2018/07/06

4. Нигүүлслийн эрин үед хүмүүст Эзэний даалгасан зүйл болон Хаанчлалын эрин үед хүмүүст Бурханы даалгасан зүйлийн хоорондох ялгаа юу вэ?

4. Нигүүлслийн эрин үед хүмүүст Эзэний даалгасан зүйл болон Хаанчлалын эрин үед хүмүүст Бурханы даалгасан зүйлийн хоорондох ялгаа юу вэ?

4. Нигүүлслийн эрин үед хүмүүст Эзэний даалгасан зүйл болон Хаанчлалын эрин үед хүмүүст Бурханы даалгасан зүйлийн хоорондох ялгаа юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Иерусалимаас эхлээд бүх үндэстний дунд, нүглийн гэмшил болон уучлал Түүний нэрээр тунхаглагдах ёстой.” (Лук 24:47).

“Тиймээс та нар яваад бүх үндэстэнд сургаж, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ: Миний та нарт тушаасан бүхнийг сахин биелүүлэхийг тэдэнд заа: харагтун, дэлхийн төгсгөлд ч хүртэл Би та нартай үргэлж хамт байна.” (Матай 28:19-20).

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно.” (Матай 7:21).

Холбогдолтой Бурханы үгс:

Есүсийн ажлын үе шатанд ч тийм байсан: Тэр шинэ замыг нээсэн. Тэр ирэхдээ тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлосон ба хүн гэмшиж, улайх ёстой гэж хэлсэн билээ. Есүс Өөрийн ажлыг дуусгасны дараа Петр, Паул болон бусад хүмүүс Есүсийн ажлыг үргэлжлүүлж эхэлсэн. Есүс загалмайд цовдлогдож, тэнгэрт дээш гарсны дараа, цовдлолын замыг түгээхийн тулд тэд Сүнсээр илгээгдсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Нигүүлслийн эрин үед Бурхан гуравдагч тэнгэр лүү буцахад бүх хүн төрөлхтнийг золин аврах Бурханы ажил үнэндээ аль хэдийн төгсгөлийн үйл явдал руугаа шилжсэн юм. Газар дээр үлдсэн бүхэн нь Есүсийн үүрсэн загалмай, Есүсийг ороосон нарийн маалинга, Есүсийн өмссөн өргөст титэм, час улаан нөмрөг байлаа (эдгээр нь иудейчүүдийн Түүнийг дооглохын тулд ашигласан эд юмс байв). Өөрөөр хэлбэл, Есүсийн цовдлолын ажил нь хэсэг хугацаанд үймээн шуугиан үүсгэсэн бөгөөд дараа нь намжсан. Тэр үеэс эхлээд Есүсийн шавь нар Түүний ажлыг үргэлжлүүлж эхэлсэн бөгөөд хаа сайгүй байсан чуулгануудад хариулга болон усалгааг хийсэн юм. Тэдний ажлын агуулга нь энэ байсан: бүх хүмүүсийг гэмшүүлж, тэдний нүглийг хүлээлгэж, баптисм хүртээх; элчүүд бүгд Есүсийн цовдлолын дотоод түүхийг болон яг үнэндээ юу тохиолдсон талаар түгээж, хүн бүхэн Есүсийн өмнө унаж өөрсдийн нүглээ хүлээхээс өөр аргагүй байсан бөгөөд цаашлаад элчүүд Есүсийн хэлсэн үг болон Түүний тогтоосон хууль, тушаалыг хаа сайгүй түгээсэн. Тэр үеэс Нигүүлслийн эрин үед чуулгануудыг байгуулж эхэлсэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-оос

