2020/01/25

Христийн магтаалын дуу “Жинхэнэ итгэгчдийн хариуцлага” Дууны үгтэй


Үнэхээр чи мөс чанартай бол
үүрэх ачаа чамд байх ёстой,
хариуцлагын мэдрэмжтэй байх ёстой.
Чи байлдан дагуулагдаж эсвэл
төгс болгуулах нь хамаагүй,
гэрчлэлийн энэ алхмыг зөв хийгээрэй.
Бурханы бүтээлийн хувиар
Түүгээр байлдан дагуулагдаж,
эцэст нь Түүнийг хангалуун болгож,
Бурханы хайрыг хайрын сэтгэлээр хариулж,
Бурханд өөрийгөө зориулах
энэ бол хүний хариуцлага билээ.
Хүний гүйцэтгэх учиртай үүрэг,
түүний үүрэх ёстой ачаа билээ.
Хүн энэ даалгаврыг биелүүлэх ёстой.
Ингэж хүн жинхэнэ итгэгч болдог.

Энэ бүх ажлыг туулснаар
хүн байлдан дагуулагдаж,
жинхэнэ мэдлэгтэй болсон бол
хэтийн ирээдүй нь ямар ч байлаа,
хувь заяа нь яаж ч эргэлээ гэсэн
дуулгавартай байж чадах болно.
Ийм замаар Бурханы агуу ажил
бүрэн дүүрэн биеллээ олно.
Бурханы бүтээлийн хувиар
Түүгээр байлдан дагуулагдаж,
эцэст нь Түүнийг хангалуун болгож,
Бурханы хайрыг хайрын сэтгэлээр хариулж,
Бурханд өөрийгөө зориулах
энэ бол хүний хариуцлага билээ.
Хүний гүйцэтгэх учиртай үүрэг,
түүний үүрэх ёстой ачаа билээ.
Хүн энэ даалгаврыг биелүүлэх ёстой.
Ингэж хүн жинхэнэ итгэгч болдог.

(Хүн төрөлхтний хариуцлага,
Бурханы бүтээсэн хүн төрөлхтний хариуцлага.)
Бурханы жинхэнэ итгэгч.
(Хүн төрөлхтний хариуцлага,
Хүн төрлөхтний хариуцлага.)
Энэ даалгаврыг биелүүлэх ёстой.
Ингэж хүн жинхэнэ итгэгч болдог.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment