2018/07/25

1. Бурханыг мэднэ гэдэг яг юу юм бэ? Библийн тухай ойлголт, мэдлэг болон теологийн онолыг Бурханыг мэдэх явдал гэж үзэж болох уу?

1. Бурханыг мэднэ гэдэг яг юу юм бэ? Библийн тухай ойлголт, мэдлэг болон теологийн онолыг Бурханыг мэдэх явдал гэж үзэж болох уу?

1. Бурханыг мэднэ гэдэг яг юу юм бэ? Библийн тухай ойлголт, мэдлэг болон теологийн онолыг Бурханыг мэдэх явдал гэж үзэж болох уу?

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханыг мэдэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь, хүн Бурханы сэтгэл хөдлөлийн цар хүрээг мэднэ гэсэн үг, Бурханыг мэдэх гэдэг нь энэ юм. Чи Бурханыг харсан гэж хэлдэг боловч Бурханы сэтгэл хөдлөлийн цар хүрээг ойлгодоггүй, Түүний зан чанарыг ойлгодоггүй, Түүний зөвт байдлыг ч мэддэггүй. Чамд Түүний өршөөнгүй байдлын талаар ямар ч ойлголт байдаггүй ба Түүний жигшдэг зүйлийг мэддэггүй. Үүнийг Бурханы талаарх мэдлэг гэж нэрлэж болохгүй.
Тиймээс зарим хүмүүс Бурханыг дагаж чаддаг боловч тэд заавал Бурханд итгэдэг байх албагүй. Энэ бол ялгаа юм. Хэрвээ чи Түүнийг мэддэг, Түүнийг ойлгодог бол, хэрвээ чи Түүний хүсэл юу болохыг ойлгож, ухаарах чадвартай агаад Түүний зүрх сэтгэлийг мэддэг бол Түүнд үнэхээр итгэж, Түүнд үнэхээр захирагдаж, Түүнийг үнэхээр хайрлаж, Түүнд үнэхээр шүтэн мөргөж чадна. Хэрвээ эдгээр зүйлийг ойлгодоггүй бол чи зүгээр л даган явж байгаа ба зөвхөн олонхын жишгийг даган дуурайдаг хүн юм. Үүнийг жинхэнэ дуулгавартай байдал гэж нэрлэж болохгүй, мөн жинхэнэ шүтлэг бишрэл гэж нэрлэж болохгүй. Жинхэнэ шүтлэг бишрэлийг хэрхэн бий болгох вэ? Түүнд шүтэн мөргөдөггүй, Түүнийг хүндэлдэггүй, Бурханыг хардаг, Бурханыг үнэхээр мэддэг хэн ч байдаггүй. Бурханыг хармагцаа тэд айдаг. Одоогоор хүмүүс бие махбодтой болсон Бурханы ажлын цаг үед байгаа. Бие махбодтой болсон Бурханы зан чанарын талаар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох талаар хүмүүс хэдий чинээ их ойлголттой байна, хүмүүс тэдгээрийг төдий чинээ их нандигнадаг ба тэд Бурханыг төдий чинээ их хүндэлдэг. Ихэнхдээ багахан ойлголт гэдэг нь илүү их бодлогогүй байдал гэсэн үг бөгөөд тэгснээр Бурханыг хүн шиг үздэг. Хэрвээ үнэхээр Бурханыг мэдэж, үнэхээр Түүнийг харах юм бол хүмүүс айн, чичрэх болно. Яагаад Иохан “би миний араас ирж буй Нэгний гутлыг ч барих үнэ хүндгүй” гэж хэлсэн юм бэ? Хэдийгээр түүний зүрх сэтгэл дэх ойлголт тийм ч гүн гүнзгий биш байсан боловч Бурхан гайхалтай гэдгийг тэр мэддэг байв. Одоо хэчнээн хүн Бурханыг хүндэлж чаддаг вэ? Бурханы зан чанарыг мэдэхгүйгээр хүн яаж Түүнийг хүндэлж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс Христийн мөн чанарыг мэддэггүй, Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол Бурханыг үнэхээр шүтэн мөргөж бүр ч чадахгүй. Хэрвээ хүмүүс Христийн жирийн, хэвийн гадаад талыг л хардаг ба Түүний мөн чанарыг мэддэггүй бол хүмүүсийн хувьд Христийг жирийн хүн гэж үзэх нь амархан байдаг. Тэд Түүнд хүндэтгэлгүй хандаж, Түүнийг хууран мэхэлж, Түүнийг эсэргүүцэж, Түүнд дуулгаваргүй байж, Түүнийг шүүмжилдэг ба өөртөө эрэмшсэн байдаг. Тэд Түүний үгийг яльгүй зүйл гэж авч үзэн, Түүний махбодод хүссэнээрээ хандаж, үзэл өвөрлөж, Бурханыг доромжилдог. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн Христийн мөн чанарыг болон Христийн бурханлаг чанарыг мэдэх ёстой. Энэ нь Бурханыг мэдэхийн үндсэн тал юм; энэ нь бодитой Бурханд итгэдэг бүх хүмүүсийн орох ёстой, хүрэх ёстой зүйл юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болох тухай мэдлэг”-ээс

