2018/12/25

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.

Холбогдолтой Бурханы үгс:

Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ? Чи Түүний ажлыг мэдэрч туулангаа үнэнийг хайрлагч байж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, бүх төрлийн зовлон, цэвэршүүлэлтийг туулах ёстой, үүгээр дамжуулан чи өөрийнхөө доторх сатаны хорыг ариусгадаг. Энэ бол зан чанарын өөрчлөлт юм... Бурханы гэрт яригддаг зан чанарын өөрчлөлт гэдэг нь тухайн хүн үнэнийг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг учраас эцэстээ өөрийнхөө дуулгаваргүй агаад Бурханыг эсэргүүцдэг уг чанарыг мэдэж авч, хүний завхрал нь хэтэрхий гүнзгий гэдгийг ойлгож, хүний тэнэглэл, хуурмаг байдлыг ойлгодог гэсэн үг юм. Тэрээр хүний ядуу дорд байдал, өрөвдөлтэй байдлыг мэддэг бөгөөд эцэстээ хүний уг чанар болон мөн чанарыг ойлгодог. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэн, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Тийм хүн Бурханыг мэддэг бөгөөд зан чанараа өөрчилдөг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Зан чанарын өөрчлөлт нь үндсэндээ чиний уг чанар дахь өөрчлөлтийг хэлдэг. Уг чанар бол гадаад талын ааш авираас харж болдог зүйл биш; уг чанар нь хүмүүсийн оршин тогтнолын үнэ цэнэ болон ач холбогдлыг шууд агуулдаг. Энэ нь, хүний амьдралын үнэ цэнэ, сэтгэлийнх нь гүнд байдаг зүйл болон хүмүүсийн мөн чанарыг шууд агуулдаг. Хэрвээ хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй бол эдгээр тал дээр тэдэнд ямар ч өөрчлөлт гарахгүй. Хүмүүс Бурханы ажлыг мэдэрч, үнэн рүү бүрэн орж, оршин тогтнол болон амьдралын талаарх өөрсдийн үнэ цэнэ, үзэл бодлыг өөрчилж, аливааг Бурхантай адилаар харж, өөрсдийгөө Бурханд бүрмөсөн зориулж, захирагдах чадвартай болох үед л тэдний зан чанарыг өөрчлөгдсөн гэж хэлж болно. Чи зарим нэг хичээл чармайлт гаргасан мэт харагдаж байж болно, зовлон бэрхшээлийн өмнө уян хатан байж, дээрээс ирсэн ажлын зохицуулалтыг гүйцэтгэх чадвартай байж эсвэл яв гэж хэлсэн газар луу явах чадвартай байж болох боловч эдгээр нь ердөө үйлдэл дэх өчүүхэн өөрчлөлт бөгөөд тэдгээр нь зан чанарын өөрчлөлт байхад хангалтгүй. Чи олон газар очих чадвартай байж болно, мөн чи олон бэрхшээл туулж, асар их доромжлол туулах чадвартай байж болно; чи Бурханд маш ойр санагдаж, Ариун Сүнс чамд ажиллаж байж болох боловч үзэлтэй чинь нийцдэггүй зүйлийг хийхийг Бурхан чамаас хүсэх үед чи мөн л захирагддаггүй, чи шалтаг хайж, Бурханыг буруутгаж, Түүний эсрэг босох хэмжээнд хүртлээ Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг. Энэ бол ноцтой асуудал! Чамд Бурханыг эсэргүүцэх уг чанар байдаг ба чи өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй гэдгийг энэ нь баталдаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийнхөө зан чанарыг өөрчлөх талаар юу мэдэх ёстой вэ”-ээс

