3. Бурханы төгс хүчит байдал болон мэргэн ухаан ямар талуудад голчлон илчлэгддэг вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Бурханы үг бол эрх мэдэл, Бурханы үг бол баримт бөгөөд Түүний амнаас үг гарахаас өмнө өөрөөр хэлбэл Тэр ямар нэг зүйлийг хийх шийдвэр гаргах үед тухайн зүйл аль хэдийн биелдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө I”-өөс
Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь Түүний бүтээсэн шинэ зүйл бүрд илэрхийлэгдэж байсан бөгөөд Түүний үг болон ололт амжилт нэг дор, өчүүхэн төдий ч зөрчилдөөнгүй, өчүүхэн төдий ч зай завсаргүйгээр тохиолдсон билээ. Эдгээр шинэ зүйлсийн илрэлт болон үүсэл нь Бүтээгчийн эрх мэдэл болон хүч чадлын баталгаа байсан: Тэр Өөрийн үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно, мөн биелсэн зүйлс нь үүрд мөнх үргэлжилнэ. Энэ баримт хэзээ ч өөрчлөгдөөгүй: энэ нь урьд нь ч байсан, өнөөдөр ч байгаа ба үүрд мөнхөд байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө I”-өөс
Өөрийн үгээр дамжуулан Бүтээгч Өөрийн олж авахаар зорьсон зүйлээ олж авч, Өөрийн биелүүлэхээр зорьсон зүйлдээ хүрээд зогсохгүй мөн Өөрийн бүтээсэн бүхнийг Өөрийн гараар хянаж, Өөрийн хийсэн бүхнийг Өөрийн эрх мэдлээр захирсан, цаашлаад энэ бүхэн нь эмх журамтай бөгөөд тогтмол байсан. Түүнчлэн бүх зүйлс Түүний үгээр амьдарч, үхэж байсан ба тэд Түүний эрх мэдлээр Түүний тогтоосон хуулийн дунд оршин тогтносон, үүнээс ангид ямар ч зүйл байгаагүй юм!
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө I”-өөс
Эзэн Есүс Лазарыг үхлээс буцаан авчрахдаа: “Лазар, гараад ир” гэсэн нэг мөрийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юм хэлээгүй – эдгээр үг нь юуг төлөөлж байсан бэ? Тэдгээр нь, Бурхан яриагаараа дамжуулан, үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад юуг ч хийж чадна гэдгийг төлөөлж байсан. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, дэлхий ертөнцийг бүтээхдээ Тэр үгээр л үүнийг хийсэн. Тэр аман тушаал, эрх мэдэлтэй үгийг ашигласан бөгөөд тэр даруй бүх зүйлс бүтээгдсэн. Энэ нь ингэж гүйцэтгэгдсэн. Эзэн Есүсийн хэлсэн ганц мөр нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх үеийн Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдлийг, Бүтээгчийн чадварыг адил тэнцүү эзэмшиж байсан. Бурханы амнаас гарсан үгийн улмаас бүх зүйлс бүрэлдэн тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгийн улмаас Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр батлан харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байсан. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар Бурханы хүн төрөлхтөнд заасан ойлголт юм.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс
Орчлон ертөнц дээр тохиолдож байгаа бүх зүйлээс Би эцсийн шийдвэрийг нь гаргадаггүй юу ч үгүй.Миний мутарт оршдоггүй юу байдаг вэ? Миний хэлсэн бүхэн хийгддэг, тэгвэл хүмүүсийн дундаас хэн Миний оюун ухааныг өөрчилж чадах юм бэ? Энэ нь Миний газар дээр байгуулсан гэрээ байж чадах уу? Миний төлөвлөгөөнд юу ч саад болж чадахгүй; Өөрийн ажилдаа мөн түүнчлэн Өөрийн удирдлагын төлөвлөгөөндөө Би хэзээд-байж байдаг. Хүн юунд хөндлөнгөөс оролцож чадах юм бэ? Эдгээр зохицуулалтыг биечлэн хийсэн нь нэгэн нь Би биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Нэг дэх айлдвар”-аас
