ӨНӨӨГ ХҮРТЭЛ БҮХ ХҮН ТӨРӨЛХТӨН ХЭРХЭН ХӨГЖСӨНИЙГ ЧИ МЭДЭХ ЁСТОЙ
6,000 гаруй жилийн ажил бүхэлдээ цаг хугацааны явцад аажмаар өөрчлөгдөж иржээ. Энэ ажлын өөрчлөлт нь бүх дэлхийн нөхцөл байдлын дагуу болсон. Бурханы удирдлагын төлөвлөгөө нь бүх хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагаас хамаарч зөвхөн аажмаар хувирч өөрчлөгдөж ирсэн ба үүнийг бүтээлийн эхэн үед урьдаас төлөвлөөгүй. Дэлхий бүтээгдэхээс өмнө эсвэл түүнийг бүтээгдсэний ердөө дараа энэхүү ажлын эхний үе шат нь хуулийн үе шат, ажлын хоёр дахь үе шат нь нигүүлслийн үе шат; эсвэл ажлын гурав дахь үе шат нь байлдан дагуулалт байна гэж Ехова огт төлөвлөөгүй байсан ба түүнчлэн Тэр эхлээд бүлэг хүмүүсийн дунд тухайлбал Моабын удам угсааны зарим хүмүүсийн дунд ажиллана, тэгээд үүнээс бүх орчлон ертөнцийг байлдан дагуулна гэх мэтчилэн төлөвлөөгүй. Дэлхийг бүтээснийхээ дараа Тэр эдгээр үгсийг хэлээгүй; Лотын өмнөх үед байтугай Моабын дараа ч Тэр эдгээр үгийг хэлээгүй. Түүний бүх ажил аяндаа хийгдсэн. Яг ингэж л Түүний бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө хөгжсөн; ертөнцийг бүтээхээсээ өмнө Хүн Төрөлхтний Хөгжлийн Хураангуй Хүснэгт гэх мэтийн төлөвлөгөөг Тэр хэзээ ч зохиогоогүй. Бурханы ажилд Тэр Өөрийгөө юу болохыг шууд илэрхийлдэг; Тэр төлөвлөгөө зохиохын тулд Өөрийн тархийг зовоодоггүй. Мэдээж, олон эш үзүүлэгчид олон зөгнөл хэлсэн, гэхдээ Бурханы ажил нь үргэлж нарийн нягт төлөвлөгөө зохиох явдал байсаар ирсэн гэж хэлж болохгүй юм; Бурханы бодит ажлын дагуу зөгнөлүүд нь хийгддэг. Түүний бүх ажил бол хамгийн бодит ажил юм. Тэрээр цаг хугацааны хөгжилтэй уялдан Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг ба аливаа зүйлсийн өөрчлөлтүүдийн дагуу Өөрийн хамгийн бодит ажлаа хэрэгжүүлдэг. Түүний хувьд, ажлаа хэрэгжүүлэх нь өвчтэй хүнд эм бичиж өгөхтэй адил; Тэр Өөрийн ажлыг хийх зуураа ажигладаг; Өөрийн ажиглалтынхаа дагуу Тэр ажилладаг. Өөрийн ажлын үе шат болгонд Тэрээр Өөрийн мэргэн ухаанаа илэрхийлэх, Өөрийн арвин ур чадвараа илэрхийлэх чадвартай; Тэрээр тухайн эрин үеийн ажлын дагуу Өөрийн асар их мэргэн ухаан, асар их эрх мэдлээ илчилдэг ба эдгээр эрин үеүдийн турш Түүгээр буцаан авчруулсан ямар ч хүмүүст Өөрийн бүхий л зан чанарыг харах боломжийг олгодог. Тэр хүмүүсийн хэрэгцээг хангаж, эрин үе болгонд хийгдэх ёстой ажлын дагуу Өөрийн хийх ёстой ажлаа биелүүлдэг; Сатан тэднийг завхруулж чадахааргүй түвшний дагуу Тэр хүмүүсийн хэрэгцээг хангадаг. Ехова анх Адам, Еваг бүтээх үедээ газар дээр Бурханыг харуулах боломжийг тэдэнд олгож, бүтээлийн дунд Бурханы гэрчүүдтэй байхын төлөө байсан, гэвч Ева могойд уруу татагдсаныхаа дараа нүгэл үйлдсэн; Адам ч гэсэн адилхан зүйл хийсэн ба тэд цэцэрлэгт сайн, мууг таньж мэдэх модны жимсийг хамтдаа идсэн. Тиймээс, Ехова тэдний дунд нэмэлт ажил гүйцэтгэх хэрэгтэй болсон. Тэр тэдний нүцгэн байдлыг болоод амьтны арьсаар хийсэн хувцсаар биеэ халхалсныг харсан. Үүний дараа, Тэр Адамд, “Чи эхнэрийнхээ үгийг сонсож, Бүү ид гэж Миний чамд тушаасан модноос идсэн учир чамаас болж газар хараагдлаа... Чи газар шороондоо буцталаа... Учир нь чамайг газар шорооноос авсан. Чи тоос шороо тул тоос шороондоо буцна” гэжээ. Тэр эмэгтэйд хандан, “Жирэмсний чинь зовлон зүдгүүрийг Би улам ихэсгэнэ. Өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Эр нөхрөө чи эрмэлзэнэ, эр чинь чамайг захирна” гэв. Тэр үеэс эхлээд Тэр тэднийг Едений Цэцэрлэгээс хөөж, орчин үеийн хүн одоо газар дээр амьдарч байгаатай адилаар цэцэрлэгийн гадаа амьдруулах болсон. Бурхан хүнийг бүр анх бүтээх үедээ, бүтээснийхээ дараа хүнийг могойгоор уруу татуулна гэж төлөвлөөгүй байсан учраас хүнийг болон могойг хараасан. Түүнд үнэндээ ийм төлөвлөгөө байгаагүй; энэ нь ердөө аливаа зүйлсийн хөгжил байсан ба Түүний бүтээл нь Түүнд шинэ ажил өгсөн юм. Ехова газар дээр Адам, Евагийн дунд энэ ажлаа гүйцэтгэсний дараа хүн төрөлхтөн хэдэн мянган жилийн туршид үргэлжлэн хөгжиж, “Ехова, дэлхий дээрх хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу муухай болсныг хараад, Өөрөө хүнийг газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. … Гэвч Ноа Еховагийн мэлмийд тааллыг олжээ.” Энэ үед Еховад илүү их шинэ ажил гарч ирсэн, учир нь Түүний бүтээсэн хүн төрөлхтөн могойд уруу татагдсаныхаа дараа хэтэрхий нүгэлтэй болсон. Энэ нөхцөл байдлаас болж, Ехова тэдгээр хүмүүсийн дундаас Ноагийн гэр бүлийг сонгож, тэднийг өршөөсөн ба дэлхийг үерээр устгах Өөрийн ажлыг хэрэгжүүлсэн. Яг энэ өдрийг хүртэл хүн төрөлхтөн ийм байдлаар үргэлжлүүлэн хөгжиж, улам илүү ялзармал болсон ба хүн төрөлхтний хөгжил оргилдоо хүрэх үед энэ нь мөн хүн төрөлхтний төгсгөл байх юм. Дэлхийн яг эхлэлээс төгсгөл хүртэл, Түүний ажлын дотоод үнэн нь үргэлж ийм байсан. Энэ нь хүн өөрсдийн төрлөөрөө хэрхэн ангилагдахтай адилхан; хүн нэг бүр өөрсдийн хамаарах ангилалдаа эхнээсээ урьдчилан төлөвлөгдөнө гэж байхгүй, хүмүүс хөгжлийн үйл явцыг туулсныхаа дараа л аажмаар ангилалд хуваагддаг. Эцэстээ, бүхэлдээ аврагдаж чадахгүй хэн ч өөрийн өвөг дээдсүүддээ эргэн очих болно. Хүн төрөлхтөн доторх Бурханы нэг ч ажил дэлхий бүтээгдэх үед аль хэдийн бэлтгэгдсэн байдаггүй; харин энэ нь, хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг алхам алхмаар илүү бодитоор, үнэхээр хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгодог зүйлсийн хөгжил юм. Энэ нь Ехова Бурхан, эмэгтэй хүнийг уруу татуулахын тулд могойг бүтээгээгүйтэй яг адилхан. Энэ нь Түүний тодорхой төлөвлөгөө байгаагүй, эсвэл Түүний санаатайгаар урьдчилан төлөвлөсөн зүйл байгаагүй; энэ нь гэнэтийн зүйл байсан гэж хэлж болно. Ехова, Адам, Ева хоёрыг Едений Цэцэрлэгээс хөөсний дараа дахин хэзээ ч хүнийг бүтээхгүй гэж амласан учраас энэ нь ийм байгаа юм. Гэхдээ энэ суурин дээр л хүмүүс Бурханы мэргэн ухааныг нээж илрүүлсэн бөгөөд энэ нь Миний өмнө дурдсантай адилаар: “Миний мэргэн ухаан, Сатаны хуйвалдаан дээр үндэслэж хэрэглэгддэг.” Хүн төрөлхтөн хэчнээн ялзармал болсон эсвэл могой тэднийг хэрхэн уруу татсан нь хамаагүй, Еховад Өөрийнх нь мэргэн ухаан байсаар байсан; тиймээс, Тэр энэ дэлхийг бүтээснээсээ хойш шинэ ажил эрхэлсэн ба энэхүү ажлын нэг ч алхам хэзээ ч давтагдаж байгаагүй. Сатан хуйвалдаануудыг тасралтгүй явуулсан; хүн төрөлхтөн Сатанаар тасралтгүй завхруулагдсан ба Ехова Бурхан ч гэсэн Өөрийн ухаалаг ажлыг тасралтгүй явуулсан билээ. Тэр хэзээ ч бүтэлгүйтээгүй бөгөөд дэлхийн бүтээлээс эхлээд өнөөг хүртэл Тэр хэзээ ч Өөрийн ажлыг зогсоогоогүй. Хүн төрөлхтөн Сатанаар завхруулагдсаны дараа, хүн төрөлхтнийг завхруулдаг Өөрийн дайсныг ялахын тулд Тэр хүмүүсийн дунд тасралтгүй ажилласан. Энэхүү тулаан нь эхнээсээ эхлээд дэлхийн төгсгөл хүртэл үргэлжлэх болно. Энэ бүх ажлыг хийхдээ, Тэр Сатанаар завхруулагдсан хүн төрөлхтөнд Өөрийн агуу авралыг хүлээн авах боломж олгоод зогсохгүй мөн тэдэнд Түүний мэргэн ухаан, төгс хүч, эрх мэдлийг харах боломжийг олгосон ба эцэст нь хорон мууг шийтгэж, сайныг шагнаснаар—Тэр хүн төрөлхтөнд Өөрийн зөвт зан чанараа харуулах болно. Тэр яг энэ өдрийг хүртэл Сатантай тулалдсан ба хэзээ ч ялагдаагүй, учир нь Тэр бол ухаалаг Бурхан бөгөөд Түүний мэргэн ухаан нь Сатаны хуйвалдаан дээр үндэслэн хэрэглэгддэг. Ингэснээр Тэр тэнгэр дэх бүх зүйлийг Өөрийн эрх мэдэлд захируулаад зогсохгүй; Тэр мөн газар дээрх бүх зүйлийг Өөрийн хөлийн дор амруулна ингээд энэ бүхний эцэст, хүн төрөлхтөнд халдаж, зовоодог тэдгээр хорлон сүйтгэгчдийг Өөрийн гэсгээлтэнд унагах болно. Ажлын бүх үр дүн нь Түүний мэргэн ухааны улмаас бий болсон. Хүн төрөлхтний оршин тогтнолоос өмнө Тэр хэзээ ч Өөрийн мэргэн ухааныг илчлээгүй, учир нь Түүнд тэнгэрт ч, газарт ч эсвэл бүх орчлон ертөнцөд ямар ч дайсан байхгүй байсан ба байгаль дээр бүхэнд халдсан харанхуй хүчнүүд байгаагүй юм. Тэргүүн тэнгэрэлч Түүнээс урвасны дараа Тэр хүн төрөлхтнийг газар дээр бүтээсэн, хүн төрөлхтний улмаас Тэрээр Тэргүүн тэнгэрэлч болох Сатантай хийсэн мянган жилийн дайнаа албан ёсоор эхлүүлсэн бөгөөд амжилттай үе шат бүрд энэхүү дайн улам эрчимжиж байсан юм. Түүний төгс хүчит байдал болон мэргэн ухаан нь эдгээр үе шат бүрд байсан. Зөвхөн энэ удаа л тэнгэр, газар дахь бүх зүйл Түүний мэргэн ухаан, төгс хүчит байдал болон ялангуяа Бурханы бодит байдлыг харж чадаж байгаа юм. Тэр одоо ч ийм бодит байдлаар Өөрийн ажлыг хэрэгжүүлж байгаа; нэмж хэлэхэд, Тэр Өөрийн ажлаа хэрэгжүүлэнгээ мөн Өөрийн мэргэн ухаан, төгс хүчит байдлаа илчилдэг; Бурханы төгс хүчийг хэрхэн тайлбарлахыг, ялангуяа Бурханы бодит байдлыг яг хэрхэн тайлбарлахыг харуулахын тулд Тэр та нарт ажлын үе шат бүр дэх дотоод үнэнийг мэдэх боломжийг олгодог.
Иудас Есүсийг зарах нь бүтээлээс өмнө урьдчилан тодорхойлогдсон байсан гэж хүмүүс итгэдэггүй гэж үү? Үнэндээ, тэр үеийн бодит байдлын дагуу Ариун Сүнс үүнийг төлөвлөсөн юм. Үргэлж мөнгө хөрөнгө завшдаг Иудас гэдэг нэртэй хүн байсан нь зүгээр л тэгж таарсан юм. Тиймээс тэр энэ үүргийг гүйцэтгэж, ийм байдлаар үйлчлэхээр сонгогдсон. Энэ бол тухайн газрын эх сурвалжийг хэрэглэхийн жинхэнэ жишээ юм. Есүс эхэндээ энэ талаар мэдээгүй байсан; Иудасыг сүүлд илчлэгдэх үед л Тэр мэдсэн. Хэрвээ өөр хэн нэгэн энэ үүргийг гүйцэтгэх боломжтой байсан бол, Иудасын оронд өөр хэн нэгэн үүнийг хийх байсан. Урьдчилан төлөвлөгдсөн зүйлс үнэндээ Ариун Сүнсээр нэгэн зэрэг хийгддэг. Ариун Сүнсний ажил үргэлж аяндаа хийгддэг; Тэр Өөрийн ажлыг хэдийд ч төлөвлөхөд, Ариун Сүнс үүнийг биелүүлдэг. Ариун Сүнсний ажил маш бодитой гэж Би яагаад үргэлж хэлдэг юм бэ? Энэ нь хэзээ ч хуучин биш, дандаа шинэ байдаг үргэлж хамгийн шинэхэн нь биш гэж үү? Дэлхий бүтээгдэх үед, Бурханы ажил аль хэдийн төлөвлөгдсөн байсан биш; ийм зүйл хэзээ ч болоогүй! Ажлын алхам бүр өөрийн харгалзах цаг хугацаанд зүй зохистой үр дүндээ хүрдэг ба тэд нэг нэгэндээ саад болдоггүй. Чиний санаан дахь төлөвлөгөө Ариун Сүнсний хамгийн сүүлийн ажилтай эн зэрэгцэж чадахгүй олон тохиолдол байдаг. Түүний ажил нь хүмүүсийн боддог шиг тийм энгийн байдаггүй эсвэл хүмүүсийн төсөөлөл шиг тийм ч түвэгтэй байдаггүй; энэ нь хүмүүсийн одоогийн хэрэгцээний дагуу хэдийд ч хаана ч хүмүүсийг хангахаас бүрдэнэ. Хүмүүсийн мөн чанарыг Түүн шиг тодорхой мэддэг хэн ч байхгүй ба хүмүүсийн бодит хэрэгцээнд Түүний ажил шиг тохирдог зүйл юу ч байдаггүйн шалтгаан яг энэ юм. Тиймээс хүний үзэл бодлын үүднээс, Түүний ажил хэдэн мянган жилийн өмнөөс төлөвлөгддөг. Одоо та нарын дунд, та нарын нөхцөл байдлын дагуу ажиллангаа Тэр мөн ямар ч цагт, ямар ч газарт ажлаа хийж, үгээ хэлж байдаг. Хүмүүс тодорхой нөхцөлд байх үед, яг тэдэнд хэрэгтэй үгсийг хэлдэг. Энэ нь гэсгээлтийн үеийн Түүний ажлын эхний алхамтай адил. Гэсгээлтийн цаг үеийн дараа, хүмүүс зарим зан авирыг харуулсан, тэд зарим байдлаар тэрслүү үйл хийж, зарим эерэг нөхцөл байдал гарч ирж, зарим сөрөг нөхцөл байдал ч мөн гарч ирсэн ба энэхүү сөрөг байдлын дээд хязгаар нь зарим түвшинд хүрсэн. Бурхан энэ бүх зүйл дээр үндэслэн Өөрийн ажлыг явуулсан ба эдгээрийг ашиглан Өөрийн ажлын илүү дээр үр дүнд хүрсэн. Тэр хүмүүсийн одоогийн нөхцөл байдалтай хамаатайгаар хүмүүсийг хангах Өөрийн ажлыг л хийж байгаа. Тэр Өөрийн ажлын алхам бүрийг хүмүүсийн бодит нөхцөл байдлын дагуу хэрэгжүүлдэг. Бүх бүтээл Түүний гарт байдаг; Тэр тэднийг мэдэхгүй гэж үү? Хүмүүсийн нөхцөл байдлаас шалтгаалан Бурхан хийгдэх ёстой ажлын дараагийн алхмыг хэдийд ч, хаана ч хэрэгжүүлдэг. Ямар ч гэсэн, энэ ажил мянга мянган жилийн өмнөөс урьдчилан төлөвлөгдөөгүй; энэ нь хүний үзэл! Өөрийн ажлын үр нөлөөг ажиглангаа Тэр ажилладаг ба Түүний ажил тасралтгүй гүнзгийрч хөгжиж байдаг; Өөрийн ажлын үр дүнг ажиглангаа Тэр Өөрийн ажлын дараагийн үе шатыг хэрэгжүүлдэг. Тэр аажмаар өөрчлөн хувиргахын тулд олон зүйлийг ашигладаг ба цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Өөрийн шинэ ажлаа хүмүүст илэрхий болгодог. Ийм төрлийн ажил нь хүмүүсийн хэрэгцээг хангах чадвартай, учир нь Бурхан хүмүүсийг хэтэрхий сайн мэддэг билээ. Ингэж л Тэр тэнгэрээс Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Үүнтэй адилаар, бие махбодтой болсон Бурхан ийм байдлаар буюу бодит байдлын дагуу төлөвлөж, хүн төрөлхтний дотор ажилласнаар Өөрийн ажлыг хийдэг. Түүний ямар ч ажил, дэлхийг бүтээгдэхээс өмнө төлөвлөгдсөн байдаггүй ба энэ нь мөн урьдчилаад нарийн нягт төлөвлөгдсөн байдаггүй. Дэлхий бүтээгдсэнээс 2,000 жилийн дараа хүн төрөлхтөн маш ялзармал болсныг Ехова харсан ба зөнч Исаиагийн амыг ашиглан, Хуулийн эрин үе дууссаны дараа Тэр Нигүүлслийн эрин үед хүн төрөлхтнийг чөлөөлөх Өөрийн ажлыг явуулах болно гэж зөгнөсөн. Энэ нь Еховагийн төлөвлөгөө байсан, мэдээж энэхүү төлөвлөгөө нь тухайн үед Түүний ажигласан нөхцөл байдлын дагуу хийгдсэн; Тэр мэдээж Адамыг бүтээснийхээ яг дараа энэ тухай бодоогүй. Исаиа зүгээр л зөгнөсөн, гэхдээ Ехова Хуулийн эрин үеийн хугацаанд үүний төлөөх бэлтгэлийг нэн даруй хийгээгүй; үүний оронд, Тэр энэ ажлаа Нигүүлслийн эрин үеийн эхлэлд хийж эхэлсэн, Иосефийн зүүдэнд зарлага элч ирж, түүнийг гэгээрүүлж Бурхан махан биетэй болно гэж хэлэх үед тэндээс бие махбодтой болсон Бурханы ажил эхэлсэн. Хүмүүсийн төсөөлж байгаа шиг Бурхан энэ дэлхийг бүтээснийхээ дараа бие махбодтой болсон Өөрийн ажилдаа бэлтгээгүй; энэ нь хүн төрөлхтний хөгжлийн хэмжээ болон Сатантай хийсэн Түүний дайны төлөв байдлын дагуу л шийдэгдсэн юм.
