“АЖИЛ БА ОРОЛТ”-ЫН ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН АРВАН ХЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР
1. Хүмүүс амьдралын зөв зам дээр алхаж эхэлсэн цагаас хойш олон зүйл тэдний хувьд ойлгомжгүй хэвээр үлдсэн. Тэд Бурханы ажлын талаар болон өөрсдийн хийх ёстой ихээхэн ажлын талаар бүрэн ойлгохгүй будилсаар байдаг. Нэг талаар энэ нь тэдний дадлага туршлагын гажуудал болон тэдний хүлээн авах чадвар хязгаартайн улмаас болдог; нөгөө талаас энэ нь Бурханы ажил хүмүүсийг хараахан энэ түвшинд хүргээгүйд оршиж байна. Иймээс хүн бүхэн ихэнх сүнслэг асуудлуудын талаар эргэлзээтэй байдаг. Та нар юунд орох ёстойгоо мэдэхгүй байгаагаар зогсохгүй; Бурханы ажлын талаар бүр ч илүү мэдлэггүй байдаг. Энэ бол та нарын зүгээр л нэг дутагдалтай тал гэхээс илүү: Энэ бол шашны ертөнц дэх бүх хүмүүсийн асар том өө сэв юм. Хүмүүс яагаад Бурханыг мэддэггүйн гол түлхүүр энд оршдог ба иймээс энэхүү өө сэв нь Түүнийг эрж хайдаг бүх хүмүүсийн хуваалцдаг нийтлэг дутагдал билээ. Нэг ч хүн хэзээ нэгэн цагт Бурханыг мэдэж, Түүний жинхэнэ царайг хараагүй. Үүний улмаас Бурханы ажил уул толгодыг хөдөлгөж, тэнгис далайг ширгээх мэт хэцүү бэрх болсон билээ. Хэчнээн хүн Бурханы ажлын төлөө өөрсдийн амиа золиослосон бэ; хэчнээн хүн Түүний ажлын улмаас хаягдсан бэ; Түүний ажлын төлөө хэчнээн хүн үхтлээ тарчлаагдсан бэ; хэчнээн хүний нүд Бурханыг гэсэн хайрын нулимсаар дүүрч, хилсээр нас барсан бэ; хэчнээн хүн харгис хэрцгий, зэрлэг балмад хавчилт шахалттай тулгарсан бэ...? Энэ бүх эмгэнэлтэй үйл явдал болоод өнгөрдөг–энэ бүхэн нь Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хомс учраас болж байгаа биш гэж үү? Бурханыг мэддэггүй хүн хэрхэн Түүний өмнө очиж чадах юм бэ? Бурханд итгэдэг боловч Түүнийг хавчин шахдаг хүн хэрхэн Түүний өмнө очиж чадах юм бэ? Эдгээр нь зөвхөн шашны ертөнц дэх хүмүүсийн хангалтгүй байдал биш харин та нарт ч, тэдэнд ч нийтлэг байдаг зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэлгүйгээр Түүнд итгэдэг; ганцхан энэ шалтгааны улмаас тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүндэлдэггүй ба зүрх сэтгэлдээ Түүнээс айж эмээдэггүй. Энэ урсгал дотор өөрсдийн төсөөлсөн ажлаа хийж, Бурханы ажлыг хийхдээ өөрсдийн шаардлага, ташуурсан хүслийн дагуу явдаг тийм сүр дуулиантай хүмүүс хүртэл байдаг. Олон хүмүүс дураараа аашилж, Бурханыг огт хүндлэхгүйгээр зөвхөн өөрсдийн хүслийг л дагадаг. Эдгээр нь хүмүүсийн хувиа хичээсэн зүрх сэтгэлийн төгс биелэл биш гэж үү? Эдгээр нь хүмүүст байдаг хэт их хууран мэхлэлтийн бүрэлдэхүүн хэсгийг илэрхийлэхгүй байна гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (1)”-ээс
2. Хүмүүс үнэндээ гоц ухаантай байж болно, гэвч тэдний авьяас билиг Бурханы ажлыг яаж орлож чадах юм бэ? Хүмүүс үнэндээ Бурханы ачаанд санаа тавьж болох юм, гэвч тэд хэтэрхий хувиа хичээн ажиллаж болохгүй. Хүмүүсийн үйл хэрэг үнэхээр бурханлаг гэж үү? Хэн зуун хувийн баталгаатай вэ? Бурханд гэрчлэл хийж, Түүний алдрыг өвлөн авахын тулд Бурхан хүмүүсийг онцгойлон өргөмжилж байгаа юм; тэд яаж үнэ цэнэтэй байж чадах юм бэ? Бурханы ажил дөнгөж эхэлсэн ба Түүний үг дөнгөж яригдаж эхэлсэн. Энэ мөчид хүмүүс өөрсдийнхөө талаар сайныг мэдэрдэг; энэ нь ердөө л доромжлолыг өөртөө татаж байгаа хэрэг биш гэж үү? Тэд хэтэрхий өчүүхнийг ойлгодог. Хамгийн чадварлаг онолч, хамгийн уран үгтэй илтгэгч нар хүртэл Бурханы бүхий л баялаг байдлыг дүрсэлж чаддаггүй, тэгвэл та нар үүнээс хэчнээн дор байх вэ? Та нар өөрийн үнэ цэнийг тэнгэрээс дээш тавихгүй байсан нь дээр, үүний оронд өөрийгөө Бурханы хайрыг эрж хайдаг тэдгээр ухаалаг хүмүүсийн хамгийн муугаас нь ч дорд хэмээн үз. Өөрийгөө бусад бүх хүнээс нэг төө доогуурт үзэх нь та нарын орох учиртай зам юм. Яагаад өөрийгөө маш өндөрт тооцно гэж? Яагаад өөрийгөө тийм өндрөөр үнэлнэ гэж? Амийн урт аянд та нар эхний хэдхэн алхмаа л хийсэн. Та нарын харсан зүйл бол бүхэл бүтэн Бурхан биш зөвхөн Бурханы гар юм. Энэ нь та нарыг Бурханы ажлын илүү ихийг харж, өөрсдийн орох ёстой зүйлийг илүү их нээх ёстойг илтгэж байна, учир нь та нар хэтэрхий бага өөрчлөгдсөн билээ.
3. Үнэн хэрэгтээ Бурханы бүтээл дэх тоо томшгүй олон зүйлсээс хүн хамгийн дорд нь юм. Хэдий тэр бүх зүйлсийн эзэн нь боловч тэдгээрийн дундаас Сатаны заль мэхэнд автсан цорын ганц зүйл бөгөөд үүний завхруулалтанд эцэс төгсгөлгүйгээр урхидуулдаг цорын ганц зүйл нь хүн билээ. Хүн хэзээ ч өөрийгөө захирч байгаагүй. Ихэнх хүмүүс Сатаны бохир, заваан газарт амьдарч, түүний доог тохуу дунд шаналж байна; энэ нь тэднийг хүний ертөнц дэх бүх муу ёр, бүх зовлон бэрхшээлийг туулж, хагас үхлүүд байдалтай болтол нь ийм маягаар тохуурхдаг. Тэднээр тоглосныхоо дараа Сатан тэдний хувь заяаг төгсгөдөг. Иймээс хүмүүс бүхий л амьдралынхаа турш эргэлзээн дунд төөрч, Бурханы тэдэнд зориулан бэлдсэн сайхан зүйлүүдийг хэзээ ч эдэлдэггүй харин үүний оронд Сатанд хорлогдож, навсайн салбарч үлддэг. Өнөөдөр тэд Бурханы ажлыг анхаарах сөхөөгүй маш сул дорой, үлбэгэр болжээ. Хэрвээ хүмүүс Бурханы ажилд анхаарлаа хандуулах сөхөөгүй бол тэдний дадлага туршлага үүрд бүрэн бус хэвээр үлдэх тавилантай ба тэдний оролт нь үүрд хоосон байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (1)”-ээс
4. Бурхан дэлхийд ирснээс хойших хэдэн мянган жилд, өндөр дээд зорилготой олон тооны хүмүүс, Түүний ажлыг хийхийн тулд олон жилийн туршид Бурханаар ашиглагдсаар ирсэн; гэхдээ Түүний ажлыг мэддэг хүмүүс маш цөөхөн, бараг байхгүй байсан. Энэ шалтгааны улмаас тоо томшгүй олон хүн Түүний ажлыг хариуцахын зэрэгцээ Бурханыг эсэргүүцэх үүрэг гүйцэтгэдэг, учир нь Түүний ажлыг хийхийн оронд тэд үнэндээ Бурханы олгосон байр суурин дээр хүний ажлыг хийдэг юм. Үүнийг ажил гэж нэрлэж болох уу? Тэд хэрхэн орж чадах вэ? Хүн төрөлхтөн Бурханы нигүүлслийг авч, булж орхисон. Үүнээс болж үеэс үед Түүний ажлыг хийдэг хүмүүс өчүүхэн оролттой байдаг. Тэд ер Бурханы ажлын талаар мэдэж байгаагаа ярьдаггүй, учир нь тэд Бурханы мэргэн ухаанаас хэтэрхий багыг ойлгодог. Хэдийгээр Бурханд үйлчилдэг олон хүмүүс байдаг ч тэд Түүний хэр агуу болохыг харж чаддаггүй, ийм учраас л тэд бусдаар тахин шүтүүлэхийн тулд өөрсдийгөө Бурхан мэт өргөмжилдөг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (1)”-ээс
5. Маш олон жилийн туршид Бурхан бүтээл дотроо нуугдмал байсан; маш олон хавар, намруудад манангийн араас ажигласаар ирсэн; маш олон өдөр, шөнийн турш гуравдагч тэнгэрээс доош харсан; маш олон сар, жилүүдийн туршид хүмүүсийн дунд алхсан билээ. Тэр олон хүйтэн өвлийн турш чимээгүйхэн хүлээж бүх хүмүүсийн дээр сууж байсан. Тэр хэзээ ч хэнд ч Өөрийгөө ил тодоор харуулаагүй, бас нэг ч чимээ гаргалгүй тэмдэг дохиогүйгээр явж, чимээгүйгээр буцан ирж байсан. Хэн Түүний жинхэнэ царайг мэдэх билээ? Тэр хэзээ ч хүнтэй ярьж байгаагүй, хэзээ ч хүний өмнө гарч ирээгүй. Бурханы ажлыг хийх нь хүмүүст хэр амархан байх вэ? Түүнийг мэдэх нь бүх зүйлийн дотроос хамгийн хэцүү нь гэдгийг тэд ухаараагүй. Өнөөдөр Бурхан хүнтэй ярьсан, гэвч хүн хэзээ ч Түүнийг мэдээгүй, учир нь түүний амийн оролт хэтэрхий хязгаарлагдмал бөгөөд гүехэн. Түүний өнцгөөс харахад, хүмүүс Бурханы өмнө гарахад огтхон ч тохирохгүй. Тэд Бурханы талаар маш бага ойлголттой бөгөөд Түүнээс хэтэрхий их холдсон. Цаашлаад тэдний Бурханд итгэдэг зүрх сэтгэл хэтэрхий ярвигтай бөгөөд тэд Бурханы дүр зургийг өөрсдийн сэтгэлийн гүнд хадгалдаггүй. Үүний үр дүнд Бурханы хичээнгүй чармайлт, Түүний ажил нь яг л элсэн дор булагдсан алт шигээр хурц гэрэл цацруулж чаддаггүй. Бурханы хувьд эдгээр хүмүүсийн хэв чанар, далд санаа, үзэл бодол нь туйлын жигшүүртэй юм. Тэдний аливааг хүлээн авах чадвар нь дорой, туйлын мэдрэлгүй болж, доройтон дордож, хэтэрхий боол шиг, сул дорой, сэтгэлийн тэнхээгүй болсон тэднийг морь малыг хөтөлдөг шигээр л дөрлөх хэрэгтэй. Өөрсдийн сүнсний оролт эсвэл Бурханы ажил дахь оролтын тухайд тэд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй ба үнэний төлөө зовох өчүүхэн ч шийдвэрийг эзэмшдэггүй. Ийм төрлийн хүний хувьд Бурханаар бүрэн төгс болгуулах нь яаж амархан байх юм бэ? Тиймээс та нар энэ өнцгөөс өөрсдийн оролтыг тодорхойлох нь чухал бөгөөд өөрийн ажил болон өөрийн оролтоор дамжуулан та нар Бурханы ажлыг мэдэж авахаар зорих хэрэгтэй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (1)”-ээс
6. Ажлын талаар ярих үед, ажил нь Бурханы төлөө нааш, цааш гүйж, бүх газруудад номлож, Бурханы төлөө цагаа зориулах юм гэж хүн итгэдэг. Хэдий энэ итгэл нь зөв ч энэ нь хэтэрхий өрөөсгөл; Бурханы хүнээс хүсдэг зүйл нь зөвхөн Бурханы төлөө нааш цааш явах биш; харин энэ нь юунаас ч илүүгээр сүнсэн үйлчлэл болоод сүнсэн хоол тэжээл юм. Олон ах эгч нар маш олон жилийн дадлага туршлагынхаа дараа ч Бурханы төлөө ажиллахаар хэзээ ч бодож байгаагүй, учир нь хүний төсөөлдөг ажил нь Бурханы хүссэнтэй таарч тохирдоггүй. Тиймээс ажлын талаарх ямар ч асуудлыг хүн огт сонирхдоггүй ба хүний оролт яагаад нэлээд өрөөсгөл байдгийн шалтгаан яг энэ юм. Та нар бүгдээрээ Бурханы төлөө ажилласнаар орж эхлэх ёстой, ингэснээр та нар үүний бүх талуудыг илүү сайн мэдэрч болох юм. Энэ бол та нарын орох ёстой зүйл билээ. Ажил гэж Бурханы төлөө нааш цааш гүйхийг хэлдэггүй; энэ нь хүний амь болоод хүний амьдран харуулж байгаа зүйл нь Бурханыг таатай байлгахын төлөө байгаа эсэхийг хэлдэг. Ажил гэдэг нь хүний Бурханд үнэнч зан байдал болоод Бурханыг гэрчилж, хүнд үйлчлэхэд Бурханы талаарх мэдлэгээ ашиглах явдлыг хэлдэг. Энэ бол хүний хариуцлага бөгөөд бүх хүний ухаарах ёстой зүйл юм. Өөрөөр хэлбэл та нарын оролт бол та нарын ажил; Бурханы төлөөх ажлынхаа явцад та нар орохоор зорьж байгаа. Бурханыг мэдрэх нь зүгээр л Түүний үгийг идэж, уух чадвартай байх биш юм; үүнээс илүү чухал нь та нар Бурханыг гэрчилж, Бурханд үйлчилж, мөн хүнд үйлчилж, хангаж чаддаг байх ёстой. Энэ бол ажил бөгөөд та нарын оролт; энэ нь хүн бүхний биелүүлэх ёстой зүйл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос
7. Бурханы төлөө нааш цааш явж, бүх газар нутагт номлоход л зөвхөн чиглүүлдэг боловч өөрсдийн хувийн дадлага туршлагаа үл хайхран, сүнслэг амьдралд орохыг үл ойшоодог олон хүмүүс байдаг. Энэ бол Бурханд үйлчилдэг хүмүүсийг Бурханыг эсэргүүцдэг хүмүүс болоход хүргэдэг зүйл юм. Маш олон жилийн туршид, Бурханд үйлчилж, хүнд үйлчилдэг хүмүүс ажиллаж, номлохыг оролт мэтээр үзсэн ба хэн ч өөрсдийн сүнсэн дадлага туршлагыг чухал оролт гэж авч үзээгүй. Үүний оронд тэд бусдад зааж сургахдаа Ариун Сүнсний ажлын гэгээрлийг ашигладаг. Номлох үедээ тэд ихээхэн ачаа үүрч, Ариун Сүнсний ажлыг хүлээн авдаг ба үүгээр дамжуулан тэд Ариун Сүнсний дуу хоолойг гаргадаг. Тэр үед ажиллаж байгаа хүмүүс, Ариун Сүнсний ажил тэдний өөрсдийнх нь сүнслэг туршлага мэт маадгар бөгөөд өөртөө сэтгэл хангалуун байдаг; тэр үед хэлсэн бүх үгс нь өөрсдийнх нь юм шиг тэдэнд санагддаг, мөн тэдний дадлага туршлага өөрсдийнх нь дүрсэлсэн шиг тодорхой байдаггүй юм шиг байдаг. Мөн түүнчлэн, ярихаасаа өмнө тэдэнд юу хэлэх тухай таамаг төсөөлөл байдаггүй боловч Ариун Сүнс тэдний дотор ажиллах үед тэдний үг тасралтгүй, үргэлжлэн урсаж байдаг. Ийм байдлаар нэгэнтээ номлосныхоо дараа чиний бодитой биеийн хэмжээ чиний итгэж байсан шиг тийм ч бага биш юм гэж чи мэдэрдэг. Ариун Сүнс үүнтэй адилаар хэд хэдэн удаа чам дээр ажилласны дараа өөрийгөө аль хэдийн биеийн хэмжээтэй болсон гэж чи тодорхойлох бөгөөд Ариун Сүнсний ажлыг өөрийн оролт болон оршихуй хэмээн ташаа итгэдэг. Чамд ийм зүйл байнга тохиолдох үед чи өөрийн оролтын талаар хайнга болдог. Тэгээд чи өөрөө ч мэдэлгүйгээр залхуу болж, өөрийн оролтондоо ямар ч ач холбогдол өгдөггүй. Тиймээс бусдад үйлчлэх үедээ чи өөрийн биеийн хэмжээ болон Ариун Сүнсний ажлыг хооронд нь тодорхой ялгаж салгах ёстой. Энэ нь чиний оролтыг илүү ахиулж, чиний дадлага туршлагад илүү тус дэм болох болно. Хүн Ариун Сүнсний ажлыг өөрийн туршлага хэмээн үзэх нь хүний доройтлын эхлэл юм. Тиймээс та нар ямар ч үүрэг биелүүлж байсан өөрийн оролтыг гол хичээл хэмээн үзэх учиртай.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос
8. Хүн Бурханы хүслийг биелүүлж, Бурханы зүрх сэтгэлийн хойноос явдаг бүх хүмүүсийг Түүний өмнө аваачиж, хүнийг Бурханд аваачиж, Ариун Сүнсний ажил болоод Бурханы удирдамжийг хүнд танилцуулж, тэгснээрээ Бурханы ажлын үр жимсийг төгс болгохоор ажилладаг. Энэ учир шалтгааны улмаас та нар ажиллахын мөн чанарыг ухаарах нь тун чухал. Бурханаар хэрэглэгддэг нэгэн болохын хувьд бүх хүмүүс Бурханы төлөө ажиллахад тохирно, өөрөөр хэлбэл Ариун Сүнсээр ашиглуулах боломж бүгдэд байдаг. Гэхдээ чиний ухаарах ёстой нэг зүйл бий: Хүн Бурханы ажлыг хийх үед Бурханаар хэрэглэгдэх боломж хүнд байдаг боловч хүний хэлсэн, мэдсэн зүйл нь хүний биеийн хэмжээ бүхэлдээ биш юм. Ажлаараа дамжуулан та нар өөрсдийн дутагдлаа илүү сайн мэдэж авдаг бөгөөд Ариун Сүнснээс илүү агуу гэгээрлийг хүртдэг, тэгснээрээ өөрийн ажлаараа илүү сайн оролтыг олж авах боломжтой болдог. Хэрвээ хүн Бурханы удирдамжийг өөрийн хувийн оролт бөгөөд хүний дотор угаасаа байдаг зүйл хэмээн үзэх юм бол хүний биеийн хэмжээ өсөх ямар ч боломж байхгүй. Хүнийг энгийн байдалтай байх үед л Ариун сүнс тэднийг гэгээрүүлдэг; тийм үед өөрийн хүлээн авч байгаа гэгээрлийг хүн ихэвчлэн өөрсдийн бодит биеийн хэмжээ гэж андуурдаг, учир нь Ариун Сүнс хамгийн энгийн байдлаар: хүний дотор угаасаа байгаа зүйлийг ашигласнаар гэгээрүүлдэг билээ. Хүн ажиллаж, үг хэлж байх үед эсвэл сүнслэг зан үйлээр залбирч байх зуур үнэн тэдэнд гэнэтхэн тодорхой болох болно. Харин үнэндээ хүний харсан зүйл бол хүний жинхэнэ биеийн хэмжээ биш, ердөө Ариун Сүнсний гэгээрэл (угтаа энэ нь хүний хамтын ажиллагаатай холбоотой) юм. Хэсэг хугацааны туршлагын дараа хүн тоймгүй олон бодит бэрхшээлтэй нүүр тулгардаг ба хүний жинхэнэ биеийн хэмжээ ийм нөхцөл байдал дунд тодорхой болдог. Зөвхөн тэр үед л хүн өөрийн биеийн хэмжээ нь тийм ч агуу биш гэдгийг мэдэж авдаг ба хүний хувиа хичээсэн байдал, өөрийгөө гэсэн анхаарал, шунал бүгд гарч ирдэг. Хэд хэдэн удаа ийм зүйл тохиолдсоны дараа сүнсээрээ сэрсэн хүмүүсийн олонх нь, урьд өмнө болсон зүйл бол тэдний өөрсдийн бодит байдал биш ердөө цаг зуурын Ариун Сүнсний гэрэлтүүлэлт байсан бөгөөд тэд зүгээр л гэрлийг хүлээж авсан байна гэдгээ ухаардаг. Ариун Сүнс үнэнийг ойлгуулахын тулд хүнийг гэгээрүүлэх үед энэ нь ихэвчлэн орчин нөхцөлгүйгээр тодорхой, ойлгомжтой байдлаар явагддаг. Өөрөөр хэлбэл, Тэр хүний бэрхшээлийг энэ илчлэлд хамруулдаггүй ба үүний оронд үнэнийг шууд илчилдэг. Орох үедээ бэрхшээлтэй тулгарахад хүн Ариун Сүнсний гэгээрлийг нэгтгэдэг ба энэ нь хүний бодит туршлага болдог. ... Тиймээс та нар Ариун сүнсний ажлыг хүлээн авах үедээ өөрсдийн оролтондоо илүү сайн төвлөрч, Ариун Сүнсний ажил юу вэ мөн та нарын оролт юу вэ гэдгийг яг зөв харж, түүнчлэн Ариун Сүнсний ажлыг өөрсдийн оролттойгоо холбох учиртай, ингэснээр та нар Түүгээр илүү сайн төгс болгуулж, Ариун Сүнсний ажлын мөн чанар та нарын дотор орших боломжтой болох юм. Ариун Сүнсний ажлыг мэдрэх явцдаа та нар Ариун Сүнсийг, түүнчлэн өөрсдийгөө мэдэж авдаг бөгөөд тоо томшгүй асар их зовлон шаналлын дунд та нар Бурхантай харилцах энгийн харилцааг хөгжүүлж, Бурхан та хоёрын хоорондын харилцаа өдөр өдрөөр илүү ойр дотно болдог. Тоо томшгүй олон засалт, цэвэршүүлэлт тохиолдсоны дараа та нар Бурханы төлөө гэсэн жинхэнэ хайрыг хөгжүүлдэг. Тийм учраас зовлон шаналал, цохилт, гай зовлон нь аймшигтай биш гэдгийг та нар ухаарах ёстой; айж эмээх зүйл бол өөрийн оролт байхгүй, зөвхөн Ариун Сүнсний ажилтай байх явдал юм. Бурханы ажил дуусах өдөр ирэхэд та нар дэмий хоосон хөдөлмөрлөсөн байх болно; хэдий та нар Бурханы ажлыг мэдэрсэн ч Ариун Сүнсийг мэдэж аваагүй эсвэл өөрсдийн оролтонд хүрээгүй байх болно. Ариун Сүнснээс хүнд очих гэгээрэл нь хүний хүсэл тэмүүллийг хадгалахын тулд биш; энэ нь хүний оролтын замыг нээж, түүнчлэн Ариун Сүнсийг мэдэж авч, үүгээрээ Бурханыг хүндлэн бишрэх зүрх сэтгэлийг хөгжүүлэх боломжийг хүнд олгохын тулд юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (2)”-оос
