44. Бурханы хүмүүс гэж юу вэ? Үйлчлэл үзүүлэгчид гэж юу вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Тийм болохоор шинэ хандлага байх болно: Миний үгийг уншиж, үүнийг өөрсдийн амь хэмээн хүлээн зөвшөөрдөг хүмүүс бол Миний хаанчлалын хүмүүс юм. Нэгэнт тэд Миний хаанчлалд байгаа болохоор тэд бол хаанчлал дахь Миний ард билээ. Миний үгээр чиглүүлэгдэхдээ хэдий тэд Миний ардад хамаарах боловч Миний “хөвгүүдээс” огтхон ч дор биш юм. Миний ардын хувьд бүгд Миний хаанчлалд үнэнч байж, өөрсдийн үүргээ биелүүлэх ёстой бөгөөд Миний засаг захиргааг зөрчсөн хүмүүс Миний шийтгэлийг хүлээн авах ёстой. Энэ бол та бүхэнд өгөх Миний анхааруулга билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Нэг дэх айлдвар”-аас
Зөвхөн Бурханы өмнө амар амгалан байж чаддаг хүмүүс л аминд анхаарал хандуулж, сүнсээрээ нөхөрлөхөд анхаарал тавьж, Бурханы үгээр цангаж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүс билээ. Бурханы өмнө амар амгалан байхад ямар ч анхаарал хандуулдаггүй, Бурханы өмнө амар амгалан байхыг хэрэгжүүлдэггүй бүх хүмүүс бол энэ дэлхийтэй бүрмөсөн холбогдсон, амьгүй, хий хоосон ямар ч хэрэггүй хүмүүс юм; хэдий тэд Бурханд итгэдэг гэж хэлсэн ч гэсэн энэ нь зүгээр л дүр үзүүлж байгаа хэрэг юм. Бурхан эцэст нь төгс болгож, бүрэн дүүрэн болгодог хүмүүс нь Бурханы өмнө амар амгалан байж чаддаг хүмүүс билээ. Тиймээс Бурханы өмнө амар амгалан байдаг хүмүүс нь агуу ерөөл хүртсэн хүмүүс байдаг. Өдрийн цагаар Бурханы үгийг идэж уухад бага цаг зарцуулдаг, гадаад талын хэрэг явдалд хэт автдаг, амийн оролтонд анхаарал хандуулдаггүй хүмүүс нь бүгд ирээдүйд хөгжин дээшлэх төлөвгүй хоёр нүүртнүүд юм. Бурханы өмнө амар амгалан байж, Бурхантай чин сэтгэлээсээ ярилцаж чаддаг хүмүүс бол Бурханы хүмүүс билээ.
“Бурханы сонгосон хүмүүс” гэж юуг хэлж байна вэ? Бурхан бүх зүйлийг бүтээсний дараа хүн төрөлхтөн дундаас Өөрийг нь дагадаг бүлэг хүмүүсийн сонгоод, тэднийг зүгээр л “Бурханы сонгосон хүмүүс” гэж нэрлэсэн. … Бурхан тэднийг сонгоно гэдэг нь тэд агуу ач холбогдолтой байна гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Бурхан эдгээр хүмүүсийг бүтээж тэднийг төгс болгохыг хүссэн. Тэр удирдлагын ажлаа хийж дууссаны дараа эдгээр хүмүүсийг олж авна. Энэхүү ач холбогдол нь агуу биш байна гэж үү? Иймд тэд Бурханы олж авахаар төлөвлөсөн хүмүүс учраас эдгээр сонсогдсон хүмүүс Бурханд агуу ач холбогдолтой. Бурханы урьдчилан төлөвлөсөн төлөвлөгөөг орхиж үйлчлэл үзүүлэгчид, тэдний гарал үүслээс эхэлж ярилцацгаая. “Үйлчлэл үзүүлэгчид” гэдэг үгийн утга нь үйлчилдэг нэгэн гэсэн үг юм. Үйлчилдэг тэд нь түр зуурын байдаг ба тэд удаан хугацаагаар эсвэл үргэлж үүнийг хийдэггүй. Харин тэднийг түр хугацаагаар хөлсөлж ажилд авсан байдаг.
