2019/04/20

БУРХАНЫГ БОЛОН ТҮҮНИЙ АЖЛЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНЫГ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙЛГАЖ ЧАДНА

БУРХАНЫГ БОЛОН ТҮҮНИЙ АЖЛЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНЫГ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙЛГАЖ ЧАДНА


БУРХАНЫГ БОЛОН ТҮҮНИЙ АЖЛЫГ МЭДДЭГ ХҮМҮҮС Л БУРХАНЫГ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙЛГАЖ ЧАДНА


Бие махбодтой болсон Бурханы ажил хоёр хэсгээс бүрддэг. Эхний удаа Тэр бие махбодтой болоход хүмүүс Түүнд итгээгүй буюу Түүнийг мэдээгүй ба Есүсийг загалмайд цовдолсон. Хоёр дахь удаад ч гэсэн, хүмүүс Түүнийг мэдэх нь байтугай Түүнд итгэлгүй дахин нэг удаа Христийг загалмайд цовдолсон. Хүн Бурханы дайсан биш гэж үү? Хэрвээ хүн Түүнийг мэдэхгүй юм бол, яаж Бурханы ойр дотны хүн байж чадах юм бэ? Тэр яаж Бурханы тухай гэрчилж чадах эрхтэй байх юм бэ? Бурханыг хайрлах, Бурханд үйлчлэх, Бурханыг магтан алдаршуулах—энэ бүгд нь худал хуурмаг биш гэж үү? Хэрвээ чи өөрийн амь биеэ энэхүү бодит бус, практик бус зүйлүүдэд зориулах юм бол, чиний ажил талаар өнгөрөхгүй гэж үү? Бурхан хэн бэ гэдгийг ч мэдэхгүй байж чи яаж Бурхантай ойр дотно байх юм бэ? Иймэрхүү эрэл хайгуул чинь бүдэг бадаг, хийсвэр зүйл биш гэж үү? Энэ нь хуурамч биш гэж үү? Хүн яаж Бурхантай ойр дотно байх вэ? Бурхантай ойр дотно байхын практик ач холбогдол юу вэ? Чи Бурханы Сүнстэй ойр дотно байж чадах уу? Сүнс хэчнээн агуу, гайхалтайг чи харж чадах уу? Үл харагдах, биет бус Бурханы ойр дотны хүн байна гэдэг—бүдэг бадаг, хийсвэр зүйл биш гэж үү? Ийм эрэл хайгуулын практик ач холбогдол юу вэ? Энэ нь бүгд худал, хуурмаг биш гэж үү? Чи Бурханыг мэддэггүй учраас, үл үзэгдэх, биет бус, өөрсдийн үзэл дэх, бодит бус “бүх зүйлийн Бурханыг” эрж хайж байгаа учраас чиний эрж хайж буй зүйл чинь Бурханы дотны хүн болох явдал боловч яг үнэндээ чи Сатаны эрхшээлд орогч юм. Битүүхэн хэлэхэд тийм “Бурхан” бол Сатан бөгөөд үнэн хэрэгтээ энэ нь чи өөрөө юм. Чи өөртөө л ойр дотно байхыг хичээдэг хэрнээ Бурханы дотны хүн болохыг эрж хайж байна гэж хэлдэг—энэ чинь доромжлол биш гэж үү? Ийм эрэл хайгуул үнэ цэнэтэй юү? Хэрвээ Бурханы Сүнс бие махбодтой болохгүй бол, Бурханы мөн чанар нь ердөө үл үзэгдэх, биет бус амийн Сүнс, хэлбэргүй, хэлбэр дүрсгүй, материаллаг бус төрлийн, хүршгүй, хүнд ойлгогдошгүй байх юм. Ийм материаллаг бус, гайхмаар, ойлгошгүй Сүнстэй хүн яаж ойр дотно болох юм бэ? Энэ нь инээдтэй зүйл биш гэж үү? Тийм утга учиргүй бодол бол үндэслэлгүй агаад практик бус. Бүтээгдсэн хүн бол мөн чанараараа Бурханы Сүнсээс өөр төрлийнх, иймээс энэ хоёр яаж ойр дотно байх юм бэ? Хэрвээ Бурханы Сүнс махбодод ирээгүй бол, өөрөөр хэлбэл Бурхан бие махбодтой болж, бүтээл болсноороо Өөрийгөө даруу болгоогүй бол бүтээгдсэн хүн Түүний дотнын хүн байх ч эрхгүй, бас чадах ч үгүй байх байсан бөгөөд сүнс нь тэнгэрт орсны дараа Бурханы дотнын хүн болох боломжтой үнэн сүсэгт итгэгчдээс бусад ихэнх хүмүүс Бурханы Сүнсний