Бурханд итгэх итгэл гэдэг нь Тэр чамаас сайн хүн байхыг, хүмүүжил сайтай буюу хуулийг сахидаг хүн байхыг эсвэл өөрийн гэсэн бодолгүй, өөрийнхөө уураг тархийг ашиглаж чаддаггүй хүн байхыг шаарддаг гэсэн үг биш. Бурханд итгэх итгэлээс гардаг зан чанарын өөрчлөлт нь аятайхан хүн байна гэсэн үг, энэ нь гадна талдаа хүний дүр төрхтэй, хүмүүжил сайтай, тэвчээртэй, сүсэг бишрэлтэй эсвэл элэгсэг харагддаг эсвэл бусдад туслах дуртай, өгөөмөр хүн байна гэсэн үг гэж хүмүүс боддог байсан. Товчоор хэлбэл энэ нь, тэдний үзэл болон төсөөлөлд оршдог сайн хүн байх гэсэн үг юм. Иймээс ийм төрлийн үзэл хүн нэг бүрийн ухагдахуунд оршдог—тэдэнд бүгдэд нь ийм төрлийн зүйлс байдаг бөгөөд энэ нь нэг төрлийн хор юм. Бурханд өмнө нь итгэсэн хүмүүсийн хувьд ийм төрлийн асуудлыг тодорхой тайлбарлах хэн ч байгаагүй бөгөөд Бурханд итгэх тухай асуудлыг хүн бүхэн мэдэхгүй байсан. Дөнгөж төрснийхөө дараа хүмүүс эдгээр зүйлийг ойлгож чаддаг юм биш, мөн Христийн шашинд хэдэн жил итгэснийхээ дараа тэдгээрийг ойлгож чаддаг ч юм биш. Яагаад гэвэл, өмнө нь Бурхан Өөрөө үүнийг бүрэн тайлбарлаагүй бөгөөд Тэр Өөрөө энэ тал дээр ажил хийгээгүй. Тиймээс, Бурханд итгэх итгэл нь хүний гадаад талын ааш авир, сэтгэлгээ, үйлдэл дэх цөөхөн хэдэн өөрчлөлтөөс өөрцгүй гэж олон хүн итгэж байсан бөгөөд Бурханд итгэх итгэл нь ихээхэн бэрхшээл туулж, сайн хоол идэхгүй, сайхан хувцас өмсөхгүй байх гэсэн үг гэж итгэдэг хүмүүс хүртэл байсан юм. Жишээлбэл, Баруунд ингэж боддог Католик гэлэнмаа байсан. Бүхий л амьдралдаа тэр ямар ч сайн хоол идэлгүй эсвэл сайхан хувцас өмсөлгүйгээр, ядууст мөнгө өгөн зовлон туулжээ. Насан эцэслэх үедээ тэр хоёр доллараас дээш үнэтэй юу ч өмсөөгүй байлаа. Түүний түүхийг магадгүй дэлхий даяар мэдээлсэн. Гэхдээ энэ нь юуг харуулдаг вэ? Хүн төрөлхтний нүдээр бол зөвхөн ийм хүн л сайн агаад эелдэг, зөвхөн тэд л эелдэг зүйл, сайн үйл хэрэг хийдэг гэж шашны нийгмийн үздэг хүмүүсийн нэг, зөвхөн тэд л өөрчлөгдсөн бөгөөд үнэхээр Бурханд итгэх итгэлтэй байдаг. Иймээс та нар ямар ч ялгаагүй байх боломжтой: Бурханд итгэж, итгэлтэй байх нь сайн хүн байх явдал юм гэж та нар эргэлзэх юмгүйгээр итгэдэг. Энэ нь бусадтай тэмцэлддэггүй эсвэл тэднийг хараадаггүй, зүхдэггүй хүн, муу зүйл хийдэггүй хүн, Бурханд итгэдэг юм шиг харагддаг хүн байх явдал юм; Бурханд алдар авчирдаг хүн байх явдал гэж хэлдэг зарим хүн байдаг... Бурхан хүнийг аврахыг хүсдэг, Тэр олон үг хэлж, их ажил хийсэн—тэгвэл Тэр хүмүүсийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? Тэдний бодол нь үнэнээр замчлуулж, тэд үнэний уриа лоозонгоор амьдраасай гэж Тэр хүсдэг. Тэр чамаас хүүхэлдэй мэт бодлогогүй байхыг гуйдаггүй, тэр ч бүү хэл Тэр чамаас, ямар ч хэвийн сэтгэл хөдлөлгүй, хүнсний ногоо мэт тэгш хэмтэй байхыг хүсдэггүй. Үүний оронд Тэр, Түүний хайрладаг зүйлийг хайрлаж, Түүний үзэн яддаг зүйлийг үзэн ядаж, Түүнийг баярлуулах зүйлд баярлаж, Түүний жигшдэг зүйлийг жигшин, голдог хэвийн хүн байхыг чамаас хүсдэг... Үүний улмаас, зан чанарын өөрчлөлт гэдэг нь юу гэсэн үг болохыг та нар мэддэггүй гэж Би хэлдэг. Та нар ердөө өөрсдийнхөө ааш авир, гадна талын үйлдэл, араншин, зан төрхөд хязгаарлалт тавьдаг. Ийм маягаар чи зан чанарын өөрчлөлтөнд хүрэх боломжгүй байх болно. Та нар өөрсдөдөө хязгаарлалт тавих ёстой, өөрсдийнхөө үгийг хянах ёстой, сэтгэл хөдлөлөө барьж, уураа цагдах ёстой, мөн өөрийнхөө төрөлх төрхийг илчлэхдээ хянуур байж, худалдан авч, өмсөж байгаа хувцсандаа хэмжээ хязгаартай байх ёстой гэж Бурханы үгийн хаана хэлсэн байна вэ? Тэр хэзээ нэгэн цагт ийм үг хэлсэн үү? Тийм зүйлсийг дурдсан байсан ч гэсэн тэдгээр нь Түүний үгийн гол чухал нь биш, мөн тэдгээр нь хүмүүсийн зан чанарт өөрчлөлт авчирдаг үндсэн үнэн биш. Бурханы үгийн ихэнх нь хүний завхарсан мөн чанарын тухай, хүний завхарсан мөн чанарыг хэрхэн мэдэх, зан чанартаа хэрхэн өөрчлөлт гаргах, завхарсан мөн чанараа хэрхэн үнэхээр мэдэх, Бурханы шаардлагуудын дагуу үйлдэхийн тулд хүн завхарсан зан чанараасаа хэрхэн ангижрах тухай болон Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж, Бурханы хүслийг хангалуун байлгадаг хүн болох тухай байдаг. Хэрвээ та нар үүнийг ойлговол гадна талын үйлдэлд хичээл чармайлт гаргах уу? Тийм өнгөцхөн хэрэг явдлууд дээр өөрсдийнхөө санааг зовоосоор байх уу? Тиймээс хэрвээ чи зан чанарын өөрчлөлтийн утга учрыг ойлгодоггүй бол зан чанарын өөрчлөлтийн мөн чанарыг хэзээ ч ухаарахгүй бөгөөд зан чанарын өөрчлөлтөнд хэзээ ч хүрч чадахгүй. Ялангуяа, ажлын энэ үе шатыг дөнгөж хүлээн зөвшөөрсөн шашны нийгмийн зарим хүмүүс өөрсдийн сэтгэлгээн дэх шашны зан үйл болон шашны сэтгэхүй, санаа бодол болон Бурханд итгэх итгэлд хандах үзэл бодлоо хараахан өөрчлөөгүй байдаг; тэд сүнслэг, сүсэг бишрэлтэй, тэвчээртэй байхыг, мөн сайныг хийж, бусдад өгөх дуртай төрөлхийн дажгүй хүн байхаар хичээсээр байдаг. Энэ нь туйлын буруу! Хэрвээ чи тийм хүн байхаар зорьдог бол Бурханаар хэзээ ч магтагдахгүй...

Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанарын өөрчлөлт нь юу болох болон зан чанарын өөрчлөлтөнд хүрэх зам”-аас

Ихэнх хүмүүс Бурханд итгэх итгэлийнхээ ааш авирт онцгой анхаарал тавьдаг, үүний үрээр тэдний ааш авирт өөрчлөлт гарч байгаа. Бурханд итгэснийхээ дараа тэд бусадтай маргалдахаа больдог, хүмүүстэй тэмцэлдэж, тэднийг доромжлохоо больдог, тэд тамхи татаж, архи уухаа больдог, хадаас ч бай, банз ч бай хамаагүй нийтийн өмч хөрөнгийг хулгайлдаггүй бөгөөд тэд бүр хохирол амсаж, хилсээр буруудах үедээ ч шүүхдэхгүй байх хэмжээнд очдог. Тэдний ааш авирт зарим нэг өөрчлөлт гардаг нь эргэлзээгүй. Бурханд итгэж, жинхэнэ замыг хүлээн зөвшөөрсний дараа тэдэнд маш сайхан санагддаг учраас, мөн Ариун Сүнсний ажлын нигүүлслийг амссан учраас тэд тун бадрангуй байдаг бөгөөд тэдний хаяж чадахгүй эсвэл хийж чадахгүй юу ч байдаггүй. Гэсэн ч гурав, тав, арав эсвэл гучин жил итгэсний дараа тэдний зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй учраас эцэст нь тэд хуучин байдалдаа эргэн очиж, их зан, биеэ тоосон байдал нь ихэсдэг ба эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж эхэлдэг, тэд чуулганы мөнгөнд шунаж, өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэх юуг ч хийж, байр суурь, зугаа цэнгэлд хорхойсож, Бурханы гэрийн сорон мөлжигчид болдог. Ялангуяа ихэнх удирдагчид хаягддаг. Эдгээр баримтууд нь юуг баталдаг вэ? Ааш авирын өөрчлөлт төдийхөн нь тогтворгүй байдаг. Хэрвээ хүмүүсийн амийн зан чанарт ямар ч хувьсал өөрчлөлт байхгүй байвал эрт орой хэзээ нэгэн цагт тэдний хорон муу тал аяндаа харагдах болно.