… … … …
Тэгвэл эдгээр үйлчлэл үзүүлэгчдийн үүрэг даалгавар нь юу вэ? Бурханы сонгосон хүмүүст үйлчлэх. Гол нь тэдний үүрэг даалгавар бол Бурханы ажилд үйлчилж, Бурханы ажилд хамтран ажиллаж, Бурханы сонгосон хүмүүсийг Тэр бүтээхэд хамтран ажиллах юм. … Үйлчлэл үзүүлэгчдийн ялгамж чанар бол үйлчлэл үзүүлэгч хэдий ч Бурханы хувьд тэд бол Түүний бүтээсэн бүх зүйлийн нэг бөгөөд зүгээр л тэдний үүрэг нь үйлчлэл үзүүлэгчийнх юм. Тэгвэл Бурханы бүтээлийн нэг болох чи юу гэх вэ, үйлчлэл үзүүлэгч болон Бурханы сонгосон хүмүүсийн хооронд ялгаа байдаг уу? Үнэндээ тийм юм гэж байхгүй. Нэрнээс нь хэлбэл үүнд ялгаа байгаа ба мөн чанарт ялгаа бий. Тэдний хүлээж буй үүрэг даалгаварт ялгаа байгаа ч Бурхан эдгээр хүмүүсийг ялгаварлан гадуурхдаггүй. Тэгээд яагаад эдгээр хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид гэж тодорхойлдог юм бэ? Та нар үүнийг ойлгох ёстой. Үйлчлэл үзүүлэгчид үл итгэгчдийн дундаас ирсэн. Үл итгэгчдийг дурдаж байгаа нь тэдний өнгөрсөн үе нь муу байсныг хэлж байна. Тэд бүгд шашингүй үзэлтнүүд бөгөөд тэд өмнөх амьдралдаа шашингүй үзэлтнүүд байсан. Тэд Бурханд итгэдэггүй, тэд Бурхан, үнэн, болон эерэг зүйлст дайсагнадаг. Тэд Бурханд итгэдэггүй, Бурхан байдаг гэдэгт ч итгэдэггүй юм бол тэд Бурханы үгийг ойлгох чадвартай байна гэж үү? Ерөнхийдөө тэд тэгдэггүй гэж хэлэх нь зүйтэй юм. Яг л амьтад хүний үгийг ойлгох чадваргүй байдагтай адил үйлчлэл үзүүлэгчид Бурханы юу хэлж байгааг, Түүний шаардлага юу болохыг, яагаад Тэр ийм шаардлага тавьдгийг ойлгодоггүй. Эдгээр зүйл тэдэнд ойлгомжгүй байх ба тэд гэгээрээгүй хэвээр үлддэг. Ийм учраас эдгээр хүмүүс бидний ярьсан амийг эзэмшээгүй байдаг. Амьгүйгээр хүмүүс үнэнийг ойлгож чадах уу? Тэд үнэнийг эзэмших үү? Тэд Бурханы үгийн туршлага болон мэдлэгийг эзэмшсэн байх уу? Мэдээж үгүй. Энэ нь үйлчлэл үзүүлэгчдийн уг гарал юм. Гэсэн хэдий ч Бурхан эдгээр хүмүүсийг үйлчлэл үзүүлэгчид болгосон тул тэдэнд тавих Түүний шаардлагын стандарт байсаар байдаг; Тэр тэднийг дорд үздэггүй, Тэр тэдэнд хайхрамжгүй ханддаггүй. Тэд Түүний үгийг ойлгодоггүй, амьгүй хэдий ч Бурхан тэдэнд сайхан хандах ба тэдэнд тавих Түүний шаардлагуудын стандарт байсаар байх болно. Та нар эдгээр стандартуудыг дөнгөж сая хэллээ: Бурханд үнэнч байж, Түүний хэлснийг хийх. Чи үйлчлэлдээ хэрэгтэй газар нь эцэст нь хүртэл үйлчлэх ёстой. Хэрэв чи эцэст нь хүртэл үйлчилж, үйлчлэл үзүүлэгч байхдаа үнэнч байвал, эцсийн төгсгөл хүртэл зөв үйлчилж Бурханы чамд өгсөн үүргийг төгс биелүүлж чадвал чи үнэ цэнэтэй амьдралаар амьдрах ба үлдэх боломжтой болно. Хэрэв чи илүү их хичээл зүтгэл гаргаж, илүү их чармайж Бурханыг мэдэх хүчин