2018/09/19

14. Шашны зан үйлд оролцоно гэж юу вэ?

14. Шашны зан үйлд оролцоно гэж юу вэ?

14. Шашны зан үйлд оролцоно гэж юу вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Хэвийн сүнслэг амьдрал гэдэг нь залбирал, магтуу дуу, чуулганы амьдрал, Бурханы үгийг идэж уух болон бусад тийм хэрэгжүүлэлтээр хязгаарлагддаггүй, харин энэ нь шинэ, эрч хүчтэй сүнсний амьдралаар амьдрахыг хэлнэ. Энэ нь аргандаа бус харин үр дүндээ байгаа юм. Ихэнх хүмүүс, хэвийн сүнслэг амьдралтай байхын тулд залбирч, магтан дуулж, Бурханы үгсийг идэж ууж эсвэл Бурханы үгийг ойлгохын тулд хичээх хэрэгтэй гэж боддог. Ямар нэгэн үр дүн байх, эсвэл жинхэнэ ойлголт байгаа эсэх нь хамаагүй эдгээр хүмүүс гадаад талын үйл явдалд анхаарч үр дүнд анхаарлаа хандуулдаггүй—тэд бол шашны зан үйл дотор амьдарч байгаа хүмүүс бөгөөд сүм дотор амьдарч байгаа хүмүүс биш төдийгүй хаант улсын ард түмэн ч биш. Ийм хүний залбирал, магтаал, Бурханы үгсийг идэж ууж буй нь бүгд дүрэм журмын дагуу бөгөөд тэд тэдгээрийг албадлагаар хийж, чиг хандлагад нийцүүлэн хийдэг; тэд сайн дураараа эсвэл чин зүрхнээсээ хийдэггүй.
Эдгээр хүмүүс хэчнээн их залбирч магтан дуулах нь хамаагүй огтоос ямар ч үр дүн байхгүй байх болно, учир нь тэдний хийж буй бүх зүйл шашны дүрэм журам болон зан үйл бөгөөд тэд Бурханы үгийг хэрэгжүүлдэггүй. Зөвхөн арга барилд л анхаарч, Бурханы үгийг дагаж мөрдөх дүрэм журам мэт авч үзсэнээр ийм хүн Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа бус харин махан биеийн хүслийг хангаж, бусдад гайхуулахын тулд аливаа зүйлийг хийж байдаг. Ийм төрлийн шашны зан үйл ба дүрэм журам нь Бурханаас биш харин хүнээс гардаг. Бурхан дүрэм журмыг мөрддөггүй, ямар ч хуулийг сахидаггүй; Тэр өдөр бүр шинэ зүйлийг хийдэг бөгөөд Тэр бодит ажил хийдэг. Гурван-Өөрөө сүмийн хүмүүс шиг өдөр бүрийн өглөөний цаг, оройн залбирал, хоолны өмнөх талархал, бүх зүйлд талархлаа илэрхийлэх зэрэг өөр бусад иймэрхүү зан заншлыг эдгээр хүмүүс хэчнээн их хийсэн ч эсвэл хэчнээн удаан хэрэгжүүлсэн ч хамаагүй тэдэнд Ариун Сүнсний ажил байхгүй байх болно. Хэрэв хүмүүс дүрэм журмын дотор амьдарч үүнийг хэрэгжүүлэхэд өөрсдийн зүрх сэтгэлээ зориулах аваас Ариун Сүнс ажиллах ямар ч арга зам байхгүй, учир нь хүмүүсийн зүрх сэтгэл дүрэм журамд эзлэгдэж, хүний үзхүйд автагдсан; тиймээс Бурхан ажлаа хийх ямар ч арга зам байхгүй байна; хүмүүс зүгээр л үргэлжид хуулийн хяналт дор амьдрах бөгөөд ийм төрлийн хүмүүс хэзээ ч Бурханы магтаал сайшаалыг хүлээн авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдралын тухай”-аас

Бурханд өртэй талаараа үргэлж дүр эсгэдэг хүмүүс байдаг. Тэд өдөр хоногийг хөмсгөө зангидан санаа зовнисон байдалтай, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өнгөрүүлдэг. Хэчнээн жигшүүртэй вэ! Хэрвээ чи түүнээс “Чи Бурханд ямар өртэй юм бэ? Надад хэлээч!” гэж асуувал тэр хэлэх үггүй болдог. Хэрвээ чи Бурханд үнэнч бол, олон нийтийн дунд бүү ярь, харин Бурханыг хайрлах хайраа харуулахдаа өөрийнхөө бодит хэрэгжүүлэлтийг ашиглаж, чин үнэнч сэтгэлээр Түүнд залбир. Бурхантай харьцахдаа зөвхөн үгс ашиглаж байгаа хүмүүс бол цөм хоёр нүүртнүүд! Зарим нь залбирал болгондоо Бурханд өртэйгээ ярьж, Ариун Сүнс хөдөлгөөгүй байхад хүртэл залбирах бүрдээ мэгшин уйлж эхэлдэг. Ийм хүмүүс шашны зан үйл болон үзэлд автсан бөгөөд тэд, тийм үйлдлүүд Бурханд таалагддаг ба өнгөц сүсэг бишрэл эсвэл гунигт нулимс нь Бурханы таашаадаг зүйл гэж үргэлж итгэн, тухайн зан үйл, үзлээр амьдардаг. Ийм утгагүй зүйлсээс ямар сайн зүйл гарах вэ? Даруу байдлаа харуулахын тулд, бусдын өмнө ярих үедээ зарим нь эелдэг зөөлөн дүр үзүүлдэг. Зарим нь бусдын өмнө ямар ч хүч чадалгүй хурга адил зориуд зусарддаг. Хаанчлалын ардуудын төрх байдал энэ мөн үү? Хаанчлалын хүн цог золбоотой агаад эрх чөлөөтэй, гэм зэмгүй агаад нээлттэй, үнэнч агаад хайр татам байх ёстой; тухайн хүн эрх чөлөөтэй амьдрах ёстой. Тэр жудагтай агаад нэр хүндтэй, иймд хаашаа ч явсан гэрчлэлд зогсож чаддаг; тэр Бурхан болон хүмүүсээр хайрлагддаг нэгэн юм. Шинээр итгэж эхэлж байгаа хүмүүст гадаад талын хэт олон хэрэгжүүлэлт байдаг; тэд эхлээд харьцалт болон эвдэлтийн үеийг туулах ёстой. Зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэг хүмүүс гадна талдаа бусдаас ялгардаггүй, гэвч тэдний үйлдэл болон үйл хэрэг бусдад магтууштай байдаг. Зөвхөн ийм хүмүүсийг Бурханы үгийг амьдран харуулж байгаа гэж хэлж болно. Хэрвээ чи өдөр болгон энэ, тэр хүнд сайн мэдээ номлож, тэднийг аврал руу аваачдаг ч эцсийн эцэст дүрэм болоод хоосон сургаалаар амьдарч байгаа бол чи Бурханд алдар авчирч чадахгүй. Ийм байдалтай хүмүүс бол шашны хүмүүс, бас хоёр нүүртнүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой”-аас