9. Бурхан хүмүүст маш ихийг даалгасан ба хүний оролтын талаар эцэс төгсгөлгүй олон удаа ярьсан. Гэхдээ хүмүүсийн хэв чанар маш дорд учраас Бурханы үгийн ихэнхийг бараг дагадаггүй. Тэдний хэв чанар муу байдагт, хүний үзэл суртал, ёс суртахууны завхрал, зүй зохистой хүмүүжлийн хомсдол гэх мэтийн олон янзын шалтгаан бий; феодалын нийгмийн мухар сүсэг хүний зүрх сэтгэлийг нухацтайгаар эзэмдсэн байдаг; доройтож, завхарсан амьдралын хэв маяг нь хүний зүрх сэтгэлийн хамгийн гүнд орших олон өвчин эмгэгийг үүсгэдэг; хүмүүсийн бараг ерэн найман хувь нь соёлын боловсролын дутагдалд орсон өнгөц төдий соёлын мэдлэгтэй, түүнээс ч илүүгээр маш цөөхөн хүн өндөр түвшний соёлын боловсрол эзэмшдэг, ингэснээр Сүнс юу болох эсвэл Бурхан хэн болох талаар хүмүүст ямар ч ойлголт байдаггүй, харин Бурханы талаар феодалын нийгмийн мухар сүсгээс үүссэн тодорхой бус, ойлгомжгүй төсөөлөлтэй байдаг; олон мянган жилийн үндэстний омог болон феодалын нийгмийн сэтгэлгээнээс үүссэн хүний зүрх сэтгэл дэх гүн гүнзгий хортой нөлөө нь хүмүүсийг өчүүхэн төдий ч эрх чөлөөгүй, баригдмал болгосон ба хүмүүсийг ямар ч хүсэл тэмүүлэлгүй, тэвчээргүй, ахиц дэвшил гаргах хүсэлгүй, харин эсрэгээрээ идэвхгүй, доройтсон, боолын сэтгэхүйтэй болгосон ба энэ нь нэлээд хүчтэй байдаг. Эдгээр хүчин зүйлс нь хүний үзэл суртлын төрх байдал, туйлын зорилго, ёс суртахуун, зан чанарын арилшгүй бохир муухай төрхийг бий болгосон. Хүмүүс харанхуй террорист ертөнцөд амьдарч байгаа мэт харагддаг ба хэн ч үүнийг давж гарахаар зорьдоггүй, хэн ч хүслэнт дэлхийд очихыг боддоггүй; үүний оронд тэд өөрсдийн амьдралын төөргийг хүлээн зөвшөөрч[1], өдөр хоногийг хүүхэд төрүүлэн өсгөж, хичээж, хөлсөө урсгаж, ажиллаж, тав тухтай, аз жаргалтай гэр бүл, хань ижлийн хайр, хүүхдүүдийн ачлал элбэрэл, өтөл насны баяр баясгалан болон амар тайван амьдралыг мөрөөдөж өдөр хоногийг өнгөрүүлдэг. ... Одоог хүртэлх олон арван, мянга мянган жилийн туршид хүмүүс цагаа дэмий үрж, хэн ч төгс амьдрал бүтээлгүй, харанхуйн ертөнцөд зүгээр л бие биетэйгээ тэмцэлдэж, нэр алдар эд хөрөнгөний төлөө тэмцэж, нэг нэгнийхээ эсрэг явуулга хийсээр ирсэн билээ. Хэн Бурханы хүслийг хайж байсан бэ? Бурханы ажлыг анхаарч үзсэн ямар нэгэн хүн байсан уу? Харанхуйн нөлөөнд автсан хүний доторх энэ бүх хэсгүүд нь аль хэдийн хүний уг чанар болсон, иймээс Бурханы ажлыг гүйцэтгэхэд нэлээд хэцүү бөгөөд өнөөдөр Бурханы даалгасан зүйлд анхаарал хандуулах зүрх сэтгэл хүмүүст бүр ч бага байдаг. Ямартай ч Миний ярьж байгаа зүйл нь олон мянган жилийн түүх учраас Миний ингэж ярьж буйд хүмүүс юм бодохгүй гэж Би итгэж байна. Түүх ярих нь бодит байдал гэсэн үг, цаашлаад хов жив нь бүгдэд илэрхий байдаг, иймээс бодит баримтын эсрэг зүйлийг ярих нь ямар хэрэгтэй юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”-аас
10. Хүмүүсийн оролцдог мухар сүсгийн үйл ажиллагааг Бурхан хамгийн их үзэн яддаг боловч одоо ч гэсэн, олон хүмүүс тэдгээрийг орхиж чадахгүй байдаг ба эдгээр мухар сүсгийн үйл ажиллагаа нь Бурханаар тушаагдсан гэж бодож, өнөөдөр ч гэсэн тэдгээрээс хараахан бүрэн ангижирч чадаагүй. Хуримын цайллага болон хуримын инжиндээ зориулан залуучуудын бэлддэг зүйл; бэлэн мөнгөөр өгдөг бэлэг, цайллага, мөн баяр ёслол тэмдэглэдэг ижил төстэй арга замууд; удамшин ирсэн эртний хэллэг; нас барсан хүмүүс болон тэдний оршуулгын зан үйлтэй холбоотой явагддаг бүх утга учиргүй мухар сүсгийн үйл ажиллагаа: энэ бүхнийг Бурхан бүр ч их жигшдэг. Бүтэн сайн өдрийг ч гэсэн (иудейчүүдийн тэмдэглэдэг Амралтын өдөр) бас Бурхан жигшдэг; нийгмийн харилцаа болон хүмүүсийн хоорондох энэ ертөнцийн харилцаа холбоог Бурхан бүр илүүтэй зэвүүцэн голдог. Хүн бүхний мэддэг Хаврын Баяр болон Зул сарын баярыг Бурхан зарлигдаагүй, тэр ч бүү хэл эдгээр баярын өдрүүдийн тоглоом, чимэглэл (баярын шүлэг, Шинэ Жилийн бялуу, салют, дэнлүү, Зул сарын бэлэг, Зул сарын үдэшлэг, Ариун Цуглаан) зэрэг нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх шүтээн биш гэж үү? Амралтын Өдрийн талх хуваалт, дарс, сайхан зотон даавуу зэрэг нь бүр ч гарцаагүй шүтээн билээ. Лууны толгой өргөх Өдөр, Луун Завины Баяр, Намрын Дунд сарын Баяр, Лаба фестиваль, Шинэ жилийн өдөр гэх мэтийн Хятадад түгээмэл байдаг янз бүрийн уламжлалт баяр наадам мөн Улаан өндөгний баяр, Баптисмын өдөр, Зул сарын баяр гэх мэт шашны ертөнц дэх ямар ч утга учиргүй баярууд нь өнөөг хүртэл эрт дээр үеэс уламжлагдан ирсэн бөгөөд Бурханы бүтээсэн хүн төрөлхтөнд бүгдээрээ тохирохгүй юм. Хүмүүсийн баялаг төсөөлөл болон “уран сэтгэмж” нь, тэдгээрийг өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирэх боломжтой болгосон. Тэдгээр нь өө сэвгүй харагддаг боловч үнэндээ хүн төрөлхтнөөр тоглосон Сатаны заль мэх юм. Тэнд Сатанууд хэдий чинээ их бөөгнөрнө, тэр газар нь хэдий чинээ их хоцрогдсон, доройтсон байх ба феодалын ёс заншил төдий чинээ гүн тогтсон байдаг. Эдгээр зүйлс нь хүмүүсийг хөдлөх аргагүй болтол нь чанга чанд барьдаг. Шашны ертөнц дэх олон баяр ёслол нь агуу өвөрмөц харуулж, Бурханы ажилтай холбох гүүрийг бүтээх мэт харагддаг, гэхдээ тэдгээр нь үнэндээ Бурханы талаар мэдүүлэхгүйн тулд хүмүүсийг хүлж багласан Сатаны баригдашгүй уяа, Сатаны заль мэх юм. Үнэндээ, Бурханы ажлын үе шат дуусах үед тухайн үеийн хэрэгсэл болон хэв маягийг Тэр ямар ч ул мөргүйгээр аль хэдийн устгасан байдаг. Гэсэн хэдий ч “үнэн сүсэгт итгэгчид” тэдгээр материаллаг биетүүдийг шүтэн мөргөсөөр байдаг; ингэх зуураа тэд Бурханд юу байгааг огтхон ч судлахгүйгээр сэтгэлийнхээ мухарт хийж орхидог, харахад Бурханыг гэсэн хайраар дүүрэн мэт байдаг ч үнэндээ Түүнийг аль хэдийн гэрээсээ хөөн гаргасан ба шүтэн мөргөхийн тулд Сатаныг ширээн дээр тавьсан байдаг. Есүсийн хөрөг, Загалмай, Мариа, Есүсийн Баптизм болон Сүүлчийн Зоог энэ бүгдийг хүмүүс Тэнгэрийн Эзэн мэт сүсэглэн хүндэлдэг ба тэгэнгээ “Бурхан Эцэг минь” хэмээн ахин дахин хашхирдаг. Энэ бүхэн нь доог тохуу биш гэж үү? Өнөөдрийг хүртэл, хүн төрөлхтний дунд өвлөгдөн ирсэн олон төстэй үг хэллэгүүд болон дадал заншлуудыг Бурхан үзэн яддаг; тэдгээр нь Бурхан руу урагшлах замд ноцтойгоор саад болж, цаашлаад хүн төрөлхтний оролтонд асар их хүндрэл үүсгэдэг. Сатан хүн төрөлхтөнийг завхруулсан хэмжээг үл хайхран, Витнесс Лигийн хууль, Лауренсийн туршлага, Вачман Нигийн судалгаа, Паулын ажил гэх мэт зүйлс хүмүүсийн дотор талыг бүрэн дүүргэсэн. Хүмүүсийн дотор хэтэрхий их хувиа хичээх үзэл, хууль, дүрэм журам, зохицуулалт, систем гэх мэтийн зүйл байдаг учраас Бурхан хүн дээр ажиллах ямар ч аргагүй байдаг; хүмүүсийн феодалын нийгмийн мухар сүсгийн хандлага дээр нэмээд эдгээр зүйлс нь хүмүүсийг олзолж, залгисан. Хүмүүсийн бодол санаа нь үүлэн дээр яваа гайхалтай амьтадтай хөдөлгөөнт, өнгөт үлгэрийн кино шиг, хүмүүсийг гайхшруулж, цочирдуулан хэлэх үггүй болгож орхихуйц маш их уран сэтгэмжтэй байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”-аас
11. Хүний зан чанарыг өөрчлөх шилдэг арга бол хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх гүнзгий хордсон эдгээр зүйлийг эсрэгээр нь эргүүлж, өөрсдийн үзэл суртал, ёс суртахууныг өөрчилж эхлэх боломжийг хүмүүст олгох явдал юм. Юун түрүүнд, эдгээр бүх шашны зан үйл, шашны үйл ажиллагаа, жил, сар болон баяр наадмыг бүгдийг нь Бурхан үзэн яддаг гэдгийг хүмүүс тодорхой ойлгох хэрэгтэй. Тэд феодалын нийгмийн үзэл суртлын эдгээр гав гинжнээс чөлөөлөгдөж, өөрсдөд нь гүн гүнзгий суусан дур сонирхол болон мухар сүсгийн ул мөр болгоныг арилгах ёстой. Эдгээр нь бүгд хүний оролтонд хамаардаг. Бурхан яагаад хүмүүсийг мөнх бус ертөнцөөс холдуулдаг болохыг, мөн Тэр яагаад хүнийг дүрэм, журмаас холдуулдаг болохыг та нар ойлгох учиртай. Энэ нь та нарын орох үүд хаалга бөгөөд хэдийгээр та нарын сүнслэг туршлагатай ямар ч хамаагүй боловч эдгээр нь та нарын оролтыг хааж байгаа, Бурханыг мэдэхэд чинь саад болж байгаа хамгийн том саад тотгор юм. Тэдгээр нь хүмүүсийг орооцолдуулсан торыг үүсгэсэн. Олон хүмүүс Библийг хэтэрхий их уншдаг ба үүгээр ч зогсохгүй Библийн тоогүй олон ишлэлүүдийг цээжээр уншиж чадна. Өөрсдийн өнөөдрийн оролтондоо, Бурханы ажлыг хэмжихдээ хүмүүс, Бурханы ажлын энэ үе шатны үндэс нь Библи, үүний эх үүсвэр нь Библи юм шигээр өөрийн мэдэлгүй Библийг ашигладаг. Бурханы ажил Библитэй таарч байх үед хүмүүс Бурханы ажлыг хүчтэй дэмждэг бөгөөд Түүнийг өмнөхөөсөө илүү хүндлэлээр хүндэтгэн үздэг; Бурханы ажил Библитэй тохирохгүй байх үед хүмүүс маш их санаа зовон Бурханы ажлын үндсийг үүнээс эрж хайн хөлсөө урсгадаг; хэрвээ Бурханы ажил Библид дурдагдаагүй бол хүмүүс Бурханыг үл ойшоох болно. Бурханы өнөөдрийн ажлын тухайд гэвэл ихэнх хүмүүс Бурханы өнөөгийн ажлыг болгоомжтойгоор хүлээн зөвшөөрч, шилж сонгон дуулгавартай дагаж, үүнийг мэдэх талаар хайхрамжгүй ханддаг гэж хэлж болно; өнгөрсөн үеийн зүйлсийн тухайд гэвэл тэд талыг нь аваад, талыг хаядаг. Үүнийг оролт гэж хэлж болох уу? Бусдын номыг эрдэнэс мэт үзэж, хаанчлалын хаалгыг нээх алтан түлхүүр мэт тэдгээрт ханддаг атлаа хүмүүс өнөөдөр Бурханы тэднээс шаарддаг зүйлд ямар ч анхаарал хандуулдаггүй. Цаашлаад, олон “ухаалаг мэргэжилтнүүд” зүүн гартаа Бурханы үгийг, харин баруун гартаа бусдын “эх бүтээлийг” барьж, Бурханы үг зөв гэдгийг бүрэн батлахын тулд эдгээр эх бүтээлээс Бурханы ажлын үндсийг олохыг хүсэж байгаа мэт байдаг ба тэр ч бүү хэл тэд ажил дээрээ байгаа мэтээр Бурханы үгийг эх бүтээлүүдтэй нийлүүлэн бусдад тайлбарладаг. Үнэнийг хэлэхэд, хүмүүсийн дундах олон “шинжлэх ухааны судлаачид” өнөөдрийн орчин үеийн шинжлэх ухааны амжилтуудыг, урьд өмнө үзэгдээгүй шинжлэх ухааны амжилтуудыг (Бурханы ажил, Бурханы үг болон амийн оролтын зам гэх мэт) хэзээ ч өндрөөр бодож байгаагүй, иймээс хүмүүс бүгд “өөртөө найдаж”, өөрсдийн уран цэцэн үгэндээ найдаж хаа сайгүй “номлож”, “Бурханы сайн нэрийг” сайрхдаг. Энэ зуур тэдний өөрсдийн оролт аюулд өртдөг бөгөөд энэ мөчөөс эхлээд тэд Бурханы шаардлагаас энэ дэлхийн бүтээл шиг хол зайтай байгаа мэт санагддаг. Бурханы ажлыг хийх нь хэр амархан байх вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”-аас
12. Хүмүүс өөрсдийн хагасыг өчигдөрт орхиж, хагасыг нь өнөөдөрт авчирч, хагасыг нь Сатанд өгч, хагасыг нь Бурханд бэлэглэхээр аль хэдийн шийдсэн мэт санагддаг ба ингэх нь мөс чанараа амрааж, тав тухын мэдрэмжийг мэдрэх зам мэт байдаг. Хүмүүсийн дотоод ертөнц маш зусар зальхай, тэд зөвхөн маргаашийг ч биш мөн өчигдрөө алдахаас айж, Сатаныг болон оршин байгаа мэт эсвэл үгүй мэт санагддаг өнөөдрийн Бурханыг хоёуланг нь гомдоохоос маш их айдаг. Хүмүүс өөрсдийн үзэл суртал болон ёс суртахуунаа зүй зохистойгоор хөгжүүлж чадаагүй учраас тэдний ялган салгах чадвар нь туйлын дутмаг бөгөөд өнөөдрийн ажил нь Бурханых уу эсвэл үгүй юу гэдгийг тэд хэлж чаддаггүй. Магадгүй хүмүүсийн феодалын нийгмийн мухар сүсгийн сэтгэлгээ хэтэрхий гүн гүнзгий байдаг учраас тэд мухар сүсэг болон үнэн, Бурхан болон хуурамч шүтээнийг аль хэдийн адилхан ангилалд оруулж, эдгээр зүйлсийг хооронд нь ялган таних талаар анхаардаггүй бөгөөд тархиа гашилган бодсоныхоо дараа ч гэсэн тодорхой ялган салгах чадваргүй байгаа мэт харагддаг. Тийм учраас хүмүүс өөрсдийн алхаагаа зогсоож цаашид урагшлахаа больдог. Энэ бүх асуудал нь хүмүүсийн зөв үзэл суртлын боловсрол дутмагаас үүдэн гардаг бөгөөд энэ нь тэдний оролтонд томоохон саад тотгорыг авчирдаг. Үүний үр дүнд хүмүүс жинхэнэ Бурханы ажлыг хэзээ ч сонирхдоггүй харин энэ нь брендээр тамгалагдсан мэт хүний (агуу хүн гэж харагддаг хүмүүсийн) ажилтай шаргуу зууралддаг[2]. Эдгээр нь хүний орох ёстой хамгийн сүүлийн үеийн сэдвүүд биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (3)”-аас
13. Хэрвээ хүн Ариун сүнсний ажлын дагуу үнэхээр орж чадах юм бол түүний амь хаврын борооны дараа ургасан хулсны навч шиг маш хурдан нахиалах болно. Ихэнх хүмүүсийн одоогийн биеийн хэмжээнээс үзэх юм бол, хэн ч амийг чухалчлахгүй, харин эсрэгээрээ зарим нэгэн авцалдаагүй өнгөц асуудлуудыг чухалчилдаг. Эсвэл тэд ийш тийш яаран, ямар ч төвгүй, зорилгогүйгээр хааш яаш ажиллаж, хэний төлөө вэ гэдгээ мэдэх нь байтугай ямар чиглэлд явахаа ч мэддэггүй. Тэд зүгээр л “өөрсдийгөө даруухнаар нууж” байдаг. Үнэндээ, та нарын дотроос цөөн хэд нь л эцсийн өдрүүд дэх Бурханы санааг мэддэг. Та нарын бараг хэн нь ч Бурханы хөлийн мөрийг мэдэхгүй, түүнээс ч цөөхөн нь Бурханы эцсийн амжилт юу байхыг мэддэг. Гэсэн ч хүн бүхэн зөвхөн сэтгэлийн тэнхээгээрээ сахилга бат болон харьцааг бусдаас хүлээн зөвшөөрч, эцэстээ үүнийгээ дуусгаж, амрах өдөртөө бэлтгэн[3] хүлээж байгаа мэт байдаг. Хүмүүсийн дундах эдгээр “гайхамшгуудад” Би ямар ч тайлбар тавихгүй, гэхдээ та бүгдийн ойлгох ёстой нэг зүйл байдаг. Яг одоо ихэнх хүмүүс хэвийн бус байдал[4] руу урагшилж байгаа ба тэдний оролтын алхам нь аль хэдийн мухар гудамж[5] руу чиглэж байна. Магадгүй олон хүн үүнийг хүмүүсийн хүсэн хүлээдэг “Шангри-ла” гэж бодож, “эрх чөлөөний нутаг” гэж итгэж байгаа байх. Үнэндээ энэ нь тийм биш. Эсвэл хүмүүс аль хэдийн замаа алдсан гэж хэлж болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-ѳѳс
