5. Бурхан бүх орчлон ертөнцийг хэрхэн ноёрхож, удирддаг вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Орчлон ертөнцийн өргөн уудам чөлөөнд хэчнээн хүн амьтан амьдарч, өсөн үржиж, амьдралын хуулийг дахин дахин дагаж, тууштай нэгэн дүрмийг мөрддөг билээ. Нас барсан хүмүүс амьдарч буй хүмүүсийн түүхийг аван одож, амьдарч буй хүмүүс нь нас барсан тэдгээр хүмүүсийн яг тэр эмгэнэлт түүхийг давтдаг.
Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?… Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй.
Иймээс хүмүүс өөрсдөөсөө өөрийн эрхгүй ингэж асуудаг: Бид яагаад амьдардаг вэ? Яагаад бид үхэх ёстой вэ? Хэн энэ дэлхийг захирдаг вэ? Хэн энэ хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? Хүн төрөлхтөн үнэхээр Байгаль Эхээр бүтээгдсэн үү? Хүн төрөлхтөн өөрсдийн хувь заяаг үнэхээр хянадаг уу?… Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас
Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. … Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, өөрийн гэрэлт цацрагаа цаг хугацаа, орон зайг эс хайхран гэрэлтүүлдэг. Бурханы амь тэнгэр газар өөрчлөгдсөн ч үүрд хувиршгүй байсаар байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурхан бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, тэдний оршин тогтнолын үндэс учраас Бурханы амь байсаар л байдаг. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс урган гардаг. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, хүч тэнхээтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы ноёрхлын дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас
Энэхүү хүн төрөлхтөн үүсэн бий болохоос өмнө сансар огторгуй–бүх гариг, тэнгэрийн бүх одод–аль хэдийн оршин байсан. Макро түвшинд, хэчнээн олон жил өнгөрсөн ч эдгээр тэнгэрийн биетүүд нь оршин байх бүхий л хугацаандаа Бурханы хяналт дор тогтмол тойрон эргэсээр байгаа. Ямар гариг яг ямар цаг хугацаанд хаашаа явах; ямар гариг хэзээ, ямар үүрэг биелүүлэх; ямар гариг ямар тойрог замаар эргэх болон энэ нь хэзээ алга болох эсвэл солигдох–энэ бүхэн өчүүхэн төдий ч алдаа мадаггүйгээр үргэлжилдэг. Гариг эрхсийн байрлал болон тэдний хоорондох зай бүгд хатуу чанд хэв маягийг мөрддөг бөгөөд бүгдийг нарийн мэдээллээр дүрсэлж болно; тэдний аялах зам, тойргийн хурд болон хэв маяг, янз бүрийн байрлалд байх цаг хугацааг нь нарийн тодорхой тооцоолж, онцгой хуулиар дүрсэлж болно. Олон зуун жилийн туршид гариг эрхсүүд эдгээр хуулийг дагасан ба хэзээ ч үүнээс өчүүхэн төдий ч хазайж байгаагүй. Тэдний тойрог зам эсвэл тэдний дагадаг хэв маягийг ямар ч хүч өөрчилж эсвэл тасалдуулж чадахгүй. Тэдний хөдөлгөөнийг захирдаг онцгой хууль болон тэдгээрийг тодорхойлдог нарийн мэдээлэл