“Үг” хэмээх үг энгийн, эгэл хэдий боловч бие махбод болсон Бурханы амнаас гарсан үг бүхий л орчлон ертөнцийг чичрүүлдэг; Түүний үг хүний зүрх сэтгэлийг, хүний үзэл, хуучин зан чанар болон бүхэл дэлхийн хуучин төрхийг хувирган өөрчилдөг. Эрин үеүдийн туршид зөвхөн өнөө үеийн Бурхан л ийм байдлаар ажилладаг ба зөвхөн Тэр ярьж, хүнийг тийнхүү авардаг. Түүний дараа хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг; тэд үгийн дэлхийд амьдарч, Бурханы үгийн хараал, ерөөл дунд амьдардаг ба түүгээр үл барам үгийн шүүлт, гэсгээлт дор амьдардаг. Эдгээр үг ба энэ ажил нь бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлж, хуучин бүтээлийн дэлхийн анхдагч дүр төрхийг өөрчлөхийн төлөө юм. Бурхан энэ дэлхийг үгээр бүтээсэн, хорвоо дахины хүмүүсийг үгээр удирддаг ба тэднийг үгээр байлдан дагуулж авардаг. Эцэст нь Тэр, хуучны бүхий л дэлхийг төгсгөл болгоход үгийг ашиглана. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн хэрэгжих юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе нь Үгийн эрин үе юм”-аас
Эцсийн өдрүүдийн ажилд үг нь тэмдэг болон гайхамшиг үзүүлэхээс хүчтэй болох ба үгийн эрх мэдэл нь тэмдэг болон гайхамшгийг даван гарна. Үг нь хүний зүрхэнд байгаа бүх л ялзарсан зан чанарыг илрүүлдэг. Чи тэдгээрийг өөрөө таних чадваргүй. Чамд тэднийг үгээр илчлэхэд чи мэдээж ойлгох болно. Чи тэднийг няцаах аргагүй байх тал бүрэн итгэх болно. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ нь үгний одоогийн ажлын хүрсэн үр дүн юм. Иймд хүний өвчнийг эмчилж, чөтгөрийг нь хөөн гаргаснаар хүн бүрэн аврагдахгүй ба тэмдэг болон гайхамшгийг үзснээрээ бүрэн дүүрэн болохгүй. Эмчлэх болон чөтгөрийг хөөх эрх мэдэл нь хүмүүст нигүүслийг л өгөх ба хүний махан бие нь Сатаны гарт үлдэх ба түүний дотор нь байгаа сатаны ялзарсан зан чанар хэвээр үлдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр болгоогүй байгаа зүйл нь бузар, нүгэлд тооцогддог. Зөвхөн үгээр цэвэрлэгдсэн хүнийг л Бурхан авч ариун болгох боломжтой. … Сатаны олон мянган жилийн завхралын дараа хүний дотор Бурханыг эсэргүүцэх угийн чанар суусан. Иймд хүнийг золин аврах үед энэ нь зөвхөн золин аврал байсан ба хүнийг өндөр үнээр буцаан авсан боловч дотор нь байгаа хорт угийн чанарыг арилгаагүй байсан. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхийн тулд өөрчлөгдөх ёстой. Эдгээр шүүлт болон гэсгээлтийн ажлаар хүн өөрийн дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар бүрэн мэдсэнээр бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм замаар л хүн Бурханы хаан ширээний өмнө буцан очиход тэнцэнэ. Өнөөдрийн хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг цэвэр болгож өөрчлөх зорилготой. Үгээр хийсэн шүүлт болон гэсгээлтээр мөн цэвэршүүлтээр дамжуулан хүнээс түүний ялзралыг гарган хаяж цэвэр болгож болно. … Чиний харж буй Бурханы алдар болон Бурханы Өөрийн эрх мэдэл нь ердөө цовдлол болон өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулснаар дамжуулан харагддаг биш харин Түүний үгийн шүүлтээр дамжуулан илүү их харагддаг. Зөвхөн тэмдэг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулах нь Бурханы эрх мэдэл, хүч чадал биш харин үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг төлөөлж, Түүний төгс хүчит байдлыг илүү сайн илчилж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас
Бурханы хүсэл болоод ажил нь тэнгэр, газар болон бүх зүйлсийн бүтээл шиг энгийн биш гэдгийг та нар харах ёстой. Учир нь, өнөөдрийн ажил нь завхарсан хүмүүсийг, тун мэдрэмжгүй болсон хүмүүсийг өөрчлөх ба бүтээгдсэнийхээ дараа Сатаны нөлөөнд орсон хүмүүсийг ариусгах болохоос биш, Адам, Еваг бүтээх биш, тэр ч байтугай гэрлийг бүтээх эсвэл бүх төрлийн ургамал, амьтныг бүтээх биш юм. Түүний одоогийн ажил нь, Сатанаар бузарлагдсан бүхнийг ариун болгох бөгөөд ингэснээр тэд дахин сэргэж, Түүний эзэмшил болж, Түүний алдар суу болох юм. Тийм ажил бол тэнгэр, газар болоод бүх зүйлийн бүтээл ямар байх тухай хүний төсөөлдөг шиг энгийн биш, мөн энэ нь, хүний төсөөлдөг шигээр Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажилтай адил биш юм. Үүний оронд, энэ нь хүнийг хувиргаж, сөрөг зүйлийг нь эерэг болгож, Өөрт нь харьяалагдахгүй байсан хүнийг Өөрийн эзэмшилдээ авах явдал юм. Энэ нь Бурханы ажлын энэ үе шатны дотоод үйл явц юм. Та нар үүнийг ухаарах ёстой ба асуудлыг хэт энгийн болгох ёсгүй. Бурханы ажил бол ямар ч энгийн ажилтай адилгүй. Хүний оюун санаа үүний гайхамшиг, мэргэн ухааныг ухан ойлгож чадахгүй. Бурхан бүх зүйлийг бүтээж байгаа биш, Тэр тэдгээрийг мөн устгаж байгаа ч биш. Үүний оронд, Тэр Өөрийн бүх бүтээлээ өөрчилж, Сатаны бохирдуулсан бүх зүйлийг ариусгаж байгаа юм. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлэх ба энэ нь Бурханы ажлын нийт утга учир юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс
Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм); тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаараа ялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны тэвчишгүй жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад энэ нь, сайн, мууг хооронд нь ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, өөдгүйгээс өөдгүй, муу ёрын нэгэн гэдгийг тодорхой харахыг Өөрийн бүтээлүүдэд зааж сургах, мөн сайн ба муу, үнэн ба худал, ариун чанар ба бузар булайгийн хоорондын ялгааг, юу агуу болохыг, юу олиггүй болохыг туйлын тодорхой хэлж өгөх явдал билээ. Ингэж, хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, харин бүтээлийн Эзэн болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэднийг баярлуулах зүйлсийг өгч чадна гэдгийг мунхаг хүн төрөлхтөн Надад гэрчилж чаддаг болно; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө л Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлдээ Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авах болно. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагддаг: Өөрийн бүтээлүүддээ Миний гэрч болж, Миний хүслийг ухаарч, Би бол үнэн гэдгийг мэдэх боломж олгох.
Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс
Хүн төрөлхтөн доторх Бурханы нэг ч ажил дэлхий бүтээгдэх үед аль хэдийн бэлтгэгдсэн байдаггүй; харин энэ нь, хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг алхам алхмаар илүү бодитоор, үнэхээр хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгодог зүйлсийн хөгжил юм. Энэ нь Ехова Бурхан, эмэгтэй хүнийг уруу татуулахын тулд могойг бүтээгээгүйтэй яг адилхан. Энэ нь Түүний тодорхой төлөвлөгөө байгаагүй, эсвэл Түүний санаатайгаар урьдчилан төлөвлөсөн зүйл байгаагүй; энэ нь гэнэтийн зүйл байсан гэж хэлж болно. Ехова, Адам, Ева хоёрыг Едений Цэцэрлэгээс хөөсний дараа дахин хэзээ ч хүнийг бүтээхгүй гэж амласан учраас энэ нь ийм байгаа юм. Гэхдээ энэ суурин дээр л хүмүүс Бурханы мэргэн ухааныг нээж илрүүлсэн бөгөөд энэ нь Миний өмнө дурдсантай адилаар: “Миний мэргэн ухаан, Сатаны хуйвалдаан дээр үндэслэж хэрэглэгддэг.” Хүн төрөлхтөн хэчнээн ялзармал болсон эсвэл могой тэднийг хэрхэн уруу татсан нь хамаагүй, Еховад Өөрийнх нь мэргэн ухаан байсаар байсан; тиймээс, Тэр энэ дэлхийг бүтээснээсээ хойш шинэ ажил эрхэлсэн ба энэхүү ажлын нэг ч алхам хэзээ ч давтагдаж байгаагүй. Сатан хуйвалдаануудыг тасралтгүй явуулсан; хүн төрөлхтөн Сатанаар тасралтгүй завхруулагдсан ба Ехова Бурхан ч гэсэн Өөрийн ухаалаг ажлыг тасралтгүй явуулсан билээ. Тэр хэзээ ч бүтэлгүйтээгүй бөгөөд дэлхийн бүтээлээс эхлээд өнөөг хүртэл Тэр хэзээ ч Өөрийн ажлыг зогсоогоогүй. Хүн төрөлхтөн Сатанаар завхруулагдсаны дараа, хүн төрөлхтнийг завхруулдаг Өөрийн дайсныг ялахын тулд Тэр хүмүүсийн дунд тасралтгүй ажилласан. Энэхүү тулаан нь эхнээсээ эхлээд дэлхийн төгсгөл хүртэл үргэлжлэх болно. Энэ бүх ажлыг хийхдээ, Тэр Сатанаар завхруулагдсан хүн төрөлхтөнд Өөрийн агуу авралыг хүлээн авах боломж олгоод зогсохгүй мөн тэдэнд Түүний мэргэн ухаан, төгс хүч, эрх мэдлийг харах боломжийг олгосон ба эцэст нь хорон мууг шийтгэж, сайныг шагнаснаар – Тэр хүн төрөлхтөнд Өөрийн зөвт зан чанараа харуулах болно. Тэр яг энэ өдрийг хүртэл Сатантай тулалдсан ба хэзээ ч ялагдаагүй, учир нь Тэр бол ухаалаг Бурхан бөгөөд Түүний мэргэн ухаан нь Сатаны хуйвалдаан дээр үндэслэн хэрэглэгддэг. Ингэснээр Тэр тэнгэр дэх бүх зүйлийг Өөрийн эрх мэдэлд захируулаад зогсохгүй; Тэр мөн газар дээрх бүх зүйлийг Өөрийн хөлийн дор амруулна ингээд энэ бүхний эцэст, хүн төрөлхтөнд халдаж, зовоодог тэдгээр хорлон сүйтгэгчдийг Өөрийн гэсгээлтэнд унагах болно. Ажлын бүх үр дүн нь Түүний мэргэн ухааны улмаас бий болсон. Хүн төрөлхтний оршин тогтнолоос өмнө Тэр хэзээ ч Өөрийн мэргэн ухааныг илчлээгүй, учир нь Түүнд тэнгэрт ч, газарт ч эсвэл бүх орчлон ертөнцөд ямар ч дайсан байхгүй байсан ба байгаль дээр бүхэнд халдсан харанхуй хүчнүүд байгаагүй юм. Тэргүүн тэнгэрэлч Түүнээс урвасны дараа Тэр хүн төрөлхтнийг