Практик Бурханы талаарх мэдлэг нь Түүний үгийг мэдэж, туршлагажих, Ариун Сүнсний ажлын дүрэм журам, зарчмууд болон Бурханы Сүнс махан биед хэрхэн ажилладгийг ойлгохоос бүрддэг. Иймд, махан бие дэх Бурханы бүх үйлдэл нь Сүнсээр удирдагддаг бөгөөд Түүний хэлсэн үгс бүгд Сүнсний шууд илэрхийлэл юм гэдгийг мэдэхийг мөн энэ нь агуулдаг. Тиймээс, хэрэв практик Бурханыг мэдэхийг хүсвэл чи эхлээд, Бурхан хүн чанар болоод бурханлаг чанараар хэрхэн ажилладгийг мэдэх хэрэгтэй; энэ нь эргээд, хүн бүхэнтэй холбоотой Сүнсний илэрхийлэлтэй хамаатай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Практик Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг чи мэдэх ёстой”-оос

Тиймээс Бурханы бодит үйлдлийг мэдэх, Бурханы бодит байдал болон Түүний бүхнийг чадагч хүчийг мэдэх, Бурханы жинхэнэ ялгамж чанарыг мэдэх, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэх, бүх зүйлийн дундаас Тэр юуг батлан харуулсан болохыг мэдэх нь Бурханыг мэдэхээр зорьж буй хүн нэг бүрд маш чухал юм. Эдгээрийг хүн бүрийн амьдрал, үнэнийг эрж буй хүн нэг бүрийн бодит амьдралаас салгаж болохгүй. Хэрэв чи Бурханы тухай ойлголтоо зөвхөн үгээр хязгаарлавал, зөвхөн өөрийн өчүүхэн туршлагаар, өөрийн найдаж буй Бурханы нигүүлслээр, Бурханд өгөх өөрийн өчүүхэн гэрчлэлээр хязгаарлаж байгаа бол чиний Бурхан жинхэнэ Бурхан огт биш гэдгийг Би чамд хэлье. Тэр бол жинхэнэ Бурхан огт биш. Мөн чиний итгэж байгаа Бурхан бол Бурхан биш гэж хэлж болно. Учир нь Миний ярьж байгаа Бурхан бол бүх зүйлийг удирддаг, бүх зүйлийн дунд алхаж явдаг, бүх зүйлийг удирддаг Нэгэн юм. Тэр бол бүх хүн төрөлхтний хувь заяаг атгадаг, бүх зүйлийн хувь заяаг атгадаг Нэгэн юм. Миний ярьж байгаа Бурханы ажил хийгээд үйл хэрэг нь зөвхөн хүмүүсийн цөөнх хэсгээр хязгаарлагддаггүй. Өөрөөр хэлбэл Түүнийг одоо дагаж байгаа хүмүүсээр зөвхөн хязгаарлагддаггүй. Түүний үйл хэрэг нь бүх зүйлийн дунд, бүх зүйлийн амьд оршин буйгаар, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулиар батлагддаг. Хэрэв чи Бурханы аливаа үйл хэргийг бүх зүйлийн дундаас таньж, харж чадахгүй байгаа бол Түүний ямар ч үйл хэрэгт гэрчлэл хийж чадахгүй. Хэрэв чи Бурханд ямар ч гэрчлэл хийж чадахгүй бол, хэрэв чи өөрийн мэдэх Бурхан гэж нэрлэх тэр өчүүхэн Бурханы талаар ярьсаар яваа бол, өөрийн үзлээр хязгаарласан, өөрийн өчүүхэн оюун санаандаа багтаасан ийм Бурханы талаар ярьсаар яваа бол Бурхан чиний сүсэг бишрэлийг хэзээ ч магтан сайшаахгүй. Чи Бурханд гэрчлэл хийх үедээ зөвхөн Бурханы нигүүлслийг хэрхэн таашаадаг, Бурханы сахилгажуулалт болон Түүний цээрлүүлэлтийг хэрхэн хүлээн авдаг тухай ярьж, Түүний гэрчлэлд зөвхөн Түүний ерөөлийг эдлэх аваас энэ нь маш зохисгүй бөгөөд Түүний сэтгэл ханамжаас маш хол байна. Хэрэв Бурханы хүсэлд нийцсэн байдлаар Түүнд гэрчлэл хийхийг, жинхэнэ Бурханд гэрчлэл хийхийг хүсэж байгаа бол чи Бурханы үйл хэргээс Тэр юу болох, Түүнд юу байгааг харах хэрэгтэй. Бурханы бүх зүйлийг хянаж байгаа хяналтаас чи Түүний эрх мэдлийг, Түүний хүн төрөлхтөнд өгч байгаа үнэнийг харах ёстой. Хэрэв чи зөвхөн өдөр тутмын чинь хоол, унд, шаардлагатай зүйлс Бурханаас ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч Бурхан бүх зүйлээр дамжуулан хүн төрөлхтөнд өгч байгаа үнэнийг харахгүй байгаа бол, Түүний бүх зүйлийг удирдаж байгаа удирдлагаар дамжуулан Тэр бүхий л хүн төрөлхтнийг удирдан залж байгааг харахгүй байгаа бол чи хэзээ ч Бурханд гэрчлэл хийж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс

Одоо бүх хүмүүст дутагдаж байгаа зүйл бол Бурханы ажлын талаарх мэдлэг билээ. Хүн, дэлхийг бүтээснээс хойших хүний төлөөх хийсэн Бурханы үйл хэрэг, мөн Бурханы хүсэл болоод Бурханы бусад бүх ажлыг ухаардаггүй бас ойлгодоггүй. Энэхүү хангалтгүй байдал зөвхөн шашны ертөнц даяар харагдаад зогсохгүй, цаашлаад Бурханы бүх итгэгчдээс харагддаг. Чи үнэхээр Бурханыг харж, Бурханы мэргэн ухааныг ойлгох өдөр ирэхэд; чи Бурханы бүх үйл хэргийг харж, Бурхан юу болох болон Түүнд юу байгааг танин мэдэх үед; чи Түүний элбэг дэлбэг байдал, мэргэн ухаан, гайхамшиг болон хүний төлөөх Түүний бүх ажлыг харах үед Бурханд итгэх амжилттай итгэлийг олж авсан байх болно. Бурхан бүхнийг-агуулсан, асар элбэг дэлбэг гэж хэлэх үед, бүхнийг-агуулсан гэдэг нь юу гэсэн үг вэ? Мөн элбэг дэлбэг байдал гэж юу гэсэн үг вэ? Хэрвээ чи үүнийг ойлгохгүй байвал, чамайг Бурханд итгэгч гэж үзэхгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Хүн Библийн талаар хичнээн ч агуу ойлголттой байсан тэр нь үгнээс илүүгүй зүйл байна. Учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Хүн Библийг уншихдаа зарим нэг үнэнийг олж авч, зарим үгсийг тайлбарлаж, зарим алдартай хэсэг ишлэлийг анхааралтай судалж болох боловч тэрээр эдгээр үгсийн ард байгаа утгыг гаргаж хэзээ ч чадахгүй. Учир нь хүний харж байгаа үгс нь амьгүй ба Ехова болон Есүсийн хийсэн ажлын хэсэг биш ба хүн ийм ажлын нууцыг тайлах чадваргүй. Иймд зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн агуу нууц ба хүмүүст хамгийн нууцлагдмал, төгс сэтгэшгүй зүйл юм. Тэр Өөрөө л тайлбарлаж, хүнд нээж өгөхгүй юм бол хэн ч Бурханы хүслийг шууд ойлгож чадахгүй. Эсрэг тохиолдолд тэр нь хүмүүст оньсого хэвээр үлдэж үүрд битүүмжлэгдсэн нууц байдлаар үлдэнэ. Шашны ертөнц дэх хүмүүсийг бүү тоо; хэрвээ өнөөдөр та нарт хэлээгүй бол та нар ойлгохгүй байх байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

Библийг ойлгож, тайлах чадвартай байх нь зөв замыг олохтой адил гэж олон хүмүүс итгэдэг, гэхдээ үнэндээ аливаа зүйлс үнэхээр ийм энгийн гэж үү? Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? Өнгөрсөн үеийн зүйлс нь өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ эсвэл бодитой байх нь хамаагүй тэдгээр нь түүх хэвээр байх бөгөөд түүх нь өнөөдөрт хандаж чадахгүй. Учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийх гэж буй ажлын юуг ч ойлгохгүй бол, хэрвээ чи Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол чи Бурханыг эрж хайна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгохгүй байна. Хэрвээ чи, Израилийн түүхийг судлахын тулд, бүх тэнгэр газрын Бурханы бүтээлийн түүхийг шинжлэхийн тулд Библийг уншдаг бол чи Бурханд итгэдэггүй. Гэвч өнөөдөр нэгэнт чи Бурханд итгэж, амийг эрж хайдаг учраас, нэгэнт чи Бурханы мэдлэгийг эрж хайдаг бөгөөд үхширмэл үг, ёс заншлыг эсвэл түүхийг ойлгохыг эрж хайдаггүй учраас чи өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм, гэвч чи тийм биш, чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх нь чамд хэрэгтэй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас

Библи бол ариун ном бөгөөд үүнийг унших ёстой гэж зарим хүмүүс хэлдэг, харин зарим хүмүүс Бурханы ажлыг үүрд баримтлах ёстой, Хуучин Гэрээ бол израильчуудтай хийсэн Бурханы гэрээ, үүнээс салж болохгүй ба Амралтын өдрийг үргэлж сахих ёстой гэж хэлдэг! Тэд инээдтэй биш гэж үү? Яагаад Есүс Амралтын өдрийг сахиагүй вэ? Тэр нүгэл үйлдсэн үү? Хэн иймэрхүү зүйлсийг ойлгож чадах вэ? Чи Библийг хэрхэн унших нь хамаагүй, хүний ойлгохуйн хүчийг ашиглан Бурханы ажлыг мэдэх нь боломжгүй байх болно. Чи Бурханы талаарх цэвэр мэдлэгийг олж авч чадахгүйгээр үл барам чиний үзэл бүр илүү жигшмээр болж, ингэснээр чи Бурханыг эсэргүүцэж эхлэх болно. Хэрвээ бие махбод болсон өнөөдрийн Бурхан байгаагүй бол хүмүүс өөрсдийн үзлийн улмаас хохирох бөгөөд Бурханы гэсгээлт дунд байх байлаа.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас

Тэд Надтай нийцдэг гэж хэлцгээдэг, гэвч бүгдээрээ тодорхойгүй шүтээнийг шүтэн мөргөдөг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч тэд Минийхээс эсрэг замаар явдаг ба тэдний үг нь их зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг, учир нь үндсэндээ тэд бүгдээрээ Миний эсрэг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон, тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” ишлэлийг санамсаргүйгээр олоод, эцэс төгсгөлгүй уншиж, түүнийгээ судар мэт цээжээр уншдаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Миний дайсан байна гэдэг нь ямар утгатайг мэдэхгүй ба зүгээр л судрыг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлан барьдаг ба завтай цагтаа харахаар үүнийгээ авч явдаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библигүйгээр Би байхгүй бөгөөд Надгүйгээр Библи байхгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд тэр ч байтугай, Сударт л зөгнөгдөөгүй бол Би Өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлийг хийх ёсгүй гэж тэдний олонх нь итгэдэг. Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд Миний хэлсэн үг бүрийг хэмжиж, Намайг буруушаахын тулд Библийн ишлэлүүдийг ашиглах хүртэл хэмжээнд үг хэллэгийг хэтэрхий чухал гэж үздэг хэмээн хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам биш эсвэл үнэнтэй нийцэлтэй байх зам биш, харин Библийн үгстэй нийцэлтэй байх зам бөгөөд, Библитэй тохирохгүй юу ч Миний ажил биш гэж тэд бат итгэдэг. Тийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин эцэстээ тэд, гэм зэмгүй Есүсийг загалмай дээр цовдлох хүртэл хэмжээнд хуулийн үсэг бүрийг хичээнгүйлэн дагаж, Түүнийг Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Аврагч биш хэмээн ялласан. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх арга замыг хайгаагүй биш гэж үү? Тэд Миний хүсэл болоод Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүрд донтсон. Тэд үнэнийг эрж хайсан хүмүүс биш байсан, харин Судрын үгсийг хатуу чандаар дагасан хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш байсан, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохойнууд байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн сүр хүчийг хадгалж, Библийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд, нигүүлсэнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон юм. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолыг дагаагүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болоод нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол биш гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг гаргахаар ирсэн, гэсэн ч, диваажинд орох оролтыг олж авч, нигүүлсэл хүлээн авахын тулд Түүнийг хүмүүсийн дундаас хөөн зайлуулахыг тэд илүүд үзнэ.Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд, тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэх ба Библийн үүрд мөнхийн оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махан биед эргэн ирсэн Христийг дахин загалмайд хадахыг тэд илүүд үзнэ. ...Хүн үгтэй, Библитэй нийцэхийг эрэлхийлдэг, гэсэн ч үнэнтэй нийцэлтэй байх замыг хайж нэг ч хүн Миний өмнө ирээгүй. Хүн тэнгэр дэх Над руу хараад, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг, гэсэн ч хэн ч махан биетэй Миний талаар анхаардаггүй, учир нь хүмүүсийн дунд амьдардаг Би зүгээр л хэтэрхий өчүүхэн. Библийн үгтэй нийцэлтэй байхыг л эрж хайдаг хүмүүс, зөвхөн тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өрөвдөлтэй харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг ба тэдэнд тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь хүний хяналтанд өөрийгөө тавьдаг Бурхан бөгөөд энэ нь оршин байдаггүй. Тэгвэл тийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө үгээр хэлэхийн аргагүй хэтэрхий дорд. Миний эсрэг байгаа, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс – яаж Надтай нийцэлтэй байх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

Зөвхөн Библийн үгсийг анхаардаг, үнэний талаар эсвэл Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс Миний эсрэг байдаг, учир нь тэд, Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг барьдаг ба Намайг туйлын доромжилж харьцдаг. Тийм хүмүүс хэрхэн Миний өмнө ирэх юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, эсвэл Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд үгэнд, хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

No comments:

Post a Comment