2018/12/04

3. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго ба ач холбогдлыг мэдэх нь.

3. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго ба ач холбогдлыг мэдэх нь.

3. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго ба ач холбогдлыг мэдэх нь.

Холбогдолтой Бурханы үг:

Еховагийн Израиль дахь ажлын ач холбогдол, зорилго, үе шат нь Өөрийн ажлыг дэлхий дээр хийж эхлэх, аажмаар Израилиас эхлэн Харь үндэстнүүд рүү тархаах явдал байсан юм. Энэ бол Түүний орчлон ертөнц даяар ажиллахдаа баримталдаг зарчим юм: загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн Түүний сайн мэдээг хүлээн автал түүнийгээ өргөжүүлэх. Эхний Израильчууд нь Ноагийн үр удам байсан. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал байсан ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ л хангаж чаддаг байснаас Еховаг ямар төрлийн Бурхан байсныг, Тэр хүн төрөлхтнөөс юуг хүсэж байсныг мэддэггүй, бүх бүтээлийн Эзэнийг яаж хүндэтгэх ёстойг бол бүр ч мэддэггүй байсан. Адамын үр сад ямар хууль дүрмийг дагахаа мэдэхгүй, бүтээлүүд Бүтээгчдээ ямар ажил хийж өгөх ёстойг мэддэггүй байсан. Тэдний мэдэж байсан зүйл гэвэл эр нөхөр нь хөлсөө гарган хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээх ёстой ба эхнэр нь нөхөртөө дуулгавартай байж Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэсэн зүйл байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал болон Түүний амь байсан ба харин тэд Бурханы хуулийг хэрхэн дагах болон бүх бүтээлийн Эзэнийг яаж хангалуун байлгахаа мэдэхгүй байсан. Тэд хэтэрхий бага зүйлийг ойлгосон. Тэдний зүрхэнд шударга бус, зальтай зүйл огт байгаагүй, тэд хааяа л муудалцаж, атаархдаг байсан боловч тэд бүх бүтээлийн Эзэн болох Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүмүүсийн өвөг дээдэс болох энэ хүмүүс зөвхөн Еховагийн хийсэн зүйлийг идэхийг, Еховагийн хийсэн зүйлийг эдлэхийг л мэддэг байсан ба харин Еховаг хүндэтгэхийг, Түүнд өвдөг сөгдөн шүтэн мөргөх ёстойг мэддэггүй байсан. Тэднийг яаж Түүний бүтээл гэж нэрлэж болох юм бэ? Тэгэхээр “Ехова бол бүх бүтээлийн Эзэн” болон “Тэрээр хүнийг Өөрийн илэрхийлэл болгон, Өөрийгөө алдаршуулахаар, Өөрийгөө төлөөлүүлэхээр бүтээсэн” гэдэг үг хий дэмий хэлэгдсэн гэж үү? Еховаг хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрын гэрчлэл байж чадах юм бэ? Тэд яаж Түүний алдрын илэрхийлэл болох юм бэ? Тэгвэл Еховагийн “Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэдэг үг муу ёрын нэгэн болох Сатаны гар дахь зэвсэг болох бус уу? Эдгээр үг нь Ехова хүнийг бүтээснийг доромжилсон тэмдэг болохгүй гэж үү? Ажлынхаа тэрхүү үе шатыг дуусгахын тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамаас Ноа хүртэл тэднийг зааварчилж, чиглүүлээгүй юм. Харин үерийн дараа л Тэр албан ёсоор Адам болон Ноагийн үр сад болох Израильчуудыг залж чиглүүлж эхэлсэн. Израиль дахь ажил болон үг нь газар нутаг даяарх бүх хүмүүсийн амьдралыг залж