2018/07/06

3. Нигүүлслийн эрин үе дэх чуулганы амьдрал болон Хаанчлалын эрин үе дэх чуулганы амьдралын хоорондох ялгаа юу вэ?

3. Нигүүлслийн эрин үе дэх чуулганы амьдрал болон Хаанчлалын эрин үе дэх чуулганы амьдралын хоорондох ялгаа юу вэ?


3. Нигүүлслийн эрин үе дэх чуулганы амьдрал болон Хаанчлалын эрин үе дэх чуулганы амьдралын хоорондох ялгаа юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

Тэднийг идэж байх зуур Есүс талх аваад, ерөөж, хувааасныхааа дараа шавь нартаа өгч“Май, ид;энэ бол Миний бие”гэв. Дараа нь Тэр аяга авч, талархал өргөөд“Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа; “Учир нь энэ бол нүглийг уучлахын тулд олон хүний төлөө урсгах шинэ гэрээний цус минь билээ”(Матай 26:26-28).

“Би тэнгэрэлч рүү очиж, ‘Бяцхан номоо надад өг’ гэв. Тэр надад ‘Үүнийг аваад ид;энэ чиний ходоодыг хорсгох боловч аманд чинь зөгийн бал шиг амттай байх болно’ гэлээ.” (Илчлэл 10:9).

Холбогдолтой Бурханы үгс:

Нигүүлслийн эрин үед Бурхан гуравдагч тэнгэр лүү буцахад бүх хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил үнэндээ аль хэдийн төгсгөлийн үйл явдал руугаа шилжсэн юм. Газар дээр үлдсэн бүхэн нь Есүсийн үүрсэн загалмай, Есүсийг ороосон нарийн маалинга, Есүсийн өмссөн өргөст титэм, час улаан нөмрөг байлаа (эдгээр нь иудейчүүдийн Түүнийг дооглохын тулд ашигласан эд юмс байв). Өөрөөр хэлбэл, Есүсийн цовдлолын ажил нь хэсэг хугацаанд үймээн шуугиан үүсгэсэн бөгөөд дараа нь намжсан. Тэр үеэс эхлээд Есүсийн шавь нар Түүний ажлыг үргэлжлүүлж эхэлсэн бөгөөд хаа сайгүй байсан чуулгануудад хариулга болон усалгааг хийсэн юм. Тэдний ажлын агуулга нь энэ байсан: бүх хүмүүсийг гэмшүүлж, тэдний нүглийг хүлээлгэж, баптисм хүртээх; элчүүд бүгд Есүсийн цовдлолын дотоод түүхийг болон яг үнэндээ юу тохиолдсон талаар түгээж, хүн бүхэн Есүсийн өмнө унаж өөрсдийн нүглээ хүлээхээс өөр аргагүй байсан бөгөөд цаашлаад элчүүд Есүсийн хэлсэн үг болон Түүний тогтоосон хууль, тушаалыг хаа сайгүй түгээсэн. Тэр үеэс Нигүүлслийн эрин үед чуулгануудыг байгуулж эхэлсэн юм. ⋯ Тийм төрлийн ажил болон тэдгээр үгс нь өнөөдрийг хүртэл үргэлжилсэн, тийм учраас өнөөдрийн шашны чуулгануудад одоо ч хуваалцсаар байгаа зүйл нь тийм төрлийн зүйл бөгөөд энэ нь ердөө өөрчлөгдөөгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-оос