дотнын нэгэн болж чадахгүй. Хэрвээ хүн бие махбодтой болсон Бурханы удирдамж заавар дор, тэнгэр дэх Бурхантай ойр дотно болохыг хүсвэл тэрээр хачирхалтай тэнэг хүн-бус нэгэн болохгүй гэж үү? Хүн үл үзэгдэх Бурханд “итгэлтэй байхыг” л зөвхөн зорьдог ба харж болох Бурханд өчүүхэн ч анхаарал хандуулдаггүй, учир нь үл үзэгдэх Бурханыг эрж хайх нь илүү амархан байдаг—хүн өөрийн хүссэнээрээ үүнийг хийж болно. Гэхдээ үзэгдэх Бурханыг эрж хайх нь тийм ч амархан биш. Бүдэг бадаг, тодорхойгүй Бурханыг эрж хайдаг хүн бол яагаад ч Бурханыг олох боломжгүй, учир нь тодорхойгүй, хийсвэр зүйлүүд нь бүгд хүнээр төсөөлөгддөг ба хүн олж авах чадваргүй юм. Хэрвээ та нарын дунд ирсэн Бурхан, ойртож очих аргагүй агуу, ихэмсэг Бурхан байсан бол, та нар Түүний хүслийг хэрхэн эрж хайх вэ? Та нар яаж Түүнийг мэдэж, ойлгох вэ? Хэрвээ Тэр зөвхөн Өөрийн ажлыг хийж, хүнтэй огт харьцахгүй бол, эсвэл ямар ч хэвийн хүн чанарыг эзэмшээгүй, жирийн хүмүүс ойртох аргагүй байсан бол, хэдийгээр Тэр та нарын төлөө ихийг хийсэн ч, та нар Түүнтэй харилцаа тогтоож чадахгүй, Түүнийг харж чадахгүй бол яаж Түүнийг танин мэдэж чадах юм бэ? Хэрвээ эгэл хүн чанарыг эзэмшсэн бие махбод байгаагүй бол, хүнд Бурханыг мэдэх ямар ч арга зам байхгүй; бие махбодтой болсон Бурханы улмаас л хүн бие махбодтой энэхүү Бурхантай ойр дотно болох чадвартай болж байгаа юм. Түүнтэй харилцаж чадах учраас хүн Бурханы дотны хүн болно, Түүнтэй хамт амьдарч, Түүний хажууд байгаа учраас хүн аажмаар Түүнийг мэдэж эхэлнэ. Ингэхгүй л юм бол, хүний эрэл хайгуул талаар өнгөрөхгүй гэж үү? Бурханы ажлын улмаас хүн Бурхантай ойр дотно болох боломжтой болсон гэж хэлж байгаа юм биш, харин бие махбодтой Бурханы бодит байдал болоод хэвийн байдлын улмаас ингэж чадах юм. Бурхан бие махбодтой болсон учраас л, хүн өөрийн үүргээ биелүүлэх боломжтой болсон ба тэр боломж нь жинхэнэ Бурханыг тахин шүтэх явдал билээ. Энэ нь хамгийн бодит, практик үнэн биш гэж үү? Чи одоо ч гэсэн тэнгэр дэх Бурхантай ойр дотно болохыг хүсэж байна уу? Бурхан Өөрийгөө тодорхой түвшинд хүртэл даруу болгосноор буюу бие махбодтой болсноор л хүн Түүний ойр дотнын хүн, итгэлийг нь хүлээсэн хүн болж чадна. Бурхан бол Сүнс: хүн хэрхэн энэхүү гайхалтай, төсөөлшгүй Сүнсний дотны хүн болж чадах вэ? Бурханы Сүнс бие махбодод буун ирж, хүнтэй адил гадаад бүрхүүлтэй бүтээл болсноор хүн Түүний хүслийг ойлгож, Түүгээр үнэхээр авхуулах болно. Тэр бие махбодтойгоор ярьж, хийж, хүний баяр баясгалан, уйтгар гуниг, зовлон шаналалыг хуваалцаж, хүнтэй адилхан дэлхийд амьдарч, хүнийг хамгаалж, түүнийг залж чиглүүлдэг ба үүгээр дамжуулан Тэр хүнийг цэвэрлэн ариусгаж, Түүний аврал болон ерөөлийг олж авах боломжийг хүнд олгодог. Эдгээр зүйлийг олж авснаар, хүн Бурханы хүслийг үнэхээр ойлгож чадах ба зөвхөн тэр үед л тэр Бурханы дотны хүн болж чадах юм. Зөвхөн энэ л бодитой. Хэрвээ Бурхан хүнд үл үзэгдэх болоод биет бус байсан бол хүн хэрхэн Түүний дотны хүн болж чадах вэ? Энэ нь хоосон номлол болохгүй гэж үү?