14. Хонг Конг, Тайвань дахь эх орон нэгтнүүд нь дотор газар гэж нэрлэдэг Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан тэнгэрээс газар луу ирэх үед, тэнгэр газар дахь хэн ч үүнийг мэдээгүй, учир нь энэ бол Бурхан нууцлаг байдлаар эргэн ирэхийн жинхэнэ утга учир юм. Тэр олон жилийн турш махан биеэрээ ажиллаж, амьдарсаар ирсэн боловч хэн ч үүнийг мэдээгүй. Өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг таньж мэдээгүй байна. Магадгүй энэ нь мөнхийн оньсого болж үлдэх биз ээ. Энэ цаг үед Бурхан махан биед ирсэн нь хэн бүхний мэдэж чадах зүйл биш. Сүнсний ажил хэчнээн том хэмжээтэй, хүчтэй байх нь хамаагүй Бурхан үргэлж тайван дөлгөөн байж, хэзээ ч Өөрийгөө илчлээгүй. Бурханы ажлын энэ үе шат нь тэнгэрлэг ертөнцөд болж байгаа мэт байдаг гэж хэлж болно. Хэдийгээр энэ нь хүн бүхэнд бүрэн илэрхий байдаг боловч хэн ч үүнийг таньдаггүй. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг дуусгах үед, хүн бүхэн өөрсдийн урт удаан зүүд нойрноос сэрж, өнгөрсөн үеийн хандлагаа өөрчлөх[6]болно. Бурхан нэгэнтээ, “Энэ удаа бие махбодид ирэх нь барын ичээнд унахтай адил” гэж хэлж байсныг Би санаж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Бурханы ажлын энэ шатанд Бурхан бие махбодод ирж, агуу улаан луугийн орших газарт төрөх учраас Түүний энэ удаагийн газар дээрх ирэлтийг бүр ч илүү их аюул дагалдана. Түүнд тулгардаг зүйл бол хутга, буу, бороохой юм; Түүний нүүр тулдаг зүйл нь сорилт; Түүнд тулгардаг зүйл нь харгис төрхтэй бөөн хүмүүс юм. Тэр хэдийд ч алуулж болох эрсдэлтэй байдаг. Бурхан уур хилэнтэй ирээгүй. Гэсэн хэдий ч, Тэр төгс болгох ажлыг хийхийн тулд, золин аврах ажлын дараа үргэлжлэх Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг хийхээр ирсэн. Өөрийн ажлын энэ үе шатны төлөө Бурхан дээд зэргийн бодол, анхаарлаа зориулсан ба сорилтын дайралтаас зайлсхийхийн тулд боломжит бүх аргыг ашиглан, Өөрийгөө даруухнаар нууцалж, хэзээ ч Өөрийн ялгамж чанарыг илчлээгүй. Хүнийг цовдлолоос аврахдаа Есүс зөвхөн золин аврах ажлыг гүйцэтгэсэн; Тэр төгс болгох ажлыг хийхгүй байсан. Тиймээс Бурханы ажлын ердөө хагас нь л хийгдсэн бөгөөд золин аврах ажлыг дуусгах нь Түүний бүхий л төлөвлөгөөний зөвхөн хагас нь байсан юм. Шинэ эрин үе эхэлж, хуучин нь холдон одох гэж байх үед Эцэг Бурхан Өөрийн ажлын хоёр дахь хэсгийг урьдаас төлөвлөж эхэлсэн ба үүнд бэлдэж эхэлсэн. Эцсийн өдрүүдэд бие махбод болсон энэ Бурханыг өнгөрсөн үед магадгүй зөгнөөгүй, тиймээс тэр нь энэ удаа махан биед ирэх Бурханыг тойрсон илүү их нууцлаг байдлын суурийг тавьсан. Үүр цайх үед хэнд ч мэдэгдэлгүйгээр Бурхан газар дээр ирж, махан бие дэх Өөрийн амьдралыг эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөчийн талаар мэдэхгүй байсан. Магадгүй тэд бүгд унтаж байсан, магадгүй сэрүүн байсан олон хүн хүлээж байсан, магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ бүх олон хүмүүсийн дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирсэн гэдгийг мэдээгүй. Өөрийн ажлаа илүү амархнаар хэрэгжүүлж, илүү дээр үр дүнд хүрэхийн тулд Бурхан ингэж ажилласан, энэ нь түүнчлэн илүү их сорилтоос зайлсхийхийн тулд байсан юм. Хүн хаврын нойрноосоо сэрэх үед, Бурханы ажил аль хэдийн дуусчихсан байх ба газар дэлхий дээр хэрэн хэсэж, түр амьдарсан Өөрийн амьдралаа төгсгөж Тэр буцан одох болно. Бурханыг биечлэн ярьж, үйлдэхийг Бурханы ажил шаарддаг учраас, мөн хүний хувьд туслах ямар ч арга байхгүй учраас газар дээр ирж Өөрөө ажлаа хийхийн тулд Бурхан туйлын их зовлон шаналлыг туулсан. Хүн Бурханы ажлыг төлөөлөх чадваргүй. Тиймээс Бурхан энэ бүлэг ядуу дорд, овоолсон өтөг баасанд шигдсэн хүмүүсийг аврахын тулд Өөрийн ажлыг хийж, Өөрийн бүх оюн ухаанаа шавхаж, Нигүүлслийн эрин үеийнхээс хэдэн мянга дахин илүү аюулыг сөрч, агуу улаан луугийн оршдог газарт буун ирсэн юм. Хэдийгээр нэг ч хүн Бурханы оршин тогтнолыг мэддэггүй боловч Бурханд энэ нь төвөгтэй биш, учир нь энэ нь Бурханы ажилд ихээхэн ач тустай байдаг. Хүн бүхэн аймшигтай муу, иймээс хүн яаж Бурханы оршин тогтнолыг тэвчих юм бэ? Тийм учраас Бурхан Газар дээр ирээд үргэлж чимээгүй байдаг. Хүн хэчнээн аймшигтай хэрцгий байх нь хамаагүй Бурхан үүний юуг ч хайхардаггүй, харин тэнгэрлэг Эцгийн Түүнд өгсөн илүү агуу үүрэг даалгаврыг биелүүлэхийн тулд Өөрийн хийх учиртай ажлаа хийсээр байдаг. Та нарын дундаас хэн нь Бурханы хайр татам байдлыг таньж мэдсэн бэ? Эцэг Бурханы ачаанд хэн Түүний Хүүгээс илүү анхаардаг бэ? Эцэг Бурханы хүслийг хэн ойлгож чадах вэ? Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс үргэлж түгшиж байдаг ба газар дээрх Түүний Хүү Эцэг Бурханы хүслийн төлөө байнга залбирч, Өөрийн зүрх сэтгэлээ эмтэртэл санаа зовж байдаг. Өөрийн Хүүгээ хайрладаг Эцэг Бурханы сэтгэлийг хэн мэдэх вэ? Хайртай Хүү нь Эцэг Бурханаа хэр их санадагийг хэн мэдэх вэ? Тэнгэр газрын хооронд тусгаарлагдсан энэ хоёр холоос бие биеэ ширтэн Сүнсээрээ зэрэгцэн зогсож байдаг. Хүн төрөлхтөн минь! Хэзээ та нар Бурханы зүрх сэтгэлийг анхаарч үзэх юм бэ? Хэзээ та нар Бурханы санааг ойлгох юм бэ? Эцэг Хүү хоёр үргэлж нэг нэгэндээ найддаг. Тэгвэл яагаад Тэд салж, нэг нь дээр тэнгэрт, нэг нь доор газарт байгаа юм бэ? Хүү нь Эцгээ хайрладаг шигээр Эцэг нь Хүүгээ хайрладаг. Тэгвэл Тэр тийм хүсэл эрмэлзэлтэйгээр хүлээж, тийм их зовнилтойгоор тэмүүлэхийн хэрэг юун? Хэдийгээр Тэд удаан хугацаанд тусгаарлагдаагүй ч гэсэн Эцэг аль хэдийн олон өдөр шөнийн турш санаа зовнин санаж, Өөрийн хайртай Хүүг хурдан эргэж ирэхийг удаан хүлээж байгааг хэн мэдэх вэ? Тэр ажигладаг, Тэр чимээгүй суудаг ба Тэр хүлээдэг. Энэ нь бүгд Өөрийнх нь хайртай Хүү хурдан ирэхийн төлөө юм. Газар дэлхий дээр хэрэн тэнүүчилж байгаа Хүүтэйгээ Тэр дахин хэзээ уулзах билээ? Нэгэнтээ уулзах л юм бол Тэд үүрд хамт байх боловч нэг нь дээр тэнгэрт, нэг нь доор газарт тусдаа байсан мянга мянган өдөр шөнийг Тэр хэрхэн тэвчих юм бэ? Газар дээрх арван жил нь тэнгэр дэх мянган жилтэй адилхан. Эцэг Бурхан санаа зовохгүй байж яахин чадах юм бэ? Бурхан газар дээр ирээд хүнтэй адилаар хүний ертөнцийн олон нугачааг туулдаг. Бурхан Өөрөө гэмгүй, тэгвэл яагаад Бурханд хүний адил зовлонг амсуулах гэж? Эцэг Бурхан Өөрийн Хүүг тэсэн ядан хүлээдэгт гайхах зүйлгүй; хэн Бурханы зүрх сэтгэлийг ойлгох юм бэ? Бурхан хүнд хэтэрхий ихийг өгсөн; хүн Бурханы зүрх сэтгэлийг бүрэн гүйцэд хариулж хэрхэн чадах билээ? Гэхдээ хүн Бурханд маш багыг өгдөг; тиймээс Бурхан яаж санаа зовохгүй байх юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-ѳѳс
15. Хүмүүсийн хэв чанар хэтэрхий дорд бөгөөд тэдний сүнслэг мэдрэмж нилээд сулхан учраас, мөн тэд Бурхан юу хийж байгааг анзаардаггүй бас анхаардаггүй учраас Бурханы яарсан зүрх сэтгэлийг бараг хэн ч ойлгодоггүй. Иймээс хүний араатан шиг уг чанар хэзээ мөдгүй гарч ирэх юм шигээр Бурхан хүний төлөө санаа зовсоор л байдаг. Цаашлаад энэ нь, Бурхан газар дээр ирэхэд асар их сорилт дагалдах болно гэдгийг харуулж байна. Гэхдээ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохын тулд алдар цуут Бурхан, Өөрийн бүх санаа бодлыг юу ч нуулгүйгээр хүнд хэлсэн. Тэр энэ бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгохоор бат шийдсэн. Тиймээс бэрхшээл сорилт тулгарсан ч Тэр харц буруулан энэ бүхнийг үл тоох болно. Тэр чимээгүйхнээр Өөрийн ажлаа хийж, нэг өдөр Бурхан алдрыг олж авах үед хүн Бурханыг мэдэх болно гэж бат итгэдэг, мөн хүн Бурханаар бүрэн төгс болгуулах үедээ Бурханы зүрх сэтгэлийг бүрэн дүүрэн ойлгох болно гэж итгэдэг. Яг одоо хүмүүс Бурханыг сорьж эсвэл Бурханыг буруу ойлгож эсвэл Бурханыг буруушааж байж болох юм; Бурхан тэдний нэгийг ч хайхардаггүй. Бурхан алдар руу буун ирэх үед, Бурханы хийсэн бүхэн нь хүн төрөлхтөний сайн сайхны төлөө юм гэдгийг хүмүүс бүгд ойлгох болно, мөн Бурханы хийсэн бүхэн нь хүн төрөлхтөнийг илүү сайхан амьдруулахын төлөө юм гэдгийг бүгд ойлгох болно. Бурханы ирэлтийг сорилт дагалддаг ба Бурхан мөн сүр жавхлантайгаар, уур хилэнтэйгээр ирдэг. Бурхан хүнийг орхих мөчид, Тэр аль хэдийн алдрыг олчихсон байх болно, Тэр алдарт бүрэн дарагдан, эргэн ирсэндээ баяр баясгалантайгаар явах болно. Бурхан газар дээр ажиллах үедээ хүмүүс Түүнийг хэчнээн голсон ч хамаагүй, Тэр хайхардаггүй. Тэр зүгээр л Өөрийн ажлыг хийж байгаа.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-ѳѳс
16. Бурхан дэлхий ертөнцийг бүтээсэн нь хэдэн мянган жилийн өмнө болсон, Тэр хэмжээлшгүй их ажил хийхийн тулд газар дээр ирсэн бөгөөд хүний ертөнцийн няцаалт, гүтгэлгийг бүрэн амссан юм. Бурханы ирэлтийг хэн ч угтан авдаггүй; бүгд Түүнийг хүйтэн харцаар л хардаг. Бэрхшээл зовлонгоор дүүрэн энэ хэдэн мянган жилийн хугацаанд, хүний биеэ авч явах байдал нь хэдийнээ Бурханы зүрх сэтгэлийг зүссэн юм. Тэрээр хүмүүсийн эсэргүүцлийг анхааралдаа авахаа больж, харин эсрэгээрээ хүмүүсийг өөрчилж, цэвэрлэхийн тулд тусдаа төлөвлөгөө боловсруулсан. Доог тохуу, гүтгэлэг, хавчилт, шаналал зүдгүүр, цовдлолын зовлон, хүмүүсийн гадуурхал гэх зэргийг Бурхан махан биеэрээ туулсан, Бурхан энэ бүхнийг хангалттай амссан. Бие махбодтой Бурхан нь хүний ертөнцийн гаслан зовлонг бүхэлд нь амссан билээ. Тэнгэр дэх Эцэг Бурханы Сүнс тийм дүр төрхийг аль хэдийн харж тэвчихээ больж, Өөрийн тэргүүнээ арагшлуулан, нүдээ аньж Өөрийн хайртай Хүүг эргэн ирэхийг хүлээсэн. Түүний хүсдэг бүхэн нь хүмүүс бүгд сонсож, дуулгавартай дагаж, Түүний махан биеийн өмнө асар их ичгүүрийг мэдэрч, Түүний эсрэг тэрслэхгүй байх явдал юм. Түүний хүсэж байгаа зүйл бол Бурхан оршдог гэдэгт бүх хүмүүс итгэх явдал билээ. Хүнээс их зүйл шаардахаа Тэр аль хэдийн больсон, учир нь Бурхан хэтэрхий өндөр төлөөс төлсөн боловч хүн амар тайван амарч,[7]Бурханы ажилд огтхон ч сэтгэл тавьдаггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-ѳѳс
17. Бурхан хүмүүсийг амьдралын зөв зам руу хөтөлж байгаа, Тэрээр өөр эрин үе рүү дараагийн алхмаа авахын тулд хүнийг хөтөлж байгаа ба энэхүү харанхуй хуучин эринийг даван гарч, махан биеэс алхан гарч, харанхуйн хүч болон Сатаны нөлөөний дарлалаас ангид байхад нь хүнийг хөтөлж байгаа, ингэснээр хүн нэг бүр эрх чөлөөтэй дэлхий ертөнцөд амьдрах юм гэдгийг өнөөдөр та нар бүгд мэднэ. Хүмүүс маргаашийн алхмаа илүү омог төгөлдөр хийж болохын тулд сайн сайхан маргаашийн төлөө Бурханы Сүнс бүх зүйлийг хүнд зориулан төлөвлөдөг бөгөөд хүнд илүү ихийг эдлүүлэхийн тулд, хүний өмнөх замыг бэлтгэж, хүний хүсэн эрмэлздэг өдрийг хурдавчлан ирүүлэхээр Бурхан махан бие дэх Өөрийн бүх хичээл чармайлтаа зориулдаг. Та нар бүгд энэ сайхан мөчийг нандигнана гэж найдаж байна; учир нь Бурхантай уулзалдана гэдэг нь тийм ч амар зүйл биш. Хэдийгээр та нар Түүнийг хэзээ ч мэдээгүй боловч Түүнтэй аль хэдийн уулзсан. Бүх хүмүүс энэ сайхан боловч богинохон мөчийг үүрд санагалзан дурсаж, үүнийг өөрсдийн газар дээр эрхэмлэдэг зүйл болгодог ч болоосой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (5)”-аас
18. Мянга мянган жилийн туршид Хятад хүмүүс боолын амьдралаар амьдарсан ба энэ нь тэдний үзэл бодол, үзэл, амьдрал, үг үйл хэрэг, зан авир мөн үйлдлийг нь хязгаарлаж, тэд өчүүхэн ч эрх чөлөөгүй үлдсэн юм. Хэдэн мянган жилийн түүх нь, сүнстэй, гал цогтой хүмүүсийг сүнсээ алдсан үхдлүүдтэй адил зүйл болгон хувиргасан. Олонх нь Сатаны хутганы ирэн доор амьдарч байгаа хүмүүс, олонх нь араатан амьтны үүр шиг гэрт амьдардаг хүмүүс, олонх нь үхэр адуу мэтийн нэг төрлийн хоол иддэг хүмүүс, ихэнх нь “тамын ертөнцөд” мэдрэмжгүй, эмх замбараагүй байдалтай оршдог хүмүүс байдаг. Харагдах байдлаараа, хүмүүс хүй нэгдлийн үеийн хүмүүсээс ямар ч ялгаагүй, харин тэдний амрах газар нь там шиг бөгөөд тэдний эргэн тойронд олон янзын бохир заваан чөтгөр, муу сүнснүүд хүрээлж байдаг. Гадна талдаа хүмүүс өндөр түвшний “амьтад” шиг харагддаг; үнэндээ тэд бузар чөтгөрүүдтэй хамт амьдарч, оршин суудаг. Тэднийг харж хандах хэн ч байхгүй болохоор хүмүүс Сатаны занган дотор амьдарч, зугтах ямар ч боломжгүйгээр түүний хүнд хүчир ажилд баригдсан юм. Тэд тав тухтай гэртээ хайртай хүмүүсээ цуглуулж, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдралаар амьдардаг гэж хэлэхийн оронд, хүмүүс чөтгөрүүдтэй харьцан, диаволтай холбогдож Үхэгсдийн оронд амьдардаг гэдгийг хэлэх ёстой. Чухамдаа, хүмүүс одоо ч Сатанд хүлэгдсээр бөгөөд тэд бузар чөтгөрүүдийн цугладаг газарт амьдарч, эдгээр бузар чөтгөрүүдэд хууртаж тэдний ор нь үхдлийн нойрсох газар мэт, энэ нь тэдний тухлаг үүр мэт байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (5)”-аас
19. Хүн амьтадтай зэрэгцэн амьдардаг ба тэд маргаангүйгээр эсвэл аман зөрчилдөөнгүйгээр эв зохицолтой байдаг. Хүн амьтдыг анхаарч, халамжлахдаа тулын нямбай байдаг бөгөөд амьтад хүний төлөө, хүний тусын тулд, өөрсдийгөө бодохгүйгээр, хүнд бүрэн дүүрэн дуулгавартайгаар оршдог. Харагдах байдлын хувьд хүн болон араатны хоорондын харилцаа нь маш ойр дотно[8], эвтэй[9]байдаг, мөн бузар чөтгөрүүд нь хүн болон араатны төгс хослол мэт санагддаг. Тиймээс газар дээрх хүн ба бузар чөтгөрүүд илүү их ойр дотно, салшгүй байдаг: Хэдий бузар чөтгөрөөс тусдаа байдаг ч хүн тэдэнтэй холбоотой хэвээр байдаг; харин тэгэхэд бузар чөтгөрүүд хүний юунд ч татгалзалгүйгээр өөрсөддөө байгаа бүхнийг тэдэнд “зориулж” байдаг. Өдөр бүр хүмүүс “тамын хааны ордонд” цэнгэж, “тамын хаантай” (өөрсдийн өвөг дээдэс) хөгжилдөж, түүний заль мэхэнд автагдсаар байдаг, ингэснээр өнөөдөр хүмүүс хир буртагт хутгалдсан ба Үхэгсдийн оронд маш их хугацааг өнгөрүүлснийхээ дараа “амьдын ертөнц” рүү эргэн ирэхийг хүсэхээ аль хэдийн больжээ. Тиймээс тэд гэрэл үзэж, Бурханы шаардлага, Бурханы зан араншин болон Түүний ажлыг харсан даруйдаа тэд тэвдэн сандардаг бөгөөд одоо ч гэсэн тамын ертөнцөд буцан очиж, сүнснүүдтэй хамт амьдрахыг хүсэн эрмэлздэг. Тэд Бурханыг хэдийнээ мартсан ба иймээс тэд байнга оршуулгын газраар хэрэн тэнэсээр ирсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (5)”-аас
20. Ажил болон оролт нь угаас бодитой бөгөөд Бурханы ажил болон хүний оролттой хамаатай. Бурханы жинхэнэ царай болон Бурханы ажлыг хүн бүрэн ойлгож чадаагүй нь түүний оролтонд асар их бэрхшээлийг авчирсан. Өнөөдрийг хүртэл олон хүмүүс, эцсийн өдрүүдэд Бурханы хийх ажлыг эсвэл Бурхан яагаад бие махбодоороо ирж, алдар гутамшгийн алинд ч хүнтэй хамт байхын тулд туйлын их доромжлолыг туулдаг вэ гэдгийг мэддэггүй. Хүн Бурханы ажлын зорилгын юуг ч мэддэггүй мөн эцсийн өдрүүд дэх Бурханы төлөвлөгөөний зорилгыг ч мэддэггүй. Олон шалтгааны улмаас хүмүүс Бурханы шаарддаг оролтын тухайд үргэлж хайнга агаад хоёрдмол санаатай[10] байдаг бөгөөд энэ нь Бурханы бие махбодоор хийх ажилд асар их бэрхшээлийг авчирсан юм. Хүмүүс бүгдээрээ саад тотгор болсон мэт санагддаг ба өнөөдрийг хүртэл тэд ямар ч тодорхой ойлголтгүй хэвээр байгаа. Тийм учраас Би Бурханы хүн дээр хийдэг ажлын талаар, Бурханы хойшлуулшгүй зорилгын талаар ярих болно, ингэснээр та бүхэн Иов шиг Бурханы үнэнч зарц болж, Бурханыг голсноос үхэхийг илүүд үзэн, бүхий л доромжлолыг тэвчиж, Петр шиг өөрсдийн бүхий л оршихуйгаа Бурханд өргөж, эцсийн өдрүүдэд Бурханаар авахуулах дотны хүмүүс нь болох болно. Бүх ах эгч нар өөрсдийн бүхий л оршихуйгаа Бурханы тэнгэрлэг хүсэлд өргөж, Бурханы гэр дэх ариун зарц болж, Бурханы өгсөн хязгааргүй их амлалтуудыг эдлэхийн тулд өөрсдийн чадах бүхнээ хийж, ингэснээр Эцэг Бурханы зүрх сэтгэл тун удалгүй амар тайвнаар амрах болтугай. “Эцэг Бурханы хүслийг биелүүлэх” гэдэг нь Бурханыг хайрладаг хүн бүрийн уриа байх ёстой. Энэ үгс нь хүний оролтын хөтөч, түүний үйлдлүүдийг чиглүүлэх луужин адилаар үйлчлэх ёстой. Энэ нь хүнд байх ёстой шийдвэр мөн. Газар дээрх Бурханы ажлыг бүрэн дуусгах, бие махбодтой Бурханы ажилтай хамтран ажиллах нь хүний үүрэг юм. Нэг өдөр Бурханы ажил дуусах үед хүмүүс Түүнийг тэнгэр дэх Эцэг рүүгээ эрт эргэн очих замд нь үдэх болно. Энэ нь хүний биелүүлэх ёстой үүрэг хариуцлага биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас
21. Хүний хувьд, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авсан ба Бурханы ажил бүрэн биелсэн гэж хүн бүхэн боддог. Үнэндээ, Бурханы хувьд Түүний ажлын жаахан хэсэг л биелэгдсэн юм. Тэр ердөө л хүн төрөлхтнийг золин аварсан; хүн дэх Сатаны муу муухайг өөрчлөх нь байтугай Тэр хүн төрөлхтөнийг байлдан дагуулаагүй. Тийм учраас Бурхан, “Хэдийгээр бие махбод болсон Миний махан бие үхлийн зовлон шаналлыг туулсан ч тэр нь бие махбодтой болсон Бурхан Миний бүх зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон, гэхдээ Тэр Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Тэр зөвхөн үүний нэг хэсгийг л хийсэн юм” хэмээн хэлдэг. Тиймээс Бурхан бие махбодтой болох ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнийхөө хоёр дахь үеийг эхлүүлсэн. Бурханы туйлын зорилго бол Сатаны савраас аврагдсан хүн бүхнийг төгс болгож, олж авах юм, ийм учраас Бурхан махан биед ирэх аюулыг дахин сөрөхөөр бэлтгэсэн билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас
22. Бурхан, Синим хэмээх нутагт хэсэг бүлэг ялагчдыг олж авахаа олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах болно, иймээс хоёр дахь бие махбод болсон Бурханы буух газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн газар нутаг буюу агуу улаан луугийн цагираглан хэвтэж байгаа яг тэр газар байх юм. Тэнд Бурхан агуу улаан луугийн үр удмыг олж авах ба ингэснээр энэ нь бүрмөсөн ялагдаж, шившиглэгдэх болно. Бурхан эдгээр гүн гүнзгий зовж шаналж байгаа хүмүүсийг сэрээж, тэднийг бүрэн сэрээж, тэднийг манангаас гаргаж, агуу улаан луугаас татгалзуулахыг хүсэж байгаа. Бурхан тэднийг зүүд нойрноос нь сэрээж, агуу улаан луугийн мөн чанарыг тэдэнд мэдүүлж, зүрх сэтгэлийг нь Бурханд өгүүлж, харанхуйн хүчний дарлалаас босгож, дэлхийн Зүүн хэсэгт зогсоож, Бурханы ялалтын баталгаа болгохыг хүсэж байгаа. Зөвхөн тэгж байж л Бурхан алдрыг олж авах болно. Гагцхүү энэ шалтгааны улмаас, Бурхан Израильд дууссан ажлаа агуу улаан луугийн цагираглан хэвтэж байгаа газарт авчирсан ба явснаасаа хойш бараг хоёр мянган жилийн дараа, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлэхийн тулд дахин махан биед ирсэн. Хүний энгийн нүдэнд бол, Бурхан бие махбодод шинэ ажил эхлүүлж байгаа. Харин Бурханы хувьд, Тэр цөөн хэдэн мянган жилийн хугацааны зайтайгаар, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлж байгаа ба зөвхөн ажлын байрлал болон ажлын төсөлд өөрчлөлт гарсан. Өнөөдрийн ажилд Бурханы ирсэн махан биеийн дүр төрх нь хэдийгээр Есүсээс нилээд өөр хүн боловч Тэд адилхан мөн чанар болон гарал үүслийг хуваалцдаг бөгөөд Тэд нэг эх үүсвэрээс ирсэн. Тэд гадаад талаараа олон ялгаатай байж болох ч Тэдний ажлын дотоод үнэн нь бүхэлдээ адилхан юм. Эцсийн эцэст эрин үеүд нь өдөр шөнө шиг ялгаатай. Бурханы ажил хэрхэн өөрчлөгдөлгүй үлдэх юм бэ? Эсвэл ажил нь бие биендээ саад болж яаж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас
23. Есүс иудейчүүдтэй адилхан харагдаж, иудейчүүд шиг хувцаслаж, иудейчүүдийн хоолыг идэж өссөн. Энэ нь Түүний энгийн хүн чанарын тал юм. Гэвч, өнөөдрийн бие махбод болсон Бурханы махан бие нь Ази хүмүүсийн төрхтэй бөгөөд агуу улаан луугийн үндэстний хоолоор тэжээгдэж өссөн. Эдгээр нь бие махбод болсон Бурханы зорилготой зөрчилддөггүй. Харин ч тэдгээр нь нэг нэгнээ нөхөж, бие махбод болсон Бурханы жинхэнэ ач холбогдлыг илүү бүрэн дүүрэн болгодог. Бие махбод болсон Бурханы махан биеийг “хүний Хүү” эсвэл “Христ” гэж үздэг учраас өнөөгийн Христийн гадаад талыг Есүс Христтэй тэнцүү гэж үзэж чадахгүй. Эцсийн эцэст махан биеийг “хүний Хүү” гэж дууддаг ба энэ нь махан биеийн төрхтэй байдаг. Бурханы ажлын үе шат болгон ихээхэн гүн утга учрыг агуулдаг. Есүс Ариун Сүнснээс төрсний шалтгаан нь Тэр нүгэлтнүүдийг аврах байсан учраас юм. Тэр нүгэлгүй байх ёстой байсан. Гэвч эцэстээ Тэр хүчээр нүгэлт махан биетэй адил болж нүгэлтнүүдийн нүглийг үүрэх үедээ Тэр хүмүүсийг гэсгээхдээ Бурханы ашиглаж байсан хараагдсан загалмайнаас тэднийг аварсан юм. (Загалмай бол хүмүүсийг хараан, гэсгээх Бурханы хэрэгсэл юм; хараах болон гэсгээхийг дурдах нь ялангуяа нүгэлтнүүдийг харааж, гэсгээх тухай байдаг.) Үүний зорилго нь бүх нүгэлтнүүдийг гэмшүүлж, тэдний нүглийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд цовдлолыг ашиглах явдал байсан. Өөрөөр хэлбэл, бүх хүн төрөлхтөнийг золин аврахын төлөө бие махбод болсон Бурхан, Ариун Сүнснээс төрсөн махан биетэй болж бүх хүн төрөлхтөний нүглийг үүрсэн юм. Үүнийг тайлбарлах энгийн арга нь, бүх нүгэлтнүүдийн оронд ариун махбодийг тахил болгох бөгөөд өөрийн гишгэлсэн гэм зэмгүй бүхий л хүн төрөлхтөнийг Бурханд эргүүлэн өгөхийг Сатанаас “гуйхын” тулд Сатаны өмнө Есүс нүглийн тахил болон тавигдсантай тэнцүү юм. Тиймээс авралын ажлын энэ үе шатыг хэрэгжүүлэхэд Ариун Сүнснээс төрөх шаардлагатай байсан. Энэ бол чухал нөхцөл, Эцэг Бурхан болон Сатаны хоорондох тулааны үеийн “хэлцэл” билээ. Тийм учраас Есүс Сатанд өгөгдсөн ба зөвхөн тэр үед л ажлын энэ үе шат дууссан юм. Гэсэн хэдий ч Бурханы өнөөдрийн золин аврах ажил нь урьд хожид байгаагүй сүр жавхлантай ба Сатанд шаардлага тавих ямар ч шалтгаан байхгүй учраас бие махбод болсон Бурхан нь Ариун Сүнснээс төрөх шаардлагагүй, учир нь Бурхан төрөлхийн ариун, гэм зэмгүй билээ. Иймээс энэ удаа бие махбод болсон Бурхан нь цаашдаа Нигүүлслийн эрин үеийн Есүс Христ биш юм. Гэвч Тэр мөн л Эцэг Бурханы хүслийн төлөө, мөн Эцэг Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө байх болно. Үүнийг үндэслэлгүй үг гэж хэрхэн хэлж болох билээ? Бие махбод болсон Бурхан цогц дүрэм журмыг дагах ёстой юу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас
24. Олон хүмүүс, бие махбод болсон Бурханы талаарх зөгнөлийг олохыг хүсэж, Библиэс нотолгоо хайдаг. Өөрийн удаан төлөвлөсөн боловч хүнд хэзээ ч хэлээгүй ажлаа тааламжтайгаар хийхийн тулд Бурхан аль хэдийн Библи дотор “ажиллахаа” больж, үүний гадна талд “үсэрсэн” гэдгийг хүний дампуурсан сэтгэхүй хэрхэн мэдэх юм бэ? Хүмүүс эрүүл ухаанаар маш дутмаг байна. Бурханы зан чанарыг амссаныхаа дараа л тэд хайхрамжгүйгээр өндөр тайзан дээр гарч, өндөр зэрэглэлийн “тэргэнцэр” дээр суун Бурханы ажлыг хянан шалгаж, гоёмсог авцалдаагүй яриагаар Бурханыг сургаж эхлэх зэргийг хүртэл хийдэг. Томруулдаг шил зүүж, сахлаа илсэн олон “хөгшин хүмүүс” насаараа уншсан шарласан “хуучин литээ (Библиэ)” сөхдөг. Үг бувтнаж, нүд нь хараажаар гялалзах тэр одоо Илчлэлийн Номыг, одоо Даниелийн номыг дараа нь бүгдийн мэддэг Исаиагийн Номыг ээлжлэн эргүүлдэг. Жижигхэн үгс шигүү бичигдсэн хуудас руу ширтэж тэрээр чимээгүйхэн унших ч түүний бодол тасралтгүй эргэлдэнэ. Сахлаа илж байсан гар гэнэт зогсож, үүнийгээ угзарч эхэлдэг. Эрт орой нэгэн цагт түүний сахал тасрах чимээг хэн нэгэн сонсоно. Тийм хачирхалтай араншин нь хүний гайхлыг төрүүлдэг. “Яагаад тийм их хүч хэрэглэж байгаа юм бэ? Тэр юунд тэгж их уурлана вэ?” Хөгшин хүний тухайд гэвэл түүний хөмсөг одоо арзайжээ. Хөгшин хүн хөгцөрсөн мэт харагдах хуудаснуудаас нүдээ салгахгүй байх зуур түүний бууралтсан хөмсөг нь галууны өд мэт, хөгшний зовхиноос яг хоёр сантиметрийн зайд, санаандгүй мөртлөө маш төгс зохицон буужээ. Тэр дээрх үйлдлүүдийн дарааллыг хэд хэдэн удаа давтах бөгөөд дараа нь тэр яаж ч чадалгүй өөрийн хөл дээрээ үсрэн хэн нэгэнтэй дэмий ярьж[11] байгаа мэт чалчиж эхэлнэ, гэсэн ч түүний нүдний гэрэл литийг орхиогүй. Гэнэт тэр, одоо байгаа хуудаснуудаа хааж, “өөр ертөнц” рүү эргэдэг. Түүний хөдөлгөөн нь маш их яарсан, сандарсан бөгөөд хүмүүсийг бараг гэнэтийн гайхшралд оруулдаг. Яг одоо, түүнийг чимээгүй байх зуур нүхнээсээ гарч ирээд “чөлөөтэй байдлыг мэдэрч” эхэлж байсан хулгана, түүний ердийн биш хөдөлгөөнөөс цочин сандарч, нүх рүүгээ буцан гүйж ямар ч ул мөргүйгээр арилна. Одоо энэ хөгшний хөдөлгөөнгүй байсан зүүн гар нь сахлаа дээш доош илэх хөдөлгөөнөө дахин хийж эхэлнэ. Тэр ширээн дээр номоо үлдээгээд суудлаасаа холджээ. Ялимгүй дутуу хаагдсан хаалга болон онгорхой цонхоор салхи орж ирэн, хайхрамжгүйгээр номыг хааж, дараа нь нээж, нэг хааж нэг нээнэ. Энэ дүр зургийн тухайд үгээр илэрхийлэхийн аргагүй гунигтай байдал байдаг ба, номын хуудаснууд салхинд шаржигнах чимээг үл тооцвол бусад бүх зүйл нам гүм болсон мэт санагдана. Тэр гараа нуруундаа үүрэн, өрөөн дотор холхиж, нэг зогсож, нэг алхан, үе үе толгойгоо сэгсэрч, харваас “Өө! Бурхан минь! Та үнэхээр тэгнэ гэж үү?” хэмээн давтан хэлж байдаг. Мөн тэр үе үе толгой дохин “Ээ Бурхан минь! Таны ажлыг хэн ойлгож чадах билээ? Таны хөлийн мөрийг хайх нь хэцүү биш гэж үү? Таныг үндэслэлгүй зүйл хийхгүй гэдэгт би итгэж байна” гэдэг. Одоо хөгшин хүн аажмаар сайтар бодохыг хүсэж байгаа мэтээр хөмсгөө зангидаж, нүдээ тас анин, сандарсан царай гаргаж, дэндүү их зовсон нүүрний хувирал үзүүлнэ. Энэ нь “асар хөгшин хүний” хүч чадлыг үнэхээр сорино. Амьдралынхаа сүүлийн үе шатанд тэр “харамсалтайгаар” ийм асуудалтай тулгарчээ. Энэ талаар юу хийж болох билээ? Би ч гэсэн арга мухардаж, юу ч хийх чадалгүй байна. Хэн түүний хуучин литийг “шарлуулсан” бэ? Түүний нүүрэн дээр өөр газруудад байх сахал, хөмсгийг хэн хайр найргүйгээр цагаан цас адил болгон ургуулсан бэ? Түүний сахал нь түүний үндсийг илэрхийлэх мэт. Гэсэн ч хүн Бурханы байгааг хуучин литээс хайх хүртлээ тэнэг болно гэж хэн мэдэх юм бэ? Хуучин лит хэчнээн хуудас цаастай байж чадах вэ? Энэ нь Бурханы бүх үйл хэргийг тэмдэглэж үнэхээр чадах уу? Хэн үүнийг баталж зүрхлэх вэ? Хүн үнэндээ үгийг хэтэрхий их задлан шинжилснээр[12] Бурханы төрх байдлыг хайж, Бурханы хүслийг биелүүлэхээр хичээдэг. Ийм байдлаар амь руу орохоор оролдох нь сонсогдож байгаа шигээ амархан гэж үү? Энэ нь утгагүй, буруу ташаа бодол биш гэж үү? Чи үүнийг инээдтэй зүйл гэж бодохгүй байна уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас
25. Бурхан хүмүүсийн бодол, сүнсийг, түүнчлэн мянга мянган жилийн турш тэдний зүрх сэтгэлд байсан Бурханы дүр төрхийг өөрчлөх зорилгоор өнөө цагт хүмүүсийн дунд ирнэ. Энэ боломжийг ашиглан Тэр хүнийг төгс болгох болно. Өөрөөр хэлбэл хүний мэдлэгээр дамжуулан Тэр, Түүнийг мэдэж авах арга замыг болон Түүнд хандах тэдний хандлагыг өөрчлөх болно, ингээд Бурханы талаарх тэдний мэдлэг цоо шинээр эхэлж, тэгснээр тэдний зүрх сэтгэл шинэчлэгдэн, хувирах юм. Харьцалт болон сахилга бат нь арга барил, харин байлдан дагуулах болон шинэчлэх нь зорилго билээ. Тодорхойгүй Бурханы талаар хүний баримталсаар ирсэн мухар сүсгийн бодол санааг арилгах нь үргэлжид Бурханы зорилт байсаар ирсэн ба сүүлийн үед энэ нь Түүний хувьд яаралтай асуудал болсон. Бүх хүмүүс энэ талаар тунгаан бодож үзнэ гэж Би найдаж байна. Хүн бүрийн хэрхэн туршлагажихыг өөрчлөх, ингэснээр Бурханы энэхүү яаралтай зорилт нь удахгүй биелж, Бурханы газар дээрх ажлын сүүлчийн үе шатанд үр дүнтэй төгсгөлийг авчрах юм. Өөрийн үүргийн дагуу үнэнч байдлаа харуулж, Бурханы зүрх сэтгэлийг эцсийн нэг удаа тайтгаруул. Ах эгч нарын хэн нь ч энэ хариуцлагаас зайлсхийж эсвэл зүгээр л хийсэн дүр үзүүлэхгүй гэдэгт Би найдаж байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос
26. Бурхан энэ удаа урилгаар болон хүний нөхцөл байдлаас шалтгаалан бие махбод болон ирнэ. Өөрөөр хэлбэл, Тэр хүнийг хэрэгтэй зүйлээр нь хангахын тулд ирнэ. Хүн ямар ч хэв чанартай эсвэл хүмүүжилтэй байх нь хамаагүй, Бурханы үгийг харж, Түүний үгнээс Бурханы оршин тогтнол, илрэлтийг харж, Бурхан тэднийг төгс болгохыг хүлээн зөвшөөрөх боломжийг Тэр хүн бүрт олгоно. Түүний үг хүний бодол санаа, үзлийг өөрчлөх ба ингэснээр Бурханы жинхэнэ төрх хүний зүрх сэтгэлийн гүнд бат бэх тогтох юм. Энэ бол Бурханы газар дээрх цорын ганц хүсэл билээ. Хүний төрөлх чанар хэчнээн агуу, хүний мөн чанар хэчнээн сул дорой байх эсвэл хүн өнгөрсөнд юу хийж байсан нь хамаагүй Бурхан эдгээрт анхаарал хандуулдаггүй. Хүн өөрсдийн зүрх сэтгэл дэх Бурханы дүр төрхийг бүрэн шинэчилж, хүн төрөлхтний мөн чанарыг мэдэж авч, тэгснээрээ хүний үзэл суртлын төлвийг өөрчлөхийг л Бурхан хүсдэг. Хүн Бурханыг гүн гүнзгийгээр хүсэн хүлээж, Түүнтэй мөнхийн холбоотой байж чадахыг Тэр хүсдэг. Бурханы хүнээс хүсдэг бүхэн энэ юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос
27. Эртний соёл болон түүхийн хэдэн мянган жилийн мэдлэг нь хүний үзэл санаа, үзхүй болон оюун санааны төлвийг ягштал хааж, нэвтэршгүй муудашгүй болгосон юм. Хүн тамын арван найм дахь түвшинд амьдарч, гэрэл хэзээ ч харахгүй газар дорх гяндан руу Бурханаар цөлөгдсөн мэт байдаг. Феодалын нийгмийн үзэл санаа нь хүнийг хавчин дарж, ингэснээр хүн арайхийн амьсгалж, амьсгал нь боогдож байгаа мэт байдаг. Үүнийг эсэргүүцэх өчүүхэн төдий ч хүч тэдэнд байхгүй бөгөөд дуугай л тэвчсээр, тэвчсээр байна. … Хэзээ ч, хэн ч зөв шударга, шударга ёсны төлөө тэмцэж, эсвэл зогсож зүрхлээгүй; тэд жил бүр, өдөр болгон ердөө л амьтнаас өөрцгүйгээр, феодал эздийн хүчирхийлэл, доромжлол дор амьдардаг. Газар дээр аз жаргал эдлэхийн тулд хүн Бурханыг эрж хайя гэж хэзээ ч бодоогүй. Хүн зодуулсан мэт, унаж буй намрын навчис шиг хүрэнтэж, хатаж гандсан байдаг. Хүн ой санамжаа хэдийнээ алдаж, хүний ертөнц хэмээх нэртэй тамд хүчин мөхөсдөн амьдарч, эцсийн өдрүүд ирэхийг хүлээж байдаг, ингэснээр тэд тамтай хамт мөхөж магад бөгөөд тэдний хүсэн хүлээж байгаа сүүлчийн өдрүүд нь тэд амар амгаланг эдлэх өдөр мэт байдаг. Феодалын ёс зүй хүний амьдралыг “Үхэгсдийн оронд” аваачсан ба ингэснээр хүний эсэргүүцэх чадвар бүр ч бага болсон. Янз бүрийн дарлал хүнийг Үхэгсдийн орон руу аажмаар илүү гүн унагааж, Бурханаас илүү холдоход хүргэсэн. Одоо, Бурхан хүний хувьд огт танихгүй нэгэн болсон бөгөөд тэд тааралдах үед хүн Бурханаас зайлсхийхээр яаравчилдаг. Хүн өмнө нь хэзээ ч Түүнийг мэдэж, харж байгаагүй мэтээр Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй ба Түүнийг тусгаарладаг. … Эртний соёлын мэдлэг нь хүнийг Бурханаас чимээгүйхнээр хулгайлсан бөгөөд хүнийг диаволуудын хаан болон үүний хөвгүүдэд шилжүүлэн өгсөн. Дөрвөн Бичиг болон Таван Судар нь хүний үзэл санаа болон үзхүйг эсэргүүцлийн өөр эрин үед аваачиж, Бичиг болон Сударыг бичсэн тэдгээр хүмүүсийг цаашид шүтэхэд хүнийг хүргэсэн ба Бурханы талаарх тэдний төсөөлөлд дэм болсон. Диаволын хаан тэдэнд мэдэгдэлгүйгээр хүний зүрх сэтгэлээс Бурханыг хайр найргүйгээр хөөж, харин өөрөө хүний зүрх сэтгэлийг баяртайгаар эзэмдсэн. Тэр үеэс эхлээд хүн диаволын хааны нүүр царайтай, муухай хорон сэтгэлтэй болсон. Бурханы үзэн ядалт тэдний цээжийг дүүргэдэг ба диаволын хааны хорон санаа нь хүн үүнд бүрэн автах хүртэл өдрөөс өдөрт хүний дотор тархдаг. Хүн эрх чөлөөгүй болж, диаволын хаантай орооцолдсон байдлаас гарах чадваргүй болсон юм. Тиймээс, хүн зөвхөн байрандаа, баригдсан хэвээр байж үүнд бууж өгч, үүнд захирагдсаар байна. Энэ нь, “шинжлэх ухаан, технологийг суралцаж, Дөрвөн Шинэчлэлтийг биелүүлэх, дэлхий дээр Бурхан гэж үгүй” гэх мэт төөрөгдлийг хүнд сургаж, бурхангүйн үзлийн хавдрын үрийг залуу хүмүүсийн зүрх сэтгэлд хэдийнээ суулгасан. Түүгээр ч зогсохгүй энэ нь, “Үйлдвэрлэлийн ажил хөдөлмөрөөрөө дамжуулан сайхан эх орныг бүтээцгээе” хэмээн тасралтгүй тунхаглаж, улс орныхоо төлөө зүтгэхийн тулд бага наснаасаа эхлээд бэлтгэгдэхийг бүх хүнээс гуйдаг. Хүн өөрийн мэдэлгүйгээр үүний өмнө ирсэн бөгөөд энэ нь эргэлзэлгүйгээр гавъяаг нь үүрдэг (Бурхан бүх хүн төрөлхтөнийг Өөрийн гартаа барьж байгаатай хамаатай). Энэ нь хэзээ ч ичгүүрийг мэдэрч байгаагүй эсвэл ичих мэдрэмж байхгүй. Цаашлаад энэ нь Бурханы ардыг өөрийн гэрт ичгүүргүйгээр олзлон авчирсан ба тэгэнгээ ширээн дээр хулгана шиг үсрэн гарч хүнээр өөрийгөө Бурхан мэт шүтүүлсэн. Энэ нь тийм цөхөрсөн амьтан! Энэ нь цочирдмоор гүтгэлгийг хашгирдаг, “Дэлхий дээр огт Бурхан байхгүй. Салхи байгалийнхаа жамаар салхилдаг; бороо бол ус болон хувирч, газар дээр дусалдаг чийгшил; газар хөдлөлт бол геологийн өөрчлөлтийн улмаас газрын гадарга чичрэх юм; нарны гадаргуу дээрх цөмийн дэлбэрэлтээс болж үүссэн агаарын хуурайшлын улмаас ган гачиг болдог. Эдгээр нь бүгд байгалийн үзэгдэл. Аль хэсэг нь Бурханы үйл хэрэг юм бэ?” гэдэг. Тэр ч бүү хэл энэ нь: “Хүн эртний сармагчнаас хувьсч үүссэн ба өнөөдрийн дэлхий нь ойролцоогоор тэрбум жилийн тэртээ хүй нэгдлийн нийгмээс эхэлж хөгжин дэвшсэн. Улс орон хөгжиж, сүйрэх эсэх нь ард түмнийх нь гараар шийдэгддэг” хэмээх ичгүүргүй мэдэгдлийг хашгирдаг[a]. Ард нь тэр, өөрийгөө тахиулж, шүтүүлэхийн тулд хүнээр өөрийгөө ханан дээр доош нь харуулан өлгүүлж, мөн ширээн дээр тавиулдаг. “Бурхан байхгүй” гэж уйлан хашгирах зуураа энэ нь өөрийгөө Бурхан хэмээн үзэж, Бурханыг газрын хязгаараас хайр найргүй түлхдэг. Энэ нь Бурханы оронд зогсож, диаволын хаан мэт аашилдаг. Хэчнээн инээдтэй хэрэг вэ! Энэ нь хүнийг хорт үзэн ядалтанд автахад хүргэдэг. Бурхан түүний заналт дайсан бөгөөд Бурхан түүнтэй эвлэршгүй мэт санагддаг. Энэ нь шийтгэгдэлгүйгээр, эрх дураараа үлдэх зуураа[b] Бурханыг хөөн зайлуулах арга сийлж байдаг. Энэ нь тийм л диаволын хаан! Бид үүний оршин тогтнолыг хэрхэн тэвчих юм бэ? Энэ нь Бурханы ажилд саад учруулж, үүнийг навсархай, бүрэн дүүрэн эмх замбараагүй[c] болгон үлдээх хүртлээ амрахгүй ба энэ нь эцсээ хүртэл, нэг нь эсвэл нөгөө нь сүйрч мөхөх хүртэл Бурханыг эсэргүүцэхийг хүсэж байгаа мэт байдаг. Энэ нь санаатайгаар Бурханыг эсэргүүцэж, илүү ойр дөхөж ирдэг. Үүний жигшүүртэй царай нь аль хэдийн бүрэн илчлэгдсэн бөгөөд энэ нь одоо цөхөж ядсан[d] хүнд бэрх байдалтай боловч Бурханыг үзэн ядах нь багасдаггүй харин энэ нь өөрийн зүрх сэтгэл дэх үзэн ядалтаа арилгахын тулд Бурханыг нэг үмхэлтээр бүхэлд нь залгихыг хүсэж байгаа мэт байдаг. Бид үүнийг, Бурханы энэхүү атаат дайсныг хэрхэн тэвчих билээ! Үүнийг үндсээр нь устгаж, бүрэн сөнөөх нь л бидний амьдралын хүслийг биелүүлэх болно. Үүнийг галзуурсан мэт явахыг нь хэрхэн зөвшөөрч болох юм бэ? Энэ нь, хүн тэнгэрийг мэдэхээ больж, үхээнц, мулгуу болтол нь хүнийг завхруулсан. Хүн энгийн хүний эрүүл ухаанаа алдсан. Хожим болох аюулаас айх айдсыг арилгаж, Бурханы ажлыг урьд өмнө үзэгдээгүй сүр жавхланд илүү хурдан хүргэхийн тулд үүнийг устгаж, шатаахад яагаад өөрсдийн бүх хүнээ золиосолж болохгүй гэж? Энэ өөдгүй бүлэг этгээд хүмүүсийн дунд орж хэтэрхий их үймээн самуун, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Тэд бүх хүмүүсийг ангалын ирмэгт аваачиж, тэднийг доош түлхэж, хэдэн хэсэг болгон, тэдний цогцсыг залгихаар нууцаар төлөвлөж байна. Тэд Бурханы төлөвлөгөөг нурааж, найдвар муутай бооцоонд[e] Бурхантай тэмцэлдэхээр дэмий горьдож байдаг. Энэ нь амархан зүйл яасан ч биш юм! Эцсийн эцэст, хамгийн жигшүүртэй гэмт хэрэг үйлдсэн диаволын хаанд зориулсан загалмай бэлтгэгдсэн байгаа. Бурхан загалмайд харъяалагддаггүй ба үүнийг аль хэдийн диаволд үлдээсэн. Бурхан хэдийнээ ялалттайгаар гарч ирсэн бөгөөд хүн төрөлхтөний нүгэлд цаашид харамсан гашуудахгүй. Тэр бүх хүн төрөлхтөнд аврал авчрах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос
28. Дээрээс доошоо, эхнээсээ эцэс хүртэл энэ нь Бурханы ажилд саад учруулж, Түүнтэй харшилсаар ирсэн. “Эртний соёлын өв”, үнэ цэнэтэй “эртний соёлын мэдлэг”, “Даосизм болон Күнзийн сургаал”, “Күнзийн сонгодог бүтээл болон феодалын ёс заншил” зэрэг бүх яриа нь хүнийг тамд аваачсан. Орчин үеийн дэвшилтэт шинжлэх ухаан технологи, түүнчлэн аж үйлдвэрийн хөгжил, хөдөө аж ахуй, бизнес нь бүгд хаа ч харагдахгүй байна. Үүний оронд энэ нь зүгээр л, Бурханы ажлыг санаатайгаар нурааж, эсэргүүцэж, сүйрүүлэхийн тулд эртний “сармагчингуудын” дэлгэрүүлсэн феодалын ёс заншлыг цохон тэмдэглэдэг. Энэ нь өнөөдрийг хүртэл хүнийг зовоон шаналгаад зогсохгүй, мөн хүнийг бүрмөсөн залгиж[f] дуусгахыг хүсдэг. Феодалын ёс суртахууны хуулийн сургаал болон эртний соёлын мэдлэгийг өвлүүлсэн нь хүнд аль хэдийн халдварлаж, хүнийг том, жижиг диаволууд болгон хувиргасан. Бурханыг амархан хүлээж авч, Бурханы ирэлтийг баярлан угтах хүн маш цөөхөн байдаг юм. Хүний царай аллагаар дүүрсэн бөгөөд хаа сайгүй үхэл мэдрэгдэж байдаг. Тэд Бурханыг энэ газар нутгаас хөөхийг зорьдог; гартаа хутга, сэлэм бариад тэд Бурханыг газрын хөрснөөс арчих тулаанд байраа эзэлдэг. Хуурамч шүтээнүүд Бурхангүй диаволын нутгаар хөндлөн гулд тархсан гэдгийг тэд хүнд байнга зааж сургаж байдаг. Энэ газраас дээш, шатаж буй цаас болон хүжний дотор муухайрам үнэр тархдаг ба амьсгал боогдуулам маш өтгөн байдаг. Энэ нь могой мушгирч, цагираглах үедээ сэвсэн хаягдал лагийн үнэр мэт санагдах бөгөөд хүн бөөлжихөөс өөр яаж ч чадахгүй. Үүнээс гадна тэнд муу чөтгөрүүд ариун бичээсийг аялгуулан уншиж байгаа нь дөнгөн данган сонсогдоно. Энэ чимээ нь тамын гүнээс ирж байгаа мэт санагдах бөгөөд хүний нуруугаар нь өөрийн эрхгүй хүйт даадаг. Энэ газар нутгийн энд тэндгүй солонгын долоон өнгөтэй хуурамч шүтээнүүд тархаж, энэ нь энэ газрыг нүд гялбам ертөнц болгон хувиргадаг ба түүний хорон муу санаа амжилттай болж байгаа мэт диаволын хаан нүүрэндээ ёжтой инээд тодруулдаг. Энэ хооронд хүн үүнийг огтхон ч мэдээгүй, мөн диавол түүнийг аль хэдийн мэдрэмжгүй, ялагдсан байдалтай болтол нь завхруулсан гэдгийг ч хүн мэдэхгүй. Энэ нь Бурханыг нэг цохилтоор л устгаж, Түүнийг дахин доромжилж, амь насанд нь халдахыг хүсэж, мөн Түүний ажлыг нурааж, саад болохыг оролддог. Энэ нь Бурханыг “ижил байртай” байхыг хэрхэн зөвшөөрөх юм бэ? Газар дээрх хүмүүсийн дундах өөрийнх нь ажилд Бурхан “хөндлөнгөөс оролцохыг” энэ нь хэрхэн тэвчих юм бэ? Бурхан үүний жигшүүртэй царайг илчлэхийг энэ нь хэрхэн зөвшөөрөх юм бэ? Үүний ажилд саад болохыг энэ нь Бурханд хэрхэн зөвшөөрөх вэ? Уур хилэн нь буцалж байгаа энэ диавол, Бурхан газар дээрх түүний засаглалыг удирдахыг хэрхэн зөвшөөрч чадах билээ? Энэ нь ялагдлаа хэрхэн дуртайяа хүлээн зөвшөөрөх юм бэ? Тэрний жигшмээр дүр төрх, хэн болох нь илчлэгдсэн, иймээс хүн инээх эсвэл уйлахаа мэдэхээ болих ба энэ талаар ярихад үнэхээр хэцүү. Энэ нь түүний мөн чанар биш гэж үү? Муухай сэтгэлтэй тэрээр өөрийгөө итгэмээргүй үзэсгэлэнтэй гэж итгэсээр байдаг. Хань хамсаатнуудын энэ бүлэг! Тэд зугаа цэнгэлд умбаж, эмх замбараагүй байдлыг өдөөхийн тулд мөнх бус хүмүүсийн дунд ирсэн. Тэдний замбараагүй явдал дэлхий дээр тогтворгүй байдлыг[g] үүсгэж, хүний зүрх сэтгэлд айдас түгшүүр авчирсан бөгөөд тэд хүнийг гажуудуулсан, ингэснээр хүн тэвчихийн аргагүй муухай араатантай төстэй болж, анхдагч ариун хүний өчүүхэн төдий ч ул мөрийг эзэмшихээ больсон юм. Тэр ч бүү хэл тэд газар дээр дарангуйлагч адил эрх мэдлийг авахыг хүссэн. Тэд, арай ядан урагшлахуйц болтол нь Бурханы ажилд саад тотгор болсон бөгөөд зэс ган хананы цаана байгаа мэтээр хүнийг хаасан. Маш олон нүгэл үйлдэж, маш их төвөг учруулчихаад тэд гэсгээлтээ хүлээхээс өөр зүйлийг хүсэж яаж чадаж байна вэ? Чөтгөрүүд болон муу сүнснүүд газар дээр галзуурсан мэт гүйж, Бурханы хүсэл болон уйгагүй хичээл чармайлтыг хааж, тэдгээрийг нэвтэршгүй болгосон. Ямар аймшигтай нүгэл вэ? Бурхан яаж санаа зовохгүй байж чадах юм бэ? Бурхан яаж хилэгнэхгүй байж чадах юм бэ? Тэд Бурханы ажилд аймшигтай их саад тотгор, эсэргүүцэл учруулсан. Хэтэрхий тэрслүү! Тэр ч бүү хэл тэдгээр том, жижиг чөтгөрүүд илүү чадалтай диаволын хүчээр онгироо сагсуу болж, түйвээж эхэлсэн. Тэд үүнийг тодорхой мэдэж байсан ч, санаатайгаар үнэнийг эсэргүүцдэг. Тэрслүү байдлын хөвгүүд! Одоо тэдний тамын хаан нь тамын хааны сэнтийдээ заларсан мэтээр тэд хэт бардам болж, бусдад үл хүндэтгэлтэйгээр ханддаг. Хэчнээн нь үнэнийг эрж хайж, шударга байдлыг дагадаг вэ? Тэд бүгдээрээ, өөрсдийн толгойг сэгсэрч, эмх замбараагүй байдал өдөөхийн[h] тулд овоолсон баасан дахь өмхий ялаануудын бүлгийг удирдаж байгаа гахай, нохой шиг адгуус юм. Тэд өөрсдийгөө ялаанаас өөрцгүй гэдгээ ухааралгүйгээр, тэдний тамын хаан нь хаадуудаас хамгийн шилдэг нь гэж тэд итгэдэг. Үүгээр ч зогсохгүй, тэд өөрсдийн гахай, нохой шиг эцэг эхдээ итгэн, Бурханы оршин тогтнолын эсрэг гүтгэн доромжилсон үг хэлдэг. Өчүүхэн жаахан ялаанууд өөрсдийн эцэг эхийгээ шүдэлсэн халим[i] шиг том гэж боддог. Тэд бол маш жижигхэн, харин тэдний эцэг эх нь тэднээс тэрбум дахин том гахай, нохой шиг бохир заваан гэдгийг ухаардаггүй гэж үү? Тэд өөрсдийн хөөрхийлөлтэй байдлаа мэдэхгүйгээр тэдгээр гахай, нохойны илжирсэн үнэрийн суурин дээр галзуурсан мэт гүйлддэг ба ирээдүйн үе удмыг бий болгох эндүү ташаа үзэл санаатай байдаг. Тэр нь туйлын ичгүүргүй юм! Нуруун дээрээ ногоон далавчтай (энэ нь тэдний Бурханд итгэдэг гэж заргалддагтай хамаатай) тэд их зантай болж, өөрсдийн гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдлаа хаа сайгүй сайрхаж, өөрсдийн бузар булайг хүн рүү нууцаар хаяж байдаг. Солонгын долоон өнгөтэй далавчнууд нь тэдний бузар булайг далдалж чадах юм шиг тэд бүр ч их бардам байдаг бөгөөд тиймээс тэд жинхэнэ Бурханы оршин тогтнолыг хавчин шахдаг (энэ нь шашны ертөнцийн дотоод түүхтэй хамаатай.) Ялааны далавч үзэсгэлэнтэй, дур булаам хэдий ч эцсийн эцэст энэ нь бохироор дүүрч, нянгаар бүрхэгдсэн өчүүхэн ялаанаас өөр юу ч биш юм гэдгээ хүн мэддэггүй. Гахай, нохой шиг эцэг эхийнхээ хүчээр тэд хэмжээлшгүй их харгис авиртайгаар (энэ нь жинхэнэ Бурхан болон үнэнээс урвасан улс орны хүчтэй дэмжлэгийн үндсэн дээр Бурханыг хавчин шахдаг шашны албан эрх мэдэлтнүүдийг хэлж байна) газар нутаг даяар галзуурсан мэт гүйдэг. Энэ нь иудейн фарисайчуудын сүнснүүд Бурханы хамтаар агуу улаан луугийн үндэстэнд, өөрсдийн хуучин үүрэндээ буцан ирсэн мэт байдаг. Тэд хэдэн мянган жилийн тэртээх ажлаа үргэлжлүүлж, хавчилт шахалтын ажлаа дахин эхлүүлсэн. Энэ завхарсан бүлэг хүмүүс нь эцэстээ газар дээр гарцаагүй сүйрэх болно! Хэдэн мянганы дараа, бузар сүнснүүд нь бүр ч илүү их зальтай, овжин болсон. Тэд хорон санаатай, башир аргатай бөгөөд хэдэн мянган жилийн өмнөх эмгэнэлт жүжгийг өөрсдийн эх орондоо дахин тоглохыг хүсдэг. Энэ нь Бурханыг чангаар орилон уйлж, тэднийг хүйс тэмтрэхээр гуравдагч тэнгэр лүү буцаж очихоос Өөрийгөө арай ядан барихад бараг хүргэсэн. Хүн Бурханыг хайрлахын тулд, тэрээр Бурханы хүслийг, Түүний баяр баясгалан, уйтгар гунигийг түүнчлэн Тэр юуг зэвүүцэн жигшдэгийг ойлгох ёстой. Энэ нь хүний оролтыг илүү их урагшлуулах болно. Хүний оролт хэдий чинээ их хурдан байна, Бурханы зүрх сэтгэл төдий чинээ ханамжтай болно; диаволын хааныг хүн хэдий чинээ тодорхой танин мэднэ, хүн Бурхан руу төдий чинээ их ойртоно, ингэснээр Түүний хүсэл биелэгдэх юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (7)”-оос
29. Эцсийн өдрүүдийн Бурханы ажил нь хүн бүрийг сүнсийг хувиргаж, хүн бүхний сэтгэлийг өөрчлөхийн төлөө байдаг, ингэж асар их гэмтэл авсан тэдний зүрх сэтгэл нь шинэчлэгдэх ба тэгснээр хорон муугаар гүн гүнзгий хорлогдсон тэдний сэтгэлийг авардаг гэж Би олон удаа хэлсэн; энэ нь хүмүүсийн сүнсийг сэрээж, тэдний хүйтэн зүрх сэтгэлийг гэсгээж, сэргээх боломжийг тэдэнд олгохын тулд юм. Энэ нь Бурханы хамгийн агуу хүсэл билээ. Хүний амь болоод дадлага туршлага нь хэчнээн сүрлэг эсвэл гүн гүнзгий талаар ярихаа түр хойш тавьцгаая; хүмүүсийн зүрх сэтгэл сэргээгдэж, тэд өөрсдийн зүүднээсээ сэрж, агуу улаан луугийн учруулсан хор хөнөөлийг эргэлзээгүй мэдсэн үед Бурханы үйлчлэлийн ажил төгсөх болно. Бурханы ажил дууссан өдөр нь мөн хүн Бурханд итгэх зөв итгэлийн замыг албан ёсоор эхлэх үе байх юм. Энэ үед Бурханы үйлчлэл төгсөх болно: махан биетэй болсон Бурханы ажил бүрмөсөн дуусаж, хүн өөрийн биелүүлэх учиртай үүргээ албан ёсоор биелүүлж эхлэх болно, тэр өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх болно. Эдгээр нь Бурханы ажлын алхмууд юм. Тиймээс чи эдгээр зүйлсийг мэдсэн суурин дээрээс өөрийн орох замыг эрж олох ёстой. Энэ бүхэн нь чиний ойлгох ёстой зүйл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас
30. Хүний зүрх сэтгэлийн гүнд өөрчлөлт гарсан үед л түүний оролт сайжрах болно, учир нь Бурханы ажил бол хүнийг буюу золин аврагдсан боловч харанхуйн хүчний дор амьдарсаар байдаг, өөрийгөө хэзээ ч сэрээгээгүй хүнийг чөтгөрүүдийн цуглардаг энэ газраас бүрэн аврахын төлөө байдаг; ингэснээр хүн үүрдийн нүглээс чөлөөлөгдөж, Бурханы хайртай хүн байж, агуу улаан лууг бүрэн цохин унагааж, Бурханы хаанчлалыг байгуулж, Бурханы зүрх сэтгэлийг даруй амрааж, цээжин дотор бугшсан үзэн ядалтаа юуг ч үлдээлгүйгээр гаргаж, тэдгээр өгөршсөн нянг устгаж, үхэр адууныхаас өөрцгүй амьдралаа орхих боломжтой болж, цаашид зарц байхаа больж, цаашид агуу улаан лууд чөлөөтэй дэвслүүлж эсвэл захирагдахаа болих юм; чи цаашид энэ бүтэлгүйтсэн үндэстний хүн байхаа больж, цаашид ял гэмийн туйлд хүрсэн агуу улаан лууд харъяалагдахгүй ба чи үүнд дахин боолчлогдохгүй. Чөтгөрүүдийн үүрийг Бурхан гарцаагүй хэдэн хэсэг тасчин хаях ба чи Бурханы хажууд зогсох болно, чи Бурханд харъяалагддаг, харин энэ боолын хаант улсад харъяалагддаггүй. Бурхан энэ харанхуй нийгмийг хэдийн Өөрийн ясандаа тултал жигшсэн. Тэр шүдээ зуун, энэ хорон санаатай, жигшүүрт хөгшин могой дээр Өөрийн хөлийг тавихаар улайрч байгаа ба ингэснээр энэ нь хэзээ ч дахин босч чадахгүй бөгөөд дахин хэзээ ч хүнийг хүчирхийлэхгүй юм; Тэрээр түүний урьд нь хийсэн үйлдлүүдийг өршөөхгүй, мөн Тэр хүнийг хууран мэхэлснийг нь тэвчихгүй, эрин үеүдийн туршид үйлдсэн нүгэл бүрийнх нь төлөө тооцоо бодох болно; бүх хорон муугийн энэ толгойлогчид[a] Бурхан өчүүхэн төдий ч өршөөнгүй хандахгүй, Тэр үүнийг бүрэн устгах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас
31. Мянга, мянган жилийн турш энэ нь бузрын газар байсан, энэ нь тэвчихийн аргагүй бохир заваан, азгүй байдлаар дүүрэн, сүнснүүд булан тохой бүрт нь хэрэн тэнэж, залилан мэхэлж, ул үндэсгүй ял зэмлэл тулгаж,[b] балмад догшин, хорон санаатай байж, энэ сүнсний хотыг гишгэчин, цогцоснуудыг тараан хаяж орхисон; илжирсэн өмхий үнэр газар нутгийг бүрхэж, агаарт шингэсэн бөгөөд энэ нь асар их хамгаалагдсан.[c] Тэнгэрээс цааших дэлхий ертөнцийг хэн харж чадах вэ? Диавол хүний биеийг чангаар хүлж, түүний хоёр нүдийг сохолж, амыг нь бат хамхисан юм. Нэвтрэхийн аргагүй “чөтгөрийн өргөө” мэт чөтгөрт хотыг нүд салгахгүй харах үедээ диаволын хаан хэдэн мянган жилийн турш, яг өнөөдрийг хүртэл догшин ширүүн авирласан; тэр зуур, энэхүү сүрэг манаач нохойнууд нь догшин харцаар ширтэж, Бурхан тэднийг мэдээгүй байхад нь барьж аван тэднийг бүгдийг нь устгаж, тэднийг “амар тайван, аз жаргалын” газаргүй болгох болно гэж гүн гүнзгий айж байдаг. Чөтгөрт хотын ийм хүмүүс хэрхэн Бурханыг харсан байж чадах юм бэ? Тэд Бурханы энхрийлэл, хайр татам байдлыг хэзээ нэгэн цагт амссан гэж үү? Хүний ертөнцийн асуудлуудын талаар тэд юу мэдэх юм вэ? Тэдний хэн нь Бурханы хүчтэй хүслийг ойлгож чадах вэ? Тэгвэл, бие махбодтой болсон Бурхан бүрмөсөн нуугдмал хэвээр үлддэгт гайхах зүйл бага юм: Өршөөлгүй, догшин хэрцгий чөтгөрүүдтэй ийм харанхуй нийгэмд, нүд ирмэхийн төдийд хүн алдаг диаволын хаан, хайр татам, эелдэг зөөлөн, мөн ариун Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчиж чадах юм бэ? Энэ нь Бурханы ирэлтийг хэрхэн магтан сайшааж, баясах юм бэ? Тэдгээр боолууд! Тэд сайхан сэтгэлийг үзэн ядалтаар хариулдаг, тэд аль хэдийн Бурханыг басамжилж, Бурхантай зүй бусаар харьцдаг, тэд туйлын харгис хэрцгий бөгөөд Бурханд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй, тэд тонуул дээрэм хийдэг, аль хэдийн мөс чанараа алдсан, сайхан сэтгэлийн ул мөр ч байдаггүй ба тэд гэм зэмгүй хүмүүсийг ухамсаргүй байдалд уруу татдаг. Эртний өвөг дээдэс үү? Хайртай удирдагчид уу? Тэд бүгд Бурханыг эсэргүүцдэг! Тэдний хөндлөнгийн оролцоо нь тэнгэрийн доорх бүхнийг түнэр харанхуй болон эмх замбараагүй байдалд аваачсан! Шашны эрх чөлөө юу? Иргэдийн хууль ёсны эрх, ашиг уу? Тэдгээр нь бүгд нүглээ нуух заль мэх юм. Хэн Бурханы ажлыг тэврэн авсан бэ? Бурханы ажлын төлөө хэн өөрийн амиа золиослож эсвэл цусаа урсгасан юм бэ? Үеэс үед, эцэг эхээс хүүхдүүдээ хүртэл боолчлогдсон хүмүүс Бурханыг зүй ёсгүйгээр боолчилсон, энэ нь яаж уур хилэнг өдөөхгүй байх юм бэ? Мянган жилийн үзэн ядалт зүрх сэтгэлд бөөгнөрч, мянга мянган жилийн нүгэл зүрх сэтгэлд бичигдсэн, энэ нь яаж жигшил дургүйцлийг өдөөхгүй байх юм бэ? Бурханы өшөөг авч, Түүний дайсныг бүрмөсөн устгаж, цаашид хяналтаас гарах боломжийг үүнд олгохгүйгээр, хүссэнээрээ төвөг учруулахыг үүнд бүү зөвшөөр! Одоо цаг нь болсон: Энэ чөтгөрийн жигшүүрт царайг тасдан хаяж, бүх төрлийн зовлон бэрхшээлийг туулж, сохорсон хүмүүст өөрсдийн зовлон шаналлаасаа босч, энэ хөгшин диаволаас нүүр буруулах боломжийг олгохын тулд хүн аль эрт бүх хүч чадлаа дайчилж, өөрийн бүх хичээл чармайлтаа зориулж, бүх төлөөсийг төлсөн. Бурханы ажилд яагаад ийм туулшгүй их саад бартааг тавина вэ? Бурханы хүмүүсийг хуурахын тулд яагаад янз бүрийн арга заль хэрэглэнэ вэ? Жинхэнэ эрх чөлөө, хууль ёсны эрх, ашиг хаана байна вэ? Шударга ёс хаана байна? Тайтгарал хаана байна вэ? Халуун дулаан хаана байна? Бурханы ардыг мэхлэхийн тулд яагаад зальжин арга хэрэглэнэ вэ? Яагаад Бурханы ирэлтийг зогсоохын тулд хүч хэрэглэнэ вэ? Өөрийн бүтээсэн газар дээр чөлөөтэй хэрэн хэсэх боломжийг Бурханд яагаад олгохгүй байна вэ? Өөрийн толгойг тавин амрах газаргүй болтол нь Бурханыг яагаад мөрдөн хөөнө вэ? Хүмүүсийн дундах халуун дулаан байдал хаана байна вэ? Хүмүүсийн дундах угталт хаана байна вэ? Бурханд яагаад тийм их цөхрөнгүй шаналал учруулна вэ? Бурханыг яагаад дахин дахин хашгирахад хүргэнэ вэ? Яагаад Бурханыг Өөрийн хайртай Хүүгийн төлөө санаа зовоход хүргэнэ вэ? Яагаад энэ харанхуй нийгэм болон үүний өрөвдөлтэй манаач нохойнууд, Өөрийн бүтээсэн дэлхий дээр чөлөөтэй ирж, очихыг Бурханд зөвшөөрдөггүй юм бэ? Хүн, шаналал, зовлонгийн дунд амьдардаг хүнийг яагаад ойлгодоггүй вэ? Та нарын төлөө Бурхан асар их зовлонг тэвчсэн ба Тэр асар их шаналалтайгаар Өөрийн хайртай Хүү, Өөрийн мах цусыг та нарт хайрласан, тэгвэл та нар яагаад одоо хүртэл хараагүй дүр үзүүлдэг юм бэ? Хүн бүхнийг харахад, та нар Бурханы ирэлтийг голж, Бурханы нөхөрлөлөөс татгалздаг. Та нар яагаад ийм увайгүй байдаг юм бэ? Та нар ийм харанхуй нийгэмд шударга бус байдлыг туулахад бэлэн гэж үү? Өөрсдийн гэдсээ үүрдийн дайсагналаар дүүргэхийн оронд, яагаад диаволын хааны “баасыг” өөрсөддөө чихнэ вэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас
32. Газар дээрх Бурханы ажлын алхмууд асар их зовлон бэрхшээлийг агуулдаг: Хүний сул тал, дутагдал, хүүхдэрхүү зан, мэдлэггүй байдал болон хүний бүх зүйлийг Бурхан нэг бүрчлэн маш нямбай төлөвлөж, нарийвчлан авч үздэг. Хүн бол өгөөшөөр барьж эсвэл өдөөн хатгаж зүрхэлмээргүй цаасан бар шиг байдаг; жоохон хүрэнгүүт тэр хазаж эсвэл уруудан доройтож, замаа алддаг бөгөөд өчүүхэн төдий л анхаарал алдвал тэр хуучин хэвэндээ орж, Бурханыг үл тоож эсвэл өөрийн бие дэх бузар зүйлсэд ташуурахын тулд гахай эцэг, нохой эх рүүгээ гүйдэг. Ямар том саад тотгор вэ! Үнэн хэрэгтээ Тэр Өөрийн ажлын алхам бүртээ шалгалтанд өртдөг ба бараг алхам болгон нь асар их аюул дагуулдаг. Түүний үгс чин үнэнч, шударга бөгөөд муу санаагүй байдаг, гэсэн ч хэн тэдгээрийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна вэ? Хэн бүрэн дүүрэн захирагдахад бэлэн байна вэ? Энэ нь Бурхны зүрх сэтгэлийг шархлуулдаг. Тэр хүний төлөө өдөр шөнөгүй шаргуу ажилладаг, Тэр хүний амийн төлөө сэтгэлийн түгшүүрт автагддаг ба Тэр хүний сул талыг өрөвддөг. Өөрийн ажлын алхам бүртээ, Өөрийн хэлдэг үг бүртээ Тэр олон эргэлт, гэнэтийн өөрчлөлтийг туулсан юм; Тэр үргэлж хадны завсар хавчуулагдсан мэт байж, хүний сул тал, дуулгаваргүй байдал, гэнэн зан, эмзэг байдлын талаар... цаг үргэлжид, дахин дахин боддог. Хэзээ нэгэн цагт хэн үүнийг мэдсэн бэ? Тэр хэнд итгэл хүлээлгэж чадах вэ? Хэн ойлгож чадах вэ? Тэр хэзээд хүний нүглийг, хүний ноён нуруу дутмаг байдал болон эргэж буцсан аашийг жигшдэг бөгөөд Тэр хэзээд хүний эмзэг байдалд санаа зовж, хүний өмнө орших замыг сайтар нягтлан боддог; хүний үг болон үйл хэргийг ажиглахад энэ нь Түүнийг үргэлж өршөөл энэрэл, уур уцаараар дүүргэдэг бөгөөд эдгээр зүйлсийн харагдах байдал нь Түүний зүрх сэтгэлд шаналал авчирдаг. Гэм зэмгүй хүн эцэстээ хөшингө болж хувирдаг; яагаад Бурхан үргэлж тэдний хувьд аливаа зүйлийг хэцүү болгодог юм бэ? Мөхөс хүн цөхрөлтгүй зангаа үнэхээр алдсан байдаг; яагаад заавал Бурхан түүнд байнга тэгж уурлах ёстой гэж? Сул дорой, хүч чадалгүй хүнд цаашид өчүүхэн төдий ч эрч хүч байдаггүй; яагаад Бурхан дуулгаваргүй байдлынх нь төлөө үргэлж түүнийг зэмлэдэг вэ? Тэнгэр дэх Бурханы заналхийллийг хэн тэсвэрлэж чадах вэ? Эцсийн эцэст хүн нь эмзэг, аргаа барсан хэцүү байдалд байдаг ба Бурхан Өөрийн уурыг зүрх сэтгэлийнхээ гүн рүү чихсэн, ингэснээр хүн аажмаар өөрийгөө эргэцүүлэн бодох юм. Гэсэн ч ноцтой төвөгтэй байдалд байгаа хүн Бурханы хүслийг өчүүхэн төдий ч ойлгохгүй; тэр хөгшин диаволын хааны хөлөн дор дэвслэгдсэн боловч үүнийгээ огт мэддэггүй бөгөөд тэр өөрийгөө үргэлж Бурханы эсрэг тавьдаг эсвэл Бурханд халуун ч биш, хүйтэн ч биш ханддаг. Бурхан маш олон үг хэлсэн, гэсэн ч хэн тэдгээрийг ноцтойгоор авч үзсэн юм бэ? Хүн Бурханы үгийг ойлгодоггүй боловч тэр огт сандарч тэвдэхгүй, ямар ч хүсэл тэмүүлэлгүй хэвээр байдаг бөгөөд хөгшин диаволын мөн чанарыг хэзээ ч үнэхээр мэдэж аваагүй. Хүн Үхэгсдийн оронд, тамд амьдардаг боловч тэд “далай доорх ордонд” амьдарч байна гэж итгэдэг; тэд агуу улаан луунд дарлагддаг боловч өөрсдийгөө лууны улсаар ивээгдсэн[e] гэж боддог; тэд диаволоор тохуурхагддаг боловч тэд махан биеийн жүжиглэх өндөр чадварыг таашааж байна гэж боддог. Тэд ямар бохир заваан, дорд өөдгүй амьтад вэ! Хүн азгүй явдалтай учирсан боловч тэр үүнийг мэдэхгүй бөгөөд энэ харанхуй нийгэмд тэр гамшгаас гамшгийг туулдаг[f] боловч үүнийг хэзээ ч мэдрээгүй. Тэр өөрийгөө энхрийлэх сэтгэл болон боолын зан чанараас хэзээ салах вэ? Тэр яагаад Бурханы зүрх сэтгэлийг тэгж их үл тоомсорлодог вэ? Энэ дарлал, бэрхшээлийг тэр сэм зөвтгөдөг гэж үү? Харанхуйг гэрэлтэй болгон өөрчлөх өдрийг тэр хүсдэггүй гэж үү? Буруугаар эргэсэн шударга байдал болон үнэнийг дахин нэгэнтээ засч залруулахыг тэр хүсдэггүй гэж үү? Хүмүүс үнэнийг хаяж, бодит байдлыг мушгин гуйвуулж байхад тэр зүгээр л харж, юу ч хийхгүй юм гэж үү? Энэ ад үзсэн байдлыг тэвчсээр байгаадаа тэр аз жаргалтай байна гэж үү? Тэр боол байхыг хүсэж байна уу? Энэ харийн боолтойгоо хамт тэр Бурханы гарт мөхөхийг хүсэж байна уу? Чиний шийдэмгий зан хаана байна вэ? Чиний хүсэл эрмэлзэл хаана байна вэ? Чиний нэр хүнд хаана байна? Чиний үнэнч шударга зан хаана байна? Чиний эрх чөлөө хаана байна? Чи өөрийн бүхий л амьдралаа агуу улаан луу, диаволын хааны төлөө золиослоход бэлэн үү? Түүгээр үхтлээ тамлалуулахдаа чи аз жаргалтай байх уу? Оёоргүй гүний гадаргуу нь эмх замбараагүй харанхуй бөгөөд энгийн ардууд тэр зовлон зүдгүүрийг туулж, зогсолтгүй гомдоллож байдаг. Хүн хэзээ толгойгоо өндийж цэх явах вэ? Хүн туранхай эцэнхий, ядарч зүдэрсэн байдаг, тэр энэ харгис түрэмгий диаволтай хэрхэн тэмцэлдэж чадах вэ? Яагаад тэр өөрийн амьдралаа Бурханд нэн даруй өгдөггүй юм бэ? Одоо ч эргэлзэн тээнэгэлзэж, тэр Бурханы ажлыг хэрхэн дуусгаж чадах юм бэ? Тиймээс ямар ч зорилгогүйгээр дээрэлхүүлж, дарлагдсан түүний бүхий л амьдрал эцэстээ хий дэмий өнгөрөх болно; ирэхдээ тийм их яарч, явахдаа ч тийм их яаравчилахын хэрэг юун бэ? Тэр яагаад Бурханд өгөхийн тулд ямар нэгэн үнэ цэнэтэй зүйлийг хадгалдаггүй вэ? Тэр үүрдийн үзэн ядалтаа мартчихсан гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас
33. Бурхан энэ удаа тийм ажил хийж, Өөрийн хараахан гүйцээгээгүй ажлаа гүйцээж, энэ эрин үеийг төгсгөж, энэ эрин үеийг шүүж, гаслант тэнгисийн ертөнцөөс гүн гүнзгий нүгэлтнүүдийг аварч, тэднийг бүрмөсөн өөрчлөн хувиргахын тулд энэ удаа бие махбодтой болсон. Иудейчүүд Бурханыг загалмайд цовдолж тэгснээрээ Бурханы “Иудей дэх аяллыг” дуусгасан. Төд удалгүй Бурхан хүмүүсийн дунд дахин нэг удаа биечлэн ирсэн бөгөөд агуу улаан луугийн улсад чимээгүйхэн хүрэлцэн ирсэн юм. Үнэндээ, иудей улсын шашны нийгэм аль хэдийн Есүсийн зургийг ханан дээрээ өлгөсөн бөгөөд хүмүүс “Эзэн Есүс Христ” хэмээн хашгирдаг. Есүс Өөрийн гүйцээгээгүй ажлын хоёр дахь алхмыг дуусгахын тулд хүмүүсийн дунд эргэн ирэх Өөрийн Эцгийн тушаалыг аль хэдийн хүлээн авсан гэдгийг тэд мэдээгүй. Үүний үр дүнд, Түүнийг харах үедээ хүмүүс гайхаж цочирддог: Тэр олон эрин зуун өнгөрсөн дэлхийд төрсөн ба Тэр туйлын энгийн нэгний дүр төрхтэйгээр хүмүүсийн дунд гарч ирсэн. Үнэндээ, эрин үе өнгөрсний хэрээр Түүний хувцас, бүхий л харагдах байдал нь Тэр дахин төрсөн мэт өөрчлөгдсөн. Тэр бол загалмайнаас бууж ирж, амилсан яг тэр Эзэн Есүс Христ юм гэдгийг хүмүүс хэрхэн мэдэх билээ? Есүс Еховатай огтхон ч адилгүй байсан шиг Тэр шархны өчүүхэн төдий ч ул мөргүй юм. Өнөөдрийн Есүс, өнгөрөн одсон цаг хугацааны төрх байдалгүйгээр удсан. Хүмүүс Түүнийг хэрхэн таних юм бэ? Тэр бол амилсан Есүс гэдэгт сэжигч “Томас” үргэлж эргэлздэг ба сэтгэлээ амраахаас өмнө тэр Есүсийн гар дээрх хадаасны сорвийг харахыг дандаа хүсдэг; үүнийг хараагүй болохоор тэр үргэлж хардалт сэрдэлтийн үүлэн дээр зогсдог бөгөөд хөлөө “бодит газар” дээр тавьж, Есүсийг дагах чадваргүй байдаг. Хөөрхий “Томас”—Есүс Эцэг Бурханы даалгасан ажлыг хийхээр ирсэн гэдгийг тэр хэрхэн мэдэх билээ? Яагаад Есүс цовдлолын сорвитой байх хэрэгтэй юм бэ? Цовдлолын сорви нь Есүсийн таних тэмдэг юм уу? Тэр Өөрийн Эцгийн хүслийн төлөө ажиллахаар ирсэн; яагаад Тэр хэдэн мянган жилийн өмнөх иудей хүн шиг хувцаслаж, гоёж ирэх юм бэ? Бурханы авсан бие махбодын гадаад байдал Бурханы ажилд саад болох уу? Энэ нь хэний онол вэ? Бурхан ажиллах үедээ яагаад хүний төсөөллийн дагуу байх ёстой вэ? Өөрийн ажлаа хийхдээ Бурхан ганцхан зүйлд л зорьдог бөгөөд энэ нь үр дүнтэй байх явдал юм. Тэр хууль дүрэмд баригддаггүй ба Түүний ажилд ямар ч дүрэм байхгүй, тэгвэл үүнийг хүн хэрхэн ухаарч чадах юм бэ? Хүний үзэл нь Бурханы ажлыг хэрхэн нэвт шувт харж чадах юм бэ? Иймээс та нар зохих ёсоор тайвширсан нь дээр: жижиг сажиг зүйлд бүү санаа зов, мөн зүгээр л та нарын хувьд шинэ санагдсан зүйлийг бүү хэтрүүлэн дэвэргэ—энэ нь өөрийгөө онигоо болгож, хүмүүст шоолуулахыг чинь болиулах болно. Чи энэ бүх хугацаанд Бурханд итгэсэн, гэхдээ одоо ч Бурханыг мэддэггүй; эцэстээ чи гэсгээлтэнд автах бөгөөд “элит, дээд зэрэглэлд”[g] багтаж байсан чи гэсгээгдэх хүмүүсийн ангилалд хамаарна. Чи өөрийн өчүүхэн заль мэхээ харуулахын тулд ухаалаг арга хэрэглэхгүй байсан нь дээр; чиний харалган бодол, мөнхөөс мөнхөд бүгдийг нэвт хардаг Бурханыг үнэхээр ухамсарлаж чадах уу? Чиний өнгөцхөн дадлага туршлага Бурханы хүслийг бүрэн дүүрэн илчилж чадах уу? Бүү их зан гарга. Эцсийн эцэст Бурхан бол энэ дэлхийнх биш, иймээс Түүний ажил хэрхэн чиний тааварласан шиг байж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (8)”-аас
34. Бат бөх тогтсон “үндэстний соёл уламжлал” ба “оюун санааны төлөв” нь хүний ариун, томоогүй цайлган сүнсэнд аль хэдийн сүүдрээ тусгасан ба тэдгээр нь хүний сэтгэл рүү өчүүхэн ч “хүн чанаргүйгээр”, өөрийн мэдрэмжээ алдсан мэт хайр найргүй дайран довтолсон. Эдгээр чөтгөрүүдийн арга барил нь туйлын харгис бөгөөд “боловсрол” болон “хүмүүжил” нь диаволын хааны хүнийг алдаг уламжлалт арга болсон мэт байдаг; өөрийн “гүн гүнзгий сургаалыг” ашиглан өөрийн муухай сэтгэлээ бүрэн халхалж, хүний итгэлийг олохын тулд хонины арьс нөмөрч, дараа нь хүнийг бүрмөсөн залгихын тулд түүний унтаж байх үеийг ашигладаг. Хөөрхий хүн төрөлхтөн—тэдний өссөн газар нь диаволын нутаг бөгөөд тэднийг өсгөсөн нэгэн нь үнэндээ тэднийг хорлодог дайсан гэдгийг тэд хэрхэн мэдэх билээ. Гэсэн ч хүн огтхон ч сэрээгүй; өөрийн өлсгөлөн болон цангааг тайлсныхаа дараа тэр түүнийг өдий хүргэсэн эцэг эхийнхээ “сайхан сэтгэлийн” ачийг хариулахаар бэлтгэдэг. Хүн ийм л байдаг. Өнөөдөр, түүнийг өсгөсөн “хаан” бол түүний дайсан гэдгийг тэр одоо ч мэддэггүй. Газар дэлхийд үхсэн хүмүүсийн яс хөглөрч, диавол солиотой мэт зогсолтгүй баясан цэнгэдэг ба “тамд” хүний махан биеийг ховдоглон идэж, хүний араг ястай булш хуваалцан, сүүлчийн үлдэгдсэн ноорхой хүмүүсийг ч идэхээр дэмий оролдохоо үргэлжлүүлдэг. Гэсэн ч хүн үүнийг хэзээд мэддэггүй ба диаволыг хэзээ ч дайснаа гэж үзээгүй, харин үүний оронд бүх зүрх сэтгэлээрээ түүнд үйлчилдэг. Тийм завхарсан хүмүүс нь зүгээр л Бурханыг мэдэх чадваргүй. Бурханы хувьд бие махбодтой болж, тэдний дунд ирж, Өөрийн авралын бүх ажлыг хэрэгжүүлэх нь амархан гэж үү? Үхэгсдийн оронд аль хэдийн автсан хүн Бурханы шаардлагад нийцэж хэрхэн чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (9)”-аас
35. Бурхан хүн төрөлхтний ажлын төлөө олон нойргүй шөнийг туулсан. Хамгийн дээд өндрөөс хамгийн доод төвшин хүртэл, Өөрийн өдөр хоногийг хүнтэй хамт өнгөрүүлэхийн тулд Тэр хүний амьдардаг амьдын там руу бууж очсон ба хүмүүсийн дундах ядруу байдалд хэзээ ч гомдоллоогүй, дуулгаваргүй байдлынх нь төлөө хүнийг хэзээ ч зэмлээгүй харин Өөрийн ажлыг биечлэн хийхдээ Тэр асар их доромжлолыг амссан юм. Бурхан хэрхэн тамд харъяалагдах билээ? Тэр Өөрийн амьдралыг хэрхэн тамд өнгөрөөх билээ? Гэхдээ бүх хүн төрөлхтний төлөө, ингэснээр бүхий л хүн төрөлхтөн амар амгаланг илүү хурдан олох учраас Тэр газар дээр ирэхдээ доромжлолыг тэвчиж, шударга бус явдлыг амссан бөгөөд хүнийг аврахын тулд “там” болон “Үхэгсдийн орон” руу, барын үүр лүү биечлэн орсон. Хүн яаж Бурханыг эсэргүүцэх эрхтэй байх юм бэ? Бурханы талаар дахин нэг удаа гомдоллох ямар шалтгаан түүнд байгаа юм бэ? Бурханыг дахин харах зориг түүнд яаж байх юм бэ? Тэнгэрийн Бурхан энэ хамгийн бузар заваан гажигтай газарт ирсэн бөгөөд Өөрийн гомдол дургүйцлийг хэзээ ч гаргаагүй буюу хүний талаар гомдоллоогүй, харин үүний оронд хүний бусниулалт,[27] дарлалыг чимээгүйхэн хүлээн зөвшөөрдөг. Хүний бодлогогүй шаардлагыг Тэр хэзээ ч няцааж байгаагүй, Тэр хүнээс хэтэрхий их зүйл хэзээ ч шаардаж байгаагүй бөгөөд Тэр хэзээ ч хүнд үндэслэлгүй шаардлага тавьж байгаагүй; Тэр ердөө, хүний шаардсан бүх ажлыг ямар ч гомдолгүйгээр хийдэг: зааж сургах, гэгээрүүлэх, зэмлэх, үгийн цэвэршүүлэлт, сануулах, сургамжлах, тайтгаруулах, шүүх болон илчлэх. Түүний аль алхам нь хүний амийн төлөө байгаагүй вэ? Тэр хүний ирээдүйн төлөв болон хувь заяаг авч хаясан ч гэсэн Бурханы хэрэгжүүлсэн алхмуудын аль нь хүний хувь заяаны төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь хүний оршин тогтнохын төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь, зовлон шаналал болон шөнө шиг хар харанхуйн хүчний дарлалаас хүнийг чөлөөлөхийн төлөө байгаагүй вэ? Тэдгээрийн аль нь хүний төлөө байгаагүй вэ? Хайртай ээж шиг Бурханы зүрх сэтгэлийг хэн ойлгож чадах вэ? Бурханы хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлийг хэн ухан ойлгож чадах вэ? Бурханы дүрэлзсэн зүрх сэтгэл болон оргилуун хүлээлтийг хүйтэн сэтгэлээр, хөндий хэнэггүй нүдээр, хүний олон удаагийн донгодолт, доромжлолоор, зүрх зүссэн үг, егөөдлөөр болон үл ойшоосон байдлаар хариулсан, тэдгээрийг хүний доог тохуугаар, түүний дэвслэлт гололтоор, түүний ойлгохгүй байдлаар, ёололт, хагацал, зайлсхийлтээр болон өөр юугаар ч биш харин хууран мэхлэлт, дайралт, гашуун үрээр хариулсан. Дулаан үгс нь ширүүн хөмсөг болон чичилсэн мянган хурууны хүйтэн хөндий байдалтай тулгарсан. Бурхан зүгээр л тэвчиж, толгой мэхийн хүмүүст үхэр мал шиг үйлчилсэн.[28] Нар, сар хэдэн удаа ээлжилж, хэчнээн удаа Тэр ододтой учирч, хэчнээн удаа Тэр үүрийн гэгээнээр явж, үдшийн бүрийгээр эргэн ирж, Өөрийн Эцгээсээ холдон явсан Өөрийн зовлонгоос хэдэн мянга дахин их тарчлааныг тэвчиж, хүний “эвдрэл”, дайралтуудыг тэвчиж мөн хүний “харьцалт”, “засалтыг” тэвчин нойр нь хүрэлгүй эргэж хөрвөөсөн билээ. Бурханы даруу байдал болон нууцлаг байдлыг хүний ялгаварлал,[29] хүний шударга биш үзэл, хандлагаар хариулсан бөгөөд Түүний нэр цуугүй, хүлцэнгүй байдал болон тэсвэр тэвчээрийг хүний шуналтай харцаар хариулсан; хүн харамсах зүйлгүйгээр Бурханыг үхэлд хүргэхийг оролдож, Бурханыг газар унаган дэвслэхийг оролддог. Бурханд хандах хүний хандлага нь “гоц ухаан” байдаг бөгөөд хүнээр дээрэлхүүлж, басамжлагдсан Бурхан олон арван мянган хүмүүсийн хөл дор нармийтлаа няцлуулж байхад хүн өөрөө өндөрт зогсож, тэр “цайзын хаан” мэт, “хөшигний цаанаас хаан ширээг захирах” “туйлын эрх мэдлийг”[30] авахыг хүсэж байгаа мэт, Бурханыг үнэнч шударга, дүрэм журмыг дагадаг “нүднээс далд захирал”болгохыг хүсэж байгаа мэт байдаг ба эсэргүүцэж, төвөг учруулахыг Түүнд зөвшөөрдөггүй; Бурхан “Сүүлчийн Эзэн Хааны” дүрд тоглох ёстой, Тэр ямар ч эрх чөлөөгүй “утсан хүүхэлдэй”[31] байх ёстой. Хүний үйл хэргийг хэлэхийн аргагүй, тэгвэл тэр Бурханаас энэ тэрийг шаардах ямар эрхтэй вэ? Тэр Бурханд зөвлөгөө өгөх ямар эрхтэй вэ? Тэр, өөрийнх нь сул талыг өрөвдөн хайрлахыг Бурханаас шаардах ямар эрхтэй вэ? Бурханы өршөөлийг хүлээн авахад тэр хэрхэн тохирох вэ? Бурханы уужим сэтгэлийг дахин дахин хүлээн авахад тэр хир тохирох вэ? Тэр Бурханы уучлалыг дахин дахин хүлээн авахад хир тохирох вэ? Түүний мөс чанар хаана байна вэ? Тэр Бурханы зүрх сэтгэлийг аль хэдийн шархлуулсан, тэр аль хэдийн Бурханы зүрх сэтгэлийг хэдэн хэсэг болгон хаясан. Бурхан эрч хүч, сэтгэл хөдлөлтэйгээр хүмүүсийн дунд ирж, хүн өчүүхэн төдий боловч сайхан сэтгэлээр Түүнд тусархаг хандана гэж найдаж байсан. Гэсэн ч Бурханы зүрх сэтгэл хүнээр тайтгаруулагдах нь удаан байсан ба Түүний хүлээн авсан бүхэн нь өсөн нэмэгдэх[32] дайралт болон тамлалт юм; хүний зүрх сэтгэл хэтэрхий шунаг, түүний хүсэл хэтэрхий их, тэр хэзээ ч сэтгэл ханахгүй, тэр үргэлж даварч, муйхар санаатай байдаг, тэр хэзээ ч Бурханд ямар нэгэн эрх чөлөөг эсвэл үг хэлэх эрхийг олгодоггүй, Бурханыг доромжлолд өртөхөөс өөр ямар ч сонголтгүй болгодог бөгөөд Түүнийг хүссэнээрээ аргалахыг хүнд зөвшөөрдөг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (9)”-ээс