Бурхан махан биед ирэх үед Түүний Сүнс хүнд бууж ирнэ; өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс махан биеийг өмсөх юм. Тэр Өөрийн ажлыг газар дээр явуулах ба Өөртэйгээ хамт хэдэн хязгаарлагдмал үе шатыг авчрахын оронд энэ ажил нь туйлын хязгааргүй байна. Ариун Сүнсний махан биед хийх ажил нь мөн л Түүний ажлын үр нөлөөгөөр тодорхойлогдох ба Тэр эдгээр зүйлсийг ашиглан махан биед байхдаа ажлаа хэр урт хугацаагаар хийхээ тодорхойлно. Ариун Сүнс Өөрийн ажлын алхам бүрийг шууд илчилдэг; Тэр үргэлжлүүлэн явах зуураа Өөрийн ажлыг шалган магадладаг; энэ нь хүний төсөөллийн хязгаараас даван гарахуйц тийм ч ер бусын зүйл огт биш. Энэ нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Еховагийн ажилтай адилхан; Тэр нэгэн зэрэг төлөвлөдөг ба хийдэг. Тэр гэрлийг харанхуйгаас салгасан ба өглөө, орой бий болсон—энэ нь нэг өдрийг зарцуулсан. Хоёр дахь өдөр нь Тэр тэнгэрийг бүтээсэн ба энэ нь мөн нэг өдрийг зарцуулсан, тэгээд Тэр газрыг, далай тэнгисийг болон тэдгээрт суурьших зүйлсийг бүтээсэн нь мөн л нэг өдөр болсон. Энэ нь зургаа дахь өдрийг хүртэл үргэлжилсэн, тэр үед Бурхан хүнийг бүтээгээд газар дээрх бүх зүйлийг удирдахыг зөвшөөрсөн ба долоо дахь өдөр хүртэл Тэр бүх зүйлийг бүтээж дуусаад амарсан. Бурхан долоо дахь өдрийг ерөөж үүнийг ариун өдөр болгосон. Тэр бүх зүйлийг бүтээхээсээ өмнө биш харин бүх зүйлийг бүтээснийхээ дараа үүнийг ариун өдөр болгохоор шийдсэн. Энэ ажил нь мөн аяндаа хийгдсэн; бүх зүйлийг бүтээхээсээ өмнө Тэр дэлхийг зургаан өдөрт бүтээгээд долоо дахь өдөр нь амарна гэж шийдээгүй байсан; бодит байдлууд бүгд ийм байдаггүй. Тэр үүнийг хэлээгүй, Тэр үүнийг мөн төлөвлөөгүй. Ямар ч байсан Тэр бүх зүйлийн бүтээл нь зургаа дахь өдөр дуусах ба Тэр долоо дахь өдөр нь амарна гэж хэлээгүй; үүний оронд, Тэр Өөрт нь юу сайн санагдсан түүнийхээ дагуу л бүтээсэн. Нэгэнт Тэр бүх зүйлсийг бүтээж дуусахад аль хэдийн зургаа дахь өдөр болсон байсан. Хэрвээ Тэр бүх зүйлийг бүтээж дуусахад энэ нь тав дахь өдөр байсан бол, Тэр зургаа дахь өдрийг ариун өдөр болгон тогтоох байсан; гэсэн хэдий ч, Тэр бүх зүйлийг зургаа дахь өдөр бүтээж дууссан ба тиймээс долоо дахь өдөр нь ариун өдөр болсон, энэ нь яг энэ өдрийг хүртэл ингэж хэрэгжиж байгаа. Тиймээс, Түүний одоогийн ажил нь ч гэсэн үүнтэй адилаар хийгдэнэ. Тэр та нарын нөхцөл байдлын дагуу та нарын хэрэгцээг хангаж, үгээ хэлнэ. Учир нь, Сүнс хүмүүсийн нөхцөл байдлын дагуу үгээ хэлж, ажилладаг; Сүнс бүхнийг ажиглаж харж, хэдийд ч хаана ч ажлаа хийдэг. Миний хийж байгаа бүхэн, та нарт өгч, олгож байгаа бүхэн бүгдээрээ та нарт хэрэгтэй зүйлс юм гэж хэлж болно. Тийм учраас Миний ямар ч ажил бодит байдлаас салангид байдаггүй гэж Би хэлдэг; энэ нь бүгд бодитой, учир нь “Бурханы Сүнс бүгдийг ажиглан харж байдаг” гэдгийг та нар бүгд мэднэ. Хэрвээ энэ нь бүгд цагаасаа өмнө шийдэгдсэн байсан бол, энэ нь хэтэрхий бүрмөсөн шийдэгдсэн байхгүй гэж үү? Бурхан бүтэн зургаан мянган жил ажилласан, тэгээд хүн төрөлхтнийг тэрслүү, эсэргүү, шударга бус, зальжин байж, махан бие, сатаны завхарсан зан чанар, нүдний шунал тачаал, өөрсдийгөө өөгшүүлэх байдал зэрэгтэй байхаар урьдчилан төлөвлөсөн гэж чи боддог. Энэ нь урьдчилан төлөвлөгдөөгүй, харин үүний оронд Сатаны завхруулалтын улмаас болсон юм. Зарим хүмүүс, “Сатан ч гэсэн Бурханы эрх мэдэлд байсан биш гэж үү? Сатан ийм байдлаар хүнийг завхруулна, тэгээд дараа нь хүмүүсийн дунд Өөрийн ажлаа явуулна гэж Бурхан урьдчилан төлөвлөсөн” гэж хэлэх болно. Сатан хүн төрөлхтнийг завхруулна гэдгийг Бурхан үнэхээр урьдчилан төлөвлөх үү? Тэр зөвхөн хүн төрөлхтнийг энгийн хүний амьдралаар амьдруулахыг л маш их хүсэж байгаа; Тэр хүн төрөлхтний амьдралыг туйлдуулна гэж үү? Тэгвэл Сатаныг ялж, хүн төрөлхтнийг аврах нь хий хоосон хичээл чармайлт болох биш үү? Хүн төрөлхтний тэрслүү байдал хэрхэн урьдчилан төлөвлөгдөх юм бэ? Энэ нь үнэндээ Сатаны доромжлолоос болсон; энэ нь хэрхэн Бурханаар урьдчилан төлөвлөгдөх юм бэ? Та нарын ойлгож байгаа Бурханы эрх мэдэл дэх Сатан болоод Миний ярьж байгаа Бурханы эрх мэдэл дэх Сатан нь маш өөр. Та нарын “Бурхан төгс хүчтэй бөгөөд Сатан түүний гарт байдаг” гэж хэлдгийн дагуу бол Сатан Түүнээс урвахгүй. Бурхан төгс хүчтэй гэж чи хэлээгүй гэж үү? Та нарын мэдлэг хэтэрхий хийсвэр ба бодит байдалтай үл тохирдог; энэ нь буруу бөгөөд нэмэргүй! Бурхан бол төгс хүчтэй; энэ нь огтхон ч худлаа биш. Бурхан анх түүнд эрх мэдлийн хэсгийг өгсөн учраас Тэргүүн тэнгэрэлч Бурханаас урвасан. Мэдээж энэ нь Ева могойн уруу таталтанд автсантай адил гэнэтийн явдал байсан. Гэсэн хэдий ч, Сатан өөрийн урвалтаа хэчнээн хэрэгжүүлэх нь хамаагүй Бурханаас ялгаатай нь тэр бол төгс хүчтэй биш. Та нарын хэлснээр, Сатан бол хүчтэй; тэр юу хийх нь хамаагүй, Бурханы эрх мэдэл түүнийг үргэлж ялдаг. Энэ бол “Бурхан төгс хүчтэй ба Сатан Түүний гарт байдаг” гэсэн үгний цаана буй жинхэнэ утга билээ. Тиймээс, Сатантай хийх Түүний дайн нэг удаад нэг алхмаар урагшлах ёстой; цаашлаад, Сатаны ов мэхийн хариуд Тэр Өөрийн ажлыг төлөвлөдөг. Энэ нь, эрин үеүдийн дагуу Тэр хүмүүсийг аварч, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчийг илчилдэг гэсэн үг юм. Үүнтэй адилаар, эцсийн өдрүүд дэх ажил нь Нигүүлслийн эрин үеэс өмнө урьдчилан төлөвлөгдөөгүй байсан; энэ нь дараах байдлаар дэс дараалалтайгаар урьдчилан төлөвлөгдөөгүй байсан: Нэгдүгээрт, хүний гадаад зан чанарыг өөрчилнө; хоёрдугаарт, гэсгээлт, шалгалтуудыг хүнээр хүлээн авахуулна; гуравдугаарт, хүнд үхлийг мэдрүүлнэ; дөрөвдүгээрт, Бурханыг хайрлах цаг үеийг хүнд мэдрүүлж, бүтээгдсэн зүйлийн шийдвэрийг илэрхийлүүлнэ; тавдугаарт, Бурханы хүслийг хүнд харуулж, Бурханыг бүрэн мэдүүлнэ, тэгээд хүнийг бүрэн дүүрэн болгоно. Тэр эдгээр бүх зүйлийг Нигүүлслийн эрин үед төлөвлөөгүй байсан; үүний оронд, Тэр өнөө үед эдгээрийг төлөвлөж эхэлсэн юм. Сатан ажиллаж байгаа, Бурхан ч гэсэн ажиллаж байгаа. Сатан өөрийн завхарсан зан чанараа илэрхийлдэг байхад Бурхан шууд ярьж, зарим мөн чанартай зүйлсийг илчилдэг. Энэ бол өнөөдөр хийгдэж байгаа ажил ба энэхүү ижил төрлийн ажиллах зарчим аль эртнээс дэлхийг бүтээгдсэний дараа хэрэглэгдэж байсан юм.
Эхлээд Бурхан Адам, Еваг бүтээсэн ба Тэр мөн могойг бүтээсэн. Бүх зүйлийн дотроос могой хамгийн хортой нь байсан; үүний бие хорыг агуулж байсан ба үүнийг эдлэхийн тулд Сатан хороо ашигласан. Еваг нүгэл үйлдэхэд уруу татсан зүйл нь могой байсан юм. Адам Евагийн дараа нүгэл үйлдсэн, дараа нь тэр хоёр сайн мууг ялган таних чадвартай болсон. Хэрвээ, могой Еваг уруу татаж, Ева Адамыг уруу татна гэдгийг Ехова мэдэж байсан бол, Тэр яагаад тэднийг бүгдийг нь цэцэрлэгийн дотор байрлуулсан юм бэ? Хэрвээ Тэр эдгээр зүйлсийг урьдчилан мэдэх чадвартай байсан бол, Тэр яагаад могойг бүтээж, үүнийг Едений Цэцэрлэг дотор тавьсан бэ? Яагаад Едений Цэцэрлэг, сайн мууг таньж мэдэх модны жимсийг агуулж байсан бэ? Тэр тэдэнд жимсийг идүүлэх гээгүй гэж үү? Еховаг ирэхэд, Адам ч, Ева ч аль аль нь Түүнтэй нүүр тулж зүрхлээгүй ба зөвхөн тэр үед л, тэдний сайн мууг таньж мэдэх модны жимсийг идэж, могойн арга залинд автсаныг Ехова мэдсэн. Эцэст нь Тэр могойг хараасан ба Адам, Еваг хараасан. Тэр хоёрыг сайн мууг таньж мэдэх модны жимсийг идэж байх үед Ехова мэдээгүй байсан. Хүн төрөлхтөн нүгэлтэй бөгөөд бэлгийн амьдрал нь замбараагүй болох хэмжээнд завхарсан ба тэр ч байтугай тэдний зүрх сэтгэлдээ өвөрлөсөн бүхэн нь бүгд нүгэлт муу, шударга бус болох хүртэл хэмжээнд очсон; тэд бүгд бузар бохир байсан. Тиймээс Ехова хүн төрөлхтнийг бүтээсэндээ харамссан. Үүний дараа Тэр дэлхийг үерээр устгах Өөрийн ажлаа хэрэгжүүлсэн ба Ноа болон түүний хөвгүүд амьд үлдсэн. Зарим зүйлс нь үнэндээ хүмүүсийн төсөөлж байгаа шигээр тийм ч дэвшилттэй, ер бусын байгаагүй. Зарим хүмүүс: Тэргүүн тэнгэрэлч Түүнээс урвана гэдгийг Бурхан мэдэж байсан байж яагаад Тэр үүнийг бүтээсэн юм бэ? гэж асуудаг. Эдгээр нь бодит баримт: газар дэлхий хараахан оршин тогтноогүй байх үед, тэргүүн тэнгэрэлч нь тэнгэрийн тэнгэрэлчүүдээс хамгийн агуу нь байсан юм. Тэр нь тэнгэр дэх бүх тэнгэрэлчүүдийг захирч байсан; энэ нь Бурханы олгосон эрх мэдэл байсан. Бурханыг оролцуулахгүйгээр, тэр нь тэнгэрэлчүүдийн хамгийн агуу нь байсан. Дараа нь Бурхан хүнийг бүтээх үед, тэргүүн тэнгэрэлч Бурханы эсрэг хамгийн том урвалтыг газар дээр хийсэн. Тэр нь хүмүүсийг удирдаж, Бурханы эрх мэдлийг давахыг хүссэн учраас Бурханаас урвасан гэж Би хэлдэг. Тэр Еваг нүгэлд уруу татсан тэргүүн тэнгэрэлч байсан; тэр өөрийн хаант улсыг газар дээр байгуулж, хүн төрөлхтнийг Бурханаас урвуулж, оронд нь тэднийг өөртөө дуулгавартай байлгахыг хүссэн учраас ингэж хийсэн юм. Түүнийг дуулгавартай дагадаг олон зүйл байгааг тэр харсан; тэнгэрэлчүүд түүнийг дуулгавартай дагаж байсан, газар дээрх хүмүүс ч бас тэгж байсан. Араатан, шувууд, модод, ой, уулс, гол болон газар дээрх бүх зүйл хүний—буюу Адам, Евагийн халамжинд байсан—харин тэгэхэд Адам, Ева хоёр түүнд дуулгавартай байсан. Тиймээс тэргүүн тэнгэрэлч Бурханы эрх мэдлийг давж, Бурханаас урвахыг хүссэн. Дараа нь тэр олон тэнгэрэлчүүдийг Бурханаас урвахад хүргэсэн ба тэгээд тэд янз бүрийн бохир сүнснүүд болсон. Өнөөдрийг хүртэлх хүн төрөлхтний хөгжил нь тэргүүн тэнгэрэлчийн завхралаас үүдээгүй гэж үү? Тэргүүн тэнгэрэлч Бурханаас урваж, хүн төрөлхтнийг завхруулсан учраас л хүн төрөлхтөн өнөөдөр ийм байдалд байгаа юм. Энэхүү алхам алхмаар хийгдэх ажил нь хүмүүсийн төсөөлдөг шиг хийсвэр бөгөөд энгийн биш юм. Сатан тодорхой учир шалтгаантайгаар урвалтаа явуулсан, гэсэн ч хүмүүс ийм энгийн зүйлийг ч ойлгох чадваргүй. Яагаад Бурхан тэнгэр газрыг болоод бүх зүйлийг бүтээсэн мөн яагаад Сатаныг бүтээсэн юм бэ? Бурхан Сатаныг маш их жигшдэг учраас Сатан бол Түүний дайсан тэгвэл яагаад Тэр Сатаныг бүтээсэн юм бэ? Сатаныг бүтээснээрээ Тэр дайсныг бүтээсэн биш гэж үү? Бурхан үнэндээ дайсныг бүтээгээгүй; үүний оронд Тэр тэнгэрэлчийг бүтээсэн ба дараа нь тэнгэрэлч Түүнээс урвасан юм. Түүний байр суурь нь маш агуу байсан учраас тэр Бурханаас урвахыг хүссэн. Энэ нь тохиолдлын зүйл байсан гэж хүн хэлж болох юм, гэхдээ мөн энэ нь зайлшгүй чиг хандлага байсан. Энэ нь хүн зохих насанд хүрвэл гарцаагүй үхдэгтэй адилхан юм; бүх зүйлс аль хэдийн тэрхүү шатанд хүртэл хөгжсөн. Дараах зүйлсийг хэлдэг гажуу хүмүүс байдаг: Нэгэнт Сатан Таны дайсан учраас, Та яагаад үүнийг бүтээсэн юм бэ? Тэргүүн тэнгэрэлч Танаас урвана гэдгийг Та мэдээгүй юу? Та мөнхөөс мөнхөд эн тэнцүү байхгүй юу? Та түүний угийн чанарыг мэдээгүй юу? Энэ нь Танаас урвана гэдгийг Та тодорхой мэдэж байсан байж, Та яагаад үүнийг тэргүүн тэнгэрэлч болгосон юм бэ? Үүний урвалтын асуудлыг хүн үл хайхарсан ч, энэ нь хүн төрөлхтнийг завхруулахын тулд олон тэнгэрэлчүүдийг удирдан хүний ертөнцөд бууж ирсэн; өнөөдрийг хүртэл, Та Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөгөө дуусгаж чадахгүй байгаа. Тийм биз дээ? Та шал дэмий зүйлээр өөртөө түвэг удаж байгаа биш үү? Харин бусад нь ингэж хэлдэг: Өнөөдрийг хүртэл Сатан хүн төрөлхтнийг ялзруулаагүй бол, Бурхан хүн төрөлхтнийг ингэж аврахгүй байх байсан. Энэ тохиолдолд, Бурханы мэргэн ухаан болоод төгс хүчит байдал нь үл харагдах байсан; Түүний мэргэн ухаан хаана илэрч гарах юм бэ? Тиймээс Бурхан хүн төрөлхтнийг Сатаны төлөө бүтээсэн; ирээдүйд Бурхан Өөрийн төгс хүчит байдлыг илчлэх болно—тэгэхгүй бол, хүн Бурханы мэргэн ухааныг хэрхэн мэдэж авах юм бэ? Хэрвээ хүн Түүнийг эсэргүүцээгүй, Түүний өмнө тэрслүү зан гаргаагүй бол, Түүний үйл хэрэг илэрхийлэгдэх хэрэггүй байсан. Хэрвээ бүх бүтээл Түүнийг хүндлэн биширч, Түүнд дуулгавартай байсан бол, Түүнд хийх ажил байхгүй байх байсан. Энэ нь бодит байдлаас бүр ч илүү хол хөндий бөгөөд учир нь Бурханд ямар ч бохир зүйл байхгүй учраас Тэр бохир завааныг бүтээж чадахгүй юм. Тэр Өөрийн дайснаа ялж, Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг аварч, Түүнийг үзэн яддаг, Түүнээс урваж, Түүнийг эсэргүүцдэг бөгөөд хамгийн анх Түүний ноёрхол дор байж, Түүнд харьяалагдаж байсан чөтгөрүүд болоод Сатаныг ялахын тулд үйл хэргээ илчилдэг; Тэр эдгээр чөтгөрүүдийг ялахыг хүсдэг ба ингэснээр Өөрийн төгс хүчийг бүх зүйлд илчилдэг. Хүн төрөлхтөн болоод газар дээрх бүх зүйлс нь одоо Сатаны эзэмшил дор буюу хорон санаатны эзэмшил дор байгаа. Бурхан Өөрийн үйл хэргийг бүх зүйлд илчлэхийг хүсэж байгаа ба ингэснээр хүмүүс Түүнийг мэдэж авч, тэгснээр Сатаныг ялж эцэст нь Өөрийн дайснаа дарна. Энэ ажил нь бүхэлдээ, Өөрийн үйл хэргийг илчилснээр дамжуулан хийгдэх болно. Түүний бүх бүтээлүүд Сатаны эзэмшил дор байгаа ба Тэр тэдэнд Өөрийн төгс хүчийг илчилж, ингэснээр Сатаныг ялахыг хүсдэг. Хэрвээ Сатан байдаггүй байсан бол, Тэр Өөрийн үйл хэргээ илчлэх хэрэггүй байх байсан. Сатаны хөндлөнгийн оролцоо байгаагүй бол, Тэр хүн төрөлхтнийг бүтээгээд тэднийг Едений Цэцэрлэгт амьдруулах байсан юм. Сатаны урвалтаас өмнө Тэр яагаад Өөрийн үйл хэргээ тэнгэрэлчүүд болоод тэргүүн тэнгэрэлчид хэзээ ч илчлээгүй юм бэ? Хэрвээ тэнгэрэлчүүд болоод тэргүүн тэнгэрэлч Түүнийг мэдэж, анх Түүнд дуулгавартай байсан бол, Тэр тэдгээр утга учиргүй ажлаа хэрэгжүүлэх хэрэггүй байх байсан. Сатан болон чөтгөрийн оршин тогтнолын улмаас хүмүүс Түүнийг эсэргүүцэж, тэрслүү зан чанараар дүүрсэн, иймээс Бурхан Өөрийн үйл хэргийг илчлэхийг хүссэн юм. Тэр Сатантай дайн хийхийг хүссэн учраас, Сатаныг ялахын тулд Тэр эрх мэдлээ ашиглах ёстой ба Сатаныг ялахын тулд Өөрийн үйл хэргийг ашиглах ёстой; ийм байдлаар, хүн төрөлхтний дунд явуулж байгаа Түүний авралын ажил нь хүмүүст Түүний мэргэн ухаан болон төгс хүчит байдлыг харуулна. Бурханы өнөөдөр хийж байгаа ажил бол утга учиртай бөгөөд зарим хүмүүсийн ингэж хэлдэгтэй огт адилгүй: “Таны хийж байгаа ажил зөрчилдөөнтэй биш гэж үү? Ажлын энэ дэс дараалал чинь зүгээр л Өөртөө түвэг удсан зүйл биш гэж үү? Та Сатаныг бүтээсэн, тэгээд үүнийг Өөрөөсөө урвуулж, Өөрийгөө эсэргүүцүүлсэн. Та хүн төрөлхтнийг бүтээсэн, тэгээд дараа нь үүнийг Сатанд гардуулж өгсөн ба Адам Ева хоёрыг уруу татагдахыг Та зөвшөөрсөн. Нэгэнт Та энэ бүхнийг санаатайгаар хийсэн учраас Та яагаад хүн төрөлхтнийг жигшиж байгаа юм бэ? Яагаад Та Сатаныг жигшдэг юм бэ? Энэ бүхэн нь Таны хийсэн зүйлс биш гэж үү? Танд үзэн ядах юм юу байгаа юм бэ?” Олон хөгийн хүмүүс тэгж хэлэх болно. Тэд Бурханыг хайрлахыг хүсдэг боловч зүрх сэтгэлдээ тэд Бурханд гомдоллодог—хэчнээн зөрчилдөөнтэй вэ! Чи үнэнийг ойлгодоггүй, чамд хэтэрхий олон ер бусын бодол байдаг ба тэр ч байтугай чи энэ нь Бурханы алдаа гэж заргалддаг—чи хэчнээн инээдтэй вэ! Үнэнээр тоглодог хүн бол чи; энэ нь Бурханы алдаа биш! Зарим хүмүүс бүр дахин дахин гомдоллосоор байдаг: Та Сатаныг бүтээсэн ба Та хүн төрөлхтнийг Сатанд өгсөн. Хүн төрөлхтөн сатаны зан чанартай; тэднийг уучлахын оронд Та тодорхой хэмжээнд тэднийг жигшдэг. Эхэндээ Та хүн төрөлхтнийг тодорхой хэмжээнд хайрласан. Та Сатаныг хүний ертөнц рүү буулгасан ба одоо Та хүн төрөлхтнийг жигшдэг. Та хүн төрөлхтнийг жигшдэг ба хайрладаг—үүний тайлбар юу вэ? Энэ нь зөрчилдөөнтэй байдал биш гэж үү? Та нар үүнийг хэрхэн харахаас үл хамааран, энэ нь тэнгэрт болсон зүйл; ийм байдлаар тэргүүн тэнгэрэлч Бурханаас урвасан ба хүн төрөлхтөн ийм байдлаар завхруулагдаж, ийм байдлаар өнөөдрийг хүртэл үргэлжлүүлсэн. Та нар үүнийг ямар үгээр илэрхийлэхээс үл хамааран энэ нь бүхий л түүх юм. Гэсэн хэдий ч, Бурхан та нарыг аврахын тулд, Сатаныг ялахын тулд өнөөдрийн ажлаа хийж байгаа гэдгийг та нар ойлгох ёстой.