Хүний хийж буй бүх ажил нь нэг бүтээлийн хувьд үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг бөгөөд мөн үүнийг Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн эсвэл гэгээрсэн үедээ хийдэг. Ийм хүмүүсийн өгч байгаа заавар нь хүн өдөр тутмын амьдралаа яаж хэрэгжүүлэх болон Бурханы хүсэлтэй яаж уялдуулах тухай байдаг. … замд дагуулах явдал байсан юм. Зам шинэ ч бай эсвэл хуучин ч бай тухайн ажил Библийн зарчмуудаас хэтрэхгүй байх үндсэн дээр хийгдсэн. Орон нутгийн чуулганууд шинэчлэгдэж эсвэл баригдаж байсан ч гэсэн тэдний ажил нь чуулгануудыг байгуулах явдал байсан юм. Тэдний хийсэн ажил нь Есүс болон Түүний элчүүдийн дуусгаагүй ажлыг үргэлжлүүлсэн буюу Нигүүлслийн эрин үед улам цааш хөгжсөн. Өөрсдийн ажлаараа тэдний хийсэн зүйл нь Есүсийн Өөрийн ажилдаа дараагийн үеийнхнээсээ гуйсан толгойгоо бүтээх, баптисм, талх хуваах эсвэл дарс уух гэх мэт зүйлийг сэргээх явдал байлаа. Тэдний ажил нь зүгээр л Библид баригдсан ба Библи дотроос л замыг хайж байсан гэж хэлж болно. Тэд шинэ ахиц огтхон ч гаргаагүй. Тиймээс тэдний ажлаас хүн, Библи доторх шинэ замуудын нээлтийг, мөн түүнчлэн илүү сайн, илүү бодитой хэрэгжүүлэлтүүдийг л зөвхөн харж чадна. Гэхдээ хүн тэдний ажлаас Бурханы одоогийн хүслийг олж чадахгүй, тэр ч бүү хэл эцсийн өдрүүдэд Бурханы хийх шинэ ажлыг олж чадахгүй. Учир нь тэдний алхсан зам хуучны зам хэвээр байсан; ямар ч ахиц, ямар ч шинэ зүйл байгаагүй. Тэд “Есүсийн цовдлолын” бодит баримт, “гэмшиж, нүглээ улайхыг хүмүүсээс гуйх” заншил, “эцсээ хүртэл тэвчсэн хүн аврагдах болно” хэмээх үг, “эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой” гэсэн үгийг үргэлжлүүлэн баримталсаар байсан. Цаашлаад тэд “эгч нар номлож чадахгүй, зөвхөн дуулгавартай дагаж л чадна” гэсэн уламжлалт үзлийг баримталсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас

Та нарын ярьдаг зүйл хоцрогдсон! Энэ нь нэг бол сэнтийд залрах эсвэл хаан болох биеийн хэмжээг бэлтгэх; өөрийгөө үгүйсгэх эсвэл өөрийн биеэ дарангуйлах; тэвчээртэй байх эсвэл бүх зүйлсээс суралцах; даруу байдал эсвэл хайр. Энэ нь нэг хэвийн хуучин аяар дуулж байгаа хэрэг биш гэж үү? Энэ нь зүгээр л адилхан зүйлийг өөр нэрээр дуудаж байгаа тохиолдол юм! Нэг бол толгойгоо бүтээж, талх хуваах эсвэл гараа тавин залбирч өвчтэйг эдгээж чөтгөрийг зайлуулах. Ямар нэг шинэ ажил байх уу? Хөгжлийн ямар нэгэн төлөв байх уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанар дахь өөрчлөлтийг анхаардаггүй, харин оронд нь хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, хүмүүсийн мэдлэг болон шашны баялаг номлолыг сайжруулахад анхаардаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөн эсвэл хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэж авахаар оролдох нь байтугай, хүмүүсийн мөн чанарын талаар сонирхдоггүй. Тэд өөрсдийн дутагдал болон завхралыг засаж залруулах нь байтугай, хүмүүсийн үзлийг сөрж эсвэл тэдний үзлийг илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билгээр үйлчилдэг ба тэдний илэрхийлдэг зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны тодорхойгүй үнэн болон мэдлэг байдаг