чиглүүлсэн ба Ехова зөвхөн хүнийг шорооноос Бурханы бүтээл болгон босгож, амийн амьсгал өгч чадахаас гадна Өөрийн таягаа ашиглан хүмүүсийг удирдахын тулд хүн төрөлхтнийг галаар шатааж, харааж чаддагийг тэдэнд харуулсан. Иймээс тэд Ехова газар дээрх хүний амьдралыг чиглүүлж, тэдний дунд өдөр шөнөгүй ярьж, ажиллаж чадахыг харсан. Тэрээр энэ ажлыг, хүн Түүний атгасан шорооноос үүссэн, хүнийг Тэр бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүддээ мэдүүлэхийн тулд л хийсэн юм. Түүнчлэн Түүний Израильд эхлүүлсэн ажил нь бусад хүмүүс болон улсууд (үнэндээ тэд нар Израилиас бүр тусгаар улсууд биш байсан ба зүгээр л Израилиас салж одсон боловч Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар орчлон ертөнц дээрх бүх бүтээл Түүнийг хүндэтгэж, Түүнийг агуу байлгах зорилготой байлаа. Хэрэв Ехова Өөрийн ажлыг Израильд эхлэлгүйгээр оронд нь зүгээр хүн төрөлхтнийг бүтээгээд тэднийг дэлхий дээр дураар нь амьдруулсан бол хүний бие махбодын угийн чанараас (угийн чанар гэдэг нь хүн өөрийн харахгүй зүйлийг хэзээ ч мэдэж чадахгүй ба өөрөөр хэлбэл тэр Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг болон тэр ч байтугай Тэр яагаад үүнийг хийснийг ч мэдэхгүй байх юм) болж Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг, Тэр бол бүх зүйлийн Эзэн гэдгийг хэзээ ч мэдэхгүй байх байв. Хэрэв Ехова хүн төрөлхтнийг зүгээр л Өөрийн зугаа болгон бүтээж, газар дээр байрлуулсан бол Тэрээр хэсэг хугацаанд хүмүүсийн дунд удирдахын оронд гар дахь тоосыг сэгсрээд орхих байсан, тэгвэл хүн төрөлхтөн бүгдээрээ юу ч биш байдалд буцаж очих байсан; тэр ч бүү хэл Түүний бүтээсэн газар, тэнгэр, бүх зүйл, хүн төрөлхтнийг оролцуулаад бүгд юу ч үгүй байдалд буцан орж, Сатанаар гишгэлүүлэх байсан юм. Ингэвэл “Тэр дэлхий дээр, бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газартай байх ёстой” гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байсан. Иймд оронд нь Бурхан хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Өөрийн хүслийг гүйцэлдүүлж, Өөрийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Тэрээр тэдний амьдралыг хөтөлж, тэдэнтэй ярьж байлаа. Израиль дахь Бурханы ажил нь бүх зүйлийг бүтээхээсээ өмнө гаргасан Түүний төлөвлөгөөг биелүүлэх л зорилготой байсан, тиймээс Тэр эхлээд Израильчуудын дунд ажилласан нь болон Тэр бүх зүйлийг бүтээсэн нь бие биетэйгээ зөрчилддөггүй бөгөөд хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдар, хүн төрөлхтнийг бүтээснийх нь утга учрыг гүнзгийрүүлэхийн төлөө байсан билээ. Тэрээр газар дээрх хүн төрөлхтний амьдралыг Ноагаас хойш хоёр мянган жилийн турш залж чиглүүлсэн ба энэ явцдаа Тэрээр тэдэнд бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэтгэхийг зааж, биеэ хэрхэн авч явж, амьдралдаа хэрхэн амьдрахыг зааж, хамгийн гол нь Еховаг яаж гэрчлэхийг, Түүнийг хүндэтгэхийг, Түүнд дуулгавартай байхыг, Давид болон түүний тахилч нарын адилаар Түүнийг хөгжмөөр магтан дуулахыг заасан.

