2019/02/18

БУРХАНД ИТГЭХДЭЭ ШАШНЫ ЗАН ҮЙЛД БИШ БОДИТ БАЙДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХ ЁСТОЙ

БУРХАНД ИТГЭХДЭЭ ШАШНЫ ЗАН ҮЙЛД БИШ БОДИТ БАЙДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХ ЁСТОЙ

БУРХАНД ИТГЭХДЭЭ ШАШНЫ ЗАН ҮЙЛД БИШ БОДИТ БАЙДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХ ЁСТОЙ

Чи шашны хэдэн ёс заншил мөрддөг вэ? Чи хэдэн удаа Бурханы үгийн эсрэг тэрсэлж, өөрийнхөөрөө хийж байсан бэ? Бурханы үүрч байгаа ачаанд үнэхээр анхаарал хандуулж, Түүний хүслийг биелүүлэхийг эрэлхийлдэг учраас чи хэдэн удаа Бурханы үгийг хэрэгжүүлж байсан бэ? Бурханы үгийг ойлгож, хэрэгжүүл. Өөрийн үйлдэл, үйл хэрэгт зарчимтай бай; энэ нь дүрэмд баригдаж, эсвэл зөвхөн нүд хуурах гэж дуртай, дургүй хийх явдал биш юм. Харин, Бурханы үгээр амьдарч, үнэнийг хэрэгжүүлэхийн нэр юм. Ийм хэрэгжүүлэлт л Бурханыг хангалуун байлгадаг. Бурханы таалалд нийцэх аливаа ёс заншил нь дүрэм биш, харин үнэний хэрэгжүүлэлт билээ.

Зарим хүн олны анхаарлыг өөртөө татах дуртай. Ах эгч нарынхаа дэргэд Бурханд өртэй гэж ярьдаг ч, ар хударгаар нь тэд үнэнийг хэрэгжүүлэлгүй, шал эсрэгээр нь хийдэг. Энэ чинь өнөөх шашны Фарисайчуудтай адилхан биш гэж үү? Бурханыг үнэн голоосоо хайрладаг, үнэн бүхий хүн Бурханд үнэнч нэгэн байдаг боловч үүнийгээ ил гаргадаггүй. Асуудал үүсэхэд тэрээр үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байдаг ба мөс чанарынхаа эсрэг үг, үйлдэл хийдэггүй. Асуудал үүсэхэд тэрээр мэргэн ухаанаа гаргадаг бөгөөд ямар ч нөхцөлд үйл хэрэг нь зарчимтай байдаг. Ийм хүн л жинхэнээсээ үйлчилдэг нэгэн юм. Бурханд өртэй тухайгаа үргэлж дүр эсгэдэг хүмүүс байдаг. Тэд өдөржин санаа зовнисон байдлаар хөмсгөө зангидаж, дүр эсгэн, өрөвдөлтэй царайлж өдөр хоногоо өнгөрүүлдэг. Хэчнээн жигшүүртэй гээч! “Бурханд чи ямар гээч өртэй юм бэ? Надад хэлээдэх л дээ!” гэж асуусан бол тэд хэлэх үггүй болох байсан. Хэрвээ чи Бурханд үнэнч бол олны дунд бүү ярь, харин Бурханыг гэх хайраа харуулахын тулд өөрийн бодит хэрэгжүүлэлтийг ашиглаж, чин үнэнч сэтгэлээр Түүнд залбир. Бурхантай харьцахдаа зөвхөн үг хэлээ ашигладаг хүмүүс бол цөм хоёр нүүртнүүд! Зарим нь залбирал болгондоо Бурханд өртэйгөө ярьж, Ариун Сүнс хөдөлгөөгүй байхад хүртэл залбирах бүрдээ мэгшин уйлж эхэлдэг. Ийм хүмүүс шашны зан үйл болон үзэлд автсан байдаг; ийм үйлдлийг Бурхан таалдаг, бас өнгөц сүсэг бишрэл, гунигт нулимс нь Бурхан таашаадаг зүйл гэдэгт тэд үргэлж итгэн, тухайн зан үйл, үзлээр амьдардаг. Ийм хөгийн хүмүүсээс ямар сайн юм гарах вэ? Зарим нь даруу байдлаа харуулахын тулд бусдын дэргэд ярих үедээ журамтай дүр үзүүлдэг. Зарим нь бусдын дэргэд ямар ч хүч чадалгүй хурга адил зориуд зусарддаг. Хаанчлалын ардуудын төрх байдал энэ мөн үү? Хаанчлалын хүн цог золбоотой агаад эрх чөлөөтэй, гэм зэмгүй агаад нээлттэй, үнэнч агаад хайр татам байх ёстой; эрх чөлөөтэй амьдардаг нэгэн байх ёстой. Тэр жудагтай агаад нэр хүндтэй, мөн хаа ч явсан гэрчлэлд зогсож чаддаг; тэр Бурхан болон хүмүүсийн аль алинаар хайрлагддаг нэгэн юм. Шинээр итгэж байгаа хүмүүс гадаад талын хэт олон хэрэгжүүлэлттэй байдаг; тэд эхлээд харьцалт болон эвдэлтийн үеийг туулах ёстой. Зүрх сэтгэлдээ Бурханд итгэдэг хүмүүс гаднаа бусдаас ялгардаггүй, гэвч үйлдэл болон үйл хэрэг нь бусдад магтууштай байдаг. Ийм хүмүүсийг л Бурханы үгийг амьдран харуулж байна гэж үзэж болно. Хэрвээ чи өдөр болгон энэ, тэр хүнд сайн мэдээ номлож, тэднийг аврал руу аваачдаг ч, эцсийн эцэст дүрэм, сургаал дотор амьдарч байгаа бол Бурханд алдар авчирч чадахгүй. Ийм байдалтай хүмүүс бол шашны хүмүүс, бас хоёр нүүртнүүд юм.