газар дээр бүтээсэн, хүн төрөлхтний улмаас Тэрээр Тэргүүн тэнгэрэлч болох Сатантай хийсэн мянган жилийн дайнаа албан ёсоор эхлүүлсэн бөгөөд амжилттай үе шат бүрд энэхүү дайн улам эрчимжиж байсан юм. Түүний төгс хүчит байдал болон мэргэн ухаан нь эдгээр үе шат бүрд байсан. Зөвхөн энэ удаа л тэнгэр, газар дахь бүх зүйл Түүний мэргэн ухаан, төгс хүчит байдал болон ялангуяа Бурханы бодит байдлыг харж чадаж байгаа юм. Тэр одоо ч ийм бодит байдлаар Өөрийн ажлыг хэрэгжүүлж байгаа; нэмж хэлэхэд, Тэр Өөрийн ажлаа хэрэгжүүлэнгээ мөн Өөрийн мэргэн ухаан, төгс хүчит байдлаа илчилдэг; Бурханы төгс хүчийг хэрхэн тайлбарлахыг, ялангуяа Бурханы бодит байдлыг яг хэрхэн тайлбарлахыг харуулахын тулд Тэр та нарт ажлын үе шат бүр дэх дотоод үнэнийг мэдэх боломжийг олгодог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос
Миний төлөвлөгөөнд Сатан үргэлж алхам бүрийн төгсгөлөөс шүүрч авдаг ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувьд Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролддог. Гэхдээ түүний зальхай арга мэхэнд Би автана гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүхэн Надад зүтгэдэг—Сатаны зальхай арга мэх ер нь өөр байж чадна гэж үү? Энэ бол чухамхүү Миний мэргэн ухааны огтлолцол, энэ бол чухамхүү Миний үйлийн гайхалтай байдал бөгөөд энэ бол Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм. Хаанчлалыг байгуулж байх хугацаанд Би Сатаны зальт аргаас мөн л зайлсхийдэггүй, харин хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Хорвоо дээрх бүх зүйлийн дотроос Би Сатаны үйл хэргийг Өөрийн товойлгогч болгон сонгосон. Энэ нь Миний мэргэн ухаан биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Найм дахь айлдвар”-аас
Намайг Өөрийн ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүмүүс Намайг хөдлөхөд хөдөлж, тийнхүү орчлон ертөнц даяарх хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлж, орчлон ертөнц дахинд “баяр баясал” бий болох ба хүн Надаар зоригжуулагдах юм. Үүний үр дүнд, агуу улаан луу өөрөө Надаар ташуурдуулж галзуу догшин байдалд орон, Миний үйл хэрэгт зүтгэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслээ дагах чадваргүй болж, Надад захирагдахаас өөр ямар ч аргагүй болох юм. Миний бүхий л төлөвлөгөөнд, агуу улаан луу бол Миний товойлгогч, Миний дайсан мөн түүнчлэн Миний зарц; тиймээс Би үүнд тавих Өөрийн “шаардлагуудаа” хэзээ ч сулруулаагүй. Тиймээс, Миний махан бие болсон хамгийн сүүлчийн ажил нь үүний гэрт биелэх юм. Ийм замаар, агуу улаан луу Миний төлөө илүү зүй зохистойгоор үйлчлэл үзүүлэх боломжтой болно, үүгээр дамжуулан Би үүнийг байлдан дагуулж Өөрийн төлөвлөгөөгөө биелүүлэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Хорин ес дэх айлдвар”-аас