чармайлтаа нэмэгдүүлж Бурханы мэдлэгийн талаар бага ч гэсэн ярьж Бурханыг гэрчилж түүнчлэн хэрэв чи Бурханы хүслийн талаар зарим зүйлийг ойлгож Бурханы ажилд хамтран ажиллаж Бурханы хүслийн талаар бага зэрэг анхааралтай байвал энэхүү үйлчлэл үзүүлэгч чи хувь тавилангаа өөрчлөх боломжтой болох болно. Тэгвэл энэ хувь тавилангийн өөрчлөлт нь юу байх вэ? Чи зөвхөн үлдэх боломжтой болох биш юм. Чиний үйлдсэн зүйл, чиний хувийн хүсэл тэмүүлэл, хүсэл эрмэлзэлд үндэслэн Бурхан чамайг сонгогдсон хүмүүсийн нэг болгох болно. Энэ бол чиний хувь тавилангийн өөрчлөлт байх болно. Үйлчлэл үзүүлэгчдийн хувьд үүнээс юу нь сайн байна вэ? Тэд Бурханы сонгосон хүмүүсийн нэг болох юм. … Энэ нь сайн уу? Тийм, энэ бол сайн мэдээ. Өөрөөр хэлбэл үйлчлэл үзүүлэгчид хувирч болно. Энэ бол үйлчлэл үзүүлэгчдийн хувьд Бурхан чамайг үйлчлүүлэхээр тогтоож чи мөнхөд үүнийг хийнэ гэсэн үг биш бөгөөд заавал ийм байх ёстой биш. Чиний өөрийн үйлдэлд үндэслэн Бурхан чамайг өөрөөр зохицуулж чамд өөр хариу өгөх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө X”-аас
Хүний нөхөрлөл:
Энд би Бурханы хүмүүс гэж яг хэн болох тухай нөхөрлөх болно; Бурханд харьяалагддаг бүх хүн Хаанчлалын эрин үед үлдэж, амьд гарч чаддаг. Энэ хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авсан, шинэ амьтай хүмүүс юм. Тэд Бурханы тухай жинхэнэ мэдлэгтэй, үнэнийг хэрэгжүүлж чаддаг бөгөөд олон шалгалт, цэвэршүүлэлт, зовлон шаналал, гамшгийг туулсны эцэст төгс болгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы ажлыг туулсныхаа дараа төгс болгуулсан хүмүүсийг Бурханы хүмүүс гэнэ. Бурханд харьяалагддаг бүх хүнд гурван шинж чанар бий: Нэгдүгээрт, тэд Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй, энэ бол гол зүйл; хоёрдугаарт, тэдний хүн чанар нэлээд сайн, нэр хүнд сайтай, олон хүний сэтгэлд нийцсэн байдаг; гуравдугаарт, тэд үүргээ үнэнчээр биелүүлдэг. Хэрэв хүмүүс энэ гурван шинж чанарыг эзэмшсэн бол Бурханы хүмүүс мөн. Бурханы хүмүүсийн нэгийн хувьд, хэв чанар нь хэчнээн дээд байх нь хамаагүй; үнэн хэрэгтээ, тэр хүний хэв чанар наад зах нь дундаж бөгөөд дундаж үнэнийг ойолгож чадна, гэхдээ гол зүйл гэвэл тэр хүн Бурханыг хүндэтгэдэг зүрхтэй, хүн чанар сайтай. Тэд өөрсдийг нь хаана ч томиллоо, ямар ч үүрэг хийлгэхээр хүслээ, тэр хүн нэлээд найдвартай. Тэр хүн нүүрэн дээр чинь нэг янз байгаад, нүднээс далд өөр зан гаргадаггүй, хоёр нүүргүй, наанаа зөвшөөрчихөөд, цаанаа эсэргүүцдэггүй. Тэр хүн харин ч шударга, итгэл даахуйц, найдвар тээж болооор хүн юм. Тэрээр харин ч үнэнч, итэлтэй, найдлага хүлээж болохуйц байдаг; ийм төрлийн хүмүүс бол Хаанчлалын эрин үе дэх Бурханы хүмүүс юм.