Тэдний ааш авирын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний зарим ажилтай хосолсон бадрангуй сэтгэл бөгөөд тэдний хувьд омголон цогтой болж эсвэл хэсэг зуур сайн байх нь туйлын амархан байдаг. Үл итгэгчдийн хэлдэгчлэн, “Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх нь хэцүү байдаг.” Хүмүүс бүх насаараа сайн үйл хийх чадваргүй. Тэдний ааш авирыг амь нь чиглүүлдэг; тэдний амь ямар байна, ааш авир нь тийм байдаг ба аяндаа илчлэгдэж байгаа зүйл л амь болоод хүний уг чанарыг төлөөлдөг. Хуурмаг зүйл удаан үргэлжилдэггүй. Бурхан хүнийг аврахаар ажиллах үед энэ нь, хүнийг сайн ааш авираар чимэглэхийн төлөө байдаггүй—Бурханы ажил хүмүүсийн зан чанарыг өөрчлөхийн төлөө, тэднийг шинэ хүмүүс болгон дахин төрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүнд хандах Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт нь бүгд түүний зан чанарыг өөрчлөхийн төлөө байдаг, ингэснээр тэр Бурханд туйлын дуулгавартай, итгэлтэй байж, Бурханыг хэвийн шүтэн мөргөж болох юм. Энэ нь Бурханы ажлын зорилго билээ. Сайхан авирлах нь Бурханд дуулгавартай байхтай адилгүй, тэр ч бүү хэл энэ нь Христтэй нийцэлтэй байхтай адил биш. Ааш авирын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэдэг бөгөөд бадрангуй сэтгэлээс гардаг—тэдгээр нь Бурханы талаарх жинхэнэ мэдлэг дээр эсвэл үнэнд үндэслэдэггүй, тэр ч бүү хэл тэдгээр нь Ариун Сүнсний удирдамжинд суурилдаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш, тэр ч бүү хэл Бурханыг мэдэхтэй адилхан биш; хүний ааш авир хэчнээн сайн байх нь хамаагүй тэд Бурханд дуулгавартай байдгийг эсвэл үнэнийг хэрэгжүүлдгийг энэ нь баталдаггүй. Ааш авирын өөрчлөлт нь түр зуурын хий хоосон зүйл, тэдгээр нь махран улайрсны илрэл бөгөөд амийн илэрхийлэл биш... Хүмүүс сайхан авирлаж чадах боловч тэр нь, тэд гарцаагүй үнэнийг эзэмшдэг гэсэн үг биш. Хүмүүсийн бадрангуй сэтгэл нь тэднийг зөвхөн хоосон сургаалд баригдаж, зохицуулалтыг дагахад хүргэдэг; үнэнгүй хүмүүс бодит асуудлуудыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг бөгөөд хоосон сургаал нь үнэнийг орлож чадахгүй. ...Бурханд итгэснийхээ дараа зарим шинэ итгэгчид шашны бус дэлхий ертөнцийг ардаа орхидог; үл итгэгчидтэй уулзах үед тэдэнд хэлэх зүйл юу ч байдаггүй, тэд хамаатан садан, найз нөхөдтэйгээ ховорхон уулздаг бөгөөд үл итгэгчид, “Энэ хүн үнэхээр өөрчлөгджээ” гэдэг. Иймээс тэд, “Миний зан чанар үнэхээр өөрчлөгдсөн—үл итгэгчид намайг өөрчлөгдсөн гэдэг” гэж боддог. Үнэн хэрэгтээ тэдний зан чанар үнэхээр өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдөөгүй. Эдгээр нь гадаад талын өөрчлөлт төдий юм. Тэдний амьдралд ямар ч өөрчлөлт байдаггүй бөгөөд хуучин уг чанар нь огт хөдлөхгүйгээр, тэдний дотор үндэслэсэн хэвээр үлддэг. Заримдаа Ариун Сүнсний ажлаас болж хүмүүс бадрангуй сэтгэлд автагддаг; гадаад талын зарим өөрчлөлт гарч, тэд цөөн хэдэн сайн үйл хийдэг. Гэхдээ энэ нь зан чанарын өөрчлөлттэй адилгүй. Чи үнэнгүй байдаг, аливаа зүйлийн талаарх чиний үзэл санаа өөрчлөгдөөгүй, бүр үл итгэгчдийнхээс ч ялгаагүй бөгөөд амьдралын талаарх үнэ цэнэ, үзэл бодол хувираагүй. Чамд эзэмших ёстой наад захын зүйл болох Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэл ч байдаггүй. Чамд зан чанарын өөрчлөлт гэх зүйл юу ч байдаггүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Гадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондын ялгаа”-аас