Бүтэн сайн өдрийг ч гэсэн (иудейчүүдийн тэмдэглэдэг Амралтын өдөр) бас Бурхан жигшдэг; нийгмийн харилцаа болон хүмүүсийн хоорондох энэ ертөнцийн харилцаа холбоог Бурхан бүр илүүтэй зэвүүцэн голдог. Хүн бүхний мэддэг Хаврын Баяр болон Зул сарын баярыг Бурхан зарлигдаагүй, тэр ч бүү хэл эдгээр баярын өдрүүдийн тоглоом, чимэглэл (баярын шүлэг, Шинэ Жилийн бялуу, салют, дэнлүү, Зул сарын бэлэг, Зул сарын үдэшлэг, Ариун Цуглаан) зэрэг нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх шүтээн биш гэж үү? Амралтын Өдрийн талх хуваалт, дарс, сайхан зотон даавуу зэрэг нь бүр ч гарцаагүй шүтээн билээ. Лууны толгой өргөх Өдөр, Луун Завины Баяр, Намрын Дунд сарын Баяр, Лаба фестиваль, Шинэ жилийн өдөр гэх мэтийн Хятадад түгээмэл байдаг янз бүрийн уламжлалт баяр наадам мөн Улаан өндөгний баяр, Баптисмын өдөр, Зул сарын баяр гэх мэт шашны ертөнц дэх ямар ч утга учиргүй баярууд нь өнөөг хүртэл эрт дээр үеэс уламжлагдан ирсэн бөгөөд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд бүгдээрээ тохирохгүй юм. Хүмүүсийн баялаг төсөөлөл болон “уран сэтгэмж” нь, тэдгээрийг өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирэх боломжтой болгосон. Тэдгээр нь өө сэвгүй харагддаг боловч үнэндээ хүн төрөлхтнөөр тоглосон Сатаны заль мэх юм. Тэнд Сатанууд хэдий чинээ их бөөгнөрнө, тэр газар нь хэдий чинээ их хоцрогдсон, доройтсон байх ба феодалын ёс заншил төдий чинээ гүн тогтсон байдаг. Эдгээр зүйлс нь хүмүүсийг хөдлөх аргагүй болтол нь чанга чанд барьдаг. Шашны ертөнц дэх олон баяр ёслол нь агуу өвөрмөц харуулж, Бурханы ажилтай холбох гүүрийг бүтээх мэт харагддаг, гэхдээ тэдгээр нь үнэндээ Бурханы талаар мэдүүлэхгүйн тулд хүмүүсийг хүлж багласан Сатаны баригдашгүй уяа, Сатаны заль мэх юм. Үнэндээ, Бурханы ажлын үе шат дуусах үед тухайн үеийн хэрэгсэл болон хэв маягийг Тэр ямар ч ул мөргүйгээр аль хэдийн устгасан байдаг. Гэсэн хэдий ч “үнэн сүсэгт итгэгчид” тэдгээр материаллаг биетүүдийг шүтэн мөргөсөөр байдаг; ингэх зуураа тэд Бурханд юу байгааг огтхон ч судлахгүйгээр сэтгэлийнхээ мухарт хийж орхидог, харахад Бурханыг гэсэн хайраар дүүрэн мэт байдаг ч үнэндээ Түүнийг аль хэдийн гэрээсээ хөөн гаргасан ба шүтэн мөргөхийн тулд Сатаныг ширээн дээр тавьсан байдаг. Есүсийн хөрөг, Загалмай, Мариа, Есүсийн Баптизм болон Сүүлчийн Зоог энэ бүгдийг хүмүүс Тэнгэрийн Эзэн мэт сүсэглэн хүндэлдэг ба тэгэнгээ “Бурхан Эцэг минь” хэмээн ахин дахин хашхирдаг. Энэ бүхэн нь доог тохуу биш гэж үү? …

Хүний зан чанарыг өөрчлөх шилдэг арга бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх гүнзгий хордсон эдгээр зүйлийг эсрэгээр нь эргүүлж, өөрсдийн үзэл суртал, ёс суртахууныг өөрчилж эхлэх боломжийг хүмүүст олгох явдал юм. Юун түрүүнд, эдгээр бүх шашны зан үйл, шашны үйл ажиллагаа, жил, сар болон баяр наадмыг бүгдийг нь Бурхан үзэн яддаг гэдгийг хүмүүс тодорхой ойлгох хэрэгтэй. Тэд феодалын нийгмийн үзэл суртлын эдгээр гав гинжнээс чөлөөлөгдөж, өөрсдөд нь гүн гүнзгий суусан дур сонирхол болон мухар сүсгийн ул мөр болгоныг арилгах ёстой. Эдгээр нь бүгд хүний оролтонд хамаардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”-оос

Хүний нөхөрлөл:

