2020/01/17

Хятадад Бурханы эцсийн өдрүүдийн ажил нь ялагчдыг бий болгох үйлчлэлд агуу улаан лууг ашигладаг. Яагаад зөвхөн агуу улаан лууны хяхалт хавчлага, дайсагнасан орчин л жинхэнэ ялагчдыг бий болгож чаддаг вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд
“Зөвт байдлын төлөө хавчигддаг хүмүүс ерөөлтэй еэ: учир нь тэнгэрийн хаанчлал тэднийх билээ. Надаас болж хүмүүс та нарыг доромжилж, хяхан хавчиж, та нарын эсрэг бүх төрлийн мууг худлаа хэлэх үед та нар ерөөлтэй еэ.” (Матай 5:10-11)
“Биеийг хөнөөх боловч сэтгэлийг хөнөөж үл чадах хүмүүсээс бүү ай: харин бие болоод сэтгэл хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс ай.”(Матай 10:28)
“Учир нь өөрийн амийг аварсан хүн үүнийгээ алдах болно: харин Миний төлөө амиа алдсан хүн үүнийгээ олох болно.” (Матай 16:25)
“Эдгээр нь асар их зовлонгоос гарч ирсэн хүмүүс бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгосон юм.”(Илчлэл 7:14)
Бурханы сонгодог үгс
Есүсийн Иудей дэх ажил дууссаны дараа Бурхан ажлаа Хятадын эх газарт шилжүүлж, өөр төлөвлөгөө зохиосон. Тэр та нарын дотор ажлынхаа өөр нэг хэсгийг хийдэг, Тэр үгээр хүмүүсийг төгс болгох ажлыг хийдэг ба хүмүүсийг асар их зовлон туулуулах, мөн Бурханы их нигүүлслийг тэдэнд хүртээхэд үг ашигладаг. Ажлын энэ үе шат нь бүлэг ялагчдыг үүсгэх ба энэхүү бүлэг ялагчдыг Тэр бий болгосны дараа тэд Түүний үйл хэргийг гэрчилж, бодит байдлыг амьдран харуулж, Түүнийг үнэнхүү сэтгэл хангалуун болгож, үхэн үхтлээ Түүнд үнэнч байж чадна, ийм маягаар Бурхан алдарших болно. Бурхан алдарших үе, энэ бүлэг хүмүүсийг Тэр төгс болгосон үе нь Мянган жилийн хаанчлалын эрин үе байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “‘Мянган жилийн хаанчлал ирсэн’ тухай товч яриа”-аас
Синим хэмээх нутагт хэсэг бүлэг ялагчдыг олж авахаа олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах болно, иймээс хоёр дахь бие махбод болсон Бурханы буух газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн газар нутаг буюу агуу улаан луугийн цагираглан хэвтэж байгаа яг тэр газар байх юм. Тэнд Бурхан агуу улаан луугийн үр удмыг олж авах ба ингэснээр энэ нь бүрмөсөн ялагдаж, шившиглэгдэх болно. Бурхан эдгээр гүн гүнзгий зовж шаналж байгаа хүмүүсийг сэрээж, тэднийг бүрэн сэрээж, тэднийг манангаас гаргаж, агуу улаан луугаас татгалзуулахыг хүсэж байгаа. Бурхан тэднийг зүүд нойрноос нь сэрээж, агуу улаан луугийн мөн чанарыг тэдэнд мэдүүлж, зүрх сэтгэлийг нь Бурханд өгүүлж, харанхуйн хүчний дарлалаас босгож, дэлхийн Зүүн хэсэгт зогсоож, Бурханы ялалтын баталгаа болгохыг хүсэж байгаа. Зөвхөн тэгж байж л Бурхан алдрыг олж авах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас
Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь бидний түр зуурын хөнгөн зовлон нь бидний төлөөх хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог.” Өнгөрсөн үед, энэ үгийг та нар бүгд сонссон, гэхдээ хэн ч энэ үгний утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн агуулж байгаа бодит утга учрыг та нар сайн мэднэ. Эдгээр үг нь Бурханы эцсийн өдрүүдэд биелүүлэх зүйлс юм. Тэгээд энэ нь агуу улаан луугийн оршдог газарт түүгээр харгисаар зовоогдсон хүмүүс дээр биелэгдэх болно. Агуу улаан луу Бурханыг шахан хавчдаг ба энэ нь Бурханы дайсан юм, иймээс энэ газарт, Бурханд итгэдэг хүмүүсийг доромжлон, шахалт хавчилт тулгадаг. Тийм учраас эдгээр үг нь бүлэг хүмүүс та нарын дунд бодит байдал болох болно. Бурханыг эсэргүүцдэг газарт энэ ажлыг хэрэгжүүлэх үед Түүний бүх ажилд эмх замбараагүй саад тотгор учрах бөгөөд Түүний олон үгс хурдан биелж чадахгүй; гэхдээ Бурханы үгийн улмаас хүмүүс цэвэршинэ. Энэ ч гэсэн нэг зовлон зүдгүүр юм. Агуу улаан луугийн нутагт Өөрийн ажлаа явуулах нь Бурханд маш хэцүү, гэвч Бурхан ийм хүнд хэцүүгээр дамжиж, Өөрийн мэргэн ухаан, гайхалтай үйлүүдийг тусгах Өөрийн ажлын үе шатыг биелүүлнэ. Энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын тулд Бурхан энэ боломжийг ашиглана. Энэ бохир нутаг дээрх хүмүүсийн зовлон, тэдний чанар болон хүмүүсийн бүх сатаны зан чанарын улмаас Бурхан, Өөрийн ариусгалт ба байлдан дагуулалтын ажлаа явуулна, ингэснээр Тэр алдар сууг үүнээс олж мөн Түүний үйлийг гэрчлэх хүмүүсийг олж авах болно. Энэ нь энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиослолын бүрэн утга учир юм. Өөрөөр хэлбэл Бурхан Өөрийг нь эсэргүүцдэг хүмүүсээр л дамжуулан байлдан дагуулах ажлаа явуулах болно. Тиймээс зөвхөн ингэж хийснээр л Бурханы агуу хүчийг үзүүлж чадна. Өөрөөр хэлбэл зөвхөн бохир газарт байгаа хүмүүс л Бурханы алдар сууг өвлөн авахуйц бөгөөд зөвхөн энэ нь л Бурханы агуу хүч чадалд чухал байр суурийг өгч чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс
Тэмдэг болон гайхамшгийг огт ил харуулахгүй байгаагийн шалтгаан нь бүхэлдээ нуун далдлахын төлөө юм. Иймээс, үл итгэгчдэд Миний ажил харагдахгүй, мэдэгдэхгүй эсвэл илрэхгүй. Хэрвээ ажлын энэ үе шатыг Есүсийн Нигүүлслийн эрин үед хийсэнтэй адил байдлаар хийсэн бол одоогийнх шигээ ийм тогтвортой байж чадахгүй байсан. Иймд, ийм маягаар нууцаар ажиллах нь та нарт болон ажилд бүхэлд нь ач тустай. Газар дээрх Бурханы ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, энэ нууц ажил төгсөх үед ажлын энэ үе шат ил тод болох болно. Хятадад бүлэг ялагч байгааг бүгд мэдэх болно; Бурхан Хятадад махбод болсон бөгөөд Түүний ажил дууссаныг бүгд мэдэх болно. Зөвхөн тэр үед л энэ нь хүнд ойлгомжтой болно: Яагаад Хятад улс хараахан доройтож эсвэл нуран унахгүй байна вэ? Бурхан Өөрийн ажлыг Хятадад биечлэн хийж байгаа ба бүлэг хүмүүсийг ялагч болгон төгс болгосон болж таардаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (2)”-оос

No comments:

Post a Comment