2018/10/07

27. Муу ёрын сүнсний ажил гэж юу вэ? Муу ёрын сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

27. Муу ёрын сүнсний ажил гэж юу вэ? Муу ёрын сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

27. Муу ёрын сүнсний ажил гэж юу вэ? Муу ёрын сүнсний ажил хэрхэн илэрхийлэгддэг вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Сатанаас ямар ажил ирдэг вэ? Сатанаас ирдэг ажилд, хүмүүс дэх үзэгдэл тодорхойгүй, хийсвэр байдаг, тэд хэвийн хүн чанаргүй, үйлдлүүдийнх нь ар дахь сэдэл буруу байдаг бөгөөд хэдий тэд Бурханыг хайрлахыг хүсдэг ч тэдний дотор буруушаал зэмлэл үргэлж байдаг, эдгээр буруушаал болон бодол нь үргэлж тэдний дотор саад болж, амийнх нь өсөлтийг хязгаарлаж, Бурханы өмнө хэвийн нөхцөл байдалтай байх боломжгүй болгодог.
Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дотор Сатаны ажил байсан даруйд зүрх сэтгэл нь Бурханы өмнө амар тайван байж чаддаггүй, тэд өөрсдийгөө яахаа мэддэггүй, цуглаан харагдах төдийд зугтахыг хүсдэг бөгөөд бусад хүн залбирч байхад тэд нүдээ аних чадваргүй байдаг. Муу ёрын сүнсний ажил нь хүн, Бурхан хоёрын хоорондох хэвийн харилцааг нурааж, хүмүүсийн урьдны үзэгдлүүд болон амийн оролтын замыг нь самууруулдаг, зүрх сэтгэлдээ тэд хэзээ ч Бурханд ойртож чадахгүй, тэдэнд сүйрэл учруулж, тэднийг дөнгөлөх зүйлс үргэлж тохиолддог бөгөөд зүрх сэтгэл нь амар тайван биш байж, Бурханыг хайрлах хайранд нь ямар ч хүч чадал үлдээлгүйгээр, сүнсийг нь доош живүүлж байдаг. Энэ нь Сатаны ажлын илрэл юм. Сатаны ажил дараах зүйлээр илэрдэг: өөрийнхөө бодлыг хамгаалж, гэрчлэлд зогсож чадахгүй байх, чамайг Бурханы өмнө буруутай нэгэн, мөн Бурханд үнэнч бус нэгэн болгох. Сатаны хөндлөнгийн оролцооноос болж чи өөр дотроо байсан Бурханд хандах хайр болон үнэнчн болгох. Сатаны хөндлөнгийн оролцооноос болж чи өөр дотроо байсан Бурханд хандах хайр болон дөнгөлөх зүйлс үргэлж тохиолддог бөгөөд зүрх сэтгэл нь амар тайван биш байж, Бурханыүглийн тархалтыг дураар нь тавьж, нүглийг үзэн ядахаа больдог; цаашлаад Сатаны хөндлөнгийн оролцоо нь чамайг замбараагүй болгож, Бурхан чиний сэтгэлийг хөдөлгөдөг байдлыг алга болгодог ба чамайг Бурханд эргэлзүүлж, чамайг Бурханы талаар гомдоллож, Түүнийг эсэргүүцэхэд хүргэдэг, тэр ч бүү хэл чи Бурханыг орхих эрсдэлтэй байдаг. Энэ бүхэн нь Сатаны ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас

Хэрвээ чи, Ариун Сүнс үргэлж чиний дотор ажиллаж байгаа ба чи хором бүрт Бурханаар гэгээрүүлэгдэж, Ариун Сүнсээр хөдөлгөгдөж, байнга шинэ мэдлэгийг олж авч байгаа гэж хэлбэл энэ нь хэвийн биш юм. Энэ нь туйлын ер бусын! Ямар ч эргэлзээгүйгээр тийм хүмүүс бол муу ёрын сүнснүүд юм! Бурханы Сүнс махан биед ирсэн ч гэсэн Түүнд амрах ёстой, идэх ёстой цаг байдаг—та нарын тухайд бол ярихын ч хэрэггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс махан биеийн сул талгүй байдаг мэт санагддаг. Тэд бүх зүйлийг хаяж, орхиж чаддаг, ажиггүй тайван агаад тарчлаан шаналгааг тэвчих чадвартай байдаг бөгөөд бие махбодын хил хязгаарыг давсан мэтээр тэд өчүүхэн төдий ч ядрахыг мэддэггүй. Энэ нь туйлын ер бусын биш гэж үү? Муу ёрын сүнсний ажил ер бусын байдаг ба хүний хувьд эдгээр зүйлсэд хүршгүй юм. Ялган салгаж чаддаггүй хүмүүс тийм хүмүүсийг харах үедээ атаархдаг бөгөөд тэдний Бурханд итгэх итгэл маш хүчтэй, маш сайн агаад тэд хэзээ ч сул дорой байдаггүй гэж хэлдэг. Үнэндээ энэ нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-ѳѳс

Мэдээж өнөөдөр, хүнийг хуурахын тулд ер бусын зүйл хийдэг муу сүнснүүд байгаа; тэр нь тэдний зүгээс одоогоор Ариун Сүнсний хийхгүй ажлаар дамжуулан хүнийг хуурахын тулд хуулбарлан дуурайж байгаагаас өөр юу ч биш юм. Олон муу сүнс гайхамшиг үйлдэж, өвчнийг эдгээх явдлыг дуурайдаг; тэдгээр нь муу сүнсний ажлаас өөр юу ч биш, учир нь Ариун Сүнс өнөө үед тийм ажил хийхээ больсон. Ариун Сүнсний ажлыг дараа нь дуурайж байгаа бүхэн бол муу сүнснүүд юм. Тухайн үед Израильд хийгдсэн бүх ажил нь ер бусын байсан. Гэсэн хэдий ч Ариун Сүнс одоо тийм байдлаар ажилладаггүй бөгөөд даган дуурайсан тийм ямар ч ажил нь Сатан болон муу сүнснүүдийн үйл хэрэг, үймээн самуун юм. Гэхдээ бүх ер бусын зүйлс нь муу сүнсний хийж байгаа зүйл юм гэж чи хэлж болохгүй. Энэ нь Бурханы ажлын эрин үеэс хамаардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-ээс

Хэрвээ өнөө үед тэмдэг болон гайхамшгуудыг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шидийг үзүүлж чадах хүн гарч ирээд хэрвээ тэр хүн өөрийгөө Есүсийн ирэлт хэмээн зарлавал энэ нь хуурамч муу ёрын сүнснүүд байх ба тэд Есүсийг дуурайсан байх юм. Үүнийг сана! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн үе шатны ажил аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

Хүний нөхөрлөл:

