МАХАН БИЕТЭЙ ХЭН Ч УУР ХИЛЭНГИЙН ӨДРӨӨС ЗУГТАЖ ЧАДАХГҮЙ
Өнөөдөр Би өөрсдийн чинь оршин тогтнолын төлөө, мөн Өөрийнхөө ажлыг төвөггүй явуулахын төлөө, бүхий л орчлон ертөнц даяарх Миний нээлтийн ажил илүү зохистой, төгс байдлаар явагдахын төлөө; бүх улс, үндэстний хүмүүст Миний үг, эрх мэдэл, сүр жавхлан болоод шүүлтийг илчлэхийн төлөө та нарт сануулж байна. Та нарын дунд Миний хийдэг ажил бол бүхий л орчлон ертөнц даяар хийх Миний ажлын эхлэл билээ. Одоо аль хэдийн эцсийн өдрүүд болсон ч, “эцсийн өдрүүд” гэдэг нь эрин үеийн л нэр юм гэдгийг мэдэж ав: энэ нь сүүлчийн хэдхэн жил, сарыг бус, харин яг л Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе шиг эрин үеийг хэлдэг бөгөөд бүхий л эрин үеийг илтгэдэг. Гэсэн ч эцсийн өдрүүд нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеэс нэлээд ялгаатай. Эцсийн өдрүүдийн ажил нь Израильд биш, Харь үндэстнүүдийн дунд явагддаг; энэ нь Израилийн гаднах бүх үндэстэн, овгийн хүмүүсийг Миний сэнтийн өмнө байлдан дагуулах явдал юм, ингэснээр орчлон ертөнц даяарх Миний алдар суу бүхий л сансар огторгуйг дүүргэж чадна. Ингэснээр Би илүү агуу алдрыг олж авч, ингэснээр газар дээрх бүх бүтээл Миний алдрыг үндэстэн бүрд, үеийн үед үүрд дамжуулан, тэнгэр газар дахь бүх бүтээл газар дэлхий дээр олж авсан бүх алдрыг минь харж чадна. Эцсийн өдрүүдэд хийгддэг ажил бол байлдан дагуулах ажил юм. Энэ нь газар дээрх бүх хүний амьдралын удирдамж биш, харин газар дээрх хүн төрөлхтний барагдашгүй, олон мянган жилийн урт удаан зовлонт амьдралын төгсгөл билээ. Үүний үр дүнд, эцсийн өдрүүдийн ажил нь Израиль дахь хэдэн мянган жилийн ажилтай ч тэр, дараа нь Бурхан хоёр дахь удаа бие махбодтой болох хүртэл хоёр мянган жил үргэлжилсэн Иудей дахь хэдэн жилийн ажилтай ч тэр адил байж чаддаггүй. Эцсийн өдрүүдийн хүмүүс зүгээр л эцсийн өдрүүдэд махбодод эргэн ирсэн Золин Аврагчтай учирч, Бурханы биечилсэн үг, ажлыг хүлээн авдаг. Эцсийн өдрүүд дуусах хүртэл хоёр мянган жил болохгүй; энэ нь Есүс Иудейд Нигүүлслийн эрин үеийн ажлыг явуулсан үеийнх шиг богинохон байх болно. Учир нь эцсийн өдрүүд бол бүхий л эрин үеийн төгсгөл юм. Эдгээр нь Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний биелэлт болон төгсгөл бөгөөд хүн төрөлхтний зовлонт амьдралын аяныг дуусгадаг. Эдгээр нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачдаггүй, мөн хүн төрөлхтний амьдрал үргэлжлэхийг ч зөвшөөрдөггүй. Тэр нь Миний удирдлагын төлөвлөгөөнд, эсвэл хүний оршин тогтнолд ямар ч ач холбогдол агуулахгүй. Хүн төрөлхтөн энэ маягаараа үргэлжлүүлсээр байсан бол эрт орой хэзээ нэгэн цагт диаволд бүхлээрээ залгиулж, Надад харьяалагддаг тэр сүнснүүд эцсийн эцэст