36. Бүтээлийн цаг үеэс одоог хүртэл, Бурхан маш их зовлон шаналал амссан бөгөөд маш олон дайралтыг туулсан. Гэхдээ өнөөдөр ч гэсэн хүн Бурханаас шаарддаг зүйлээ багасгадаггүй, тэр Бурханыг судалсаар байдаг, тэр Түүнд одоо ч тэвчээртэй ханддаггүй ба Түүнд “зөвлөгөө” өгч, Түүнийг “шүүмжилж”, Түүнийг “сахилгажуулахаас” өөрийг хийдэггүй бөгөөд Бурхан буруу замаар явахаас, газар дээрх Бурхан нь тэнэг, бодлогогүй байхаас эсвэл хяналтаас гарахаас эсвэл Тэр амжилтанд хүрэхгүй байх болно гэдгээс гүнээ айж байгаа мэт байдаг. Хүн үргэлж иймэрхүү хандлагаар Бурханд ханддаг. Энэ нь Бурханыг хэрхэн гуниглуулахгүй байх юм бэ? Махан биетэй болохдоо Бурхан асар их зовлон шаналал, доромжлолыг амссан; тэгвэл хүний сургаалыг Бурханаар хүлээн зөвшөөрүүлэх нь хэчнээн дор байх вэ? Хүмүүсийн дунд Тэр ирсэн нь Түүнийг бүх эрх чөлөөнөөс нь салгасан, Тэр Үхэгсдийн оронд хоригдсон мэт байсан бөгөөд хүний “задлан шинжилгээг” Тэр өчүүхэн төдий ч эсэргүүцэлгүйгээр хүлээн зөвшөөрсөн. Энэ нь ичгүүртэй биш гэж үү? Энгийн хүний гэр бүлд ирэхдээ Есүс асар их шударга бус байдлыг туулсан. Түүнээс ч илүү гутамшигтай зүйл нь Тэр энэ тоост ертөнцөд ирж, Өөрийгөө хамгийн доод ёроолд аваачсан бөгөөд туйлын энгийн байдалтай махан биеийг Өөртөө авсан. Ердийн л нэг хүн болохдоо Хамгийн Дээд Бурхан зовлон бэрхшээл туулаагүй гэж үү? Энэ нь бүгд хүн төрөлхтөний төлөө биш гэж үү? Өөрийгөө л бодож байсан цаг Түүнд байсан уу? Тэр иудейчүүдээр гологдож цаазлуулж, хүмүүсээр дооглуулж, шоолуулсныхаа дараа Тэр хэзээ ч тэнгэрт гомдоллож эсвэл газарт эсэргүүцэл үзүүлээгүй. Өнөөдөр, энэ мянган жилийн настай эмгэнэлт явдал иудейтэй адил хүмүүсийн дунд дахин гарч ирсэн. Тэд адилхан нүгэл үйлдэхгүй байна гэж үү? Юу хүнийг Бурханы амлалтыг хүлээн авах эрхтэй болгодог юм бэ? Бурханыг эсэргүүцээд, дараа нь Түүний ерөөлийг хүлээн зөвшөөрдөг нь хүн биш гэж үү? Хүн яагаад хэзээ ч шударга ёстой нүүр тулж эсвэл үнэнийг эрж хайдаггүй юм бэ? Бурхан юу хийж байгааг тэр яагаад хэзээ ч сонирхдоггүй юм бэ? Түүний зөвт байдал хаана байна вэ? Түүний шударга ёс хаана байна вэ? Тэр Бурханыг төлөөлөх нүүртэй юү? Түүний шударга ёсны сэтгэл хаана байна вэ? Хүний хайртай зүйлийн хэчнээн нь Бурханы хайртай зүйл вэ? Хүн өдөр шөнө шиг ялгаатай зүйлсийг ялган салгаж чаддаггүй,[33] тэр үргэлж хар цагааныг андуурдаг, тэр шударга ёс, үнэнийг нуун дардаг бөгөөд шударга бус, ёс бус байдлыг агаарт өндөр өргөдөг. Тэр гэрлийг хөөн зайлуулж, харанхуйн дунд жарган цэнгэдэг. Үнэн, шударга ёсыг эрж хайдаг хүмүүс гэрлийг хөөж, Түүнийг эрж хайдаг хүмүүс өөрсдийн хөл доороо Түүнийг гишгэлдэг бөгөөд өөрсдийгөө тэнгэрт өргөдөг. Хүн дээрэмчнээс[34] өөрцгүй. Түүний эрүүл ухаан хаана байна вэ? Хэн буруу, зөвийг ялгаж чадах вэ? Хэн шударга ёсыг хадгалан хамгаалж чадах вэ? Хэн үнэний төлөө зовоход бэлэн байна вэ? Хүмүүс муу санаатай бөгөөд хэрцгий догшин! Бурханыг загалмайд цовдолчихоод тэд алга ташин баярласан, тэдний замбараагүй уйлаан орилоон нь зогсдоггүй. Тэд яг л тахиа, нохой шиг байдаг, тэд үгсэн хуйвалддаг, тэд өөрсдийн хаанчлалыг байгуулсан, тэдний хөндлөнгийн оролцоо нь тайван газар үлдээгээгүй, тэд нүдээ аньж, галзуу юм шиг улин ульсаар бүгд хамтдаа түгжигдэж, цэцэрхсэн уур амьсгал шингэн, энэ нь чимээ шуугиантай, идэвхтэй байдаг бөгөөд бусдад сохроор наалддаг хүмүүс бүгд өөрсдийн өвөг дээдсийн “алдартай” нэрийг дээш өргөн бий болсоор байдаг. Эдгээр нохой, тахианууд аль хэдийн Бурханыг сэтгэлийнхээ мухарт тавьж, Бурханы зүрх сэтгэлийн байдалд хэзээ ч, ямар ч анхаарал хандуулаагүй. Хүн бол нохой, тахиа шиг бөгөөд хуцаж буй нохой бусад зуун нохойгоо улиулдаг гэж Бурхан хэлдэгт гайхах зүйлгүй; ийм байдлаар, Бурханы ажил ямар вэ гэдгийг, шударга ёс байгаа эсэхийг, Бурханд хөл тавих газар байгаа эсэхийг, маргааш ямар байхыг болон өөрийн дорд байдлыг, өөрийн бохир бузар байдлыг анхаарч үзэлгүйгээр маш их дуулиан шуугиантайгаар тэр Бурханы ажлыг өнөө үед авчирсан. Хүн хэзээ ч аливаа зүйлсийн талаар тийм их бодож байгаагүй, тэр маргаашийн төлөө хэзээ ч санаа зовоогүй бөгөөд үр өгөөжтэй, үнэ цэнэтэй бүхнийг тэр өөрийн тэвэрт цуглуулж, Бурханд хаягдал, шавхруунаас[35] өөр юуг ч үлдээгээгүй. Хүн төрөлхтөн хэчнээн харгис вэ! Тэр Бурханд жаахан ч нүүрчилдэггүй, Бурханы бүх зүйлийг нууцаар залгисныхаа дараа тэр Бурханыг ардаа хол хаяж, Түүний оршин тогтнолд цаашид анхаарал тавьдаггүй. Тэр Бурханыг таашаадаг, гэсэн ч Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Түүнийг хөл доороо гишгэлдэг, тэгэнгээ амаараа тэр Бурханд талархаж, магтан дуулдаг; тэр Бурханд залбирдаг ба Бурханд найддаг, тэгэнгээ мөн Бурханыг хуурдаг; тэр Бурханы нэрийг “өргөмжилж”, Бурханы царай руу дээш хардаг, гэсэн ч тэр мөн ичгүүр сонжуургүйгээр, увайгүйгээр Бурханы сэнтий дээр сууж, Бурханы “шударга бус байдлыг” “шүүдэг”; түүний амнаас тэр “Бурханд өртэй” гэдэг үг гарч, Бурханы үгийг шинждэг боловч зүрх сэтгэлдээ тэр Бурхан руу доромжлол чулууддаг; Тэр Бурханд “хүлээцтэй” ханддаг ч Бурханыг хавчин дарамталдаг ба энэ нь “Бурханы төлөө” гэж түүний ам хэлдэг; гартаа тэр Бурханы зүйлсийг барьж, Бурханы өгсөн хоолыг тэр амандаа зажилдаг боловч сэтгэл хөдлөлгүй, хүйтэн нүдээр Бурханыг гөлрөн харж, Түүнийг бүхэлд нь үмхлэн идэхийг хүсэж байгаа мэт байдаг; тэр үнэнийг онцлон үздэг боловч энэ нь Сатаны заль мэх гэж тэр зүтгэсээр байдаг; тэр шударга ёсыг онцлон үздэг боловч үүнийг өөрийгөө бодохгүй байдал болгохоор хүчилдэг; тэр хүний үйл хэргийг онцлон үздэг боловч Бурхан хэн болох нь тэр юм гэж зүтгэдэг; тэр хүний төрөлхийн авъяас билгийг онцлон үздэг боловч тэдгээр нь үнэн гэж зүтгэдэг; тэр Бурханы үйл хэргийг онцлон үздэг боловч тэдгээр нь их зан, биеэ зөв гэх байдал, сагсуурал, маадгар зан гэж зүтгэдэг; хүн Бурханыг авч үзэхдээ Түүнийг хүн гэж ангилан зүтгэдэг бөгөөд Түүнийг Сатантай сүлбэлдсэн бүтээгдсэн зүйлийн байранд тавихаар шаргуу оролддог; тэдгээр нь Бурханы яриа гэж тэр сайн мэддэг боловч тэдгээрийг хүний бичсэн зүйл гэдгээс өөрөөр нэрлэдэггүй; Сүнс махан биед биеллээ олж, Бурхан махан биетэй болсон гэдгийг тэр сайн мэддэг боловч энэ махан бие нь Сатаны үр удам[36] гэж тэр хэлдэг; Бурхан бол даруу бөгөөд нууцлаг гэдгийг тэр мэддэг, гэсэн ч Сатан шившиг болсон ба Бурхан ялсан гэж л хэлдэг. Ямар өөдгүй хүмүүс вэ! Хүн манаач нохой мэт үйлчлэх ч үнэ цэнэгүй! Тэр хар цагааныг хооронд нь ялгадаггүй бөгөөд тэр ч бүү хэл харыг цагаан болгон санаатайгаар мушгидаг. Хүний хүч болон хүний бүслэлт Бурхан чөлөөлөгдөх өдрийг тэсч чадах уу? Бурханыг санаатайгаар эсэргүүцсэний дараа хүн өчүүхэн ч тоохгүйгээр эсвэл Бурханд Өөрийгөө харуулах ямар ч чөлөө өгөхгүйгээр Түүнийг хороох хүртэл зүйлийг хийдэг. Зөв шударга байдал хаана байна вэ? Хайр хаана байна вэ? Тэр Бурханы хажууд суугаад, өвдөг сөгдөн өршөөл эрэхэд, түүний бүх зохицуулалтанд дуулгавартай байхад, түүний бүх арга мэхтэй үг дуугүй эвлэрэхэд Бурханыг түлхдэг бөгөөд Өөрийн хийж байгаа бүхэндээ түүнээс сануулга авахад Бурханыг хүргэдэг тэгэхгүй бол тэр уурлан,[37] омогддог. Харыг цагаан болгон мушгин гуйвуулдаг тийм харанхуйн нөлөөн дор Бурхан хэрхэн уй гашууд автахгүй байж чадах юм бэ? Тэр яаж санаа зовохгүй байх юм бэ? Бурхан Өөрийн хамгийн сүүлийн үеийн ажлаа эхлэх үед энэ нь шинэ эриний эхлэл шиг байсан гэж яагаад хэлсэн бэ? Хүний үйл хэрэг нь маш “баялаг” бөгөөд “үргэлжид урсах амийн усны шавхагдашгүй булаг” нь хүний зүрх сэтгэлийн талбарыг тасралтгүй “нэмэн дүүргэдэг”, тэр зуураа хүний “амийн усны шавхагдашгүй булаг” нь Бурханы эсрэг эргэлзээгүйгээр[38] “тэмцэлддэг”; энэ хоёр эвлэршгүй дайснууд бөгөөд энэ нь ямар ч жолоодлогогүйгээр Бурханы өмнөөс хүмүүсийг хангадаг байхад хүн үүнтэй холбоотой аюулын талаар эргэцүүлэн бодолгүйгээр үүнтэй хамтран ажилладаг. Ямар үр дүнд хүрэх вэ? Тэр Бурханыг хүйтнээр нэг тийш хаяж, хүмүүс Түүнд ямар ч анхаарал тавихгүй алс холд Түүнийг тавьж, Тэр тэдний анхаарлыг татахаас гүнээ эмээж, Бурханы амийн усны шавхагдашгүй булаг нь хүний сэтгэлийг татаж, хүнийг авах болно гэдгээс гүн гүнзгий айдаг. Тиймээс дэлхийн асуудлуудыг олон жил туулсныхаа дараа тэр Бурханы эсрэг хуйвалдан, далд явуулга хийдэг бөгөөд тэр ч бүү хэл Бурханыг өөрийн “хатуу шийтгэлийн” бай болгодог. Бурхан түүний нүдэн дэх дүнз болсон мэт байдаг бөгөөд тэр Бурханыг барьж аван, цэвэршүүлж, цэвэрлэхийн тулд Түүнийг галд хийхээр улайрч байгаа мэт байдаг. Бурханы тав тухгүй байдлыг хараад хүн цээжээ дэлдэн инээж, баяртайгаар бүжиглэж, Бурхан цэвэршүүлэлтэнд орсон гэж хэлдэг бөгөөд мөн Бурханы бузар хир буртгийг тэр шатаан цэвэрлэнэ гэж хэлж, зөвхөн энэ нь зүй ёсонд нийцэх хэрэг мэт, зөвхөн энэ нь Тэнгэрийн шударга, боломжийн арга мэт байдаг. Хүний энэхүү догшин ширүүн зан төлөв нь санаатай эсвэл санаандгүй аль аль нь байдаг мэт санагддаг. Хүн өөрийн муухай царай, хорон бохир заваан сэтгэлийн аль алийг, түүнчлэн гуйлгачны өрөвдмөөр дүр төрхөө илчилдэг; газар сайгүй догшин ширүүн авирласныхаа дараа тэр өрөвдмөөр дүр төрхтэй болж, Тэнгэрийн өршөөлийг эрдэг ба ихэд өрөвдөлтэй хав шиг байдаг. Хүн үргэлж төсөөлшгүй байдлаар ажилладаг, тэр үргэлж “бусдыг айлгахын тулд барын нуруун дээр морддог”[b], боломж олдох бүрд инээдмийн жүжиг тавьдаг, тэр Бурханы зүрх сэтгэлд өчүүхэн төдий ч анхаарал хандуулдаггүй ба өөрийн байр сууриндаа ч ямар нэгэн харьцуулалт хийдэггүй. Тэр зүгээр л Бурханыг чимээгүй эсэргүүцэж, Бурхан түүнд гэм хийсэн бөгөөд түүнд тэгж хандах ёсгүй байсан мэт, Тэнгэр нүдгүй ба аливаа зүйлийг санаатайгаар түүний хувьд хэцүү болгож байгаа мэт байдаг. Тиймээс хүн балмад хуйвалдааныг үргэлжид нууцаар хэрэгжүүлдэг ба тэр Бурханаас шаарддаг зүйлээ өчүүхэн төдий ч багасгадаггүй, түрэмгий нүдээр харж, Бурханы хөдөлгөөн бүрийг ууртайгаар ширтэж, өөрийгөө Бурханы дайсан гэж хэзээ ч бодолгүйгээр, Бурхан мананг зайлуулж, аливааг тодорхой болгож, түүнийг “барын амнаас” аварч түүний өмнөөс өшөө авах өдөр ирэх болно гэж найддаг. Өнөөдөр ч гэсэн, эрин үеүдийн туршид олон хүмүүсийн гүйцэтгэж байсан Бурханыг эсэргүүцэх үүргийг тэд гүйцэтгэж байна гэдгээ хүмүүс мэддэггүй; өөрсдийн хийдэг бүхэндээ тэд аль хэдийн замаа алдсан бөгөөд тэдний ойлгосон бүхэн нь аль хэдийн далайд сорогдсон гэдгийг тэд хэрхэн мэдэх билээ.
Хэн үнэнийг хүлээн зөвшөөрсөн бэ? Хэн Бурханыг гараа дэлгэн угтан авсан бэ? Бурхан гарч ирэхийг хэн аз жаргалтайгаар хүссэн бэ? Хүний зан төлөв аль эрт доройтон ялзарсан ба түүний бузарлалт Бурханы сүмийг аль хэдийн танигдахын аргагүй болгож орхисон. Энэ завсар хүн өөрийн ажлаа хэрэгжүүлж, Бурханыг хэзээд дорд үзсээр байсан. Бурханд хандах түүний эсэргүүцэл нь чулуунд суулгасан мэт өөрчлөгдөшгүй болсон ба үүний үр дүнд тэр өөрийн үг, үйлдлийг “ад үзэхийг” цаашид тэвчихийн оронд хараагдахыг илүүд үзнэ. Ийм хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Тэд Бурхантай хамт хэрхэн амар амгаланг олох юм бэ? Тэд Бурханы өмнө очиход хэрхэн тохирох юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (9)”-ээс
37. Би хүнтэй хамт олон өдөр шөнийг өнгөрүүлсэн, Би хүнтэй хамт энэ дэлхийд оршин суусан ба Би ахин хэзээ ч хүнд шаардлага тавиагүй; Би зүгээр л хүнийг урагш нь замчилсан, Би хүнд замчлахаас өөрийг хийгээгүй бөгөөд хүн төрөлхтөний хувь тавилангийн төлөө Би эмхэлж цэгцлэх ажлаа тасралтгүй хэрэгжүүлдэг. Тэнгэрлэг Эцгийн хүслийг хэн ойлгосон юм бэ? Хэн тэнгэр, газрын хооронд хөндлөн явсан бэ? Би цаашид түүнтэй хамт “хуучин цагийг” нь өнгөрөөхийг хүсдэггүй, учир нь хүн хэтэрхий “хуучинсаг”, тэр юу ч ойлгодоггүй, түүний мэддэг цорын ганц зүйл нь Миний бэлтгэж тавьсан зоогийг өөртөө чихэх бөгөөд бусад бүх зүйлээс тусгаар байж, өөр бусад асуудлыг хэзээ ч бодож үздэггүй. Хүн төрөлхтөн хэтэрхий харамч, шуугиантай, уруу царайтай бөгөөд хүмүүсийн дундах аюул хэтэрхий их, тиймээс Би эцсийн өдрүүдэд олж авсан ялалтын нандин үр жимсийг хуваалцахыг хүсдэггүй. Хүн өөрийн бүтээсэн баялаг ерөөлүүдийг таашааг, учир нь хүн Намайг угтан авдаггүй, тиймд Би яагаад хүн төрөлхтөнд инээмсэглэсэн байдал хүчээр гаргах ёстой юм бэ? Дэлхийн өнцөг булан бүр халуун дулаан байдлаа алдсан, бүх дэлхийн газрын гадаргуу даяар хаврын ул мөр ч байхгүй байна, учир нь усанд амьдардаг амьд биет шиг түүнд өчүүхэн төдий ч дулаан байдал байхгүй, тэр яг л цогцос шиг тэр ч бүү хэл түүний судсаар гүйж байгаа цус нь, зүрх сэтгэлийг нь хүйтэн болгодог хөлдүү мөс шиг байдаг. Дулаан байдал хаана байна? Хүн ямар ч шалтгаангүйгээр Бурханыг загалмайд цовдолсон бөгөөд дараа нь тэр өчүүхэн төдий ч харууслыг мэдрээгүй. Хэн ч, хэзээ ч гэмшлийг мэдрээгүй бөгөөд эдгээр харгис дураараа дургигчид одоо ч хүний Хүүг дахин нэг удаа “амьдаар нь баривчилж”,[39] Түүнийг гал нээх багийн өмнө аваачиж, өөрсдийн зүрх сэтгэл дэх үзэн ядалтыг эцэс болгохоор төлөвлөж байгаа. Энэ аюултай газар нутагт үлдэх нь Миний хувьд ямар үр ашигтай вэ? Хэрэв би энд үлдвэл, Миний хүнд авчрах цорын ганц зүйл нь зөрчилдөөн болон хүчирхийлэл байх бөгөөд хүндрэл бэрхшээл төгсөхгүй, учир нь Би хүнд хэзээ ч энх тайвныг авчраагүй, зөвхөн дайныг авчирсан. Хүн төрөлхтөний эцсийн өдрүүд дайнаар дүүрэх ёстой бөгөөд хүний хүрэх газар нь хүчирхийлэл, зөрчилдөөний дунд нуран унах ёстой. Би дайны “баяр хөөрийг” хуваалцахыг хүсэхгүй, Би хүний золиослол, цус урсалтыг дагалдахгүй, учир нь хүний гололт Намайг “гунихралд” хүргэсэн бөгөөд хүний энэ дайныг харах зүрх Надад байхгүй, хүн өөрийнх нь хүссэн хэмжээгээр тулалдаг, Би амрахыг хүсэж байна, Би унтахыг хүсэж байна, түүний чөтгөрүүд эцсийн өдрүүдэд нь хүн төрөлхтний анд болог! Миний хүслийг хэн мэддэг вэ? Би хүнээр угтуулаагүй, тэр хэзээ ч Намайг хүлээгээгүй учраас Би түүнтэй зөвхөн салах ёс гүйцэтгэж, бие биенийгээ хүсэн тэмүүлэх бидний хайрын бэлэг болгон хүн төрөлхтний хүрэх газрыг түүнд хайрлаж, Өөрийн бүхий л эд баялгийг хүнд үлдээж, Өөрийн амийг тэдний дунд ургуулж, Өөрийн амийн үрийг хүний зүрх сэтгэлийн талбайд суулгаж, түүнд мөнхийн дурсамжийг үлдээж, Өөрийн бүх хайрыг хүн төрөлхтөнд үлдээж, хүний нандигнадаг Өөрт байгаа бүхнийг хүнд өгч чадна. Бид бие биенээ үүрд хайрлах ба бидний өчигдөр бол бидний нэг нэгэндээ өгөх хамгийн сайхан зүйл байх юм, учир нь Би Өөрийн бүрэн дүүрэн байдлыг хүн төрөлхтөнд аль хэдийн өгсөн, иймээс хүнд ямар гомдол байх юм бэ? Би аль хэдийн Өөрийн амийг бүхэлд нь хүнд үлдээсэн ба хүн төрөлхтний төлөө “хайрын үзэсгэлэнтэй газрыг” хагалахын тулд ямар ч үггүйгээр шаргуу хөдөлмөрлөсөн; Би хэзээ ч хүнээс үүнтэй адилхан ямар нэг зүйлийг шаардаагүй бөгөөд хүний зохицуулалтанд зүгээр л захирагдаж, хүн төрөлхтний төлөө илүү сайхан маргаашийг бүтээхээс өөрийг Би хийгээгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (10)”-аас