нь Бүтээгчийн эрх мэдлээр урьдаас тогтоогдсон байдаг учраас тэд Бүтээгчийн дээд эрх болон хяналтын дор эдгээр хуулийг өөрсдөө дуулгавартай дагадаг. Макро түвшинд, зарим нэг хэв маяг, зарим нэг мэдээлэл, түүнчлэн зарим нэг хачирхалтай, тайлбарлашгүй хууль эсвэл гоц үзэгдлийг олж мэдэх нь хүмүүсийн хувьд хэцүү зүйл биш юм. Хэдийгээр хүн төрөлхтөн Бурхан оршин байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй, Бүтээгч бүх зүйлийг бүтээсэн бөгөөд бүх зүйлийг ноёрхдог гэсэн бодит үнэнийг зөвшөөрдөггүй, цаашлаад Бүтээгчийн эрх мэдлийн оршин тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй боловч, эрдэмтэд, одон орон судлаачид, физикчид хорвоо ертөнц дээрх бүх зүйлийн оршин тогтнол, тэдгээрийн хөдөлгөөнийг захирдаг хэв маяг болон зарчмууд нь бүгд асар уудам, үл үзэгдэх хар энергиэр захирагдаж, хянагддаг гэдгийг улам бүр нээсээр байна. Энэ баримт нь, хөдөлгөөний эдгээр хэв маяг дунд Төгс Хүчит Нэгэн байж, бүх зүйлийг зохион байгуулдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүнд тулгадаг. Түүний хүч чадал ер бусын бөгөөд хэдийгээр хэн ч Түүний жинхэнэ нүүр царайг харж чадахгүй боловч Тэр хором бүрд бүх зүйлийг захирч, хянаж байдаг. Хэн ч эсвэл ямар ч хүч Түүний дээд эрхийг даван гарч чадахгүй. Энэ баримттай тулгарснаар хүн, бүх зүйлийн оршин тогтнолыг захирдаг хуулийг хүн хянаж чадахгүй, хэн ч өөрчилж чадахгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой; үүний зэрэгцээ хүмүүс эдгээр хуулийг бүрэн дүүрэн ойлгож чадахгүй гэдгийг хүн зөвшөөрөх ёстой. Тэдгээр нь аяндаа-тохиолдож байгаа биш харин Эзэн, Мастер тушаадаг юм. Эдгээр нь бүгд, макро түвшинд хүн төрөлхтний ойлгож чадах Бурханы эрх мэдлийн илэрхийлэл юм.
Микро түвшинд, газар дэлхий дээр хүний хардаг бүх уул, гол, горхи, нуур, далай, хуурай газар, түүний үзэж туулдаг бүх улирал, газар дэлхий дээр амьдардаг ургамал амьтан, бичил биетэн болон хүмүүсийг оролцуулаад бүх зүйл нь Бурханы дээд эрхэнд захирагдаж, Бурханаар хянагдаж байдаг. Бурханы дээд эрх болон хяналт дор Түүний бодлоос хамаарч бүх зүйлс үүсэн бий болж эсвэл үгүй болж байдаг бөгөөд тэдний амьдрал нь бүгд тодорхой хуулинд захирагддаг ба тэдгээрт нийцүүлэн тэд өсөн үрждэг. Ямар ч хүн эсвэл ямар ч зүйл эдгээр хуулиас дээгүүр байдаггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө III”-өөс
Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ уул, тал, цөл, толгод, гол, нууруудад хил хязгаар тогтоосон. Газар дэлхий дээр уул, тал, цөл, толгод болон янз бүрийн төрлийн усны ундаргууд байдаг. Энэ бүгд юу билээ? Тэд бол өөр өөр газрын тогтоц бус гэж үү? Бурхан өөр өөр төрлийн энэ бүх газрын тогтоцын хооронд хил хязгаар тогтоосон. Хил хязгаар тогтооно гэж хэлээд байгаа маань юу гэсэн үг вэ? Энэ нь уулс өөрийн гэсэн хязгаарлалттай, тал газар өөрийн гэсэн хязгаарлалттай, элсэн цөл тодорхой цар хүрээтэй, толгодууд тогтсон газартай гэсэн үг. Мөн гол, нуурууд зэрэг усны ундаргуудад тогтсон хэмжээ гэж бий. Өөрөөр хэлбэл Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ бүх зүйлийг маш тодорхой байдлаар хуваасан. … Бурханы бүтээсэн эдгээр өөр өөр газрын тогтоц, газарзүйн орчин дотор Тэр бүх зүйлийг төлөвлөсний дагуу, дэг журамтайгаар удирдаж байдаг. Тиймээс ч энэ бүх газарзүйн орчин Бурхан тэднийг бүтээснээс хойш хэдэн мянга хийгээд хэдэн арван мянган жил оршсоор байна. Тэд бүгд өөрсдийн үүргээ гүйцэтгэсээр байгаа. Хэдийгээр тодорхой цаг хугацаанд галт уулууд дэлбэрч, тодорхой цаг хугацаанд газар хөдлөлт тохиодог ч эдгээр нь газар дэлхийн том шилжилт бөгөөд харин Бурхан ямар ч газрын тогтоцын анхны чиг үүргийг ерөөсөө алдагдуулахгүй. Энэ бол зөвхөн Бурханы удирдлага, Түүний дүрэм болон эдгээр хуулийг барьж байгаа Түүний захиралтаас шалтгаалдаг бөгөөд хүн төрөлхтний эдэлж, хүн төрөлхтний харж байгаа энэ бүх зүйл газар дээр дэг журамтайгаар амьд оршиж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс
Бурханы бүтээсэн бүх зүйл—нэг газар тогтсон байршилтай бөгөөд амьсгалдаг эсвэл алхаж чаддаг эсэхээс үл хамааран—тэд бүгд өөрийн гэсэн амьд орших хуультай …. Бурхан эдгээр амьд зүйлийг бүтээхээсээ хамаагүй өмнө тэдэнд зориулан төрөлх нутгийг нь, амьд орших орчинг нь бэлтгэсэн. Эдгээр амьтан нь амьд орших өөрийн гэсэн тогтсон орчин, өөрийн гэсэн хоол хүнс, өөрийн гэсэн тогтсон төрөлх нутаг, амьд оршиход нь тохиромжтой өөрийн гэсэн тогтсон газар, амьд оршиход нь тохирсон цаг агаар бүхий газартай байдаг. Ингэж л тэд хаа сайгүй хэсүүчлэхгүй эсвэл хүн төрөлхтнийг амьд оршиход нь хор хөнөөл учруулахгүй, амьдралд нь нөлөөлөхгүй байдаг. Бурхан ингэж бүх зүйлийг удирддаг. Ингэж хүн төрөлхтнийг амьд орших хамгийн сайхан орчноор хангадаг. Бүх зүйлсийн дунд орших амьтан бүр нь амьд орших өөрийн орчинд амийг тэтгэх хоол хүнстэй байдаг. Тухайн хоол хүнсээрээ тэд амьд орших өөрийн уугуул орчиндоо суурин байдаг. Тэд тухайн орчиндоо тогтвортой байдаг. Ийм орчинд тэд Бурханы өөрсдөд нь зориулан тогтоосон хуулийн дагуу амьд оршсоор, үржиж өссөөр, үргэлжлэн оршсоор байдаг. Ийм хууль байгаа учраас, Бурхан урьдаас тогтоосон учраас бүх зүйл хүн төрөлхтөнтэй эв нийцэлтэйгээр харилцан үйлчилдэг ба хүн төрөлхтөн болон бүх зүйл харилцан хамааралтай оршдог.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс
Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ тэднийг тэнцвэртэй байлгахын тулд, уулс ба гол нууруудын амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд, ургамлууд болон бүхий л төрлийн амьтад, шувууд, шавьж хорхойны амьдрах нөхцөлийг тэнцвэртэй байлгахын тулд бүх төрлийн арга, замыг ашигласан. Түүний зорилго бол бүх төрлийн амьд зүйлсийг Түүний тогтоосон хуулийн хүрээнд амьдруулж, үржүүлэх юм. Бүх амьтан эдгээр хуулийн хүрээнээс даван гарч чадахгүй, тэд үүнийг зөрчиж чадахгүй. Зөвхөн ийм үндсэн орчинд хүмүүс үеэс үед аюулгүй амьд оршиж, үржиж чадна. Хэрэв аливаа амьд биет Бурханы тогтоосон тоо хэмжээ эсвэл цар хүрээнээс давж гарвал, хэрэв Түүний удирдлаганд байх өсөлтийн хурд, давтамж, тоо нь хэмжээнээс хэтэрвэл хүн төрөлхтний амьд орших орчин нь янз бүрийн түвшний сүйрэлтэй тулгарах болно. Мөн үүнтэй зэрэгцэн хүн төрөлхтний амьд орших нь заналхийлэлд өртөх болно. Хэрэв нэг төрлийн амьд биет хэт их тоотой байвал хүмүүсийн хоол хүнсийг хулгайлж, хүмүүсийн усны ундаргыг устгаж, тэдний төрөлх нутгийг үгүй хийх болно. Ийм байдлаар хүн төрөлхтний нөхөн үржих, амьд орших байдалд шууд нөлөөлнө.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс
Бурхан бүх зүйлийг бүтээсэн цаг мөчөөс хойш Түүний тогтоосон хуулиуд дээр тулгуурлан бүх зүйл ажиллаж байгаа бөгөөд тогтмол байдлаар тасралтгүй хөгжсөөр байдаг. Түүний хараа, Түүний удирдлага дор бүх зүйл хүмүүс амьд оршихтой зэрэгцэн тогтмол хөгжсөөр ирсэн. Эдгээр хуулийг өөрчилж чадах зүйл нэг ч үгүй, эдгээр хуулийг устгаж чадах зүйл нэг ч үгүй. Бурханы захиралт байгаа учраас бүх зүйл үржин өсөх болно. Түүний захиралт болон удирдлагын улмаас бүх зүйл амьд орших болно. Өөрөөр хэлбэл Бурханы захиралт дор бүх зүйл дэг журмын дагуу оршин тогтнож, өсч бойжоод, алга болж, дахин төрлийг олдог.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө IX”-өөс
Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, Тэр энэ хүн төрөлхтнийг бүтээсэн. Цаашилбал, эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн архитектур нь Бурхан байсан. Зөвхөн Бурхан хүн төрөлхтнийг тайтгаруулж, зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй анхаарал тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй бөгөөд хүний түүх болон ирээдүй нь Бурханы зохицуулгаас бас салшгүй. Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, гүрний сэргэн мандалт, доройтол нь Бурханы зохицуулганы дагуу явагддаг гэдэгт эргэлзээгүйгээр итгэж байгаа биз ээ. Бурхан л ганцаараа улс, үндэстний хувь тавиланг мэддэг ба Бурхан ганцаараа хүн төрөлхтний амьдралын үйл явцыг зохицуулдаг. Хэрвээ хүн төрөлхтөн, улс гүрнүүд сайн сайхан хувь заяаг өөрсдөдөө хүсэж байгаа бол хүмүүс Бурханы өмнө бөхийж, Түүнийг бишрэн шүтэж, гэмшиж, улайх ёстой, эс бөгөөс хүмүүсийн хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.
