Төгс Хүчит Бурханы Чуулган нь Төгс Хүчит Бурхан – эргэн ирсэн Эзэн Есүс – эцсийн өдрүүдийн Христийн илрэлт болон ажлын улмаас мөн Түүний зөвт шүүлт, гэсгээлтийн дор үүсэн бий болсон.
2020/01/01
Зүрх сэтгэлийн минь гүн дэх нууц
2006 оны хавар намайг удирдагчийн албан тушаалаас халж, гэр лүү минь илгээсэн юм, учир нь би “бялдууч хүн” гэж тооцогдсон бөгөөд чуулганы ажлыг үймүүлж, тасалдуулсаар иржээ. Харьсны дараах эхний хэдэн өдөр би байнгын шаналсан байр байдалтай зовж, “Олон жил удирдагчаар үйлчилснийхээ дараа би ‘бялдууч хүн’ гэж тооцогдсоны үндсэн дээр халагдана гэж хэзээ ч төсөөлж байсангүй. Энэ бол миний хувьд төгсгөл; намайг чуулганд муу үлгэр жишээ болгоно. Намайг таньдаг хүмүүс миний талаар юу гэж бодох вэ? Би яаж тэдний нүүрийг харах билээ?” хэмээн бодов. Энэ талаар бодох тусам би улам сөрөг болж, эцэст нь үнэнийг эрэлхийлэх бүх итгэлээ алдлаа. Гэвч өнгөрсөн хэдэн жилд гаргасан бүх золиослолоо, мөн өөрийгөө хэр их зарлагадсанаа бодохоор би өөрийгөө болиулж чадахгүй байлаа, тэгээд “Хэрвээ би өөрийгөө бүрмөсөн бүтэлгүйтсэн гэж үзээд, дутагдалдаа автах юм бол бүх зовлон маань хий дэмий болох биш үү? Тэгвэл хүмүүс намайг бүр ч муугаар бодохгүй гэж үү? Ийм зүйл болохыг би зөвшөөрч чадахгүй! Би өөрийнхөө төлөө босож, намайг дорд үзэхийг бусдад зөвшөөрөх ёсгүй. Одоо, хэчнээн их зовсон ч гэсэн, эсвэл хэчнээн хилсэдсэн мэт санагдсан ч би сэхэх хэрэгтэй—замын дундаас больж болохгүй! Бүтэлгүйтлийн сургамжаа санаж, үнэнийг эрэлхийлэхэд анхаарлаа төвлөрүүлж байгаа цагт магадгүй нэг л өдөр би дахиад удирдагч болж чадна” хэмээн бодов. Оюун санаандаа ингэж бодоход гэнэт бүх сөрөг байдал, уй гуниг маань арилж, үнэний эрэл хайгуулдаа би шинэ эрч хүчийг мэдэрлээ.
Тэр мөчөөс эхлээд би өөрийгөө үнэнээр зэвсэглэхийн тулд өдөр бүр олон цагаар Бурханы үгийг идэвхийлэн унших зуураа урьдын гэм буруугаа шинжилж, гүн гүнзгий ойлгож байлаа. Би бас олон нийтлэл бичив. Хэсэг хугацааны дараа, хоёр нийтлэл маань сонгогдсоныг хараад би эрэл хайгуулдаа бүр ч их итгэлийг мэдэрсэн юм. “Би зүгээр л ажиллаад байя, тун удалгүй мөрөөдөл маань биелнэ” гэж би дотроо бодлоо. Ийм маягаар би эрэл хайгуулдаа шаргуу ажиллаж, нөхцөл байдал минь тодорхой хэмжээнд “хэвийн” болж байгаад сэтгэл хангалуун байв.
Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы үгийн нэг хэсэг анхаарал татлаа: “Хүмүүс өөрсдийгөө мэдье гэвэл жинхэнэ байр байдлаа ойлгох ёстой. Өөрийн байр байдлыг мэдэхийн хамгийн чухал тал бол өөрийн бодол, санааг ухаарах явдал юм. Цаг үе болгонд хүмүүсийн бодлыг нэг гол зүйл хянаж байдаг. Хэрвээ чи өөрийн бодлыг хяналтдаа авч чадвал тэдгээрийн цаадах зүйлсийг хяналтдаа оруулж чадна” (Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд үргэлж шаардлага тавьдаг хүмүүс хамгийн ухаангүй”-аас). Бурханы үгийг бодоод би өөрөөсөө ингэж асуухгүй байж чадсангүй: Одоо миний бодлыг юу ноёрхож байна вэ? Миний бүх бодлын цаана юу нуугдаж байна вэ? Би, өөрийнхөө байр байдлыг хянамгай эргэцүүлж эхэлсэн бөгөөд халагдсанаас хойш “Урьдын нэр хүнд, байр сууриа буцаан олж авч, өөрийнхөө төлөө зогсох ёстой. Би бусдад дорд үзэгдсэн чигээрээ байж болохгүй” гэсэн хүсэл миний бодлыг ноёрхож, хянаж байсныг Бурханы удирдамжтайгаар ухаарах болсон юм. Энэхүү зовлонт шалгалтад унаж, доройтоогүйн учир шалтгаан энэ байсан бөгөөд энэхүү бодол маань, надад үнэнийг эрэлхийлэх түлхэц өгч, тэмцэх зорилго минь болсон сүнслэг багана шиг байсаар иржээ, тиймээс би гутамшгийнхаа хүнд ачаан дор “шийдвэртэйгээр” мэрийж байв. Энэ мөчид эрэл хайгуул маань бүхэлдээ хольцтой, хүслээр дүүрэн, өчүүхэн ч гэсэн эерэг биш байгааг би ухаарсан юм.
Надад өөрийгөө эргэцүүлж, сатанлаг уг чанараа ойлгох боломж олгохын тулд Бурхан намайг халж, илчилсэн байжээ, ингэснээр би үнэний эрэл хайгуулдаа ул суурьтай, шийдэмгий байж, нүглийг хөсөр хаяж, Бурханы авралыг хүртэж чадах байв. Гэсэн ч би авралынх нь төлөө Бурханд талархаагүй, бас үйлдсэн бүх гэм буруугийнхаа төлөө өөрийгөө үзэн ядаагүй, тэр ч бүү хэл, Бурханы өндөр дээд итгэл найдварыг биелүүлж чадаагүйнхээ төлөө өөрийгөө зэмлээгүй, эсвэл гэмшээгүй. Харин, “ямар ч үнээр хамаагүй санасандаа хүрч, бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй” гэдэг биеэ тоосон уг чанартаа хөтлөгдөн энэхүү явуулгыг боловсруулахад өөрийгөө зориулж, дахин өндийн босож, удирдагч болон томилогдоод, бүрэн сэвтсэн нэр хүндээ эргүүлэн олж авах өдрийн тухай л бодож явжээ. Энэ маягаар би бусдаар хүндлүүлж, шүтүүлэхийн тулд өөрийн дүр төрхийг дахин сэргээхээр найдаж байлаа. Надад тийм санаархал байсан; би Бурханы зохион байгуулалт, зохицуулалтад дуулгаваргүй хандаагүй гэж үү? Би Бурханы эсрэг зогсоогүй гэж үү? Яг тэр үед би ямар байсныхаа төлөө айхгүй байж чадсангүй. Бодол, санааны маань цаана тийм цадиггүй санаархал оршин байгаа гэж би хэзээ ч төсөөлөхгүй байсан юм. Бурхан “Хэрвээ чи өөрийн бодлыг хяналтдаа авч чадвал тэдгээрийн цаадах зүйлсийг хяналтдаа оруулж чадна.” хэмээн хэлсэнд гайхах юмгүй. Энэ үнэхээр үнэн. Урьд нь би өөрийн бодол, санааг агшин зуурын үзэл хэмээн үзэж, тэдгээрийг задлан шинжилж, ойлгох цаг хэзээ ч гаргаж байгаагүй. Бодол, санаагаа ухамсарлаж, зүрх сэтгэлийнхээ гүн дэх зүйлсийг судалж шинжлэхэд анхаарлаа төвлөрүүлэх нь өөрийн уг чанар, мөн чанараа ойлгоход маш чухал болохыг одоо л би ойлгож байна!
Намайг сэрээсэн гэгээрлийнх нь төлөө Бурханд талархъя. Тэгээгүй бол би хуурамч байдалдаа мэхлэгдэн, харалган санаархалтайгаар буруу замаар орж, үхлийн ангал руу алхам алхмаар чиглэх байлаа. Хэчнээн их аймшигтай вэ! Намайг халснаараа Бурхан намайг хамгаалж, надад аврал хүртээж байсныг явцын дунд би бас ухаарсан юм. Тийм биеэ тоосон, ихэрхүү зантай, тийм санаархалтай хүний хувьд хэрвээ би Бурханы гэсгээлт, шүүлт, бэрхшээл, шалгалтыг туулаагүй бол эргэлт буцалтгүйгээр Бурханыг эсэргүүцдэг антихрист болж, өөрийнхөө үхлийг дуудах байлаа. Үүнийг ухаараад би Бурханы өмнө нүүрээрээ газар унан мөргөж, ийнхүү залбирлаа: “Өө Бурхан минь, би энэ буруу эрэл хайгуулаа орхиж, биеэ тоосон уг чанар, санаархлаа хаяж, Таны зохицуулалт бүрийг дуулгавартай дагахаа тангараглаж байна. Би үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлж, тууштай байж, үүргээ сайтар биелүүлж, Таны зүрх сэтгэлийг тайтгаруулахын тулд жинхэнэ хүний төрхийг амьдран харуулна.”
No comments:
Post a Comment