Бурханы ажлыг үе шат бүрийн дараа төрөл бүрийн хорон муу сүнснүүд гарч ирж, Ариун Сүнсний ажлыг дуурайж, хуурамчаар үйлддэг. Сатан хүмүүсийг “олон хэлээр ярьдаг”, “хий юм хардаг”, “илчлэлт хийдэг” болгох замаар хүмүүсийг хууран мэхэлдэг. Ингэснээр Бурханы сонгосон хүмүүсийг жинхэнэ замаас хазайлгах гэж оролддог. Олон хэлээр ярьж, далдын юм хардаг болж, дуу хоолой сонсдог болохыг хорон муу сүнснүүдийн ажил гэж ангилдаг. Энэ бол гарцаагүй зүйл юм. “Олон хэлээр ярьдаг” болох гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь залбирч байх үедээ хэний ч үл ойлгох “хэлээр” ярихыг хэлнэ. Үүнийг олон хэлээр ярих гэж нэрлэдэг юм. Хэрэв хэн нэгэн ямар нэг хэл гэж ангилаагүй хэлээр ярьж, тухайн хэлний үгс нь ойлгомжгүй байвал энэ нь хорон муу сүнснүүдийн ажлын үр дүн юм. “Далдын юмс харах” гэдэг нь аливаа хүн нүд нь нээлттэй байх үедээ ердийн хүмүүсийн харж үл чадах зүйлийг харах чадвартай байх эсвэл ямар нэг хачин үзэгдэл харахыг хэлнэ. Энэ бол хорон муу сүнснүүдийн ажлын үзэгдлийн төрөл юм. “Дуу хоолой сонсох” гэж юу вэ? Зарим хүмүүс өөрсдийнх нь дотор сүнснүүд өөрсөдтэй нь ярьж байгааг сонсож, эсвэл гаднаас тэдэнтэй ямар нэг дуу хоолой ярьж байгааг сонсохыг хэлнэ. Энэ бол бас л хорон муу сүнснүүдийн ажлыг үзэгдэл юм. Хүмүүс хорон муу сүнснүүдийн ажлыг хичнээн олон удаа гэрчилсэн ч хамаагүй бүгд хорон муу сүнснүүд тэдний дотор ажиллаж байгааг нотолдог … Би Нигүүлслийн эрин үеийн Эзэн Есүст итгэх үедээ байнга олон хэлээр ярьдаг хүмүүстэй харилцаж байсан юм. Тэдний хожмын үр дагавар нь бүгд маш эмгэнэлтэй байсан. Зарим нь чөтгөрүүдэд эзлэгдэж, зарим нь сэтгэцийн өөрчлөлттэй болж, дийлэнх нь эцэс сүүлдээ нурж унацгаасан юм. Чөтгөрт эзлэгдсэн бүх хүмүүс хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй. Энэ бол гарцаагүй. Тиймээс олон хэлээр ярьж, далд юмс харж, дуу хоолой сонсох нь бүхэлдээ хорон муу сүнснүүдийн ажил гэж тодорхойлж болно. Эдгээр нь бол Ариун Сүнсний ажлыг дуурайж, хуурамчаар үйлдэж буй хорон муу сүнснүүд юм. Үүнийг тод тодорхой харах ёстой.

Дээрхийн нөхөрлөлөөс

Ажлын байран дахь хүмүүст хорон муу сүнс бий эсэхийг та хэрхэн ялгаж харах ёстой вэ? Ажлын байранд хорон муу сүнс байгаа эсэхийг бид Бурханы үгсийн үнэн болон Ариун Сүнснийн ажлын зарчмуудын дагуу тодорхойлох ёстой.

Нэгдүгээрт, хүмүүсийг Бурханыг эсэргүүцэх, Бурхан руу дайрч довтлон, доромжлох, Бурханыг үгүйсгэх, Бурханд эргэлзэх, Бурханаас хол байх, Бурханаас урвахад хүргэж, хүмүүсийг сөрөг хандлагатай, сул дорой болгож, түнэр харанхуй руу унагааж байгаа аливаа бүхэн хорон муу сүнснүүдийн ажил гэдэг нь гарцаагүй зүйл юм.

Хоёрдугаарт, хүмүүст ер бусын чадвартай мэт мэдрэмж төрүүлэх, тухайлбал ямар нэг зүйл харж, дуу хоолой сонсож, ердийн бус мэдрэмж төрж буй мэт мэдрэмж төрүүлж буй аливаа зүйл нь хэрэв тохиолдлын бус харин олон удаа давтагдах шинж чанартай байвал энэ нь хорон муу сүнснүүдийн ажил гэдэгт та эргэлзэх хэрэггүй.

Гуравдугаарт, хүмүүсийг дотроос нь ямар нэг эерэг үр дүнгүй, үнэ цэнэгүй, хэвийн үүрэгт ажлаа хийж байгаад тооцогдох ангилалд үл хамаарагдах зүйл хийхэд хүргэж буй зүйл нь хэрэв тохиолдлын шинж чанартай биш, харин урт хугацааны турш үргэлжилж байвал үүнийг хорон муу сүнснүүдийн ажил гэж тодорхойлж болно.

Дөрөвдүгээрт, завхарсан хүмүүст өөрсдийгөө Бурхан, Бурханы хайртай хүү, Бурханаас илгээгдсэн хүн эсвэл Бурханаас ямар нэг ажил даалгаж өгсөн хүн гэж үргэлж бодоход хүргэж буй аливаа зүйл бол хорон муу сүнснүүдийн ажил гэдэг нь гарцаагүй.

