2018/09/28

21. Бурханыг дагах гэж юу вэ?

21. Бурханыг дагах гэж юу вэ?

21. Бурханыг дагах гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханыг дагах үндсэн ач холбогдол нь бүх зүйл Бурханы бодитой үгсийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эсвэл Бурханы хүслийг биелүүлэхийг эрж хайж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы бодитой үгс дээр төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы бодитой үгэн дээр төвлөрдөггүй бол чи Бурханы үгийг үл таних хүн бөгөөд Ариун Сүнсний ажлыг бүрмөсөн алдсан байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Ариун Сүнсний ажил алхам бүрдээ илүү их өсөж өдрөөс өдөрт өөрчлөгддөг; маргаашийн илчлэл өнөөдрийнхөөс ч илүү бөгөөд алхам алхмаар илүү өндөрт ахиж байдаг. Хүнийг төгс болгох Бурханы ажил энэ юм. Хэрвээ хүн хурдыг нь гүйцэж чадахгүй бол хэдийд ч орхигдож болзошгүй. Хэрвээ хүнд дуулгавартай зүрх сэтгэл байхгүй бол тэрээр эцсийг нь хүртэл дагаж чадахгүй. Өмнөх эрин үе өнгөрөн одсон; энэ бол шинэ эрин үе. Шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүн төгс болгуулах сүүлчийн эрин үед Бурхан шинэ ажлыг бүр ч илүү хурдтайгаар гүйцэтгэнэ. Тиймээс зүрх сэтгэлдээ дуулгаваргүй хүнд Бурханы мөрийг дагахад хэцүү байх болно. Бурхан ямар ч дүрэм журмыг сахьдаггүй, мөн Тэр Өөрийнхөө ажлын ямар ч үе шатыг өөрчлөгдөшгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил илүү шинэлэг, илүү дээд зэргийн болж байдаг. Түүний ажил алхам бүрдээ улам илүү бодитой болж, хүний бодит хэрэгцээтэй улам илүү зохицдог. Хүн зөвхөн ийм төрлийн ажлыг мэдэрснийхээ дараа л өөрийн зан чанарын эцсийн өөрчлөлтөд хүрч чадна. ……Дуулгаваргүй уг чанартай бөгөөд дур зоргоороо эсэргүүцдэг бүхэн Бурханы хүчирхэг шуурхай урагшилж буй ажлын энэ үе шатанд ард орхигдох болно; зөвхөн дуртайяа дуулгавартай байж, баяртайгаар өөрсдийгөө номхруулдаг хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилна. Ийм төрлийн ажилд, хэрхэн захирагдаж, өөрсдийн үзлийг хойш тавихыг та нар бүгдээрээ сурах ёстой. Авч байгаа алхам бүрдээ анхааралтай байх ёстой. Хэрвээ та нар хэнэггүй бол Ариун Сүнсээр гологдсон хүмүүсийн нэг төдийгүй Бурханы ажлыг тасалдуулсан нэгэн болох нь гарцаагүй. Ажлын энэ үе шатыг туулахаас өмнө хүний хуучин дүрэм журам болон хууль хэмжээлшгүй олон байсан тул тэр хяналтаа алдсан бөгөөд үр дүнд нь их зантай болж, өөрийгөө мартсан. Эдгээр нь бүгд Бурханы шинэ ажлыг хүнээр хүлээн зөвшөөрүүлдэггүй саад тотгор юм; тэдгээр нь Бурханыг мэдэж авахад нь хүний өрсөлдөгч болсон. Хэрвээ хүний зүрх сэтгэлд дуулгавартай байдал ч байдаггүй, үнэний төлөөх тэмүүлэл ч байдаггүй бол тэр аюулд өртөх болно. Хэрвээ чи зөвхөн энгийн ажил болон үгэнд захирагддаг ба илүү гүнзгий эрчимтэйг нь хүлээн авч чаддаггүй бол чи хуучин арга замыг баримталдаг нэгэн бөгөөд Ариун Сүнсний ажилтай алхаа нийлүүлж чаддаггүй. Бурханы хийсэн ажил тодорхой цаг хугацаануудад өөр өөр байдаг. Хэрвээ чи нэг үе шатанд асар их дуулгавартай байдлыг харуулсан ч дараагийн үе шатанд юуг ч харуулахгүй юм уу эсвэл маш багыг харуулбал Бурхан чамайг хаях болно. Хэрвээ чи энэ үе шатанд ахихад нь Бурхантай мөр зэрэгцсэн бол Түүнийг