Еховагийн израильчууд дээр хийсэн ажил нь хүн төрөлхтөнд Бурханы газар дээрх үүссэн газар, Түүний байсан ариун газрыг тодорхойлсон. Тэр Өөрийн ажлаа израильчуудаар хязгаарласан. Эхлээд Тэрээр Израилийн гадна ажиллаагүй; оронд нь тэрээр Өөрийн ажлын хүрээг хязгаарлахад тохиромжтой хүмүүсийг сонгон авсан. Израиль бол Бурханы Адам болон Еваг бүтээсэн газар ба тэр газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн. Энэ бол Түүний газар дээрх ажлын үндэс байсан юм. Ноа болон Адамын үр сад болох израильчууд нь Еховагийн газар дээрх ажлын үндэс байсан юм.
Еховагийн Израиль дахь ажлын ач холбогдол, зорилго, үе шат нь Өөрийн ажлыг дэлхий дээр хийж эхлэх, аажмаар Израилиас эхлэн бусад үндэстэн рүү тархаах явдал байсан юм. Энэ бол Түүний ертөнц даяар ажиллахдаа баримталдаг зарчим юм: загвар байгуулаад дараа нь ертөнцийн бүх хүмүүс Түүний сайн мэдээг хүлээн автал түүнийгээ өргөжүүлэх. Эхний израильчууд нь Ноагийн үр удам байсан. Эдгээр хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал байсан ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ л хангаж чаддаг байснаас Еховаг ямар төрлийн Бурхан байсныг, Тэр хүн төрөлхтнөөс юуг хүсэж байсныг мэддэггүй, бүх бүтээлийн Эзэнийг яаж хүндэтгэх ёстойг бол бүр ч мэддэггүй байсан. Адамын үр сад ямар хууль дүрмийг дагахаа мэдэхгүй, бүтээлүүд Бүтээгчдээ ямар ажил хийж өгөх ёстойг мэддэггүй байсан. Тэдний мэдэж байсан зүйл гэвэл эр нөхөр нь хөлсөө гарган хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээх ба эхнэр нь нөхөртөө дуулгавартай байж Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг хадгалах ёстой гэсэн зүйл байсан. Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал болон Түүний амь байсан ба харин тэд Бурханы хуулийг хэрхэн дагах болон бүхнийг бүтээгч Эзэний сэтгэлийг яаж хангахаа мэдэхгүй байсан. Тэд маш бага зүйлийг ойлгосон. Тэдний зүрхэнд шулуун бус, зальтай зүйл огт байгаагүй, тэд хааяа л муудалцаж, атаархдаг байсан боловч тэд бүхнийг бүтээгч Ехова Эзэнийг мэддэггүй, ойлгодоггүй байсан. Хүмүүсийн өвөг эцэг болох энэ хүмүүс зөвхөн Еховагийн хийсэн зүйлийг идэхийг, Еховагийг бүтээсэн зүйлд баясахыг мэддэг байсан ба харин Еховаг хүндэтгэхийг, Түүнд өвдөг сөгдөн мөргөх ёстойг мэддэггүй байсан. Тэднийг Түүний бүтээл гэж хэн хэлэх юм бэ? Тэгэхээр "Ехова бол бүхнийг бүтээгч Эзэн" болон "Тэрээр хүнийг Өөрийн илэрхийлэл болгон, Өөрийгөө алдаршуулахаар, Өөрийгөө төлөөлүүлэхээр бүтээсэн" гэдэг үг хоосон байсан гэж үү? Еховаг хүндэлдэггүй хүмүүс яаж Түүний алдрыг гэрчлэх юм бэ? Тэд яаж Түүний алдрын илэрхийлэл болох юм бэ? Тэгвэл Еховагийн "Би хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн" гэдэг үг муу талын Сатаны гарт зэвсэг болох бус уу? Эдгээр үгс нь Еховагийн хүнийг бүтээснийг гутааж байгаагийн тэмдэг болохгүй байна гэж үү? Ажлынхаа энэ шатыг дуусгахын тулд Ехова хүн төрөлхтнийг бүтээсний дараа Адамаас Ноа хүртэл тэдэнд заавар, зөвлөгөө өгөөгүй юм. Харин үерийн