2018/07/29

4. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг хэрхэн залж чиглүүлж, хангасан бэ?

4. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг хэрхэн залж чиглүүлж, хангасан бэ?

4. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг хэрхэн залж чиглүүлж, хангасан бэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханы удирдлагын ажил нь дэлхийг бүтээхээс эхэлсэн ба хүн энэхүү ажлын цөмд байдаг. Бурхан бүх зүйлийг бүтээсэн нь хүний төлөө байсан гэж хэлж болно. Түүний удирдлагын ажил нь мянга мянган жил сунгагддаг учраас энэ нь хэдхэн минут, секундын дотор юм уу нүд цавчихын төдийд эсвэл нэг хоёр жилд хийгдээгүй бөгөөд илүү олон хүн оршин тогтноход шаардлагатай нар, сар, бүх төрлийн амьтад, хоол унд болон хүний амьдрах орчныг Тэр бүтээх хэрэгтэй болсон. Энэ нь Бурханы удирдлагын эхлэл байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Үндэстнүүдийг тараан байршуулахын тулд Бурхан юу хийсэн бэ? Эхлээд Тэр томоохон газарзүйн орчин, томоохон орчин бэлтгэж, хүмүүсийг өөр өөр байршилд хуваарилж, тэгээд тэд үеэс үед тэндээ оршино. Ингэж л тогтсон, тэдний амьд орших цар хүрээ нь тогтоогдсон. Тэдний хоол хүнс, тэдний амьдрал, юу идэх, юу уух нь, тэдний амьжиргаа гээд энэ бүгдийг Бурхан хэзээний тогтоосон байдаг. Бурхан бүхий л амьтныг бүтээх үедээ хүмүүсийн өөр өөр төрөлд зориулан өөр өөр бэлтгэлийг хийсэн. Янз бүрийн хөрсний бүтэц, янз бүрийн цаг агаар, янз бүрийн газарзүйн орчин байдаг. Өөр өөр газрууд өөр өөр жигүүртэн шувууд, араатан амьтадтай. Өөр өөр усны ундаргууд өөр өөр төрлийн загас, далайн бүтээгдэхүүнтэй. Шавьж хорхойны төрлийг хүртэл Бурхан тодорхойлдог … Эдгээр олон зүйл өөр хоорондоо ялгаатай байгааг хүмүүс олж харахгүй эсвэл ойлгохгүй байж магад. Гэхдээ Бурхан бүхий л амьд зүйлсийг бүтээх үедээ тэднийг хязгаарлаж, өөр өөр үндэстэнд өөр өөр газарзүйн орчин, өөр өөр газар нутаг, өөр өөр амьдрах зүйлс бэлдсэн. Учир нь Бурхан өөр өөр төрлийн хүмүүсийн бүтээсэн. Тэр хэнд нь юу хэрэгтэй, тэдний амьдралын хэв маяг ямар вэ гэдгийг мэддэг. Тиймээс Бурханы бүтээсэн зүйл маш сайн.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс

Хүний эдгээр өөр өөр төрлийн амьдралын хэв маягийн тулгуур нөхцөлүүд нь юу вэ? Тэд амьд орших өөрсдийн орчиндоо анхан шатны арчилгаа хийх шаардлагатай бус уу? Өөрөөр хэлбэл, хэрэв анчид уулын мод, жигүүртэн шувууд, зэрлэг амьтдаа алдвал амьжиргаагаа залгуулах зүйлгүй болж таараа. Ан агнуураар амь зуудаг хүмүүс уулын ой модоо алдаж, жигүүртэн шувууд, зэрлэг амьтад нь үгүй болбол тэд амин зуулгын эх үүсвэргүй болно. Ийм үндэстэн аль зүг чиглэх вэ? Ийм хүмүүс хаашаа явах вэ? Амьд орших чадвар бол үл мэдэгдэх хэмжигдэхүүн бөгөөд тэд зүгээр л алга болж болно. Амьжиргааны төлөө мал аж ахуй эрхэлдэг хүмүүс бэлчээрээс хамааралтай байдаг. Чухамдаа тэдний хамаарч байгаа зүйл нь мал биш юм. Харин мал сүрэг нь амьд орших орчин буюу бэлчээрийн тал нь юм. Хэрэв бэлчээр байхгүй бол тэд мал сүргээ хаана бэлчээх вэ? Үхэр, хонь нь юу идэх вэ? Мал байхгүй бол нүүдэлчин ард түмэн юугаар амь зуух вэ? Тэд амь зуух зүйлгүй болно. Амьжиргааны эх үүсвэр үгүй бол хүмүүс яах билээ? Үргэлжлүүлэн амьд үлдэнэ гэдэг маш хэцүү болж, тэдэнд ирээдүй үгүй болно. Усны эх үүсвэргүйгээр гол нуурууд хатаж ширгэнэ. Амь нь уснаас хамааралтай байдаг загаснууд үргэлжлүүлэн оршин тогтнох уу? Эдгээр загаснууд оршин тогтнох боломжгүй болно. Амьжиргааны төлөө ус болон загаснаас хамааралтай байгаа хүмүүс цаашид амьд оршиж чадах уу? Хэрэв тэдэнд хоол хүнс, амьжиргааны эх үүсвэр байхгүй бол тэд цаашид амьд орших боломжгүй болно. Тэдний амьжиргаа, амьд орших чадварт асуудал гарсан даруйд тухайн угсаатан үргэлжлэн орших боломжгүй болдог. Тэд амьд оршиж чадахгүй бөгөөд дэлхийгээс арчигдан үгүй болно. Амьжиргааны төлөө тариалан эрхэлдэг хүмүүс хөрс шороогоо алдвал ямар үр дагавар гарах вэ? Тэд тарьж ургуулж чадахгүй болох бөгөөд төрөл зүйлийн ургамлаас өөрсдийн хоол хүнсээ авч чадахгүйд хүрнэ. Үүнээс ямар үр дүн гарах вэ? Хоол хүнс үгүй бол хүмүүс өлсөж үхнэ биз дээ? Хэрэв хүмүүс өлсөж үхвэл энэ хүн төрөлхтөн устгагдах бус уу? Тиймээс л Бурхан төрөл бүрийн экологийн орчинг хадгалж үлдэх зорилготой байдаг. Тэр төрөл бүрийн орчин, эко системийг хадгалж, тухайн орчин бүрд байгаа төрөл зүйлийн амьд зүйлсийг дэмжиж байдаг нь бүх төрлийн хүн ардыг өсгөх, газарзүйн өөр өөр орчинд байгаа хүмүүсийг амиар үржүүлэх ганц зорилготой.

Хэрэв бүх оршин байгаа зүйл өөрсдийн хуулиа алдвал цаашид оршин тогтнож чадахгүй. Хэрэв бүх оршин байгаа зүйлийн хууль алдагдвал эдгээр бүх зүйлийн дотор орших амьд зүйлс үргэлжлэн оршиж чадахгүй. Хүмүүс ч мөн тэдний амьд оршихын шалтгаан болсон амьд орших орчноо алдана. Хэрэв хүн энэ бүгдийг алдвал цаашид амьдарч, үеэс үе дамжин өсөн үржих боломжгүй болно. Хүмүүс өдийг хүртэл амьд оршиж байгаа шалтгаан нь Бурхан янз бүрийн арга замаар хүн төрөлхтнийг тэтгэх бүхий л зүйлсээр тэднийг хангасаар ирсэнд байгаа юм. Үүний шалтгаан нь Бурхан хүн төрөлхтнийг янз бүрийн арга замаар тэтгэж ирсэн учраас тэд өдийг хүртэл амьд оршиж, өнөөдрийг хүртэл амьд үлдсэн юм.

… … … …

Бурханы тодорхойлсон бүх зүйлийн өсөлтийн хуулийн өнцгөөс харвал бүх хүн төрөлхтөн ямар төрөл байх нь хамаагүй Бурханы хангалт дор амьдарч байгаа бус уу? Тэд бүгд Түүний асаргаан дор амьдарч байгаа бус уу? Хэрэв эдгээр хууль устсан юмуу Бурхан хүн төрөлхтөнд ийм төрлийн хууль бий болгоогүй бол тэдний хэтийн төлөв ямар байх байсан бэ? Хүмүүс амьд орших үндсэн орчноо алдвал тэд хоол хүнсний эх үүсвэргүй болох байсан бус уу? Хоол хүнсний эх үүсвэр асуудалтай болно. Хэрэв хүмүүс хоол хүнсний эх үүсвэрээ алдвал, өөрөөр хэлбэл тэд ямар ч идэх зүйл хүртэж чадахгүй болбол бүр ганц сар ч байж чадахгүй байх. Хүмүүсийн амьд орших эсэх нь асуудал болно. Тиймээс хүмүүсийг амьд үлдээхийн төлөө, тэднийг үргэлжлэн оршин байхын төлөө, өсөж үржихийн төлөө Бурханы хийж байгаа юм бүхэн маш чухал. Бүх зүйлийн дундаас Бурханы хийж байгаа юм бүхэн хүмүүсийн амьд оршилтой нарийн холбоотой, салшгүй байдаг. Үүнийг тэдний амьд орших асуудлаас салгаж болшгүй. Хэрэв хүн төрөлхтний амьд орших эсэх нь асуудалтай болбол Бурханы удирдлага цаашид үргэлжлэх үү? Бурханы удирдлага оршин тогтнох уу? Тиймээс Бурханы удирдлага Түүний тэжээн тэтгэж байгаа бүх хүн төрөлтний амьд орших асуудалтай зэрэгцэн орших бөгөөд Бурхан бүхий л зүйлд юу бэлдсэн, Тэр хүмүүсийн төлөө юу хийсэн байх нь хамаагүй энэ бүгд Түүнд хэрэгтэй. Энэ бол хүн төрөлхтний амьд оршиход шийдвэрлэх зүйл юм. Хэрэв бүхий л зүйлд Бурханы тогтоосон эдгээр хууль устаж, эдгээр хуулиуд эвдэрч, сүйтгэгдвэл бүх зүйл цаашид оршин тогтнох боломжгүй болох бөгөөд хүн төрөлхтний амьд орших орчин, тэдний өдөр тутмын амь зуулга хийгээд тэд өөрсдөө ч цаашид оршиж чадахгүй. Ийм учраас хүн төрөлхтний авралын төлөөх Бурханы удирдлага ч мөн цаашид оршихгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс

Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн, өөрөөр хэлбэл Тэр хүн төрөлхтний өвөг дээдэс болох Адам, Еваг бүтээсэн. Гэхдээ Тэр тэдэнд өөр ямар ч оюун ухаан эсвэл мэргэн ухааныг хайрлаагүй. Хэдийгээр тэд аль хэдийн газар дээр амьдарч байсан ч тэд бараг юу ч ойлгоогүй байв. Иймээс хүн төрөлхтнийг бүтээх Еховагийн ажил зөвхөн хагас-дууссан юм. Энэ нь ямартай ч бүрэн дуусаагүй юм. Тэр зөвхөн шорооноос хүний загварыг бүтээгээд Өөрийн амьсгалыг үүнд өгсөн боловч хүнд Түүнийг хүндлэх хангалттай бэлэн байдлыг хайрлаагүй. Анх хүн Түүнийг хүндлэх эсвэл Түүнээс эмээх сэтгэлгүй байсан юм. Хүн зөвхөн Түүний үгийг хэрхэн сонсохоо л мэддэг байсан боловч газар дээрх амьдрал болон амьдралын зүй зохистой дүрэм журмын талаарх үндсэн мэдлэгийг мэддэггүй байлаа. Иймээс хэдий Ехова эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бүтээж долоон өдрийн ажил үйлсээ дуусгасан боловч Тэр хүнийг бүрэн дүүрэн болгоогүй, учир нь хүн ердөө хальс байсан ба үнэхээр хүн байгаагүй. Ехова хүн төрөлхтнийг бүтээсэн гэдгийг л хүн мэдэж байсан, гэхдээ түүнд Еховагийн үг болон хуулийг хэрхэн мөрдөх талаар ямар ч таамаг байгаагүй. Иймээс хүн төрөлхтний бүтээлийн дараа Еховагийн ажил огтхон ч дуусах болоогүй байсан юм. Тэр бас Өөрийн өмнө хүн төрөлхтнийг бүрэн залж чиглүүлэх хэрэгтэй байсан, ингэснээр хүн төрөлхтөн газар дээр хамт амьдарч, Түүнийг хүндэлж чадах байсан, ингэснээр хүн төрөлхтөн, Түүгээр залж чиглүүлэгдсэнийхээ дараа газар дээрх хүний зүй зохистой амьдралын зөв замд орж чадах байсан юм. Зөвхөн тэр үед л үндсэндээ Еховагийн нэрийн дор хийгдсэн ажил бүрэн дууссан юм; өөрөөр хэлбэл зөвхөн тэр үед л дэлхий ертөнцийг бүтээх Еховагийн ажил бүрэн төгссөн. Иймээс Тэр хүн төрөлхтнийг бүтээсэн болохоор хэдэн мянган жилийн турш газар дээрх хүн төрөлхтний амьдралыг залж чиглүүлэх хэрэгтэй болсон, ингэснээр хүн төрөлхтөн Түүний зарлиг болон хуулийг сахиж, газар дээрх хүний зохистой амьдралын бүх үйл ажиллагаанд оролцож чадах байсан юм. Зөвхөн тэр үед л Еховагийн ажил бүрэн дууссан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

Хуулийн эрин үе дэх Еховагийн ажил дууссаны дараа ердийнхтэй адилаар Бурхан хоёр дахь үе шатны Өөрийн шинэ ажлыг эхлүүлсэн: махан биеийг олж, арав, хорин жил бие махбодтой хүн болж Өөрийн ажлыг итгэгчид дундаа хэлж, хийсэн. Гэсэн ч мэдээж хэн ч мэдээгүй ба Эзэн Есүсийг загалмайд цовдлогдож, дахин амилсны дараа Тэр бол махан биетэй болсон Бурхан байсан гэдгийг цөөн тооны хүмүүс л хүлээн зөвшөөрсөн. … Бурханы ажлын хоёр дахь үе шат биелмэгц буюу цовдлолын дараа хүний нүглийг цайруулах (өөрөөр хэлбэл, хүнийг Сатаны гараас буцаан авах) Бурханы ажил биелсэн. Иймээс, тэр мөчөөс эхлээд өөрийн нүглээ уучлуулахын тулд хүн төрөлхтөн зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрөх ёстой болсон. Энэ талаар хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад болохгүй ба цаашид Сатан хүнийг буруушаах хөшүүрэг болохгүй. Энэ нь, Бурхан Өөрөө бодитой ажил хийж, нүгэлт бие махбодтой адилхан болж, Бурхан Өөрөө нүглийн тахил болсноос болж байгаа юм. Ийм байдлаар, энэ нүгэлт бие махбодтой адил Бурханы махан биеийн ачаар хүн загалмайнаас бууж, чөлөөлөгдөж, аврагдсан. Иймээс Сатанд олзлогдсоны дараа хүн Бурханы өмнө авралыг хүлээн авахад нэг алхам ойртсон. Мэдээж ажлын энэ үе шат нь, Хуулийн эрин үеэс нэг алхам урагшилсан ба Хуулийн эрин үетэй харьцуулахад илүү гүнзгий түвшинд байсан Бурханы удирдлага байлаа.

… … … …

Тэгээд дараа нь Хаанчлалын эрин үе ирсэн ба энэ нь ажлын илүү бодтой үе шат боловч мөн хүн хүлээн зөвшөөрөхөд хамгийн хэцүү нь юм. Учир нь хүн Бурханд хэдий чинээ ойр очно, Бурханы саваа хүнд төдий чинээ ойртох ба Бурханы царай хүний өмнө төдий чинээ тодорхой харагдана. Хүн төрөлхтний золин авралын дараа хүн албан ёсоор Бурханы гэр бүлд буцан очдог. Одоо үе бол зугаа цэнгэлийн цаг гэж хүн бодсон боловч тэр хэний ч урьдчилан харж байгаагүй Бурханы шууд дайралтанд орсон. Энэ нь Бурханы ардын “таашаах” ёстой баптисм байж таарсан. Тийм засал дор хүмүүс зогсоод, би бол олон жилийн турш алга болсон хурга бөгөөд Бурхан намайг буцаан авахын тулд маш ихийг зарцуулсан, тэгээд Бурхан надад яагаад ингэж хандаж байна вэ? Энэ нь намайг шоолж, намайг илчлэх Бурханы арга зам гэж үү? хэмээн дотроо бодохоос өөр аргагүйд хүрнэ ... Олон жил өнгөрсний дараа, цэвэршүүлэлт, гэсгээлтийн бэрхшээлийг туулснаар хүн хөсрийтөн саарьтсан. Хэдийгээр хүн өнгөрсөн үеийн “өнгө гялбаа” болон “романтик байдлаа” алдсан ч гэсэн, тэр хүн байхын үнэнийг өөрийн мэдэлгүй ойлгож эхэлдэг ба хүн төрөлхтнийг аврахын төлөөх Бурханы олон жилийн зориулалтыг ойлгож эхэлдэг. Хүн аажмаар өөрийн харанхуй бүдүүлэг байдлаа жигшиж эхэлдэг. Тэр өөрийнхөө хичнээн зэрлэг догшныг, Бурханд хандах бүх үл ойлголцлоо болоод Түүнд тавьж байсан бодлогогүй шаардлагуудаа үзэн ядаж эхэлдэг. Цаг хугацааг эргүүлж болохгүй; өнгөрсөн үеийн үйл явдлууд нь хүний харуусал дүүрэн ой дурсамж болж, Бурханы үг болоод хайр нь хүний шинэ амьдралын хөдөлгөгч хүч болдог. Хүний шарх өдөр ирэх тусам эдгэрч, түүний хүч чадал эргэн ирж, тэр босон зогсож, Төгс хүчитийн царайг хараад, Тэр үргэлж миний хажууд байсан гэдгийг болон Түүний инээмсэглэл, Түүний сайхан төрх нь маш сэтгэл хөдөлгөм гэдгийг л олж мэддэг. Түүний зүрх сэтгэл Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийхөө төлөө анхаарсаар байдаг ба Түүний гар одоо ч анхных шигээ дулаахан, хүч чадалтай байгаа. Энэ нь хүн Едений Цэцэрлэгт буцан очсонтой адил боловч энэ удаад хүн могойн уруу таталтыг цаашид сонсохгүй, цаашид Еховагаас нүүр буруулахгүй. Хүн Бурханы өмнө өвдөг сөгдөж, Бурханы инээмсэглэсэн царайг хараад өөрийн хамгийн эрхэм золиослолыг өргөдөг—Өө! Эзэн минь, Бурхан минь!

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Бурханы удирдлага байсан цагаас эхлэн Тэрээр Өөрийн ажлыг гүйцэтгэхэд бүх анхаарлаа хандуулсан. Тэднээс Өөрийн биеийг халхалсан байгаа хэдий ч Тэр үргэлж хүний дэргэд байж, тэдэн дээр ажиллаж, Өөрийн зан чанарыг илэрхийлэн, Өөрийн мөн чанараар бүх хүн төрөлхтнийг чиглүүлэн, Өөрийн хүч чадал, Өөрийн мэргэн ухаан, Өөрийн эрх мэдлээ ашиглан хүн бүр дээр ажилласнаар Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон одоо Хаанчлалын эрин үеийг авчирсан юм. Бурхан хүнээс Өөрийн биеийг нуудаг боловч Түүний зан чанар, Түүний оршихуй болон эзэмшил, хүн төрөлхтөнд хандах Түүний хүсэл нь хүмүүсийн хуьд харж, мэдрэхэд нь үргэлж нээлттэй юм. Өөрөөр хэлбэл, гэвч хүн төрөлхтөн Бурханыг харж, Түүнд хүрч чадахгүй боловч хүмүүсийн хүртэж байгаа Бурханы зан чанар болон мөн чанар нь Бурханы Өөрийнх нь илэрхийлэл мөн юм. Энэ үнэн биш гэж үү? Бурхан Өөрийн ажлыг ямар аргаар эсвэл аль өнцгөөс нь хийж байгаагаас үл хамааран Тэр үргэлж хүмүүст Өөрийн жинхэнэ ялгамж чанараараа хандаж, Өөрийн хийх ёстой зүйлээ хийж, Өөрийн хэлэх ёстой зүйлээ хэлж байдаг. Бурхан ямар ч байр сууринаас ярьж байсан, Тэрээр гурав дахь тэнгэрт зогсож байсан ч эсвэл мах цусанд оршиж, бүр энгийн хүн байдлаар байсан ч Тэр хүмүүст үргэлж Өөрийн бүх зүрхнээсээ, Өөрийн бүх оюун ухаанаараа ямар нэг хууран мэхлэлт, нуун далдлалтгүйгээр ярьдаг. Өөрийн ажлаа явуулж байхдаа Бурхан Өөрийн үг болон Өөрийн зан чанараа илэрхийлж, Түүнд юу байгаа болон Тэр юу болох талаар ямар нэг тайлбаргүйгээр илэрхийлдэг. Тэр хүн төрөлхтнийг Өөрийн амь, Өөрийн оршихуй болон эзэмшлээр чиглүүлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө I”-өөс

