Төгс Хүчит Бурхан бол эцсийн өдрүүд дэх Эзэн Есүсийн эргэн ирэлт болохоор Эзэн Есүс эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлыг хийхээр ирэх үедээ яагаад Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгддэгийг маш олон хүмүүс ойлгодоггүй. Яагаад Түүнийг Эзэн Есүс гэж нэрлэхгүй байгаа юм бэ? Үнэндээ Өөрийн ажлын үе шатыг хийх болгондоо Бурхан шинэ нэртэй байдаг. Энэ шинэ нэрийг Бурхан Өөрөө ажилдаа тохируулан авдаг—хүмүүс Түүнийг хүссэнээрээ нэрлэдэг юм биш. Ажлын үе шат болгонд Бурханы авдаг нэр нь Библид өөрийн гэсэн үндэстэй байдаг. Эцсийн өдрүүдийн эргэн ирсэн Эзэн Есүсийн нэр нь аль хэдийн Библид зөгнөгдсөн. Исаиа, “Үндэстнүүд чиний зөвт байдлыг харж, бүх хаад чиний алдрыг харна: тэгээд ЭЗЭНий амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ” (Исаиа 62:2) гэсэн. Илчлэлийн номон дээр мөн ийнхүү хэлэгдсэн байдаг: “Филаделфи дахь чуулганы тэнгэрэлчид бичигтүн. … Ялсан нэгнийг Би Өөрийн Бурханы сүмийн багана болгох ба тэр тэндээс цаашид гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэр болон тэнгэрээс Миний Бурханаас бууж ирэх шинэ Иерусалим болох Өөрийн Бурханы хотын нэрийг бичнэ: мөн Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:7, 12). “Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл гэж Эзэн айлдав” (Илчлэл 1:8). “Хуран цугласан олон хүний дуу хоолой, их усны шуугиан, хүчит аянгын нүргээн мэт дуу гарахыг би сонслоо, Халлелуяа: бүхнийг чадагч Эзэн Бурхан хаанчилдаг” (Илчлэл 19:6). Хаанчлалын эрин үеийн Төгс Хүчит Бурханы нэр нь Илчлэлийн номны зөгнөлүүдийн бүрэн хэрэгжилт юм. Эрин болгонд Бурханы авдаг нэр нь гүн гүнзгий ач холбогдолтой бөгөөд тухайн эрин үе дэх Бурханы ажилтай нягт холбогдсон байдаг. Төгс Хүчит Бурхан, “Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр өөр өөр эрин үед нэг адилхан ажил хийж яаж чадах юм бэ? Тэр хэрхэн хуучин зүйлтэй зууралдаж чадах вэ? Есүсийн нэрийг золилтын ажлын төлөө авсан, иймээс Тэр эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр одоо ч золин аврах ажил хийх үү? Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой, учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй. Нэр болгон нь тодорхой эрин үе дэх Бурханы зан чанарыг төлөөлж л чадах бөгөөд Түүний ажлыг төлөөлөхөд л хэрэгтэй. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно. Энэ нь Еховагийн эрин үе эсвэл Есүсийн эрин үе эсэхээс үл хамааран эрин үе болгоныг нэр төлөөлдөг” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс) гэж хэлэх үедээ үүнтэй холбоотой нууцуудыг илчилсэн юм.
“‘Ехова’ бол Израиль дахь Өөрийн ажлын үеэр Миний авсан нэр бөгөөд энэ нь хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амийг удирдаж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн үг юм. Энэ нь агуу чадлыг эзэмшсэн бөгөөд мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. ‘Есүс’ бол Иммануел бөгөөд энэ нь хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн бөгөөд хүнийг авардаг нүглийн тахил гэсэн үг юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлсөн ба удирдлагын төлөвлөгөөний зөвхөн нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл, зөвхөн Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс одоо үед Иудагийн овгоос бусад бүх израильчууд Еховаг шүтдэг. Тэд тахилын ширээнд Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс аварсан нүглийн өргөл юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гарч ирсэн ба Нигүүлслийн эрин үеийн золилтын ажлын улмаас оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүсийн нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүсийн нэр золилтын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлж байсан. Еховагийн нэр бол хуулийн дор амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Ажлын эрин үе, үе шат болгонд Миний нэр үндэс суурьгүй байсан ч бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. ‘Ехова’ Хуулийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Израилийн ард түмнээр шүтэгдсэн Бурханыг хүндэтгэсэн нэр юм. ‘Есүс’ нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ. Хэрвээ хүн эцсийн өдрүүдэд Аврагч Есүс ирэхийг хүсэн хүлээж, Түүнийг Иудейд төрсөн дүр төрхтэйгээрээ ирэхийг хүлээсээр байвал бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь Авралын эрин үед зогсож, цаашид урагшлан хөгжих чадваргүй болно. Цаашлаад эцсийн өдрүүд хэзээ ч ирэхгүй ба эрин үе хэзээ ч төгсгөлдөө очихгүй. Аврагч Есүс бол зөвхөн хүн төрөлхтний авралын төлөө, золин аврахын төлөө байдаг учраас энэ юм. Нигүүлслийн эрин үе дэх бүх нүгэлтнүүдийн төлөө Би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд энэ нь бүх хүн төрөлхтнийг төгсгөх Миний нэр биш юм. Хэдийгээр Ехова, Есүс, Мессиа нь бүгд Миний Сүнсийг төлөөлдөг ч, эдгээр нэр нь Миний удирдлагын төлөвлөгөөний өөр өөр эрин үеийг илэрхийлдэг ба Намайг бүрэн дүүрэн байдлаар төлөөлдөггүй. Газар дээрх хүмүүсийн Намайг дууддаг нэрүүд нь Миний бүхий л зан чанарыг болон Би хэн бэ гэдгийг тодорхойлж чадахгүй. Тэдгээр нь зүгээр л, өөр өөр эрин үед Намайг нэрлэж байсан өөр өөр нэр юм. Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, тэр ч бүү хэл Мессиа гэж дуудагдахгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж дуудагдах ба энэ нэрийн дор Би бүхий л эрин үеийг төгсгөх болно. Намайг нэгэнтээ Ехова гэдэг байсан. Би мөн Мессиа гэж дуудагддаг байсан ба хүмүүс Намайг хайрлаж хүндэлсэн учраас мөн нэгэнтээ Намайг Есүс гэж дуудсан. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова эсвэл Есүс биш харин Би бол эцсийн өдрүүдэд эргэн ирсэн Бурхан, эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол ертөнцийн хязгаарт өссөн, Өөрийн бүхий л зан чанараар бялхсан, эрх мэдэл, нэр төр, алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс)
Эрин үе болгонд Түүний авдаг нэрэнд бэлгэдлийн ач холбогдол байдаг гэдгийг Төгс Хүчит Бурхан тодорхой хэлсэн: Нэр бүр нь тухайн эрин үеийн дэх Бурханы ажлыг болон Түүний илэрхийлдэг зан чанарыг төлөөлдөг. Хуулийн эрин үед Бурхан, Өөрийн хууль, тушаалуудыг тунхаглаж, газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэхийн тулд Еховагийн нэрийг ашигласан юм; Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтний золин аврах ажлыг хийхийн тулд Есүсийн нэрийг ашигласан; Хаанчлалын эрин үед Бурхан Төгс Хүчит Бурхан гэж нэрлэгддэг бөгөөд Тэр хүнийг ариусгаж, өөрчилж, аврахын тулд Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийдэг. Өөрийн нэрийг ашиглан Бурхан эрин үеийг өөрчилдөг ба эрин үеийн ажлыг төлөөлөхийн тулд энэ нэрийг ашигладаг. Ехова Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг хийж байх үед Еховагийн нэрэнд залбирч, Түүний хууль болон тушаалуудыг дагаснаар л хүмүүс Бурханаар ерөөгдөж, аврагдаж чадах байлаа. Нигүүлслийн эрин үе ирэхийн хамтаар Бурхан золин аврах ажлыг хийхийн тулд Есүсийн нэрийг ашигласан ба хүмүүс өөрсдийн гэм нүглээ уучлуулж, Эзэн Есүсийн хайрласан үнэн болон нигүүлслийг эдлэхийн тулд Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрч, Эзэний нэрийн дор гэмшин залбирахаас өөр аргагүй байв. Хэрвээ хүмүүс Еховагийн нэртэй зууралдаж, Эзэн Есүсийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хэвээр байгаа бол тэд Бурханы халамж, хамгаалалтыг алдаж, харанхуйд унаж, Иудейн фарисайчуудтай адилаар Бурханаар хараагдаж, шийтгэгдсээр байна. Эцсийн өдрүүд ирэхийн хамтаар Бурханы гэрээс эхэлсэн шүүлтийн ажлыг хийхийн тулд Бурхан, Төгс Хүчит Бурханы нэрийг ашигласан. Зөвхөн Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрч, Бурханы ажлын алхамуудтай хөл нийлүүлэн алхаж, Төгс Хүчит Бурханы шүүлт, гэсгээлтийг туулснаар л хүмүүс үнэнийг ойлгож, олж авч, нүглээс салж, ариусгагдаж, Бурханы авралыг хүлээн авч чадна. Төгс Хүчит Бурханы нэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, эцсийн өдрүүд дэх Түүний шүүлтийн ажлаас татгалздаг бүх хүмүүс нь өөрсдийгөө нүглийн боолчлолоос чөлөөлөх чадваргүй бөгөөд тэнгэрийн хаанчлалд ороход үүрд тохирохгүй байх болно.
No comments:
Post a Comment