Өнгөрсөн үед янз бүрийн газарт зохион байгуулагдаж байсан онцгой болон томоохон цуглааны үеэр хэрэгжүүлэлтийн замын зөвхөн нэг талын тухай л ярьдаг байсан. Ийм хэрэгжүүлэлт нь Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлэх ёстой зүйл байсан бөгөөд Бурханы талаарх мэдлэгтэй бараг холбоогүй байсан, учир нь Нигүүлслийн эрин үеийн үзэгдэл нь зөвхөн Христийн цовдлолын үзэгдэл байсан ба өөр илүү агуу үзэгдэл байгаагүй. Хүн цовдлолоор дамжуулан хүн төрөлхтнийг золин аварсан Түүний ажлаас илүүг мэдэх учиргүй байсан, иймээс Нигүүлслийн эрин үед хүний мэдвэл зохих өөр үзэгдэл байгаагүй юм. Ийм маягаар хүн Бурханы тухай зөвхөн хомс мэдлэгтэй байсан бөгөөд Есүсийн хайр, энэрлийн тухай мэдлэгээс гадна түүний хэрэгжүүлэх зүйл нь хэдхэн энгийн, өчүүхэн зүйлс, өнөөдрийнхөөс асар их зөрүүтэй зүйл байв. Өнгөрсөн үед түүний цуглаан ямар хэлбэртэй байсан нь хамаагүй хүн Бурханы ажлын талаарх бодитой мэдлэгийг ярих чадваргүй байсан, тэр ч байтугай хүний орох хамгийн тохиромжтой хэрэгжүүлэлтийн замыг тодорхой тайлбарлаж чадах хэн ч байгаагүй. Тэр тэвчээр болон хүлээцтэй байдлын сууринд хэдэн энгийн зүйл нэмсэн төдий; түүний хэрэгжүүлэлтийн мөн чанарт ямар ч өөрчлөлт байгаагүй, учир нь нэг эрин үе дотор Бурхан ямар ч шинэ ажил хийгээгүй, Түүний хүнд тавьсан цорын ганц шаардлага нь тэвчээр болон хүлээцтэй байдал эсвэл загалмай үүрэх явдал байсан юм. Ийм хэрэгжүүлэлтээс гадна, Есүсийн цовдлолоос өөр илүү өндөр үзэгдэл байгаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Өмнө нь хүнээс, хууль болоод тушаалуудыг сахиж, тэвчээртэй, даруухан байхыг шаарддаг байсан. Харин өнөөдөр хүнээс, Бурханы бүх зохицуулалтанд дуулгавартай байж, Бурханыг туйлаар хайрлаж, бүр гай зовлонгийн дунд ч гэсэн Бурханыг хайрласаар байхыг шаарддаг. Энэ гурван үе шат нь, Өөрийн бүхий л удирдлагынхаа хугацаанд алхам алхмаар хүнд тавьдаг Бурханы шаардлагууд юм. Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрдэг ба үе шат бүрд хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү нарийсдаг, ийм маягаар Бурханы бүхий л удирдлага алгуурхан хэлбэрждэг. Учир нь хүнд тавих шаардлага өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад илүү дөхдөг, зөвхөн тэр үед л бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирдаг ба Бурханы ажил бүрэн дуусгавар болоход бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аврагдсан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Та нар бүгд Бурханы даалгаварыг хүлээн авах учиртай, тэр нь тэгэхээр юу юм бэ? Энэ нь ажлын дараагийн алхамтай холбоотой, энэ нь бүх орчлон ертөнц даяар хэрэгжих илүү агуу ажил байх болно. Тиймээс чи одоо өөрийн амийн зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх хэрэгтэй, ингэснээр та нар Бурханы Өөрийн ирээдүйд хийх ажлаараа дамжуулан алдрыг олж авахын жинхэнэ баталгаа болж, Түүний ирээдүйн ажлын загвар болох болно. Өнөөдрийн эрэлхийлэл бол бүхэлдээ ирээдүйн ажилд суурийг тавьж байгаа; энэ нь чиний хувьд Бурханд ашиглагдах бөгөөд ингэснээр Түүнд гэрчлэл хийх чадвартай байх юм. Хэрвээ энэ нь чиний эрэлхийллийн зорилго бол чи Ариун Сүнсний байлцлыг хүлээн авах чадвартай болно. ⋯Та нар бүхий л зүйлийг Бурханаар төгс болгуулж, хүлээн авагдаж, ашиглуулахын төлөө хийхийг зорих хэрэгтэй, орчлон ертөнцийн бүх зүйл та нарын дотор илчлэгдсэн Бурханы үйл хэргийг хараг. Та нар бол бүх зүйлийн эзэн, оршин байгаа бүх зүйлийн дундаас та нар Бурханд гэрчлэл болон алдраа хүлээн авах боломжийг олгоно—энэ нь та нар бол хамгаас ерөөгдсөн үе гэдгийг харуулж байна!