дараагийнх руу ахихад ч гэсэн мөр зэрэгцэх ёстой. Зөвхөн тэр үед л чи Ариун сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Чи Бурханд итгэдгээс хойш өөрийн дуулгавартай байдалдаа туйлбартай хэвээр үлдэх ёстой. Чи зүгээр л хүссэн үедээ л дуулгавартай байж, хүсээгүй үедээ дуулгаваргүй байж болохгүй. Тийм төрлийн дуулгавартай байдал нь Бурханаар хүлээн зөвшөөрөгддөггүй. Хэрвээ чи Миний нөхөрлөж байгаа шинэ ажилтай хөл нийлүүлж чадахгүй, хуучин үгсийг баримталсаар байгаа бол чиний аминд яаж ахиц дэвшил байх юм бэ? Бурханы ажил бол Түүний үгээр чамайг хангах явдал юм. Чи Түүний үгэнд дуулгавартай байж, хүлээн авах үед Ариун Сүнс гарцаагүй чам дээр ажиллах болно. Ариун Сүнс яг л Миний ярьдаг байдлаар ажилладаг. Миний хэлснээр хий, тэгвэл Ариун Сүнс нэн даруй чам дээр ажиллах болно. Та нарт харуулж, та нарыг өнөөгийн гэрэл рүү аваачихын тулд Би шинэ гэрлийг чөлөөлсөн. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чиний дотор нэн даруй ажиллах болно. Зарим нь гөжүүдэлж, “Би зүгээр л чиний хэлснээр хийхгүй” гэж хэлж болох юм. Тэгтэл, чи одоо замын төгсгөлд ирсэн, чи хатсан ба ямар ч амьгүй гэдгийг Би чамд хэлдэг. Тиймээс өөрийн зан чанарыг өөрчлөхдөө одоогийн гэрэлтэй алхаа нийлүүлэн явах нь хамгийн чухал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Бурханыг дагах нь юу болохыг чи мэдэх үү? Үзэгдэлгүйгээр чи ямар замаар алхах вэ? Өнөөдрийн ажилд хэрвээ чамд үзэгдэл байхгүй бол чи огтхон ч бүрэн дүүрэн болгуулж чадахгүй байх болно. Чи хэнд итгэдэг вэ? Яагаад чи Түүнд итгэдэг вэ? Чи яагаад Түүнийг дагадаг вэ? Чи нэг төрлийн тоглоом гэж итгэдэг үү? Чи өөрийнхөө аминд нэг төрлийн тоглоом гэж ханддаг уу? Өнөөдрийн Бурхан бол хамгийн агуу үзэгдэл юм. Түүний хэр ихийг чи мэддэг вэ? Түүний хэр ихийг чи харсан бэ? Өнөөдрийн Бурханыг харсан болохоор Бурханд итгэх чиний итгэлийн суурь бат бэх үү? Энэхүү будилсан замаар дагасаар байгаа цагт чи авралыг олж авна гэж чи бодож байна уу? Чи булингартай уснаас загас барьж чадна гэж бодож байна уу? Энэ нь тийм энгийн үү? Өнөөдрийн Бурханы хэлж байгаа зүйлийн талаарх өөрийн хэр олон үзлийг чи няцаасан бэ? Чамд өнөөдрийн Бурханы талаарх үзэгдэл байгаа юу? Өнөөдрийн Бурханы талаарх чиний ойлголт хаана оршдог вэ? Дагаснаараа Түүнийг олж авч чадна, мөн Түүнийг харснаараа Түүнийг олж авч чадна,[a] хэн ч чамайг салгаж чадахгүй гэж чи үргэлж боддог. Бурханыг дагах нь амархан гэж бүү бод. Гол зүйл бол чи Түүнийг мэдэх ёстой, Түүний ажлыг мэдэх ёстой ба Түүний төлөө зовлон бэрхшээл туулах хүсэлтэй байж, Түүний төлөө өөрийнхөө амийг золиослох хүсэлтэй байж, Түүгээр төгс болгуулах хүсэлтэй байх ёстой. Энэ нь чамд байх ёстой үзэгдэл юм. Хэрвээ чи үргэлж нигүүлсэл эдлэх тухай бодож байвал энэ нь нэмэргүй! Бурхан зүгээр л хүмүүсийн таашаалын төлөө байж, хүмүүст нигүүлсэл хайрлахын төлөө байдаг гэж бүү бод. Чи буруу бодсон! Хэрвээ хүн дагахын тулд өөрсдийнхөө амиар аз туршиж чадахгүй бол, хэрвээ хүн дагахын тулд энэ ертөнцийн бүх эзэмшлээ хаяж чадахгүй бол бариа хүртэл дагаж чадахгүй байх нь гарцаагүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар ажлыг ойлгох ёстой; төөрөлдсөн байдлаар бүү дага!”-аас