… … … …
Бурхан хүн төрөлхтний улс төрийн хэрэгт оролцдоггүй ч, улс үндэстний хувь заяаг удирддаг. Бурхан энэ дэлхийг, бүхэл орчлон ертөнцийг удирддаг. Хүний хувь заяа, Бурханы төлөвлөгөө нь нарийн уялдаа холбоотой. Ямар ч хүн, улс үндэстэн Бурханы дээд эрхээс ангид байж чадахгүй. Хэрвээ хүн өөрийнхөө хувь заяаг мэдэхийг хүсвэл, Бурханы өмнө ирэх ёстой. Бурхан Өөрийг нь шүтдэг хүмүүсийг өөд нь татаж, эсэргүүцэж, үгүйсгэдэг хүмүүсийг доройтуулж, мөхөөх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас
Тийм бол “бүх зүйлийг ноёлдог Бурханы ноёрхол”-д байгаа “бүх зүйл”-ээс юу нь Бурханд хамаарагддаг вэ? Тэд хүмүүсийн харж хүрч чадах зүйлсийг зөвхөн хамааруулдаггүй бөгөөд үүгээр ч зогсохгүй үл харагдаж үл мэдрэгдэх зүйлс ч ордог. Энэ бол бүх зүйл дэх Бурханы ноёрхлын үнэн утга учрын нэг юм. Эдгээр нь хүмүүст харагдаж мэдрэгдэхгүй хэдий ч эдгээр нь жинхэнэ орших бодит үнэн юм. Бурханы хувьд эдгээр нь Түүний нүдэнд харагдаж Түүний дээд эрхэд хамаарагдаж байгаагаас хойш үнэнхүү оршдог. Хүн төрөлхтний хувьд эдгээр нь хийсвэр, төсөөлшгүй байх ба үүгээр ч зогсохгүй эдгээр нь үл харагдаж, үл мэдрэгдэх зүйлс хэдий ч Бурханы хувьд эдгээр нь жинхэнэ бөгөөд бодитоор оршин байдаг. Энэ нь Бурханы захирдаг бүх зүйлийн өөр нэгэн ертөнц бөгөөд Түүний захирдаг бүх зүйлийн цар хүрээний өөр нэгэн хэсэг нь юм. … Бурхан сүнсний ертөнцийг хэрхэн захирч эрхлэх тухай юм.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө X”-өөс
Сүнсний ертөнцийн оршин тогтнол нь хүн төрөлхтний материаллаг ертөнцтэй салшгүй холбоотой. Энэ нь Бурханы бүх зүйлийн ноёрхол дахь хүмүүсийн амьдрал болон үхлийн мөчлөгт гол үүрэг гүйцэтгэдэг. Энэ бол үүний үүрэг бөгөөд үүний оршин тогтнол яагаад маш чухал болохын нэг шалгаан нь юм. … Хүмүүст үл харагдах тэрхүү ертөнцөд бүх тэнгэрлэг тушаал, захирамж, удирдлагын систем нь материаллаг ертөнцийн аль нэг улсын хууль, системээс хавьгүй өндөр байдаг ба энэ ертөнцөд байгаа амьд оршихуйнууд ч тэдгээрийг зөрчиж халдаж зүрхлэхгүй. Энэ нь Бурханы дээд эрх, зохицуулалттай холбоотой юу? Энэ ертөнцөд тодорхой засаг захиргаа, тодорхой тэнгэрлэг тушаал, тодорхой хууль тогтоомж байдаг. Өөр өөр түвшинд, өөр өөр газарт шийдвэр гүйцэтгэгчид өөрсдийн үүргийг чанд баримталж, дүрэм журмыг биелүүлдэг ба учир нь тэд тэнгэрлэг тушаалыг зөрчихийн үр дагавар нь юу болох, Бурханы мууг хэрхэн шийтгэж сайныг хэрхэн шагнах талаар сайн мэддэг бөгөөд Тэр бүх зүйлийг хэрхэн эрхэлж, Тэр бүх зүйлийг хэрхэн захирахыг түүнчлэн тэд Бурхан Өөрийнхөө тэнгэрлэг тушаал, хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлэхийг сайн мэддэг. … Энэ нь материаллаг ертөнцтэй зэрэгцэн оршиж Бурханы зохицуулалт болон дээд эрхтэй нэгэн зэрэг байдаг хэдий ч энэ ертөнц дэх Бурханы зохицуулалт, дээд эрх нь материаллаг ертөнцийнхөөс илүү хатуу байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө X”-өөс