Тэнгэрэлч ялангуяа сул дорой, ямар ч чадвар эзэмшээгүй байсан учраас хэрвээ эрх мэдэл өгвөл энэ нь биеэ тоох байсан, ялангуяа бусад өөр ямар ч тэнгэрэлчээс өндөр байр суурьтай байсан тэргүүн тэнгэрэлчийн хувьд ингэх байсан. Тэргүүн тэнгэрэлч бол бүх тэнгэрэлчүүдийн хаан нь байсан. Энэ нь сая сая тэнгэрэлчийг захирч байсан ба Еховагийн доор байсан түүний эрх мэдэл нь өөр ямар ч тэнгэрэлчийнхийг давсан. Тэрээр үүнийг, түүнийг хийхийг хүссэн ба, дэлхийг удирдахын тулд хүний дэлхий рүү тэнгэрэлчүүдийг удирдан дагуулсан. Бурхан хорвоо ертөнцийг захирдаг гэж хэлсэн; хорвоо ертөнц бол түүний захирах ёстой зүйл гэж тэргүүн тэнгэрэлч хэлсэн ба тиймээс тэр Бурханаас урвасан. Тэнгэрт, Бурхан өөр ертөнцийг бүтээсэн. Тэргүүн тэнгэрэлч энэ дэлхийг захирахыг хүссэн ба мөн хүний хүрээнд буухыг хүссэн. Бурхан түүнд ингэж хийхийг зөвшөөрнө гэж үү? Тиймээс, Тэр түүнийг доош агаар мандал руу цохисон. Тэр хүмүүсийг завхруулсан цагаас хойш, хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан түүнтэй дайтах болсон; Тэр түүнийг ялахын тулд энэ зургаан мянганыг ашигласан. Төгс хүчит Бурханы талаарх та нарын төсөөлөл нь Бурханы одоо явуулж байгаа ажилтай зохицохгүй; энэ бодит байдал дээр боломжгүй ба энэ нь маш гажууд! Үнэндээ Бурхан, тэргүүн тэнгэрэлчийг Өөрөөс нь урвасны дараа л түүнийг Өөрийн дайснаа гэж зарласан. Урвалтынхаа улмаас л тэр хүний дэлхийд ирснийхээ дараа хүн төрөлхтөн дээр гишгэлсэн ба энэ шалтгааны улмаас хүн төрөлхтөн энэ үе шат хүртэл хөгжсөн юм. Үүний дараа, Бурхан Сатантай дараах тангаргийг тавьсан: Би чамайг ялж, Өөрийн бүтээл болох хүн төрөлхтнийг аварна. Сатан эхэндээ үнэмшээгүй ба, Та үнэндээ надад юу хийж чадах юм бэ? Та үнэхээр намайг агаар мандал руу цохих юм уу? Та үнэхээр Намайг ялж чадах юм уу? гэж хэлсэн. Бурхан түүнийг агаар мандал руу цохисныхоо дараа түүнд огт анхаарал хандуулаагүй ба Сатаны хөндлөнгийн оролцоог үл хайхран хүн төрөлхтнийг аврах Өөрийн ажлыг хийж эхэлсэн. Сатаны хийж чадах бүхэн нь Бурханы түүнд өгсөн эрх мэдлийн улмаас болсон; тэр эдгээр зүйлсийг өөртөө аван тэнгэрт гарсан ба өнөөг хүртэл эдгээр зүйлийг хадгалж байгаа. Бурхан түүнийг агаар мандал руу цохисон ч гэсэн, эрх мэдлийг нь буцааж аваагүй ба тэр хүн төрөлхтнийг завхруулахаа үргэлжлүүлсээр байгаа юм. Нөгөө талаар Бурхан, бүтээгдсэнийх нь дараа Сатаны завхруулсан хүн төрөлхтнийг аварч эхэлсэн. Бурхан тэнгэрт байхдаа Өөрийн үйл хэргийг илчлээгүй; гэсэн хэдий ч, газар дэлхийг бүтээхээсээ өмнө, Өөрийн тэнгэрт бүтээсэн дэлхий дэх үйл хэргийг харах боломжийг хүмүүст олгож, тэгснээр хүмүүсийг тэнгэрээс дээш хөтөлсөн. Тэр тэдэнд мэргэн ухаан болоод оюун ухааныг өгсөн ба тэр дэлхийд амьдруулахаар тэдгээр хүмүүсийг удирдсан. Мэдээжээр, та нарын хэн ч энэ тухай өмнө нь сонсож байгаагүй. Дараа нь, Бурхан хүн төрөлхтнийг бүтээсний дараа тэргүүн тэнгэрэлч хүн төрөлхтнийг завхруулж эхэлсэн; газар дэлхий дээр бүх хүн төрөлхтөн эмх замбараагүй байдалтай болсон. Тэр үед л Тэр Сатаны эсрэг Өөрийн дайныг эхлүүлсэн ба зөвхөн тэр үед л хүмүүс Түүний үйл хэргийг харсан. Эхэндээ Түүний үйл хэрэг нь хүн төрөлхтнөөс нууцлагдсан байсан. Сатан агаар мандал луу цохигдсоныхоо дараа өөрийн зүйлсэд анхаарлаа хандуулсан ба Бурхан ч Өөрийнхөө ажилд анхаарлаа хандуулж эцсийн өдрүүдийг хүртэл тасралтгүйгээр түүнтэй дайн хийсэн билээ. Одоо бол Сатан устгагдах ёстой цаг үе. Эхлээд Бурхан эрх мэдэл өгсөн ба дараа нь түүнийг агаар мандал руу цохисон, гэвч тэр үл захирагдсан хэвээр байсан. Дараа нь, газар дээр тэр хүн төрөлхтнийг завхруулсан боловч Бурхан үнэндээ газар дээр хүн төрөлхтнийг удирдаж байсан. Сатаныг ялахын тулд Бурхан Өөрийн удирдлагыг ашигладаг. Хүмүүсийг завхруулснаар Сатан хүний хувь заяаг эцэслэж, Бурханы ажлыг түйвээдэг. Нөгөө талаар, Бурханы ажил бол хүн төрөлхтний аврал билээ. Бурханы ажлын аль алхам нь хүнийг аврахын төлөө байгаагүй вэ? Аль алхам нь хүмүүсийг цэвэрлэж, тэднийг шударга зөвт болгож, хайрлуулж чадах дүр төрхтэйгээр амьдруулахын төлөө байдаггүй вэ? Харин Сатан үүнийг хийдэггүй. Тэр хүн төрөлхтнийг завхруулдаг; хүн төрөлхтнийг завхруулах ажлаа хорвоо ертөнц даяар тасралтгүй явуулдаг. Мэдээж, Бурхан ч гэсэн Өөрийн ажлыг хийж байгаа. Тэр Сатанд ямар ч анхаарал хандуулдаггүй. Сатанд хэчнээн их эрх мэдэл байх нь хамаагүй, үүний эрх мэдэл нь Бурханаар л өгөгдсөн; Бурхан зүгээр л Өөрийн бүх эрх мэдлээ үүнд өгөөгүй, тэр юу хийсэн бай Бурханаас илүү байж чадахгүй ба үргэлж Бурханы гарт байх болно. Бурхан Өөрийн ямар ч үйл хэргийг тэнгэрт байхдаа илчлээгүй. Тэр ердөө, тэнгэрэлчүүдийг хянуулахын тулд л Сатанд бага хэмжээний эрх мэдэл өгсөн. Тиймээс, тэр юу ч хийсэн бай энэ нь Бурханы эрх мэдлийг давж чадахгүй, учир нь анхнаасаа Бурханы түүнд өгсөн эрх мэдэл нь хязгаарлагдмал юм. Бурхан ажиллаж байхад Сатан түйвээдэг. Эцсийн өдрүүдэд тэр өөрийн түйвээлтээ дуусгах ба үүний нэгэн адил Бурханы ажил ч гэсэн дуусаж, Бурханы төгс болгохыг хүссэн тийм төрлийн хүн бий болох юм. Бурхан хүмүүсийг эерэгээр чиглүүлдэг; Түүний амь бол амийн ус, хэмжихийн аргагүй агаад хязгааргүй. Сатан хүнийг тодорхой хэмжээнд завхруулсан; эцэстээ амийн амьд ус хүнийг төгс болгох болно тэгээд Сатан хөндлөнгөөс оролцож, өөрийн ажлаа явуулах боломжгүй болох юм. Тиймээс, Бурхан эдгээр хүмүүсийг бүрэн олж авах болно. Сатан одоог хүртэл үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаар байгаа; тэр өөрөө байнга Бурханы эсрэг сөрөн зогсдог, гэхдээ Бурхан үүнд ямар ч анхаарал хандуулдаггүй. Би Сатаны бүх харанхуй хүчнүүдийг, үүний бүх харанхуй нөлөөг ялах болно гэж Тэр хэлсэн. Энэ нь одоо махан биеэр явагдах ёстой ажил бөгөөд бие махбодтой болохын утга учир юм. Энэ нь, эцсийн өдрүүдэд Сатаныг ялах ажлыг дуусгаж, Сатанд харьяалагддаг бүх зүйлийг арчин хаяхын тулд юм. Бурхан Сатаныг ялах нь гарцаагүй! Сатан үнэндээ аль хэдийн бүтэлгүйтсэн. Агуу улаан луугийн нутаг даяар сайн мэдээ тархаж эхлэх үед, тэр нь бие махбодтой болсон Бурханы ажиллаж эхэлсэн буюу энэ ажил явагдаж эхэлсэн үе бөгөөд Сатан бүрэн ялагдсан, учир нь бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах учиртай билээ. Бурхан дахин нэг удаа махан биетэй болж, Өөрийн ажлаа хэрэгжүүлж эхлэхийг Сатан харсан ба ямар ч хүч энэ ажлыг зогсоож чадахгүйг бас харсан. Тиймээс, энэ ажлыг харах үедээ цочирдон мэгдэж, цаашид юу ч хийж зүрхлэхгүй болсон. Эхэндээ Сатан маш их мэргэн ухааныг эзэмшсэн ба Бурханы ажилд саад болж, түйвээж чадлаа гэж бодсон; гэсэн хэдий ч, Бурхан дахин нэг удаа махан биетэй болж, Өөрийнхөө ажилд түүний тэрслүү занг, хүн төрөлхтний төлөөх илрүүлэлт, шүүлт болгон ашиглаж, ингэснээр хүн төрөлхтнийг байлдан дагуулж, түүнийг ялна гэж тэр бодоогүй юм. Бурхан түүнээс илүү ухаантай ба Түүний ажил түүнээс хамаагүй илүү. Тиймээс, Би дараах зүйлийг өмнө нь хэлж байсан: Миний хийдэг ажил бол Сатаны ов залийн хариуд хэрэгждэг. Эцэстээ Би Өөрийн төгс хүчит байдлыг болон Сатаны хүчгүй байдлыг илчлэх болно. Бурхан Өөрийн ажлаа хийх үед, Сатан Түүний араас салахгүй дагаж байдаг, эцэстээ тэр бүрэн устгагдах хүртлээ—тэр өөрийг юу цохисныг ч мэдэхгүй! Тэрээр аль хэдийн сүйрэн унаж, няцлуулсныхаа дараа л үнэнийг ухаарах болно; харин тэр үед тэрээр аль хэдийн галан нууранд шатаагдаж байх болно. Тэгэхэд л тэр бүрэн итгэхгүй гэж үү? Учир нь түүнд цаашид ашиглах арга ухаан үгүй байх болно!