Үг нь махбодоор илэрсэн номын “Зан чанар нь өөрчлөгдсөн хүмүүс бол үнэний бодит байдалд орсон хүмүүс юм”-аас

Бурханы ард болох бүх хүмүүс амийг эзэмших ёстой бөгөөд тэд хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрч, өөрсдийн амийн зан чанар дахь өөрчлөлтийг эрж хайх ёстой. Энэ нь хаанчлалын хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл юм.

Хаанчлалын хүмүүст тавих Бурханы шаардлага доор байна:

1. Тэд Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой, өөрөөр хэлбэл тэд эцсийн өдрүүдийн Бурханы ажилд хэлэгдсэн бүх үгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

2. Тэд хаанчлалын сургалтанд орох ёстой.

3. Тэд зүрх сэтгэлээ Бурханаар хөдөлгүүлэхээр эрж хайх ёстой. Чиний зүрх сэтгэл Бурхан руу бүрмөсөн эргэсэн бөгөөд хэвийн сүнслэг амьдрал байх үедээ чи эрх чөлөөний хүрээнд амьдрах болно, энэ нь чи Бурханы хайрын халамж, хамгаалалт дор амьдарна гэсэн үг юм. Бурханы халамж, хамгаалалт дор амьдрах үедээ л чи Бурханд харьяалагдах болно.

4. Тэд Бурханаар авахуулах ёстой.

5. Тэд газар дээрх Бурханы алдрын илрэл болох ёстой.

Энэ таван зүйл нь та нарт зориулсан Миний даалгавар юм. Миний үг Бурханы ардуудад хэлэгдсэн бөгөөд хэрвээ чи эдгээр даалгавруудыг хүлээн зөвшөөрөх дургүй байгаа бол Би чамайг хүчлэхгүй—гэхдээ хэрвээ чи үнэхээр тэдгээрийг хүлээн зөвшөөрвөл Бурханы хүслийг биелүүлж чадах болно. Өнөөдөр та нар Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч эхэлдэг ба хаанчлалын хүмүүс болж, хаанчлалын хүмүүс байхад шаардагдах стандартуудад хүрэхээр эрж хайдаг. Энэ нь оролтын эхний алхам юм. Хэрвээ чи Бурханы хүслийг бүрэн биелүүлэхийг хүсвэл энэ таван даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой ба хэрвээ тэдгээрийг биелүүлж чадвал чи Бурханы зүрх сэтгэлийг эрж хайж, Бурханаар ихэд ашиглагдах нь гарцаагүй.