Аминд орох тухй номлол, нөхөрлөл (IX) дэх “Хүн бүх төрлин хүний мөн чанар, очих төгсгөлийн тухай тодорхой харах ёстой”-оос
Үйлчлэл хийгч гэж хэн бэ? Бурханд итгэдэг атлаа үнэн ба амийг олж аваагүй бүх хүнийг үйлчлэл хийгч гэдэг. Ямар үүрэг гүйцэтгэдэг нь хамаагүй, тэд үйлчлэл хийгчийн ангилалд л хамаардаг. Тэдэнд амь гэж үгүй. Амь гэдгээр юуг хэлж байна вэ? Үнэнийг олж авахыг хэлж байгаа юм. Хүмүүс үнэнийг олж авмагцаа амь олж авсан байх болно. Хэрэв тэд үнэнийг олж авахгүй бол амь олж авахгүй. Хэрэв хүн Бурханы үгийг амь болгон авахгүй бол ямар үүрэг гүйцэтгэдэг нь хамаагүй, тэр хүн ердөө үйлчлэл хийгч хэвээр байна.
Аминд орох тухай номлол, нөхөрлөл (II) дэх “Хүн Бурханы эцсийн шаардлагуудыг хангах замаар л аврагдаж чадна”-аас
“Тэдний дунд, тахилч, удирдагч байгаа, ард, хөвгүүд болон үйлчлэл үзүүлэгч хүмүүс бий.” Бурханыг дагадаг хүмүүсийн дунд таван гол төрөл байдаг. Өөрөөр гэвэл таван түвшин байдаг гэж хэлж болох юм: Нэгдүгээрт, тахилчаар үйлчилдэг хүмүүс; хоёрдугаарт, удирддаг хүмүүс; гуравдугаарт, хүү нарыг бүрдүүлдэг хүмүүс; дөрөвдүгээрт, ард түмэнг бүрдүүлдэг хүмүүс; тавдугаарт, үйлчлэл хийдэг хүмүүс гэж бий. Энэ таван төрлийн хүмүүсийг Бурхан хэрхэн ангилдаг вэ? Нэг талаар Бурханы урьдчилсан төлөвлөгөөнд үндэслэж, нөгөө талаар хүмүүсийн Бурхан дахь итгэлийн эрэл ба үр дүнд үндэслэдэг. Эхний дөрвөн төрлийн хүмүүс нь тахилчид, удирдагчид, хүү нар, ард түмэн зэрэг юм; энэ дөрвөн төрлийн хүмүүсийг үнэний эрэлчид гэж хэлэхэд болно. Энэ хүмүүс Бурханаас урьдчилан төлөвлөгдсөн байдаг; тэднийг хэзээ ч устгаж болохгүй бөгөөд Бурханы гэрт үргэлж тэдэнд гэсэн орон зай байдаг. Тиймээс тэд мөнх амь олсон хүмүүс мөн үү? (Тийм ээ.) Мөнх амь олсон хүмүүс бол үнэнийг олсон хүмүүс, учир нь зөвхөн үнэн л хүний амь болж чаддаг бөгөөд зөвхөн үнэнийг олж авсан хүмүүс л мөнх амийг үнэхээр олж чаддаг. Эхний дөрвөн төрлийн хүмүүс нь үнэний эрэлчид, харин үйлчлэл хийдэг сүүлийн төрөл нь үнэний эрэлчид биш гэж байгаа нь ямар учиртай вэ? Үйлчлэл хийдэг энэ төрлийн хүн үнэнийг амиа болгодоггүй, зөвхөн Бурханд үйлчлэл хийдэг, тэд чин үнэнч зүрх сэтгэлтэй, итгэлтэй боловч үнэнд дургүй, Бурханд зүтгэлтэйгээр зарлагадаж, Бурханы төлөө үйлдэн, ямар ч бэрхшээлийг туулж, эцсээ хүртэл даган, Бурханыг хэзээ ч орхидоггүй. Иймээс энэ мэт хүмүүс үнэнч үйлчлэл хийгчдэд багтдаг бөгөөд амьд үлдэх болно, тэд мөн нэлээд сайн хүн чанартай хүмүүс байдаг. ... Тэднийг үйлчлэл хийгчдэд багтдаг гэхийн учир юу вэ? Учир нь тэд үнэнийг эрэлхийлдэггүй! Үнэнийг эрэлхийлдэг хүнд ч мөн завхрал нь ил болдог мөчүүд, ялагдан сөхөрдөг цаг үе бий боловч засуулж, харьцуулж, эсвэл Бурханы гэрээс хөөгдөн, цөөн хэдэн хүндрэл, бүтэлгүйтлийг туулмагцаа тэр ойлгодог “Үнэнгүй хүмүүс их хөөрхийлөлтэй, зүтгэлд найддаг хүн хөл дээрээ босож чаддаггүй! Хэрэв хүн үнэнийг хэрэгжүүлж чадахгүй бол, үнэнийг ойлгохгүй бол, үүргээ стандартад нийцүүлэн гүйцэлдүүлэх гэж хичээж чадахгүй, тэгэх чинь үйлчлэл хийгч биш гэж үү? Надад үнэнийг эрэлхийлэхээс өөр зам үгүй! Би үйлчлэл хийгч байж чадахгүй, би Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулж, Бурханы