түүний гарт дуусах байсан. Миний ажил зургаан мянган жил л үргэлжилдэг бөгөөд бүх хүн төрөлхтнийг хянах муу ёрын нэгний хяналт ч бас зургаан мянган жилээс хэтрэхгүй гэдгийг Би амласан. Ингээд цаг дууслаа. Би үргэлжлүүлэх ч үгүй, цаашид хойшлуулах ч үгүй: Эцсийн өдрүүдэд Би Сатаныг ялах болно, Би Өөрийн бүх алдрыг эргүүлэн авч, газар дээр Надад харьяалагддаг бүх сүнсийг буцаан авах болно, ингэснээр эдгээр зовлонд нэрвэгдсэн сүнс зовлонгийн далайгаас зугтаж, газар дээрх Миний бүхий л ажил ийнхүү дуусгавар болох юм. Энэ өдрөөс хойш Би дахин хэзээ ч газар дээр махбод болохгүй, Миний бүхнийг хянагч Сүнс дахин хэзээ ч газар дээр ажиллахгүй. Газар дээр Би нэг л зүйлийг хийх болно: Би газар дээрх итгэмжит хот минь болох ариун хүн төрөлхтнийг дахин бүтээнэ. Гэхдээ Би бүхий л дэлхийг устгахгүй, мөн бүх хүн төрөлхтнийг сөнөөхгүй гэдгийг мэдэгтүн. Би үлдсэн тэр гуравны нэгийг нь—Намайг хайрладаг, Надаар бүрэн байлдан дагуулагдсан гуравны нэгийг нь авч үлдэж, хуулийн доорх Израильчуудын адилаар газар дээр энэ гуравны нэгийг үржиж, өсөн олшроход хүргэж, элбэг дэлбэг хонь мал болон газрын бүх эд баялгаар тэднийг тэтгэх болно. Энэ хүн төрөлхтөн Надтай хамт үүрд үлдэх боловч энэ нь өнөөдрийн хөөрхийлөлтэй бузар хүн төрөлхтөн биш, харин Миний олж авсан бүх хүнээс бүрдсэн хүн төрөлхтөн юм. Ийм хүн төрөлхтнийг Сатан сүйтгэж, үймүүлж, бүслэн авахгүй ба энэ нь Сатаныг ялснаас минь хойш газар дээр оршин тогтнох цорын ганц хүн төрөлхтөн байх болно. Энэ нь өнөөдөр Миний байлдан дагуулсан, Миний амлалтыг хүртсэн хүн төрөлхтөн юм. Иймээс, эцсийн өдрүүдэд байлдан дагуулагдсан хүн төрөлхтөн бол мөн өршөөгдөн уучлагдаж, Миний мөнхийн ерөөлийг хүртэх хүн төрөлхтөн юм. Энэ нь Сатаныг ялан дийлсний минь цорын ганц нотолгоо, Сатантай хийсэн тулааны минь цорын ганц олз омог байх болно. Дайны эдгээр олз омгийг Би Сатаны эзэмшлээс аварсан бөгөөд Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний цорын ганц биелэл, үр жимс юм. Тэд үндэстэн, шашин шүтлэг бүрээс болон орчлон ертөнц даяарх газар нутаг, улс орон бүрээс гаралтай. Тэд өөр өөр яс үндэс, хэл, зан заншил, арьсны өнгөтэй ба бөмбөрцгийн бүх үндэстэн, урсгал даяар, тэр бүү хэл дэлхийн өнцөг булан бүрд тархсан байдаг. Эцэст нь тэд бүрэн төгс хүн төрөлхтөн буюу Сатаны хүчинд авташгүй хүмүүсийн цуглааныг бүрдүүлэхийн тулд нэгдэх болно. Хүн төрөлхтний дундах, Миний аварч, байлдан дагуулаагүй хүмүүс далайн гүнд чимээ аниргүй живж, Миний бүхнийг залгигч галд мөнхөд шатаагдана. Би Египетийн ууган хөвгүүд болон ууган төлийг устгаж, хурганы мах идэж, хурганы цус ууж, хаалганыхаа тотгонд хурганы цусаар тэмдэг тавьсан Израильчуудыг л үлдээж