Хүн төрөлхтний дадлага туршлагын туршид Миний бие байгаагүй мөн Миний үгийн манлайлал ч байгаагүй, иймээс Би хүмүүсээс үргэлж цэрвэн зайлсхийсэн ба дараа нь тэднээс хагацсан. Би хүн төрөлхтний дуулгаваргүй байдлыг жигшдэг. Би яагаад гэдгээ мэдэхгүй. Би анхнаасаа хүнийг үзэн ядсан мэт санагддаг боловч Би тэдний төлөө гүн гүнзгий хайр энэрлийг мэдэрдэг. Иймээс хүн Намайг хоёр зүрх сэтгэлтэйгээр хардаг, учир нь Би хүнийг хайрладаг ба бас Би хүнийг үзэн яддаг. Тэдний дундаас хэн Миний хайрын талаарх жинхэнэ ойлголтыг харуулдаг вэ? Хэн Миний үзэн ядалтыг ойлгож чадах вэ? Миний нүдээр хүн бол бүх зүйлийн дунд зогсож байгаа шавар баримал шиг амьдралгүй үхмэл зүйл. Заримдаа хүний дуулгаваргүй байдал нь тэдэнд уурлах Миний уурыг өдөөдөг. Намайг хүмүүсийн дунд амьдарч байхад, Намайг гэнэт хүрэлцэн ирэх үед тэд хөнгөн инээмсэглэл бэлэглэдэг, учир нь Би газар дээр тэдэнтэй тоглож байгаа мэт тэд үргэлж Намайг санаатайгаар хайж байдаг. Тэд хэзээ ч Намайг ноцтойгоор авч үзээгүй ба иймд Надад хандах тэдний хандлагын улмаас Би хүн төрөлхтний “байгууллагаас” “тэтгэвэрт гарахаас” өөр аргагүй болсон юм. Хэдий Би “тэтгэвэрт гарсан” ч гэсэн Миний “тэтгэвэр” нэг ч зоосоор дутаж болохгүй гэдгийг Би зарлахыг хүсдэг. Хүн төрөлхтний “байгууллага” дахь Өөрийн “ажилласан жилийнхээ” улмаас Би тэднээс төлбөр буюу Надад өгөх учиртай төлбөрийг шаардсаар байдаг. Хэдийгээр хүн намайг орхисон ч гэсэн тэд Миний атганаас хэрхэн зугтаж чадах юм бэ? Би тодорхой хэмжээнд тэднийг барих барьцаа сулруулж, өөрсдийн махан биеийн хүсэлдээ умбах боломжийг тэдэнд олгосон, иймээс тэд ямар ч хориг хязгаарлалтгүйгээр сул задгай байж зүрхэлсэн ба тэд махан биетэй амьдарч байхдаа Намайг үнэхээр хайрладаггүйг харж болно. Жинхэнэ хайрыг махан биеэс олж авах ёстой байдаг гэж үү? Миний хүнээс гуйдаг бүхэн нь махан биеийн “хайр” гэж үү? Хэрвээ үнэхээр тийм байсан бол хүн ямар үнэ цэнэтэй байх юм бэ? Тэд бүгд хэрэггүй хог новш! Миний туйлбартай “ер бусын хүч чадал” байгаагүй бол Би хүнийг аль хэдийн орхих байсан юм – яагаад тэдэнтэй хамт байж, хүний “дээрэлхэхийг” хүлээн зөвшөөрч яршиг удна гэж? Гэхдээ Би тэвчсэн. Би хүний ажил хэргийн гол учир шалтгааныг олж мэдэхийг хүссэн. Газар дээрх Өөрийн ажлыг дуусгамагцаа Би бүх зүйлийн “эзнийг” шүүхийн тулд тэнгэр рүү өндөрт гарах болно; энэ бол Миний үндсэн ажил, учир нь Би хүнийг хэдийнээ маш их жигшсэн. Өөрийнхөө дайсныг үзэн яддаггүй хэн байх вэ? Өөрийнхөө дайсныг устгахгүй хэн байх вэ? Тэнгэрт Сатан Миний дайсан ба газар дээр хүн Миний өстөн. Тэнгэр, газрын хоорондох нэгдлийн улмаас тэдний есөн үеийг хам хэрэгтэн гэж үзэх ёстой бөгөөд хэн ч өршөөгдөхгүй. Намайг эсэргүүц гэж хэн тэдэнд хэлсэн бэ? Надад дуулгаваргүй бай гэж хэн тэдэнд хэлсэн бэ? Яагаад хүн хуучин уг чанараасаа салж чаддаггүй юм бэ? Яагаад тэдний махан бие үргэлж тэдний дотор үржиж байдаг юм бэ? Энэ бүхэн нь хүнийг шүүх Миний шүүлтийн баталгаа юм. Хэн бодит баримтанд бууж өгөхгүй байж зүрхлэх юм бэ? Миний шүүлт сэтгэл хөдлөлөөр будагддаг гэж хэн хэлж зүрхлэх юм бэ? Би хүнээс өөр, иймээс Би тэднээс хагацан явсан, учир нь зүгээр л Би бол хүн биш.