Шашны ертөнцөд, өөрсдийн биеэ захирч, загалмайгаа үүрэн, бүр эцсийн амьсгал хүртлээ зовж тэвчин насан туршдаа багагүй зовдог олон хүмүүс бий! Зарим нь насан эцэслэх өглөө ч гэсэн мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайн хоол хүнс, сайхан хувцас хунараас татгалзаж зөвхөн зовлонг онцолдог. Тэд биеэ дарангуйлан захирч, махан биеэс татгалзах чадвартай байдаг. Зовлон бэрхшээлийг тэвчих тэдний дотоод эрч хүчийг магтууштай. Гэвч тэдний бодол санаа, тэдний үзэл, тэдний сэтгэл санааны хандлага болон тэдний хуучин уг чанар—эдгээр нь харьцалтыг огт туулаагүй байдаг. Тэдэнд өөрсдийнх нь талаарх жинхэнэ ойлголт байдаггүй. Сэтгэл санаандаа төсөөлсөн Бурханы дүр төрх нь хийсвэр, тодорхойгүй Бурханы тухай уламжлалт ойлголт байдаг. Бурханы төлөө зовж шаналах тэдний шийдвэр нь өөрсдийнх нь хүчин чармайлт, эерэг зан аашаас нь үүдэн гардаг. Хэдий тэд Бурханд итгэдэг ч тэд Бурханыг ойлгодоггүй, мөн Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л Бурханы төлөө сохроор ажиллаж, сохроор зовж шаналдаг. Тэд ажигч гярхай байхад ямар ч ач холбогдол өгдөггүй ба өөрсдийнх нь үйлчлэл Бурханы хүслийг үнэхээр биелүүлж байгаа талаар тун бага анхаардаг. Тэр ч байтугай тэд Бурханы талаарх ойлголтонд хэрхэн хүрэхээ мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь Өөрийн анхдагч дүр төрхөөрөө байгаа Бурхан биш харин тэдний өөрсдийн зохиосон Бурхан, тэдний сонссон Бурхан эсвэл ном зохиолд байдаг үлгэр домгийн Бурхан байдаг. Дараа нь тэд Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсэж байгаа ажлыг Бурханы төлөө хариуцахын тулд өөрсдийн баялаг төсөөлөл болон өөрсдийн үнэн сүсэгт зүрх сэтгэлээ ашигладаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчтой бус, тэгснээр Түүний хүслийг биелүүлдэг байдлаар Бурханд үнэхээр үйлчилж байгаа нэг ч хүн чухамдаа байдаггүй. Тэд зовж шаналахад хэчнээн бэлэн байх нь хамаагүй үйлчлэлийн талаарх тэдний анхдагч үзэл бодол болон Бурханы талаарх тэдний сэтгэл санааны төсөөлөл өөрчлөгдөөгүй хэвээр үлддэг, учир нь тэд Бурханы шүүлт, гэсгээлт болоод Бурханы цэвэршүүлэлт, төгс төгөлдөржилтийг туулаагүй, мөн хэн ч тэднийг үнэнээр хөтлөөгүй байдаг. Хэдий тэд Аврагч Есүст итгэдэг ч тэдний нэг нь ч Аврагчийг харж байгаагүй байдаг. Тэд үлгэр домог болон дам ярианаас л Түүний талаар мэддэг. Тиймээс тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс илүү хэтрэхгүй. Ийм төрлийн үйлчлэлээр дамжуулан эцэстээ ямар үр дүнд хүрэх вэ? Хэн үүнийг хүлээн зөвшөөрөх юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл хэзээ ч ердөө ч өөрчлөгддөггүй. Тэд зөвхөн бусад хүмүүсийн өгсөн сургаал зааврыг хүлээн авдаг бөгөөд өөртөө таалагдсан арга хэлбэрээр, өөрсдийн төрөлхийн чанарын дагуу үйлчилдэг. Энэ нь ямар шагнал хүртэж чадах юм бэ? … Шүүлтийг хүлээн аваагүй, харьцалт засалтыг хүлээн аваагүй бөгөөд өөрчлөгдөөгүй бүх хүмүүс нь огтхон ч байлдан дагуулагдаагүй хүмүүс биш гэж үү? Ийм хүмүүс ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ чиний бодол, амьдралын талаарх ойлголт болон Бурханы талаарх ойлголт ямар ч шинэ өөрчлөлтийг харуулахгүй, өчүүхэн төдий ч зүйлийг олж аваагүй бол чи өөрийн үйлчлэлээрээ хэзээ ч ямар нэгэн гайхалтай үр дүнд хүрэхгүй! Бурханы ажлын талаар ямар ч үзэгдэлгүй, шинэ ойлголтгүй бол чи байлдан дагуулагдсан хүн байж чадахгүй. Бурханы хүслийг дагах чиний зам зовон зүдэрч, мацаг барьдаг хүмүүсийнхтэй адилхан байх бөгөөд энэ нь өчүүхэн үнэ цэнэтэй байх болно! Тэдний хийсэн зүйлд өчүүхэн гэрчлэл байдаг учраас л тэдний үйлчлэл хий дэмий гэж Би хэлдэг! Тэдгээр хүмүүс насан туршдаа зовж, шоронд цагийг өнгөрөөж, бүхий л цаг мөчид тэвчээртэй байж, загалмайгаа үүрэн хайр, энэрлийг онцлон, зовж зүдэрч амьдардаг. Тэднийг дэлхий ертөнцөд гүтгэгдэн, гологддог, бүх зовлон зүдгүүрийг туулдаг. Тэд эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч байлдан дагуулагдаагүй тул тэд байлдан дагуулагдах тухай ямар ч гэрчлэл хийж чаддаггүй. Тэд багагүй зовлон амсдаг ч дотроо тэд Бурханыг огтхон ч мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзэл, шашны зан үйл, хүний бий болгосон ойлголтууд болон хүний үзэл санааны юу ч харьцалт амсаагүй. Тэдэнд ямар ч шинэ ойлголт байдаггүй. Бурханы талаарх тэдний ойлголтын өчүүхэн төдий нь ч үнэн эсвэл нарийн зөв биш. Тэд Бурханы хүслийг буруугаар ойлгосон. Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? … Хэрвээ Бурханд итгэхдээ, мэддэг бүхэн чинь өөрийн биеэ захирч, зовлонг туулах бөгөөд чиний хийж байгаа зүйл зөв, буруу эсэхийг мэдэхгүй, тэр ч бүү хэл энэ нь хэний төлөө вэ гэдгийг мэдэхгүй бол ийм төрлийн хэрэгжүүлэлт нь хэрхэн өөрчлөлт рүү хөтөлж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (3)”-ээс