дараа л албан ёсоор Тэрээр Адам болон Ноагийн үр сад болох израильчуудыг дагуулж эхэлсэн. Түүний Израильд хийсэн ажил нь уг газрын бүх хүмүүсийн амьдралыг хөтөлсөн ба Ехова зөвхөн хүнийг шорооноос Бурханы бүтээл болгон босгож, амийн амьсгал өгч чадахаас гадна Өөрийн таягаа ашиглан хүмүүсийг удирдахын тулд хүн төрөлхтнийг галаар шатаах, харааж чаддагийг тэдэнд харуулсан. Мөн тэд Ехова дэлхий дээрх хүний амьдралыг удирдан, ярьж, тэдний дунд өдөр шөнөгүй ярьж, ажиллаж чадахыг харсан. Тэрээр энэ ажлыг зөвхөн Өөрийн бүтээлдээ хүн Түүний атгасан шорооноос үүссэн, хүнийг Тэр бүтээсэн гэдгийг мэдүүлэхийн тулд хийсэн. Түүнчлэн Түүний Израильд эхлүүлсэн ажил нь бусад хүмүүс болон улсууд (тэд нар Израилиас бүр тусгаар улсууд биш байсан ба зүгээр л Израилиас салж одсон улсууд байсан, тэд Адам, Ева нарын үр сад мөн юм) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар ертөнц дээрх бүх бүтээл Түүнийг хүндэтгэж, Түүнийг агуу байлгах зорилготой байсан. Хэрэв Ехова Өөрийн ажлаа Израильд эхлэлгүйгээр оронд нь зүгээр хүн төрөлхтнийг бүтээгээд тэднийг дэлхий дээр дураар нь амьдруулсан бол хүний физик угийн чанараас (угийн чанар гэдэг нь хүн өөрийн харахгүй зүйлийг хэзээ ч мэдэж чадахгүй ба өөрөөр хэлбэл тэр Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг болон бүр Тэр яагаад үүнийг хийснийг ч мэдэхгүй байх юм) болж тэрээр Ехова хүн төрөлхтнийг бүтээснийг ч, Тэр бол бүх зүйлийн Эзэн гэдгийг ч мэдэхгүй байх байсан. Хэрэв Ехова хүн төрөлхтнийг зүгээр л Өөрийн баясахад зориулан бүтээж дэлхий дээр байрлуулсан бол Тэрээр хүмүүсийг дагуулахын оронд гарнаасаа тоосоо сэгсрээд орхих байсан. Тэгвэл хүн төрөлхтөн бүгдээрээ юу ч үгүй хоосон руу буцаж очих байсан. Тэр ч бүү хэл Түүний бүтээсэн газар, тэнгэр, хүн төрөлхтөн бүгд юу ч үгүй хоосон руу буцаж, Сатан тэдэн дээр дэвхцэх байсан. "Тэр дэлхий дээр, бүтээлүүдийнхээ дунд зогсох ариун газартай байх ёстой" гэсэн Еховагийн хүсэл сүйрэх байсан. Иймд оронд нь Бурхан хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Өөрийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд, Өөрийн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Тэрээр тэдний амьдралыг хөтөлж, тэдэнд хэлж байсан. Бурханы Израильд хийсэн ажил нь зөвхөн Түүний бүх зүйлийг үүсгэхээсээ өмнө гаргасан төлөвлөгөөг биелүүлэх л зорилготой байсан. Иймд Түүний эхлээд израильчуудын дунд хийсэн ажил болон Түүний бүх зүйлийг бүтээсэн ажлууд нь бие биетэйгээ зөрчилддөггүй бөгөөд хоёулаа Түүний удирдлага, Түүний ажил, Түүний алдар, Түүний хүн төрөлхтнийг бүтээсний утга учрыг гүнзгийрүүлэхэд оршиж байсан. Тэрээр хүн төрөлхтнийг Ноагаас хойш хоёр мянган жилийн турш хөтөлсөн ба энэ явцдаа Тэрээр тэдэнд бүх зүйлийн Эзэн Еховаг хэрхэн хүндэтгэхийг зааж, өөрсдийн амьдралаараа яаж амьдрахыг зааж, хамгийн гол нь Еховаг яаж гэрчлэхийг, Түүнийг хүндэтгэхийг, Түүнд дуулгавартай байхыг, Давид болон түүний тахилч нарын адилаар Түүнийг хөгжмөөр магтан дуулахыг заасан.
