2018/08/04

2. Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн ба энэ нь Бурханы бүх үг гэж шашны ертөнц итгэдэг; энэ мэдэгдлийг хүн хэрхэн танин мэдэх ёстой вэ?

2. Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн ба энэ нь Бурханы бүх үг гэж шашны ертөнц итгэдэг; энэ мэдэгдлийг хүн хэрхэн танин мэдэх ёстой вэ?

2. Бүх бичвэр Бурханы онгодыг хүртсэн ба энэ нь Бурханы бүх үг гэж шашны ертөнц итгэдэг; энэ мэдэгдлийг хүн хэрхэн танин мэдэх ёстой вэ?

Холбогдолтой Бурханы үгс:

Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн бичлэг, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн бичсэн дадлага туршлага, мэдлэг юм. Хүний дадлага туршлага нь хүний санаа бодол, мэдлэгээр бохирддог, үүнээс зайлсхийх аргагүй.
Библийн олон номонд хүний үзэл, хүний хандлага, хүний утга учиргүй тайллууд байдаг. Мэдээж үгний ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв тайлал юм, гэхдээ тэдгээрийг үнэний бүрэн зөв илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлсийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн дадлага туршлагын мэдлэг эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс өөр юу ч биш. Эш үзүүлэгчдийн зөгнөл нь Бурханаар биечлэн зааварчлагдсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиагийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, эдгээр хүмүүс нь зөнчид байсан, тэд зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, тэд бүгдээрээ Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан юм. Хуулийн эрин үед, Еховагийн онгодыг хүлээн авсан эдгээр хүмүүс олон зөгнөлийг хэлсэн бөгөөд Еховагаар шууд зааварчлуулж байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас

Хуучин Гэрээний Хуулийн эрин үед Еховагийн өсгөсөн асар олон тооны эш үзүүлэгчид Түүний зөгнөлийг хэлсэн, тэд янз бүрийн овог аймгууд болон үндэстнүүдэд заавар өгч, Еховагийн хийх ажлыг зөгнөсөн. Өөрийн өсгөсөн эдгээр хүмүүст бүгдэд нь Ехова зөгнөлийн Сүнсийг өгсөн: Тэд Еховагаас ирсэн үзэгдлүүдийг харж, Түүний дуу хоолойг сонсож чадаж байсан ба ингэснээр тэд Түүгээр өдөөгдөж зөгнөл бичсэн. Тэдний хийсэн ажил нь Еховагийн дуу хоолойн илэрхийлэл байсан, энэ нь Еховагийн өмнөөс тэдний хийсэн зөгнөлийн ажил байсан ба тухайн үе дэх Еховагийн ажил нь ердөө Сүнсийг ашиглан хүмүүсийг удирдах явдал байсан; Тэр бие махбод болоогүй ба хүмүүс Түүний царайг огт хараагүй. Тиймээс Тэр Өөрийн ажлыг хийхийн тулд олон эш үзүүлэгчдийг өсгөсөн ба тэдэнд зөн билгүүдийг өгч, тэд үүнийг Израилийн бүх овог болон урагт дамжуулсан. Тэдний ажил нь зөгнөл хэлэх байсан ба тэдний зарим нь бусдад үзүүлэхийн тулд өөрсдөд нь өгсөн Еховагийн удирдамжуудыг бичсэн. Ехова зөгнөл хэлж, ирээдүйн ажил эсвэл тэр үед хийгдэх учиртай байсан ажлыг зөгнөхийн тулд эдгээр хүмүүсийг өсгөсөн, ингэснээр хүмүүс Еховагийн гайхалтай байдал болоод мэргэн ухааныг харж чадах байсан юм. Зөгнөлийн эдгээр номнууд нь Библийн бусад номнуудаас нилээд өөр; тэдгээр нь зөгнөлийн Сүнс өгөгдсөн хүмүүсийн буюу Еховагийн үзэгдэл буюу дуу хоолойг олж авсан хүмүүсийн ярьсан эсвэл бичсэн үгс байсан. Зөгнөлийн номнуудаас гадна Хуучин Гэрээн дэх бусад бүх зүйл нь Еховаг Өөрийн ажлаа дуусгасны дараа хүмүүсийн хийсэн бичлэгүүд юм. Эхлэл болон Гэтлэлийг Исаиагийн Ном болон Даниелийн Номтой харьцуулж болохгүйн адилаар эдгээр номнууд нь Еховагийн өсгөсөн эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлийг орлож чадахгүй. Ажил хийгдэхээс өмнө зөгнөлүүд хэлэгдсэн; харин бусад номнууд нь ажил дууссаны дараа бичигдсэн, хүмүүс ийм л чадвартай байсан. … Ийм замаар, Библид бичигдсэн зүйлс нь тэр үеийн дан ганц Израиль дахь ажил байсан. Эш үзүүлэгчдийн, Исаиа, Даниел, Иеремиа болон Езекиелийн хэлсэн үгс нь газар дээрх Түүний бусад ажлыг зөгнөсөн, тэд Ехова Бурханы Өөрийн ажлыг зөгнөсөн. Энэ бүхэн нь Бурханаас ирсэн, энэ нь Ариун Сүнсний ажил байсан ба эш үзүүлэгчдийн эдгээр номноос гаднах бусад бүхэн нь тэр үеийн Еховагийн ажлыг туулсан хүмүүсийн бичлэг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас

Өнөөдөр Библи бол Бурхан ба Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс тэд Библийн бүх үгс нь зөвхөн Бурханы хэлсэн үгс бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Тэр ч бүү хэл, хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан ном нь бүгд хүнээр бичигдсэн боловч тэдэнд бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын бичлэг байсан гэж Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүмүүсийн алдаатай тайлал бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн бичлэг юм. Шинэ Гэрээний зарим захидал нь хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; Паулын захидлууд нь жишээлбэл хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд тэдгээр нь чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарын төлөөх сургамж, урамшууллын үгс байсан. Тэдгээр нь Ариун Сүнсээр хэлэгдсэн үгс биш, Паул Ариун Сүнсний өмнөөс яриагүй, мөн тэр эш үзүүлэгч байгаагүй, тэр ч бүү хэл үзэгдэл хараагүй. Түүний захидлууд нь Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулгануудад зориулан бичигдсэн. Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь, чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л өөрийн ажлын явцдаа чуулгануудад бичсэн түүний сургамж, тайтгаруулалт, урамшууллын үгс байсан. Иймээс тэдгээр нь мөн тэр үеийн Паулын ажлын ихэнхийн бичлэг юм. Тэдгээр нь Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичигдсэн, тэр үеийн бүх чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн бүх арга замыг даган мөрдөхийн тулд бичигдсэн. Тэр үеийн эсвэл ирээдүйн чуулганууд бүгд түүний зүйлсийг идэж уух ёстой гэж Паул яавч хэлээгүй, мөн түүний үг бүгдээрээ Бурханаас ирсэн гэж тэр хэлээгүй. Тэр үеийн чуулганы нөхцөл байдлын дагуу тэр зүгээр л ах эгч нартай сэтгэлээ хуваалцаж, тэдэнд сургамжилж, тэдний итгэлийг өдөөсөн; тэр зүгээр л хүмүүст номлож эсвэл сануулсан бөгөөд тэдэнд сургамжилсан. Түүний үг нь түүний өөрийн ачаан дээр үндэслэсэн бөгөөд эдгээр үгээрээ дамжуулан тэр хүмүүст тусалж дэмжсэн. Тэрээр тухайн үеийн чуулгануудын элчийн ажлыг хийсэн, тэр бол Эзэн Есүсээр ашиглагдаж байсан ажилчин байсан, тиймээс түүнд чуулгануудын үүрэг хариуцлага өгөгдсөн, чуулгануудын ажлыг хэрэгжүүлэхийг түүнд даалгасан, тэрээр ах эгч нарын нөхцөл байдлын тухай мэдэж авах учиртай байсан, үүний улмаас тэр Эзэн доторх бүх ах эгч нарт захидал бичсэн. Хүмүүст сургамжилж, эерэг нөлөө үзүүлсэн түүний хэлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба тэр Бурханыг төлөөлөөгүй. Хүмүүс хүний туршлагын бичлэг болон хүний захидлуудыг чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг мэтээр үзэх нь цадигаа алдсан ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! Ялангуяа Паулын чуулгануудад бичсэн захидлын тухайд энэ нь үнэн, учир нь түүний захидлууд нь тэр үеийн чуулган болгоны нөхцөл байдал, орчинд үндэслэн ах эгч нарт бичигдсэн бөгөөд Эзэн дотор ах эгч нарт сургамжлахын тулд байсан, ингэснээр тэд Эзэн Есүсийн нигүүлслийг хүлээн авч чадах байсан. Түүний