Хүн төрөлхтөн болон бүх зүйлсийн хувь заяа нь Бүтээгчийн дээд эрхтэй ойр дотно сүлжилдэж, Бүтээгчийн зохион байгуулалттай салшгүйгээр холбогдсон байдаг; эцсийн эцэст тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлээс ангид байж чадахгүй. Бүх зүйлийн хуулиар дамжуулан хүн Бүтээгчийн зохион байгуулалт болон Түүний дээд эрхийг ойлгож авдаг; амьд үлдэх дүрэм журмаар дамжуулан тэр Бүтээгчийн удирдлагыг ухаардаг; бүх зүйлийн хувь заяанаас тэр, Өөрийн дээд эрхээ хэрэгжүүлж, тэднийг хянадаг Бүтээгчийн арга замын талаарх дүгнэлтэнд хүрдэг; хүмүүс болон бүх зүйлсийн амьдралын мөчлөгөөс хүн, бүх зүйл ба амьд биетүүдийн төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалтыг үнэхээр мэдэрч, тэдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь газар дэлхийн бүх хууль, дүрэм журам, дэг жаяг, бусад бүх засаглал болон хүчнүүдээс давсан байдгийг үнэхээр нүдээрээ хардаг. Үүний улмаас, Бүтээгчийн дээд эрхийг ямар ч бүтээгдсэн зүйл зөрчиж чадахгүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон бүх зүйлст ямар ч хүч оролцож эсвэл үүнийг өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөд хүрдэг. Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйлс үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө III”-өөс
Бурхан бол бүх зүйлийг захирч, бүгдийг удирддаг Нэгэн. Тэр тэнд буй бүхнийг бүтээсэн. Тэр тэнд буй бүх зүйлийг удирддаг ба Тэр тэнд буй бүгдийг захирч тэнд буй бүгдийг хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Бурханы ялгамж чанар юм. Бүх зүйл болон тэнд буй бүгдийн хувьд Бурханы үнэн ялгамж чанар бол Бүтээгч бөгөөд бүх зүйлийн Захирагч юм. Бурхан ийм ялгамж чанарыг өөртөө агуулдаг ба Тэр бол бүх зүйлийн дундаас цорын ганц нь юм. Бурханы бүтээлүүдийн хэн нь ч хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай Бурханы ялгамж чанар, байр суурийг ямар ч арга зам, залиар орлож эсвэл дуурайж чадахгүй. Учир нь бүх зүйлсийн дундаас ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл, бүх захирах чадвар зөвхөн цорын ганц Нэгэнд байх ба энэ нь бидний Цор ганц Бурхан юм. Тэр бүх зүйлийн дунд оршиж явж байдаг ба Тэр бүхний дээгүүр хамгийн өндөрт хүрч чаддаг. Тэр хүний биед хувирч, тэдгээрийн нэгэн адил мах, цустай болж хүмүүстэй нүүр тулан уулзаж тэдний зовлон, зүдгүүрийг хуваалцснаар Өөрийгөө даруу байлгаж чаддаг. Үүний зэрэгцээ Тэр тэнд байгаа бүх зүйлсийг тушаан захирдаг бөгөөд тэнд буй бүхний хувь тавиланг шийдэж тэдний явах замыг зааж өгдөг. Мөн түүнчлэн Тэр бүх хүн төрөлхтний хувь тавилан болон замыг нь хөтөлдөг. Иймийн учир Бурханд бүх амьд биетүүд шүтэн мөргөж, дуулгавартай байж, Түүнийг таних хэрэгтэй. Иймд чи хүмүүсийн ямар бүлэг, төрөлд багтаж байгаагаас үл хамааран Бурханд итгэж, Бурханыг дагаж, Бурханыг хүндэлж, Бурханы захиралтыг хүлээн зөвшөөрч, чиний хувь тавилангийн талаарх Бурханы зохицуулалтыг хүлээн авах нь аль ч хүн, ямар ч амьд биетүүдийн цорын ганц бөгөөд зайлшгүй сонгох шаардлагатай сонголт юм.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Цор ганц Бурхан Өөрөө X”-өөс
No comments:
Post a Comment