Тэдгээр шашны хүмүүс цугларах болгондоо “Эгч минь, ойрд та ямаршуухан байв даа?” гэж асуудаг. Эгч хариуд нь, “Би Бурханд өртэй, бас Түүний зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж чадахгүй байгаа юм шиг санагддаг” гэдэг. Өөр нэг нь, “Би ч гэсэн Бурханд өртэй, Түүнийг хангалуун байлгаж чаддаггүй” гэж хэлдэг. Энэ цөөн хэдэн үг, өгүүлбэр л дангаараа тэдний зүрх сэтгэлийн гүн дэх бузар булай зүйлсийг илэрхийлдэг. Ийм үг хамгийн жигшүүртэй, дэндүү ой гутам байдаг. Ийм хүмүүсийн уг чанар Бурханыг эсэргүүцдэг. Бодит байдалд анхаарлаа хандуулдаг хүмүүс зүрх сэтгэл доторх бүхнээ хэлэлцэж, харилцан яриандаа өөрсдийн зүрх сэтгэлийг уудалж байдаг. Үүнд ганц ч худал ааль аяг, ёсорхуу байдал, хоосон нялуун үг гэж байхгүй. Тэд үргэлж шулуун шударга байж, ертөнцийн дүрэм журамд захирагддаггүй. Ямар ч мэдрэмжгүй ч гэлээ, гаднаа гаргаж үзүүлэх дуртай хүмүүс байдаг. Өөр нэг нь дуулах үед өнөөх чинь, саван дахь будаа нь аль хэдийн түлэгдсэнийг ч анзааралгүй бүжиглэж эхэлдэг. Ийм байдалтай хүмүүс нь бурханлаг, хүндлүүштэй бус, хэтэрхий хөнгөмсөг байдаг. Эдгээр нь бүгд бодит байдлаас тасарсны илрэл юм! Зарим хүн сүнсэн дэх амийн асуудлыг хамтдаа ярилцадаг ба Бурханд өртэй байдлын тухай ярьдаггүй мөртөө Түүнийг гэсэн жинхэнэ хайрыг зүрх сэтгэл дотроо тээж явдаг. Бурханд өртэй чинь бусадтай ямар ч хамаагүй; чи хүнд биш, Бурханд өртэй. Тэгэхээр энэ тухай бусдад байнга ярих чинь ямар хэрэгтэй юм бэ? Чи гаднах чармайлт, илэрхийлэлд биш, харин бодит байдалд ороход анхаарлаа хандуулах ёстой.

Хүний өнгөц сайн үйл хэрэг юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь махан биеийг төлөөлдөг ба хамгийн сайн гадаад талын хэрэгжүүлэлт ч амийг бус, харин хувийн зан араншныг чинь л төлөөлдөг. Хүний гадаад талын хэрэгжүүлэлт Бурханы хүслийг биелүүлж чаддаггүй. Чи байнга Бурханд өртэй тухайгаа ярьдаг ч бусдын амийг хангаж, Бурханыг хайрлахад бусдыг өдөөж чаддаггүй. Ийм үйлдлүүд Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж чи итгэж байна уу? Энэ нь Бурханы зүрх сэтгэлийн хүсэл, энэ нь сүнснийх гэж чи итгэдэг боловч үнэн хэрэгтээ энэ чинь утгагүй зүйл! Чиний таашаадаг, хүсдэг зүйл бол Бурханыг баясгадаг зүйл гэдэгт чи итгэдэг. Чиний таашаадаг зүйл Бурханыхыг төлөөлж чадах уу? Хүний зан авир Бурханыг төлөөлж чадах уу? Чиний таашаадаг зүйл бол яг Бурханы дургүйцдэг зүйл бөгөөд чиний зуршлууд бол Бурханы жигшин голдог зүйл юм. Хэрвээ чамд өртэй санагдвал, Бурханы өмнө очиж залбир. Энэ талаар бусдад ярих ямар ч хэрэггүй. Хэрвээ чи Бурханы өмнө залбиралгүй, оронд нь бусдын анхаарлыг байнга өөртөө татдаг бол энэ чинь Бурханы зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж чадах уу? Хэрвээ чиний үйлдэл үргэлж нүд хуурахаас цаашгүй байдаг бол чи хүмүүсээс хамгий ннэрэлхүү нь гэсэн үг. Өнгөц сайн үйл л хийдэг, харин бодит байдалгүй тэр хүн нь ямар байдалтай хүн бэ? Ийм хүмүүс бол хоёр нүүртэй Фарисайчууд, шашны хүмүүс! Хэрвээ та нар гадаад талын хэрэгжүүлэлтийг хойш тавьж, өөрчлөлт хийж чадахгүй бол та нарт байгаа хоёр нүүртэй зангийн элементүүд улам ихэснэ. Хоёр нүүртэй зангийн элементүүд хэдий чинээ ихэснэ, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл төдий чинээ их байх бөгөөд эцэстээ ийм байдалтай хүмүүс гарцаагүй хаягдах болно!

No comments:

Post a Comment