Дээрх дөрвөн нөхцөл байдал нь Бурханы үгстэй зөрчилддөг. Тэдгээр нь үнэнд огтхон ч нийцдэггүй бөгөөд бүх талаараа Бурханыг эсэргүүцэж, Түүний эсрэг явдаг. Хүмүүсийг дээрх дөрвөн төрлийн үйлдэл, үр дагавар гаргахад хүргэж буй аливаа сүнсний ажлыг хорон муу сүнснүүдийн ажил гэж тодорхойлж болно.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Хорон муу сүнснүүд хүмүүсийг хэрхэн төөрөгдөлж оруулдаг болохыг мэдэх дөрвөн зарчим”-аас

Муу ёрын сүнс ажиллаж байгаагийн хамгийн тодорхой шинж нь ер бусын зүйл юм. Муу ёрын сүнснүүд ажилладаг хүмүүс үг хэлж, хүмүүст юу хийхийг нь хэлэх үедээ нэн зэвүүцмээр агаад түрэмгий байдаг. Зарим нь бүр хэвийн хүн чанарын ёс суртахуун болон ёс зүйг зөрчдөг. Тэдний үг болон үйлдэл хүмүүсийг илбэдэж, тэдэнд саад учруулдаг, эдгээр үг болон үйлдлийн уг чанар нь муухай, харгис хэрцгий бөгөөд тэд хүмүүсийг завхруулж, хүмүүсийг хорлодог ба тэдэнд ямар ч ашиг тусгүй байдаг. Муу ёрын сүнснүүд хэн нэгэнд илэрмэгц тэд айж, түгшдэг бөгөөд тэвчээргүй зан нь тэсэрч буй мэт үйлдэл нь асар их яарч сандарсан байдалтай байдаг. Үүний илрэлт хүмүүсийг нэн хэвийн бус болгодог ба бусдад өчүүхэн ч ашиг тусгүй байдаг. Муу ёрын сүнснүүдийн үндсэн илрэл нь: Эхнийх нь, энийг эсвэл тэрийг хийхийг хүмүүст зааварлаж, тэдэнд аливаа зүйлийг хий гэж хэлж, эсвэл хуурамч зөгнөл хэлэхийг тэдэнд зааварлах явдал. Хоёр дахь нь, хэний ч ойлгодоггүй “хэл ярихуй” гэгчээр ярих явдал; ярьж байгаа хүмүүс өөрсдөө ч юу хэлж байгаагаа ойлгодоггүй ба зарим хүн үүнийг “орчуулж” чаддаг. Гурав дахь нь, хүмүүс үргэлж илчлэл хүлээн авах үе бөгөөд энэ нь тодорхой дамтамжтайгаар тохиолддог. Нэг агшинд тэдэнд нэг зүйл хийхийг зааварлаж, дараагийн агшинд өөр юм хий гэж тэдэнд хэлдэг бөгөөд тэд байнга тэвдэн самгардаж амьдардаг. Дөрөвдүгээрт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс энийг эсвэл тэрийг хийхдээ эрч хүчтэй байдаг ба энэ нь тэдний орчин нөхцөлд зөвшөөрөгдсөн ч бай, үгүй ч бай тэд хүлээж тэвчдэггүй. Тэд бүр шөнө дөлөөр ч гадагшаа гардаг; тэдний биеэ авч явах байдал маш хэвийн бус байдаг. Тавдугаарт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс нэн биеэ тоосон, ихэрхүү байдаг, тэдний хэлдэг бүхэн их зантай, эзэрхэг байдаг, тэд ямар ч үнэнийг ярих чадваргүй, энэ нь хүмүүсийг цөхрөөж орхидог ба чөтгөр адилаар хүмүүсийг түвэг бэрхшээл рүү хүчилдэг. Зургаадугаарт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс дээрхийн зохицуулалтын талаар өчүүхэн ч ойлголтгүй байдаг, тэр ч бүү хэл тэд ажлын зарчмыг ойлгодоггүй; тэд Бурханыг дооглодог, тэд хүмүүсийн толгойг эргүүлэхээр оролддог ба тэдний буруу хэрэг чуулганы хэвийн дэг журмыг