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Тийм шашны хүмүүс цугларах болгондоо "Эгч минь, эдгээр өдрүүдэд чи хэр байв даа?" гэж асуудаг. Тэр "Би Бурханд өртэй ба Түүний зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж чадахгүй байна" гэж хариулдаг. Өөр нэг нь "Би ч гэсэн Бурханд өртэй, Түүнийг хангалуун байлгаж чаддаггүй" гэж хэлдэг. Энэ цөөн хэдэн өгүүлбэр болон үгс нь дангаараа тэдний зүрх сэтгэлийн гүн дэх бузар булай зүйлсийг илэрхийлдэг. Ийм үгс нь хамгийн ой гутам, хэтэрхий зэвүүн юм. Ийм хүмүүсийн уг чанар Бурханыг эсэргүүцдэг. Бодит байдалд анхаарлаа хандуулдаг тэр хүмүүс зүрх сэтгэл доторх бүхнээ уудлан ярьж, яриандаа өөрсдийнхөө зүрх сэтгэлийг нээж байдаг. Үүнд ганц ч худал зүйл, боловсон харьцаа эсвэл хоосон наргиан гэж байхгүй. Тэд үргэлж шулуун шударга байдаг ба энэ дэлхийн дүрэм журамд захирагддаггүй. Бүр ямар ч мэдрэмжгүй, өөрийгөө бусдад үзүүлэх дуртай хүмүүс байдаг. Хэн нэгэн дуулах үед тэр, саван дахь будаа нь аль хэдийн түлэгдсэнийг ч анзааралгүй бүжиглэж эхэлдэг. Хүмүүсийн ийм байдал нь бурханлаг эсвэл хүндлүүштэй биш бөгөөд хэтэрхий их хөнгөн хийсвэр юм. Эдгээр нь бүгдээрээ бодит байдлаас тасарсаныг нь илэрхийлнэ! Зарим нь сүнсэн дэх амийн хэрэг явдлын талаар ярилцахаар цуглардаг ба хэдий тэд Бурханд өртэй талаараа ярьдаггүй ч, зүрх сэтгэл дотроо Түүнийг гэсэн жинхэнэ хайрыг тээж байдаг. Бурханд өртэй чинь бусадтай ямар ч хамаагүй; чи хүнд биш, Бурханд өртэй. Тиймээс чи энэ талаар бусдад байнга ярих нь ямар хэрэгтэй юм бэ? Чи гадаад талын чармайлт эсвэл илэрхийлэлд биш, харин бодит байдал руу ороход ач холбогдол өгөх хэрэгтэй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэхдээ шашны зан үйлд биш бодит байдалд анхаарлаа хандуулах ёстой”-аас

Ихэнх хүмүүс Бурханд итгэх итгэлийнхээ ааш авирт онцгой анхаарал тавьдаг, үүний үрээр тэдний ааш авирт өөрчлөлт гарч байгаа. Бурханд итгэснийхээ дараа тэд бусадтай маргалдахаа больдог, хүмүүстэй тэмцэлдэж, тэднийг доромжлохоо больдог, тэд тамхи татаж, архи уухаа больдог, хадаас ч бай, банз ч бай хамаагүй нийтийн өмч хөрөнгийг хулгайлдаггүй бөгөөд тэд бүр хохирол амсаж, хилсээр буруудах үедээ ч шүүхдэхгүй байх хэмжээнд очдог. Тэдний ааш авирт зарим нэг өөрчлөлт гардаг нь эргэлзээгүй. Бурханд итгэж, жинхэнэ замыг хүлээн зөвшөөрсний дараа тэдэнд маш сайхан санагддаг учраас, мөн Ариун Сүнсний ажлын нигүүлслийг амссан учраас тэд тун бадрангуй байдаг бөгөөд тэдний хаяж чадахгүй эсвэл хийж чадахгүй юу ч байдаггүй. Гэсэн ч гурав, тав, арав эсвэл гучин жил итгэсний дараа тэдний зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй учраас эцэст нь тэд хуучин байдалдаа эргэн очиж, их зан, биеэ тоосон байдал нь ихэсдэг ба эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж эхэлдэг, тэд чуулганы мөнгөнд шунаж, өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэх юуг ч хийж, байр суурь, зугаа цэнгэлд хорхойсож, Бурханы гэрийн сорон мөлжигчид болдог. Ялангуяа ихэнх удирдагчид хаягддаг. Эдгээр баримтууд нь юуг баталдаг вэ? Ааш авирын өөрчлөлт төдийхөн нь тогтворгүй байдаг. Хэрвээ хүмүүсийн амийн зан чанарт ямар ч хувьсал өөрчлөлт байхгүй байвал эрт орой хэзээ нэгэн цагт тэдний хорон муу тал аяндаа харагдах болно.

Христийн ярианы тэмдэглэл номын “Гадаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондын ялгаа”-наас

Бурханыг дагах үндсэн ач холбогдол нь бүх зүйл Бурханы бодитой үгсийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг эсвэл Бурханы хүслийг биелүүлэхийг эрж хайж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы бодитой үгс дээр төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы бодитой үгэн дээр төвлөрдөггүй бол чи Бурханы үгийг үл таних хүн бөгөөд Ариун Сүнсний ажлыг бүрмөсөн алдсан байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний мөрийг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь чиний ирээдүйн оролтонд асар их саад бартаа болох болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. ⋯ “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлаас хүний үзэл болон дуулгаваргүй байдлыг, хүний угийн чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; цаашлаад тэд өөрсдийн үйлчлэлийнхээ явцад зан чанартаа өөрчлөлт гаргах чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай агаад жинхэнэ замыг үнэхээр олсон хүмүүс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

“Дадлага туршлагаа хуваалцаж, ярилцахад”, хуваалцах гэдэг нь зүрх сэтгэл дэх бүх бодол, өөрийнхөө байдал, Бурханы үгийн талаарх туршлага болон мэдлэг, түүнчлэн өөрийнхөө доторх завхарсан зан чанарын талаар ярина гэсэн үг—үүний дараа бусад нь ялган салгаж, эерэг зүйлийг хүлээн зөвшөөрч, сөрөг зүйлийг танин мэдэж чадна. Зөвхөн энэ нь хуваалцах явдал, зөвхөн энэ нь л үнэхээр ярилцах явдал юм. Энэ нь зүгээр л Бурханы үгэнд эсвэл магтан дууны нэг хэсэгт мэдлэг ухаантай байж, хүссэнээрээ ярилцаж, өөрийнхөө бодит амьдралтай холбоотой юуг ч хэлэхгүй байх гэсэн үг биш. Хүн бүхэн хоосон сургаал болон онолын мэдлэгийн тухай ярьдаг ба бодит туршлагаас гарсан мэдлэгийн талаар юу ч ярьдаггүй. Тэд тийм зүйлийн талаар, хувийн амьдралынхаа талаар, чуулганд ах эгч нартай хамт байх амьдралынхаа талаар, өөрсдийнхөө дотоод ертөнцийн талаар ярихаас бүгдээрээ зайлсхийдэг. Ийм маягаар, хүмүүсийн хооронд жинхэнэ харилцан яриа яаж байх юм бэ, мөн жинхэнэ итгэлцэл яаж байх юм бэ? Байж чадахгүй!... Ах эгч нар бие биедээ итгэл хүлээлгэж, бие биедээ тусалж, хамтдаа байхдаа нэг нэгнээ хангаж чаддаг байхын тулд хүн бүхэн өөрсдийнхөө жинхэнэ туршлагын талаар ярих ёстой. Хэрвээ чи өөрийнхөө жинхэнэ туршлагын талаар ярьдаггүй, зөвхөн хоосон сургаалын өнгөцхөн үгийг, сайхан сонсогддог үгийг л хэлдэг бол чи шударга биш бөгөөд шударга байх чадваргүй юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Шударга байхын тулд өөрийгөө бусдад нээх ёстой”-оос

