2018/12/31

6. Бурханд итгэгчид ямар төрлийн зовлон амсах ёстой болох, зовлонгийн утга учир.

6. Бурханд итгэгчид ямар төрлийн зовлон амсах ёстой болох, зовлонгийн утга учир.

6. Бурханд итгэгчид ямар төрлийн зовлон амсах ёстой болох, зовлонгийн утга учир.

Холбогдолтой Бурханы үг:

Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд, зовлон үнэ цэнэгүй, тэд дэлхийд хаягдсан, ар гэрийнх нь амьдрал түвэгтэй, өөрсдийг нь Бурхан таалдаггүй, ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон нэгэн цэгт хүрэхэд тэдний бодол үхэл рүү чиглэдэг. Энэ бол Бурханыг үнэхээр хайрлаж буй хэрэг биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, тэд бол үлбэгэр, арчаагүй улс юм! Бурхан бол хүнийг Өөрийг нь хайрлаасай хэмээн хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг улам их хайрлах тусам хүний шаналал улам ихэсдэг ба хүн Түүнийг улам их хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрэв чи Түүнийг хайрлавал бүх төрлийн зовлон чамайг нөмөрнө, хэрэв чи хайрлахгүй бол бүх юм бартаагүй тэгшрээд, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болж магадгүй. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл дийлж давшгүй гэдгийг, бас чиний биеийн хэмжээ даанч өчүүхэн учраас чи цэвэршүүлэгдэх болно гэдгийг, мөн Бурханыг хангалуун байлгах чадваргүй гэдгээ мэдэрнэ; Бурханы хүсэл дэндүү өндөр, хүн хүрэхийн аргагүй гэдгийг чи мэдрэх болно. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ, яагаад гэвэл чиний дотор ихээхэн сул тал байдаг, Бурханы хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг бөгөөд чи дотроо цэвэршүүлэгдэх болно. Гэсэн ч гагцхүү цэвэршүүлэлтээр дамжуулан ариусгалтанд хүрнэ гэдгийг та нар тодорхой ойлгох ёстой. Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй, эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байна гэсэн үг, гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм. Чи уруу татагдах үедээ “Миний сэтгэл Бурханд хамаардаг, Бурхан намайг хэдийн Өөртөө авсан. Би чиний хүслийг дагаж чадахгүй, би Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурханы хүслийг их хангах тусам Бурхан чамайг улам их ерөөх ба Бурханыг чи улам хүчтэй хайрлана; түүнчлэн чи ч бас итгэл, шийдвэртэй болж, Бурханыг хайрлаж өнгөрөөсөн амьдралаас өөр илүү эрхэм, чухал зүйл үгүй гэдгийг мэдрэнэ. Хүн Бурханыг хайрладаг л бол уй гаслангүй байдаг гэж хэлж болох юм. Чиний махан бие сульдаж, чи олон бодит зовлонд ороогдох үе байх боловч тийм үед чи Бурханд үнэхээр найдах ба чи сэтгэл санаа дотроосоо тайтгарч, эргэлзээ чинь арилан, найдах ямар нэгэн зүйл чамд байна гэдгийг мэдрэх болно. Ийм маягаар чи олон нөхцөлийг даван гарч чаддаг болох бөгөөд ингэснээр чи амссан зовлон шаналалаасаа болж Бурханы талаар гомдоллодогоо болино; дуулж, бүжиглэж, залбирахыг, цуглаж, аминчлан ярилцахыг, Бурханыг бодохыг хүсэх бөгөөд Бурханы зохион байгуулсан чиний эргэн тойрны бүх хүн, хэрэг явдал, зүйлс нь бүгд зохицсон байгааг чи мэдрэх болно. Чи Бурханд хайргүй бол харсан бүхэн чинь чамд яршигтай санагдаж, нүдэнд чинь юу ч аятайхан харагдахгүй; сүнсээрээ чи чөлөөтэй биш, харин нухлагдсан байх ба сэтгэлдээ Бурханы талаар үргэлж гомдоллох болно, бас чиний ийм их гай зовлон амсаж байгаа нь тун шударга бус гэдгийг үргэлж мэдэрнэ. Хэрэв чи аз жаргалын хойноос хөөцөлдөөгүй, харин Бурханыг хангалуун байлгахын тулд, Сатанаар буруутгагдахгүйн төлөө хичээж байгаа бол энэ зүтгэл чинь Бурханыг хайрлах их хүчийг чамд өгнө. Хүн Бурханы хэлсэн бүхнийг хэрэгжүүлэх чадвартай, бас түүний хийдэг бүхэн Бурханыг хангалуун байлгах боломжтой—энэ нь бодит байдлыг эзэмшсэн байна гэсэн үг юм. Бурханыг хангалуун байлгахыг хичээнэ гэдэг нь Түүний үгийг хэрэгжүүлэхийн тулд Бурханы хайрыг ашиглана гэсэн үг юм; цаг хугацаанаас үл хамааран—бусад хүн хүч чадалгүй байлаа ч гэсэн—чиний дотор Бурханыг хайрладаг, Бурханыг гүнээ эгээрэн хүсдэг, Бурханыг үгүйлдэг зүрх сэтгэл байсаар байгаа. Энэ бол жинхэнэ биеийн хэмжээ юм. Чиний биеийн хэмжээ хэр их болох нь Бурханыг хэр их хайрладгаас чинь, туршигдах үедээ бат зогсож чадах эсэхээс чинь, ямар нэгэн байдал тохиолдоход сул дорой байдаг эсэхээс чинь, мөн ах, эгч нар чинь чамайг голох үед барьц алдахгүй байж чадах эсэхээс чинь шалтгаална; Бурханыг хайрлах чиний хайр яг ямар вэ гэдгийг бодит явдлууд харуулах болно. Бурхан хүнд үнэхээр хайртай гэдгийг Бурханы олон ажлаас харж болно, хүний сүнсний нүд хараахан бүрэн нээгдээгүй байна, тэгээд л тэр Бурханы олон ажлыг, Бурханы хүслийг, түүнчлэн Бурханы хайр татам байдлыг илтгэсэн олон зүйлийг сайн харж чаддаггүй; Бурханыг үнэнч хайрлах хүний хайр даанч өчүүхэн юм. Энэ бүх хугацааны турш чи Бурханд итгэж ирсэн ба өнөөдөр Бурхан оргож зайлах бүх замыг хаасан. Бодитойгоор ярьвал, зөв замыг, Бурханы хатуу шүүлт, дээд авралаар чамайг хөтөлж оруулсан тэр зөв замыг сонгохоос өөр арга чамд үгүй. Гагцхүү зовлон бэрхшээл, цэвэршүүлэлт туулсныхаа дараа л хүн Бурхан хайр татам гэдгийг мэддэг юм. Өнөөдрийг хүртэл үзэж амссанаар хүн, Бурханы хайр татам байдлын нэг хэсгийг мэдэж авсан гэж хэлж болно—гэвч хүн маш дутмаг учир энэ бас л хангалтгүй. Хүн Бурханы гайхамшигт ажлыг, мөн Бурханы төлөвлөсөн зовлонгийн бүх цэвэршүүлэлтийг бүр их амсах ёстой. Гагцхүү тэгсэн үед л хүний амийн зан чанар өөрчлөгдөж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