…………

Чи Бурханы үгийн шүүлт, гэсгээлт, цохилт болон цэвэршүүлэлтийг хүлээн зөвшөөрөх чадвартай, цаашлаад Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөх чадвартай чинь цаг хугацааны эхэнд Бурханаар урьдчилан тогтоогдсон, тиймээс чи гэсгээгдэх үедээ хэтэрхий их гутрах ёсгүй. Та нарт хийгдсэн ажлыг болон та нарын дотор хайрлагдсан ерөөлийг хэн ч булаан авч чадахгүй бөгөөд та нарт өгөгдсөн бүхнийг хэн ч булаан авч чадахгүй. Шашны хүмүүсийг та нартай харьцуулахын аргагүй. Та нар Библийн тусгай мэдлэгийг эзэмшээгүй, шашны онолуудаар зэвсэглээгүй боловч Бурхан та нарын дотор ажилласан учраас та нар эрин үеүдийн туршид байсан хэнээс ч илүү ихийг олж авсан—иймээс энэ нь та нарын хамгийн агуу ерөөл билээ. Үүний улмаас та нар Бурханд бүр ч илүү их зориулж, бүр ч илүү их үнэнч байх ёстой. Бурхан чамайг өргөсөн учраас чи өөрийн хичээл чармайлтаа нэмэх ёстой бөгөөд Бурханы даалгаврыг хүлээн авахад сүнсний өндрөө бэлдэх ёстой. Чи Бурханы чамд өгсөн байр сууринд бат зогсож, Бурханы ардуудтай нэг болохыг зорьж, хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрч, Бурханаар авахуулж, эцэстээ Бурханы алдарт гэрчлэл болох ёстой. Эдгээр шийдвэрүүдийн хэчнээн нь чамд байдаг вэ? Хэрвээ чамд тийм шийдвэр байгаа бол эцсийн эцэст чи гарцаагүй Бурханаар авахуулах ба Бурханы хувьд алдарт гэрчлэл болох болно. Үндсэн даалгавар бол Бурханаар авахуулж, Бурханы хувьд алдарт гэрчлэл болох явдал гэдгийг чи ойлгох ёстой. Энэ бол Бурханы хүсэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Би Өөрөө энэ бүхнийг ганцаараа хийж байгаа биш гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Харин ч Би Өөрийн Эцгийг төлөөлж байгаа билээ. Энэ хооронд та нарын үүрэг бол хатуу чандаар дагах, дуулгавартай байх, өөрчлөгдөх болон гэрчлэх явдал юм. Та нарын ойлгох хэрэгтэй зүйл бол та нар яагаад Надад итгэх хэрэгтэй вэ гэдэг юм. Энэ бол та нар нэг бүрчлэн ойлгох ёстой хамгийн чухал асуулт. Миний Эцэг Өөрийн алдрын төлөө, дэлхийг бүтээсэн мөчөөсөө л та нарын бүгдийнх нь тавиланг Миний төлөө урьдаас тогтоосон. Тэр та нарын тавиланг урьдаас тогтоосон нь Миний ажлын төлөө болон Өөрийнхөө алдрын төлөө байснаас өөр юуны ч төлөө биш байв. Миний Эцгээс болж та нар Надад итгэдэг; Миний Эцэг урьдчилан тогтоосон учраас л та нар Намайг дагадаг. Үүний юу ч та нар өөрсдөө сонгох зүйл биш. Та нар бол Намайг гэрчлүүлэх зорилгоор Миний Эцгийн Надад хайрласан хүмүүс юм гэдгийг та нар ойлгох нь бүр ч чухал юм. Тэр та нарыг Надад хайрласан учраас та нар Миний та нарт хайрладаг зам болоод Миний та нарт заадаг зам болон үгийг дагаж мөрдөх хэрэгтэй, учир нь Миний замыг даган мөрдөх нь та нарын үүрэг билээ. Энэ нь та нарын Надад итгэх итгэлийн анхдагч зорилго юм. Тиймээс та нар бол ердөө л Миний замыг дагуулахын тулд Миний Эцгийн Надад хайрласан хүмүүс юм гэж Би та нарт хэлж байна. Гэсэн ч та нар зөвхөн Надад итгэдэг; та нар Израильчуудын гэр бүлийнх биш, харин эртний могойн төрлийнх учраас та нар Минийх биш. Миний төлөө гэрчлэл хийхийг л Би та нараас гуйж байна, гэхдээ өнөөдөр та нар Миний замаар алхах ёстой. Энэ бүхэн нь ирээдүйн гэрчлэлийн төлөө юм. Хэрвээ та нар зөвхөн Миний замыг сонсдог хүмүүс шиг л ажиллах юм бол та нарт ямар ч үнэ цэнэ байхгүй болох бөгөөд Миний Эцэг та нарыг Надад хайрласны ач холбогдол алдагдах болно. Та нарт хэлэхээр Миний зүтгээд байгаа зүйл бол энэ: “Та нар Миний замаар алхах ёстой.”