хайрыг хариулахын тулд үүргээ стандартын дагуу гүйцэлдүүлэх гэж хичээх ёстой.” Тэрээр сэрж, үнэнийг эрэлхийлж эхлэн, эцэстээ үнэхээр зарим үнэнийг олж, Бурханыг үнэхээр хүндэлдэг зүрх сэтгэлтэй болж эхэлдэг. Ийм хүн олон бий юу? Олон гэж би хэлж чадахгүй ч, нэлээд бий. Энэ хүмүүс үйлчлэл хийгчид үү? Тэд ард түмэнд багтдаг, учир нь тэдэнд зарим нэг үнэн, Бурханыг хүндэлдэг, Бурханыг хайрладаг зүрх сэтгэл бий. Тэд дуулгаваргүй, эсэргүү болмогцоо үүнийгээ мэдэж, Бурханд гэмшээд, өөрчлөгддөг, энэ төрлийн хүн бол үнэнээр амьдардаг хүн юм.
Та нар ард түмэн ба үйлчлэл хийгчдийн ялгаа их гэж бодож байна уу? (Тийм ээ.) Хэдийгээр ялгаа нь хэтэрхий их биш ч, мөн чанартаа тэд адилгүй. Үйлчлэл хийгчид Бурханаас өчүүхэн л эмээдэг, “Бурханыг бүү хилэгнүүл! Хэрэв чи Бурханыг хилэгнүүлбэл, шийтгэл хүртэх болно!” гэж л хэлдэг. Үүнийг Бурханд жинхэнэ хүндлэл үзүүлж байна гэж тооцох уу? (Үгүй ээ, тооцохгүй.) Бурханыг үнэхээр хүндэлдэг зүрх сэтгэлтэй хүмүүс Бурханыг хилэгнүүлэх эсэхээ бодолцоод зогсохгүй, өөрсдийнхөө үнэний эсрэг явж буй эсэх, Бурханы үгийн эсрэг явж буй эсэх, Бурханд дуулгаваргүй зүйл хийж буй эсэх, Бурханд энэ нь хор болох эсэх, Бурханы таалалд хэрхэн нийцүүлж болох тухай бодож үздэг. Тэд энэ бүх талыг бодолцдог, ингэх нь Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байгаа хэрэг юм. Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй, үнэнийг хэрэгжүүлдэг хүн наад зах нь хорон муугаас зай барьж, Бурханыг эсэргүүцэх зүйл хийдэггүй. Тэрээр энэхүү үндсэн шугамыг давдаг; Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэлтэй байна гэж үүнийг хэлдэг. Бурханыг хүндэлдэг зүрхтэй байх, Бурханаас багахан эмээдэг зүрх сэтгэлтэй байх хоёрын хооронд ялгаа байна уу? (Ялгаа байна.) Хэрв Бурханыг хүндэлдэг зүрхтэй хүн зарим үнэнийг үнэхээр ойлгож, Бурханы үгийг хэрэгжүүлж чадвал, тэр хүнд амь бий нь гарцаагүй; үнэнийг амиа болгсоон хүн ард түмэнд багтдаг. Үйлчлэл хийгчид нь үнэнийг амиа болгодоггүй, үнэнд дургүй, зөвхөн Бурханд итгэдэг. Үүнээс гадна, тэд зүтгэлтэй, хүн чанар нь наад зах нь дундаж; тэд Бурханы төлөө зарлагадах хүсэлтэй. Гэрт хэчнээн олон бэрхшээл байлаа ч, ямар ч нөхцөлтэй тэд нүүр туллаа, ямар ч шалгалттай тулгарлаа гэсэн, тэд Бурханд тууштай үйлчлэл хийж, эцсээ тултал эргэлтгүй зориулдаг. Тэд бол үлдсэн, үнэнч үйлчлэл хийгчид юм. Зарим үйлчлэл хийгч эцсээ хүртэл үйлчилдэггүй; ерөөл хүртэхгүй гэдгээ сонсмогцоо үйлчлэл хийхээ больдог. Зарим үйлчлэл хийгч үйлчлэл хэчнээн хийлээ ч хамаагүй, харьцаж болдоггүй; тэд өөрсөдтэй нь хүн харьцмагц “Би дахиж үйлчлэл хийхгүй, гэртээ харилаа.” гэцгээдэг. Зарим үйлчлэл хийгч баривчлагдах зэрэг ноцтой нөхцөл байдалтай тулгараад хулчийж, эргэж буцдаг. Зарим үйлчлэл хийгч үйлчлэл хийхдээ гэр бүлийнхнийхээ амьдралд санаа зовсон хэвээр байдаг, “Гэр бүл минь яаж амьдарна аа? Би буцаж очоод, мөнгө олох ёстой, нөхөр (эсвэл эхнэр) хүүхдүүдээ сайн халамжлах ёстой.” гэдэг. Тэд Бурханд үнэнч байлгүй, анжсан дээр гараа тавьсан мөртлөө арагш хардаг. Энэ төрлийн үйлчлэл хийгчид стандартад нийцдэггүй тул таягдан хаягддаг.