Тийм шашны хүмүүс цугларах болгондоо “Эгч минь, эдгээр өдрүүдэд чи хэр байв даа?” гэж асуудаг. Тэр “Би Бурханд өртэй ба Түүний зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж чадахгүй байна” гэж хариулдаг. Өөр нэг нь “Би ч гэсэн Бурханд өртэй, Түүнийг хангалуун байлгаж чаддаггүй” гэж хэлдэг. Энэ цөөн хэдэн өгүүлбэр болон үгс нь дангаараа тэдний зүрх сэтгэлийн гүн дэх бузар булай зүйлсийг илэрхийлдэг. Ийм үгс нь хамгийн ой гутам, хэтэрхий зэвүүн юм. Ийм хүмүүсийн уг чанар Бурханыг эсэргүүцдэг. Бодит байдалд анхаарлаа хандуулдаг тэр хүмүүс зүрх сэтгэл доторх бүхнээ уудлан ярьж, яриандаа өөрсдийнхөө зүрх сэтгэлийг нээж байдаг. Үүнд ганц ч худал зүйл, боловсон харьцаа эсвэл хоосон наргиан гэж байхгүй. Тэд үргэлж шулуун шударга байдаг ба энэ дэлхийн дүрэм журамд захирагддаггүй. Бүр ямар ч мэдрэмжгүй, өөрийгөө бусдад үзүүлэх дуртай хүмүүс байдаг. Хэн нэгэн дуулах үед тэр, саван дахь будаа нь аль хэдийн түлэгдсэнийг ч анзааралгүй бүжиглэж эхэлдэг. Хүмүүсийн ийм байдал нь бурханлаг эсвэл хүндлүүштэй биш бөгөөд хэтэрхий их хөнгөн хийсвэр юм. Эдгээр нь бүгдээрээ бодит байдлаас тасарсаныг нь илэрхийлнэ! Зарим нь сүнсэн дэх амийн хэрэг явдлын талаар ярилцахаар цуглардаг ба хэдий тэд Бурханд өртэй талаараа ярьдаггүй ч, зүрх сэтгэл дотроо Түүнийг гэсэн жинхэнэ хайрыг тээж байдаг. Бурханд өртэй чинь бусадтай ямар ч хамаагүй; чи хүнд биш, Бурханд өртэй. Тиймээс чи энэ талаар бусдад байнга ярих нь ямар хэрэгтэй юм бэ? Чи гадаад талын чармайлт эсвэл илэрхийлэлд биш, харин бодит байдал руу ороход ач холбогдол өгөх хэрэгтэй.