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы тухайд чиний ойлголт юу вэ”-ээс

Та нарын туулж мэдэрсэн, үзэж харсан зүйл урьдны эш үзүүлэгчид болон ариун хүмүүсийнхээс давсан боловч та нар урьдны эдгээр эш үзүүлэгч болон ариун хүний үгнээс илүү гэрчлэл хийж чадах уу? Та нарт Миний хайрласан зүйл одоо Мосег давсан ба Давидаас илүү, тийм болохоор та нарын гэрчлэл Мосегийнхоос давж, та нарын үг Давидынхаас илүү байгаасай гэж Би хүсэж байна. Би та нарт зуу дахин илүүг өгдөг, тийм болохоор та нар Надад адилхан эргүүлэн төлөөсэй гэж Би хүсэж байна. Би бол хүн төрөлхтөнд амь хайрладаг Нэгэн гэдгийг та нар мэдэх ёстой, мөн та нар Надаас амь авсан бөгөөд Надад гэрчлэл хийх ёстой. Энэ бол та нарын үүрэг, үүнийг Би та нарт илгээсэн бөгөөд Миний төлөө та нарын хийх ёстой зүйл юм. Би та нарт Өөрийн бүх алдрыг хайрласан ба сонгогдсон ард түмэн болох Израильчуудын хэзээ ч аваагүй амийг та нарт хайрласан. Та нар Намайг гэрчилж, өөрсдийн залуу насыг Надад зориулж, амиа өгөх ёстой. Би Өөрийнхөө алдрыг хайрласан хэн боловч Надад гэрчлэл хийж, Миний төлөө амиа өгөх болно. Энэ нь хэдийнээ урьдчилан тогтоогдчихсон. Би та нарт Өөрийнхөө алдрыг хайрладаг нь та нарын зол заяа бөгөөд Миний алдрыг гэрчлэх нь та нарын үүрэг билээ. Хэрвээ та нар зөвхөн зол завшаан олж авахын тулд Надад итгэдэг бол Миний ажил тийм ч их ач холбогдолтой байхгүй байх байсан бөгөөд та нар өөрсдийн үүргийг биелүүлээгүй байх байсан юм. Израильчууд Миний өршөөл, хайр, агуу байдлыг л харсан ба Иудейчүүд Миний тэвчээр, золин авралыг л харсан. Тэд Миний Сүнсний ажлын тун багахныг харсан; тийм болохоор тэдний ойлголтын түвшин та нарын харсан сонссоны ердөө л арван мянганы нэг байсан байх. Та нарын харсан зүйлс тэдний дундах ахлах тахилчдынхаас ч илүү гардаг. Өнөөдөр та нарын ойлгосон үнэн тэднийхийг давдаг; та нарын өнөөдөр харсан зүйл Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үед харсан зүйлээс ч илүү байдаг бөгөөд та нарын үзэж туулсан зүйл Мосе, Елиагийнхаас ч даван гардаг. Учир нь Израильчуудын ойлгосон зүйл бол зөвхөн Еховагийн хууль байсан, тэдний харсан зүйл зөвхөн Еховагийн нуруу байсан юм; Иудейчүүдийн ойлгосон зүйл нь зөвхөн Есүсийн золин аврал байсан, тэдний хүлээж авсан зүйл бол зөвхөн Есүсийн хайрласан нигүүлсэл байсан, мөн тэдний харсан зүйл нь Иудейчүүдийн гэрт байсан Есүсийн дүр төрх байлаа. Та нарын өнөөдөр хардаг зүйл бол Еховагийн алдар, Есүсийн золин аврал мөн Миний өнөөдрийн бүх үйл хэрэг билээ. Та нар бас Миний Сүнсний үгийг сонсож, Миний мэргэн ухааныг үнэлж, Миний гайхамшгийг мэдэж авч, Миний зан чанарын талаар олж мэдсэн. Би бас та нарт Өөрийн удирдлагын төлөвлөгөөгөө бүгдийг нь ярьсан. Та нарын харсан зүйл бол ердөө л элэгсэг, өршөөнгүй Бурхан биш, харин зөвт байдлаар дүүрэн Нэгэн билээ. Та нар Миний гайхамшигт ажлыг харсан, мөн Намайг ширүүн уур хилэн, сүр жавхлангаар дүүрэн болохыг ч мэдсэн. Түүнээс гадна, та нар Намайг Израилийн гэрт Өөрийн дүрэлзсэн хилэнг буулгасан гэдгийг мэдсэн ба өнөөдөр энэ нь та нар дээр ирсэн. Та нар Исаиа, Иохан нараас ч илүүтэйгээр Миний тэнгэр дэх нууцуудыг ойлгосон; та нар өмнөх үеийн бүх ариун хүнээс илүүгээр Миний хайр татам байдал болон хүндтэй байдлыг мэддэг. Та нарын хүлээн авсан зүйл бол зөвхөн Миний үнэн, зам, амь биш, харин Иоханыхаас ч илүү агуу үзэгдэл болоод илчлэл юм. Та нар олон нууцыг ойлгож, Миний үнэн царайг харсан; та нар Миний ихээхэн шүүлтийг хүлээн зөвшөөрч, Миний зөвт зан чанарын ихээхнийг мэдсэн. Иймээс та нар эцсийн өдрүүдэд төрсөн хэдий ч, та нарын ойлголт урьдных агаад өнгөрснийх юм; та нар бас өнөөдрийн зүйлийг мэдэрсэн бөгөөд эдгээр нь Миний гараар хийгдсэн билээ. Би та нарт ихийг өгч, та нар Надаас ихийг харсан болохоор Миний та нараас хүсэж байгаа зүйл байж боломгүй зүйл биш. Тиймээс, Би та нараас үе үеийн ариун хүмүүсийн адил Намайг гэрчлэхийг хүсэж байна, энэ бол Миний зүрх сэтгэлийн цорын ганц хүсэл билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс

Миний шүүлтийн үйл ажиллагаа нь хүмүүсийг Надад илүү дуулгавартай байх боломжтой болгодог ба Миний гэсгээлтийн үйл ажиллагаа нь хүнийг илүү үр дүнтэйгээр өөрчлөгдөх боломжтой болгодог. Хэдийгээр Миний хийдэг зүйл Миний удирдлагын төлөө байдаг боловч Би хүнд ашиггүй зүйл хэзээ ч хийж байгаагүй. Яагаад гэвэл Би Израилийн гаднах бүх үндэстнийг Израильчууд шиг дуулгавартай болгохыг хүсдэг мөн тэднийг жинхэнэ хүн болгохыг хүсдэг, ингэснээр Би Израилийн гаднах газар нутагт тулах цэгтэй болох юм. Энэ бол Миний удирдлага; энэ бол Харь үндэстнүүдийн дунд Миний гүйцэтгэж буй ажил. Одоо ч гэсэн олон хүн Миний удирдлагыг ойлгодоггүй, учир нь тэд эдгээр зүйлийг огт сонирхдоггүй, харин зөвхөн өөрсдийн ирээдүй болон хүрэх газрыг анхаардаг. Миний юу хэлэхээс үл хамааран хүмүүс Миний хийдэг ажлыг хайхардаггүй, үүний оронд гагцхүү өөрсдийн хожмын хүрэх газарт анхаарал хандуулж байгаа. Тиймээс энэ хэвээр үргэлжилбэл Миний ажил яаж өргөжиж чадах билээ? Миний сайн мэдээ дэлхий даяар яаж түгэж чадах билээ? Миний ажил өргөжих үед Би та нарыг тарааж, Ехова Израилийн овог бүрийг цохисон шиг та нарыг цохих болно гэдгийг та нар мэдэх ёстой. Миний сайн мэдээг газар дэлхий даяар түгээж, Миний ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээхийн тулд энэ бүхэн нь хийгдэх болно, ингэснээр Миний нэр насанд хүрэгчид болон хүүхдүүдээр адилхан дээдлэгдэж, мөн Миний ариун нэр бүх овог, үндэстний хүмүүсийн амаар өргөмжлөгдөж болох юм. Сүүлчийн энэ эрин үед Өөрийн нэрийг Би Харь үндэстнүүдийн дунд дээдлүүлнэ, учир нь Миний үйл хэрэг харь үндэстнүүдэд харагдаж, Миний үйл хэргээс үүдэн тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудах ба Миний үгс тун удахгүй биеллээ олж болох юм. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн бүх Харь үндэстний Бурхан, тэр ч байтугай Өөрийн хараасан улс орнуудын Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, эцсийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн эцсийн өдрүүдэд биелэгдэх ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм”-аас

