2020/02/06

Эцсийн өдрүүдэд Бурхан бие махбодтой болж, ажлаа хийхийн тулд Хүний Хүү болон гарч ирнэ гэдгийг Эзэн Есүс Өөрөө зөгнөсөн юм.

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ” (Лук 12:40).

Гэхдээ хүний Хүүгийн ирэлт нь ч бас Ноагийн өдрүүд шиг байх болно” (Матай 24:37).

Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27).

Учир нь тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг;хүний Хүү ч бас Өөрийн өдөртөө тийнхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдоно” (Лук 17:24-25).

Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ;түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6).

Харагтун, Би хулгайч мэт ирнэ” (Илчлэл 16:15).

Хэрэв чи сэрэхгүй бол Би хулгайч мэт очих ба ямар цагт Би чам дээр очихыг чи мэдэхгүй” (Илчлэл 3:3).

Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7).

Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).

Би өөртэйгээ ярьсан хоолойн зүг эргэж харав.Тэгээд долоон алтан дэнгийн суурийг үзэв; долоон алтан дэнгийн суурийн голд нь хөлөө хүрсэн өмсгөлтэй, алтан бүсээр цээжээ ороосон Хүний Хүү зогсож байв. Түүний толгой болон Түүний үс нь ноос мэт цав цагаан, Түүний нүд нь галын дөл мэт, хөл нь зууханд шатааж байгаа нарийн гууль адил, Түүний дуу хоолой их усны дуу чимээ гэлтэй байлаа. Мөн тэрээр баруун гартаа долоон од барьсан, амнаас нь хоёр талдаа хурц иртэй илд гарсан байх бөгөөд Түүний царайг харвал хүч чадал нь нар мэт гялалзаж буй харагдана” (Илчлэл1: 12-16).

Холбогдолтой Бурханы үгс:

Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр чамд үнэхээр хэлсэн үү? Тэр үүлэн дээр явж одсон шигээ ирэх болно гэдгийг л чи мэддэг боловч Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг яг яаж хийдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг байсан бол Есүсийн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэр хэлэхдээ, “Хүний Хүүг эцсийн өдрүүдэд ирэх үед Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, мөн бүх хүмүүс мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл зөвхөн Сүнс л мэдэх болно” гэсэн. Хэрвээ чи мэдэж, харах чадвартай байх юм бол эдгээр нь дэмий хоосон үг биш гэж үү? Хүний Хүү Өөрөө ч гэсэн мэдэхгүй, гэтэл чи харж, мэдэж чадна гэж үү? Хэрвээ чи өөрийнхөө нүдээр харсан бол тэдгээр үгс хий дэмий хэлэгдсэн биш гэж үү? Тэгвэл Есүс тэр үед юу гэж хэлсэн бэ? “Харин тэр өдөр цагийн тухайд хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, зөвхөн Эцэг минь л мэднэ. Хүний Хүүгийн ирэлт нь Ноагийн өдрүүдтэй адилхан байх болно. ... Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цаг мөчид хүний Хүү ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч үүнийг мэдэхгүй. Хүний Хүү гэдэгт энгийн агаад жирийн хүн байх бие махбодтой болсон Бурханыг хамаатуулж байна. Тэр Өөрөө ч гэсэн мэдэхгүй, тэгвэл чи яаж мэдэх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Үүлэн дээр сууж ирэх болно гэж Бурхан Өөрөө хэлсэн хэмээн хэлдэг хүмүүс байдаг. Бурхан Өөрөө ингэж хэлсэн нь үнэн боловч Бурханы нууцыг хүн ойлгошгүй гэдгийг чи мэдэх үү? Бурханы үгийг хүн тайлбарлаж чадахгүй гэдгийг чи мэдэх үү? Чи Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдсэн нь тийм их лавтай юу? Ариун Сүнс чамд тийм шууд байдлаар харуулсан уу? Эдгээр нь Ариун Сүнсний удирдамж уу эсвэл тэдгээр нь чиний үзэл үү? Тэрээр, “Үүнийг Бурхан Өөрөө хэлсэн” гэсэн. Гэхдээ бид Бурханы үгийг хэмжихийн тулд өөрсдийн үзэл ба оюун ухааныг ашиглаж болохгүй. Исаиагийн үгний тухайд, чи түүний үгийг бүрэн итгэлтэйгээр тайлбарлаж чадах уу? Чи түүний үгийг тайлбарлаж зүрхлэх үү? Чи Исаиагийн үгийг тайлбарлаж зүрхлэхгүй юм бол яаж Есүсийн үгийг тайлбарлаж зүрхэлнэ вэ? Есүс ба Исаиагийн хэн нь илүү өргөмжлөгддөг вэ? Хариулт нь Есүс учраас, яагаад чи Есүсийн хэлсэн үгийг тайлбарладаг вэ? Бурхан Өөрийн ажлынхаа талаар чамд урьдчилан хэлсэн үү? Ямар ч бүтээгдсэн зүйл, тэр ч бүү хэл тэнгэр дэх элч нар, хүний Хүү ч гэсэн мэддэггүй, тэгвэл чи яаж мэдсэн юм бэ?



Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

“Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.” Ариун Сүнсний үгс тэнгэрээс буун ирж хүний чихэнд хүрэх учиртай гэж итгэдэг олон мулгуу хүмүүс бий. Ийм байдлаар бодож байгаа хэн боловч Бурханы ажлын талаар мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний хэлсэн айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй ба Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Тэгвэл өнөөдрийн энэ эрин үед Түүний шууд ярих магадлал бүр ч бага биш гэж үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд үг хэлдэг учраас Тэр махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бурхан махбод болдгийг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг эсвэл Бурханы ажилладаг зарчмуудыг мэддэггүй хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-гээс

Хэдэн мянган жилийн туршид хүн Аврагчийн ирэхийг нүдээр харж чадах юмсан хэмээн эгээрэн хүссэн. Түүнийг мянга мянган жилийн турш мөрөөдөн халаглан хүссэн хүмүүсийн дунд Аврагч Есүс биеэрээ цагаан үүлэн дээр залран биечлэн бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Аврагч эргэн ирж, хүмүүстэй дахин нэгдэхийг өөрөөр хэлбэл Аврагч Есүс яваад хэдэн мянган жилийн туршид хол байсан тэр хүмүүс рүүгээ буцаж ирэхийг хүн хүсэн хүлээсэн. Иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа Тэр дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаж, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгэх болно хэмээн хүн найддаг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил буюу сэтгэл татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, үүрч, бүр дахин нэг удаа хүний төлөө загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөлтгүйгээр Түүнийг мөрөөдөж, Түүнийг хүлээсээр байгаа. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүмүүс Есүс Христ цагаан үүлэн дээр суун ирж, хүмүүсийн дунд үзэгдэх эцсийн өдрүүдэд болох тэрхүү баярт өдрийг хүлээсээр байна. Мэдээж энэ нь мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа тэр бүх хүмүүсийн хамтын хүсэл юм. Орчлон ертөнц даяар Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүмүүс газар дэлхий дээр байхдаа “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр Есүс Христийн гэнэт ирэхийг нь эгээрэн хүсэж байна. Цовдлогдож, амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгэний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Түүнийг хэдэн мянган жилийн турш эгээрэн хүссэн хүмүүсийн дунд Есүс дахин цагаан үүлэн дээр буюу тэнгэрт буцахдаа хөлөглөсөн тэрхүү үүлэн дээрээ суун бууж ирэх ба Тэр Иудейчүүдийн дүр төрх болон хувцастай байна гэж хүн төсөөлдөг. Хүнд харагдсаныхаа дараа Тэр тэдэнд хоол хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулах ба тэгээд хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд бодитойгоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс үүнийг хийгээгүй; Тэр хүний төсөөлж байсны эсрэг зүйлийг хийсэн. Түүний эргэн ирэхийг хүсэж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй ба цагаан үүл хөлөглөж бүх хүмүүст харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн Түүнийг таньдаггүй бөгөөд Түүний ирсэн талаар мэдэхгүй хэвээр үлдсэн. Хүн зүгээр л зорилгогүйгээр Түүнийг хүлээж байгаа бөгөөд Тэр аль хэдийн цагаан үүл хөлөглөн бууж ирээд, эцсийн өдрүүдэд Өөрийн бий болгох ялагчдын бүлэг дунд одоо байгаа гэдгийг мэддэггүй, (үнэндээ тэр цагаан үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр бүхэлдээ юм). Хүн үүнийг мэдэхгүй: Хэдийгээр ариун Аврагч Есүс нь хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн байдаг ч бохир заваан, бохир сүнснүүд оршдог “сүмүүдэд” ажиллаж яаж чадах юм бэ? Хэдийгээр хүн Түүний ирэхийг хүлээсээр байгаа боловч зөвт бусын махыг идэж, зөвт бусын цусыг ууж, зөвт бусын хувцас өмсдөг тэдэнд, Түүнд итгэдэг боловч Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж шулдаг хүмүүст Тэр яаж харагдаж чадах юм бэ? Аврагч Есүс нь хайр, энэрлээр дүүрэн бөгөөд авралаар дүүрсэн нүглийн өргөл юм гэдгийг л хүн мэддэг. Харин Тэр бол зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, шүүлтээр бялхсан, эрх мэдлийг эзэмшсэн бөгөөд эрхэм чанараар дүүрэн Бурхан Өөрөө бас мөн гэдгийг хүн огт мэддэггүй. Иймээс хүн хэдийгээр Золин аврагчийн эргэж ирэхийг эгээрэн хүсэж, халаглаж байвч, Тэнгэр хүртэл хүний залбиралд уярсан ч гэсэн, Түүнд итгэдэг ч Түүнийг мэддэггүй хүмүүст Аврагч Есүс харагдахгүй.