Бурханы зүрх сэтгэлийг хүн төрөлхтний төлөөх уй гашууд автахад хүргэдэг зүйл нь энэхүү алхам алхмаар хийгдэх бодит ажил бөгөөд, ингэснээр Сатантай хийсэн Түүний дайн 6,000 жилийн турш үргэлжилсэн. Бурхан тиймээс: Би дахин хэзээ ч хүн төрөлхтнийг бүтээхгүй, мөн тэнгэрэлчүүдэд дахин эрх мэдэл олгохгүй гэж хэлсэн. Тэр үеэс эхлээд, тэнгэрэлчүүд газар дээр ажиллахаар ирэхдээ ердөө л Бурханыг ажлаа хийхэд нь дагаж байсан. Тэр хэзээ ч тэнгэрэлчүүдэд эрх мэдэл өгөөгүй. Израильчуудын харсан тэнгэрэлчүүд хэрхэн өөрсдийн ажлаа биелүүлсэн бэ? Тэд өөрсдийгөө зүүдэнд илчилж, Еховагийн үгийг дамжуулсан. Есүс цовдлогдсоныхоо дараа гурав хоноод дахин амилах үед, тэнгэрэлчүүд бул чулууг хажуу тийш түлхсэн; Бурханы Сүнс энэ ажлыг өөрөө хийгээгүй. Зөвхөн тэнгэрэлчүүд ийм төрлийн ажлыг хийж байсан; тэд туслах үүрэг роль гүйцэтгэсэн ба ямар ч эрх мэдэлгүй байсан, учир нь Бурхан тэдэнд дахин хэзээ ч эрх мэдэл олгохгүй юм. Хэсэг хугацаанд ажилласны дараа, газар дээр Бурханы ашиглаж байсан хүмүүс Бурханы байр суурийг авч, “би хорвоо ертөнцийг даван гармаар байна! Би гурав дахь тэнгэрт зогсмоор байна! Бид бүрэн эрх мэдэлтэй хаанчлалыг хүсэж байна!” гэж хэлсэн. Тэд хэдэн өдрийн ажлынхаа дараа их зантай болсон; тэд газар дээрх бүрэн эрх мэдлийг хүссэн, тэд өөр үндэстэн байгуулахыг хүссэн, тэд өөрсдийн хөл доорх бүх зүйлийг хүссэн ба гурав дахь тэнгэрт зогсохыг хүссэн. Чи бол ердөө л Бурханаар ашиглагдаж байгаа хүн гэдгээ мэдэхгүй гэж үү? Чи хэрхэн гурав дахь тэнгэр лүү гарч чадах юм бэ? Бурхан чимээгүйхнээр, хашхиран уйлахгүйгээр ажиллахын тулд газар дээр ирдэг ба Өөрийн ажлаа дуусгасны дараа сэмхэн явдаг. Тэр хэзээ ч хүмүүс шиг уйлж хашхирдаггүй, харин үүний оронд Өөрийн ажлыг бодитоор хэрэгжүүлдэг. Тэр хэзээ ч чуулганд ороод, “Би та нарыг бүгдийг арчин хаях болно! Би та нарыг харааж, гэсгээх болно!” гэж бархирдаггүй. Тэр зүгээр л Өөрийн ажлаа хийдэг ба дууссаныхаа дараа Тэр явдаг. Өвчтэйг эдгээж, муу ёрын сүнсийг хөөж, индэр дээрээс бусдад номлож, урт ихэмсэг илтгэл тавьдаг ба бодит бус зүйлүүдийг хэлэлцдэг тэдгээр шашны пасторууд нь голдоо хүртэл их зантай байдаг! Тэд бол тэргүүн тэнгэрэлчийн үр удам билээ!
Өнөөдрийг хүртэл Өөрийн 6,000 жилийн ажлыг хэрэгжүүлснийхээ дараа, юуны өмнө Сатаныг ялж, бүх хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан Өөрийн олон үйл хэргийг аль хэдийн илчилсэн. Тэнгэрт байгаа бүх зүйл, газарт байгаа бүх зүйл, далай тэнгис дэх бүх зүйл болоод түүнчлэн газар дээрх Бурханы бүтээлийн эцсийн ганц объект бүрд Бурханы төгс хүчийг харж, Бурханы бүх үйл хэргийг харах боломжийг олгохын тулд Тэр энэ боломжийг ашигласан. Тэр бүх хүн төрөлхтөнд Өөрийн үйл хэргийг илчилж, Түүнийг магтан алдаршуулж, Сатаныг ялсан Түүний мэргэн ухааныг өргөмжлөх боломжийг хүмүүст олгохын тулд Тэр Сатаныг ялах боломжийг шүүрэн авдаг. Газар дээрх, тэнгэр дэх болон далай доторх бүх зүйл Түүнд алдар сууг авчирч, Түүний төгс хүчийг магтаж, Түүний бүх үйл хэргийг магтан алдаршуулж, Түүний ариун нэрийг хашхирах болно. Энэ нь Түүний Сатаныг ялсны нотолгоо; энэ нь Түүний Сатаныг байлдан дагуулсны нотолгоо; илүү чухал нь, энэ нь Түүний хүн төрөлхтнийг аварсны нотолгоо юм. Бурханы бүх бүтээл Түүнд алдар суу авчирч, Өөрийн дайснаа ялж, ялгууснаар буцан ирсэнд нь Түүнийг магтан алдаршуулах ба Түүнийг агуу ялгуусан Хаан хэмээн магтан алдаршуулах болно. Түүний зорилго бол зүгээр л Сатаныг ялах биш бөгөөд иймээс Түүний ажил 6,000 жилийн турш үргэлжилсэн. Тэр хүн төрөлхтнийг аврахын тулд Сатаны ялагдлыг ашигласан; Тэр Өөрийн үйл хэргээ илчилж, Өөрийн бүх алдар суугаа илчлэхийн тулд Тэр Сатаны ялагдлыг ашигласан билээ. Тэр алдар сууг олж авах болно, мөн үй түмэн тэнгэрэлчүүд ч гэсэн Түүний алдрыг харах болно. Тэнгэр дэх зарлага элчүүд, газар дээрх хүмүүс болон газар дээрх бүх бүтээл Бүтээгчийн алдар сууг харах болно. Энэ нь Түүний хийдэг ажил юм. Тэнгэр дэх болон газар дээрх Түүний бүтээл бүгдээрээ Түүний алдрыг харах бөгөөд Сатаныг бүрэн ялсны дараа Тэр ялгууснаар эргэн ирж, хүн төрөлхтөнөөр Өөрийгөө магтуулах болно. Тэр тиймээс эдгээр талуудын аль алийг биелүүлнэ. Эцэстээ бүх хүн төрөлхтөн Түүгээр байлдан дагуулагдах ба эсэргүүцэж, тэрсэлж байгаа хэнийг ч Тэр арчин хаях болно, өөрөөр хэлбэл, Сатанд харьяалагддаг бүх хүмүүсийг Тэр арчин хаяна. Чи одоо Бурханы энэ бүх үйл хэргийг харж байгаа, гэсэн ч чи одоо ч эсэргүүцэн, тэрсэлж, захирагддаггүй; чи өөрийнхөө дотор олон зүйлийг өвөрлөдөг ба хүссэн зүйлээ хийдэг; чи өөрийн шунал тачаал, дуртай зүйлээ дагадаг—энэ нь тэрслүү байдал; энэ нь эсэргүүцэл. Махан биеийн төлөө, өөрийн шунал тачаалын төлөө, өөрийн дуртай зүйлсийн төлөө, дэлхийн төлөө, Сатаны төлөө гүйцэтгэж буй Бурханд итгэх итгэл бол бохир заваан; энэ нь эсэргүүцэл ба тэрслүү байдал. Одоо бүх төрлийн итгэл байгаа: Зарим хүмүүс гай гамшгаас хоргодох газар эрж хайдаг ба бусад нь ерөөл олж авахаар эрэлхийлдэг, тэгэхэд зарим хүмүүс нууц далд явдлуудыг ойлгохыг хүсдэг ба бусад нь мөнгө олж авахаар оролддог. Бүх төрлийн эсэргүүцэл байдаг; тэд бүгд доромжлал! Хүн эсэргүүцэж, тэрсэлж байна гэвэл—энэ нь эдгээр зүйлстэй хамаатай байдаггүй гэж үү? Олон хүмүүс одоо дургүйцэж, гомдоллож, шүүлт хийдэг. Эдгээр нь хорон санаатны хийдэг бүх зүйл; тэд бол хүний эсэргүүцэл ба тэрслүү