Маш олон хүн өнөөдрийг хүртэл өөрсдийн Бурханд итгэх итгэлээрээ тодорхой бус, хийсвэр зүйлийг эрж хайсаар л байна. Тэд Бурханы өнөөгийн ажлын бодит байдлыг мэдэхгүйгээр, одоо ч сургаал номлол дунд амьдарсаар байгаа. Цаашлаад ихэнх нь, “Бурханыг хайрладаг шинэ үеийнхэн”, “Бурханы дотны хүн”, “Бурханы хайран дах үлгэр жишээ ба загвар”, “Петрийн хэв маяг” гэх мэт шинэ хэллэгүүдийн бодит байдал руу хараахан ороогүй; үүний оронд тэдний зорьж буй зүйл одоо ч бүдэг бадаг, хийсвэр бөгөөд тэд одоо ч сургаал номлол дунд бэдрэн явж, эдгээр үгийн бодит байдлыг ойлгоогүй байгаа юм. Бурханы Сүнс бие махбодтой болох үед, чи Түүний үйл хэргийг бодитоор харж, хүрч чадах юм. Гэсэн ч хэрвээ чи Түүний дотны хүн болох чадваргүй бол, хэрвээ чи Түүний итгэлийг даасан хүн болж чадахгүй бол, чи хэрхэн Бурханы Сүнсний итгэлийг даасан хүн болох юм бэ? Хэрвээ чи өнөөдрийн Бурханыг мэдэхгүй бол, Бурханыг хайрладаг шинэ үеийнхний нэг болж яаж чадах юм бэ? Эдгээр нь зүгээр л хоосон сургаал номлол биш гэж үү? Чи Сүнсийг харж, Түүний хүслийг мэдэрч чадах уу? Эдгээр нь хоосон үг биш гэж үү? Эдгээр хэллэг, нэр томьёог чи зүгээр л ярих нь хангалттай биш ба чи зөвхөн шийдвэр гаргаснаар л Бурханы сэтгэлд нийцэж чадахгүй. Эдгээр үгсийг ярьснаар л чи сэтгэл хангалуун болдог ба чи өөрийн хүслээ биелүүлэхийн тулд, өөрийн бодит бус хүслээ хэрэгжүүлэхийн тулд мөн өөрийн үзэл, бодлоо биелүүлэхийн тулд л ингэдэг. Хэрвээ чи Өнөөдрийн Бурханыг мэдэхгүй бол, чи юу ч хийж байсан хамаагүй Бурханы зүрх сэтгэлийн хүслийг биелүүлэх боломжгүй байх болно. Бурханы итгэлт хүн байна гэдэг юу гэсэн үг вэ? Чи одоо ч үүнийг ойлгохгүй л байна уу? Бурханы дотны хүн нь хүн учраас Бурхан ч гэсэн хүн, тиймээс Бурхан бие махбодтой болсон, хүн болсон. Ижил төрлийн хүмүүс л бие биеэ итгэлт найз гэж дуудах ба тэр үед л тэд дотны хүмүүс хэмээн тооцогдоно. Хэрвээ Бурхан Сүнс байсан бол бүтээгдсэн хүн хэрхэн Түүний дотны хүн болох юм бэ?

Бурханд итгэх чиний итгэл, чиний үнэнийг эрж хайж байгаа явдал тэр ч байтугай биеэ авч яваа байдал чинь бүгд бодит байдалд үндэслэх ёстой: Чиний хийж буй бүхэн бодит байх ёстой ба чи төсөөллийн, мөрөөдлийн зүйлсийг эрж хайх ёсгүй. Ингэж авирлах нь ямар ч үнэ цэнэгүй ба цаашлаад тийм амьдралд ямар ч утга учир байхгүй. Чиний эрэл хайгуул ба амьдрал чинь худал хуурмагаас өөрцгүй зүйлсийн дунд өнгөрч байгаа учраас мөн чи үнэ цэнэтэй, утга учиртай зүйлсийг эрж хайхгүй байгаа учраас чиний олох цорын ганц зүйл бол үнэн биш, гажууд онол ба ёс зүй байх юм. Тиймэрхүү зүйлс нь чиний оршин тогтнолын үнэ цэнэ, утга учиртай ямар ч холбоогүй бөгөөд чамайг ердөө хоосон хөндий хүрээнд л аваачиж чадна. Ингэснээр чиний бүхий л амьдрал ямар ч үнэ цэнэгүй буюу утга учиргүй болох ба хэрвээ чи утга учиртай амьдралыг эрж хайхгүй л юм бол хэдий зуун жил амьдарлаа ч гэсэн чиний амьдрал хий дэмий өнгөрөх болно. Үүнийг хүмүүний амьдрал гэж хэрхэн хэлж болох юм бэ? Энэ нь үнэндээ амьтны амьдрал биш гэж үү? Үүнтэй адилаар, хэрвээ та нар Бурханд итгэх замыг дагахыг хичээсэн ч, харж болох Бурханыг эрж хайх оролдлого хийхгүйгээр, үүний оронд үл үзэгдэх, биет бус Бурханыг тахин шүтээд байвал иймэрхүү эрэл хайгуул нь бүр ч илүү хий хоосон зүйл биш гэж үү? Эцэст нь, чиний эрэл хайгуул чинь бөөн бүтэлгүйтэл л болох болно. Иймэрхүү эрэл хайгуул нь чамд ямар ашигтай юм бэ? Хүний хамгийн том асуудал бол тэр өөрийн харж, хүрч чадахгүй зүйлсийг, асар нууцлаг, гайхалтай зүйлсийг мөн хүмүүсийн төсөөлшгүй зүйлийг, жирийн хүмүүсийн хүрч чадахааргүй зүйлсийг л хайрладаг. Эдгээр зүйл хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ тэдгээрийг шинжлэн судалж, бусад зүйлсийг үл анзааран тэдгээрийг л эрж хайж, тэдгээрийг олж авах боломжтой гэж өөрийгөө төөрөгдүүлдэг. Тэдгээр нь хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ нарийвчлан судалж, шинжилдэг ба тэр ч байтугай тэдгээрийн талаар нарийн сэтгэмжилдэг. Үүний эсрэгээр нь, аливаа зүйлс хэдий чинээ бодит байна, хүн тэдгээрийг төдий чинээ үл тоодог; тэр тэдгээрийг үл ойшоосон байдлаар хардаг ба тэр ч байтугай тэдгээрийг үл тоомсорлодог. Өнөөдөр Миний хийж буй бодит ажилд ханддаг та нарын хандлага яг энэ биш гэж үү? Тэдгээр зүйл хэдий чинээ бодитой байна, та нар тэдгээрийг төдий чинээ гадуурхдаг. Тэдгээрийг судалж шинжлэх цагийг та нар огт гаргадаггүй, харин зүгээр л үл тоодог; эдгээр бодитой, амархан шаардлагыг үл ойшоон хардаг ба тэр ч байтугай хамгийн бодит энэ Бурханы талаар тоо томшгүй их үзлийг өвөрлөдөг бөгөөд Түүний бодит байдал, энгийн байдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Ийм байдлаар та нар тодорхой бус байдлын дунд л итгэдэггүй гэж үү? Та нар өнгөрсөн үеийн бүдэг бадаг Бурханд тууштай итгэдэг ба өнөөдрийн бодит Бурханыг сонирхдоггүй. Өчигдрийн Бурхан ба өнөөдрийн Бурхан нь хоёр өөр эрин үеийнх болохоор ингэдэггүй гэж үү? Бас өчигдрийн Бурхан нь тэнгэр дэх агуу Бурхан, харин өнөөдрийн Бурхан нь газар дээрх өчүүхэн хүн болохоор ингэдэггүй гэж үү? Цаашлаад, хүний тахин шүтэж байгаа Бурхан нь түүний үзлээс бий болсон, харин өнөөдрийн Бурхан нь газар дээр бий болсон бодит биетэй учраас биш гэж үү? Үнэн хэрэгтээ, өнөөдрийн Бурхан хэтэрхий бодитой учраас хүн Түүнийг эрж хайхгүй байгаа биш гэж үү? Өнөөдрийн Бурханы хүнээр хийлгэж байгаа зүйл бол хүний хийх хамгийн дургүй байгаа зүйл буюу түүнийг ичихэд хүргэх зүйл юм. Энэ нь аливаа зүйлсийг хүмүүсийн хувьд хэцүү болгож байгаа биш гэж үү? Энэ нь түүний шарх сорвийг санаатайгаар ил гаргаж байгаа биш гэж үү? Ингэснээр, бодит байдлыг эрж хайдаггүй олон хүмүүс бие махбодтой болсон Бурханы дайсан болно, антихрист болно. Энэ нь илэрхий зүйл биш гэж үү? Өнгөрсөн үед, Бурхан хараахан бие махбодтой болоогүй байхад чи шашны хүн эсвэл үнэн сүсэгтэн байсан байж болно. Бурхан бие махбодтой болсны дараа, тэдгээр олон үнэн сүсэгт итгэгчид өөрийн эрхгүй антихрист болно. Энд юу болж байгааг чи мэдэж байна уу? Бурханд итгэх итгэлээрээ, чи бодит байдалд анхаарлаа төвлөрүүлдэггүй ба үнэнийг эрж хайдаггүй, харин үүний оронд худал хуурмагт эзэмдүүлдэг—энэ нь бие махбодтой болсон Бурханы эсрэг дайсагнасан байдлын чинь тодорхой эх үүсвэр биш гэж үү? Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг, иймээс бие махбодтой болсон Бурханд итгэхгүй байгаа хүмүүс антихрист болохгүй гэж үү? Иймээс чиний итгэж, хайрладаг нэгэн чинь үнэхээр бие махбод дахь энэ Бурхан мөн үү? Энэхүү амьдарч, амьсгалж байгаа Бурхан хамгийн бодит бөгөөд ер бусын энгийн биш гэж үү? Чиний эрэл хайгуулын зорилго яг юу юм бэ? Энэ нь тэнгэрт байгаа юм уу эсвэл газарт уу? Энэ нь үзэл үү эсвэл үнэн үү? Энэ нь Бурхан уу эсвэл ямар нэгэн ид шидтэн үү? Үнэндээ, үнэн бол амьдралын онч мэргэн үгсийн хамгийн бодитой нь бөгөөд хүн төрөлхтний дундах тэдгээр онч мэргэн үгсийн хамгийн тэргүүн дээд нь билээ. Учир нь энэ нь Бурханы хүнд шаардсан шаардлага ба энэ ажлыг Бурхан Өөрөө хийдэг учраас үүнийг амьдралын онч мэргэн үгс гэж нэрлэдэг. Энэ нь ямар нэг зүйлээс дүгнэж хэлсэн мэргэн үгс биш ба агуу хүний хэлсэн алдартай ишлэл ч биш; харин үүний оронд, тэнгэр газар, бүх зүйлийн Эзэнээс хүнд хэлсэн айлдвар бөгөөд хүний нэгтгэсэн хэдэн үг биш, Бурханы төрөлх амь билээ. Иймээс үүнийг амьдралын онч мэргэн үгсийн дээд гэж нэрлэж байгаа юм. Үнэнийг хэрэгжүүлэх гэсэн хүний эрэл хайгуул нь түүний үүргийн биелэлт, өөрөөр хэлбэл Бурханы шаардлагад нийцэх эрэл хайгуул юм. Энэхүү шаардлагын мөн чанар нь, ямар ч хүний хүрч чадахааргүй хоосон номлол биш харин бүх үнэнээс хамгийн бодитой нь юм. Хэрвээ чиний эрэл хайгуул чинь ямар ч бодит байдлыг агуулаагүй номлолоос өөрцгүй бол чи үнэнийг эсэргүүцэхгүй байна гэж үү? Чи үнэн рүү дайрч довтолдог хүн биш гэж үү? Тийм хүн яаж Бурханыг хайрлахаар зорих юм бэ? Бодит байдалгүй хүмүүс бол үнэнээс урвадаг хүмүүс бөгөөд бүгд угаасаа тэрслүү хүмүүс юм!

Чи хэрхэн эрж хайж байгаа нь хамаагүй, юуны түрүүнд чи өнөөдөр Бурханы хийж байгаа ажлыг ойлгож, энэхүү ажлын утга учрыг мэдэх ёстой. Эцсийн өдрүүдэд ирэхдээ Бурхан ямар ажил авчрахыг, ямар зан чанарыг авчрахыг мөн хүнийг бүрэн дүүрэн болгохын тулд юу хийгдэх вэ гэдгийг чи ойлгож мэдэх ёстой. Түүний бие махбодтой ирж, хийх ёстой ажлыг чи мэдэхгүй эсвэл ойлгохгүй бол, чи яаж Түүний хүслийг эрж хайж, яаж Түүний дотны хүн болох юм бэ? Үнэндээ, Бурханы дотны хүн байна гэдэг нь тийм ч түвэгтэй зүйл биш боловч мөн тийм ч энгийн зүйл биш юм. Хэрвээ хүн ухамсарлаж чадах юм бол, тэр хэрэгжүүлж чадах юм бол, тийм ч түвэгтэй биш; хэрвээ хүн ухамсарлаж чадахгүй бол энэ нь хамаагүй хэцүү байх ба цаашлаад хүн тодорхой бус байдлын дунд эрж хайсаар л байх болно. Хэрвээ, Бурханыг эрж хайхад хүнд өөрийн гэсэн баримтлах байр суурь байхгүй бол, ямар үнэнийг баримтлах ёстойгоо мэдэхгүй бол, түүнд ямар ч суурь байхгүй гэсэн үг бөгөөд иймээс гуйвалгүй бат зогсох нь түүний хувьд амархан биш байх болно. Өнөөдөр