2018/09/10

5. Хүн Бурхантай харилцах хэвийн харилцааг хэрхэн бий болгох вэ?

5. Хүн Бурхантай харилцах хэвийн харилцааг хэрхэн бий болгох вэ?

5. Хүн Бурхантай харилцах хэвийн харилцааг хэрхэн бий болгох вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Хүмүүс зүрх сэтгэлээрээ Бурханы Сүнстэй холбогдсоноор Бурханд итгэж, Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгаж, үүгээрээ Түүний сэтгэл ханамжийг олж авдаг; зүрх сэтгэлээрээ Бурханы үгтэй холбогдох үед Бурханы Сүнс тэдний сэтгэлийг хөдөлгөдөг. Хэрвээ чи зүй зохистой сүнслэг амьдралд хүрч, Бурхантай зүй зохистой харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах ёстой. Зүрх сэтгэлээ бүхэлд нь Бурханд уудалсны дараа л чи аажмаар зүй зохистой сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлдээ зүрх сэтгэлээ Түүнд өгөхгүй бол, хэрвээ тэдний зүрх сэтгэл Түүнд байхгүй, тэд Түүний ачааг өөрийн мэт үзэхгүй бол тэдний хийж байгаа бүхэн Бурханыг мэхэлж байгаа бөгөөд энэ нь бүгд шашны хүмүүсийн зан төлөв юм-энэ нь Бурханы магтаалыг хүлээн авч чаддаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас

Эхлээд чи өөрийн зүрх сэтгэлийг Бурханы үгэнд зориулах ёстой. Чи өнгөрсөн үеийн Бурханы үгийг эрж хайх ёсгүй бөгөөд тэднийг судалж эсвэл өнөөдрийн үгтэй харьцуулах ёсгүй. Үүний оронд чи өөрийнхөө зүрх сэтгэлийг Бурханы бодитой үгэнд бүрмөсөн зориулах ёстой. Хэрвээ өнгөрсөн үеийн Бурханы үгийг, сүнслэг номнуудыг эсвэл номлолын бусад тэмдэглэлүүдийг уншихыг хүсдэг бөгөөд Ариун Сүнсний бодитой үгийг дагадаггүй хүмүүс байвал тэд хамгийн тэнэг хүмүүс юм; Бурхан тийм хүмүүсийг жигшдэг. Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаа бол өөрийн зүрх сэтгэлээ Бурханы бодитой айлдваруудад бүрмөсөн зориул. Энэ бол чиний биелүүлэх ёстой эхний зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Зөвхөн Бурханы үгсийг идэж уух суурин дээр Түүнийг мэдэж, Түүнийг ханамжуулж эхэлснээр л хүн аажмаар Түүнтэй зөв харилцаа тогтооно. Түүний үгсийг идэж уун, хэрэгжүүлэх нь Бурхантай харилцах хамгийн сайн хамтын ажиллагаа бөгөөд энэ бол Түүний ардын нэг болохын хувьд хамгийн сайн гэрчлэл хийх дадал юм. … Зөв зохист сүнслэг амьдралд хүрэхийн тулд эхлээд Бурханы үгсийг идэж уун, тэдгээрийг хэрэгжүүл; энэ суурин дээр хүн ба Бурханы хооронд зөв харилцаа тогтоо.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол үнэний бодит байдалд орсон хүмүүс юм”-аас

Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаснаар Бурхантай бүрэн дүүрэн хэвийн харилцаа тогтоож чадна. Бурхантай энгийн харилцаатай байна гэдэг нь Бурханы ямар ч ажилд эргэлзэхгүй эсвэл үгүйсгэхгүй байж, үүнд захирагдах явдал бөгөөд түүнчлэн Бурханы өмнө зөв хүсэл зорилготой байж, өөрийнхөө талаар бодолгүй, чиний юу хийж байгаа хамаагүй Бурханы гэр бүл хамгийн чухал гэдэгт үргэлж сонирхолтой байж, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтанд захирагдах юм. Чи юу ч хийсэн бай Бурханы өмнө зүрх сэтгэлээ чимээгүй байлгах чадамжтай байж; чи Бурханы хүслийг ойлгохгүй байлаа ч гэсэн өөрийн үүрэг, хариуцлагыг чадлынхаа хирээр биелүүлсээр байх ёстой. Бурханы хүсэл чамд илчлэгдэхийг хүлээж, тэгээд түүнийг хэрэгжүүлэхэд хожимдоно гэж байхгүй. Чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн болсноор чи хүмүүстэй мөн хэвийн харилцаатай болох болно. Бүх зүйл Бурханы үгийн үндсэн дээр бий болдог. Бурханы үгсийг идэж уугаад Бурханы шаардлагын дагуу хэрэгжүүлж, харах өнцгөө зөв гаргаж, Бурханыг эсэргүүцэх эсвэл сүмийг үймүүлэх зүйлсийг бүү хий. Ах, эгч нарын аминд ашиг тус өгөхгүй зүйлсийг бүү хий, бусад хүмүүст тус дэм болохгүй зүйлсийг бүү хэл, ичгэвтэр зүйлс бүү хий. Бүх зүйлийг хийхдээ шударга бөгөөд хүндэтгэлтэй байж, Бурханы өмнө тэднийг үзүүлэхүйц байлга. Бие махбод заримдаа сул дорой байдаг хэдий ч чи өөрийн ашиг тусад шуналгүй Бурханы гэр бүлд ашиг тустай байлгахад хамгийн их ач холбогдол өгч, зөвт байдлыг биелүүлж чадна. Хэрэв чи ийм маягаар хэрэгжүүлж чадвал чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн болох болно.

Чи аливаа зүйлийг хийхдээ сэдэл чинь зөв эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв чи Бурханы шаардлагын дагуу үйлдэж чадах аваас чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн байгаа хэрэг юм. Энэ бол хамгийн наад захын шалгуур үзүүлэлт. Хэрэв чи өөрийн сэдлийг шалгахад тэндээс буруу зүйлс илэрч, хэрэв чи тэднийг үл тоомсорлож, Бурханы үсгийн дагуу үйлдэж чадах юм бол чи Бурханы өмнө зөв нэгэн болох болно. Энэ нь чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн байгааг, мөн чиний хийж байгаа бүхэн өөрийнхөө төлөө бус, Бурханы төлөө гэдгийг харуулах болно. Чи ямарваа нэгэн зүйлийг хийх эсвэл хэлэх бүртээ зүрх сэтгэлээ зөв байлгаж, зөв шударга байж, өөрийн сэтгэл хөдлөлд хөтлөгдөлгүй эсвэл өөрийн хүслийн дагуу үйлдэхгүй байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэгчдийн өөрсдийгөө авч явах зарчим юм. Хүний сэдэл болон биеийн хэмжээ нь жижиг зүйлд илчлэгдэж болох ба тиймээс Бурханаар төгс болгуулах замд орох хүмүүсийн хувьд тэд эхлээд өөрсдийн сэдэл болон Бурхантай харилцах харилцаагаа шийдвэрлэх хэрэгтэй. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсон

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурхантай ямар харилцаатай байгаа вэ”-ээс

Хэрвээ чи Бурхантай зүй зохистой харилцаатай байхыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой бөгөөд энэ суурин дээрээ үндэслээд бас бусад хүмүүстэй зүй зохистой харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай зүй зохистой харилцаатай биш бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу хийх чинь хамаагүй, хэр шаргуу ажилладаг чинь эсвэл хэр их эрч хүч гаргаж байгаа чинь хамаагүй энэ нь хүний амьдралын гүн ухаанд харьяалагдана. Чи хүний өнцөг, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах өөрийн байр суурийг хадгалж байгаа ба ингэснээр тэд чамайг магтах болно. Чи Бурханы үгийн дагуу хүмүүстэй зүй зохистой харилцаа тогтоодоггүй. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй боловч Бурхантай зүй зохистой харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байхыг хүсэж байгаа бол бүх хүнтэй харилцах чиний харилцаа аяндаа зүй зохистой болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас

Хүний нөхөрлөл:

Бурхантай зөв харилцаа тогтоох үедээ бид юунаас эхлэх ёстой вэ? Хамгийн чухал зүйл бол Бурханд залбирч байх үедээ зүрх сэтгэлээсээ ярих явдал юм. Та ойлгож байна уу? Жишээлбэл, та “Өө Бурхан минь, олон ах эгч нар маань өөрсдийгөө бүхэлд нь Танд зориулж байгааг би харж байгаа ч миний сүнсний өндөр дэндүү жижиг. Би өөрийн ахуй амьдрал, ирээдүй, махан бие маань ирээдүйд тулгарч болзошгүй хүндрэл бэрхшээлийг давж туулж чадах эсэх талаар бодож байна. Би бүх зүйлээ орхиж чадахгүй. Би Танд өртэй болсон. Та намайг аварч, гэгээрүүлж, Таны төлөө арай эрт золиос гаргах боломж олгооч. Би өөрт байгаа бүхнээ Танд өгөхийг хүсэж байна” гэж та хэлдэг. Та энэ залбирлын талаар юу гэж бодож байна вэ? (Маш үнэн.) Та залбирах үедээ “Тэд яаж ийм их сүнсний өндөртэй байдаг байна аа? Бид ижил төрлийн гэр бүлээс гаралтай шүү дээ. Тэд өөрсдийгөө Бурханд бүтэн цагаар зориулж байхад би яагаад чадахгүй байна вэ? Надад үнэн үнэхээр дутагдаж байна. Би үргэлж махан биеэ анхаарч халамжилдаг. Надад хангалттай итгэл үнэмшил алга. Өө Бурхан минь, Таныг намайг гэгээрүүлж, Танд үнэн сэтгэлээсээ итгэж, Таны төлөө эртнээс золиос гаргах боломжийг надад олгоосой гэж би хүсэж байна. Таны агуу хүсэл бол бид үнэнийг ойлгодог болж, үнэнийг бодит байдалд руу орж, эцэст нь үнэн болон хүнлэг чанартай нэгэн болох явдал юм. Ийм байдлаар бид Таныг гэрчилж, Таны хүслийг биелүүлж, Таныг алдар нэртэй болгох үйлсэд өөрсдийгөө бүрэн зориулж чадах болно. Бурхан минь, надад нигүүлсэнгүй хандаж, намайг удирдан чиглүүлж өгнө үү. Би бол их зантай, өчүүхэн сүнсний өндөртэй, итгэл үнэмшилгүй хүн гэдгийг Та мэддэг.” Энэ бол зүрх сэтгэлээсээ ярьж байгаа хэрэг юм. Хэрэв та Бурхантай өдөр бүр үүний нэгэн адилаар зүрх сэтгэлээсээ ярилцдаг болвол Тэрээр таны чин сэтгэл болон Түүнийг мэхэлж эсвэл Түүнд бялдуучилж, хуурахыг оролдоогүй гэдгийг мэдэх болно. Үүний дараа Ариун Сүнс Өөрийг ажлыг хийх болно. Бурхантай зөв харилцаа тогтоох гэдэг нь ийм утгатай юм. Бид бол бүтээлүүд бөгөөд Бурхан бол Бүтээгч юм. Бүтээлүүд Бүтээгчийнхээ өмнө зогсох үедээ юуг эзэмшиж байх ёстой вэ? Жинхэнэ дуулгавартай байдал, хүлээн зөвшөөрөлт, итгэл үнэмшил ба сүсэг бишрэл. Тэд зүрх сэтгэлээ бүхэлд нь Бурханд өгөх ёстой. Тэд Түүнээр удирдан чиглүүлэгдэж, ноёлуулж, төлөвлүүлэхийг эрэлхийлэх ёстой. Үүн шиг залбирч, эрэлхийлэх нь зөв юм. Бурхантай зөв харилцаа тогтоох гэдэг нь ийм утгатай юм.

Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 134)

Тэгвэл та Бурхантай хэрхэн зөв харилцаа тогтоож чадах вэ? Үүнд хэд хэдэн зарчим багтсан байдаг. Эхнийх нь бол та Бурханы төгс хүчин, мэргэн ухаанд итгэх ёстой, Бурханы бүх үг биелнэ гэдэгт итгэх ёстой. Энэ бол үндэс суурь нь юм. Хэрэв та Бурханы үгсэд итгэдэггүй бол ямар ч хэрэг байхгүй. Учир нь танд жинхэнэ итгэл үнэмшил байхгүй гэдгийг харуулж байна. Бурханы төгс хүчинд үл итгэснээр жинхэнэ итгэл үнэмшилгүй гэдгээ харуулж байна. Хоёрдугаарт та зүрх сэтгэлээ Бурханд өгч, таны бүх зүйлийг хяналтандаа авахыг Бурханд зөвшөөрөх ёстой. Гуравдугаарт та Бурханы ажиглалтыг хүлээн авах ёстой, энэ бол чухал юм. Хэрэв Бурхан таны залбирлууд болон нөхөрлөл, таны үйлдэл болон үгсийг ажиглахыг та хүлээн авахгүй бол та Бурхантай жинхэнэсээ нөхөрлөж чадах уу? Таны зүрх сэтгэлд юу байгааг Түүнд хэлж чадах уу? Та Бурханы ажиглалтыг хүлээн авах ёстой. Та ярих үедээ зөвхөн өөрийнхөө төлөө залбирдаг, таныг ярих үед таны хэлж буй зүйлс худал хуурмагтай холилдож, буруу санаа зорилго тээж, хужир нэмсэн худал үгсээр дүүрэн байдаг. Хэрэв та Бурханы ажиглалтыг хүлээн авахгүй бол та үүнийгээ яаж биелүүлэх юм бэ? Зөвхөн Бурханы ажиглалтыг хүлээн авснаар л та буруу зүйл хэлэх үедээ, утга учиргүй үгс хэлснийхээ дараа, амлалт хэлснийхээ дараа та “Өө, би Бурханыг хуураад байгаа юм биш биз дээ? Яагаад Бурханыг хуурч байгаа юм шиг санагдаад байна вэ?” гэж боддог болно. Харав уу? Бурханы ажиглалт ингэж ажилладаг юм. Бурханы ажиглалтыг хүлээн авах нь маш чухал. Дөрөвдүгээрт та бүх зүйлд үнэнийг эрэлхийлж сурах ёстой. Сатаны философид найдаж, аливаа юмыг өөрт хэрэгтэй эсэхэд тулгуурлан хийдэг байж болохгүй. Та үнэнийг эрэлхийлж, үнэнийг утга учиртай болгосны дараа та үнэнийг бодит амьдралд хэрэгжүүлэх ёстой. Хувийн ашиг хонжооноос үл хамааран та үнэнийг хэрэгжүүлж, үнэнийг хэлэхийн зэрэгцээ шударга үнэнч хүн байх ёстой. Энэ бол завшвал зохих ерөөл юм, таны давуу талыг ашигласнаар Бурхан таны цаашид үргэлжлүүлэн ерөөх болно. Абрахам олон удаа ашиглагдаж байсан бөгөөд тэрээр хүмүүстэй харилцахдаа үргэлж буулт хийдэг байсан. Тэр байтугай түүний зарц нар “Та яагаад ийм сул дорой юм бэ? Тэдэнтэй тэмцэлдэхийг бидэнд зөвшөөрөөч” гэж гомдоллодог байсан. “Бид нар тэдэнтэй тэмцэлдэхгүй. Бүх зүйл Бурханы гарт байгаа, бусдад ашиглуулах нь зүгээр” гэж хариулдаг байсан. Үүний үр дүнд Бурхан Абрахамыг илүү их ерөөсөн. Тийм биш гэж үү? Хэрэв үнэнийг хэрэгжүүлсний улмаас та олж авах байсан хувийн ашиг хонжоогоо алдаж, үүндээ Бурханыг буруушаахгүй