Еховагийн ажлаа хийсэн хоёр мянган жилийн өмнө буюу үерийн өмнөхөн хүмүүс юу ч мэддэггүй, самуун болон ялзралд гүн идэгдсэн байсан ба тэдний зүрхэнд Түүний зам байтугай Ехова ч байгаагүй. Тэд Еховагийн хийх гэж байгаа ажлыг хэзээ ч ойлгож байгаагүй. Тэд хүн, Бурхан, ертөнц, амийг мэдэхгүй, амьсгалдаг, амьдардаг машин адил байсан ба тэдэнд эрүүл ухаан байхгүй, мэдлэг ухаан бол бүр ч байхгүй байсан. Газар дээр тэд могой шиг их уруу татагдалтанд автаж, Еховатай холбоотой олон эвгүй зүйлийг хэлсэн боловч мэддэггүй байсан тул Ехова тэднийг сургаж, шийтгээгүй юм. Үерийн дараа буюу Ноаг 601 настай байхад Ехова Ноа дээр албан ёсоор ирж түүнийг болон түүний гэр бүл, үерээс амь гарсан шувууд, амьтад болон түүний үр садыг Хуулийн эрин үеийг дуустал буюу нийтдээ 2500 жил дагуулсан. Тэрээр Израильд албан ёсоор 2000 жил ажилласан ба Израиль болон түүний гадна ажилласан хугацаа нь 500 жил тул нийтдээ 2500 жил болсон байна. Энэ үед Тэрээр израильчуудад Еховад үйлчлэхийг зааварчилсан ба тэд сүм барьж тахилчийн нөмрөгийг нөмрөн сүм рүүгээ үүрээр хөл нүцгэнээр орох ёстой байсан. Тэдний гутал сүмийг бохирдуулбал сүмийн дээрээс гал бууж тэднийг шатааж алах байсан. Тэд өөрсдийн үүргээ гүйцэтгээд Еховагийн төлөвлөгөөг дагасан. Тэд Еховад сүмд залбирдаг байсан ба Еховагийн илчлэлийг хүлээсний дараа буюу Еховаг ярьсны дараа тэд хүмүүсийг дагуулан тэдэнд Еховаг, тэдний Бурханыг хүндэтгэхийг заасан. Мөн Ехова тэдэнд сүм болон тахилын ширээ барьж, Еховагийн хэлсэн цагт буюу Дээгүүр өнгөрөх баярын үед тэд шинэ төрсөн тугал, хурганы махыг тахилын ширээн дээр Еховад үйлчилж байгаагийн, мөн өөрсдийгөө хазаарлаж, зүрхэндээ Еховад хүндэтгэл үзүүлж байгаагийнхаа илрэл болгон өргөл барихыг заасан. Тэд эдгээр хуулийг дагах эсэх нь тэдний Еховад үнэнч байхын хэмжүүр болж байсан. Ехова мөн тэдэнд зориулан Өөрийн бүтээлтийн долоо дахь өдрийг Амралтын өдөр болгон тогтоосон. Үүний дараагийн өдрийг Тэрээр эхний өдөр буюу Еховаг магтан дуулах, Түүнд өргөл өргөх, Түүнд зориулан хөгжим бичих өдөр болгосон. Энэ өдөр Ехова бүх тахилчдыг дуудан тахилын ширээн дээрх бүх зүйлийг хүмүүст идүүлэхээр хувааж, тэдэнд Еховад өргөсөн өргөлийг амсах боломж олгосон. Тэгээд Ехова тэднийг адисласан бөгөөд Түүнтэй нэг талд байгаа, Тэр тэднийг сонгосон гэдгийг хэлсэн (энэ бол Еховагийн израильчуудтай хийсэн гэрээ байсан). Ийм учраас өнөөдрийг хүртэл израильчууд Еховаг зөвхөн өөрсдийнхөө Бурхан гэж хэлдэг ба харь үндэстнийх биш гэдэг.