Еховагийн ажлаа хийсэн хоёр мянган жилээс өмнө буюу үерийн өмнөхөн хүмүүс юу ч мэддэггүй, садар самуун болон ялзралд гүн идэгдсэн байсан ба тэдний зүрхэнд Түүний зам байтугай Ехова ч байгаагүй. Тэд Еховагийн хийх гэж байгаа ажлыг хэзээ ч ойлгож байгаагүй. Тэд хүн, Бурхан, ертөнц, амийг мэдэхгүй, амьсгалдаг, амьдардаг машин адил байсан ба тэдэнд мэдлэг байх нь байтугай эрүүл ухаан ч дутмаг байв. Газар дээр тэд могой шиг их уруу татагдалтанд автаж, Еховаг доромжилсон олон зүйлийг хэлсэн боловч мэддэггүй байсан тул Ехова тэднийг гэсгээж, сахилгажуулаагүй юм. Үерийн дараа буюу Ноаг 601 настай байхад Ехова Ноад албан ёсоор харагдаж түүнийг болон түүний гэр бүл, үерээс амь гарсан шувууд, амьтад болон түүний үр садыг Хуулийн эрин үеийг дуустал буюу нийтдээ 2500 жил дагуулсан. Тэрээр Израильд албан ёсоор 2000 жил ажилласан ба Израиль болон түүний гадна ажилласан хугацаа нь 500 жил тул нийтдээ 2500 жил болсон байна. Энэ үед Тэрээр Израильчуудад Еховад үйлчлэхийг зааварчилсан ба тэд сүм барьж тахилчийн нөмрөг нөмрөн, тэдний гутал сүмийг бохирдуулж, сүмийн дээрээс гал бууж тэднийг шатааж алах вий гэсэндээ сүм рүүгээ үүрээр хөл нүцгэн орох ёстой байсан. Тэд өөрсдийн үүргийг гүйцэтгэж, Еховагийн төлөвлөгөөг дагасан. Тэд сүмд Еховад залбирдаг байсан ба Еховагаас урам зориг авсны дараа буюу Еховаг ярьсны дараа тэд хүмүүсийг дагуулан тэдэнд Еховаг—өөрсдийн Бурханыг хүндэтгэхийг заасан. Мөн Ехова тэдэнд сүм болон тахилын ширээ барьж, Еховагийн тогтоосон цагт буюу Дээгүүр өнгөрөх баярын үеэр шинэ төрсөн тугал, хурганы махыг тахилын ширээн дээр Еховад үйлчилж байгаагийн, мөн өөрсдийгөө хазаарлаж, зүрхэндээ Еховад хүндэтгэл үзүүлж байгаагийнхаа илрэл болгон өргөл барихыг заасан. Тэд энэ хуулийг дагах эсэх нь тэдний Еховад үнэнч байхын хэмжүүр болж байсан. Ехова мөн тэдэнд зориулан Өөрийн бүтээлийн долоо дахь өдрийг Амралтын өдөр болгон тогтоосон. Үүний дараагийн өдрийг Тэрээр эхний өдөр буюу Еховаг магтан дуулах, Түүнд тахил өргөх, Түүнд зориулан хөгжим зохиох өдөр болгосон. Энэ өдөр Ехова бүх тахилчдыг дуудан тахилын ширээн дээрх бүх зүйлийг хүмүүст идүүлэхээр хувааж, тэдэнд Еховад өргөсөн тахилыг амсах боломж олгосон. Тэгээд Ехова, тэд бол ерөөгдсөн, Түүнтэй хуваалцах ба тэд Түүний сонгосон хүмүүс гэдгийг хэлсэн (энэ бол Еховагийн израильчуудтай хийсэн гэрээ байв). Ийм учраас өнөөдрийг хүртэл Израильчууд, Ехова бол зөвхөн тэдний Бурхан бөгөөд бусад хүмүүсийн Бурхан биш гэдэг.

Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан Израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгасан. Еховагийн Израильчуудад өгсөн эдгээр тушаалууд нь Египетчүүдэд хамаагүй байсан ба Израильчуудыг хязгаарлахад зориулагдсан, тэдэнд тавьсан Түүний шаардлагууд байсан. Хүн Амралтын өдрийг сахиж байна уу, эцэг эхээ хүндэтгэж байна уу, хуурамч шүтээнд мөргөж байна уу гэх мэтийн зарчмаар хүнийг нүгэлтэй эсвэл зөв шударга гэдгийг тодорхойлдог байсан. Хүн эдгээр тушаалыг дагасан эсэхээс хамааран Еховагийн галд өртөх, чулуугаар шидүүлж алуулах эсвэл Еховагийн ерөөлийг хүртэх эсэх нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг баримтлаагүй хүмүүсийг чулуугаар шидэж алж байжээ. Амралтын өдрийг баримтлаагүй тахилчид Еховагийн галд нэрвэгддэг байсан. Эцэг эхээ хүндлээгүй хүмүүсийг мөн чулуугаар шидэж алж байлаа. Энэ бүгдийг Ехова тушааж байсан юм. Ехова хүмүүс Түүний үгийг дагаж, Түүнийг эсэргүүцэхгүй байхаар тэдний амьдралыг удирдахын тулд Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоосон. Тэрээр эдгээр хуулийг шинэ төрсөн хүн төрөлхтнийг удирдахад, Өөрийн удахгүй хийх ажлын суурийг тавихад ашигласан. Иймд Еховагийн хийсэн ажлаас болоод эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэсэн. Ехова их ярьж, их ажил хийсэн боловч, тэднийг зөвхөн эерэгээр залж чиглүүлж байсан ба эдгээр харанхуй хүмүүст хүн байхыг, яаж амьдрахыг, яаж Еховагийн замыг ойлгохыг заасан. Ихэнх тохиолдолд Түүний хийсэн ажил нь хүмүүст Түүний замыг сахих болон Түүний хуулийг дагах боломж олгоход оршиж байсан. Уг ажил бага зэрэг ялзарсан хүмүүс дээр хийгдсэн; ингэхдээ зан чанарын өөрчлөлт болон амийн өсөлт дээр анхаарлаа хандуулаагүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, удирдахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байсан. Тэр үеийн Израильчуудын хувьд Ехова нь зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байсан. Тэрээр үүлэн багана, галан багана байсан. Еховагийн тэднээс шаардаж байсан бүх зүйл нь өнөөдрийн хүмүүсийн мэддэгээр Түүний хууль болон тушаалуудыг дагах байсан. Эднийг зарим хүмүүс дүрэм гэж хэлж магадгүй, учир нь Еховагийн ажил бол тэднийг өөрчлөх биш харин тэдэнд байх хэрэгтэй илүү их зүйлийг тэдэнд өгөх, тэдэнд Өөрийн амаар хэлэх явдал байсан. Учир нь хүн бүтээгдсэнээсээ хойш юуг эзэмших ёстой талаараа юу ч мэдэхгүй байсан юм. Ингээд Ехова тэдэнд газар дээр амьдрахад нь хэрэгтэй зүйлсийг өгснөөр Өөрийн дагуулсан хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаас илүү гарахад хүргэсэн. Учир нь Еховагийн өгсөн зүйл нь анх Түүний Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс илүү байсан. Гэсэн ч Еховагийн Израильд хийсэн ажил нь хүн төрөлхтнийг залж чиглүүлэх, хүн төрөлхтөнд өөрсдийнх нь Бүтээгчийг таниулах зорилготой байв. Тэрээр тэднийг байлдан дагуулаагүй эсвэл өөрчлөөгүй, тэднийг зүгээр л залж чиглүүлсэн юм. Энэ бол Хуулийн эрин үе дэх Еховагийн ажлын үр дүн юм. Энэ бол Израилийн бүхий л газар нутаг дахь Түүний ажлын үндэс, үнэн түүх, мөн чанар бөгөөд хүн төрөлхтнийг Еховагийн гараар удирдах зургаан мянган жилийн ажлынх нь эхлэл байсан билээ. Эндээс Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх олон ажил гарсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас

Нигүүлслийн эрин үед хүн аль хэдийн Сатанаар ялзруулагдсан байсан ба иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажил нь үр дүнд хүрэхийн тулд арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй их тэвчээр тэсвэр, тэр ч байтугай хүн төрөлхтний нүглийг төлөхөд хангалттай тахилыг шаардсан. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүн төрөлхтний нүглийг төлөөх Миний тахил буюу Есүс байсан юм. Тэдний мэддэг бүхэн нь Бурхан өршөөнгүй бөгөөд тэвчээртэй байдаг гэдэг бөгөөд тэдний харсан бүхэн нь Есүсийн өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэл байв. Энэ нь тэд Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон юм. Иймээс золин аврагдахаасаа өмнө тэд Есүсийн өгсөн олон төрлийн нигүүлслийг эдлэх болсон; зөвхөн энэ л тэдэнд ач тустай байсан. Ийнхүү тэд нигүүлслийг эдэлснээр дамжуулан өөрсдийн нүглийг уучлуулж чадах байсан ба Есүсийн тэвчээр, хүлцэнгүй байдлыг эдэлснээр дамжуулан золин аврагдах боломжтой болох байсан юм. Зөвхөн Есүсийн тэвчээр болон хүлцэнгүй байдлаар дамжуулан тэд уучлалыг хүлээн авч, Есүсийн өгсөн элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхтэй болсон—Есүсийн хэлсэнчлэн, “Би шударга хүмүүсийг биш харин гэм нүгэлтнүүдийг золин аварч, тэдэнд гэм нүглээ уучлуулах боломжийг олгохын тулд ирсэн.” Хэрвээ Есүс шүүлт, хараал ба хүний зөрчлийг тэвчихгүй зан чанартайгаар бие махбодтой болсон бол хүн хэзээ ч аврагдах боломжтой болохгүй байсан бөгөөд үүрд нүгэлтэй хэвээр үлдэх байсан юм. Ингэсэн бол зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь Хуулийн эрин үед зогсож, Хуулийн эрин үе нь зургаан мянган жилийн турш сунжрах байсан. Хүний гэм нүгэл илүү олон, илүү жигшмээр болж, хүн төрөлхтнийг бүтээсэн явдал ямар ч хэрэггүй болох байсан юм. Хүмүүс зөвхөн хуулийн дор л Еховад үйлчилж чадах байсан, гэхдээ тэдний нүгэл нь анх бүтээгдсэн хүмүүсийнхээс ч давсан байх байлаа. Есүс хүн төрөлхтнийг хэдий чинээ их хайрлаж, тэдний гэм нүглийг уучилж, тэдэнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл гаргана, хүн төрөлхтөн төдий чинээ их аврагдаж, Есүсийн их төлөөс төлж буцаан авсан төөрсөн хурга гэж нэрлэгдэх чадвартай болох байв. Хайртай ээж нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэгтэй адилаар Есүс Өөрийн дагалдагчиддаа хандаж байсан учраас Сатан энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадаагүй. Тэр тэдэнд уурлаагүй эсвэл тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байсан; тэдний дунд Тэр хэзээ ч уурлаж хилэгнээгүй, харин тэдний нүглийг тэвчиж, мэдлэггүй байдал болоод тэнэг занг нь хараагүй дүр үзүүлсэн, тиймээс Тэр “Бусдыг дал дахин долоон удаа уучил” гэж хэлсэн юм. Иймд Түүний зүрх сэтгэл нь бусдын зүрх сэтгэлийг өөрчилсөн. Ийнхүү Түүний тэвчээрээр дамжуулан хүмүүс уучлал өршөөлийг хүлээн авч чадсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс

Тэр нь өөр эрин үе байсан учраас Тэр ихэвчлэн хүмүүст элбэг хангалуун хоол, унд өгч ингэснээр тэд цадталаа идэж байсан. Тэр Өөрийн бүх дагалдагчдаа эелдэг хандаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж, үхсэнийг амилуулж байлаа. Хүмүүсийг Өөртөө итгүүлж, Түүний хийж байгаа бүхэн үнэхээр чин сэтгэлээс хийгддэг гэдгийг харуулахын тулд Түүний гарт, үхсэн хүмүүс ч буцан амилж болохыг тэдэнд харуулан илжирсэн цогцсыг хүртэл амилуулсан. Ийм байдлаар Тэр тэдний дунд чимээгүйхнээр тэвчиж, Өөрийн золин авралын ажлыг хийсэн. Загалмайд цовдлогдохоосоо ч өмнө Есүс хүн төрөлхтний нүглийг аль хэдийн үүрч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон юм. Цовдлогдохоосоо ч өмнө Тэр, хүн төрөлхтнийг аврахын тулд загалмайд хүрэх замыг аль хэдийн нээсэн. Эцэст нь Тэр загалмайд цовдлогдож, загалмайн төлөө Өөрийгөө золиослож, Өөрийн бүх өршөөл, өгөөмөр сэтгэл, ариун байдлыг хүн төрөлхтөнд хайрласан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс

Есүсийн золин авралгүйгээр, хүн төрөлхтөн үүрд нүгэл дотор амьдарч, нүглийн хүүхдүүд, чөтгөрийн үр удам болох байлаа. Хэрвээ тэр нь үргэлжилсэн бол бүхий л газар дэлхий Сатаны суурьших газар болж, түүний оромж болох байсан билээ. Гэхдээ золин авралын ажил нь хүн төрөлхтөнд хандах өршөөл энэрэл, өгөөмөр сэтгэлийг шаардсан; зөвхөн энэ аргаар дамжуулж л хүн төрөлхтөн уучлал өршөөлийг хүлээн авч, эцэст нь бүрэн төгс болж, бүрэн авахуулах эрхтэй болно. Ажлын энэ үе шатгүйгээр зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө цааш урагшлах боломжгүй байх байсан юм. Хэрвээ Есүс цовдлогдоогүй бол, хэрвээ Тэр зөвхөн хүмүүсийг эдгээж, тэдний муу ёрын сүнсийг хөөн зайлуулсан бол, хүмүүсийн нүгэл бүрэн уучлагдахгүй байх байсан. Газар дээр Өөрийн ажлыг хийсэн гурван жил хагасын хугацаанд Есүс золин авралын ажлынхаа ердөө хагасыг биелүүлсэн; тэгээд загалмай дээр цовдлогдож, нүгэлт махан биетэй адил болсноор, нүгэлт нэгэнд хүлээлгэн өгөгдсөнөөр Тэр цовдлолын ажлыг гүйцээж хүн төрөлхтний хувь заяаг эзэмшсэн. Түүнийг Сатаны гарт дамжуулан өгсний дараа л Тэр хүн төрөлхтнийг золин аварсан билээ. Тэр газар дэлхий дээр гучин гурван жил хагас зовж, дооглуулж, гүтгүүлж, хаягдаж, тэр ч байтугай Өөрийн толгойг ч тавих газаргүй, амрах газаргүй үлдсэн; тэгээд Тэр цовдлогдож, Түүний бүхий л оршихуй—цэвэр ариун, гэм буруугүй бие нь загалмай дээр цовдлогдсон ба бүх төрлийн зовлон шаналлыг туулсан. Эрх мэдэлтэй хүмүүс Түүнийг дооглон тохуурхаж, ташуурдаж, цэргүүд Түүний нүүр лүү нулимсан; гэсэн ч Тэр чимээгүй байж, эцэст нь хүртэл тэвчсэн ба үхэх хүртлээ нөхцөлгүйгээр захирагдсан, тэгснээрээ Тэр бүх хүн төрөлхтнийг золин аварсан. Зөвхөн тэр үед л Түүнд амрах зөвшөөрөл олгогдсон.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс

Нигүүлслийн эрин үеийн ажилд Есүс нь хүнийг аварсан Бурхан байсан. Түүнд юу байсан болон Тэр хэн болох нь нигүүлсэл, хайр, ачлал энэрэл, хүлцэнгүй байдал, тэвчээр, даруу байдал, анхаарал халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын маш ихээхэн нь хүний аврал байсан юм. Түүний зан чанарын тухайд гэвэл энэ нь ачлал энэрэл, хайрынх байсан бөгөөд Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас, Бурхан тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь золиосолж чадах хэмжээнд хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд Тэр хүний төлөө загалмайд цовдлогдох хэрэгтэй болсон. Сатан, “Та хүнийг хайрладаг тул түүнийг Та туйлын ихээр хайрладаг байх учиртай: Та загалмайд цовдлогдож, хүнийг цовдлолоос, нүглээс гэтэлгэх ёстой ба бүх хүн төрөлхтний төлөө Өөрийгөө тахил болгоно” гэсэн. Сатан дараах бооцоог тавьсан: “Та энэрэнгүй агаад хайрын Бурхан болохоор хүнийг туйлын ихээр хайрладаг байх учиртай: Та Өөрийгөө загалмайд тахил болгох ёстой.” Есүс “Хүн төрөлхтний төлөө л бол Би Өөрийн бүх зүйлийг өгөхөд бэлэн байна” гэсэн. Тэгээд Тэр Өөрийгөө өчүүхэн ч бодолгүйгээр загалмайд хадагдаж, бүхий л хүн төрөлхтнийг золин аварсан юм. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, энэ нь, Бурхан бол хүнийг аварсан Бурхан бөгөөд Тэр энэрэнгүй элэгсэг Бурхан байсан гэсэн үг юм. Бурхан хүнтэй хамт байсан. Түүний хайр, Түүний энэрэл болон Түүний аврал хүн нэг бүрийг дагалдаж байв. Хэрвээ хүн Түүний нэрийг хүлээн зөвшөөрч, Түүний байгааг хүлээн зөвшөөрсөн бол хүн зөвхөн амар амгалан, баяр баясгаланг олж авч, Түүний ерөөлийг хүртэж, Түүний асар их, тоо томшгүй нигүүлслийг хүлээн авч, Түүний авралыг авч чадах байсан. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагасан бүх хүмүүс авралыг хүлээн авсан бөгөөд тэдний нүгэл уучлагдсан. Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил нь үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгдсэн. Нигүүлслийн эрин үед Бурхан Есүс гэж нэрлэгддэг байв. Тэр Хуучин Гэрээнээс хальсан шинэ ажил хийсэн бөгөөд Түүний ажил цовдлолоор төгссөн, тэр нь Түүний ажлын бүрэн дүүрэн байдал байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Хүний хувьд, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авах боломжийг Түүнд олгосон. Бурханы ажил бүрэн биелсэн гэж хүн бүхэн боддог. Үнэндээ, Бурханы хувьд Түүний ажлын жаахан хэсэг л биелэгдсэн юм. Тэр ердөө л хүн төрөлхтнийг золин аварсан; хүн дэх Сатаны муу муухайг өөрчлөх нь байтугай Тэр хүн төрөлхтөнийг байлдан дагуулаагүй. Тийм учраас Бурхан, “Хэдийгээр бие махбод болсон Миний махан бие үхлийн зовлон шаналлыг туулсан ч тэр нь бие махбодтой болсон Бурхан Миний бүх зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон, гэхдээ Тэр Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Тэр зөвхөн үүний нэг хэсгийг л хийсэн юм” хэмээн хэлдэг. Тиймээс Бурхан бие махбодтой болох ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнийхөө хоёр дахь үеийг эхлүүлсэн. Бурханы туйлын зорилго бол Сатаны савраас аврагдсан хүн бүхнийг төгс болгож, олж авах юм, …