Петр Есүсийг хэдэн жилийн турш дагасан бөгөөд хүмүүст байдаггүй олон зүйлийг тэр Есүсээс харсан. Түүнийг нэг жил дагасны дараа тэр Есүсийн арван хоёр шавийн тэргүүнээр сонгогдсон. (Мэдээж энэ нь Есүсийн зүрх сэтгэлийн хэрэг байсан бөгөөд хүмүүс үүнийг огтхон ч харах чадваргүй байсан юм.) Есүсийн хөдөлгөөн бүр түүний амьдралд үлгэр жишээ болсон бөгөөд ялангуяа Есүсийн номлол нь түүний зүрх сэтгэлд буусан. Тэр Есүст тун их анхаарал тавьдаг агаад үнэнч байсан ба түүнд Есүсийн талаарх гомдол хэзээ ч байгаагүй. Ийм учраас Есүс хаашаа ч явсан тэр Түүний итгэлтэй бараа бологч болсон юм. Петр Есүсийн сургаалыг, Түүний эелдэг үгсийг, Түүний идэж, өмсөж байгаа зүйлийг, Түүний өдөр тутмын амьдралыг болон Түүний аяллыг ажигласан. Тэр бүх талаараа Есүсийн үлгэр жишээг дагасан билээ. Тэр өөрийгөө зөвтгөдөггүй байсан боловч өөрийн урьдны хоцрогдсон зүйлсийг бүгдийг нь хаяж, үг болон үйл хэргээрээ Есүсийн үлгэр жишээг дагасан. Тэгэхэд л тэр тэнгэр, газар, бүх зүйлс Төгс Хүчитийн гарт байдаг гэдгийг мэдэрсэн бөгөөд энэхүү шалтгааны улмаас түүнд хувийн сонголт байгаагүй, харин тэр Есүс бол түүний үлгэр жишээ болж ажилладаг гэдгийг бүх зүйлээс олж харж байсан. Есүс хийж байгаа зүйлдээ Өөрийгөө зөвтгөдөггүй, мөн Тэр Өөрийнхөө талаар онгирдоггүй харин үүний оронд хүмүүсийг хайраар хөдөлгөдөг гэдгийг тэр өөрийнхөө амьдралаас харж байв. Өөр өөр нөхцөл байдалд Петр Есүсийн юу болохыг харж чадаж байсан. Тийм учраас Есүсийн бүх зүйл нь Петрийн үлгэр дуурайллаа болгосон зүйл байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн амьдралын тухайд”-аас

Хүний нөхөрлөл:

Бурханыг дагана гэдэг нь бүх зүйлд Бурханд дуулгавартай байж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж, хэрэг явдлыг Бурханы үгийн дагуу зохицуулж, Бурханаас ирсэн бүхнийг хүлээж авна гэсэн утгатай. Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дагах ёстой, гэвч ихэнх хүмүүс Бурханд итгэх итгэлээрээ үүнийг мэдэхгүйгээр хүмүүсийг дагадаг. Энэ бол утгагүй бөгөөд гашуун зүйл. Хатуугаар яривал, хүмүүс дагаж явдаг хүндээ л итгэдэг. Хэдийгээр зарим хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг боловч тэдний зүрх сэтгэлд Бурхан байхгүй. Тэдний зүрхэндээ шүтдэг зүйл нь тэднийг удирддаг хүн юм. Хүмүүс бүр Бурханы зохицуулалтаас татгалзах хүртлээ удирдагчийг дуулгавартай дагах нь хүмүүсийг дагадгийн тод илэрхийлэл юм. Үнэнийг олж авахаасаа өмнө хүмүүс энэ мунгинуу замд итгэдэг, тэр ч бүү хэл Бурханыг дагах гэдгийг огт мэддэггүй. Тэд Бурханыг дагах ба хүмүүсийг дагахын ялгааг мэдэхгүй байна. Хамгийн сайн ярьдаг хүн, хамгийн том юм ярьдаг хүнийг тэд аав эсвэл ээж гэж дууддаг. Тэдэнд сүүтэй хүн бол тэдний ээж, мөн хүч чадалтай хүн нь тэдний эцэг нь юм. Хүмүүс ийм л өрөвдөлтэй байж болно. Ихэнх хүмүүс ийм нөхцөл байдалд их бага хэмжээтэй орж байсан.