281 Гашуун зовлон бол Бурханы ерөөлийн нэг

1. Сэтгэлээр бүү уна, сул дорой бүү бай, Бурхан чамд илчилнэ, Бурхан чамд илчлэх болно. Хаанчлалд хүрэх зам тэгш биш, юу ч тийм энгийн биш! Ерөөл амархан ирэхийг чи хүсдэг. Өнөөдөр хүн бүхэн гашуун шалгалт туулах болно, эс бөгөөс Бурханыг гэсэн хайрын зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй, чи жинхэнэ хайртай болохгүй, өө, Бурханыг гэсэн жинхэнэ хайр байхгүй. Чухал биш нөхцөл байсан ч гэсэн хүн бүхэн туулах ёстой, тэдгээр нь ердөө тодорхой хэмжээнд ялгаатай байдаг. Аа, нөхцөл байдал бол Бурханы ерөөлийн нэг, хэчнээн хүн, өө, хэчнээн хүн дандаа Бурханы өмнө сөгдөж, Түүний ерөөлийг гуйдаг вэ?

2. Цөөн хэдэн азтай үг л Бурханы ерөөл гэж тооцогдоно хэмээн чамд үргэлж санагддаг, гэсэн ч гашуун зовлон нь Түүний ерөөлийн нэг гэдгийг чи мэдэрдэггүй. Түүний гашуун зовлонг хувааалцдаг хүмүүс жаргалыг нь гарцаагүй хуваалцана. Тэр бол Бурханы амлалт, чамд өгсөн Түүний ерөөл. Бурханы гэрчлэлийг хамгаалахын тулд чи бүх зүйлээ золиослох ёстой. Энэ нь чиний үйлдлийн зорилго байх болно, үүнийг битгий март. Гэхдээ одоо чамд итгэл дутагддаг, өө, итгэл болон ялган салгах чадвар дутагддаг, Бурханы үгийг болон санаа зорилгыг чи үргэлж ойлгож чаддаггүй. Гэсэн хэдий ч бүү санаа зов. Бурханы өмнө илүү их цагийг өнгөрөө, бие махбодын хоол, хувцсанд анхаарал бүү хандуул. Бурханы санаа зорилгыг байнга эрж хай, тэдгээр нь юу болохыг Тэр чамд гарцаагүй харуулна. Аажмаар чи бүх зүйл дээр Түүний санаа зорилгыг олно, ингэснээр Түүнд бүх хүний дотор ямар ч саадгүйгээр орох зам байх болно. Энэ нь Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгож, чи Түүнтэй хамт үүрд мөнхөд ерөөл хүртэнэ, өө, үүрд мөнхөд!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Ихэнх хүмүүс одоо Бурханд итгэдэг боловч зөв замд хараахан ороогүй байгаа. Тэдэнд мөн л маш хоосон санагддаг ба заримдаа бүр бүхий л амьдрал зовлон, бүхэлдээ хоосон байдал юм шиг санагддаг—бүр үхэхийг хүсдэг. Зүрх сэтгэл нь үзэгдэлтэй байхаас өмнө хүн ийм байдаг. Тийм хүн үнэнийг олж аваагүй ба Бурханыг хараахан мэддэггүй, иймээс тэр дотоод таашаалыг мөн л мэдэрдэггүй. Ялангуяа та нар бүгдээрээ хавчлага шахалт болон гэртээ харих бэрхшээлийг туулсан, та нар зовж, үхэх тухай ч бодож, амьдрах хүсэлгүй байсан; энэ нь махан биеийн сул тал юм. Зарим хүмүүс бүр: “Бид Бурханд итгэдэг ба бид дотроо таашаалыг мэдрэх ёстой. Нигүүлслийн эрин үед Ариун Сүнс хүмүүст амар амгалан байдал болон баяр хөөрийг хайрласаар байсан. Одоо амар амгалан байдал, баяр хөөр хэтэрхий бага байдаг; Нигүүлслийн эрин үед байсан шиг таашаал байхгүй байна. Өнөөдөр Бурханд итгэх нь хэтэрхий уур хүрмээр” гэж боддог. Чи өөр юунаас ч илүүтэйгээр махан биеийн таашаалыг л мэддэг. Бурхан өнөөдөр юу хийж байгааг чи мэддэггүй. Зан чанарыг чинь өөрчлөхийн тулд Бурхан та нарын махан биеийг зовоодог. Хэдийгээр махан бие чинь зовдог ч чамд Бурханы үг болон Бурханы ерөөл байгаа. Чи хүссэн ч гэсэн үхэж чадахгүй: Чи Бурханыг мэдэхгүй, үнэнийг олж авахгүй байхаас татгалзаж чадах уу? Одоо үндсэндээ чи үнэнийг олж аваагүй бөгөөд амьгүй байгаа. Одоо чи авралыг эрж хайх үйл явцын дунд байгаа, иймээс энэ хугацаанд чи бага зэрэг зовох ёстой. Өнөөдөр дэлхий даяарх хүн бүхэн шалгагдаж байгаа: Бурхан одоо ч зовж байгаа—та нар зовохгүй байгаа нь зөв үү? Агуу гамшгийн цэвэршүүлэлтгүйгээр жинхэнэ итгэл байхгүй бөгөөд үнэн ба амьдралыг олж авахгүй. Шалгалт болон цэвэршүүлэлтгүй байж болохгүй... Та нарт одоо тулгардаг зовлон нь Бурханы зовлонтой маш адилхан биш гэж үү? Та нар Бурхантай хамт зовж байгаа ба хүмүүсийг зовж байхад нь Бурхан тэдэнтэй хамт байдаг, тийм үү? Өнөөдөр та нар бүгд Христийн гай зовлон, хаанчлал, тэвчээрт оролцдог ба тэгээд эцэстээ алдрыг олж авах болно. Ийм төрлийн зовлон нь утга учиртай, үгүй гэж үү? Шийдвэргүй байх нь нэмэргүй. Чи