Миний хийдэг бүхэн учир шалтгаантай байдаг; хүн Надад “үнэнийг” “илчлэх” үед хүн төрөлхтний гэм буруу нь Миний гэсгээлтийг хүртэхэд хангалттай болохоор Би тэднийг “цаазын тавцан” руу дагалдан явдаг. Иймээс Би хүмүүсийг сохроор гэсгээдэггүй; харин ч тэдэн дээрх Миний гэсгээлт нь тэдний нүглийн үнэнд үргэлж тохирдог. Эс бөгөөс тэрслүү байдлынхаа улмаас хүн төрөлхтөн хэзээ ч Надад мэхийн ёсолж, өөрсдийн гэм бурууг хүлээхгүй байх байсан. Одоогийн нөхцөл байдлын улмаас хүмүүс бүгд дурамжханаар толгой бөхийдөг боловч тэдний зүрх сэтгэл үнэмшээгүй хэвээр үлддэг. Би хүмүүст уулгахаар “бари” өгсөн ба иймээс тэдний дотор эрхтэн “дурангийн” өмнө тодорхой харагддаг; хүний гэдсэн доторх бохир заваан юм болон бузар буртаг арилаагүй хэвээр үлдсэн. Тэдний венийн судсаар янз бүрийн бохир заваан юм урсдаг ба иймээс тэдний доторх хор нэмэгддэг. Хүн маш удаан хугацаанд ийм байдлаар амьдарсан тул тэд үүнд дасаж, үүнийг хачин гэж үзэхээ больсон. Үүний үр дүнд тэдний доторх нян боловсорч гүйцэн, тэдний уг чанар болсон ба хүн бүхэн тэдний эрхшээл дор амьдардаг. Ийм учраас хүмүүс хаа сайгүй “давхидаг” зэрлэг адуу шиг байдаг. Гэсэн хэдий боловч тэд хэзээ ч үүнийг бүрэн хүлээн зөвшөөрөөгүй харин зүгээр л “үнэмшсэн” гэдгээ харуулахын тулд толгойгоо дохиж байдаг. Үнэндээ хүн Миний үгийг үнэн сэтгэлээсээ авч үздэггүй. Хэрвээ Миний үгийг эм гэж уусан бол тэд “эмчийн зааврыг дагаж” өөрсдийн дотор байгаа өвчнийг эмээр эдгээх байсан юм. Гэсэн хэдий ч Миний зүрх сэтгэлд, тэдний авирлах байдал нь энэ хүслийг биеүүлж чадахгүй ба иймээс Би зөвхөн “шантрахгүй байж” тэдэнд үргэлжлүүлэн үгээ хэлж л чадна. Тэд сонсож байсан ч, үгүй ч Би зөвхөн Өөрийн үүргийг л биелүүлж байгаа. Хүн Миний ерөөлийг эдлэх дургүй ба тамын тарчлааныг туулдаг, иймээс Би тэдний гуйлтыг зөвшөөрөхөөс өөрийг хийж чадахгүй. Гэсэн хэдий ч Миний нэр болон Миний Сүнс тамд шившиглэгдээгүй болохоор Би эхлээд тэднийг сахилгажуулаад дараа нь тэдний хүсэлтийг “дагаж”, тэдэнд “чин сэтгэлийн баяр хөөрийг” мэдрүүлэх болно. Миний далбаан дор хаана ч, хэдийд ч Намайг шившиг болгохыг Би хүнд зөвшөөрөхийг хүсэхгүй, ийм учраас Би тэднийг дахин дахин сахилгажуулдаг. Миний хэлдэг хатуу үгний хязгаарлалтгүйгээр хүн өнөөдөр хэрхэн Миний өмнө зогссоор байж чадах юм бэ? Хүмүүс Намайг явна гэж айсандаа л нүглээс татгалздаггүй гэж үү? Тэд гэсгээлтээс айсандаа л гомдоллодоггүй гэдэг нь үнэн биш гэж үү? Хэний хүсэл зөвхөн Миний төлөвлөгөөний төлөө байдаг вэ? Хүмүүс бүгд Намайг “оюуны чадавхын жинхэнэ чадвар” дутмаг бурханлаг хүн гэж боддог боловч Би хүн чанарын бүх зүйлийг нэвт шувт харж чадна гэдгийг хэн ойлгодог вэ? Энэ нь яг хүмүүсийн хэлдэг “Яагаад хадаасыг лантуугаар цохино гэж?” гэдэг шиг юм. Хүн Намайг “хайрладаг”; Миний төлөөх тэдний хайр төрөлхийн учраас биш харин тэд гэсгээлтээс айдаг учраас тэгдэг. Хүмүүсийн дундаас хэн Намайг хайрладаг төрсөн бэ? Хэн Надад, Би өөрсдийнх нь зүрх сэтгэл мэт хандсан бэ? Иймээс Би үүнийг хүний ертөнцийн зарчмаар дүгнэсэн: Хүмүүсийн дунд Намайг хайрладаг хэн ч үгүй.