Бурханыг дагах гэдэг нь юу гэсэн үг вэ? Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Бурханыг дагах нь зөвхөн Бурханд залбирч, Бурханыг магтах биш юм. Хамгийн гол нь Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгээр амьдрах, үнэний дагуу үйл хэргийг зохицуулах, Бурханы үгэнд амийг туулах замыг олох явдал юм. Бурханы итгэмжлэлийг хүлээн авч, бүх үүргээ дээд зэргээр биелүүлэх, Ариун Сүнсний удирдамжийг даган урдах замаараа алхах хэрэгтэй. Ялангуяа үйл явдлын явцад томоохон асуудалтай тулгарахдаа Бурханы хүслийг эрэлхийлж, хүний бүх онолоос болдог төөрөгдлийн эсрэг сэрэмжтэй байх нь зайлшгүй шаардлагатай. "Би Бурханаас ирдэг зүйлд дуулгавартай байж, дагадаг. Хэрэв энэ нь хүний хүслээс үүдэлтэй бол би шийдвэртэй татгалзана. Удирдагч эсвэл ажилтан Бурханы төлөвлөгөөтэй зөрчилдөх ямар нэг зүйл авчирвал би Бурханыг дуулгавартай дагаж, хүнээс татгалзах нь маш тодорхой. Хэрэв энэ нь Бурхны зохицуулалт ба Бурханы хүсэлд бүрэн дүүрэн нийцдэг бол би дуулгавартай байж чадна." Ийм маягийн үйлдэл нь Бурханыг дагадаг хүнийг тодорхойлдог.

Дээрхийн нөхөрлөлөөс

Үнэнийг үнэхээр эрж хайдаг хүмүүс Бурхан өөрсдөд нь яаж ч хандлаа гэсэн, өөрсдөө ямар ч шалгалтыг тууллаа гэсэн, ямар ч байдалд орлоо гэсэн, ямар ч гамшгийг тууллаа гэсэн үнэнийг хайнгаа үүргээ зэрэг биелүүлдэг. Бурханыг дагах гэж үүнийг хэлнэ. Ийм төрлийн хүмүүс л үнэхээр гэрчлэл хийж, ийм төрлийн хүмүүс л Бурханыг дагадаг гэдгээ нотолж чаддаг. ... Бурханыг дагадаг хүмүүс ямар ч хүнийг биширдэггүй, шүтээнд шүтэн мөргөдөггүй, ямар ч хүнд шүтэн мөргөдөггүй. Тэд Христ бол үнэн гэдэгт л итгэдэг. Тэд Христийн үг үнэн гэдэгт л итгэдэг. Тэд ямар ч хүнийг биширч, шүтэн мөргөдөггүй. Бурханыг дагана гэж үүнийг хэлдэг. Бурханыг дагадаг хүмүүс зөвхөн Бурханы үгэнд төвлөрч, зөвхөн Бурханы ажилд төвлөрч, зөвхөн Ариун Сүнсний ажилд төвлөрч, бусад бүх зүйлийг орхиж чаддаг. Бурханы жинхэнэ дагагч байх гэж үүнийг хэлдэг. Бурханыг дагадаг хүмүүс бусдад тал олохын тулд бус, зөвхөн Бурханы таалалд нийцэхийн тулд үүргээ биелүүлдэг. Тэд ямарваа байр суурь, алдар хүнд олох гэж бус, наймаалцах гэж ч бус, зөвхөн Бурханы хайрыг хариулах, Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд л үүргээ биелүүлдэг.

Аминд орох тухай номлол, нөхөрлөл (V) дэх “Бурханыг чин үнэнээсээ дагана гэдэг юу болох тухай”-аас

No comments:

Post a Comment