байвал Бурхан таныг ерөөх болно. Тавдугаарт, та бүх зүйлд үнэнийг дуулгавартай дагаж мөрддөг байх ёстой, энэ бол бас маш чухал. Үнэнд нийцсэн зүйл хэлж буй хүний хэн байхаас үл хамааран, ийм зүйл хэлж байгаа хүн бидэнтэй сайн харилцаатай байдаг эсэхээс үл хамааран, бид түүнд хэрхэн ханддаг гэдгээс үл хамааран түүний хэлж байгаа зүйл үнэнд нийцэжл байвал бид түүнийг дуулгавартай дагаж, түүний хэлсэн зүйлийг хүлээн авах ёстой. Энэ юуг харуулж байна вэ? Энэ нь хүн Бурханаас айж эмээх зүрх сэтгэлтэй гэдгийг харуулж байна. Хэрэв хүн үнэнд нийцсэн зүйл хэлдэг гурван настай хүүхдийг дуулгавартай дагаж чадвал тэр хүн аль ч талаараа бардам хүн байх уу? Энэ нь бардам зантай хүн мөн үү? Тэр өөрчлөгдсөн, түүний зан чанар хувирсан... Зургадугаарт ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ Бурханд үнэнч бай. Бүтээгдсэн бүтээлийн хувьд үүрэгт ажлаа хэзээ ч бүү мартаж бай. Хэрэв та үүрэгт ажлаа биелүүлэхгүй бол та хэзээ ч Бурханы хүлээлтийг хангаж чадахгүй. Хэрэв хүн үүргээ биелүүлэхгүй байвал тэр хүн бол хог бөгөөд Сатанд хамаардаг хүн байна. Хэрэв Бурханы өмнө үүрэгт ажлаа биелүүлж чадвал энэ нь түүнд тавигдах дүн байх тул тэрээр Бурханы хүмүүсийн нэг байна. Хэрэв тэрээр үүргээ маш сайн биелүүлсэн бол тэрээр нэр хүндтэй бүтээл байх болно, хэрэв үүргээ биелүүлж чадаагүй бол нэр хүндтэй бүтээл биш байх бөгөөд Бурханы зөвшөөрлийг хүлээж авахгүй. Тиймээс хэрэв хүн үүргээ биелүүлэхдээ Бурханд үнэнч байж чадвал, дараа нь тэрээр Бурхантай уялдаатай байж чадвал Бурхан түүнийг ерөөхгүй байна гэж үү? Бурхан түүнтэй хамт байхгүй гэж үү? Долоодугаарт бүх зүйлд Бурханы талд байж, Бурхантай таарч тохирдог байж, Бурхантай нэг бай. “Хэрэв эцэг эх минь Бурханыг эсэргүүцсэн ямар нэг зүйл хэлвэл би Бурханы талд зогсож, тэд миний эцэг эх мөн хэдий ч тэдэнтэй маргалдаж, тэднийг үгүйсгэж, тэднийг хүлээн авахгүй байх болно. Хэрэв тэдний хэлж байгаа зүйл үнэнд үл нийцэж байвал тэд Бурханы эсрэг босож, Бурханыг эсэргүүцэж байгаа гэсэн үг тул би эцэг эхийнхээ талд биш, харин Бурханы талд зогсох болно” гэж хэл. Энэ нь гэрчлэл биш гэж үү? Энэ нь Сатаныг шившиг болгож чадах уу? (Тийм, чадна.)... Хэрэв хүн эдгээр долоон зарчмыг дагаж баримталж чадвал Бурханыг олж авч чадах уу, надад хэлээч? Тэр хүн Бурханы зөвшөөрлийг авах болов уу? (Тийм, тэр авна.) Тэгвэл түүний Бурхантай тогтоосон харилцаа бүхэлдээ хэвийн гэсэн үг үү? (Тийм, хэвийн.) Эдгээр долоон зарчим нь маш чухал, бараг хэт чухал юм.

Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 135)

No comments:

Post a Comment