алдагдуулдаг. Долоодугаарт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс, бусдад өөрсдийнхөө үгийг сонсгохын тулд ямар ч шалтгаангүйгээр тодорхой хүмүүсийг дуурайдаг эсвэл хэн нэгнээр илгээгдсэн байдаг ба тэд яаж ийм болсныг хэн ч ойлгодоггүй. Наймдугаарт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс ихэвчлэн бодлогогүй байдаг ба үнэнийг ойлгодоггүй; ерөнхийдөө тэдэнд ойлгох чадвар дутмаг байдаг бөгөөд Ариун Сүнсний гэгээрэлгүй байдаг. Тэдний ойлгодог зүйл нэн утгагүй, шал буруу байдаг гэдгийг хүмүүс олж мэддэг. Есдүгээрт. муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс ихээхэн хямсгар, бодлогогүй байдаг, тэд хэзээ ч Бурханыг өргөмжилдөггүй, эсвэл Бурханд гэрчлэл хийдэггүй, ямар ч үнэнийг ярих чадваргүй, тэдний хийдэг болон хэлдэг зүйл, зүрх сэтгэл нь балбуулж, сөрөг байдалд ортлоо нүдүүлж, өөрсдөө босох чадваргүй болох хүртэл нь хүмүүс рүү дайрч давшилж, тэднийг хүлж, хязгаарладаг ба тэд өөрсдөө нууцхан баярладаг—энэ нь муу ёрын сүнсний ажлын үндсэн зорилго юм. Аравдугаарт: муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс—тэдний амьдрал нь бүхэлдээ гажууд байдаг ба тэд энэ дэлхийд нэвтрэн орсон чөтгөр мэт харц нь ширүүн, үг нь нэн хүйтэн байдаг. Тэдний өдөр тутмын амьдралд ямар ч сахилга бат байдаггүй, тэд туйлын тогтворгүй, эмнэг, зэрлэг амьтан мэт таамаглахын аргагүй байдаг бөгөөд хүмүүс тэднийг туйлын зэвүүн гэж үздэг. Эдгээр нь чөтгөрүүдэд хүлэгдсэн хүмүүсийн илрэл юм. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс ихэвчлэн Ариун Сүнс ажиллаж байгаа, үнэнийг ярих чадвартай хүмүүсийг тун их үзэн ядаж, хөндий хүйтэн ханддаг. Ихэнх тохиолдолд, хүмүүс хэдий чинээ сайн байна, тэд төдий чинээ тэдэн рүү дайрч, тэднийг яллахыг хүсдэг, харин хүмүүс хэдий чинээ будилж, мунгинана, тэд замыг нь алдуулж, зусардахын тулд чадах бүхнээ төдий чинээ их хийдэг ба ялангуяа тэдэнтэй холбогдох дуртай байдаг. Муу ёрын сүнсний ажил харыг цагаан болгож, эерэгийг сөрөг, сөргийг эерэг болгодог. Энэ нь муу ёрын сүнсний үйл хэрэг билээ. Гэсэн хэдий ч бид үнэнийг ашиглан муу ёрын сүнснүүдийн ажлыг хэмжиж, түүнийг танихдаа үнэнийг ашиглавал үүнийг нэвт харахад амархан.

Дээрхийн нөхөрлөл өөс

Ажил нь ер бусын байдлаар илэрч байгаа ямар ч сүнс бол муу ёрын сүнс бөгөөд хүмүүст ер бусын ажил гүйцэтгэж байгаа ямар ч сүнсний ажил болон яриа нь муу ёрын сүнсний ажил юм; муу ёрын сүнсний ажилладаг бүх арга барил нь хэвийн бус, ер бусын байдаг бөгөөд үндсэндээ дараах зургаан аргаар илэрдэг:

1. Хүмүүсийн яриаг шууд хянах, энэ нь хүмүүс өөрсдөө хэвийн байдлаар ярьж байгаа биш, харин муу ёрын сүнс ярьж байгааг тодорхой харуулдаг;