байсныхаа адилаар хуучин, туйлын бузар энэ хүн төрөлхтнийг устгана. Миний байлдан дагуулсан хүмүүс болон Миний гэр бүлийнхэн ч бас Хурга Миний махыг идэж, Хурга Миний цусыг уудаг, Надаар золин аврагдсан, Намайг шүтэн мөргөдөг хүмүүс биш гэж үү? Ийм хүмүүсийг дандаа Миний алдар дагалддаггүй гэж үү? Хурга Миний махгүй хүмүүс аль хэдийн далайн гүнд живээгүй гэж үү? Өнөөдөр та нар Намайг эсэргүүцдэг ба өнөөдөр Миний үг Израилийн хөвгүүд, ач гуч нарт хэлсэн Еховагийн үгтэй яг адилхан. Гэсэн ч та нарын зүрх сэтгэлийн гүн дэх хөшүүн байдал Миний уур хилэнг хуримтлуулж, махан биед чинь илүү их зовлонг, нүгэлд чинь илүү их шүүлтийг, шударга бус байдалд чинь илүү их уур хилэнг авчирч байна. Өнөөдөр та нар Надад ингэж хандаж байхад, Миний уур хилэнгийн өдрөөс хэн зугтаж чадах юм бэ? Хэний шударга бус байдал гэсгээлтийн харцнаас минь зайлж чадах юм бэ? Төгс Хүчит Миний гараас хэний нүгэл мултарч чадах юм бэ? Төгс Хүчит Миний шүүлтийг хэний эсэргүүцэл хүртэж чадах вэ? Ехова Би Харь үндэстний үр удам болох та нартай ийнхүү ярьж, та нарт хэлдэг Миний үг Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үеийн бүх айлдварыг даван гардаг, гэхдээ та нар Египетийн бүх хүнээс илүү хатуу юм. Намайг тайвнаар ажлаа хийх зуур та нар Миний уур хилэнг хураадаггүй гэж үү? Төгс Хүчит Миний өдрөөс та нар хэрхэн эсэн мэнд зугтаж чадах билээ?
Би та нарын дунд ийм маягаар ажиллаж, үг хэлсэн, Би маш их эрч хүч, хүчин чармайлт зарцуулсан, гэвч Миний ний нуугүй хэлдэг зүйлийг та нар ер нь хэзээ сонсож байсан юм бэ? Та нар Төгс Хүчит Надад хаана мэхийн ёсолж байсан бэ? Та нар Надад яагаад ингэж ханддаг юм бэ? Яагаад та нарын хэлдэг, хийдэг бүхэн Миний уурыг хүргэдэг юм бэ? Яагаад та нарын зүрх сэтгэл ийм хатуу юм бэ? Би ер нь та нарыг цохин унагаж байсан уу? Яагаад та нар Намайг уй гашуу, түгшүүртэй болгохоос өөрийг хийдэггүй юм бэ? Та нар, Ехова Миний уур хилэн өөрсөд дээр чинь буух өдрийг хүлээгээ юу? Дуулгаваргүй байдлаас чинь болж уураа илгээхийг минь та нар хүлээж байна уу? Миний хийдэг бүхэн та нарын төлөө биш гэж үү? Гэтэл та нар Ехова Надад үргэлж ингэж хандаж ирсэн: тахилыг минь хулгайлж, чонын үүрэн дэх бэлтрэг, зулзагануудыг тэжээхийн тулд Миний тахилын ширээн дээрх өргөлийг гэртээ аваачдаг; хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэж, ууртай харц, сэлэм жадтайгаар бие биетэйгээ нүүр тулж, баас шиг бохир заваан болох гэж Төгс Хүчит Миний үгийг жорлон руу хаядаг. Та нарын шударга үнэнч байдал хаана байна? Та нарын хүн чанар зэрлэг догшин байдал болжээ! Та нарын зүрх сэтгэл аль эрт чулуу болон хувирчээ. Миний уур хилэнгийн өдөр ирэх үе бол Төгс Хүчит Миний эсрэг өнөөдөр