38. Бие махбодтой болсон Бурхан бүх шашин болон салбар даяар хүчтэй долгион илгээсэн бөгөөд энэ нь тэдний анхдагч эмх журмыг “замбараагүй болгож”, Бурханы гарч ирэхийг хүсэн эрмэлзэж байсан бүх хүний зүрх сэтгэлийг чичрүүлсэн. Хэн эрхэмлэн дээдлэхгүй байна вэ? Хэн Бурханыг харахыг хүсэн тэмүүлэхгүй байна вэ? Бурхан олон жилийн турш биечлэн хүмүүсийн дунд байсан, гэсэн ч хүн үүнийг хэзээ ч ухаараагүй. Өнөөдөр Бурхан Өөрөө гарч ирж, Өөрийн бие хэмийг олон нийтэд харуулсан, энэ нь хэрхэн хүний зүрх сэтгэлд баяр хөөр авчрахгүй байх юм бэ? Бурхан нэгэн цагт баяр баясгалан, уй гашуугаа хүнтэй хуваалцсан бөгөөд өнөөдөр Тэр хүн төрөлхтөнтэй дахин нэгдэж, өнгөрсөн цаг хугацааны үлгэр түүхийг түүнтэй хуваалцдаг. Тэр Иудейгаас явсны дараа хүмүүс Түүний ямар ч ул мөрийг олоогүй. Тэд Бурхантай дахин нэг удаа уулзахыг хүсэн эрмэлздэг бөгөөд тэд Түүнтэй дахин уулзсан, Түүнтэй дахин нэгдсэн гэдгээ мэддэггүй. Энэ нь өчигдрийн бодлыг яаж өдөөхгүй байж чадах юм бэ? Өнөөдрөөс хоёр мянган жилийн өмнө иудейн үр удам болох Ионагийн хүү Симон Аврагч Есүсийг харж, Түүнтэй нэг ширээн дээрээс хооллож байсан бөгөөд олон жил Түүнийг дагасныхаа дараа Түүнд илүү их сэтгэл татагдсан: Тэр Түүнийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хайрласан ба тэр Эзэн Есүсийг гүн гүнзгий хайрласан. Адууны хүйтэн тэвшинд төрсөн, алтан үстэй энэ нялх хүүхэд хэрхэн бие махбод болсон Бурханы эхний дүр төрх байсан талаар иудей хүмүүс юу ч мэдээгүй. Тэр тэдэнтэй адил гэж бүгд бодсон, Түүнийг арай өөр гэж хэн ч бодоогүй ба энэ энгийн, жирийн Есүсийг хүмүүс хэрхэн таних юм бэ? Иудей хүмүүс Түүнийг тэр үеийн иудей хүү гэж бодож байсан. Хэн ч Түүнийг хайр татам Бурхан гэж үзээгүй бөгөөд тэдэнд эд баялаг, арвин их нигүүлсэл, энх тайван, баяр баясгаланг өгөхийг хүмүүс Түүнээс гуйн, Түүнд сохроор шаардлага тавихаас өөр юу ч хийгээгүй. Яг саятан шигээр хүний хүсэж болох бүх зүйл Түүнд байгаа гэдгийг л тэд мэдэж байсан. Гэсэн ч хүмүүс Түүнд хайртай хүн мэт хэзээ ч хандаж байгаагүй; тэр үеийн хүмүүс Түүнийг хайрлаагүй, зөвхөн Түүнийг эсэргүүцэж, Түүнд бодлогогүй шаардлага тавьж байсан бөгөөд хэдий хүн Түүнийг мэддэггүй байсан ч Тэр хэзээ ч эсэргүүцэл үзүүлээгүй, хүнд дандаа нигүүлсэл өгч байсан юм. Тэр хүнд дулаан байдал, хайр, өршөөлийг чимээгүйхэн өгөхөөс өөрийг хийгээгүй, түүнээс ч илүүгээр Тэр хүнд хэрэгжүүлэлтийн шинэ арга барилыг өгч хүнийг хуулийн хүлээснээс хөтлөн гаргасан. Хүн Түүнийг хайрлаагүй, тэр зөвхөн Түүнд атаархаж, Түүний “онцгой авъяасыг” хүлээн зөвшөөрсөн. Хүн төрөлхтний дунд ирэхдээ энэ хайр татам Аврагч Есүсийн туулсан доромжлол хэчнээн их вэ гэдгийг харалган хүн төрөлхтөн хэрхэн мэдэх вэ? Түүний сэтгэлийн зовлонг хэн ч эргэцүүлж бодоогүй, Эцэг Бурханыг гэсэн Түүний хайрыг хэн ч мэдээгүй бөгөөд Түүний ганцаардлыг хэн ч мэдэж чадаагүй; хэдий Мариа Түүний “төрсөн эх” байсан боловч өршөөнгүй Эзэн Есүсийн зүрх сэтгэл дэх бодлыг тэр хэрхэн мэдэх билээ? Хүний Хүүгийн туулсан үгээр илэрхийлэхийн аргагүй зовлонг хэн мэдэх юм бэ? Түүнд хүсэлт тавьсныхаа дараа тэр үеийн хүмүүс хүйтнээр Түүнийг сэтгэлийнхээ мухарт тавьж, Түүнийг гарган хаясан. Иймээс Тэр гудамжинд тэнүүчлэн, гучин гурван хэцүү бэрх жил амьдрах хүртлээ өдөр өдрөөр, жил жилээр, олон жилийн турш урсгал даган явсан ба эдгээр жилүүд нь урт бас богино аль аль нь байсан юм. Тэр хүмүүст хэрэгтэй болонгуут тэд инээмсэглэсэн царайгаар Түүнийг гэртээ урьж, Түүнд шаардлага тавихаар оролддог бөгөөд Тэр тэдэнд хувь нэмэр оруулсны дараа тэд Түүнийг нэн даруй хаалгаар түлхэн гаргадаг байсан. Хүмүүс Түүний амнаас гарсан зүйлийг идэж, Түүний цусыг ууж, тэдэнд хайрласан Түүний нигүүлсийг тэр таалан соёрхсон боловч тэд мөн Түүнийг эсэргүүцсэн, учир нь хэн тэдэнд амь өгснийг тэд хэзээ ч мэдээгүй юм. Эцэст нь тэд Түүнийг загалмайд цовдолсон, гэхдээ Тэр ямар ч дуу чимээ гаргаагүй. Өнөөдөр ч гэсэн Тэр чимээгүй хэвээр үлддэг. Хүмүүс Түүний махан биеийг идэж, тэдэнд зориулж хийсэн Түүний хоолыг идэж, Түүний тэдэнд нээж өгсөн замаар алхаж, Түүний цусыг уудаг, гэсэн ч тэд мөн л Түүнийг голохоор санаархаж, тэдэнд амийг нь өгсөн Бурханд тэд үнэхээр дайсан мэт ханддаг ба харин оронд нь өөрсөдтэйгээ яг адилхан тэдгээр боолуудад тэнгэрлэг Эцэг мэт ханддаг. Үүгээрээ тэд Түүнийг санаатайгаар эсэргүүцэхгүй байна гэж үү? Есүс яаж загалмай дээр үхэх болсон юм бэ? Та нар мэдэх үү? Түүнд хамгийн ойр байсан, Түүнийг идэж, Түүнийг ууж, Түүнийг таашаан соёрхож байсан Иудас Түүнээс урваагүй гэж үү? Иудасын урвалтын шалтгаан нь Есүс ердөө л энгийн өчүүхэн багшаас өөрцгүй байснаас болсон биш үү? Есүс ер бусын бөгөөд тэнгэрээс ирсэн Нэгэн гэдгийг хүмүүс хэрвээ үнэхээр харсан бол, тэд хэрхэн Түүнийг амьдаар нь хорин дөрвөн цагийн турш, Түүний биед ямар ч амьсгаа үлдэхгүй болтол нь загалмай дээр цовдолж чадах юм бэ? Хэн Бурханыг мэдэж чадах вэ? Хүмүүс Бурханыг ханашгүй шуналтайгаар эдлэхээс өөр юу ч хийдэггүй, гэхдээ тэд хэзээ ч Түүнийг мэдээгүй. Тэд даварсаар даварсаар “Есүсийг” өөрсдийн тушаалд, өөрсдийн зааварт бүрэн дуулгавартай байлгасан. Толгой хоргодох газаргүй Энэ хүний Хүүд ямар нэг өршөөл энэрлийн замыг хэн үзүүлсэн бэ? Эцэг Бурханы даалгаврыг биелүүлэхэд Түүнтэй хүчээ нэгтгэхийг хэн бодож байсан бэ? Хэн хэзээд Түүнийг бодож байсан бэ? Түүний бэрхшээл зовлонгийн талаар хэн санаа тавьж байсан бэ? Өчүүхэн төдий ч хайргүйгээр хүн Түүнийг урагш, хойш угзардаг; түүний гэрэл болон амь хаанаас гарсныг хүн мэддэггүй бөгөөд хүмүүсийн дунд зовлон шаналал туулсан, хоёр мянган жилийн өмнөх Есүсийг хэрхэн дахин нэг удаа цовдлох талаар нууцаар төлөвлөхөөс өөрийг хийдэггүй. “Есүс” үнэхээр тийм үзэн ядалтыг төрүүлсэн үү? Түүний хийсэн бүхэн аль хэдийн мартагдчихсан уу? Мянга мянган жилийн турш нэгдэн нийлсэн үзэн ядалт нь эцэстээ гадагшаа буудах болно. Иудейчүүдийн үр хүүхдүүд! Та нар Түүнийг тийм их үзэх ядахуйцаар “Есүс” та нарт хэзээ дайсагнасан юм бэ? Тэр маш ихийг хийсэн ба маш ихийг ярьсан—үүний юу ч та нарын тусын тулд байгаагүй юу? Тэр оронд нь юу ч нэхэлгүйгээр Өөрийн амийг та нарт өгсөн, Тэр Өөрийгөө бүхэлд нь та нарт өгсөн, та нар үнэхээр Түүнийг амьдаар нь идэхийг хүсэж байна уу? Тэр Өөрийн бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр, дэлхийн алдрыг, хүмүүсийн дундах дулаан байдлыг, хүмүүсийн дундах хайрыг болон хүмүүсийн дундах бүх ерөөлийг хэзээ ч эдлэлгүйгээр та нарт өгсөн. Хүмүүс түүнд маш муухай хандсан, Тэр газар дээрх бүх эд баялгийг хэзээ ч эдлээгүй, Тэр Өөрийн чин үнэнч, дүрэлзсэн зүрх сэтгэлийг бүхэлд нь хүнд зориулсан, Тэр Өөрийн бүхий л зүйлийг хүн төрөлхтөнд зориулсан, тэгвэл хэн Түүнд дулаан байдлыг өгсөн бэ? Түүнд хэн тайтгаралыг өгсөн бэ? Хүн бүх дарамтыг Түүн дээр овоолсон, тэр бүх азгүй явдлыг Түүнд гардуулсан, хүмүүсийн дундах ихэнх золгүй дадлага туршлагыг Түүнд тулгасан, бүх шударга бус явдлын төлөө тэр Түүнийг буруушаадаг бөгөөд Тэр үүнийг үг дуугүй хүлээн зөвшөөрсөн. Тэр хэн нэгэнд эсэргүүцэл үзүүлж байсан уу? Тэр хэн нэгнээс өчүүхэн нөхөн төлөөс хүсэж байсан уу? Хэн Түүнийг өрөвдөн энэрч байсан бэ? Энгийн хүмүүс болохын хувьд та нарын хэнд романтик бага нас байгаагүй вэ? Хэнд өнгөлөг залуу нас байгаагүй вэ? Хэнд хайртай хүмүүсийн халуун дулаан байдал байдаггүй вэ? Хэнд хамаатан садан, найз нөхдийн хайр байдаггүй вэ? Хэн бусдын хүндлэлгүй байна вэ? Хэнд халуун дулаан гэр бүл байхгүй вэ? Хэнд итгэл хүлээсэн хүний тайтгаруулалт байхгүй вэ? Тэр үүний аль нэгийг эдэлсэн үү? Хэн Түүнд өчүүхэн ч дулаан байдлыг өгсөн бэ? Хэн түүнд өөдөсхөн ч гэсэн тайтгарал бэлэглэсэн бэ? Хэн түүнд маш бага ч хүний ёс суртахууныг үзүүлсэн бэ? Хэн Түүнийг тэвчиж байсан бэ? Хүнд хэцүү үед нь хэн Түүнтэй хамт байсан бэ? Энэ хэцүү бэрх амьдралыг хэн Түүнтэй хамт өнгөрөөсөн бэ? Хүн Түүнээс шаарддаг зүйлээ хэзээ ч багасгадаггүй; тэр ямар ч эргэлзээгүйгээр Түүнд шаардлага тавьж байдаг, хүний ертөнцөд ирснээрээ Тэр түүний шар үхэр эсвэл морь, түүний хоригдол байх ёстой мэт, Өөрт байгаа бүхнийг хүнд өгөх ёстой мэт байдаг; хэрвээ тэгэхгүй бол хүн хэзээ ч Түүнийг уучлахгүй, Түүнд зөөлөн хандахгүй, хэзээ ч Түүнийг Бурхан гэж дуудахгүй бөгөөд хэзээ ч Түүнийг өндөрт өргөмжлөхгүй. Бурханд хандах хандлагадаа хүн хэтэрхий хатуу байдаг, тэр Бурханыг үхтэл нь тарчлаахаар шийдсэн мэт байдаг ба зөвхөн үүний дараа л тэр Бурханд тавьдаг шаардлагуудаа сулруулах болно; тэгэхгүй бол хүн Бурханд тавьдаг шаардлагуудынхаа стандартыг хэзээ ч бууруулахгүй. Ийм хүн яаж Бурханаар жигшүүлэхгүй байж чадах юм бэ? Энэ нь өнөөдрийн эмгэнэлт явдал биш гэж үү? Хүний мөс чанар хаана ч харагддаггүй. Тэр Бурханы хайрыг хариулах болно гэж хэлсээр байдаг боловч тэр Бурханыг задлан шинжилж, Түүнийг үхтэл нь тамладаг. Энэ нь өвөг дээдсээс нь өвлөгдөн ирсэн Бурханд итгэх түүний итгэлийн “нууц жор” биш гэж үү? “Иудейчүүд” олдохгүй газар гэж хаа ч байхгүй бөгөөд тэд өнөөдөр ч гэсэн адилхан ажил хийж, Бурханыг эсэргүүцэх нэг төрлийн ажлаа хийсээр байдаг боловч тэд Бурханыг өндөрт өргөж байна гэдэгтээ итгэдэг. Хүний нүд яаж Бурханыг таньж чадах билээ? Махан биеэр амьдардаг хүн, Сүнснээс ирсэн, бие махбод болсон Бурханд хэрхэн Бурхан шиг хандаж чадах юм бэ? Хүмүүсийн дундаас хэн Түүнийг мэдэж чадах юм бэ? Хүмүүсийн дундах үнэн хаана байна? Жинхэнэ зөвт байдал хаана байна? Хэн Бурханы зан чанарыг мэдэж чадах вэ? Тэнгэр дэх Бурхантай хэн өрсөлдөж чадах вэ? Түүнийг хүмүүсийн дунд ирэхэд хэн ч Бурханыг мэдээгүй бөгөөд Тэр гологдсон гэдэгт гайхах зүйл үгүй. Хүн Бурханы оршин тогтнолыг хэрхэн тэвчих вэ? Дэлхийн харанхуйг зайлуулах боломжийг тэр гэрэлд хэрхэн олгох билээ? Энэ нь бүгд хүний шулуун цайлган зориулалт биш гэж үү? Энэ нь хүний цэх шулуун оролт биш гэж үү? Бурханы ажил хүний оролт дээр төвлөрөөгүй гэж үү? Та нар Бурханы ажлыг хүний оролттой нэгдүүлж, хүн ба Бурханы хооронд сайн харилцааг бий болгож, өөрийн биелүүлэх учиртай үүргээ чадлынхаа хэрээр сайн хийнэ гэж Би итгэж байна. Ийм байдлаар, Бурханы ажил хожим дуусч, Түүний алдар цуутайгаар төгсөх болно!
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (10)”-аас
Тайлбар:
1. “Амьдралын төөргийг хүлээн зөвшөөрсөн” гэдэг нь хүмүүс дүрэм журамтай зууралддаг ба хууль зөрчсөн юу ч хийдэггүй гэдгийг илтгэдэг.
2. “Шаргуу зууралддаг” гэдгийг тохуурхан ашигласан. Энэ хэллэг нь, хүмүүс бол зөрүүд агаад үг авдаггүй, хоцрогдсон зүйлстэй зууралдаж, тэдгээрийг тавьж явуулах хүсэлгүй байдаг гэдгийг илтгэдэг.
3. “Бэлтгэн” гэдгийг тохуурхан хэлсэн.
4. “Хэвийн бус байдал” гэдэг нь хүмүүсийн оролт гажуудсан бөгөөд тэдний туршлага өрөөсгөл гэдгийг илтгэдэг.
5. “Мухар гудамж” гэдэг нь хүмүүс Бурханы хүсэлтэй үл тохирох замаар алхаж байгааг илтгэдэг.
6. “Өнгөрсөн үеийн хандлагаа өөрчлөх” гэдэг нь Бурханыг мэдэнгүүтээ хүмүүсийн Бурханы талаарх үзэл, бодол санаа хэрхэн өөрчлөгддөгтэй хамаатай.
7. “Амар тайван амарч” гэдэг нь хүмүүс Бурханы ажлын талаар анхаардаггүй бөгөөд үүнийг чухал гэж үздэггүй гэдгийг илтгэдэг.
8. “Ойр дотно” гэдгийг тохуурхан ашигласан.
9. “Эвтэй” гэдгийг тохуурхан ашигласан.
10. “Хоёрдмол санаатай” гэдэг нь хүмүүст Бурханы ажлын талаар тодорхой мэдлэг ухаан байдаггүй гэдгийг илтгэдэг.
11. “Дэмий ярих” гэдэг нь Бурханы ажлыг судлах үеийн хүмүүсийн муухай нүүр царайг хэлсэн зүйрлэл юм.
12. “Үгийг хэтэрхий их задлан шинжлэх” гэдэг нь үгэн дээр дэмий маргадаг мөртлөө үнэнийг эрж хайдаггүй эсвэл Ариун Сүнсний ажлыг мэддэггүй төөрөгдөлд байгаа мэргэжилтнүүдийг дооглоход хэрэглэгдсэн.
13. “Энэ нь шийтгэгдэлгүйгээр эрх дураараа үлдэх” гэдэг нь диавол зэрлэг догшноор, галзуурсан мэт явдаг гэдгийг илтгэдэг.
14. “Бүрэн дүүрэн эмх замбараагүй” гэдэг нь диаволын догшин хэрцгий зан авир хүмүүст хэр тэвчишгүй байдагтай холбоотой.
15. “Цөхөж ядсан” гэдэг нь диаволын хааны муухай царайтай хамаатай.
16. “Найдвар муутай бооцоо” нь диаволын дотуур тамиртай, муу ёрын заль мэхний зүйрлэл юм. Үүнийг тохуурхан хэрэглэсэн.
17. “Залгиж дуусгах” гэдэг нь диаволын хааны догшин хэрцгий зан авиртай холбоотой ба энэ нь хүмүүсийг бүхэлд нь цөлмөдөг.
18. “Дэлхий дээрх тогтворгүй байдал” гэдэг нь хэрвээ хэн нэгэн баян агаад хүч чадалтай бол хүмүүс тэдэнд ая тал засдаг бөгөөд хэрвээ хэн нэгэн мөнгөгүй агаад хүч чадалгүй бол хүмүүс тэднийг үл тоодог гэдгийг илтгэдэг. Энэ хэллэг нь дэлхий ертөнцийн шударга бус байдалтай хамаатай.
19. “Эмх замбараагүй байдал өдөөх” гэдэг нь чөтгөр шиг хүмүүс хэрхэн хяналтаас гарч, Бурханы ажилд саад хийн, эсэргүүцэж байдагтай хамаатай.
20. “Шүдэлсэн халим” гэдэг нь тохуурхан хэрэглэгдсэн. Энэ нь ялаанууд маш жижиг учраас гахай, нохойнууд тэдэнд шүдэлсэн халим мэт том харагддаг гэдгийг хэлсэн зүйрлэл юм.
21. “Бүх хорон муугийн толгойлогч” гэдэгт хөгшин диаволыг хамаатуулж байна. Энэ хэллэг нь дээд зэргийн дургүйцлийг илэрхийлдэг.
22. “Ул үндэсгүй ял зэмлэл тулгах” гэж диаволын хүмүүсийг хохироодог арга барилыг хэлж байна.
23. “Асар их хамгаалагдсан” гэдэг нь хүмүүсийг зовоон шаналгадаг диаволын арга нь тун догшин хэрцгий байдаг ба хүмүүсийг хөдөлж чадахаа больтол нь асар их хянадаг гэдгийг илтгэдэг.
24. “Ивээгдсэн” гэдэг нь үхээнц харагддаг бөгөөд өөрийн ухамсаргүй хүмүүсийг тохуурхахын тулд хэрэглэгдсэн.
25. “Гамшгаас гамшгийг туулдаг” гэдэг нь хүмүүс агуу улаан луугийн газар нутаг дээр төрсөн бөгөөд тэд толгой өндийн цэх явах чадваргүй гэдгийг илтгэдэг.
26. “Элит дээд зэрэглэл” гэдэг нь Бурханыг гал дөлтэйгээр нэхэн хөөдөг хүмүүсийг тохуурхан хэрэглэгдсэн.
27. “Бусниулалт” гэдэг нь хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг ил гаргахын тулд хэрэглэгдсэн.
28. “Ширүүн хөмсөг болон чичилсэн мянган хурууны хүйтэн хөндий үл ойшоосон байдалтай тулгарсан ч толгой мэхийн, хүмүүст үхэр мал шиг үйлчилсэн,” гэдэг нь анх нэг өгүүлбэр байсан боловч аливааг илүү тодорхой болгохын тулд энд хоёр хуваасан. Эхний өгүүлбэр нь хүний үйлдэлтэй хамаатай, харин хоёр дахь нь Бурханы туулсан зовлонг болон Бурхан бол даруу агаад нуугдмал гэдгийг илтгэдэг.
29. “Ялгаварлал” гэдэг нь хүмүүсийн дуулгаваргүй зан авиртай хамаатай.
30. “Туйлын эрх мэдлийг авах” гэдэг нь хүмүүсийн дуулгаваргүй зан авиртай хамаатай. Тэд өөрсдийгөө өндөрт өргөж, бусдыг тушиж, тэднийг дагаж, тэдний төлөө зовоход бусдыг хүргэдэг. Тэд бол Бурханд дайсагнасан хүч юм.
31. “Утсан хүүхэлдэй” гэдэг нь Бурханыг мэддэггүй хүмүүсийг дооглохын тулд хэрэглэгдсэн.
32. “Өсөн нэмэгдэх” гэдэг нь хүмүүсийн дорд зан авирыг тодотгохын тулд хэрэглэгдсэн.
33. “Аливааг ялган салгаж чаддаггүй” гэдэг нь хүмүүс Бурханы хүслийг ямар нэгэн сатаны зүйл болгон мушгихийг илтгэдэг бөгөөд хүмүүсийн Бурханыг голдог зан авирыг хамаатуулсан.
34. “Дээрэмчин” гэдэг нь хүмүүс мэдрэмжгүй агаад мэдлэг ухаанаар дутмаг байдаг гэдгийг илтгэхийн тулд хэрэглэгдсэн.
35. “Хаягдал шавхруу” гэдэг нь хүмүүсийн Бурханыг дарладаг зан авирыг илтгэхэд хэрэглэгддэг.
36. “Үр удам” гэдэг нь тохуурхан хэрэглэгдсэн.
37. “Уурлан” гэдэг нь галзууртлаа уурлаж, хилэгнэдэг хүний муухай нүүр царайтай хамаатай.
38. “Эргэлзээгүйгээр” гэдэг нь хүмүүс бодлогогүй бөгөөд Бурханыг гэсэн өчүүхэн төдий ч хүндлэлгүй байдагтай хамаатай.
39. “Амьдаар нь баривчилж” гэдэг нь хүний хэрцгий догшин, жигшмээр зан авиртай хамаатай. Хүн увайгүй, Бурханыг өчүүхэн төдий ч уучилдаггүй бөгөөд Түүнд утгагүй шаардлага тавьдаг.
No comments:
Post a Comment