2020/05/13

“Авралыг нь бүх хүн хүртэнэ гэж Бурхан найддаг” Христийн сүмийн дуу (дууны үг)


“Авралыг нь бүх хүн хүртэнэ гэж Бурхан найддаг” Христийн сүмийн дуу (дууны үг)
Амьдрал дахь үйлдэл, үйл хэргээс чинь харвал
та нар дэндүү дулимаг тул
өдөр бүр та нарыг хангаж дүүргэх
Бурханы үгийн хэсэг та нарт хэрэгтэй.
Учир нь та нарын мэдлэг, хүлээн авах чадвар
дэндүү дутмаг, дэндүү хомс билээ.
Та нарын амьдардаг газарт
үнэн ба эрүүл ухаан үгүй.
Намайг, эсвэл үнэнийг мэдэх суурь,
оршин тогтнох хөрөнгө та нарт байхгүй.
Итгэл чинь тодорхойгүй үнэмшил,
сургаал, зан үйлд суурилдаг.
Намайг дагадаг бүхэн
аврал хүртээсэй гэж Би хүсдэг.
Намайг дагадаг бүх хүн Миний үгийн өгдөг
үнэнийг аваасай гэж Би хүсдэг.
Миний авралыг бүгд хүртэнэ гэж Би найддаг.

Өдөр бүр Би та нарын үйл хөдлөл,
санаархал, муу үр жимсийг хардаг.
Хөдлөөгүй тахилын ширээн дээр минь
зүрхээ, сүнсээ үнэхээр тавьсан хүн олдоогүй.
Ийм хүн төрөлхтөнд Би бүх үгээ
дэмий цутгахыг хүсдэггүй.
Би дуусгаагүй ажлаа дуусгаж, хараахан авраагүй
хүн төрөлхтнийг аврахаар, сэтгэлдээ төлөвлөдөг.
Намайг дагадаг бүхэн
аврал хүртээсэй гэж Би хүсдэг.
Намайг дагадаг бүх хүн Миний үгийн өгдөг,
үнэнийг аваасай гэж Би хүсдэг.
Миний авралыг бүгд хүртэнэ гэж
Би найддаг, би найддаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment