2018/07/27

2. Бурханы зан чанар болон мөн чанарыг хүн хэрхэн мэдэж болох вэ?

2. Бурханы зан чанар болон мөн чанарыг хүн хэрхэн мэдэж болох вэ?

2. Бурханы зан чанар болон мөн чанарыг хүн хэрхэн мэдэж болох вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханыг мэдэх нь амархан зүйл биш гэж хүмүүс ихэвчлэн хэлдэг. Гэхдээ Би, Бурханыг мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж хэлдэг, учир нь Түүний үйл хэргийг нүдээр харах боломжийг Бурхан хүнд олон удаа олгодог. Тэр хүн төрөлхтөнтэй ярилцах яриагаа хэзээ ч зогсоогоогүй; Тэр хэзээ ч Өөрийгөө хүнээс нууцлаагүй, мөн Тэр Өөрийгөө нуугаагүй.
Түүний бодол, Түүний санаа, Түүний үг болон Түүний үйл хэрэг нь бүгд хүн төрөлхтөнд илчлэгдсэн. Тиймээс хүн Бурханыг мэдэхийг хүссээр байгаа цагт тэр бүх төрлийн арга барил, арга замаар дамжуулан Түүнийг ойлгож, мэдэж чадна. Бурхан санаатайгаар түүнээс зайлсхийдэг, Бурхан Өөрийгөө санаатайгаар хүн төрөлхтнөөс нуудаг, Түүнийг ойлгож, мэдэх боломжийг хүнд олгох бодол Бурханд байдаггүй хэмээн хүн яагаад сохроор боддогийн учир шалтгаан нь тэр Бурхан хэн бэ гэдгийг мэддэггүй, мөн Бурханыг ойлгохыг хүсдэггүйд оршино; үүнээс ч илүүгээр тэр Бүтээгчийн бодол, үг эсвэл үйл хэргийг хайхардаггүй... Үнэнийг хэлэхэд, хэрвээ хүн Бүтээгчийн үг эсвэл үйл хэрэг дээр төвлөрч, ойлгохын тулд өөрсдийн зөвхөн чөлөөт цагийг л ашиглаж, Бүтээгчийн бодол болон Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойнд бага зэргийн анхаарал хандуулах л юм бол, Бүтээгчийн дуу хоолой, үг, үйл хэрэг нь илэрхий, ойлгомжтой гэдгийг ухаарах нь тэдний хувьд хэцүү биш байх болно. Үүний адилаар, Бүтээгч хүмүүсийн дунд цаг үргэлжид байдаг, Тэр үргэлж хүнтэй болон бүхий л бүтээлтэй ярилцаж байдаг, мөн Тэр өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлж байдаг гэдгийг ухаарахад бага зэргийн л хичээл чармайлт орох болно. Түүний мөн чанар болон зан чанар нь хүнтэй ярих Түүний ярианд илэрхийлэгддэг; Түүний бодол, санаа нь Түүний үйл хэрэгт бүрэн дүүрэн илчлэгддэг; Тэр цаг үргэлжид хүн төрөлхтөнтэй хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүх бүтээлтэй Өөрийн чимээгүй үгээрээ аяархан ярьдаг: Би тэнгэрт байдаг ба Би Өөрийн бүтээлийн дунд байдаг. Би харж байгаа; Би хүлээж байгаа; Би чиний талд...

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө II” -өөс

Бурханы мөн чанарыг мэдэж авах нь ялихгүй зүйл биш. Чи Түүний зан чанарыг ойлгох ёстой. Ийм маягаар чи аажмаар, өөрийн мэдэлгүйгээр Бурханы мөн чанарыг мэдэж авах болно. ...

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас

Бурханы зан чанар нь хүн бүхэнд маш хийсвэр санагддаг бөгөөд бас хүн бүхний хувьд хүлээн зөвшөөрөхөд амаргүй сэдэв юм, учир нь Түүний зан чанар хүний зан төлөвтэй адилгүй билээ. Бурханд ч бас Өөрийн гэсэн баяр, уур, уй гашуу, аз жаргалын мэдрэмж байдаг боловч эдгээр мэдрэмж нь хүнийхээс ялгаатай. Бурхан бол Бурхан бөгөөд Түүнд юу байна тэр нь Түүнд байдаг. ... Тэр юу болох, Түүнд юу байгаа, мөн Түүний мөн чанар болон ялгамж чанар нь бүгдээрээ ямар ч хүнээр орлуулж болохгүй зүйлс билээ. Түүний зан чанар хүн төрөлхтний төлөөх Түүний хайр, хүн төрөлхтний тайтгарал, хүн төрөлхтний үзэн ядалт, мөн үүнээс ч илүүтэйгээр хүн төрөлхтний талаарх нэвт шувт ойлголтыг агуулдаг. … Бурханы зан чанар нь бүх зүйлийн дундах амьд амьтдын Захирагчийн, бүх бүтээлийн Эзний зүйл билээ. Түүний зан чанар нь нэр хүнд, хүч чадал, тэнүүн сэтгэл, агуу байдал болон хамгийн гол нь, давамгайллыг харуулдаг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Үүнээс ч илүүтэйгээр энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүч дийлж юмуу эзэлж чадашгүй[a] Түүний бэлгэ тэмдэг, мөн түүнчлэн энэ нь ямар ч бүтээгдсэн амьтан гомдоож ч чадахгүй (Тэр гомдоохыг тэвчдэг ч үгүй)[b] Түүний бэлгэ тэмдэг юм. Түүний зан чанар бол хамгийн өндөр хүч чадлын бэлгэ тэмдэг билээ. Ямар ч хүн, эсвэл хүмүүс Түүний ажлыг юмуу Түүний зан чанарыг үймүүлж чадахгүй буюу болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас

Бурханы баяр хөөр нь зөвт байдал болон гэрлийн оршихуй, үүслээс төрдөг; харанхуй болон хорон муу мөхсөн учраас бий болдог. Тэрээр хүн төрөлхтөнд гэрэл болон сайхан амьдралыг авчирсан болохоороо Тэр баярлан бахаддаг; Түүний баяр хөөр бол зөвт баяр хөөр, эерэг бүхний оршин тогтнолын бэлгэ тэмдэг, үүнээс ч илүүтэйгээр аятай таатай бүхний бэлгэ тэмдэг юм. Бурханы уур хилэн нь, шударга бус явдлын оршин тогтнол болон Өөрийнх нь хүн төрөлхтөнд хор хохирол учруулдаг үймээн самууны улмаас болдог; хорон муу болон харанхуйн оршин тогтнолын улмаас, үнэнийг хөөн зайлуулдаг зүйлсийн оршин тогтнолын улмаас, цаашлаад сайн сайхан бүхнийг эсэргүүцдэг зүйлсийн оршин тогтнолын улмаас төрдөг. Түүний уур хилэн бол бүх сөрөг зүйл оршин байхаа болихын бэлгэ тэмдэг бөгөөд үүнээс ч илүүтэйгээр, Түүний ариун байдлын бэлгэ тэмдэг юм. Түүний уй гашуу нь, Түүний итгэж найддаг боловч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс, хүн дээр хийдэг Түүний ажлынх үр дүн санаанд нь хүрдэггүйгээс, мөн Түүний хайрладаг хүн төрөлхтөн бүгд гэрэлд амьдарч чадахгүй байгаагаас төрдөг. Тэрээр гэмгүй хүн төрөлхтний төлөө, шударга боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл санаа дутмаг хүний төлөө уй гашууг мэдэрдэг. Түүний уй гашуу бол Түүний сайхан чанарын болон Түүний өршөөлийн бэлгэ тэмдэг, гоо үзэсгэлэн болон сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг юм. Түүний аз жаргал нь мэдээж Өөрийн дайснуудыг ялж, хүний сайн итгэлийг олж авахаас үүсдэг. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь бүх дайсны хүчийг хөөн зайлуулж, мөхөөхөөс бий болдог, мөн хүн төрөлхтөн сайн, амар амгалан амьдралыг хүлээн авдаг учраас бий болдог. Бурханы аз жаргал нь хүний баяр хөөртэй адилгүй; харин ч энэ нь сайн үр жимс хураах мэдрэмж, баяр хөөрөөс бүр ч агуу мэдрэмж юм. Түүний аз жаргал бол энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн зовлонгоос чөлөөлөгдөхийн бэлгэ тэмдэг, мөн хүн төрөлхтөн гэрлийн ертөнцөд орохын бэлгэ тэмдэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас

Бурханы үнэн зөв байдал нь Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурханы найдвартай байдал нь Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурханы амь биеэ үл хайрлах байдал нь Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурханы даруу байдал Түүний ариун байдал уу? (Тийм.) Хүнийг гэсэн Бурханы хайр Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурхан үнэн болон амийг хүнд чөлөөтэй хайрладаг—энэ нь Түүний ариун байдал уу? (Тийм.) Бурханы илчилдэг энэ бүхэн нь цор ганц; энэ нь завхарсан хүн төрөлхтөн дотор оршдоггүй мөн үүнийг тэндээс харж чадахгүй. Үүний өчүүхэн төдий ул мөрийг, хүнийг завхруулах Сатаны үйл явцын үеэр, Сатаны завхарсан зан чанараас ч, мөн Сатаны мөн чанараас эсвэл уг чанараас нь ч харж чадахгүй. Иймээс Бурханд байгаа бүхэн болон Тэр юу болох бүхэн нь цор ганц бөгөөд зөвхөн Бурханд Өөрт нь л ийм мөн чанар байдаг, зөвхөн Бурхан Өөрөө л ийм төрлийн мөн чанарыг эзэмшдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VI”-өөс

Бурханыг мэдэх нь Бурханы үгийг уншиж, Бурханы үгийг ойлгосноор дамжуулан хийгдэх ёстой. Зарим хүмүүс: “Би бие махбодтой болсон Бурханыг харж байгаагүй, тэгвэл би яаж Бурханыг мэдэх юм бэ?” гэдэг. Бурханы үг бол үнэндээ Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгнээс чи, хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг, хүн төрөлхтнийг аврах Түүний авралыг болон тэднийг авардаг Түүний арга замыг хардаг... учир нь хүнийг ашиглан үүнийг бичүүлэхийн оронд Бурханы үг нь Бурханаар илэрхийлэгддэг. Энэ нь Бурханаар биечлэн илэрхийлэгддэг. Бурхан Өөрөө, Өөрийнхөө үгийг болон Өөрийнхөө дотоод дуу хоолойг илэрхийлж байгаа юм. Яагаад бид тэдгээрийг үнэн сэтгэлийн үгс гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл тэдгээр нь Түүний зан чанарыг, Түүний хүслийг, Түүний бодлыг, хүн төрөлхтний төлөөх Түүний хайрыг, хүн төрөлхтнийг аврах Түүний авралыг, хүн төрөлхтөнд тавих Түүний хүлээлтийг илэрхийлэн сэтгэлийн угаас гардаг... Заримдаа Бурхан эелдэг, энэрэнгүй өнцгөөс ярьдаг ба хүмүүс хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг хардаг; заримдаа Тэр хатуу чанд өнцгөөс ярьдаг бөгөөд хүмүүс Бурханы халдашгүй зан чанарыг хардаг. Хүн өрөвдмөөр бузар заваан бөгөөд Бурханы царайг харах үнэ хүндгүй, Бурханы өмнө очих ч үнэ хүндгүй. Одоо хүмүүс Бурханы өмнө очиж байгаа нь гагцхүү Бурханы нигүүлслээс болж байгаа юм. Бурханы ажилладаг байдал болон Түүний ажлын утга учраас Бурханы мэргэн ухааныг харж болно. Хүмүүс Бурхантай харилцдаггүй байсан ч гэсэн Бурханы үгнээс эдгээр зүйлийг харж чадна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болох тухай мэдлэг”-ээс

Бурханы гаргасан, илчилсэн үгс болон зан чанар нь Түүний хүслийг төлөөлдөг ба тэдгээр нь мөн Түүний мөн чанарыг төлөөлдөг. Бурхан хүнтэй харьцах үедээ Тэр юу ч хэлж эсвэл хийж байсан эсвэл Тэр ямар зан чанарыг илчилж байсан нь хамаагүй, мөн Бурханы мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох тухай хүн юу харж байгаа нь хамаагүй тэдгээр нь бүгд хүний төлөөх Бурханы хүслийг төлөөлдөг. Хүн хэр зэрэг ихийг ухаарч, ухамсарлаж, ойлгож чадахаас үл хамааран энэ нь бүгд Бурханы хүслийг – хүний төлөөх Бурханы хүслийг төлөөлдөг. Энэ нь маргаангүй юм! Хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл бол Тэр хүмүүсээс ямар байхыг шаарддаг, Тэр тэднээс юу хийхийг шаарддаг, Тэр тэднээс хэрхэн амьдрахыг шаарддаг болон Бурханы хүслийн биелэлтийг гүйцэтгэх чадвартай байхыг Тэр тэднээс хэрхэн шаарддаг вэ гэдэг юм. Эдгээр зүйл нь Бурханы мөн чанараас салшгүй байдаг уу? Өөрөөр хэлбэл Бурхан хүнд шаардлага тавихын зэрэгцээ Өөрийн зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохоо илчлэн гаргаж байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан ӨөрөөII”-өөс

Бурханы эзэмшил болон оршихуй, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар—энэ бүхэн нь Түүний үгээр дамжуулан хүн төрөлхтөнд мэдэгдсэн. Бурханы үгийг туулж мэдрэх үедээ хүн, тэдгээрийг хэрэгжүүлэх явцдаа Бурханы хэлдэг үгний цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн шавхагдашгүй булаг болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн төлөвлөсөн үр нөлөөг ойлгож, мэдэрч эхлэх болно. Хүн төрөлхтний хувьд, үнэн болоод амийг олж авч, Бурханы цаад санааг ухаарч, зан чанарынхаа хувьд өөрчлөгдөж, Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах чадвартай болохын тулд хүний мэдэрч туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл нь энэ юм. Хүн эдгээр зүйлсийг мэдэрч, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авах бөгөөд энэ үедээ тэр мөн Түүний талаарх өөр түвшний мэдлэгийг олж авах болно. Энэхүү ойлголт болон мэдлэг нь хүний төсөөлсөн эсвэл зохиосон зүйлээс гарч ирдэггүй харин ч өөр дотроо ойлгож, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Зөвхөн эдгээр зүйлсийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг утга агуулгатай болж, зөвхөн энэ үед түүний олж авсан мэдлэг нь бодит, үнэн зөв, жинхэнэ байх бөгөөд Түүний үгийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталснаар дамжуулан Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц нь хүн болон Бурханы хоорондох жинхэнэ харилцаанаас өөр юу ч биш юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы цаад санааг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханы эзэмшил болон оршихуйг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы зан чанарыг үнэхээр ойлгон мэдэж авч, бүх зүйлийг ноёрхох Бурханы ноёрхлын талаарх бодит баримтын талаар зөв тодорхойлолт, үнэмшилтэй болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд бодит хандлага, мэдлэгийг олж авдаг. Ийм төрлийн харилцаан дунд, хүн Бурханы тухай санаа бодлоо алхам алхмаар өөрчилж, цаашид Түүнийг агаарт байдаг гэж төсөөлж, Түүний талаарх өөрийн сэжиг таамгийг дураар тавьж, Түүнийг буруугаар ойлгож, Түүнийг яллаж, Түүнд шүүлт оноож эсвэл Түүнд эргэлзэхээ больдог. Үүний үр дүнд хүн Бурхантай маргахаа багасгаж, Бурхантай бага зөрчилдөх ба Бурханы эсрэг босох нь багасдаг. Эсрэгээрээ, хүн Бурханд анхаарал тавьж, дуулгавартай байх нь ихсэж, Бурханыг хүндлэх түүний хүндлэл нь илүү бодитой түүнчлэн илүү гүн гүнзгий болох болно. Ийм төрлийн харилцаан дунд хүн үнэний хангамж болон амийн баптисмыг олж аваад зогсохгүй үүний зэрэгцээ тэр мөн Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрэх болно. Ийм төрлийн харилцаан дунд, хүн зан чанараараа өөрчлөгдөж, аврал хүлээн аваад зогсохгүй, үүний зэрэгцээ тэр мөн Бурханд хандах жинхэнэ хүндлэл болон бүтээгдсэн зүйлийн шүтлэгийг агуулдаг. Ийм төрлийн харилцаатай байснаар Бурханд итгэх хүний итгэл нь цаашид хоосон цаас, дүр үзүүлсэн амлалт эсвэл сохор эрэл хайгуул ба сохор шүтлэг байхаа болих болно; зөвхөн ийм төрлийн харилцаатай байснаар л хүний амь өдөр өдрөөр боловсрон өсөх ба одоо түүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх түүний итгэл нь бүдэг бадаг, тодорхойгүй итгэлээс жинхэнэ захирагдаж, анхаарал тавьсан итгэл рүү, бодит хүндлэл рүү алхам алхмаар шилжих болно; түүнчлэн хүн Бурханыг эрж хайхдаа идэвхгүйгээс идэвхтэй байдал руу, дүр эсгэсэн хүнээс эерэг үйлдэл хийдэг хүн рүү аажмаар ахин дэвших болно; зөвхөн ийм төрлийн харилцаатай байснаар л хүн Бурханы талаарх бодит ойлголт, ухааралд, мөн Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас

Чи өөрийнхөө туршлагаар ямар үе шатанд хүрсэн нь хамаагүй чамайг Бурханы үг болон үнэнээс салгахын аргагүй ба Бурханы зан чанарын талаар чи юу ойлгосон нь, мөн Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар чи юу мэддэг нь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнтэй салшгүйгээр холбогдсон байдаг. Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл юм. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, үүнийг ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хийхийг хүсэж байгаа болон Тэр чамайг юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү шуудхан хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний цаанаас хүмүүс Түүний сэтгэл хангалуун байдал, уур, гуниг, аз жаргалыг болон түүнчлэн Түүний мөн чанарыг хардаг – энэ нь Түүний зан чанарыг илчлэх явдал юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгнээс Түүний зан чанарыг ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодитой хэрэгжүүлэлтээр дамжуулан энэхүү ойлголтонд хүрэх хэрэгцээ билээ. Хэрвээ хүмүүс Бурханыг мэдэхийн тулд өөрсдийгөө бодит амьдралаас холдуулбал тэд үүнийг биелүүлж чадахгүй байх болно. Бурханы үгнээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн энэ нь онол болон үгсээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан үнэхээр ямар болохтой тохирдоггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III” -өөс

Бурханы зан чанарыг болон Бурханы Өөрийг нь ойлгохын тулд та нар маш бага зүйлээс эхлэх ёстой. Харин маш бага ямар зүйлээс та нар эхлэх ёстой вэ? Юуны өмнө, Би Библийн зарим нэг бүлгүүдийг ухаж үзсэн. Доорх мэдээллүүд нь Библийн ишлэлүүдийг агуулна. Эдгээр нь бүгд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурхан Өөрөө гэсэн сэдэвтэй холбоотой юм. Би эдгээр ишлэлийг та бүхэнд Бурханы ажил, Бурханы зан чанар болон Бурханыг Өөрийг нь мэдэхэд лавлах материал болгон тусгайлан олсон юм.

... ... ... ...

Харин өнөөдөр эдгээр бүлгүүдийг олсон Миний зорилго нь чамд эдгээр түүхийг болон доторх дүрүүдийг нь ойлгуулах гэсэн хэрэг биш юм. Харин ч чи эдгээр баатруудын түүхээр дамжуулан Бурханы үйлсийг болон Түүний зан чанар, улмаар Бурханыг мэдэх болон ойлгоход хялбар болгох, Түүний бодит талыг харж, өөрийн төсөөллөө зогсоох, Түүний тухай өөрийн үзлээ зогсоох болон тодорхойгүй байдал дундах өөрсдийн итгэлийг төгсгөл болгоход зориулагдсан юм. Суурьгүйгээр Бурханы зан чанарын тухай ойлголттой болж, Бурханыг Өөрийг нь ойлгох болон мэдэхийг оролдох нь чамд ихэвчлэн дорой, хүчин мөхөс мэт санагдуулж, хаанаас эхлэхээ сайн мэдэхгүй байдалд оруулж болно. Ийм учраас Би чамд Бурханыг илүү сайн ойлгох, Бурханы хүслийг илүү бодитойгоор ойлгох, Бурханы зан чанарыг болон Бурханыг Өөрийг нь мэдэх, танд Бурханы оршихуйг жинхэнээс мэдэрч, Түүний хүн төрөлхтөнд зориулсан хүслийг биечлэн ойлгох боломж олгохын тулд ийм арга, хандлагыг ашиглах санааг бодож олсон юм.

... ... ... ...

(Эхлэл 2: 15-17) Ехова Бурхан хүнийг авч, Еден цэцэрлэгийг арчлуулан мануулахын тулд тэнд суулгажээ. Ехова Бурхан хүнд тушааж, “Цэцэрлэгийн бүх модноос чөлөөтэй идэж болно: Харин сайн мууг мэдүүлэгч модны жимснээс л идэж болохгүй: учир нь идсэн тэр өдөртөө л чи гарцаагүй үхнэ” хэмээв.

... ... ... ...

Эдгээр энгийн хэдэн үгнээс бид Бурханы зүрх сэтгэлийг хардаг. Гэхдээ ямар төрлийн зүрх сэтгэлийг бид хардаг вэ? Бурханы зүрх сэтгэлд хайр байна уу? Тэнд ямар нэг санаа тавьсан зүйл байна уу? Эдгээр ишлэлд байгаа Бурханы хайр болон халамжийг хүмүүс зөвхөн ойлгоод зогсохгүй маш сайн, үнэнээсээ мэдрэх боломжтой юм. Тийм биш гэж үү? Би эдгээр зүйлсийг хэлсний дараа ч та нар эдгээрийг зүгээр л хэдэн энгийн үг гэж бодож байна уу? Тийм ч энгийн биш байгаа биз? Та нар үүнийг өмнө нь анзаарч байсан уу? Хэрэв Бурхан чамд энэ хэдэн үгийг биечлэн хэлсэн бол чамд ямар санагдах байсан бэ? Хэрэв чи хүн чанартай хүн биш бол, хэрвээ чиний зүрх сэтгэл мөс шиг хүйтэн бол чи юу ч мэдрэхгүй, Бурханы хайрыг ойлгохгүй бөгөөд чи Бурханы зүрх сэтгэлийг ойлгохоор оролдохгүй байх байсан. Гэвч мөс чанартай, хүн чанартай хүн бол чи өөрөөр мэдрэх болно. Чи дулаан байдлыг мэдэрч, халамжлуулж, хайрлуулж байгаагаа мэдрэх ба чи аз жаргалыг мэдрэх болно. Тийм биш гэж үү? Чи эдгээр зүйлсийг мэдрэхээрээ Бурханд яаж хандах вэ? Чамд Бурхантай холбоотой болсон мэт санагдах уу? Чи зүрх сэтгэлийнхээ угаас Бурханыг хайрлан хүндэтгэх үү? Чиний зүрх сэтгэл Бурханд улам ойртох уу? Чи үүнээс Бурханы хайр хүнд хэр чухал болохыг харж болно. Гэвч үүнээс ч илүү чухал зүйл бол хүний Бурханы хайрыг биечлэн мэдэрч байгаа болон ойлгож байгаа байдал юм. Яг үнэндээ Бурхан Өөрийн ажлын энэ үе шатанд иймэрхүү зүйл олныг хэлдэггүй гэж үү? Гэвч өнөөгийн хүмүүс Бурханы зүрх сэтгэлийг ойлгодог уу? Миний дөнгөж сая ярьсан Бурханы хүслийг та нар ухаарч чадав уу? Бурханы хүслийг ийм тодорхой, ойлгомжтой, бодитой байхад хүртэл та бүхэн ялгаж чаддаггүй. Ийм учраас л Би та бүхнийг Бурханы талаар бодитой мэдлэг, ойлголтгүй гэсэн юм. Энэ нь худлаа гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-өөс

Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадал, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын тухай мэдлэгийг өөрийн төсөөлөлдөө найдсанаар олж авч чадахгүй. Бурханы эрх мэдлийг мэдэхийн тулд чи төсөөлөлдөө найдаж болохгүй болохоор тэгвэл чи ямар замаар Бурханы эрх мэдлийн талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч чадах вэ? Бурханы үгийг идэж, ууснаар дамжуулан, нөхөрлөлөөр дамжуулан мөн дадлага туршлагаар дамжуулан чи аажмаар Бурханы эрх мэдлийн талаарх туршлага болон баталгаажуулалттай болох ба тэгснээр чи үүний тухай шат дараатай ойлголт, нэмэлт мэдлэгийг олж авах болно. Энэ нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрэх цорын ганц зам юм; өөр ямар ч дөт зам байхгүй. Төсөөлөхгүй байхыг та нараас гуйх нь та нарыг сүйрлээ хүлээн идэвхгүйгээр суулгахтай эсвэл та нарыг ямар нэг зүйл хийлгэхгүй байхтай адил биш. Бодож, төсөөлөхдөө уураг тархиа ашиглахгүй байна гэдэг нь таамаглахын тулд учир шалтгаан ашиглахгүй, судалж шинжлэхийн тулд мэдлэг ашиглахгүй, шинжлэх ухааныг үндэслэл болгон ашиглахгүй байх явдал бөгөөд харин оронд нь Бурханы үгээр дамжуулан, үнэнээр дамжуулан, чиний амьдралд тулгарч байгаа бүх зүйлээр дамжуулан чиний итгэдэг Бурханд эрх мэдэл байгаа гэдэгт талархаж, бататгаж, баталгаажуулж, Тэр чиний хувь заяаг захирдаг ба Түүний цаг үргэлжийн хүч чадал нь Түүнийг жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг баталдаг гэдгийг баталгаажуулна гэсэн үг юм. Хэн нэг хүн Бурханы тухай ойлголтыг олж авах цорын ганц арга энэ билээ. Зарим хүмүүс энэ зорилгод хүрэх энгийн хялбар замыг олохыг хүсэж байна гэж хэлдэг, гэхдээ та нар тийм замыг бодож олж чадах уу? Тэгж бодох хэрэггүй гэдгийг Би чамд хэлье: Өөр ямар ч арга зам байхгүй! Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг чин сэтгэлээсээ, тууштайгаар мэдэж, бататгах цорын ганц арга зам бол Түүний илэрхийлдэг үг бүрээр, Түүний хийдэг бүх зүйлээр дамжуулах явдал юм. Энэ нь Бурханыг мэдэх цорын ганц арга. Учир нь Бурханд юу байгаа болон Тэр юу болох болон Бурханы бүх зүйл нь хий хоосон биш–харин бодитой билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө I”-өөс

No comments:

Post a Comment