Газар дээрх Өөрийн ажлыг төгсгөлд нь аваачихыг хүсэнгээ, хүн Надаас хол шидэгдэж, маш холдсондоо тэд зах хязгааргүй далайд унах вий гэсэндээ Би Өөрийн ажлын алхааг ийнхүү түргэсгэсэн. Би тэдэнд аливаа юмсын бодит байдлыг урьдчилан хэлсэн болохоор тэд ямар нэгэн байдлаар сэрэмжтэй байдаг. Хэрвээ ингээгүй бол ширүүн салхи болон давалгаатай тулгарах гэж байхад хэн дарвуулаа өргөх юм бэ? Хүмүүс бүгд сэрэмжилсэн ажил хийж байгаа. Би тэдний нүдээр “дээрэмчин” болсон мэт байдаг. Би гэрт нь байгаа бүх зүйлийг авна гэдгээс тэд зүрхшээдэг ба иймээс тэд бүгд бүх хүч чадлаа дайчлан “хаалгаа” түлхэн, Би гэнэт эвдэлж орох болно гэдгээс үхтлээ айдаг. Тэднийг хулчгар хархнууд шиг авирлахыг харах үедээ Би чимээгүйхэн орхин явдаг. Хүний төсөөлөлд, “ертөнцийн сүйрэл” дэлхий ертөнцөд ирж байгаа мэт санагддаг ба иймээс тэд бүгд сандран зугтаж, үхтлээ айдаг. Зөвхөн тэгэхэд л Би газар дээр хэрэн тэнүүчилж байгаа хий үзэгдлүүдийг хардаг. Би өөрийн эрхгүй инээдэг бөгөөд Миний инээдний дуунд хүн цочин гайхаж, айдаг. Тэр үед л Би үнэнийг ухаардаг ба иймд Би Өөрийн инээмсэглэлээ барьж, газрыг харахаа болин, үүний оронд Өөрийн анхдагч төлөвлөгөөндөө буцан ордог. Цаашид Би хүнийг үлгэр жишээ хэмээн үзэж, тэднийг Өөрийн судалгааны загвар болгохгүй, учир нь тэд бол хог хаягдлаас өөрцгүй. Би тэднийг хаямагц тэд ямар ч хэрэггүй болно – тэд бол өчүүхэн хог. Энэ удаа Би тэднийг устган арилгаж, гал руу шидэх болно. Хүний оюун ухаанд, Миний шүүлт, сүр жавхлан болон уур хилэн нь Миний өршөөл, элэгсэг сэтгэлийг агуулдаг. Гэхдээ Би тэдний сул талуудыг хэдийнээ үл тоомсорлосон ба Би Өөрийн өршөөл болон элэгсэг сэтгэлийг аль хэдийн буцаан авсан гэдгийг тэд мэддэггүй бөгөөд тийм ч учраас тэд одоогийн энэ байдалдаа байгаа юм. Нэг ч хүн Намайг мэдэхгүй, мөн тэд Миний үгийг ойлгож эсвэл Миний царайг хардаггүй, тэд Миний хүслийг утга учиртай байлгаж ч чаддаггүй. Энэ нь хүний одоогийн байдал биш гэж үү? Тэгвэл Надад өршөөл эсвэл элэгсэг сэтгэл байгаа гэж хүн яаж хэлж чадах юм бэ? Би тэдний сул талуудыг тоодоггүй ба Би тэдний хангалтгүй байдлыг “анхааралдаа авч үздэггүй.” Энэ нь мөн л Миний өршөөл, элэгсэг сэтгэл үү? Мөн тэдний төлөөх Миний хайр уу? Намайг эелдэг үгс хэлдэг гэж хүмүүс бүгд итгэдэг ба иймээс тэд Миний хэлсэн үгэнд итгэдэггүй. Гэхдээ “Энэ нь өөр эрин тул Миний өршөөл, элэгсэг сэтгэл одоо байхгүй байгаа; гэсэн ч Би бол үргэлж Өөрийн хэлснээ хийдэг Бурхан” гэдгийг хэн ойлгодог вэ? Би хүн төрөлхтний дунд байдаг ба өөрсдийн оюун ухаандаа хүмүүс Намайг Хамгийн Дээд гэж үздэг, иймээс Би Өөрийн мэргэн ухаанаар дамжуулан ярих дуртай гэж хүн итгэдэг. Тиймээс хүн үргэлж Миний үгэнд бүрэн итгэхгүй байдаг. Гэхдээ Миний үгийн ар дахь дүрэм журмыг хэн ойлгож чадах вэ? Миний үгний эх сурвалжийг хэн ухаарч чадах вэ? Би үнэндээ юу биелүүлэхийг хүсэж байгааг хэн ухан ойлгож чадах вэ? Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийн нарийн учрыг хэн урьдчилан харж чадах вэ? Хэн Миний итгэмжит хүн болж чадах вэ? Бүх зүйл дотроос Надаас өөр хэн яг Миний хийж байгаа зүйлийг ойлгож чадах вэ? Мөн хэн Миний эцсийн зорилгыг мэдэж чадах вэ?
1992 оны Дөрөвдүгээр сарын 30
Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.
No comments:
Post a Comment