үйлдсэн муу муухайг чинь шүүх үе байх болно гэдгийг та нар мэдэхгүй байна уу? Намайг ингэж хууран, Миний үгийг шавар шавхайд хаяж, сонсохгүй байснаар—Миний ардуур ингэж авирласнаар Миний хилэнт харцнаас зайлсхийж чадна гэж та нар бодож байна уу? Миний тахилыг хулгайлж, Миний эд хөрөнгөд санаархахдаа та нар Ехова Миний нүдэнд аль хэдийн харагдсан гэдгээ мэдэхгүй байна уу? Миний тахилыг хулгайлах үедээ тахил өргөдөг тахилын ширээний өмнө байсан гэдгээ та нар мэдэхгүй байна уу? Намайг ийм маягаар хуурч чадахуйц ухаалаг гэдэгтээ та нар яаж итгэж чадав аа? Миний уур хилэн та нарын жигшүүрт нүглийг яаж зүгээр орхиж чадах юм бэ? Миний догшин уур омог та нарын муу үйлийг яаж зүгээр өнгөрөөж чадах юм бэ? Өнөөдөр үйлдсэн муу муухай чинь та нарт гарах гарц нээж өгөхгүй, харин маргаашийн гэсгээлтийг чинь хуримтлуулдаг; энэ нь Төгс Хүчит Миний та нарт чиглэсэн гэсгээлтийг өдөөдөг. Та нарын муу үг, үйл Миний гэсгээлтээс зайлж яаж чадах юм бэ? Залбирал чинь яаж Миний чихэнд хүрч чадах юм бэ? Та нарын шударга бус байдалд Би гарах гарц нээж өгч яаж чадах юм бэ? Намайг үл тоомсорлосон муу үйлийг чинь Би яаж зүгээр өнгөрөөж чадах юм бэ? Могойнх шиг хорт хэлийг чинь Би яаж таслахгүй байж чадах вэ? Шударга байдлынхаа төлөө та нар Над дээр ирдэггүй, харин шударга бус байдлынхаа үр дүнд уур хилэнг минь хуримтлуулдаг. Би та нарыг яаж уучилж чадах юм бэ? Төгс Хүчит Миний нүдэнд үг, үйлдэл чинь бохир заваан байна. Төгс Хүчит Миний нүд та нарын шударга бус байдлыг өршөөлгүй гэсгээлт болгон хардаг. Миний зөвт гэсгээлт, шүүлт та нарыг орхиж яахин чадах билээ? Та нар Намайг уйтгар гунигтай, уур хилэнтэй болгож, Надад ингэж ханддаг юм хойно Ехова Би та нарыг гэсгээж, хараах өдрөөсөө холдуулж, гараасаа та нарыг мултруулж яаж чадах билээ? Бүх муу үг, яриа чинь аль хэдийн Миний чихэнд хүрснийг та нар мэдэхгүй гэж үү? Та нарын шударга бус байдал аль хэдийн Миний зөвт байдлын ариун өмсгөлийг буртагласныг мэдэхгүй гэж үү? Дуулгаваргүй байдал чинь аль эрт дүрсхийх уурыг минь хүргэсэн гэдгийг мэдэхгүй гэж үү? Аль хэдийнээс та нар Намайг хилэгнүүлж, тэвчээрийг минь барснаа мэдэхгүй гэж үү? Та нар Миний махбодыг аль хэдийн навтас болтол нь сүйдэлснээ мэдэхгүй гэж үү? Би өнөөг хүртэл тэвчсэн, цаашид та нарыг тэвчиж чадахгүй учраас уур хилэнгээ гаргана. Та нарын муу үйл аль хэдийн нүдэнд минь өртөж, Миний хашхираан аль хэдийн Эцэгийн минь чихэнд хүрсэн гэдгийг та нар мэдэхгүй байна уу? Надад ингэж хандахыг чинь Тэр яаж зөвшөөрч чадах юм бэ? Та нарын дотор Миний хийдэг аливаа ажил та нарын төлөө биш гэж үү? Гэтэл та нараас хэн чинь Ехова Миний ажилд сэтгэлээ илүү их өгөх болсон бэ? Би сул дорой учраас, мөн зовлон зүдүүр туулсан учраас Эцэгийнхээ хүсэлд үнэнч бус байж болох уу? Та нар Миний зүрх сэтгэлийг ойлгохгүй байна уу? Би та нартай Ехова шиг ярьж байна; Би та нарын төлөө өчнөөн ихийг зориулаагүй гэж үү? Эцэгийнхээ ажлын төлөө энэ бүх зовлонг туулахад Би бэлэн байгаа хэдий ч, зовлонгийнхоо дүнд Би өөрсдөд чинь авчрах гэсгээлтээс та нар яаж чөлөөлөгдөж чадах юм бэ? Та нар Надаас маш ихийг эдлээгүй гэж үү? Өнөөдөр, Миний Эцэг та нарт Намайг хайрласан; та нар Миний элбэг дэлбэг үгнээс хамаагүй ихийг эдэлсэн гэдгээ мэдэхгүй байна уу? Миний амь, та нарын амиар болон эдэлдэг зүйлсээр чинь солигдсон гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Миний Эцэг Сатантай тулалдахын тулд Миний амийг ашиглаж, та нарыг зуу дахин ихийг хүлээн авахад хүргэж, та нарт маш олон уруу таталтаас зайлсхийх боломж олгосныг мэдэхгүй юу? Миний ажлаар л дамжуулан олон уруу таталт, олон ширүүн гэсгээлтээс чөлөөлөгдсөн гэдгээ та нар мэдэх үү? Надаас болж л Миний Эцэг та нарт өнөөг хүртэл баясан цэнгэх боломж олгодгийг мэдэх үү? Та нарын зүрх сэтгэл эвэршчихсэн юм шиг өнөөдөр хатуу хэвээр үлдэж яаж чадна вэ? Намайг газар дэлхийгээс явсны дараа болох уур хилэнгийн өдрөөс Та нарын өнөөдөр үйлдэж буй муу муухай яаж мултрах юм бэ? Ийм хатуу зүрх сэтгэлтэй хүмүүст Би яаж Еховагийн уур омгоос зугтахыг зөвшөөрөх юм бэ?
Өнгөрснийг бодоод үз: Хэзээ та нар луу чиглэсэн харц минь ууртай, дуу хоолой минь ширүүн байсан юм бэ? Би хэзээ өчүүхэн зүйлээс болж та нартай маргалдаж байсан бэ? Би хэзээ та нарыг үндэслэлгүйгээр зэмлэж байсан бэ? Би хэзээ та нарыг нүүрэн дээр чинь зэмлэсэн бэ? Би ажлынхаа төлөө л, та нарыг уруу таталт болгоноос хамгаалахыг Эцэгээсээ гуйдаг биш үү? Яагаад та нар Надад ингэж ханддаг юм бэ? Та нарын махан биеийг цохиж унагахад эрх мэдлээ Би ер нь ашигласан гэж үү? Та нар яагаад Миний ачийг ингэж хариулдаг юм бэ? Надад яах гэж байгаа нь мэдэгдэхгүй байсныхаа дараа та нар халуун ч биш, хүйтэн ч биш байдаг, тэгснээ Намайг хуурч, Надаас аливааг нуудаг ба та нарын ам шударга бусын шүлсээр дүүрэн байдаг. Та нарын хэл Миний Сүнсийг хуурч чадна гэж та нар бодож байна уу? Хэл чинь Миний уур хилэнгээс зугтаж чадна гэж бодоо юу? Хэл чинь Ехова Миний үйл хэргийг хүссэнээрээ шүүмжилж болно гэж бодоо юу? Би хүнээр шүүгддэг Бурхан гэж үү? Өчүүхэн өт хорхой Намайг ингэж доромжлохыг Би зөвшөөрч чадна гэж үү? Ийм дуулгаваргүй хөвгүүдийг Би мөнхийн ерөөлдөө оруулж яаж чадах вэ? Та нарын үг, үйлдэл аль хэдийн илчлэгдэж, та нарыг ялласан. Би тэнгэрийг дэлгэж, бүх зүйлийг бүтээхдээ ямар ч бүтээлд дураараа оролцохыг зөвшөөрөөгүй, Миний ажлыг, Миний удирдлагыг хүссэнээрээ тасалдуулахыг ямар ч зүйлд бүр ч зөвшөөрөөгүй. Би хэнийг ч, юуг ч тэвчээгүй; Надад хүнлэг бус, харгис байдаг тэднийг Би яаж өршөөж чадах юм бэ? Миний үгийн эсрэг тэрсэлдэг тэр хүмүүсийг Би яаж уучилж чадах юм бэ? Өөрт минь дуулгаваргүй байдаг хүмүүсийг Би яаж өршөөж чадах юм бэ? Хүний хувь заяа Төгс Хүчит Миний гарт байдаггүй гэж үү? Би чиний шударга бус байдал болоод дуулгаваргүй байдлыг хэрхэн ариун гэж үзэж чадах юм бэ? Нүгэл чинь Миний ариун байдлыг яаж бузарлаж чадах юм бэ? Би шударга бус хүмүүсийн хир буртгаар бузарлагдахгүй, шударга бус хүмүүсийн өргөлийг ч гэсэн таалахгүй. Хэрвээ чи Ехова Надад үнэнч байсан бол Миний тахилын ширээн дээрх тахилуудыг өөртөө авч чадах байсан уу? Чи Миний ариун нэрийг доромжлохын тулд хорт хэлээ ашиглаж чадах байсан уу? Ийм байдлаар чи Миний үгийн эсрэг тэрсэлж чадах байсан уу? Миний алдар суу, ариун нэрд чи муу ёрын нэгэн болох Сатанд үйлчлэх хэрэгсэл мэтээр хандаж чадах байсан уу? Ариун хүмүүсийг эдлэг гэж Миний амь өгөгдсөн. Амиар минь хүссэнээрээ тоглож, өөр хоорондох зөрчилдөөнийхөө хэрэгсэл болгон ашиглахыг чинь Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Та нар сайн сайхан байдалд болон Надад хандах хандлагадаа яаж ийм дутуу дулимаг, цэвдэг сэтгэлтэй байж чадав аа? Эдгээр амийн үгэнд Би муу үйлийг чинь аль хэдийн бичсэн гэдгийг та нар мэдэхгүй юу? Египетийг гэсгээх үеийн минь уур хилэнгийн өдрөөс та нар яаж зугтаж чадах юм бэ? Та нар ийм маягаар ахин дахин Намайг эсэргүүцэж, Надад тэрслэхийг Би яаж зөвшөөрч чадах юм бэ? Би та нарт илэн далангүй хэлье, цаг нь ирэхэд та нарын гэсгээлт Египетийнхээс илүү тэсвэрлэшгүй байх болно! Та нар Миний уур хилэнгийн өдрөөс яаж зугтаж чадах вэ? Би үнэнээр та нарт хэлье: Миний тэвчээр та нарын муу үйлийн төлөө бэлтгэгдсэн ба тэр өдрийн гэсгээлтийн чинь төлөө оршин тогтнодог. Намайг тэсвэр алдвал, уур хилэнт шүүлтийг амсах хүмүүс нь та нар биш үү? Бүх зүйл Төгс Хүчит Миний гарт байдаг биш гэж үү? Тэнгэрийн дор та нар Надад ингэж дуулгаваргүй байхыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ? Ирнэ гэгдэж байсан атлаа хэзээ ч ирээгүй Мессиатай уулзсан учраас та нарын амьдрал маш хэцүү байх болно. Та нар Түүний дайсан биш үү? Есүс та нартай анд нөхөр байсан, гэвч та нар Мессиагийн дайсан юм. Та нар Есүстэй анд нөхөр ч гэсэн, ёрын муу үйл чинь жигшүүрт хүмүүсийн савыг дүүргэсэн гэдгийг мэдэх үү? Та нар Еховатай маш ойр дотно байдаг боловч ёрын муу үг чинь Еховагийн чихэнд хүрч, уур хилэнг нь бадраасан гэдгийг мэдэхгүй гэж үү? Тэр чамтай яаж ойр дотно байж, муу үйлээр дүүрэн савыг чинь яаж шатаахгүй байж чадах юм бэ? Тэр яаж чиний дайсан биш байх юм бэ?
No comments:
Post a Comment