өнөөдрийн зовлонгийн ач холбогдлыг ойлгож, яагаад ийнхүү зовох ёстойгоо ойлгох учиртай. Үүнээс бага зэрэг үнэнийг эрж хайж, Бурханы санаа, зорилгын өчүүхнийг ойлго, тэгвэл чи зовлон туулах шийдвэртэй байх болно. Хэрвээ чи Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй, зөвхөн өөрийнхөө зовлонгийн талаар бодлогоширдог бол энэ талаар хэдий чинээ их бодно, тэвчихэд улам илүү хэцүү байх болно—тэр нь түвэгтэй... Иймээс одоо энэ бүх зүйлийг тодорхой харах ёстой ба үнэнийг эдгээр зүйлээс ойлгох ёстой. Хүмүүст үнэн байх үед тэдэнд хүч чадал байдаг. Тэдэнд үнэн байх үед тэдний бие шавхагдашгүй эрч хүчээр дүүрдэг. Тэдэнд үнэн байх үед тэдэнд хүсэл байдаг. Үнэнгүйгээр тэд дүүпүүний нялцгай хаягдал шиг байдаг. Үнэнтэй бол тэд бат бөх, зоригтой байдаг бөгөөд хэчнээн ихийг туулсан нь хамаагүй тэд өөрсдийнхөө зовлонг зовлон гэж үздэггүй. Та нарын энэ зовлон юутай тэнцэх вэ? Бие махбодтой болсон Бурхан одоо ч зовсоор байгаа. Та нар бол Бурханы эсрэг тэрсэлдэг уг чанартай, Сатанаар завхруулагдсан хүмүүс юм. Та нар Бурханд дуулгаваргүй хандсан, Бурханыг эсэргүүцсэн олон зүйлийг өөрийн мэдэлгүйгээр хийсэн. Та нар шүүгдэж, гэсгээгдэх ёстой. Өвчтэй хүн эмчлүүлэх үедээ зовлонгоос айж болохгүй, иймээс завхарсан зан чанараа өөрчилж, амьдралыг олж авахыг хүсдэг та нарын хувьд бага зэрэг зовохгүй байх нь зөв гэж үү? Та нарын зовлонг үүрүүлэх ёстой; тэдгээрийг үүрэх ёстой. Эдгээр зовлон нь гэмгүй хүмүүст тохиолддоггүй, үүнээс ч илүүтэйгээр та нарыг албаддаггүй. Та нарын одоо зовж байгаа чинь ажлаас болсон олон удаагийн аялал болон бага зэргийн ядаргааны бэрхшээлээс өөрцгүй. Заримдаа чи өөрийнхөө завхралыг мэддэг ба чи хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шиг санагддаг, мөн чи өөрийнхөө завхарсан уг чанарт бага зэрэг шаналдаг. Заримдаа чи Бурханы үгийн нэг хэсгийг хэзээ ч ойлгож чаддаггүй эсвэл Бурханы үгийг унших үедээ зүрх сэтгэл чинь зүсэгддэг бөгөөд чи зовж шаналан, Бурханы үгийн зарим цэвэршүүлэлтийг туулдаг. Эсвэл чи өөрийнхөө ажлыг муухан хийдэг ба өөрийгөө буруутгаж, тэмцэж чадахгүй, ажлаа хийж чадахгүй байгаагаа үзэн ядаж, үргэлж алдаа гаргадаг. Чи энэ бүх байдлаар зовдог. Заримдаа бусдын ахиц дэвшлийг хараад чиний өөрийн ахиц хэтэрхий удаан мэт, Бурханы үгийг хэтэрхий удаанаар хүлээн авч байгаа мэт, гэрэл хэтэрхий ховор мэт чамд санагддаг. Чи ийм маягаар бага зэрэг зовдог; энэ төрлийн зовлонгуудаас гадна өөр ямар зовлон байдаг вэ? Та нараар ямар ч хүнд хүчир ажил хийлгээгүй бөгөөд та нарыг зодож занчиж, хараах ахлагчид болон дарга нар байдаггүй, мөн хэн ч та нарыг боолчлоогүй. Та нар ингэж зовоогүй байгаа, тийм үү? Та нарын туулдаг тэр бэрхшээлүүд үнэндээ бодит бэрхшээл биш. Тэр талаар хэсэг зуур бодоод үз—тийм биш гэж үү? Заримдаа орчин нөхцөл чинь та нарт заналхийлэн, оюун санааг чинь түгшүүртэй байдалд оруулж, чамайг амраадаггүй бөгөөд айдастай амьдарснаар чи бага зэрэг зовдог. Та нар гэр бүлээ орхиж, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулахын утга учир юу болохыг болон яагаад үүнийг хийхийг хүсэж байгаагаа ойлгох ёстой. Хэрвээ энэ нь үнэнийг эрж хайх, амийг эрж хайхын төлөө, мөн үүргээ биелүүлж, Бурханы хайрын ачийг хариулахын тулд багахан зүйл хийхийн төлөө бол энэ нь бүхэлдээ зөв шударга зүйл, эерэг зүйл бөгөөд энэ бол Тэнгэрийн хууль, газрын зарчим билээ. Тэр тохиолдолд та нарт харамсал хэзээ ч байхгүй байх ба нөхцөл байдлаас үл хамааран та нар гэр бүлийнхнээ тавьж явуулж чадах болно. Тийм биш гэж үү? Хэрвээ чи энэ ач холбогдлын талаар тодорхой мэддэг бол харамсахгүй бөгөөд чи сөрөг болохгүй. Гэхдээ хэрвээ чи өөрийгөө Бурханы төлөө зарцуулахаар гарч ирэхгүй бол энэ нь утга учиргүй бөгөөд чи хурдан буцах ёстой. Чи хэрэг явдлыг тодорхой хармагц асуудал шийдвэрлэгдэх ба санаа зовох хэрэггүй болох болно; бүх зүйл Бурханы гарт байдаг.

