2019/02/20

ҮНЭН СЭТГЭЛЭЭР БУРХАНЫГ ДУУЛГАВАРТАЙ ДАГАДАГ НЭГНИЙГ БУРХАН ГАРЦААГҮЙ ОЛЖ АВАХ БОЛНО

ҮНЭН СЭТГЭЛЭЭР БУРХАНЫГ ДУУЛГАВАРТАЙ ДАГАДАГ НЭГНИЙГ БУРХАН ГАРЦААГҮЙ ОЛЖ АВАХ БОЛНО

ҮНЭН СЭТГЭЛЭЭР БУРХАНЫГ ДУУЛГАВАРТАЙ ДАГАДАГ НЭГНИЙГ БУРХАН ГАРЦААГҮЙ ОЛЖ АВАХ БОЛНО

Ариун Сүнсний ажил алхам бүрдээ илүү их өсөж өдрөөс өдөрт өөрчлөгддөг; маргаашийн илчлэл өнөөдрийнхөөс ч илүү бөгөөд алхам алхмаар илүү өндөрт ахиж байдаг. Хүнийг төгс болгох Бурханы ажил энэ юм. Хэрвээ хүн хурдыг нь гүйцэж чадахгүй бол хэдийд ч орхигдож болзошгүй. Хэрвээ хүнд дуулгавартай зүрх сэтгэл байхгүй бол тэрээр эцсийг нь хүртэл дагаж чадахгүй. Өмнөх эрин үе өнгөрөн одсон; одоо бол шинэ эрин үе. Шинэ эрин үед шинэ ажил хийгдэх ёстой. Ялангуяа хүн төгс болгуулах сүүлчийн эрин үед Бурхан шинэ ажлыг бүр ч илүү хурдтайгаар гүйцэтгэнэ. Тиймээс зүрх сэтгэлдээ дуулгаваргүй хүнд Бурханы мөрийг дагахад хэцүү байх болно. Бурхан ямар ч дүрэм журмыг сахьдаггүй, мөн Тэр Өөрийнхөө ажлын ямар ч үе шатыг өөрчлөгдөшгүй гэж үздэггүй. Харин ч Түүний хийдэг ажил илүү шинэлэг, илүү дээд зэргийн болж байдаг. Түүний ажил алхам бүрдээ улам илүү бодитой болж, хүний бодит хэрэгцээтэй улам илүү зохицдог. Хүн зөвхөн ийм төрлийн ажлыг мэдэрснийхээ дараа л өөрийн зан чанарын эцсийн өөрчлөлтөд хүрч чадна. Амийн талаарх хүний мэдлэг улам илүү өндөр түвшинд хүрдэг, үүний адилаар Бурханы ажил илүү өндөр түвшинд хүрдэг. Зөвхөн ийм байдлаар л хүн төгс болгуулж, Бурханы хэрэгцээнд тохирно. Нэг талаар хүний үзлийг няцааж, эргүүлэхийн тулд, нөгөө талаар хүнийг илүү өндөр, илүү бодит байдал руу, Бурханд итгэх итгэлийн хамгийн өндөр түвшин рүү хөтлөхийн тулд Бурхан ийм маягаар ажилладаг, ингэснээр эцэст нь Бурханы хүсэл биелж чадна. Дуулгаваргүй уг чанартай бөгөөд дур зоргоороо эсэргүүцдэг бүхэн Бурханы хүчирхэг шуурхай урагшилж буй ажлын энэ үе шатанд ард орхигдох болно; зөвхөн дуртайяа дуулгавартай байж, баяртайгаар өөрсдийгөө даруу байлгадаг хүмүүс л замын төгсгөл хүртэл урагшилна. Ийм төрлийн ажилд, хэрхэн захирагдаж, өөрсдийн үзлийг хойш тавихыг та нар бүгдээрээ сурах ёстой. Авч байгаа алхам бүрдээ анхааралтай байх ёстой. Хэрвээ та нар