2. Муу ёрын сүнсний мэдрэмж нь хүмүүст зааварлаж, энийг эсвэл тэрийг хийхийг тэдэнд тушаадаг;

3. Өрөөнд байх үедээ хэн нэгэн орж ирэх гэж байгааг хэлж чаддаг хүмүүс;

4. Бусдын сонсож чадахгүй дуу хоолой өөрсөдтэй нь ярьж байгааг ихэвчлэн сонсдог хүмүүс;

5. Бусдын чаддаггүй зүйлийг харж, сонсож чаддаг хүмүүс;

6. Үргэлж түгшиж, өөрсөдтэйгээ ярьдаг ба хүмүүстэй хэвийн ярьж, харилцах чадваргүй хүмүүс.

Муу ёрын сүнс ажиллаж байгаа бүх хүнд энэ зургаан илрэл зайлшгүй байдаг. Тэд бодлогогүй, байж сууж чаддаггүй, хүмүүстэй хэвийн харилцаатай байх чадваргүй, ёс зүйд захирагддаггүй мэт байдаг бөгөөд тэдэнд ямар нэгэн тусдаа, өөр ертөнцийн зүйл байдаг. Тийм хүмүүс муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн эсвэл муу ёрын сүнс тэдэн дээр ажиллаж байдаг бөгөөд муу ёрын сүнсний бүх ажил илэрхий, ер бусын байдаг. Энэ нь муу ёрын сүнсний хамгийн амархан ялгагдах муу ёрын сүнсний ажил юм. Муу ёрын сүнс хэн нэгнийг эзэмдэх үедээ тэднээр тоглодог болохоор тэднийг бүрмөсөн балладаг. Тэд зомби шиг бодлогогүй болдог ба мөн чанартаа муу ёрын сүнснүүд бол хүмүүсийг завхруулж, залгидаг хорлонт муу сүнснүүд гэдгийг энэ нь баталдаг. Муу ёрын сүнсний яриаг ялгахад амархан: Тэдний яриа хорлонт муу мөн чанарыг нь бүрэн харуулдаг, тэд бол үхээнц, цөвтэй, өөдгүй агаад үхлийн өмхий үнэр ханхлуулж байдаг. Сайн хэв чанартай хүмүүст муу ёрын сүнсний үг хий дэмий, сонирхолгүй, зэвүү хүрмээр агаад худал, хоосон ярианаас өөрцгүй санагддаг, тэдгээр нь бөөн утгагүй үг шиг будилаантай, ээдрээтэй санагддаг. Энэ бол хамгийн амархан ялгагдах муу ёрын сүнснүүдийн утгагүй үгний зарим нь юм. Хүмүүсийг илбэдэхийн тулд илүү “өндөр түвшний” зарим муу ёрын сүнс ярих үедээ Бурханы эсвэл Христийн дүр үзүүлдэг, харин зарим нь тэнгэрэлч эсвэл алдартай хүний дүр үзүүлдэг. Ярих үедээ эдгээр муу ёрын сүнс Бурханы зарим үгийг эсвэл хэллэгийг эсвэл Бурханы өнгө аясыг дуурайхдаа чадамгай байдаг бөгөөд үнэнийг ойлгодоггүй хүмүүс тийм “өндөр түвшний” муу ёрын сүнсэнд амархан хууртдаг. Мөн чанартаа муу ёрын сүнс хорлонтой, ичгүүргүй бөгөөд хэдий тэд “өндөр түвшний” муу ёрын сүнс боловч огтоос үнэн байдаггүй гэдгийг Бурханы сонгосон хүмүүс тодорхой мэдэж байх ёстой. Муу ёрын сүнснүүд бол эцсийн эцэст муу ёрын сүнс бөгөөд муу ёрын сүнсний мөн чанар нь хорлонтой, Сатантай адил төрлийнх билээ.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Муу ёрын сүнс, хуурамч христүүд, антихристүүдийн чөтгөрийн яриа болон төөрөгдлийг хэрхэн ялгаж таних вэ”-ээс

No comments:

Post a Comment