Бурханд гэрчлэл хийх үедээ, Бурхан хүмүүсийг хэрхэн шүүж, гэсгээдэг болох, хүмүүсийг цэвэршүүлж, зан чанарыг нь өөрчлөхийн тулд Тэр ямар шалгалтууд ашигладаг, та нар хэр ихийг давж туулсан, дотор чинь буй хэр их тэрслүү байдал болон завхрал илчлэгдсэн, мөн ямар байдлаар Бурханыг эсэргүүцсэн тухайгаа голчлон ярих ёстой. Дараа нь та нар, эцэстээ Бурханаар хэрхэн байлдан дагуулагдсан тухайгаа болон Бурханы ачийг хэрхэн хариулах ёстой тухайгаа ярьж чадна. Ийм төрлийн хэлэнд мөн чанар оруул, энгийн байдлаар ярь, мөн хоосон онолын талаар бүү ярь. Мөн чанарын талаар ярь, зүрх сэтгэлээсээ ярь, туршлагажихын тулд чиний хувьд энэ нь хангалттай. Илт ойлгомжтой гүн гүнзгий хоосон онолыг гоёл чимэглэл болгон бүү бэлтгэ. Энэ нь хэтэрхий их зантай, мэдрэмжгүй санагдах болно. Бодит байдал дээрх жинхэнэ туршлагаас гарсан үнэний талаар, зүрх сэтгэлээс чинь гарсан үгсийн талаар илүү их ярь. Тэдгээр нь хүмүүст хамгийн их ач тустай зүйл бөгөөд хүмүүст мэдэгдэхэд хамгийн зохистой юм. Та нар Бурханы адгийн өрсөлдөгч байсан, Бурханд хамгийн дуулгаваргүй байсан боловч өнөөдөр байлдан дагуулагдсан, үүнийг хэзээ ч бүү март. Иймэрхүү хэрэг явдлууд нь махруу эргэцүүллийг шаарддаг. Эдгээр зүйлийн талаар удаан бод, та нар ичгүүргүй агаа ухаан мэдрэлгүй үйлдэл хийх вий.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний эзэмших учиртай үндсэн мэдрэхүй”-ээс

Хэрвээ хүн Түүний шаардсан хэрэг явдал болон үгнээс Бурханы үгийн бодит байдалд үнэхээр орж чадах юм бол Бурханаар төгс болгуулсан хүн болох болно. Бурханы үг болон ажил тухайн хүнд бүрэн үр нөлөөтэй байсан болохоор Бурханы үг түүний амь болж, тэр үнэнийг олж авч, Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлж болох юм. Үүний дараа түүний махан биеийн уг чанар, өөрөөр хэлбэл түүний анхдагч оршин тогтнолын үндэс суурь ганхаж, нурах болно. Хүн Бурханы үгийг өөрийн амь болгосныхоо дараа шинэ хүн болдог. Бурханы үг түүний амь болдог; Бурханы ажлын үзэгдэл, хүнд тавих Түүний шаардлага, хүний тухай Түүний илчлэл болон Бурхан хүнээс хүрэхийг шаарддаг жинхэнэ амьдралын стандарт нь түүний амь болдог—тэр эдгээр үгийн болон эдгээр үнэний дагуу амьдардаг бөгөөд энэ хүн Бурханы үгээр төгс болгуулдаг. Түүний үгээр дамжуулан тэр дахин төрөлтийг туулж, шинэ хүн болдог.

Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн явах вэ”-ээс

Тодорхой хэмжээнд туршлагажсаны дараа хүний амьдралын үзэл бодол, оршин тогтнолын ач холбогдол болон оршин тогтнолын үндэс суурь нь бүхэлдээ өөрчлөгдөх болно. Өөрөөр хэлбэл, чи дахин төрж, шал өөр хүн болно. Энэ нь гайхалтай! Энэ нь томоохон өөрчлөлт; энэ бол бүх зүйлийг орвонгоор нь эргүүлдэг өөрчлөлт юм. Энэ дэлхийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, эд хөрөнгө, зугаа цэнгэл болон алдар суу хамаагүй гэдгийг чи мэдрэх бөгөөд чи тэдгээрийг хялбархан тавьж явуулж чадна. Энэ бол хүн шиг хүн юм. Эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс иймэрхүү бүлэг байх болно. Тэд үнэний төлөө, Бурханы төлөө, зөвт байдлын төлөө амьдарна. Энэ нь хүний дүр төрх юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарын нийтлэг байдал болон ялгааг ойлгох нь”-оос

No comments:

Post a Comment