хэнэггүй бол Ариун Сүнсээр гологдсон хүмүүсийн нэг төдийгүй Бурханы ажлыг тасалдуулсан нэгэн болох нь гарцаагүй. Ажлын энэ үе шатыг туулахаас өмнө хүний хуучин дүрэм журам болон хууль хэмжээлшгүй олон байсан тул тэр хяналтаа алдсан бөгөөд үр дүнд нь их зантай болж, өөрийгөө мартсан. Эдгээр нь бүгд Бурханы шинэ ажлыг хүнээр хүлээн зөвшөөрүүлдэггүй саад тотгор юм; тэдгээр нь Бурханыг мэдэж авахад нь хүний өрсөлдөгч болсон. Хэрвээ хүний зүрх сэтгэлд дуулгавартай байдал ч байдаггүй, үнэний төлөөх тэмүүлэл ч байдаггүй бол тэр аюулд өртөх болно. Хэрвээ чи зөвхөн энгийн ажил болон үгэнд захирагддаг ба илүү гүнзгий эрчимтэйг нь хүлээн авч чаддаггүй бол чи хуучин арга замыг баримталдаг нэгэн бөгөөд Ариун Сүнсний ажилтай алхаа нийлүүлж чаддаггүй. Бурханы хийсэн ажил тодорхой цаг хугацаануудад өөр өөр байдаг. Хэрвээ чи нэг үе шатанд асар их дуулгавартай байдлыг харуулсан ч дараагийн үе шатанд юуг ч харуулахгүй юм уу эсвэл маш багыг харуулбал Бурхан чамайг хаях болно. Хэрвээ чи энэ үе шатанд ахихад нь Бурхантай мөр зэрэгцсэн бол Түүнийг дараагийнх руу ахихад ч гэсэн мөр зэрэгцэх ёстой. Зөвхөн тэр үед л чи Ариун сүнсэнд дуулгавартай нэгэн байна. Чи Бурханд итгэдгээс хойш өөрийн дуулгавартай байдалдаа туйлбартай хэвээр үлдэх ёстой. Чи зүгээр л хүссэн үедээ л дуулгавартай байж, хүсээгүй үедээ дуулгаваргүй байж болохгүй. Тийм төрлийн дуулгавартай байдал нь Бурханаар хүлээн зөвшөөрөгддөггүй. Хэрвээ чи Миний нөхөрлөж байгаа шинэ ажилтай хөл нийлүүлж чадахгүй, хуучин үгсийг баримталсаар байгаа бол чиний аминд яаж ахиц дэвшил байх юм бэ? Бурханы ажил бол Түүний үгээр чамайг хангах явдал юм. Чи Түүний үгэнд дуулгавартай байж, хүлээн авах үед Ариун Сүнс гарцаагүй чам дээр ажиллах болно. Ариун Сүнс яг л Миний ярьдаг байдлаар ажилладаг. Миний хэлснээр хий, тэгвэл Ариун Сүнс нэн даруй чам дээр ажиллах болно. Та нарт харуулж, та нарыг өнөөгийн гэрэл рүү аваачихын тулд Би шинэ гэрлийг чөлөөлсөн. Чамайг энэ гэрэл рүү алхах үед Ариун Сүнс чиний дотор нэн даруй ажиллах болно. Зарим нь гөжүүдэлж, “Би зүгээр л чиний хэлснээр хийхгүй” гэж хэлж болох юм. Тэгтэл, чи одоо замын төгсгөлд ирсэн, чи хатсан ба