Хуулийн эрин үед Ехова Мосег даган Египетээс гарсан израильчуудад зориулан олон тушаалыг буулгасан. Еховагийн израильчуудад өгсөн эдгээр тушаалууд нь Египетчүүдэд хамаагүй байсан ба израильчуудыг барихад зориулагдсан, Түүний тэдэнд тавьсан шаардлагууд байсан. Хүн Амралтын өдрийг дагаж байна уу, эцэг эхээ хүндэтгэж байна уу, шүтээнд мөргөж байна уу гэсэн эдгээр зарчмаар хүнийг нүгэлтэй эсвэл зөв шударга гэдгийг тодорхойлдог байсан. Хэн нэгэн эдгээр тушаалуудыг дагасан эсэхээс хамааран Еховагийн галд өртөх, чулуугаар шидэгдэн алуулах эсвэл Еховагийн адислалыг хүртэх эсэх нь шийдэгддэг байсан. Амралтын өдрийг баримтлаагүй хүмүүсийг чулуугаар шидэж алж байсан. Амралтын өдрийг баримтлаагүй тахилчдыг Еховагийн галаар устгаж байсан. Эцэг эхээ хүндлээгүй хүмүүсийг мөн чулуугаар шидэж алж байсан. Энэ бүгдийг Ехова үнэлж байсан. Ехова хүмүүс Түүний үгийг дагаж, Түүнийг эсэргүүцэхгүй байхаар тэдний амьдралыг удирдахын тулд Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоосон. Тэрээр эдгээр хуулийг шинэ төрсөн хүн төрөлхтнийг удирдахад, Өөрийн удахгүй хийх ажлын үндсийг тавихад ашигласан. Иймд Еховагийн хийсэн ажлаас болоод эхний эринг Хуулийн эрин үе гэж нэрлэсэн. Ехова их ярьж, их ажиллаж, тэднийг зөвхөн эерэгээр залж байсан ба эдгээр харанхуй хүмүүст хүн байхыг, яаж амьдрахыг, яаж Еховагийн замыг ойлгохыг заасан. Түүний хийсэн ажлын ихэнх хэсэг нь хүмүүст Түүний замыг сахих болон Түүний хуулийг дагах боломж олгоход оршиж байсан. Уг ажлыг бага зэрэг ялзарсан хүмүүс дээр хийсэн. Ингэхдээ зан чанарын өөрчлөлт болон амийн өсөлт дээр анхаарлаа хандуулаагүй. Тэрээр хүмүүсийг хязгаарлаж, удирдахын тулд хуулийг хэрэглэхэд л анхаарч байсан. Тэр үеийн израильчуудын хувьд Ехова нь зүгээр л сүм дэх Бурхан, тэнгэр дэх Бурхан байсан. Тэрээр үүлэн багана, галан багана байсан. Еховагийн тэднээс шаардаж байсан бүх зүйл нь өнөөдрийн хүмүүсийн мэддэгээр Түүний хууль болон тушаалуудыг дагах байсан. Эднийг зарим хүмүүс дүрэм гэж хэлж магадгүй. Учир нь Еховагийн ажил бол тэднийг өөрчлөх биш харин тэдэнд байх хэрэгтэй илүү их зүйлийг тэдэнд өгөх, тэдэнд Өөрийн амаар хэлэх явдал байсан. Учир нь хүн бүтээгдсэнээсээ хойш юутай байх ёстой талаараа юу ч мэдэхгүй байсан. Ингээд Ехова тэдэнд газар дээр амьдрахад нь хэрэгтэй зүйлсийг өгснөөр Түүнийг дагагч хүмүүсийг өвөг дээдэс болох Адам, Евагаас илүү гарахад хүргэсэн. Учир нь Еховагийн өгсөн зүйл нь Түүний эхэнд Адам, Ева хоёрт өгсөн зүйлээс илүү зүйл байсан. Гэсэн ч Еховагийн Израильд хийсэн ажил нь хүн төрөлхтнийг хөтлөх, хүн төрөлхтөнд тэдний Бүтээгчийг таниулах зорилготой байсан. Тэрээр тэднийг байлдан дагуулаагүй эсвэл өөрчлөөгүй ба зөвхөн зааварчилж байсан. Энэ бол Еховагийн Хуулийн эрин үеийн ажлын үр дүн юм. Энэ бол дэвсгэр суурь, үнэн түүх, Түүний Израилийн бүх газар нутагт хийсэн ажлын мөн чанар, Түүний хүн төрөлхтнийг Еховагийн гараар удирдах зургаан мянган жилийн ажлын эхлэл байсан юм. Эндээс олон ажил Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөнд орсон юм.
Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.
No comments:
Post a Comment