байдал; тийм хүмүүс Сатанаар эзэмшүүлж, нөлөөнд нь ордог. Бурханы олж авдаг хүмүүс бол Түүнд бүрэн захирагддаг хүмүүс, Сатанаар завхруулагдсан ч гэсэн, одоо Түүний ажлаар аврагдаж, байлдан дагуулагдсан хүмүүс, зовлон зүдгүүрийг туулж, эцэстээ Бурханаар бүрэн авахуулсан бөгөөд цаашид Сатаны эзэмшил дор амьдрахаа больж, шударга бус байдлаас чөлөөлөгдсөн хүмүүс, ариун байдлыг амьдран харуулахад бэлэн байгаа хүмүүс бөгөөд—эдгээр нь хамгийн ариун хүмүүс юм; тэд бол ариун хүмүүс. Хэрвээ чиний одоогийн үйлдлүүд Бурханы шаардлагын нэг хэсэгтэй тохирохгүй бол, чи таягдан хаягдах болно. Энэ бол маргашгүй. Бүх зүйл өнөөдрийн дагуу явагддаг; хэдийгээр Тэр чамайг урьдчилан төлөвлөж, сонгосон ч өнөөдрийн үйлдэл чинь чиний үр дүнг тодорхойлох болно. Хэрвээ чи одоо үргэлжлүүлж чадахгүй бол таягдан хаягдах болно. Хэрвээ одоо үргэлжлүүлж чадахгүй бол чи дараа үргэлжлүүлж чадна гэж бүр ч яаж найдах[a] юм бэ? Одоо чиний өмнө ийм агуу ид шид гарч ирсэн ч чи мөн л итгэдэггүй. Надад хэлээч, Тэр Өөрийн ажлаа дуусгаад, цаашид дахиж ийм ажил хийхгүй байх үед чи дараа нь Түүнд хэрхэн итгэх юм бэ? Тэр үед Түүнийг дагах нь чиний хувьд бүр ч боломжгүй байх болно! Дараа нь Бурхан, чамайг нүгэлтэй юу эсвэл шударга уу гэдгийг тодорхойлохын тулд эсвэл төгс болсон нэгэн үү эсвэл таягдан хаягдах нэгэн үү гэдгийг тодорхойлохын тулд чиний бие махбодтой болсон Бурханд хандах хандлага болоод мэдлэг мөн чиний дадлага туршлага дээр суурилах болно. Чи одоо тодорхой харах ёстой. Ариун Сүнс ийм байдлаар ажилладаг: Чиний өнөөдрийн зан авирын дагуу Тэр чиний үр дүнг тодорхойлдог. Өнөөдрийн үгийг хэн хэлдэг бэ? Хэн өнөөдрийн ажлыг хийдэг вэ? Чи өнөөдөр таягдан хаягдах уу гэдгийг хэн шийдэх вэ? Чамайг төгс болгохыг хэн шийддэг вэ? Энэ нь Миний хийдэг зүйл биш гэж үү? Би бол эдгээр үгсийг хэлдэг Нэгэн; Би бол энэ ажлыг хэрэгжүүлдэг Нэгэн. Хүмүүсийг харааж, гэсгээж, шүүх нь бүгд Миний ажлын нэг хэсэг. Эцэст нь чамайг таягдан хаягдах нь ч мөн Миний ажил байх болно. Бүгдээрээ Миний мэдэх хэрэг! Чамайг төгс болгох нь Миний мэдэх хэрэг ба ерөөлийг чамд эдлүүлэх нь ч бас Миний өөрийн мэдэх хэрэг юм. Энэ нь бүгдээрээ Миний өөрийн ажил. Чиний төгсгөлийг Ехова урьдчилан тогтоосон биш, үүнийг өнөөдрийн Бурхан тогтоодог. Энэ нь одоо тодорхойлогддог; энэ нь дэлхий бүтээгдэхээс өмнө тодорхойлогдоогүй. Зарим хөгийн хүмүүс, Таны нүдэнд ямар нэг зүйл буруу байгаа байх, учир нь Та намайг харах ёстой байдлаараа харахгүй байна гэж хэлдэг. Эцэстээ чи Сүнс хэрхэн бүх зүйлд илэрхийлэгддэгийг харах болно! Есүс анхнаасаа Иудасыг Өөрийн дагалдагчаа болгон сонгосон. Есүс түүний хувьд алдаа гаргасан гэж хүмүүс боддог. Түүнээс урвах дагалдагчийг Тэр хэрхэн сонгосон бэ? Есүсээс урвах бодол Иудаст эхэндээ байгаагүй. Энэ нь ердөө дараа нь тохиолдсон. Тэр үед Есүс Иудаст нэлээд таатай хандаж байсан; Тэр хүнээр Өөрийгөө дагуулж, өөрсдийн санхүүгийн асуудлаа түүнд хариуцуулсан. Иудас мөнгө завших болно гэдгийг хэрвээ Тэр мэдэж байсан бол Тэр түүнд мөнгө хариуцуулахгүй байсан. Энэ хүн шударга бус, зальтай ба ах эгч нараа хуурсан гэдгийг Есүс анхандаа мэдээгүй гэж хэлж болно. Дараа нь, Иудас хэсэг хугацаанд Түүнийг дагасны дараа, Есүс түүнийг ах, эгч нараа хуурч мөн Бурханыг хуурч байхыг харсан. Тэр мөнгөний уутнаас үргэлж мөнгө зарцуулж байхыг хүмүүс мөн олж мэдсэн бөгөөд тэд дараа нь Есүст хэлсэн. Есүс зөвхөн тэр үед л энэ бүхний талаар мэдсэн. Есүс цовдлолын ажлыг хэрэгжүүлэх ёстой байсан, Түүнээс урвах хүн хэрэгтэй байсан ба Иудас энэ үүрэг рольд зүгээр л тохирсон учраас Есүс, бидний дундаас нэг нь Надаас урвах болно. Хүний хүү цовдлогдохын тулд энэхүү урвалтыг ашиглах болно тэгээд гурван өдөрт дахин амилах болно гэж хэлсэн юм. Тэр үед, Иудас Түүнээс урваж магад учраас Есүс үнэндээ түүнийг сонгосон биш; эсрэгээрээ Тэр Иудасыг үнэнч дагалдагч байгаасай гэж хүссэн. Түүнийг гайхшруулан, Иудас Эзэнээс урвасан ховдог шунахай дорд амьтан байсан ба Тэр энэхүү ажилд Иудасыг сонгохын тулд энэ нөхцөл байдлыг ашигласан. Хэрвээ Есүсийн арван хоёр дагалдагч бүгд үнэнч байж, тэдний дунд Иудас шиг хүн байгаагүй бол, Есүсээс урвах хүн нь эцэстээ дагалдагчдаас нь өөр хүн байх байсан юм. Гэсэн хэдий ч, тухайн үед тэдний дунд хээл хахууль авдаг хүн—Иудас байж таарсан. Есүс тиймээс Өөрийн ажлаа дуусгахын тулд энэ хүнийг ашигласан. Энэ нь хэчнээн энгийн байсан бэ! Есүс Өөрийн ажлын эхэнд үүнийг урьдчилан төлөвлөөгүй; бүх зүйлс тодорхой нэг алхам хүртэл хөгжсөний дараа л Тэр энэ шийдвэрийг гаргасан. Энэ нь Есүсийн шийдвэр, тухайлбал Бурханы Сүнсний Өөрийн шийдвэр байсан. Тэр үед Иудасыг сонгосон хүн бол Есүс байсан; Иудас дараа нь Есүсээс урвах үед энэ нь Өөрийн ажлын төгсгөлийн төлөө хийсэн Ариун Сүнсний ажил хэрэг байсан; тэр үед энэ нь Ариун Сүнсний ажил байсан. Есүс Иудасыг сонгох үедээ Түүнээс урвана гэдгийг нь огт мэдээгүй. Тэр бол Искариотын Иудас гэдгийг л Тэр мэдэж байсан. Та нарын төгсгөл ч гэсэн, өнөөдрийн та нарын дуулгавартай байдлын түвшний дагуу болон та нарын амийн өсөлтийн түвшний дагуу тодорхойлогддог ба “энэ нь дэлхий бүтээгдэх үед урьдчилан төлөвлөгдсөн” гэсэн хүний үзлийн дагуу тодорхойлогддоггүй. Чи эдгээр зүйлсийг тодорхой ухамсарлах ёстой. Энэ бүхий л ажил чиний төсөөллийн дагуу гүйцэтгэгддэггүй юм.
No comments:
Post a Comment