Одоо та нар бүгд шалгалтуудын зарим нэг бэрхшээлийг туулдаг. Та нарын зарим нь жаахан үнэнийг эзэмшдэг; заримд нь юу ч байдаггүй. Зарим нь үүнийг ийм маягаар хүлээн авдаг; бусад нь үүнийг тийм маягаар хүлээн авдаг. Чи үүнийг хэрхэн хүлээн авах нь хамаагүй чиний дотор үнэн байгаа ба чи үүнийг зөвөөр хүлээн авсан цагт, чиний зовлон утга учир, үнэ цэнэтэй байж, чи шийдвэртэй байх болно, мөн чи үүнийг эцэст нь хүргэж чадах болно. Хэрвээ чи үнэнийг биш, харин зөвхөн хүний үзэл болон төсөөллийг хүлээн авдаг бол үнэнийг олж аваагүй учраас чиний зовлон ямар ч үнэ цэнэгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Чи үнэний төлөө зовлон зүдгүүрийг туулах ёстой, чи үнэний төлөө өөрийгөө өгөх ёстой, чи үнэний төлөө доромжлолыг амсах ёстой ба илүү их үнэнийг олж авахын тулд чи илүү их зовлонг амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, шударга үнэнч байдлыг алдах ёсгүй. Чи, сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрж хайх ёстой ба илүү утга учиртай амьдралын замыг эрж хайх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба чамд ямар ч зорилго байхгүй бол, чи өөрийн амьдралаа дэмий үрэхгүй байна гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах вэ? Чи үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба өчүүхэн төдий таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч шударга үнэнч байдал ба нэр хүнд байдаггүй; тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

Чамайг зовлон бэрхшээл туулахад хүргэсэн ямар нэг зүйл тохиолдоход чи Бурханы хүсэл юу вэ гэдгийг ойлгож Түүний хүсэлд хэрхэн анхааралтай хандах хэрэгтэйгээ ойлгох ёстой. Чи өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ёсгүй: Эхлээд өөрийгөө хойш нь тавь. Махан биеэс илүү дорд зүйл юу ч байхгүй. Чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг эрмэлзэх ёстой бөгөөд өөрийн үүргээ бүрэн биелүүлэх ёстой. Ийм бодолтой байхад энэхүү асуудлын тухайд Бурхан чамд онцгой гэгээрлийг авчрах болно, мөн чиний зүрх сэтгэл тайтгарлыг олох болно. Чамд том ч бай эсвэл жижиг ч бай ямар нэг асуудал тохиолдоход чи эхлээд өөрийгөө хойш нь тавих ёстой бөгөөд махан биеэ бүх зүйлсээс хамгийн дорд нь гэж үзэх ёстой. Чи махан биеэ хэдий чинээ их хангалуун байлгана, махан бие төдий чинээ их эрх чөлөөтэй болдог; хэрвээ энэ үед чи үүнийг хангалуун болговол дараагийн удаад илүү ихийг хүсэх болно, энэ нь үргэлжилсээр чи махан биеэ бүр ч ихээр хайрлах болно. Махан биед үргэлж хэмжээ хязгааргүй их хүсэл байдаг, энэ нь үргэлж чамаас хангалуун байлгахыг хүсдэг ба чи идэж байгаа, өмсөж байгаа зүйлүүдээрээ түүнийг өөгшүүлдэг эсвэл өөрийн сул талууд болон залхуурлыг өөгшүүлж зан араншингаа эвддэг. Чи өөрийн махан биеийг илүү ихээр хангалуун байлгах тусам үүний хүсэл их болж, махан бие илүү их замбараагүй болдог, бүр хүмүүсийн махан бие илүү гүн гүнзгий үзэлтэй болж, Бурханд дуулгаваргүй, өөрийгөө өргөмжилсөн, Бурханы ажилд эргэлзсэн байдалтай болдог. … Нэг удаа фермер зам дээр хөлдөж хөшсөн могой байхыг олж үзжээ. Фермер түүнийг аваад цээжиндээ нааж тэврэв, гэтэл могой амь орсныхоо дараа фермерийг хазаж амийг нь тасалжээ. Хүний махан бие яг л энэ могой шиг: үүний мөн чанар нь хүмүүсийн амийг гэмтээх явдал, иймээс өөрийнхөөрөө бүгдийг авсны дараа чи амиа алдах болно. Махан бие Сатанд харьяалагддаг. Үүн дотор хэмжээ хязгааргүй хүслүүд байдаг, энэ нь зөвхөн өөрийгөө л боддог, тав тухтай байдалд баяр баясгалантай байхыг хүсдэг, зугаа цэнгэлд хөгжилдөж, залхуу хойрго байдалд хутгалддаг, тэгээд үүнийг тодорхой хэмжээнд хангалуун байлгаад чи эцэстээ үүнд бүрэн идэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи энэ цаг үед үүнийг хангалуун байлгавал дараагийн удаа илүү ихийг хүсэх болно. Энэ нь үргэлж туйлширсан хүслүүдтэй байдаг бөгөөд шинэ эрэлт хэрэгцээтэй байдаг, үүнийг чамаар илүү эрхэмлүүлж, тав тухтай байдал дунд амьдрахын тулд махан биеэ өөгшүүлж байгааг чинь ашиглана, хэрвээ чи үүнийг даван гарч чадахгүй бол эцэстээ чи өөрийгөө алдах болно. Бурханы өмнө чи амийг олж авч чадах эсэх нь мөн чиний эцсийн төгсгөл ямар байх эсэх нь чи махан биеийнхээ эсрэг тэмцэх тэмцлээ хэрхэн хийхээс шалтгаалдаг. Бурхан чамайг аварсан, мөн чамайг урьдаас төлөвлөж сонгосон, гэхдээ өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсэхгүй байгаа бол, чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа бол, Бурханыг үнэхээр хайрласан зүрх сэтгэлээр өөрийн махан биеийн эсрэг тэмцэхийг хүсэхгүй байгаа бол эцэстээ чи өөрийгөө сүйрүүлж, асар их өвдөлтийг тэсвэрлэх хэрэгтэй болно. Хэрвээ чи махан биеэ үргэлж өөгшүүлдэг бол Сатан аажмаар чамайг дотроос чинь идэж, чамайг амьгүй, эсвэл Сүнсний сэтгэл хөдлөлгүй болгож орхино, хэзээ нэгэн өдөр чи дотроо түнэр харанхуйд байх болно. Харанхуйд амьдрах үедээ чи Сатанаар хоригдох болно, чамд цаашид Бурхан байхаа болих бөгөөд энэ цаг үед чи Бурханы оршин байхыг үгүйсгэж, Түүнийг орхих болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас

Хүмүүсийн дотор Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гадна талдаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүхэн болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд хүмүүсийг Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг шаарддаг. Жишээ нь, Иовыг туршсан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл ба хүний хөндлөнгийн оролцоо байсан. Бурханы та нарт хийж байгаа ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг, энэ бүгдийн ард тулаан байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас

Бурхан хүмүүсийн доторх зүйлстэй эхлээд харьцахын тулд, Бурханы зүрх сэтгэлийн төлөө байдаггүй тэдний бодлууд болон үзэлтэй харьцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийг дотроос нь хөдөлгөж чаддаг бөгөөд тэдний дотор Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг, иймээс бүх зүйлийн ард тохиолддог зүйл бол тулаан юм: Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх бүрд эсвэл Бурханы хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тулаан болдог бөгөөд тэдний махан бие нь бүхэлдээ зүгээр мэт боловч тэдний зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг ба зөвхөн энэхүү хүчтэй тулааны дараа, асар их хэмжээний эргэцүүллийн дараа л ялалт эсвэл ялагдал нь шийдэгдэнэ. Хүн уйлах эсвэл инээх эсэхээ ч мэдэхгүй. Хүмүүсийн доторх санаа зорилгонуудын ихэнх нь буруу байдаг учраас эсвэл Бурханы ажлын ихээхэн хэсэг нь тэдний үзэлтэй зөрчилддөг учраас, хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үед агуу тулаан нүднээс далд явагдаж байдаг. Энэхүү үнэнийг хэрэгжүүлэхдээ хүмүүс, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эргэлт буцалтгүй шийдэхээсээ өмнө бусдын нүднээс далдуур хэмжээлшгүй их гунигийн нулимсыг урсгах болно. Энэхүү тулааны улмаас хүмүүс зовлон зүдгүүр болон цэвэршүүлэлтийг туулдаг; энэ нь жинхэнэ зовлон зүдгүүр юм. Тулаан чам дээр ирэх үед, хэрвээ чи Бурханы талд үнэхээр зогсох чадвартай бол чи Бурханыг сэтгэл хангалуун болгох чадвартай байх болно. Үнэнийг хэрэгжүүлэх явцад зовлон бэрхшээл тулгарах нь гарцаагүй; хэрвээ үнэнийг хэрэгжүүлэх үед тэдний дотор байгаа бүх зүйлс зөв байсан бол тэд Бурханаар төгс болгуулах хэрэггүй болно, мөн тэнд ямар ч тулаан болохгүй бөгөөд тэд шаналж зовохгүй. Бурхан хэрэглэхэд тохирохгүй олон зүйлс хүмүүсийн дотор байдаг ба махан биеийн тэрслүү зан чанар их байдаг учраас хүмүүс махан биенийхээ эсрэг илүү гүнзгийгээр тэмцэх хичээлийг сурах хэрэгтэй байдаг. Үүнийг Бурхан “зовлон” гэж нэрлэдэг бөгөөд үүнийг Түүнтэй хамт туулахыг Тэр хүнээс хүссэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас

Чамд Бурханы зөвшөөрөл байгаа эсэхийг харахын тулд Ариун Сүнс чам дээр ажиллаж байгаа эсэх, Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, залж чиглүүлж байгаа эсэх болон чамайг нигүүлсэл дагалдаж байна уу гэх мэт зүйлсийг үндсэндээ хардаг. Зарим хүмүүс эхлээд үүргээ биелүүлэх үедээ эрч хүчээр дүүрэн, энэ нь хэзээ ч дуусахгүй юм шиг байдаг. Гэхдээ цааш явахын хэрээр тэд яагаад тэрхүү эрч хүчээ алдсан мэт санагддаг юм бэ? Тэр үед байсан тэд болон одоо байгаа тэд, хоёр өөр хүн шиг байдаг. Яагаад тэд өөрчлөгдсөн бэ? Шалтгаан нь юу байсан бэ? Энэ нь, Бурханд итгэх тэдний итгэл зөв замд орохоосоо өмнө буруу замаар явснаас болсон. Тэд буруу замыг сонгосон юм. Тэдний анхны эрэл хайгуул дотор ямар нэгэн зүйл нуугдаж байсан ба гол чухал хоромд тэр нь гарч ирсэн. Юу нуугдаж байсан бэ? Энэ нь, Бурханд итгэж байх зуур тэдний зүрх сэтгэл дотор оршдог горьдлого буюу Бурханы өдөр удахгүй ирснээр өөрсдийнх нь зовлон зүдгүүр төгсгөл болох болно гэсэн горьдлого; Бурхан хувирч, өөрсдийнх нь бүх зовлон шаналал дуусах болно гэсэн горьдлого юм. Тэд бүгд гэртээ харьж, гэр бүлээрээ дахин цугларч, ямар ч хавчлага шахалтгүй, бүрэн чөлөөтэй байж чадах, бусдын ямар ч хязгаарлалтгүйгээр Бурханд ил тод итгэж чадах, хүн бүхэн сайхан хувцаслаж, сайн идэж чадах тав тухтай орчинд амьдрах өдрийг тэсэн ядан хүлээдэг. Тэдэнд бүгдэд нь ийм найдвар байдаггүй гэж үү? Хүний махан бие зовохыг хүсдэггүй ба зовлон туулах бүрдээ илүү сайн сайхан өдрийг хүсэн хүлээж байдаг учраас энэ бодлууд бүгдийнх нь зүрх сэтгэлийн гүнд оршдог. Зөв[a] нөхцөл байдалгүйгээр эдгээр зүйл илчлэгдэхгүй. Ямар ч нөхцөл байдал байхгүй үед хүн бүхэн тун зүгээр юм шиг санагдаж, ялангуяа биеийн өндөртэй мэт, үнэнийг нэлээд сайн ойлгож байгаа мэт харагддаг ба эрч хүчээр гойд дүүрэн мэт санагдах болно. Нэг л өдөр нөхцөл байдал гарч ирэх үед энэ бүх бодол гарч ирнэ. Тэдний оюун санаа зөрчилдөж эхлэх бөгөөд зарим нь уруудан доройтож эхэлнэ. Бурхан чамд арга замыг нээж өгдөггүйдээ энэ биш эсвэл Бурхан чамд Өөрийнхөө нигүүлслийг өгдөггүй юм биш, мэдээж Бурхан бэрхшээлийг чинь анхаардаггүй юм биш. Одоо энэ зовлон шаналлыг туулж байгаа нь чиний ерөөл, учир нь чи аврагдаж, амьд үлдэхийн тулд тийм зовлонг тэвчих ёстой бөгөөд энэ нь урьдчилан тогтоогдсон. Иймээс энэ зовлон чамд тохиолдох нь чиний ерөөл билээ… үүний ар дахь утга учир нь хэтэрхий гүнзгий, хэтэрхий их ач холбогдолтой.

Христийн ярианы тэмдэглэл номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”-аас

Та нар үргэлж болгоомжтой байх ёстой. Хэдий та нар бузар газарт амьдардаг боловч та нар бузар заваанаар бохирдоогүй ба Бурханы хажууд амьдарч, Түүний агуу хамгаалалтыг хүлээн авч чадна. Та нар энэхүү шар газарт байгаа бүх хүмүүсийн дундаас сонгогдсон. Та нар хамгийн ерөөгдсөн хүмүүс биш гэж үү? Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй харин бузар махан биед амьдарвал чи зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой. Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн зөвшөөрч, Иов шиг, Петр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Энэ дэлхий ертөнцөд хүн диаволын хувцсыг өмсөж, диаволын өгсөн хоолыг идэж, диаволын хяналтан дор ажиллаж, үйлчилж, түүний бузар заваанд нухлагддаг. Хэрвээ чи амьдралын эсвэл жинхэнэ замын утга учрыг ухаарахгүй бол чиний амьдрал ямар хэрэгтэй юм бэ? Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, сайжралтыг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан луугийн үндэстэнд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-ээс

(Бурханы үгээс сонгосон хэсэг)

Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?