Чи эриний ач холбогдлыг шингээсэн тохиромжтой хэлээр эрин үеийн Бурханы зан чанарыг илэрхийлж чадах уу? Чи Бурханы ажлын талаарх туршлагаараа Бурханы зан чанарыг дэлгэрэнгүй тайлбарлаж чадах уу? Чи яаж зөв, зохистойгоор тайлбарлах вэ? Учир нь үүгээр дамжуулж бусад хүмүүс чиний туршлагын талаар мэдэх боломжтой. Чи, зөвт байдлын төлөө өлсөж цангаж байгаа, чамаар хариулуулахаар хүлээж байгаа тэдгээр өрөвдөлтэй, ядуу, чин сүсэгт итгэгч нарт өөрийн үзсэн туулсан зүйлээ хэрхэн дамжуулах вэ? Чамаар хариулуулах гээд ямар янзын хүмүүс чамайг хүлээж байгаа бол? Чи төсөөлж байна уу? Чи үүрэх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа мэдэж байна уу? Чиний түүхэн үйл хэргийн мэдрэмж хаана байна вэ? Чи дараагийн үеийн сайн мастер байхын тулд юу хийх вэ? Чамд мастер хүний мэдрэмж бий юу? Чи бүх зүйлийн мастер байхыг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр дэлхий дээрх бүх амьд амьтан эсвэл бүхий л бодисын мастер уу? Ажлын дараагийн алхам руу урагшлахын тулд чамд ямар төлөвлөгөө байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд “Зам хаана байна?” хэмээн харанхуйд орилж яваа. Харвах од мэт гэрэл гэнэт бууж, тэднийг олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээнэ вэ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх вэ? Асар их зовж буй эдгээр хүмүүс гэрэл гарах өдөр ч суллагдах ямар ч итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсон хэвээр байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй эдгээр хөөрхийлөлтэй сүнснүүд үнэхээр их золгүй явдлыг амсаж байгаа. Тэд аль хэдийн өршөөлгүй олсонд хүлэгдэн, байрандаа цэвдэгшсэн түүхэнд лацдуулсан. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонсож байсан бэ? Хэн тэдний золгүй царайг харж байсан бэ? Чи Бурханы зүрх сэтгэл ямар их гашуудаж, түгшиж байдгийг бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тамлал амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Ямар ч гэсэн, хүн төрөлхтөн бол хорлогдсон золгүй хүмүүс. Тэд өдийг хүртэл амьдарч ирсэн ч гэсэн, тэднийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг тэд яаж мэдэх билээ? Чи өөрийгөө хохирогчдын нэг гэдгийг мартсан уу? Бурханыг хайрлах хайраасаа болж чи амьд үлдсэн хүмүүсийг аврах гэж хичээхийг хүсэхгүй байна гэж үү? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шиг хайрладаг Бурханы ачийг чи хамаг зүтгэлээ гарган хариулмааргүй байна гэж үү? Чи Бурханд хэрэглэгдэн энэхүү онцгой амьдралаар амьдрахыг юу гэж тайлбарлах вэ? Чамд, сүсэг бишрэлтэй, Бурханд үйлчилдэг хүний утга төгөлдөр амьдралаар амьдрах шийдвэр болон итгэл үнэхээр байна уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи өөрийн ирээдүйн үүрэгт яаж хандах тухай”-аас

No comments:

Post a Comment