үнэнийг ойлгоогүй, сайн мууг ялгаж чадахгүй эсвэл юуг хайрлаж юуг үзэн ядахаа хэлж мэдэхгүй хүмүүс маш олон байгаа. Тийм хүмүүс гуйвшгүй зогсож бараг чадахгүй. Бурханд итгэх итгэлийн гол түлхүүр нь үнэнийг амьдралд хэрэгжүүлж, Бурханы хүслийг анхаарч, бие махбодтой ирэх үедээ хүний төлөө хийх Бурханы ажил болоод Түүний ярьдаг зарчмуудыг мэдэх явдал юм; олон нийтийг бүү дага, мөн чи орох ёстой зүйлдээ зарчимтай байх ёстой ба тэдгээрийг баримтлах ёстой. Бурханы гэгээрүүлсэн, өөрийнхөө дотор байгаа тэдгээр зүйлсийг чанд мөрдөх нь чамд туслах болно. Хэрвээ тэгэхгүй бол, өнөөдөр чи нэг чиглэлд, маргааш нөгөө чиглэлд эргэлдэх ба хэзээ ч ямар нэг бодитой зүйлийг олж авч чадахгүй. Ийм байх нь чиний аминд ямар ч ашиггүй. Үнэнийг ойлгодоггүй хүмүүс үргэлж бусдыг дагадаг: Хэрвээ хүмүүс, энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх юм бол чи ч гэсэн энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлэх ба; хэрвээ хүмүүс, энэ нь муу сүнсний ажил гэж хэлбэл чи ч гэсэн бас эргэлзэж эхлэн, энэ нь муу сүнсний ажил гэж хэлэх болно. Чи бусдын үгийг үргэлж тоть шиг давтаж, юуг ч өөрөө ялган салгаж чадахгүй бөгөөд өөрийнхөөрөө бодож сэтгэж чадахгүй байх болно. Энэ бол тодорхой байр суурьгүй хүн бөгөөд аливааг ялгах чадваргүй—тийм хүн бол үнэ цэнэгүй золгүй хүн юм! Тийм хүмүүс дандаа бусдын үгийг давтдаг: Өнөөдөр энэ нь Ариун Сүнсний ажил гэж хэлж байгаа ч, нэг л өдөр энэ нь Ариун Сүнсний ажил биш, харин хүний хийсэн зүйлээс өөр юу ч биш гэж хэн нэгэн хүн хэлбэл чи үүнийг өөрөө ойлгохгүй ба бусад хүмүүс ингэж хэлж байгааг сонссон учраас чи яг л тэдний хэлснийг давтан хэлэх болно. Энэ нь үнэндээ Ариун Сүнсний ажил байсан ч чи үүнийг хүний ажил гэж хэлнэ; ингэвэл чи Ариун Сүнсний ажлыг гутаан доромжилдог хүмүүсийн нэг болохгүй гэж үү? Ингэж ялган салгаж чадахгүй байгаа учраас чи Бурханыг эсэргүүцэж байгаа биш гэж үү? Магадгүй нэг л өдөр нэг солиотой амьтан гарч ирээд “энэ нь муу сүнсний ажил” гэж хэлж болох юм, тэгвэл энэ үгийг сонсонгуутаа чи яахаа мэдэхээ больж, дахиад л бусдын үгэнд автах болно. Хэн нэгэн хүн үймээн самуун гаргах болгонд чи өөрийн байр сууриндаа зогсох чадваргүй байх ба энэ нь, чи үнэнийг эзэмшээгүйгээс болж байгаа юм. Бурханд итгэж, Бурханы мэдлэгийг эрж хайна гэдэг бол тийм ч энгийн зүйл биш. Хамтдаа цугларч, номлол сонссоноор л тэдгээрийг олж авч чадахгүй ба чи ердөө урам зоригоороо төгс болгуулдаг юм биш. Чи мэдэрч, мэдэж, өөрийн үйлдлээ зарчимтай болгож, Ариун Сүнсний ажлыг олж авах ёстой. Чи аливааг туулж мэдрэх үедээ олон зүйлийг ялган таних боломжтой болно—чи сайн ба муугийн хоорондох, шулуун шударга явдал ба гэмт муу явдлын хоорондох, аль нь мах цусных, аль нь үнэнийх вэ гэдгийн хоорондох ялгааг олж харах боломжтой болно. Чи эдгээр бүх зүйлийн хоорондын ялгааг харж чаддаг байх ёстой, ингэснээр л нөхцөл байдал ямар ч байлаа гэсэн чи хэзээ ч төөрөлдөхгүй. Зөвхөн энэ л чиний жинхэнэ биеийн хэмжээ юм.