ямар ч амьгүй гэдгийг Би чамд хэлдэг. Тиймээс өөрийн зан чанарыг өөрчлөхдөө одоогийн гэрэлтэй алхаа нийлүүлэн явах нь хамгийн чухал юм. Ариун Сүнс нь Бурханаар ашиглагддаг хүмүүс дээр л зөвхөн ажилладаг биш, үүнээс ч илүүтэйгээр чуулганд ажилладаг. Тэр хэн дээр ч ажиллаж байж болно. Тэр одоо чам дээр ч ажиллаж байж болох ба чамайг үүнийг мэдэрсний дараа Тэр өөр нэг хүн дээр ажиллаж болох юм. Яаравчлан дага; чи одоогийн гэрлийг хэдий чинээ ойрхон дагана, чиний амь төдий чинээ их төлөвшиж, өсөж чадна. Хүн ямар төрлийн хүн байх нь хамаагүй, Ариун Сүнс түүн дээр ажиллаж байгаа цагт, заавал дага. Түүний туршлагыг өөрийн болгож ав тэгвэл чи илүү өндөр зүйлсийг хүлээн авах болно. Ийнхүү хийснээр чи илүү хурдан ахих болно. Энэ бол хүний төгс төгөлдөржилтийн зам бөгөөд амь өсдөг зам юм. Ариун Сүнсний ажилд дуулгавартай байснаар дамжуулан төгс болгуулах замд хүрнэ. Бурхан ямар төрлийн хүнээр дамжуулан чамайг төгс болгохыг чи мэдэхгүй, мөн ямар хүн, тохиолдол эсвэл зүйлээр дамжуулан Тэр, зарим нэг мэдлэг ухааныг олж авч, эзэмших боломжийг чамд олгохыг ч чи мэдэхгүй. Хэрвээ чи энэхүү зөв замаар алхах чадвартай бол чамд Бурханаар төгс болгуулах асар их найдвар байгааг энэ нь харуулдаг. Хэрвээ чи тэгж чадахгүй бол ирээдүй чинь хоосон, гэрэл гэгээгүй байгааг энэ нь харуулдаг. Чи зөв замд орох л юм бол бүх зүйл дээр илчлэл олж авах болно. Ариун Сүнс бусад хүмүүст юу илчлэх нь хамаагүй хэрвээ чи тэдний мэдлэг дээр суурилан өөрийн дадлага туршлагаа үргэлжлүүлбэл энэ туршлага нь чиний амийн нэг хэсэг болж, энэ туршлагаараа чи өрөөл бусдыг хангаж чадах болно. Улиг болсон үгээр бусдыг хангадаг хүмүүс бол ямар ч туршлагагүй хүмүүс юм; чи өөрийн бодит туршлага болон мэдлэгийг ярихаасаа өмнө бусдын гэгээрэл, гэрэлтүүлэлтээр дамжуулан хэрэгжүүлэлтийн замыг олж авч сурах ёстой. Энэ нь чиний өөрийн аминд асар их ач тустай байх болно. Чи Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай байж, ийм маягаар туршлагажих ёстой. Чи бүх зүйл дээр Бурханы хүслийг эрж хайж, бүх зүйлсээс сургамж авах ёстой, тэгснээр чиний амь төлөвшиж, өсөж болох юм. Ийм хэрэгжүүлэлт нь хамгийн хурдан ахиц дэвшилд хүргэдэг.

