2020/04/26

Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харсан



Ехова Бурханы анхааруулгад үзүүлсэн Ниневе ба Содомын хариу үйлдэл дэх эрс ялгаа
 
Хөмрөнө гэдэг нь юу гэсэн үг вэ? Ярианы хэлээр бол энэ нь алга болно гэсэн үг. Гэхдээ ямар замаар? Хэн бүхэл бүтэн хотыг хөмөрч чадах вэ? Хүний хувьд мэдээж ийм үйл хэргийг гүйцэтгэх боломжгүй. Эдгээр хүмүүс тэнэг байгаагүй; тэд энэ тунхаглалыг сонсмогцоо л тэр дороо ойлгосон. Энэ нь Бурханаас ирснийг тэд мэдсэн; Бурхан Өөрийн ажлаа хэрэгжүүлэх гэж байгаа юм байна гэдгийг тэд мэдсэн; тэдний ёрын муу чанар Ехова Бурханыг хилэгнүүлсэн ба Түүний уурыг өөрсөд дээрээ авчирсан, иймээс тэд удахгүй хоттойгоо хамт устгагдах юм байна гэдгээ тэд мэдсэн. Ехова Бурханы анхааруулгыг сонссоныхоо дараа уг хотын хүмүүс хэрхэн авирласан бэ? Эдгээр хүмүүс хаанаасаа эхлээд энгийн иргэд хүртлээ ямар хариу үйлдэл хийсэн талаар Библид нарийвчлан дүрсэлсэн. Сударт бичсэнээр: “Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож нөмрөгөө тайлан таар нөмрөн үнсэн дээр суулаа. Тэр үүнийг Ниневе даяар хааны болон түүний ноёдын зарлигаар дамжуулан тунхаглаж, хэвлэн нийтлүүлэхэд хүргэсэн бөгөөд эдгээр зарлигт: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй, харин хүн, адгуус амьтад таар нөмрөг, тэгээд Бурханд хандан хүчтэйгээр хашгирч, хүн бүр ёрын муу замаасаа эргэж өөрийн гар дахь хүчирхийллээ хаяхыг нь зөвшөөр” гэсэн байлаа. …”

Ехова Бурханы тунхаглалыг сонссоны дараа, Ниневегийн хүмүүс Содомын хүмүүсийнхээс шал өөр хандлага харуулсан–Содомын хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж, муугаас мууг хийж байсан бол Ниневе хотынхон энэ зүйлд тоомсоргүй хандаагүй, мөн тэд эсэргүүцээгүй; үүний оронд тэд Бурханд итгэсэн ба мацаг барилт зарласан. Энд “итгэсэн” гэдэг нь юуг хэлж байна вэ? Энэ үг нь өөрөө итгэл бишрэл болон захирагдах гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ үгийг тайлбарлахын тулд бид хэрвээ Ниневе хотынхны бодит ааш занг ашиглах юм бол, энэ нь, тэд Бурханд итгэж, Түүний хэлсний дагуу хийж чадах байсан ба тэд гэмшихэд бэлэн байсан гэсэн үг юм. Ниневегийн хүмүүс заналхийлж буй аюулаас айж байсан уу? Тэдний итгэл нь тэдний зүрх сэтгэлд айдсыг бий болгосон юм. Ниневе хотынхны итгэл болон айдсыг батлахын тулд бид юу ашиглаж болох вэ? Библид өгүүлснээр: “тэд мацаг барилт зарлан хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв.” Өөрөөр хэлбэл, Ниневе хотынхон үнэхээр итгэсэн ба, энэ итгэлээс айдас гарч, энэ нь тэднийг мацаг барьж, таар өмсөхөд хүргэсэн. Ингэж тэд өөрсдийн гэмшлийн эхлэлийг харуулсан. Содомын хүмүүсийн туйлын эсрэгээр Ниневегийн хүмүүс Бурханыг эсэргүүцээгүйгээр үл барам тэд мөн ааш зан болон үйлдлээрээ дамжуулан өөрсдийн гэмшлийг тодорхой харуулсан. Мэдээж энэ нь зөвхөн Ниневегийн бүх энгийн хүнд хамаатай байгаагүй; тэдний хаан ч ялгаагүй байсан.
Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүлээсэн
Ниневегийн хаан энэ мэдээг сонсох үед сэнтийнээсээ босоод, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн үнсэн дээр суусан. Тэгээд тэр, хотод байгаа ямар ч хүн юу ч амсаж болохгүй ба ямар ч амьтан, үхэр хонь идээшилж эсвэл ус ууж болохгүй хэмээн тунхагласан. Хүн болон мал амьтад бүгд таар өмсөх учиртай байсан; хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой байсан. Түүнчлэн хаан, хүн бүр муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хаях ёстой гэж тунхагласан. Эдгээр үйлдлүүдээс үзвэл, Ниневегийн хаан өөрийн үнэн сэтгэлийн гэмшлийг харуулсан. Түүний хийсэн үйлдлүүд—сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан хаяж, таар нөмрөн, үнсэн дээр суусан нь—Ниневегийн хаан өөрийн язгууртны байр суурийг хойш тавьж, энгийн ардын хамтаар таар өмссөн гэдгийг хүмүүст хэлдэг. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы мэдэгдлийг сонссоныхоо дараа Ниневегийн хаан өөрийн муу замыг эсвэл өөрийн гар дахь хүчирхийллийг үргэлжлүүлэхийн тулд хаан суудлаа хадгалаагүй; харин ч тэр өөрийн атгаж байсан эрх мэдлийг хойш тавьж, Ехова Бурханы өмнө гэмшсэн. Энэ үед Ниневегийн хаан, хаан гэсэн утгаараа гэмшээгүй; тэр Бурханы энгийн харьяатын хувиар өөрийн нүглийг улайж, гэмшихийн тулд Бурханы өмнө очсон. Цаашлаад тэр, түүнтэй адил байдлаар Ехова Бурханы өмнө нүглээ улайж, гэмшихийг бүхий л хотынхонд мөн хэлсэн; дээр нь нэмээд, Сударт өгүүлснээр, үүнийг хэрхэн хийх талаар тодорхой төлөвлөгөө түүнд байсан: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй. …тэгээд Бурханд хандан хүчтэйгээр хашгирч, хүн бүр ёрын муу замаасаа эргэж өөрийн гар дахь хүчирхийллээ хаяхыг нь зөвшөөр.” Хотыг захирагч болохын хувьд Ниневегийн хаан эрхэм дээд байр суурь болоод хүч чадлыг эзэмшиж байсан бөгөөд хүссэн бүхнээ хийж чадах байсан. Ехова Бурханы мэдэгдэлтэй нүүр тулах үедээ тэр үүнийг үл тоож эсвэл зүгээр л өөрийнхөө нүглийг ганцаараа улайж, гэмшиж болох байсан; хотод байсан хүмүүсийн гэмших үү, үгүй юу гэдгийн тухайд тэр үүнийг огт тоохгүй орхиж болох байсан юм. Гэхдээ Ниневегийн хаан огтхон ч ингээгүй. Тэр өөрийн сэнтийнээс бууж, үнсэн дунд таар өмсөж, Ехова Бурханы өмнө өөрийн гэм нүглийг улайж, гэмшээд зогсохгүй, тэр бас уг хотод байгаа бүх хүн, малыг мөн адил хийхийг тушаасан. Тэр ч бүү хэл тэрээр “Бурханд хандан хүчтэйгээр хашгирч” хүмүүст тушаасан. Дараалсан эдгээр үйлдлүүдээр дамжуулан, Ниневегийн хаан, захирагч хүний хийх ёстой зүйлийг үнэхээр биелүүлсэн; түүний дараалсан үйлдлүүд нь хүн төрөлхтний түүхэн дэх ямар ч хааны хувьд хийхэд хэцүү зүйл байсан ба мөн хэний ч хийж чадаагүй зүйл байсан юм. Эдгээр үйлдлүүдийг хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө болж байгаагүй зүйл гэж хэлж болно; тэдгээр нь хүн төрөлхтөн баярлан тэмдэглэж, даган дуурайх үнэ цэнэтэй. Хүн үүссэнээс хойш бүхий