Хонг Конг, Тайвань дахь эх орон нэгтнүүд нь дотор газар гэж нэрлэдэг Хятадын эх газарт Бурхан бие махбодтой болсон. Бурхан тэнгэрээс газар луу ирэх үед, тэнгэр газар дахь хэн ч үүнийг мэдээгүй, учир нь энэ бол Бурхан нууцлаг байдлаар эргэн ирэхийн жинхэнэ утга учир юм. Тэр олон жилийн турш махан биеэрээ ажиллаж, амьдарсаар ирсэн боловч хэн ч үүнийг мэдээгүй. Өнөөдрийг хүртэл хэн ч үүнийг таньж мэдээгүй байна. Магадгүй энэ нь мөнхийн оньсого болж үлдэх биз ээ. Энэ цаг үед Бурхан махан биед ирсэн нь хэн бүхний мэдэж чадах зүйл биш. Сүнсний ажил хэчнээн том хэмжээтэй, хүчтэй байх нь хамаагүй Бурхан үргэлж тайван дөлгөөн байж, хэзээ ч Өөрийгөө илчлээгүй. Бурханы ажлын энэ үе шат нь тэнгэрлэг ертөнцөд болж байгаа мэт байдаг гэж хэлж болно. Хэдийгээр энэ нь хүн бүхэнд бүрэн илэрхий байдаг боловч хэн ч үүнийг таньдаггүй. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг дуусгах үед, хүн бүхэн өөрсдийн урт удаан зүүд нойрноос сэрж, өнгөрсөн үеийн хандлагаа өөрчлөх [1] болно. … Үүр цайх үед хэнд ч мэдэгдэлгүйгээр Бурхан газар дээр ирж, махан бие дэх Өөрийн амьдралыг эхлүүлсэн билээ. Хүмүүс энэ мөчийн талаар мэдэхгүй байсан. Магадгүй тэд бүгд унтаж байсан, магадгүй сэрүүн байсан олон хүн хүлээж байсан, магадгүй олон хүн тэнгэр дэх Бурханд чимээгүйхэн залбирч байсан. Гэсэн ч энэ бүх олон хүмүүсийн дундаас нэг нь ч Бурхан газар дээр аль хэдийн ирсэн гэдгийг мэдээгүй. Өөрийн ажлаа илүү амархнаар хэрэгжүүлж, илүү дээр үр дүнд хүрэхийн тулд Бурхан ингэж ажилласан, энэ нь түүнчлэн илүү их сорилтоос зайлсхийхийн тулд байсан юм. Хүн хаврын нойрноосоо сэрэх үед, Бурханы ажил аль хэдийн дуусчихсан байх ба газар дэлхий дээр хэрэн хэсэж, түр амьдарсан Өөрийн амьдралаа төгсгөж Тэр буцан одох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (4)”-оос