Бурханд итгэдэг хүн болохын хувьд чи, өнөөдөр эцсийн өдрүүд дэх Бурханы ажил болон чиний төлөө Бурханы төлөвлөсөн бүх ажлыг хүлээн авч байгаагаараа чи Бурханаас үнэхээр агуу өргөмжлөл, авралыг хүлээн авсан гэдгээ ойлгох ёстой. Бүхий л хорвоо ертөнц дэх Бурханы бүх ажил нь энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэр Өөрийн бүх хичээл чармайлтаа та нарт зориулсан ба та нарын төлөө бүхнийг золиослосон; Тэр хорвоо ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнээс гадна, Өөрийн төлөвлөгөөний зорилгоо та нараар дамжуулан илэрхийлэхийн тулд, Тэр Өөрийн алдар сууг Өөрийн сонгогдсон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн. Тиймээс, та нар бол Бурханы өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс, Түүнээс ч илүүгээр Бурханы алдар суугийн өв залгамжлагчид билээ. Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь бидний түр зуурын хөнгөн зовлон нь бидний төлөөх хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог.” Өнгөрсөн үед, энэ үгийг та нар бүгд сонссон, гэхдээ хэн ч энэ үгний утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн агуулж байгаа бодит утга учрыг та нар сайн мэднэ. Эдгээр үг нь Бурханы эцсийн өдрүүдэд биелүүлэх зүйлс юм. Тэгээд энэ нь агуу улаан луугийн оршдог газарт түүгээр харгисаар зовоогдсон хүмүүс дээр биелэгдэх болно. Агуу улаан луу Бурханыг шахан хавчдаг ба энэ нь Бурханы дайсан юм, иймээс энэ газарт, Бурханд итгэдэг хүмүүсийг доромжлон, шахалт хавчилт тулгадаг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно. Бурханыг эсэргүүцдэг газарт энэ ажлыг хэрэгжүүлэх үед Түүний бүх ажилд эмх замбараагүй саад тотгор учрах бөгөөд Түүний олон үгс хурдан биелж чадахгүй; гэхдээ Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршинэ. Энэ ч гэсэн нэг зовлон зүдгүүр юм. Агуу улаан луугийн нутагт Өөрийн ажлаа явуулах нь Бурханд маш хэцүү, гэвч Бурхан ийм хүнд хэцүүгээр дамжиж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйлүүдийг тусгах Өөрийн ажлын үе шатыг биелүүлнэ. Энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан энэ боломжийг ашиглана. Энэ бохир нутаг дээрх хүмүүсийн зовлон, тэдний чанар болон хүмүүсийн бүх сатаны зан чанарын улмаас Бурхан, Өөрийн ариусгалт ба байлдан дагуулалтын ажлаа явуулна, ингэснээр Тэр алдар сууг үүнээс олж мөн Түүний үйлийг гэрчлэх хүмүүсийг олж авах болно. Энэ нь энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиослолын бүрэн утга учир юм. Өөрөөр хэлбэл Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлаа явуулах болно. Тиймээс зөвхөн ингэж хийснээр л Бурханы агуу хүчийг үзүүлж чадна. Өөрөөр хэлбэл зөвхөн бохир газарт байгаа хүмүүс л Бурханы алдар сууг өвлөн авахуйц бөгөөд зөвхөн энэ нь л Бурханы агуу хүч чадалд чухал байр суурийг өгч чадна. Тийм учраас Бурхан алдар сууг бохир газарт, үүн дотор амьдарч байгаа хүмүүсээс олж авна гэж Би хэлдэг. Энэ нь Бурханы хүсэл юм. Энэ нь Есүсийн ажлын үе шаттай яг адилхан; Тэр зөвхөн Өөрийг нь хавчин шахсан фарисайчуудын дунд алдаршиж чадах байсан. Хэрвээ тийм хавчилт шахалт болон Иудасын урвалт байгаагүй бол, Есүс дооглуулж, гүтгүүлэхгүй, тэр ч байтугай цовдлогдохгүй байсан, ингэснээр хэзээ ч алдар сууг олж авахгүй байсан юм. Бурхан эрин үе болгонд ажиллах бүртээ, Өөрийн ажлыг махан биеэр хийх бүртээ Тэр тэндээс алдар сууг олж авдаг ба Өөрийн олж авахыг зорьсон хүмүүсээ бас олж авдаг. Энэ нь Бурханы ажлын төлөвлөгөө ба энэ нь Түүний удирдлага юм.