Тэр хэн нэгэн дээр ажиллаж эхлэх үедээ, Тэр хэн нэгнийг сонгосон үедээ Тэр үүнийгээ хэнд ч тунхагладаггүй, мөн Тэр үүнийгээ Сатанд тунхагладаггүй, тэр ч бүү хэл ямар нэгэн томоохон дохио зангаа үзүүлдэггүй. Тэр ердөө тун сэмхэнээр, тун аяндаа хэрэгтэй зүйлийг хийдэг. Эхлээд Тэр чамд зориулан гэр бүлийг сонгодог; тухайн гэр бүл ямар төрлийн ар талтай байх, чиний эцэг эх хэн байх, чиний өвөг дээдэс хэн байх—энэ бүхэн нь аль хэдийн Бурханаар шийдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, эдгээр нь Түүний гаргасан тэрхэн зуурын шийдвэр биш, харин ч энэ нь аль эртнээс эхэлсэн ажил юм. Бурхан чамд зориулсан гэр бүлийг сонгомогцоо чиний төрөх хугацааг сонгодог. Одоо Бурхан энэ дэлхийд уйлан төрөхийг чинь харж, чиний төрөлтийг харж, чамайг анхны үгээ хэлэхийг харж, бүдэрч, майжигнан анхны алхмаа хийж, алхаж сурахыг чинь харж байдаг. Эхлээд чи нэг алхам, тэгээд дараагийн алхмаа хийдэг … одоо чи гүйж чадна, одоо чи үсэрч чадна, одоо чи ярьж чадна, одоо чи өөрийн мэдрэмжээ илэрхийлж чадна. Энэ хугацаанд хүнийг өсөх зуур бар өөрийн олзыг ажигладагтай адилаар Сатаны харц хүн нэг бүр дээр тогтсон байдаг. Харин Өөрийн ажлаа хийхдээ Бурхан хэзээ ч хүмүүс, үйл явдал, аливаа зүйлсийн, цаг хугацаа эсвэл орон зайн ямар нэгэн хязгаарлалтыг амсдаггүй; Тэр Өөрийн хийх ёстой зүйлийг хийдэг, Өөрийн хийх учиртай зүйлийг хийдэг. Өсөх үйл явцдаа чи өөрт таалагдахгүй олон зүйлстэй тулгарч, өвчин эмгэг, бүтэлгүйтэлтэй тулгарч болох юм. Гэхдээ чи энэ замаар алхах зуур чиний амь, чиний ирээдүй Бурханы чанд хатуу анхаарал халамжин дор байдаг. Бурхан чиний бүх амьдралд хүрэлцэх жинхэнэ баталгааг өгдөг, учир нь Тэр яг тэнд чиний хажууд, чамайг хамгаалж, чамайг харж хандаж байдаг билээ. Үүнийг мэдэлгүйгээр чи өсдөг. Чи шинэ зүйлстэй харьцаж эхэлдэг ба энэ дэлхий ертөнцийг, энэ хүн төрөлхтнийг таньж мэдэж эхэлдэг. Чамд юм бүхэн шинэлэг, шинэ байдаг. Чи өөрийнхөөрөө хийх дуртай, чи өөрийн дуртай зүйлийг хийх дуртай байдаг. Чи өөрийн хүн чанар дотроо амьдарч, чи өөрийн гэсэн амьдралын орон зайд амьдардаг бөгөөд Бурханы оршин тогтнолын талаар өчүүхэн төдий ч ухамсарлах чадвар чамд байдаггүй. Харин чамайг өсч байх зуур Бурхан замын бүхий л алхам бүрд чамайг харж байдаг ба урагшлах алхмаа хийх бүрд чинь чамайг харж байдаг. Чамайг мэдлэгт суралцаж эсвэл шинжлэх ухааныг судлаж байх үед ч гэсэн Бурхан чиний хажуугаас нэг алхам ч холдож байгаагүй юм. Чи тэр талаараа ердөө бусад хүмүүстэй л адилхан, дэлхий ертөнцийг танин мэдэж, үүнтэй харьцах явцдаа чи өөрийн гэсэн туйлын зорилгыг бий болгож, өөрийн гэсэн хобби, өөрийн сонирхолтой болж, мөн түүнчлэн өндөр амбиц өвөрлөдөг. Чи өөрийн ирээдүйгээ дандаа эргэцүүлж, чиний ирээдүй ямар харагдах ёстой тухай дүр зургийг дандаа зураглаж байдаг. Гэхдээ зам зуурт юу тохиолдох нь хамаагүй Бурхан бүхнийг тов тодорхой нүдээр хардаг. Магадгүй чи өөрөө өөрийнхөө өнгөрсөн үеийг мартчихсан байж болох юм, харин Бурханы хувьд чамайг Түүнээс илүү сайн ойлгож чадах өөр хэн ч үгүй. Чи Бурханы мэлмий дор амьдарч, өсч бойжиж, нас биед хүрдэг. … Чамайг төрсөн цагаас эхлээд одоог хүртэл Бурхан чам дээр маш их ажил хийсэн боловч Тэр ямар нэгэн зүйл хийх болгондоо чамд хэлж байгаагүй. Чи мэдэх учиргүй байсан, иймээс чамд хэлээгүй, тийм үү? (Тийм.) Хүний хувьд Түүний хийдэг бүхэн нь чухал. Бурханы хувьд энэ нь Түүний хийх ёстой зүйл юм. Гэхдээ Түүний зүрх сэтгэлд Түүний хийх хэрэгтэй ямар нэгэн чухал зүйл байдаг ба тэр нь энэ бүх зүйлээс хамаагүй хол давсан байдаг. Тэр нь юу вэ? Тэр бол, хүнийг төрөхөөс эхлээд одоог хүртэл Бурхан хүн нэг бүрийн аюулгүй байдлыг батлан даах ёстой. Та нарт үүнийг бүрэн ойлгохгүй байгаа мэт санагдаж, “Аюулгүй байдал тийм чухал уу?” гэж хэлж болох юм. Тэгвэл “аюулгүй байдал” гэдгийн үгчилсэн утга нь юу вэ? Магадгүй та нар үүнийг амар амгалан гэсэн утгатай гэж ойлгож байгаа эсвэл магадгүй та нар энэ нь ямар нэгэн аюул, гай гамшгийг хэзээ ч туулахгүйгээр, сайхан амьдарч, энгийн амьдралаар амьдрах гэсэн утгатай гэж ойлгож байгаа. Гэхдээ зүрх сэтгэлдээ та нар энэ нь тийм ч энгийн биш гэдгийг мэдэж байх ёстой. Тэгвэл Бурханы хийх ёстой гэж Миний яриад байгаа энэ зүйл яг юу юм бэ? Энэ нь Бурханы хувьд юу гэсэн үг вэ? Энэ нь үнэхээр та нарын аюулгүй байдлыг батлан даах явдал уу? Яг одоо юу? Үгүй. Тэгвэл Бурханы хийдэг зүйл нь юу юм бэ? Энэхүү аюулгүй байдал нь чи Сатанд залгиулахгүй байх гэсэн үг. Энэ нь чухал уу? Чи Сатанд залгиулаагүй, иймд энэ нь чиний аюулгүй байдалтай холбоотой юу, үгүй юу? Энэ нь чиний хувийн аюулгүй байдалтай холбоотой бөгөөд үүнээс илүү чухал зүйл гэж үгүй. Нэгэнт чи Сатанд залгиулчихвал чиний сэтгэл ч, чиний махан бие ч цаашид Бурханд харьяалагдахгүй. Бурхан цаашид чамайг аврахгүй. Бурхан тийм сүнснүүдийг орхидог бөгөөд тийм хүмүүсийг орхидог. Иймээс Бурханы хийх учиртай хамгийн чухал зүйл бол чиний аюулгүй байдлыг батлан даах, чамайг Сатанд залгиулахгүй байхыг хариуцах явдал юм гэж Би хэлдэг. Энэ нь нэлээд чухал, үгүй гэж үү? Тэгвэл та нар яагаад хариулж чадахгүй байна вэ? Та нар Бурханы агуу нинжин сэтгэлийг мэдэрч чаддаггүй мэт санагдаж байна!

Бурхан хүмүүсийн аюулгүй байдлыг батлан дааж, тэднийг Сатанд залгиулахгүй байхыг хариуцахаас гадна хамаагүй их зүйл хийдэг; Тэр мөн хэн нэгнийг сонгож, тэднийг аврахын төлөө бэлтгэхдээ асар их ажил хийдэг. Юун түрүүнд, чи ямар зан ааштай байх, чи ямар гэр бүлд төрөх, чиний эцэг эх хэн байх, чи хэчнээн олон ах эгч, дүүтэй байх, танай гэр бүлийн нөхцөл байдал, эдийн засгийн байдал ямар байх—энэ бүхэн нь чиний төлөө Бурханаар нягт нямбай зохицуулагддаг. … Гадна талаасаа, хүний төлөө Бурхан ямар ч онцгой зүйл хийгээгүй мэт харагддаг; Тэр зүгээр л бүхнийг нууцаар, даруухнаар, чимээгүйхнээр хийдэг. Гэхдээ үнэндээ, Бурханы хийдэг бүхэн чиний авралын төлөөх суурийг тавьж, өмнөх замыг чинь бэлдэж, чиний авралын төлөө хэрэгтэй бүх нөхцлүүдийг бэлтгэхийн тулд хийгддэг. Тодорхой товлогдсон хугацаанд нь Бурхан хүн бүрийг Өөрийнхөө өмнө авчирдаг—чиний хувьд Бурханы дуу хоолойг сонсох цаг ирэх үед тэр нь чи Түүний өмнө очих цаг юм. Үүнийг тохиолдох үед зарим хүмүүс өөрсдөө аль хэдийн эцэг эх болсон байдаг байхад бусад нь зүгээр л хэн нэгний хүүхэд хэвээр байдаг. Өөрөөр хэлбэл, зарим хүмүүс гэрлэж, хүүхэдтэй болсон байхад зарим нь ганц бие хэвээр бөгөөд хараахан гэр бүлээ эхлээгүй байдаг. Гэхдээ хүмүүсийн нөхцөл байдлыг үл харгалзан Бурхан чиний сонгогдох цагийг болон Түүний сайн мэдээ чамд хүрэх цагийг аль хэдийн тогтоосон байдаг. Бурхан чамд сайн мэдээ дамжуулах тодорхой хүн эсвэл тодорхой орчныг шийдэж, нөхцөл байдлыг тогтоосон байдаг болохоор чи Бурханы үгийг сонсож болох юм. Бурханы чиний төлөө хэрэгтэй бүх нөхцлийг аль хэдий бэлтгэсэн байдаг болохоор өөрийн мэдэлгүйгээр чи Түүний өмнө очиж, Бурханы гэр бүлд буцан очно. Түүнчлэн чи Түүний алхам алхмаар хийгддэг ажилд орж, алхам алхмаар чиний төлөө Түүний бэлтгэсэн Бурханы ажлын замд орж, өөрийн мэдэлгүйгээр Бурханыг дагадаг. … ямар шалтгаан чамайг Бурханд итгэхэд хүргэсэн нь хамаагүй энэ нь үнэн хэрэгтээ ямар ч эргэлзээгүйгээр Бурханаар зохицуулагдаж, хөтлөгдөж байдаг.

Эхэндээ Бурхан чамайг сонгож, чамайг Өөрийн гэр бүлд авчрахын тулд янз бүрийн арга хэрэглэсэн. Энэ бол Түүний хийдэг эхний зүйл бөгөөд энэ нь хүн нэг бүрд хайрладаг Түүний нигүүлсэл юм. Одоо Бурхан сүүлчийн өдрүүдэд ажиллаж байгаа болохоор Тэр анхных шигээ нигүүлсэл болон ерөөлийг цаашид зүгээр хайрлахгүй мөн Тэр хүмүүсийг аргадахгүй—энэ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын суурины улмаас юм. Энэ сүүлчийн өдрүүдийн ажлын үеэр өөрсдийн мэдэрсэн Бурханы ажлын бүх талуудаас хүн юу харсан бэ? Тэд зөвхөн Бурханы хайраар зогсохгүй мөн түүнчлэн Бурханы шүүлт, гэсгээлтийг харсан. Энэ удаа Бурхан хүнийг цаашид хангаж, дэмжиж, гэгээрүүлж, залж чиглүүлдэг болохоор тэд Түүний цаад санааг аажмаар мэдэж, Түүний хэлдэг үгийг болон хүнд хайрладаг Түүний үнэнийг мэдэж авдаг. Хүнийг сул дорой байх үед, тэднийг сэтгэлээр унасан үед, тэд хаашаа ч очих газаргүй байх үед Бурхан тэднийг тайвшруулж, зоригжуулж, тэдэнд зөвлөхийн тулд Өөрийн үгийг ашиглах болохоор биеийн хэмжээ багатай хүн аажмаар хүч чадлаа олж авч, эерэг байдалтайгаар өндийн босч, Бурхантай хамтран ажиллахад бэлэн болдог. Харин хүн Бурханд дуулгаваргүй хандаж эсвэл Түүний эсрэг зогсох үед эсвэл тэд өөрсдийн завхралаа илчилж, Бурханыг эсэргүүцэх үед тэднийг цээрлүүлж, тэднийг сахилгажуулахдаа Бурхан ямар ч өршөөл үзүүлэхгүй. Хүний тэнэглэл, мэдлэггүй байдал, сул дорой байдал, томоогүй байдалд гэхдээ Бурхан хүлээцтэй байдал, тэвчээрийг үзүүлэх болно. Ийм байдлаар хүний төлөө Бурханы хийдэг бүх ажлаар дамжуулан хүн аажмаар төлөвшиж, өсч, Бурханы цаад санааг мэдэж, зарим нэг үнэнийг мэдэж, эерэг зүйл юу болохыг, сөрөг зүйл юу болохыг мэдэж, хорон муу гэж юу болох, харанхуй гэж юу болохыг мэдэж авдаг. Бурхан хүнийг үргэлж цээрлүүлж, сахилгажуулдаггүй мөн Тэр үргэлж хүлээцтэй байдал, тэвчээр үзүүлдэггүй. Үүний оронд Тэр өөр өөр байдлаар, өөр өөр үе шатанд, тэдний өөр өөр биеийн хэмжээ болон хэв чанарын дагуу хүн нэг бүрийг хангадаг. Тэр хүний төлөө асар их өртгөөр олон зүйлийг хийдэг; хүн энэхүү төлөөсийг эсвэл Бурханы хийдэг эдгээр зүйлийг ухамсарладаггүй, гэсэн ч Түүний хийдэг бүхэн үнэндээ хүн нэг бүр дээр хийгддэг. Бурханы хайр бодитой: Бурханы нигүүлслээр дамжуулан хүн нэгээс нөгөө гай гамшгаас зайлсхийдэг, гэхдээ хүний сул дорой байдалд Бурхан Өөрийн хүлээцтэй байдлыг дахин дахин харуулдаг. Бурханы шүүлт, гэсгээлт нь хүмүүст, хүн төрөлхтний завхралыг болон өөрсдийн завхарсан сатаны мөн чанарыг аажмаар мэдэж авах боломжийг олгодог. Бурханы хангадаг зүйлс, хүнийг гэгээрүүлэх Түүний гэгээрэл болон Түүний удирдамж нь бүгд, үнэний мөн чанарыг улам бүр мэдэж, хүмүүст юу хэрэгтэй, тэд ямар зам сонгох ёстой, тэд юуны төлөө амьдардаг, тэдний амьдралын утга учир, үнэ цэнэ болон өмнөх замаараа хэрхэн алхах зэргийг бүр ихээр мэдэж авах боломжийг хүмүүст олгодог. Бурханы хийдэг энэ бүх зүйлс нь Түүний анхдагч нэгэн зорилгоос салшгүй юм. Тэгвэл энэ зорилго нь юу вэ? Та нар мэдэх үү? Бурхан хүн дээр хийх Өөрийн ажлыг хэрэгжүүлэхдээ яагаад эдгээр аргуудыг ашигладаг вэ? Тэр ямар үр дүнд хүрэхийг хүсдэг вэ? Өөрөөр хэлбэл, Тэр хүнээс юу харж, тэднээс юу авахыг хүсдэг вэ? Бурханы харахыг хүсдэг зүйл нь хүний зүрх сэтгэл сэргээгдэх явдал юм. Өөрөөр хэлбэл хүн дээр ажиллахдаа Түүний ашигладаг эдгээр арга нь, хүний зүрх сэтгэлийг тасралтгүй сэрээж, хүний сүнсийг сэрээж, хаанаас ирснийг нь, хэн тэднийг чиглүүлж, тэднийг дэмжиж, тэднийг хангадаг ба хэн тэдэнд одоог хүртэл амьдрах боломж олгосныг хүнд мэдэгдэх учиртай; тэдгээр нь Бүтээгч хэн болохыг, тэд хэнд шүтэн мөргөх ёстойг, тэд ямар замаар алхах ёстойг болон ямар замаар Бурханы өмнө очих ёстойг хүнд мэдэгдэх учиртай; хүний зүрх сэтгэлийг аажмаар сэргээхийн тулд тэднийг ашигладаг ба иймээс хүн Бурханы зүрх сэтгэлийг мэдэж, Бурханы зүрх сэтгэлийг ойлгож, хүнийг аврах Түүний ажлын ар дахь асар их халамж болон бодлыг ухаардаг. Хүний зүрх сэтгэл сэргэх үед тэд цаашид доройтсон, завхарсан зан чанартай амьдралаар амьдрахыг хүсдэггүй, харин оронд нь Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар үнэнийг эрж хайхыг хүсдэг. Хүний зүрх сэтгэл сэрсэн үед тэд Сатанаас бүрмөсөн салж чадах бөгөөд цаашид Сатанаар хорлогдохгүй, цаашид түүнд хянагдаж, хууртахгүй болдог. Үүний оронд хүн Бурханы зүрх сэтгэлийг хангалуун байлгахын тулд эерэг байдлаар Бурханы ажилд болон Түүний үгэнд хамтран ажиллаж, тэгснээрээ Бурханаас эмээж, муугаас зайлах байдалд хүрдэг. Энэ бол Бурханы ажлын анхдагч зорилго юм.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө VI”-өөс