Бурхан Сатаныг ялах нь гарцаагүй! Сатан үнэндээ аль хэдийн бүтэлгүйтсэн. Агуу улаан луугийн нутаг даяар сайн мэдээ тархаж эхлэх үед, тэр нь бие махбодтой болсон Бурханы ажиллаж эхэлсэн буюу энэ ажил явагдаж эхэлсэн үе бөгөөд Сатан бүрэн ялагдсан, учир нь бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах учиртай билээ. Бурхан дахин нэг удаа махан биетэй болж, Өөрийн ажлаа хэрэгжүүлж эхлэхийг Сатан харсан ба ямар ч хүч энэ ажлыг зогсоож чадахгүйг бас харсан. Тиймээс, энэ ажлыг харах үедээ цочирдон мэгдэж, цаашид юу ч хийж зүрхлэхгүй болсон. Эхэндээ Сатан маш их мэргэн ухааныг эзэмшсэн ба Бурханы ажилд саад болж, түйвээж чадлаа гэж бодсон; гэсэн хэдий ч, Бурхан дахин нэг удаа махан биетэй болж, Өөрийнхөө ажилд түүний тэрслүү занг, хүн төрөлхтний төлөөх илрүүлэлт, шүүлт болгон ашиглаж, ингэснээр хүн төрөлхтнийг байлдан дагуулж, түүнийг ялна гэж тэр бодоогүй юм. Бурхан түүнээс илүү ухаантай ба Түүний ажил түүнээс хамаагүй илүү. Тиймээс, Би дараах зүйлийг өмнө нь хэлж байсан: Миний хийдэг ажил бол Сатаны ов залийн хариуд хэрэгждэг. Эцэстээ Би Өөрийн төгс хүчит байдлыг болон Сатаны хүчгүй байдлыг илчлэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос
Өнөөдөр та нар, бүтээлийн цаг үеэс хойш хүмүүсийн хэзээ ч харж байгаагүй нэгэн жинхэнэ Бурхантай нүүр тулан учирсан бөгөөд Миний хувьд ямар ч онцгой зүйл байхгүй. Би идэж, амьдарч, та нартай ярьж, инээдэг ба Би үргэлж та нарын дотор амьдардаг, тэгэнгээ бас та нарын дунд үйл ажиллагаа явуулж байгаа. Итгэдэггүй эсвэл өөрсдийн гэсэн жигшмээр үзэлтэй хүмүүсийн хувьд энэ нь саад тээг юм. Энэ бол Миний мэргэн ухаан билээ.
Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс
Би үүнийг өмнө нь хэлсэн: Би бол ухаалаг Бурхан. Бүх хүн болон сатаны ааш авирыг илчлэхийн тулд Би Өөрийнхөө хэвийн хүн чанарыг ашигладаг бөгөөд буруу санаа зорилготой хүмүүсийг, бусдын нүүрэн дээр нэг янз, ардуур нь өөр янзаар авирладаг хүмүүсийг, Намайг эсэргүүцдэг хүмүүсийг, Надад үнэнч биш хүмүүсийг, мөнгөнд шунадаг хүмүүсийг, Миний ачааг анхаардаггүй хүмүүсийг, ах эгч нартайгаа заль мэх, шударга бус байдлаар харилцдаг хүмүүсийг, хүмүүсийг баярлуулахын тулд уран үгээр ярьдаг хүмүүсийг, ах эгч нартайгаа зүрх сэтгэл, оюун ухаандаа санал нэгтэйгээр зохицож чаддаггүй хүмүүсийг ил болгодог.
Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс
Дэлхийн бүх улс үндэстэн эрх мэдэл, олз ашгийн төлөө нэг нэгэнтэйгээ өрсөлдөж, газар нутгийн төлөө тэмцэлддэг, гэхдээ энэ бүх зүйл Надад үйлчилдэг болохоор бүү санаа зов. Тэдгээр нь Надад үйлчилдэг гэж Би яагаад хэлдэг вэ? Би аливааг хуруугаа хөдөлгөхгүйгээр хийдэг. Сатаныг шүүхийн тулд Би эхлээд тэднийг өөр хооронд нь тэмцэлдүүлж, эцэст нь тэднийг сүйрүүлж, өөрсдийнх нь зальжин арга мэхэнд унагаана (тэд эрх мэдлийн төлөө Надтай өрсөлдөхийг хүсдэг боловч эцэстээ Надад үйлчилгээ үзүүлж дуусдаг.)
Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс
Би ухаалгаар үйлддэг. Хутгагүйгээр, буугүйгээр, хуруугаа ч хөдөлгөхгүйгээр Би, Намайг эсэргүүцэж, Миний нэрийг шившиглэдэг хүмүүсийг бүрмөсөн ялан дийлэх болно. Би уужим сэтгэлтэй бөгөөд Сатан тийм үймээн самуун үүсэж байхад ч гэсэн жигдхэн хурдаар Өөрийнхөө ажлыг үргэлжлүүлдэг; Би түүнд ямар ч анхаарал хандуулдаггүй ба Өөрийнхөө удирдлагын төлөвлөгөөг дуусгахын хамтаар түүнийг ялах болно. Энэ бол Миний хүч чадал, Миний мэргэн ухаан, үүнээс ч илүүтэйгээр энэ нь Миний эцэс төгсгөлгүй алдрын жаахан хэсэг.
Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс
Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхий дээр эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуйлагчдын цуглараан болсон газар: Хятад буюу Бурхангүй үзлийн бат бэх цайз юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд, Тэр бүх талаараа Хятадын эрх баригч намд мөшгөгдөн хөөгдөж, толгой хоргодох газаргүйгээр асар их зовлон амсаж, орон байр олох боломжгүй байсан. Үүнийг үл харгалзан, Бурхан Өөрийнхөө хийхээр зорьсон ажлыг хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойгоор айлдаж, сайн мэдээг тарааж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахааргүй. Бурханыг дайсан гэж үздэг Хятадад, Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин Бурхан хүн бүрийг нэг бүрчлэн аврахаар чадлаараа хичээж байгаа тул илүү олон хүмүүс Бурханы ажлыг, үгийг хүлээн зөвшөөрсөн. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болохгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад болж байгаа хүмүүс, Түүний үгийг хүлээж авахгүй байгаа хүмүүс, Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж байгаа хүн бүр эцэстээ Бурханаар шийтгэгдэх болно. Бурханы ажлыг эсэргүүцсэн хүмүүс там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг үзэн яддаг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцсэн ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино.
Бурханы ажил бол далайн давалгаа огцом өндөрсөхтэй ижил. Хэн ч Түүнийг саатуулж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Зөвхөн Бурханы үгийг анхааралтайгаар сонссон, Түүнийг эрэлхийлдэг, Түүний алхааг дагадаг хүмүүс л Түүний амлалтыг хүлээн авах болно. Харин бусад хүмүүс нь сүйрлийн бай болж, тохирох шийтгэлээ хүртэцгээх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас
Хаанчлал хүн төрөлхтний дунд бүрэлдэн тэлж, хүн төрөлхтний дунд оршино; тэнд Миний хаанчлалыг устгаж чадах хүч байхгүй. … Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрсөн үү? Та нар өөрсдийн өгсөн амлалтаа хэзээ нэгэн цагт эрж хайсан уу? Та нар мэдээж, Миний гэрлийн заавраар, харанхуйн хүчний боомилолтыг сэт цохиж чадна. Мэдээж, та нар харанхуйн дундаас, та нарыг замчлах гэрлийг алдахгүй. Та нар мэдээж бүх бүтээлийн эзэн нь байх болно. Та нар мэдээж Сатаны өмнөх ялагч байх болно. Та нар мэдээж, агуу улаан лууны хаанчлалын уналтын үеэр Миний ялалтанд гэрчлэл хийхийн тулд асар олон хүмүүсийн дунд зогсох болно. Та нар мэдээж, Синимийн газар нутагт шийдэмгий, гуйвшгүй байх болно. Өөрсдийн туулдаг зовлонгоор дамжуулан та нар Надаас ирэх ерөөлийг өвлөн авч, бүхий л орчлон ертөнц дээр Миний алдраар гэрэлтэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дэх “Арван ес дэх айлдвар”-аас
No comments:
Post a Comment