Ариун Сүнс практик туршлагаар чинь дамжуулан чамайг гэгээрүүлдэг бөгөөд итгэлээр чинь дамжуулан чамайг төгс болгодог. Чи үнэхээр төгс болгуулахыг хүсэж байна уу? Хэрвээ чи үнэхээр Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол өөрийн махан биеийг гаргуунд гаргах зоригтой байж, Бурханы үгийг хэрэгжүүлэх чадвартай байх ба сул дорой идэвхгүй байхгүй. Чи Бурханаас ирсэн бүхэнд дуулгавартай байж чадах бөгөөд ил, далд хийсэн эсэхээс үл хамааран чиний бүх үйлдэл Бурханы өмнө зохимжтой байна. Хэрвээ чи үнэнч шударга хүн байж, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлдэг бол төгс болгуулах болно. Бусдын өмнө нэг маягаар, тэдний ардуур өөр маягаар авирладаг зальтай хүмүүс төгс болгуулах хүсэлгүй байдаг. Тэд бүгд мөхөл сүйрлийн хөвгүүд юм; тэд Бурханд биш харин Сатанд харьяалагддаг. Тэд бол Бурханы сонгосон хүмүүс биш! Хэрвээ чиний ааш авир болоод үйлдлүүдийг Бурханы өмнө үзүүлж болохгүй эсвэл Бурханы Сүнсээр ажиглуулж болохгүй бол энэ нь чамд асуудал байгаагийн баталгаа юм. Чи Бурханы шүүлт болон гэсгээлтийг хүлээж авч, өөрийн зан чанарын өөрчлөлтөнд ач холбогдол өгсөн цагт л төгс болгуулах замд орж чадах болно. Хэрвээ чи үнэхээр Бурханаар төгс болгуулж, Бурханы хүслийг биелүүлэхийг хүсэж байгаа бол гомдлын ямар ч үг гаргахгүйгээр, мөн Бурханы ажлыг хүссэнээрээ үнэлж эсвэл шүүхгүйгээр Бурханы бүх ажилд дуулгавартай байх ёстой. Эдгээр нь Бурханаар төгс болгуулах хамгийн үндсэн нөхцөлүүд юм. Бурханаар төгс болгуулахаар зорьдог хүмүүст тавих шаардлага бол энэ: Бурханыг хайрлах зүрх сэтгэлээр бүх зүйлийг хий. “Бурханыг хайрлах зүрх сэтгэлээр бүх зүйлийг хийх” гэж юу гэсэн үг вэ? Энэ нь, чиний бүх ааш авир болон үйлдлийг Бурханы өмнө үзүүлж болно гэсэн үг юм. Чи зөв санаа зорилго агуулж байх үед, чиний үйлдлүүд зөв эсвэл буруу байх нь хамаагүй чи тэдгээрийгээ Бурханд эсвэл ах эгч нартаа үзүүлэхээс айхгүй; чи Бурханы өмнө тангараг тавьж зүрхэлнэ. Чиний санаа зорилго, бодол, санаа болгон нь Бурханы өмнө шалгуулахад тохирно: хэрвээ чи ийм маягаар хэрэгжүүлж, орох юм бол амийн ахиц дэвшил чинь хурдан байх болно.

Чи нэгэнт Бурханд итгэдгээс хойш Бурханы бүх үг болон Түүний бүх ажилд итгэлтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, чи нэгэнт Бурханд итгэдгээс хойш Түүнд дуулгавартай байх ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй бол чи Бурханд итгэдэг эсэх нь хамаагүй. Хэрвээ чи Бурханд олон жилийн туршид итгэсэн боловч хэзээ ч Түүнд дуулгавартай байгаагүй эсвэл Түүний бүх үгийг хүлээж аваагүй, харин оронд нь чамд захирагдаж, чиний үзлийн дагуу байхыг Бурханаас гуйсан бол чи хамгийн тэрслүү нэгэн бөгөөд үл итгэгч юм. Хүний үзэлтэй нийцдэггүй Бурханы үг болон ажилд ийм хүн яаж дуулгавартай байж чадах юм бэ? Хамгийн тэрслүү нэгэн бол Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, үл ойшоодог хүн юм. Тэр бол Бурханы дайсан бөгөөд антихрист билээ. Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлагатай байж, захирагдах өчүүхэн ч санаагүй байдаг бөгөөд хэзээ ч дуртайяа захирагдаж эсвэл өөрийгөө дорд болгож байгаагүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилдөг ба бусдад хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө, үгийг номлохдоо хамгийн гаргууд бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн авьяастай нь гэж үздэг. Тэрээр аль хэдийн өөрт нь байгаа үнэт зүйлсээ хэзээ ч хаядаггүй, харин шүтэж байх ёстой, бусдад номлох ёстой үе дамжсан үнэт зүйл мэтээр тэдгээрт ханддаг бөгөөд өөрийг нь биширдэг тэнэг мунхаг хүмүүст сургаал айлдахдаа тэдгээрийгээ ашигладаг. Үнэндээ чуулганд ч гэсэн ийм хүмүүс нэлээд хэд байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт амьдарч байгаа “номхоршгүй баатрууд” гэж хэлж болно. Тэд үг (хоосон сургаал)-ийг номлоно гэдэг нь өөрсдийнх нь хамгийн чухал үүрэг гэж боддог. Жилээс жилд, үеэс үед тэд өөрсдийн “ариун, халдашгүй” үүргийг биелүүлэн эрч хүчтэй явдаг. Хэн ч тэдэнд хүрч зүрхэлдэггүй бөгөөд нэг ч хүн тэднийг ил тод зэмлэж зүрхэлдэггүй. Тэд Бурханы гэрт “хаан” болж, үеэс үед бусдыг дарангуйлангаа дураараа авирладаг. Энэ сүрэг чөтгөрүүд гар нийлэн Миний ажлыг устгахаар зорьж байдаг; Би яаж энэ амьд чөтгөрүүдэд Миний өмнө оршин байхыг зөвшөөрч чадах билээ? Хагас дутуу дуулгавартай хүмүүс хүртэл эцсийг нь хүртэл явж чаддаггүй, тэгвэл зүрх сэтгэлдээ өчүүхэн төдий ч дуулгаваргүй байдаг энэ дураараа дургигчид хэчнээн дор байх билээ! Бурханы ажил хүнд хялбархан олдохгүй. Хүн бүх хүч чадлаа ашигласан ч гэсэн ердөө нэг хэсгийг л олж авах ба эцэстээ төгс болох болно. Тэгвэл Бурханы ажлыг сүйтгэхээр зорьж байгаа тэргүүн тэнгэрэлчийн хүүхдүүд яах вэ? Тэдэнд Бурханаар авахуулах найдвар бүр ч бага байгаа биш гэж үү? Байлдан дагуулах ажлыг хийх Миний зорилго нь гагцхүү байлдан дагуулалтын төлөө биш, харин зөвт байдал болон зөвт бус байдлыг илчилж, хүний шийтгэлийн нотолгоог олж авч, хорон мууг яллаж, үүнээс ч илүүтэйгээр дуулгавартай дагахад бэлэн байгаа хүмүүсийг төгс болгохын төлөө байдаг. Эцэстээ бүгд төрлийнхөө дагуу ялгагдаж, төгс болсон бүх хүмүүс дуулгавартай байдлаар өөрсдийн бодол, санааг дүүргэх болно. Энэ бол эцэст нь хийгдэх ажил. Гэхдээ тэрслүү байдлаар дүүрсэн хүмүүс шийтгэгдэж, галд шатахаар илгээгдэж, мөнхийн хараалын бай болно. Тэр цаг ирэхэд урьдны “агуу агаад номхоршгүй баатрууд” хамгийн муу, хамгийн гадуурхагдсан “сул дорой, чадал мөхөс хулчгарууд” болох болно. Зөвхөн энэ л, Бурханы зөвт байдлын бүх талыг үзүүлж, хүний ямар ч зөрчлийг тэвчдэггүй Түүний зан чанарыг илчилж чадна. Зөвхөн энэ л Миний зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг намжаах болно. Энэ нь тун боломжийн гэдэгтэй та нар санал нийлэхгүй байна гэж үү?