Хэдэн мянган жилийн Бурханы төлөвлөгөөнд, махан биеэр хийгдэх ажил хоёр хэсэгтэй: Эхнийх нь цовдлолын ажил, үүгээр Тэр алдаршдаг; нөгөө нь эцсийн өдрүүд дэх байлдах дагуулах ба төгс болгох ажил, үүгээр дамжуулан Тэр алдар сууг олж авах болно. Энэ нь Бурханы удирдлага. Тиймээс Бурханы ажлыг эсвэл Бурханы та нарт өгсөн үүргийг хэтэрхий энгийн гэж бүү үз. Та нар бүгдээрээ Бурханы үлэмж арвин мөнх алдрын өв залгамжлагчид бөгөөд энэ нь Бурханаар онцгойлон урьдчилан тодорхойлогдсон. Түүний алдар суугийн хоёр хэсгээс нэг нь та нарт илчлэгдсэн; Бурханы алдар суугийн нэг хэсэг нь бүхэлдээ та нарт өгөгдсөн, ингэснээр энэ нь та нарын өв залгамжлал болох юм. Энэ нь Бурханы өргөмжлөл бөгөөд аль эртнээс урьдчилан тодорхойлогдсон Түүний төлөвлөгөө билээ. Агуу улаан луугийн оршдог нутагт Бурханы хийх ажлын сүр жавхланг авч үзвэл, тийм ажил хэрвээ өөр тийшээ шилжсэн бол, аль хэдийн асар их үр жимс өгч, хүнээр амархан хүлээн зөвшөөрөгдөх байсан. Бурханд итгэдэг Барууны санваартнуудын хувьд тийм ажлыг хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий амархан байх байсан, учир нь Есүсийн ажлын үе шат өмнө нь явагдсан байсан. Тийм учраас Тэр алдаршуулах ажлын энэ үе шатыг өөр хаа нэгтээ хэрэгжүүлэх боломжгүй; бүх хүмүүсийн дэмжлэг болон бүх улс орнуудын хүлээн зөвшөөрөл байгаа ч Бурханы алдар сууд амрах газар огт байхгүй. Ажлын энэ үе шатны энэ нутагт агуулж буй хосгүй ач холбогдол яг энэ юм. Та нарын дотор, хуулийн хамгаалалт хүлээн авдаг нэг ч хүн байхгүй; үүний оронд та нар хуулиар шийтгэгддэг ба хамгийн том бэрхшээл бол танай хамаатнууд, эцэг эхчүүд, найзууд эсвэл хамтран ажиллагчдын аль нь ч бай, хэн нь ч та нарыг ойлгохгүй. Хэн ч та нарыг ойлгодоггүй. Бурхан та нарыг голох үед, та нарт газар дэлхий дээр үргэлжлүүлэн амьдрах ямар ч арга зам байхгүй. Гэхдээ ийм байлаа ч хүмүүс Бурханыг орхин явж тэвчихгүй; энэ бол Бурханы хүмүүсийг байлдан дагуулахын ач холбогдол ба энэ нь Бурханы алдар суу юм. Энэ өдөр та нарын өвлөж авсан зүйл чинь, өмнөх бүх эш үзүүлэгчид, зөнчдийнхийг даван гарах ба энэ нь бүр Мосе, Петрийнхээс ч илүү их юм. Ерөөлийг нэг эсвэл хоёр өдөрт хүлээн авч чадахгүй; маш их золиослолоор дамжуулж түүнийг авах ёстой. Тиймд, та нар, та нарыг олж аваасай гэж Бурханы хүссэн цэвэрхэн хайр, агуу итгэл болон олон үнэнтэй байх ёстой; үүн дээр нэмээд, та нар өөрсдийн царайгаа шударга ёс руу харуулж, хэзээ ч айн сандарч, бууж өгөхгүй байж чадах ёстой ба та нарт Бурханы төлөө гэсэн туйлбартай, чанд хайр байх ёстой. Шийдэмгий байдлыг та нараас шаарддаг, ингэснээр та нарын амь зан чанарын өөрчлөлт гарна; та нарын завхрал эмчлэгдэх ёстой ба та нар Бурханы бүх зохион байгуулж байгаа зүйлсийг ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрөх ёстой, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Энэ нь та нарын биелүүлэх ёстой зүйл юм. Энэ бол Бурханы эцсийн зорилт ба энэ бүлэг хүмүүст Бурханы тавьж буй шаардлага билээ. Тэр та нарт өгөх үедээ, Тэр та нарыг ч гэсэн буцаан өгөхийг хүсэх ба та нарт тохирсон шаардлага тавьдаг. Тиймээс Бурханы бүх ажил нь ямар ч учир шалтгаангүй биш бөгөөд үүнээс яагаад Бурхан дахин дахин өндөр стандарттай, хатуу чанд шаардлагатай ажил хийгээд байгааг харж болно. Ийм учраас та нар Бурханд итгэх итгэлээр дүүргэгдэх учиртай. Товчхондоо Бурханы бүх ажил та нарын төлөө хийгдсэн, ингэснээр та нар Түүний өв уламжлалыг хүлээн авахуйц болох болно. Энэ нь тийм ч их Бурханы өөрийн алдар суугийн төлөө биш, харин та нарын авралын төлөө ба бохир газарт асар их зовон шаналсан энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө юм. Та нар Бурханы хүслийг ойлгох ёстой. Иймээс Би ямар ч зөн билиг буюу мэдрэмжгүй харанхуй бүдүүлэг олон хүмүүст сэрэмжлүүлсэн: Бурханыг бүү сорь, цаашид бүү эсэргүүц. Хүн төрөлхтний хэзээ ч туулаагүй зовлон шаналалыг Бурхан аль хэдийн туулсан ба аль эрт хүний оронд илүү их доромжлолыг амссан. Өөр юуг та нар орхиж чадахгүй вэ? Бурханы хүслээс илүү чухал зүйл юу байх вэ? Бурханы хайраас илүү дээр зүйл юу байх вэ? Энэхүү бохир газарт Өөрийн ажлаа хэрэгжүүлэх нь Бурханы хувьд аль хэдийн хоёр дахин хэцүү бэрх үүрэг юм. Хэрвээ хүн зориуд, санаатайгаар нүгэл үйлдвэл, Бурханы ажил хойшлогдох байсан. Ямар ч тохиолдолд, энэ нь хэний ч ашиг сонирхол биш ба энэ нь хэнд ч ашигтай биш. Бурхан цаг хугацаанд баригддаггүй; Түүний ажил ба Түүний алдар суу нэгдүгээрт байдаг. Тиймээс, энэ нь хэчнээн их хугацаа зарцуулсан, хэрвээ энэ нь Түүний ажлын төлөө бол Тэр ямар ч золиослолоо гамнахгүй. Энэ нь Бурханы зан чанар юм: Түүний ажил биелэх хүртэл Тэр амрахгүй. Түүний ажил төгсгөлдөө ойртох болно. Тэр Өөрийн алдрын хоёр дахь хэсгийг олж авах цаг ирэх үед л Түүний ажил төгсгөлдөө ойртох юм. Бурхан Хорвоо ертөнц даяарх Өөрийн алдаршууллын хоёр дах хэсгийг дуусгах боломжгүй байвал, Түүний цаг үе хэзээ ч ирэхгүй, Түүний гар Түүний сонгогдсон хүмүүсээс хэзээ ч холдохгүй, Түүний алдар суу Израильд хэзээ ч ирэхгүй ба Түүний төлөвлөгөө огт дуусахгүй. Бурханы хүсэл болоод ажил нь тэнгэр, газар болон бүх зүйлсийн бүтээл шиг энгийн биш гэдгийг та нар харах ёстой. Учир нь, өнөөдрийн ажил нь завхарсан хүмүүсийг, тун мэдрэмжгүй болсон хүмүүсийг өөрчлөх ба бүтээгдсэнийхээ дараа Сатаны нөлөөнд орсон хүмүүсийг ариусгах болохоос биш, Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бүтээх эсвэл бүх төрлийн ургамал, амьтныг бүтээх биш юм. Түүний одоогийн ажил нь, Сатанаар бузарлагдсан бүхнийг ариун болгох бөгөөд ингэснээр тэд дахин сэргэж, Түүний эзэмшил болж, Түүний алдар суу болох юм. Тийм ажил бол тэнгэр, газар болоод бүх зүйлийн бүтээл ямар байх тухай хүний төсөөлдөг шиг энгийн биш, мөн энэ нь, хүний төсөөлдөг шигээр Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажилтай адил биш юм. Үүний оронд, энэ нь хүнийг хувиргаж, сөрөг зүйлийг нь эерэг болгож, Өөрт нь харьяалагдахгүй байсан хүнийг Өөрийн эзэмшилдээ авах явдал юм. Энэ нь Бурханы ажлын энэ үе шатны дотоод үйл явц юм. Та нар үүнийг ухаарах ёстой ба асуудлыг хэт энгийн болгох ёсгүй. Бурханы ажил бол ямар ч энгийн ажилтай адилгүй. Хүний оюун санаа үүний гайхамшиг, мэргэн ухааныг ухан ойлгож чадахгүй. Бурхан бүх зүйлийг бүтээж байгаа биш, Тэр тэдгээрийг мөн устгаж байгаа ч биш. Үүний оронд, Тэр Өөрийн бүх бүтээлээ өөрчилж, Сатаны бохирдуулсан бүх зүйлийг ариусгаж байгаа юм. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлэх ба энэ нь Бурханы ажлын нийт утга учир юм. Эдгээр үгээс чи Бурханы ажил маш энгийн гэж итгэж байна уу?

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

No comments:

Post a Comment