурхан мэдээж аврахгүй, Бурханы адислалыг бол бүр ч хүртэхгүй.

Дээрхийн нөхөрлөлөөс

No comments:

Post a Comment