л хаад өөрсдийн албатуудаа, Бурханыг сөрж, эсэргүүцэхэд хөтөлж байсан. Хэн ч, хэзээ ч Өөрсдийн ёрын муу чанарын төлөө аврал эрэн Бурханаас гуйж, Ехова Бурханы өршөөлийг хүлээн авч, ирж буй шийтгэлээс зайлсхийхэд өөрийн албатуудаа хөтөлж, чиглүүлж байгаагүй. Ниневегийн хаан харин өөрийн албатуудыг Бурхан руу эргүүлж, тэдний хорон мууг орхиулж, тэдний гар дахь хүчирхийллийг хаяулж чадсан. Цаашлаад тэр өөрийн хаан ширээг орхиж чадсан бөгөөд оронд нь Ехова Бурхан эргэж зөөлрөн, гэмшиж, Өөрийн уур хилэнг буцаан авч, хотын хүмүүст амьд үлдэх боломжийг олгож, тэднийг сүйрлээс аварсан. Хааны үйлдлүүдийг хүн төрөлхтний түүхэн дэх ховор гайхамшиг гэж л нэрлэж болно; тэр ч бүү хэл тэдгээрийг, ялзарсан хүмүүс Бурханы өмнө өөрсдийн нүглийг улайж, гэмшиж байгаагийн үлгэр дуурайл гэж нэрлэж болно.
Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харсан
Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан болон түүний албатууд дараалсан хэдэн үйлдлүүдийг хийсэн. Тэдний ааш зан чанар болон үйлдлүүдийн шинж чанар юу вэ? Өөрөөр хэлбэл, тэдний бүхий л зан байдлын мөн чанар юу вэ? Тэд хийсэн зүйлээ яагаад хийсэн бэ? Тэд зөвхөн чин сэтгэлээсээ Бурханаас гуйж, Түүний өмнө өөрсдийн нүглийг улайсны улмаас биш, харин тэд өөрсдийн ёрын муу зан байдлаа хаясан учраас л Бурханы нүдээр тэд чин сэтгэлээсээ гэмшсэн. Бурханы үгийг сонссоныхоо дараа тэд ихэд эмээж, Тэр Өөрийн хэлснээр хийх болно гэж итгэсэн учраас тэд ийнхүү үйлдсэн юм. Мацаг барьж, таар өмсөж, үнсэнд сууснаараа тэд, өөрсдийн арга замаа засаж, ёрын муу байдлаасаа татгалзаж, уураа барихыг гуйн Ехова Бурханд залбирч, Өөрийн шийдвэрийг өөрчилж мөн тэдэнд тохиолдох гэж буй гай гамшгийг зогсоохыг Ехова Бурханаас гуйхад бэлэн байгаагаа илэрхийлэхийг хүсэж байсан. Тэдний бүх ааш занг нягтлан шалгаснаар дамжуулан, өөрсдийнх нь урьдны ёрын муу үйл нь Ехова Бурханд жигшүүртэй байсан гэдгийг тэд аль хэдийн ойлгосон байсан ба яагаад Тэр тэднийг удахгүй сүйрүүлэх болсны шалтгааныг тэд ойлгож байсан гэдгийг бид харж болно. Эдгээр шалтгааны улмаас тэд бүгд үнэхээр гэмшиж, өөрсдийн хорон муу замаа өөрчилж, гар дахь хүчирхийллээ хаяхыг хүссэн. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг мэдмэгцээ тэд бүгд өөрсдийн зүрх сэтгэлдээ айдсыг мэдэрсэн; тэд цаашид өөрсдийн ёрын муу зан байдлыг үргэлжлүүлээгүй, мөн Ехова Бурханы үзэн яддаг тэдгээр үйл хэргийг үргэлжлүүлэн үйлдээгүй юм. Нэмж хэлэхэд, тэдний өмнөх гэм нүглийг уучилж, тэдний өнгөрсөн үеийн үйлдлүүдийн дагуу тэдэнд хандахгүй байхыг Ехова Бурханаас тэд гуйсан. Тэд хэзээ ч дахин Ехова Бурханыг хилэгнүүлэхгүй байх чадах л юм бол тэд дахин хэзээ ч ёрын муутай хутгалдахгүй байж, Ехова Бурханы зааврын дагуу үйлдэхэд бэлэн байсан. Тэдний гэмшил чин сэтгэлийн бөгөөд нарийн нямбай байсан. Энэ нь тэдний чин сэтгэлийн гүнээс гарсан бөгөөд хуурмаг байгаагүй, мөн энэ нь түр зуурынх байгаагүй.
Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн
Ниневегийн хүмүүс эрхэм дээд хаанаасаа эхлээд албатуудаа хүртэл Ехова Бурхан тэдэнд уурласныг мэдэнгүүт, тэдний үйлдэл нэг бүр, тэдний бүхий л зан ааш, түүнчлэн тэдний шийдвэр, сонголт нэг бүр Бурханы нүдэнд тодорхой, ил байв. Тэдний ааш зангаас болж Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдсөн. Яг тэр мөчид Бурханы сэтгэл санаанд юу байсан бэ? Библи чиний тэр асуултанд хариулж чадна. Сударт бичигдсэний дагуу: “Тэгээд Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харж, тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшгийн тухай бодлоо зөөлрүүлсэн; улмаар тэднийг сүйрүүлээгүй.” Хэдийгээр Бурхан Өөрийн бодлыг өөрчилсөн ч Түүний бодол санаанд ямар ч ярвигтай зүйл байгаагүй. Тэр зүгээр л Өөрийн уурыг илэрхийлж байснаа уураа намжаасан ба дараа нь Ниневе хотод гай гамшиг авчрахгүй байхаар шийдсэн. Ниневе хотынхныг гай гамшгаас хэлтрүүлэх Бурханы шийдвэр яагаад маш хурдан байсны шалтгаан нь Бурхан Ниневегийн хүн бүрийн зүрх сэтгэлийг харсанд оршино. Тэдний зүрх сэтгэлийн гүнд юу байгааг Тэр харсан: тэдний чин сэтгэлийн улайлт, нүгэлдээ гэмших гэмшил, Түүнд итгэх чин сэтгэлийн итгэл, тэдний ёрын муу үйл нь Түүний зан чанарыг хэрхэн хилэгнүүлсэн талаарх тэдний гүн гүнзгий мэдрэмж, Ехова Бурханаас ирэх гэж буй шийтгэлээс үүдсэн айдас. Үүний зэрэгцээ, энэхүү гай гамшгаас зайлсхийхийн тулд тэдэнд гаргах Өөрийн уур хилэнг зогсоохыг Түүнээс гуйж байсан тэдний зүрх сэтгэлийн гүний залбирлыг Ехова Бурхан мөн сонссон. Бурхан энэ бүх баримтуудыг ажиглах үед Түүний уур бага багаар үгүй болсон. Түүний уур өмнө нь хэчнээн их байснаас үл хамааран, эдгээр хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг Тэр харах үед үүнээс болж Түүний сэтгэл хөдөлсөн, ингээд Тэр тэдэнд гай гамшиг авчирч түвдээгүй ба тэдэнд уурлахаа больсон. Үүний оронд Тэр тэдэнд Өөрийн өршөөл энэрэл, хүлээцтэй байдлыг үргэлжлүүлэн хүртээж, тэднийг үргэлжлүүлэн удирдаж, дэмжин тэтгэсэн.
“Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл”-ээс

No comments:

Post a Comment