Яагаад үйлчлэл хийгч олон үлдэхгүй вэ? Үнэнч үйлчлэл хийгчид, таягдан хаягдагсад хоорондын ялгаа юу вэ? Үнэнч үйлчлэл хийгчид хорон мууг хийдэггүй, урвадаггүй; харин таягдан хаягддаг хүмүүс үүргээ гүйцэтгэж байхдаа хорон мууг үргэлж хийдэг. Тэд ердөө хааяа нэг гэм буруу үйлддэггүй, харин ахин дахин Бурханы ажилд саад болж, үймүүлдэг. Хэрэв Бурханы гэр бүл чамайг ашиглахад сул тал нь давуу талаасаа их, ашиг нь алдагдлаа нөхөхгүй гэж бодвол тэд чамайг ердөө л явуулж, дахиж үйлчлүүлэх хэрэг гарахгүй, учир нь чи үйлчлэл хийх стандартад ч нийцэхгүй байна. Ийм төрлийн хүн байдаг уу? (Байдаг.)
Аминд орох тухай номлол, нөхөрлөл (XIII) дэх “Бурханы үгийн тухай номлол, нөхөрлөл ‘Олон нь дуудагдаж, цөөхөн нь сонгогдог’”-оос
Өнгөрсөн хугацаанд Бурханы хүмүүс гэж хэн болохыг ойлгоогүй олон хүн байдаг. Тэгэхээр Бурханы хүмүүс гэж юун хүмүүс юм бэ? Төгс Хүчит Бурханыг хүлээн авсан бид Бурханы хүмүүс мөн үү? Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн авснаар та Бурханы хүмүүсийн нэг болж байгаа явдал биш юм. Энд төгс төгөлдөржүүлэх үйл явц явагдаж байгаа юм. Энд шалгуур үзүүлэлт байдаг. Ямар шалгуур үзүүлэлт вэ? Энэ бол үүргээ хэм хэмжээний дагуу гүйцэтгэхэд тавигдах шалгуур юм. Зөвхөн ингэсний дараа та Бурханы хүмүүсийн нэг болох бөгөөд үүргээ гүйцэтгэх шалгуурыг хангаагүй хүмүүс Бурханы хүмүүс биш юм. Тэд нар Бурханы хүмүүс биш тул тэд яг юу юм бэ? Тэд бол үйлчилгээ үзүүлэгчид. Шалгуурыг хангахын өмнөх үе шатанд тэднийг үйлчилгээ үзүүлэгчид гэж нэрлэдэг. Үйлчилгээ үзүүлэгч гэгддэг хүмүүс ямар хүмүүс байдаг вэ? Үнэнийг хараахан олж аваагүй байгаа хүмүүсийг үйлчилгээ үзүүлэгчид гэж нэрлэдэг. Хэн нэгэн үнэнийг олж авч, ажил хэргээ зарчмын дагуу явуулж чаддаг болох нь тэд амьдралыг олж авсан гэсэн үг юм. Амьдралыг олж авсан хүмүүс үнэнийг өөрсдийн амьдрал болгож, зөвхөн ингэсэн цагт л тэд Бурханы хүмүүс болдог.
Амь уруу орох номлолууд болон нөхөрлөлөөс (Цуврал 125)
No comments:
Post a Comment