захидлууд нь тэр үеийн ах эгч нарыг сэргээхийн төлөө байсан. Энэ нь түүний өөрийн ачаа байсан, мөн Ариун Сүнсээр түүнд өгөгдсөн ачаа байсан гэж хэлж болно; эцсийн эцэст тэрээр чуулгануудад захидал бичиж, тэдэнд сургамжилж байсан бөгөөд тухайн үеийн чуулгануудыг удирдсан элч байсан, тэр нь түүний үүрэг хариуцлага байсан. Түүний ялгамж чанар нь ердөө ажлаа хийж буй элчийнх байсан, тэр бол ердөө Бурханаар илгээгдсэн элч байсан; тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй. Иймээс өөрийнх нь ажил болон ах эгч нарын амь түүний хувьд хамгийн чухал байсан. Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг нь Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс өөр юу ч биш байсан бөгөөд бие махбод болсон Бурхан гарцаагүй биш байсан. Түүний ялгамж чанар нь Есүсийнхтэй адил байгаагүй. Есүсийн үг нь Ариун Сүнсний үг байсан, тэдгээр нь Бурханы үг байсан, учир нь Түүний ялгамж чанар нь Христийнх, Бурханы Хүүгийнх байсан. Паул хэрхэн Түүнтэй адил байж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидлыг эсвэл үгийг Ариун Сүнсний айлдвар мэтээр үзэж, тэдгээрийг Бурхан шиг шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй хэмээн хэлж болно. Илүү хатуугаар хэлэх юм бол энэ нь өөр юу ч биш харин доромжлол биш гэж үү? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлуудад болон түүний хэлсэн үгэнд мэхийж тэдгээрийг ариун ном эсвэл тэнгэрийн ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үг нь хүнээр санамсаргүйгээр хэлэгдэж болох уу? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Иймээс чуулгануудад бичсэн түүний захидлууд нь түүний өөрийн санаа бодлоор сэвтээгүй гэж чи хэрхэн хэлж чадах юм бэ? Тэдгээр нь хүний санаа бодлоор сэвтээгүй байж яаж чадах юм бэ? Тэр өөрийн хувийн дадлага туршлага болон өөрийн амийн хэр хэмжээн дээрээ үндэслэн чуулгануудад захидал бичсэн. Тухайлбал, ямар нэг саналыг агуулсан захидлыг Паул Галатын сүмүүдэд бичсэн ба Петр өөр өнцгөөс өөр захиа бичсэн. Тэдгээрийн аль нь Ариун Сүнснээс ирсэн бэ? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тиймээс тэдний аль аль нь чуулгануудын төлөө ачаа үүрсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний захидлууд нь тэдний биеийн хэмжээг төлөөлдөг, тэдгээр нь ах эгч нарын төлөө гэсэн тэдний хангалт, дэмжлэгийг болоод чуулганы төлөөх тэдний ачааг төлөөлдөг, тэдгээр нь зөвхөн хүний ажлыг төлөөлдөг; тэдгээр нь бүхэлдээ Ариун Сүнснийх байгаагүй. Хэрвээ чи түүний захидлууд нь Ариун Сүнсний үг гэж хэлэх юм бол, чи тэнэг бөгөөд доромжлол үйлдэж байна! Паулын захидлууд болон Шинэ Гэрээний бусад захидлууд нь саяхны сүнслэг хүмүүсийн дурсамжтай адил. Тэдгээр нь Вотчман Нигийн ном эсвэл Лауренсийн туршлага гэх мэттэй адилхан. Зүгээр л саяхны сүнслэг хүмүүсийн ном нь Шинэ Гэрээнд эмхэтгэгдээгүй боловч эдгээр хүмүүсийн мөн чанар нь адилхан: Тэд бол ямар нэг хугацааны туршид Ариун Сүнсээр ашиглагдаж байсан хүмүүс бөгөөд тэд Бурханыг шууд төлөөлж чадаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас

Шинэ Гэрээний Матайн Сайн Мэдээ нь Есүсийн угийн бичгийг баримтжуулсан. Эхэндээ энэ нь Есүс бол Абрахамын удам, Давидын хүү Иосефийн хүү байсан гэж хэлдэг; дараа нь Есүс Ариун Сүнснээс олдсон бөгөөд онгон эмэгтэйгээс төрсөн гэж байдаг, энэ нь Тэр бол Иосефийн хүү ч биш эсвэл Абрахамын удам ч биш, мөн Тэр Давидын хүү ч биш байсан гэсэн үг. Угийн бичигт гэхдээ Есүсийг Иосефтэй холбохоор зүтгэдэг. Дараа нь, угийн бичиг нь Есүсийн төрсөн үйл явцыг бичиж эхэлдэг. Есүс Ариун Сүнснээс олдсон бөгөөд Тэр онгон эмэгтэйгээс төрсөн, Иосефийн хүү биш гэж үүнд хэлсэн. Гэсэн ч Есүс бол Иосефийн хүү байсан гэдэг нь угийн бичигт тодорхой бичигдсэн бөгөөд угийн бичиг нь Есүсийн төлөө бичигдсэн учраас энэ нь дөчин хоёр үе удмыг бичсэн. Иосефийн үед очиход Иосеф бол Мариагийн нөхөр байсан гэж товч хэлдэг, энэ нь Есүс бол Абрахамын удам гэдгийг батлахын тулд хэлсэн үг юм. Энэ нь зөрчилдөөнтэй байдал биш гэж үү? Угийн бичигт Иосефийн өвөг дээдсийг тодорхой баримтжуулсан, энэ нь гарцаагүй Иосефийн угийн бичиг боловч энэ нь Есүсийн угийн бичиг гэж Матай зүтгэдэг. Энэ нь Есүс Ариун Сүнснээс олдсон гэдэг баримтыг үгүйсгэхгүй байна гэж үү? Тиймээс Матайн бичсэн угийн бичиг нь хүний санаа биш гэж үү? Энэ бол инээдтэй зүйл! Ийм байдлаар энэ ном нь бүхэлдээ Ариун Сүнснээс ирээгүй гэдгийг чи мэдэж авна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас

Ариун Сүнсээр ашиглагдаж байсан хүмүүсийн хэлсэн бүх үг нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг өнөөдөр та нарын хэн нь хэлж зүрхлэх вэ? Тийм зүйл хэлж зүрхлэх хүн байна уу? Хэрвээ чи тийм зүйл хэлэх юм бол яагаад Езрагийн зөгнөлийн ном хаягдсан бэ, мөн яагаад эртний ариун хүмүүс болон эш үзүүлэгчдийн номнуудад ч мөн адил зүйл тохиолдсон бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн юм бол яагаад та нар тийм хувирамтгай сонголт хийж зүрхэлж байна вэ? Чи Ариун Сүнсний ажлыг сонгох эрхтэй юу? Израилийн олон түүхүүд мөн хаягдсан. Хэрвээ чи өнгөрсөн үеийн бүх бичвэрүүд нь Ариун Сүнснээс ирсэн гэж итгэдэг бол яагаад зарим ном хаягдсан бэ? Хэрвээ тэдгээр нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол тэд бүгд хадгалагдаж, чуулгануудын ах, эгч нарт уншуулахын тулд илгээгдэх ёстой байсан. Тэдгээр нь хүний хүслээр сонгогдож эсвэл хаягдах ёсгүй; ингэх нь буруу юм. Паул болон Иохан нарын дадлага туршлага нь тэдний хувийн үзэл бодолтой холилдсон гэж хэлэх нь тэдний дадлага туршлага болон мэдлэг нь Сатанаас ирсэн гэсэн үг биш, харин зөвхөн тэдэнд өөрсдийнх нь дадлага туршлага, үзэл бодлоос гарсан зүйл байсан гэсэн үг юм. Тэдний мэдлэг нь тэр үеийн бодит дадлага туршлагын үндэслэлийн дагуу байсан ба энэ бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэдгийг хэн итгэлтэйгээр хэлж чадах юм бэ? Хэрвээ Дөрвөн Сайн Мэдээ нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол яагаад Матай, Марк, Лук, Иохан нар тус бүрдээ Есүсийн ажлын талаар өөр өөр зүйлсийг хэлсэн бэ? Хэрвээ та нар үүнд итгэхгүй бол Петр хэрхэн Есүсийг гурван удаа үгүйсгэсэн баримтыг аваад үз: Тэд бүгд өөр бөгөөд тус бүрдээ өөрсдийн гэсэн шинж чанартай. … Дөрвөн Сайн Мэдээг анхааралтай уншаад үз; Есүсийн хийсэн зүйл болон Түүний хэлсэн үгний талаар тэд юу бичсэнийг унш. Баримт бүр нь нэлээд өөр байдаг ба тус бүрдээ өөрсдийн гэсэн өнцөгтэй байдаг. Хэрвээ эдгээр номнуудын зохиогчдын бичсэн зүйл нь бүгд Ариун Сүнснээс ирсэн бол бүгд адилхан, нэг хэвийн байх ёстой байсан. Тэгвэл яагаад ялгаатай байна вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Өмнө нь, элчүүд болон эш үзүүлэгчид олон янзын захидал бичиж, олон зөгнөл хэлсэн. Дараа нь хүмүүс тэдгээрийн заримыг Библид оруулахаар сонгосон ба зарим нь алга болсон. Тэдний хэлсэн бүхэн нь Ариун Сүнснээс ирсэн гэж хүмүүс хэлдэг байхад яагаад үүний заримыг сайн гэж үзэж, заримыг нь муу гэж үздэг вэ? Яагаад зарим нь сонгогдоод бусад нь сонгогдоогүй вэ? Хэрвээ тэдгээр нь үнэхээр Ариун Сүнсний хэлсэн үг байсан бол хүмүүс тэдгээрийг шилж сонгох хэрэгтэй байсан гэж үү? Есүсийн хэлсэн үг болон Түүний хийсэн ажлын баримтууд яагаад Дөрвөн Сайн Мэдээ бүрт өөр байдаг вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Үнэндээ энэ нь ердөө л хүний бичвэр юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, мөн Ехова үүний бүтээлийг биечлэн залж чиглүүлээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номны зохиолч нь Бурхан биш харин хүн. Ариун Библи гэдэг нь хүнээр өгөгдсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр бие биетэйгээ хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас өөр юу ч биш. Учир нь энэ ном нь Еховагаар, тэр ч бүү хэл Есүсээр бичигдээгүй. Үүний оронд энэ нь эртний олон эш үзүүлэгчид, элч нар болон зөнчдийн тайлан бөгөөд үүнийг дараагийн үеийнхэн эртний бичээсийн ном болгон цэгцэлсэн, энэ нь хүмүүст нэн ариун, ирээдүй үеийнхнээр нээгдэхээр хүлээгдэж буй ойлгошгүй, гүн гүнзгий нууцуудыг агуулсан ном мэт санагддаг. Иймээс хүмүүс энэ ном нь тэнгэрлэг ном гэж бүр ч илүү их итгэх болсон. Дөрвөн Сайн мэдээ болон Илчлэлийн Ном нэмэгдсэнээр үүнд хандах хүмүүсийн хандлага өөр ямар ч номноос нэн өөр бөгөөд тиймээс хэн ч энэхүү тэнгэрлэг номыг задлан шинжилж зүрхэлдэггүй, учир нь энэ нь хэтэрхий ариун нандин юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас

No comments:

Post a Comment