Есүсийг цагаан үүлэн дундаас ирэхийг сохроор хүлээж буй, үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Ариун Сүнсийг мэдээж гутаах ба тэд устгагдах хүмүүс мөн. Та нар ердөө л Есүсийн нигүүлслийг хүсэж, ердөө л диваажингийн аз жаргалтай гүрэнт улсад жаргахыг хүсдэг, гэсэн атал Есүсийн хэлсэн үгсийг дуулгавартай дагадаггүй, Түүнийг махан биед ирэх үед Түүний хэлсэн үнэнийг хэзээ ч хүлээн авсан удаагүй. Есүс цагаан үүлэн дундаас эргэн ирэх тухай баримтын оронд та нар юу барих вэ? Энэ нь та нарын давтан нүгэл үйлдэж, түүнийгээ дахин дахин улайх чин сэтгэл үү? Есүсийг цагаан үүлэн дундаас ирэх үед та нар юуг тахил болгон өргөх вэ? Энэ нь та нарын өөрсдийгөө өргөмжилдөг олон жилийн ажил уу? Эргэн ирсэн Есүсийг өөрсөддөө итгүүлэхийн тулд та нар юу харуулах вэ? Энэ нь та нарын ямар ч үнэнд дуулгаваргүй, биеэ тоосон угийн чанар уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-гоос

Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд хамаарна. Махан биед эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол мэдээж тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн устгалаар устгагдах ангилалд хамаарна. Олон хүмүүс Миний хэлсэн зүйлийг анхаарахгүй байх, гэвч тэнгэрээс цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүст хэлэхийг хүсэж байна. Магадгүй энэ нь чамд маш сэтгэл догдлом мөч байх хэдий ч, Есүс тэнгэрээс буун ирж буйг гэрчлэх тэр мөчид, чиний тамд орж шийтгэгдэх мөч ирэхийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлах ба Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэний илэрхийлэл байх үед л Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж Бурханы сэнтийн өмнө Бүтээгчийн тэвэрт эргэн ирнэ. Тэмдэг үзүүлдэг Есүст итгэж, харин шүүлтийг зарлан, амийн үнэн замыг нээх Есүсийг зөвшөөрдөггүй учраас “Цагаан үүлэн дундаас ирээгүй Есүс бол хуурамч Христ” гэдэгт итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ. Иймээс Есүс цагаан үүлэн дундаас эргэж ирэх үедээ л Тэр тэднийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Эдгээр доройтсон хүмүүсийг Есүс хэрхэн шагнана гэж? Есүс эргэн ирэх нь үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хувьд агуу аврал харин үл зөвшөөрдөг хүмүүсийн хувьд ялын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун сүнсийг доромжилж, үнэнийг голох хэрэггүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус харин Ариун сүнсний зааврыг дагадаг, үнэнийг эрэлхийлдэг байх хэрэгтэй; зөвхөн ийм байдлаар та нар ашиг тус хүртэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-гоос

Тайлбар:

1. “Өнгөрсөн үеийн хандлагаа өөрчлөх” гэдэг нь Бурханыг мэдэнгүүтээ хүмүүсийн Бурханы талаарх үзэл, бодол санаа хэрхэн өөрчлөгддөгтэй хамаатай.

No comments:

Post a Comment