Хэвийн сүнслэг амьдрал нь хэвийн залбирал, хэвийн байдлаар Бурханы үгийг идэж уух, үнэний талаар хэвийн нөхөрлөх, өөрийн үүргийг хэвийн замаар гүйцэтгэх, магтан дууллуудыг хэвийн байдлаар дуулах зэргийг багтаана. Иймэрхүү практик нь үнэн рүү орох болон зан чанарын өөрчлөлтөд маш их ач холбогдолтой. Гэвч шашны зан үйлүүд нь хийсэн дүр үзүүлдэг, үг хэллэг нь зүрх сэтгэлгүй, хайхрамжгүй, өнгөц бөгөөд хоёр нүүртэй. Энэ бүгд нь Бурханыг мэхлэх өнгөн талын арга юм. Шашны зан үйлийн гүйцэтгэл нь бодит байдлаас саланги бөгөөд практикт огтхон ч ойр биш юм. Энэ нь зөвхөн бусдад зориулсан шоу мэт аман яриа бөгөөд үр нөлөө огт байхгүй. Хэвийн сүнслэг амьдрал бодит байдалд бүрэн тулгуурладаг. Бодит байдалтай холбогдсон холбоо нь үүнийг бий болгодог бөгөөд дотоод зүрх сэтгэлээс үүдэлтэй чин сэтгэл нь үүнээс ч илүү юм. Тиймээс энэ нь ихээхэн үр нөлөөтэй бөгөөд Бурхан үүнийг хүлээн зөвшөөрдөг. Жишээ нь, энгийн залбирлыг авч үзье. Энэ нь хүний өөрийн хүндрэлээс эхэлдэг бөгөөд амьдралын хэрэгцээнээс үүсдэг. Энэ нь дотоод сэтгэлийн яралтай хэрэгцээний илэрхийлэл бөгөөд тиймээс Ариун Сүнсний ажлыг хүлээн авдаг. Гэхдээ шашны зан үйлийн нөхцөл дэх залбирал энэ зарчмыг зөрчдөг. Хүн ямар ч цагт, эсвэл ямар ч газар, мэдрэмжгүйгээр, залхсан эсвэл зүрх сэтгэлдээ утгагүй санагдсан үедээ цөөн хэдэн залбирал санаандгүй хэлж болно. Тэр Ариун Сүнсний ажлыг хэрхэн хүлээн авч чадах вэ? Тэр залбирахыг хүсэхгүй байгаа нь тодорхой боловч өөрийгөө хүчлэн залбирч байна. Энэ нь зарчмыг зөрчсөн зүйл юм. Ердийн нөхцөлд хүн байнга залбирч чадахгүй; харин залбираагүй үедээ Бурханы үгийг идэж, уух боломжтой, мөн үнэний талаар нөхөрлөх боломжтой. Учир нь сүнслэг амьдралыг зохицуулах боломжгүй. Энэ нь зөвхөн өөрийн чинь нөхцөл байдал болон бодит хэрэгцээний дагуу тодорхойлогдоно. Зөвхөн энэ байдалд л үр дүн сайн байна. Жинхэнэ сүнслэг амьдрал хэвийн бөгөөд байгалийн жамаар явах үед тохиолддог. Энэ нь дүрэм журмыг сахин мөрдөхөөс яавч бүрдэхгүй, эсвэл ёс заншил ч хийдэггүй. Шашны зан үйлүүд нь бүгд дүрэм журам ба хүний гараар хийсэн үзүүлэн бөгөөд чин сэтгэлээсээ эрэлхийлдэггүй. Тиймээс Бурхан тэднийг хоёр нүүртэй хэмээн дууддаг. Хэвийн сүнслэг амьдрал нь Бурханы ажлыг туулснаас үүдэж гарах бөгөөд Ариун Сүнсний ажил ба хүний санаачилсан үйлдлийн нэгдэл юм. Хэдийгээр энэ төрлийн сүнслэг амьдрал дүрэм журам, ёс заншилгүй ч гэсэн жинхэнэ тодорхой үр дүнг авчирдаг. Шашны ёслолоос хэвийн сүнслэг амьдрал руу шилжих үед та Бурханд итгэх итгэлийн зөв замд орно.

Дээрхийн нөхөрлөлөөс

No comments:

Post a Comment