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-оос

Эцсийн өдрүүдэд хийгдэх ажлууд нь үг хэлэх. Хүнийг үгээр маш ихээр өөрчилж болно. Одоо эдгээр хүмүүс энэ үгсийг хүлээн авснаар хийгдэж байгаа өөрчлөлтүүд нь Нигүүслийн эрин үед хүмүүсийн тэмдэг болон гайхамшгийг хүлээн авснаар хийгдсэн өөрчлөлтөөс хавьгүй илүү. Нигүүслийн эрин үед гар тавьж, залбирснаар чөтгөрүүд хүнээс холдсон боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн. Хүнийг өвчнөөс нь салгаж, түүний нүглийг өршөөсөн боловч хүний доторх ялзарсан сатаны зан чанарыг яаж гаргаж хаях талын ажлыг түүн дээр хийгдээгүй. Хүнийг түүний итгэлийнх нь төлөө аварч, нүглийг нь өршөөсөн болохоос нүгэлтэй угийн чанарыг нь арилгаагүй ба тэр нь түүн дотор үлдсэн. Хүний нүглийг бие махбодтой болсон Бурхан өршөөсөн боловч хүний дотор нүгэл үлдээгүй гэсэн үг биш. Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм. Есүсийг ажлаа хийж байх үед Түүний тухай хүмүүсийн ойлголт бүрхэг, тодорхойгүй хэвээр л байсан. Хүмүүс Түүнийг үргэлж Давидын хүү байсан гэж итгэж байсан ба Түүнийг агуу эш үзүүлэгч, хүмүүсийн нүглийг золин аварсан сайн санаат Эзэн хэмээн зарласан. Зарим нь итгэл дээрээ үндэслэн Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд эдгэрсэн. Сохор хүн хараа орж, үхсэн хүн ч амьдралд буцаж ирж байсан. Гэвч хүмүүс өөрсдийнхөө дотор гүнд оршиж байгаа ялзарсан сатаны зан чанарыг олж чадаагүй ба түүнийг яаж гаргаж хаяхыг ч мэдэхгүй байсан. Хүмүүс махан биеийн амар амгалан, аз жаргал, итгэдэг хүнийг гэр бүлээр нь адислах, өвчнийг эдгэрүүлэх гэх мэт олон нигүүслийг хүлээн авсан. Бусад нь хүмүүсийн сайн үйл байсан ба тэдний бурханлаг байдал байсан. Хэрэв хүн үүнд үндэслэн амьдарч чадсан бол түүнийг сайн итгэгч гэж үзэж байсан. Зөвхөн ийм итгэгчид л үхлийнхээ дараа диваажин руу орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг. Гэвч тэд амьдралынхаа хугацаанд амийн замыг ойлгоогүй. Тэд нүглийг үйлдэн, дараа нь тогтмол давтамжтайгаар наманчлан, зан чанараа өөрчлөх ямар ч замаар явдаггүй. Энэ нь Нигүүслийн эрин үеийн хүний доторх байдал юм. Хүн бүрэн авралыг хүртсэн үү? Үгүй! Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог. Хэрэв чөтгөрийг гарган хаяхыг үргэлжлүүлсээр байсан бол энэ шат нь үр дүнд хүрэхгүй, утгагүй ба учир нь хүний нүгэлтэй угийн чанар нь байсаар байх ба хүн зөвхөн нүглээ өршөөгдөх үед л зогсох байсан. Нүглийн тахилаар дамжуулан хүмүүсийн нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүмүүсийн дотор ялзарсан зан чанар байсаар байгаа тул тэд нүгэл хийж, Бурханыг эсэргүүцэж чадах юм. Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй байгаа. Ийм учраас л ажлын энэ шатанд Бурхан хүмүүсийн ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үгийг ашиглаж, хүмүүсээс зөв замын дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байдаг. Энэ үе шат нь өмнөх үе шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм. Иймд эцсийн өдрүүдэд махан бие болох нь Бурханы махан бие болох ажлын ач холбогдлыг гүйцээж хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгах юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Хаанчлалын эрин үед шинэ эрин үед дагуулан оруулахын тулд, Өөрийн ажлын арга барилыг өөрчлөхийн тулд, мөн бүхэл эриний төлөөх ажлыг хийхийн тулд Бурхан үгээ хэрэглэдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим юм. Тэр, өөр өөр өнцгөөс ярихын тулд махбод болж, Үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхамшгийг үнэхээр харах боломжийг хүнд олгожээ. Хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгож, хүнийг таягдах зорилгодоо илүү сайн хүрэхийн тулд тийм ажил хийгдсэн. Үгийн эрин үед ажиллахын тулд үг ашиглахын жинхэнэ утга учир нь энэ юм. Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юу руу орох ёстой гэдгийг хүн тэр үгээр дамжуулан мэдэх болсон. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсэж байгаа бүх ажил үгээр нь дамжин бүтдэг. Хүн тэр үгээр илчлэгдэж, таягддаг ба шалгагддаг. Хүн үгийг харсан, үгийг сонссон ба үгийн оршин тогтнолын талаар мэддэг болсон. Үүний үр дүнд хүн Бурханы оршин тогтнолд итгэдэг; хүн Бурханы төгс хүчит байдал ба мэргэн ухаанд итгэдэг, түүнчлэн хүнийг хайрладаг Бурханы зүрх сэтгэл, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. … Хаанчлалын эрин үеийн туршид Бурхан Өөрийн ажлыг хийж, Өөрийн ажлын үр дүнд хүрэхийн тулд үгийг ашигладаг; Тэр гайхамшгийг бүтээж, ид шид үзүүлдэггүй; Тэр Өөрийн ажлыг ердөө л үгээр дамжуулан хийнэ. Үгийн улмаас, хүн тэжээгдэж, хангагддаг; үгийн улмаас хүн мэдлэг болон жинхэнэ туршлагыг олж авдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас

Энэ эрин үед Бурханаар хийгдэх ажил нь голдуу хүний амийн төлөө үгээр хангах, хүний угийн чанар болон хүний ялзарсан зан чанарыг илчлэх, шашны үзэл, бурангуй нийгмийн үзэл бодол, хуучирсан үзэл бодлыг, түүнчлэн хүний мэдлэг болоод соёлыг таягдах юм. Энэ бүхэн нь Бурханы үгээр дамжуулан илчлэгдэж, цэвэрлэгдэх ёстой юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан тэмдэг, гайхамшгийг биш харин үгийг ашигладаг. Тэр хүнийг ил гаргахын тулд, хүнийг шүүхийн тулд, хүнийг гэсгээхийн тулд мөн хүнийг төгс болгохын тулд Өөрийн үгийг ашигладаг, ингэснээр Бурханы үгнээс хүн Бурханы мэргэн ухаан болоод хайр татам байдлыг харж, Бурханы зан чанарыг ойлгож эхэлдэг, иймээс Бурханы үгээр дамжуулан хүн Бурханы үйл хэргийг хардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс

Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Мууг муутай нь, сайныг сайнтай нь тавьж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанарт түр зуурын ач холбогдол шингэдэг ба Түүний зан чанарын илчлэл, илрэл нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

No comments:

Post a Comment