Ариун Сүнсний ажлыг мэдэрсэн бүхэн амийг олж авч чаддаггүй, мөн энэ урсгалд байгаа бүх хүн амийг олж авч чаддаггүй. Амь бол бүх хүний дундын өмч биш бөгөөд зан чанарын өөрчлөлт нь хүн бүхний амархан хүрдэг зүйл бас биш юм. Бурханы ажилд захирагдах нь бодит байх ёстой бөгөөд үүнийг амьдран гаргах ёстой. Өнгөц түвшинд захирагдсанаар Бурханы зөвшөөрлийг хүлээн авч чадахгүй ба зан чанарын өөрчлөлтийг эрж хайхгүйгээр ердөө Бурханы үгийн өнгөц талыг л дуулгавартай дагах нь Бурханы зүрх сэтгэлийг баясгаж чадахгүй. Бурханд дуулгавартай байх, Бурханы ажилд захирагдах нь ав адилхан. Бурханы ажилд биш зөвхөн Бурханд захирагддаг хүмүүсийг дуулгавартай гэж үзэхгүй ба мэдээж үнэхээр захирагддаггүй боловч гаднаа бялдуучилдаг хүмүүсийг бүр ч тэгж үзэхгүй. Бурханд үнэхээр захирагддаг хүмүүс ажлаас ашиг тус хүртэж, Бурханы ажил болоод зан чанарын тухай ойлголтод хүрч чаддаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханд үнэхээр захирагддаг. Ийм хүмүүс шинэ ажлаас шинэ мэдлэгийг олж авч, шинэ өөрчлөлтийг мэдрэх чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүст Бурханы зөвшөөрөл байдаг; зөвхөн ийм хүн л төгс болж, өөрийн зан чанарыг өөрчилсөн нэгэн юм. Бурханы зөвшөөрлийг хүлээн авсан хүмүүс бол Бурханд, мөн түүнчлэн Түүний үг болон ажилд баяртайгаар захирагддаг хүмүүс билээ. Зөвхөн ийм төрлийн хүн л зөв байдаг; зөвхөн ийм төрлийн хүн л Бурханыг чин сэтгэлээсээ хүсэж, эрж хайж байдаг. Харин Бурханд итгэх итгэлийнхээ тухай амаараа л ярьдаг боловч үнэндээ Түүнийг хараадаг хүмүүс нь хуурамч дүр үзүүлж, могойн хорыг агуулсан, хамгийн хорон санаатай хүмүүс юм. Эрт орой хэзээ нэгэн цагт энэ өөдгүй амьтдын булай багийг урж хаях болно. Энэ нь өнөөдөр хийгдэж байгаа ажил биш гэж үү? Хорон муу хүмүүс үргэлж хорон муу чигээр байх бөгөөд шийтгэлийн өдрөөс хэзээ ч зугтаж чадахгүй. Сайн хүмүүс үргэлж сайн байх ба ажил дуусах үед илчлэгдэх болно. Нэг ч хорон муу хүнийг зөв шударга гэж үзэхгүй, мөн ямар ч зөв шударга хүнийг хорон муу нэгэн гэж үзэхгүй. Би хэн нэгнийг буруугаар яллана гэж үү?

Чиний амь ахин дэвшихийн хэрээр чи үргэлж шинэ оролт болон шинэ, илүү өндөр мэдлэг ухаантай байх ёстой ба энэ нь алхам бүрд гүнзгийрч байдаг. Энэ бол бүх хүний орох ёстой зүйл юм. Ярилцаж, мэдээ сонсож, Бурханы үгийг уншиж эсвэл хэрэг явдлыг зохицуулснаар дамжуулан чи шинэ мэдлэг ухаан, шинэ гэгээрлийг олж авах болно. Тэгээд чи хуучны дүрэм, журам болон хуучны цаг хугацаан дотор амьдрахгүй. Чи үргэлж шинэ гэрэл дотор амьдрах бөгөөд Бурханы үгнээс гажихгүй. Энэ нь зөв замд орох гэж нэрлэгддэг зүйл юм. Зүгээр л өнгөц түвшинд төлөөс төлөх нь нэмэргүй. Өдөр ирэх тусам Бурханы үг илүү өндөр болж, шинэ зүйл өдөр бүр гарч ирсээр байдаг. Үүний адил хүн ч