Хэдэн мянган жил өнгөрсөн ба хүн төрөлхтөн Бурханы хайрласан гэрэл, агаарыг одоо ч эдэлсээр, Бурханы Өөрийн амьсгаагаар амьсгалж, Бурханы бүтээсэн цэцэг, шувуу, загас, шавжийг таашааж, Бурханы хангасан бүх зүйлийг таашаасаар байдаг; өдөр шөнө нэг нэгнээ үргэлжид орлож; дөрвөн улирал ердийнхөөрөө солигдож; тэнгэрт нисэх галууд өвөлдөө нүүдэллэн одож, дараа хавар нь эргэн ирдэг; усан дахь загас хэзээ ч өөрсдийн гэр болох гол мөрөн, нуурыг орхидоггүй; газар дахь царцаа зуны өдрүүдэд чин сэтгэлээсээ дуугардаг; өвсөн дэх голио намрын салхины аясаар аяархан гүнгэнэдэг; бүргэд ганцаараа байхад галуу сүрэглэн цугларч; арслангийн сүрэг ан хийн амьдарч; буга өвс цэцэгнээс холддоггүй... Бүх зүйлийн дундах төрөл бүрийн амьд амьтад холдон одож, эргэн ирдэг, дараа нь дахин явж, нүд ирмэхийн төдийд хэдэн сая өөрчлөлт тохиолддог–гэвч өөрчлөгддөггүй зүйл нь тэдний зөн совин ба амьд үлдэх хууль юм. Тэд Бурханы хангамж, шим тэжээл дор амьдардаг ба хэн ч тэдний зөн совинг өөрчилж, тэдний амьд үлдэх хууль журмыг сулруулж чадахгүй. Хэдийгээр бүх зүйлийн дунд амьдардаг хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаж, мэхлэгдсэн боловч Бурханы бүтээсэн ус, Бурханы бүтээсэн агаар, Бурханы бүтээсэн бүх зүйлээс татгалзаж чадахгүй бөгөөд хүн Бурханы бүтээсэн энэхүү орон зайд амьдарч, өсөн үржсээр байдаг. Хүн төрөлхтний зөн совин өөрчлөгдөөгүй. Хүн харахын тулд нүдэндээ, сонсохын тулд чихэндээ, бодохын тулд уураг тархиндаа, ойлгохын тулд зүрх сэтгэлдээ алхахын тулд хөлөндөө, ажиллахын тулд гарандаа найддаг; Бурханы хангамжийг хүлээн авахуулахын тулд Бурханы хүнд хайрласан бүх зөн совин өөрчлөгдөхгүй хэвээр үлдсэн, хүний Бурхантай хамтран ажилладаг чадвар өөрчлөгдөөгүй, бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлэх хүн төрөлхтний чадвар өөрчлөгдөөгүй, хүн төрөлхтний сүнсний хэрэгцээ өөрчлөгдөөгүй, өөрийн эх үүсвэрээ олох хүн төрөлхтний хүсэл өөрчлөгдөөгүй, Бүтээгчээр аврагдах хүн төрөлхтний хүсэл тэмүүлэл өөрчлөгдөөгүй. Энэ нь Бурханы эрх мэдэл дор амьдарч, Сатаны авчирсан цуст сүйрлийг туулсан хүн төрөлхтний одоогийн нөхцөл байдал юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Сатаны дарангуйллаас хараат байж, цаашид бүтээлийн эхэн дэх Адам, Ева биш болж, үүний оронд мэдлэг, төсөөлөл, үзэл гэх мэт Бурхантай эвлэршгүй зүйлсээр дүүрэн ба сатаны ялзармал зан чанараар дүүрэн байсан ч гэсэн Бурханы нүдэнд хүн төрөлхтөн одоо ч Түүний бүтээсэнтэй адил хүн төрөлхтөн хэвээр юм. Хүн төрөлхтөн одоо ч Бурханаар захирагдаж, зохион байгуулагдаж байгаа ба одоо ч Бурханы тогтоосон замналаар амьдардаг, иймээс Бурханы нүдэнд Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтөн нь ердөө хоржигносон ходоодтой, бага зэрэг удаан хөдөлгөөнтэй, өмнө байсан шигээ сайн ой санамжтай биш, бага зэрэг хөгширч, хир буртгаар бүрхэгдсэн–боловч хүний бүх чиг үүрэг, зөн совин нь огтхон ч гэмтээгүй. Энэ нь Бурханы аврахаар зорьж байгаа хүн төрөлхтөн юм. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дуудлагыг сонсож, Бүтээгчийн дуу хоолойг сонсох ба энэ дуу хоолойны эх үүсвэрийг олж тогтоохоор яаран босох болно. Энэ хүн төрөлхтөн Бүтээгчийн дүрийг харахаас өөр аргагүй болох ба Бурханд өөрийгөө зориулахын тулд тэр өөр юуг ч хайхрахаа больж, бүх зүйлийг хаяж, тэр ч байтугай өөрийн амийг Түүний төлөө өгөх болно. Хүн төрөлхтний зүрх сэтгэл Бүтээгчийн үнэн сэтгэлийн үгийг ойлгох үед хүн төрөлхтөн Сатаныг голж, Бүтээгчийн талд ирэх болно; хүн төрөлхтөн өөрийн биеийн хир буртгийг бүрэн угааж, Бүтээгчийн хангамж, шим тэжээлийг дахин нэг удаа хүлээн авах үед хүн төрөлхтний ой санамж сэргэх бөгөөд энэ үед хүн төрөлхтөн Бүтээгчийн ноёрхолд үнэхээр эргэн очих болно.

Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө I”-өөс

No comments:

Post a Comment