Хүний өнгөц сайн үйл хэрэг юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь махан биеийг төлөөлдөг ба хамгийн сайн гадаад талын хэрэгжүүлэлт ч гэсэн амийг төлөөлдөггүй, харин зөвхөн чиний хувийн араншинг төлөөлдөг. Хүний гадаад талын хэрэгжүүлэлт Бурханы хүслийг биелүүлж чадахгүй. Чи байнга Бурханд өртэй тухайгаа ярьдаг ч бусдыг амиар хангаж эсвэл Бурханыг хайрлахад бусдыг өдөөж чадахгүй. Тийм үйлдлүүд Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж чи итгэж байна уу? Энэ нь Бурхаы зүрх сэтгэлийн хүсэл, энэ нь сүнснийх гэж чи итгэдэг боловч үнэн хэрэгтээ энэ нь утгагүй зүйл! Чиний таашаадаг, чиний хүсдэг зүйл бол Бурханы баярладаг зүйл гэж чи итгэдэг. Чиний таашаадаг зүйл Бурханыхыг төлөөлж чадах уу? Хүний зан араншин Бурханыг төлөөлж чадах уу? Чиний таашаадаг зүйл бол Бурханы дургүйцдэг зүйл бөгөөд чиний зуршлууд бол Бурханы жигшин голдог зүйл юм. Хэрвээ чи өртэй гэж бодож байвал Бурханы өмнө очоод, залбир. Энэ талаар бусдад ярих ямар ч хэрэггүй. Хэрвээ чи Бурханы өмнө залбирдаггүй, харин бусдын анхаарлыг байнга өөртөө татдаг бол энэ нь Бурханы зүрхний хүслийг биелүүлж чадах уу? Хэрвээ чиний үйлдэл үргэлж харагдах төдий л байдаг бол чи хүмүүсээс хамгийн бүтэлгүй нь гэсэн үг юм. Ямар төрлийн хүн зөвхөн гаднаа сайн үйлдэл хийдэг мөртлөө бодит байдалгүй байдаг байх вэ? Ийм хүмүүс бол хоёр нүүртэй Фарисайчууд, шашны хүмүүс! Хэрвээ та нар гадаад талын хэрэгжүүлэлтийг хойш тавьж, өөрчлөлт хийж чадахгүй бол та нарт байгаа энэ хоёр нүүртэй зангийн элементүүд улам ихсэнэ. Энэхүү хоёр нүүртэй зангийн элементүүд хэдий чинээ ихсэнэ, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл төдий чинээ их байх бөгөөд эцэстээ ийм байдалтай хүмүүс гарцаагүй хаягдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд Итгэхдээ Шашны Зан Үйлд Биш Бодит Байдалд Анхаарлаа Хандуул”-аас

Бурханд итгэсэн энэ бүх он жилүүддээ чи хэнийг ч харааж, муу зүйл хийж байгаагүй байж болох ч Христтэй харилцахдаа чи үнэнийг хэлж, чин сэтгэлээсээ үйлдэж, эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; иймээс Би чамайг дэлхийн хамгийн бузар, хортой нэгэн гэж хэлдэг. Хэрэв чи ялангуяа садан төрөл, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), охид хөвгүүд, эцэг эхдээ эелдэг зөөлөн, үнэнч байгаад бусдыг хэзээ ч буруугаар ашигладаггүй боловч Христтэй нийцэлтэй эвтэй байж чаддаггүй бол хэдий чи бүх хөршөө туслан дэмжиж, аав ээжийгээ сайн асарч, гэр орноо гайгүй сайн авч явсан ч Би чамайг хорон муу бас зальжин гэж хэлсээр л байдаг. Чи хүнтэй нийцэлтэй байж, зарим нэг сайн үйл хийдэг ч өөрийгөө Христтэй нийцэлтэй гэж бүү бод. Чиний сайхан сэтгэл Тэнгэрийн ерөөлийг хулгайлж чадна гэж чи итгэж байна уу? Сайн үйлс чиний дуулгавартай байдлыг орлоно гэж чи бодож байна уу? Та нарын хэн нь ч харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд бүгдэд чинь Христийн энгийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү санагддаг. Тэгсэн хэрнээ та нар Бурханд дуулгавартай байдаг гэж байнга зарладаг. Та нарынх шиг ийм итгэлд тохирох цээрлүүлэлт ирэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм”-аас

Хүний нөхөрлөл:

Үнэнгүй хүмүүс, сайн хүн чанарыг амьдран харуулах нь үнэнтэй адилхан мэт энэ талаар ярьдаг. Сайн хүн чанарыг амьдран харуулах нь үнэнтэй тэнцэнэ гэж чи баталж зүрхлэх үү? Энэ нь эерэг зүйл гэж баталж зүрхлэх үү? Тэгвэл та нар юу гэж хэлэх вэ: Хүний хайр, Бурханы хайртай адилхан уу? Үгүй. Заримдаа хүний хайр нь Сатаны хайр байдаг, энэ нь сэтгэл хөдлөлийн хайр буюу хүний өөрийнх нь хүсэл, сонирхлоос гардаг хайр юм. Энгийн жишээ авбал: Хэрвээ хэн нэгэн уг чанартаа чөтгөр шиг бөгөөд чөтгөрүүдийг хайрладаг бол тэдэнд ямар төрлийн хайр байх вэ? Тэд Бурханыг хайрладаггүй, харин чөтгөрүүдийг хайрладаг. Энэ нь Сатаны хайр биш гэж үү? Сатаны хайр үнэнтэй сөргөлддөг, энэ нь үнэнд дайсагнадаг ба Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы хайрын эсрэгээр байдаг. Хайр байх нь хүмүүсийг сайн болгодог гэж бүү бод. Тэдний хайр үнэнгүй байдаг, энэ нь сөрөг зүйлсийн хайр бөгөөд иймээс энэ нь Сатаны хайр мөн. Тэдний сайн чанарын зарим нь үнэний эсрэг байдаггүй гэж үү? Хүмүүсийн сайн чанарын зарим нь үнэний эсрэг байдаг, иймээс бусдад тэд сайн хүмүүст мэт санагдаж, биширмээр, магтууштай харагддаг ч гэсэн тэд Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг байх албагүй ба сөрөг хүн байж болох юм. Тийм биш гэж үү? Иймээс завхарсан хүн хүмүүст сайн эсвэл муу санагдах эсэхээс үл хамааран Бурханы хувьд тэд бүгд Сатан, бүгд сатанлаг уг чанартай, бүгдээрээ завхарсан бөгөөд бүгд Бурханд дайсагнадаг. Зарим нэг жишээ эш татъя: Шашин дахь хүмүүс Христийг загалмайд цовдолсон уу, та нар юу гэх вэ? Христийг загалмайд цовдлох үедээ тэдний сэдэл нь юу байсан бэ? Өөрсдийнх нь сэдэл буруу байсан гэдэгт тэд итгэсэн үү? Тэд өөрсдийгөө Бурханд үнэнч гэж бодсон, Бурханы ажлыг хамгаалж, гэрчлэлдээ бат зогсож байгаа гэж бодож байсан—гэсэн ч Бурханы нүдээр бол тэд Түүнийг эсэргүүцэж байсан, Түүний дайснууд байсан юм. Чи энэ талаар юу гэж бодож байна? Өнөөдөр шашны нийгэмлэг эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг ялладаг, тэд Христийг дахин нэгэнтээ загалмайд цовдолсон, уураг тархиндаа тэд, өөрсдийгөө Бурханы ажлыг хамгаалж, Бурханд үнэнч байгаа ба Бурханд дайсагнадаггүй гэж боддог. Зөвхөн тэд л Бурханыг хайрладаг, зөвхөн тэд л Бурханд хамгийн үнэнч гэж тэд боддог. Энэ нь тэдний л боддог зүйл биш гэж үү? Иймээс завхарсан хүний хувьд, ийм маягаар бодож, авирлахад өөрсдийнх нь хийж байгаа зүйл зөв, тун зүйтэй байдаг—гэсэн ч Бурханд бол тэд маргаангүйгээр Түүнийг эсэргүүцдэг, Түүний дайснууд юм. Чи үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Сайн байх гэдэг нь хүмүүс Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг гэсэн үг үү? Тэд зөвт гэсэн үг үү? Тэд Бурхантай нийцдэг гэсэн үг үү? Тиймээс үнэнгүйгээр хүмүүс Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Үнэнгүйгээр тэд Бурханыг эсэргүүцдэггүй гэж үү? Иймд хүмүүсийн сайн чанар эерэг үү эсвэл сөрөг үү? Ихэнх тохиолдолд хүмүүсийн сайн чанар сөрөг юм, учир нь энэ нь хэтэрхий бохир, Сатаны хороор бузарлагдсан байдаг ба үнэний юуг ч агуулдаггүй. Иймээс тэдний “сэдэл” сайн байх үед үйлдэлдээ тэд заавал үнэнийг хэрэгжүүлж байх албагүй ба Бурханыг эсэргүүцэж, Бурханд аймшигтай их дайсагнаж байдаг; шашны нийгэмлэг Бурханыг эсэргүүцэж, Түүнд тэрсэлж, Христийг хоёр дахь удаагаа цовдолсноос үүний бүрэн баталгааг олж болно... Тиймээс хүмүүс “амьдран харуулах” үед, мөн “зөв зүйл хийж”, “сайн үйл” хийх үед эдгээр нь заавал үнэнтэй нийцэж байх албагүй; тэдний зарим үйлдэл Бурханыг эсэргүүцдэг, үүнийг ёрын муу эсвэл гажууд эсвэл Бурханаас урваж байдаг гэж дүрсэлж ч болно. Одоо чи эдгээр зүйлийг тодорхой ойлгож байгаа, тийм үү? Хүмүүс ямар нэгэн зүйлийг хэчнээн сайнаар төсөөлдөг нь хамаагүй, энэ нь тэд үнэнийг эсвэл бодит байдлыг эзэмшдэг гэсэн үг биш; зөвхөн үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай байгаа хэрэг юм.

Дээрхийн нөхөрлөлөөс

No comments:

Post a Comment