гэсэн өдөр бүр шинэ оролттой байх нь чухал. Бурхан ярингаа, Өөрийн ярьсан бүхнийг гүйцэтгэх болно; хэрвээ чи үүний хурдыг гүйцэхгүй бол хоцорно. Чиний залбирал илүү гүнзгий болох ёстой; чи Бурханы үгсийг илүү ихээр идэж ууж, хүлээн авч буй илчлэлээ гүнзгийрүүлж, сөрөг талаа бууруулах ёстой. Чи үнэлэмжээ чангатгах ёстой, ингэснээр чи мэдлэг ухааныг олж авч, сүнсэнд буй зүйлийг ойлгосноор гадна талын зүйлсийн тухайд мэдлэг ухаантай болж, ямар ч асуудлын голыг шүүрч авч чаддаг болно. Хэрвээ чи эдгээр зүйлээр зэвсэглээгүй бол чуулганыг яаж удирдаж чадах юм бэ? Хэрвээ чи ямар ч бодит байдалгүйгээр, ямар ч хэрэгжүүлэх замгүйгээр бичиг үсэг болон номлолын талаар л ярих юм бол богинохон хугацаанд л явж чадна. Үүнийг шинэ итгэгчдэд ярих үед бага зэрэг хүлээн зөвшөөрөхүйц байж болох боловч хэсэг хугацааны дараа шинэ итгэгчид бодит туршлагатай болох үед чи цаашид тэднийг хангаж чадахаа болино. Тэгвэл чи яаж Бурханы хэрэгцээнд тохирох юм бэ? Шинэ гэгээрэлгүйгээр чи ажиллаж чадахгүй. Шинэ гэгээрэлгүй хүмүүс нь хэрхэн туршлагажихаа мэддэггүй хүмүүс бөгөөд ийм хүмүүс хэзээ ч шинэ мэдлэг, туршлага олж авдаггүй. Амийг хангах тухайд тэд хэзээ ч өөрсдийн үүргийг биелүүлж чаддаггүй, мөн тэд Бурханы хэрэгцээнд ч нийцдэггүй. Ийм хүмүүс нь ямар ч хэрэггүй, гологдол төдий юм. Үнэндээ ийм хүмүүс ажилдаа өөрсдийн үүргийг гүйцэтгэж огтхон ч чаддаггүй бөгөөд ямар ч хэрэггүй байдаг. Өөрсдийн үүргийг гүйцэтгэж чадахгүйгээс гадна тэд үнэндээ шаардлагагүй ачааллыг чуулганд бий болгодог. Би энэ “хүндэт хөгшчүүлээс” яаравчлан чуулганыг орхин явахыг уриалж байна, ингэснээр бусад хүмүүс чамайг онцгойлон үзэх хэрэггүй болно. Ийм хүмүүс шинэ ажлын тухай ямар ч ойлголтгүй байдаг бөгөөд эцэс төгсгөлгүй үзлээр дүүрэн байдаг. Тэд чуулганд ямар ч чиг үүрэг гүйцэтгэдэггүй; харин ч өдөөн хатгалга хийж, сөрөг зүйлсийг түгээдэг ба чуулган дахь бүх төрлийн зохисгүй явдал, үймээн самуунд хүртэл оролцож, тэгснээрээ ялган салгах чадвар дутмаг хүмүүсийг будилуулж, үймүүлж байдаг. Энэ амьд чөтгөрүүд, энэ муу ёрын сүнснүүд чуулганыг аль болох хурдан орхиж явах ёстой, чамаас болж чуулган сүйрэх вий. Чи өнөөдрийн ажлаас эмээхгүй байж болох боловч маргаашийн зөвт шүүлтээс айхгүй байна уу? Чуулганд маш олон тооны ашигч хүмүүс байдаг мөн түүнчлэн Бурханы хэвийн ажлыг тасалдуулахаар чармайдаг асар олон тооны чононууд байдаг. Эдгээр бүгд нь Диаволын илгээсэн чөтгөрүүд бөгөөд гэнэн цайлган хургануудыг залгихаар чармайж буй харгис чононууд юм. Хэрвээ эдгээр хүн хэмээгдэгчдийг хөөхгүй бол тэд чуулганыг сорон мөлжигчид, мөн тахилаар хооллодог цагаан эрвээхийнүүд болно. Эдгээр жигшүүрт, мунхаг, адгийн муу, зэвүүн өтнүүд удахгүй нэг л өдөр шийтгэгдэх болно!

No comments:

Post a Comment