Бурханы ажлыг мэдэх нь энгийн зүйл биш: Чи өөрийн эрэл хайгуулдаа тодорхой стандарт болон зорилготой байх ёстой, чи жинхэнэ замыг хэрхэн эрж хайхаа мэддэг байх ёстой ба энэ нь жинхэнэ зам мөн үү, үгүй юу гэдгийг, мөн энэ нь Бурханы ажил мөн үү үгүй юу гэдгийг хэрхэн хэмжихээ мэддэг байх ёстой. Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Чи энэ нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл байна уу үгүй юу, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь чамд юу авч ирж чадахыг шинжин үзэх учиртай. Жинхэнэ зам болон хуурамч зам хоёрын ялгааг олж харах нь үндсэн мэдлэгийн хэд хэдэн талуудыг шаарддаг ба үүний хамгийн гол нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг харж чадах явдал юм. Учир нь Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх түүний итгэл ч гэсэн, энэхүү бие махбод нь Бурханы Сүнсний биелэл учраас юм, өөрөөр хэлбэл, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл гэсэн үг билээ. Сүнс болон бие махбодын хооронд ялгаа байдаг боловч энэхүү бие нь Сүнснээс ирсэн бөгөөд Үг бие махбод болсон учраас хүний итгэж байгаа зүйл бол Бурханы төрөлхийн мөн чанар юм. Иймээс, энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг ялгахдаа юуны өмнө чи, энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү, биш үү гэдгийг харах ёстой ба үүний дараа чи энэ замд үнэн байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Энэ үнэн бол хэвийн хүний амь зан чанар буюу Бурхан түүнийг анх бүтээх үед хүнээс шаардагдаж байсан зүйл, тухайлбал бүх хэвийн хүн чанар юм (үүнд хүний мэдрэмж, мэдлэг ухаан, мэргэн ухаан, хүн байхын үндсэн мэдлэгийг оролцуулдаг). Өөрөөр хэлбэл, энэ зам хүнийг энгийн хүмүүний амьдрал руу хөтөлж байна уу үгүй юу, ярьсан үнэн нь энгийн хүн чанарын бодит байдалд шаардлагатай юу үгүй юу, энэ үнэн бодитой, жинхэнэ эсэх болон цагаа олсон уу, үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг энгийн бодит туршлага руу хөтлөх боломжтой; цаашлаад хүн урьд байснаасаа илүү хэвийн болж, хүний мэдрэмж илүү бүрэн төгс болж, хүний бие махбодын болон сүнсний амьдрал илүү эмх цэгцтэй болж, хүний сэтгэл хөдлөл илүү хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Дахиад нэг зарчим байдаг ба хүнд Бурханы талаарх өсөн нэмэгдэж буй мэдлэг байна уу үгүй юу, тийм ажил болоод үнэнийг мэдрэх нь Бурханы төлөөх түүний хайрыг өдөөж, түүнийг Бурхантай илүү ойр аваачиж байна уу үгүй юу гэдэг юм. Ингэснээр энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам нь ер бусын биш харин бодит байна уу үгүй юу, мөн энэ нь хүний амийг хангаж байна уу үгүй юу гэдэг юм. Хэрвээ эдгээр зарчмуудыг эзэмшчихвэл энэ замын үнэн эсэхийг тодорхойлж чадах болно. Та нар ирээдүйд өөр замыг сонгох вий гэсэндээ, эсвэл ирээдүйд өөр шинэ эрин үеийн ажил байх болно гэж зөгнөсөндөө Би энэ үгийг хэлж байгаа юм биш. Харин өнөөдрийн зам бол үнэн зам гэдэгт та нар итгэлтэй болж магад болохоор Би ингэж хэлж байгаа бөгөөд ингэснээр та нар өнөөдрийн ажилд зөвхөн хагас итгэж, үүнийг ойлгох боломжгүй байхаа болих болно. Итгэлтэй байгаа хэдий ч төөрөлдөж будилан дагадаг хүмүүс зөндөө байдаг; ийм итгэлтэй байдалд ямар ч зарчим байдаггүй ба тэдгээрийг эрт орой хэзээ нэгэн цагт таягдан хаях ёстой. Өөрсдийн дагаж байгаа зүйлдээ маш мэриймтгий хүмүүсийн хувьд ч гэсэн тэд гурван хэсэгт нь итгэлтэй, таван хэсэгт нь итгэлгүй, эргэлзэж байдаг ба энэ нь тэдэнд ямар ч суурь байхгүйг харуулдаг. Та нарын хэв чанар хэтэрхий сул дорой, та нарын суурь хэтэрхий гүехэн учраас ялгааны талаар та нарт ямар ч ойлголт байхгүй байна. Бурхан Өөрийн ажлаа давтдаггүй, Тэр бодитой бус ажил хийдэггүй, Тэр хэтэрхий их зүйлийг хүнээс шаарддаггүй ба Тэр хүний мэдрэмжээс илүү давсан ажил хийдэггүй. Түүний хийж буй бүх ажил хүний хэвийн мэдрэмжийн хүрээнд байж, хэвийн хүмүүний мэдрэмжээс давдаггүй бөгөөд Түүний ажил хүний хэвийн шаардлагуудын дагуу байдаг. Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил юм бол, хүн бүр ч илүү хэвийн болж, хүн чанар нь бүр илүү хэвийн болно. Хүн Сатанаар ялзруулагдсан өөрийн зан чанарт болон хүний мөн чанарын талаар улам илүү мэдлэгтэй болж, үнэнийг илүү ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь өсөхийн хэрээр, хүний завхарсан зан чанар нь илүү их өөрчлөгдөх боломжтой болдог—энэ бүгд нь Бурхан хүний амь болохын утга учир юм. Хэрвээ тухайн зам нь, хүний мөн чанар болох зүйлсийг илчилж чадахгүй бол, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй бол, цаашлаад түүнийг Бурханы өмнө аваачиж эсвэл Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг түүнд өгч чадахгүй бол тэр ч байтугай түүний хүн чанарыг илүү дорд болгож, түүний мэдрэмжийг илүү хэвийн бус болгож байвал, энэ зам жинхэнэ зам байх учиргүй бөгөөд энэ нь муу сүнсний ажил эсвэл хуучин зам байж болох юм. Товчоор хэлбэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж чадахгүй. Та нар энэ бүх жилүүдэд Бурханд итгэсэн боловч, жинхэнэ зам ба хуурамч замын хоорондох ялгааг олж таних эсвэл жинхэнэ замыг эрж хайх зарчмуудын талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй байна. Ихэнх хүмүүс эдгээр зүйлийг сонирхдоггүй; тэд ердөө л олонхын явж байгаа зүгт явдаг ба олонхын хэлснийг давтдаг. Жинхэнэ замыг эрж хайж байгаа хүн яаж ийм байх юм бэ? Тийм хүмүүс яаж жинхэнэ замыг олох юм бэ? Хэрвээ чи эдгээр хэд хэдэн гол зарчмуудыг ойлгох юм бол юу ч тохиолдож байсан чи хууртахгүй. Өнөөдөр хүн аливааг ялгаж чаддаг байх нь маш чухал; энэ нь хэвийн хүн чанарын эзэмшсэн байх ёстой зүйл бөгөөд туршлагаараа дамжуулан хүний эзэмших учиртай зүйл юм. Хэрвээ өнөөдөр ч гэсэн хүн юуг ч ялган салгаж чадахгүй, түүний ухамсар өсөөгүй хэвээр байвал энэ нь хүн хэтэрхий тэнэг байж, эрэл хайгуул нь ч гэсэн хазайн ташуурсан байна. Чиний өнөөдрийн эрэл хайгуулд өчүүхэн ч ялгаа байхгүй, чи жинхэнэ замыг олсон гэж хэлж байгаа чинь үнэн боловч үүнийг өөрийн болгосон уу? Чи ямар нэг зүйлийг ялгаж чаддаг болсон уу? Жинхэнэ замын мөн чанар нь юу вэ? Жинхэнэ замаар бол, чи жинхэнэ замыг өөрийн болгоогүй, чи үнэнээс юуг ч олж аваагүй, өөрөөр хэлбэл, Бурханы чамаас шаардаж байгаа зүйлсийг чи биелүүлж чадаагүй ба тиймээс чиний завхралд ямар ч өөрчлөлт гараагүй. Хэрвээ чи ийм байдлаар үргэлжлүүлсээр байх юм бол эцэстээ таягдан хаягдах болно. Энэ өдрийг хүртэл дагасан учраас, чиний сонгосон зам чинь зөв зам гэдэгт чи итгэлтэй байх ёстой ба өөр эргэлзээ байх ёсгүй. Олон хүмүүс зарим нэг жижиг асуудлаас болж дандаа эргэлздэг ба үнэнийг эрж хайхаа больдог. Тэдгээр хүмүүс бол Бурханы ажлын талаар ямар ч мэдлэггүй хүмүүс бөгөөд тэд төөрөлдөн будилж Бурханыг дагадаг хүмүүс юм. Бурханы ажлыг мэддэггүй хүмүүс Түүний дотны хүн болох эсвэл Бурханыг гэрчлэх чадваргүй байдаг. Зөвхөн ерөөлийг эрж хайж, тодорхой бус, хийсвэр зүйлийг эрж хайдаг хүмүүст аль болох хурдан үнэнийг эрж хайхыг Би зөвлөж байна, ингэснээр тэдний амьдрал утга учиртай болж болох юм. Өөрсдийгөө цаашид бүү хуур!

No comments:

Post a Comment