3. Библийг Бурхан биш, хүн эмхэтгэсэн; Библи Бурханыг төлөөлж чадахгүй.
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэргээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй.” (Иохан 5:39-40).
Холбогдолтой Бурханы үгс:
Библи бол Израиль дахь Бурханы ажлын түүхэн бичлэг бөгөөд эртний эш үзүүлэгчдийн олон зөгнөлүүдийг, түүнчлэн тэр үеийн Еховагийн ажил дахь Түүний зарим айлдваруудыг баримтжуулсан. Тиймээс хүмүүс бүгд энэ номыг ариун (учир нь Бурхан бол ариун болоод агуу) гэж үздэг. Мэдээж энэ нь, Еховаг гэсэн тэдний хүндлэл, Бурханыг гэсэн тэдний бишрэлийн үр дүн юм. Бурханы бүтээлүүд нь өөрсдийн Бүтээгчийг маш их биширдэг учраас л хүмүүс энэ номонд тэгж ханддаг ба энэ номыг тэнгэрлэг ном гэж нэрлэдэг хүмүүс хүртэл байдаг. Үнэндээ энэ нь ердөө л хүний бичвэр юм. Үүнийг Ехова биечлэн нэрлээгүй, мөн Ехова үүний бүтээлийг биечлэн залж чиглүүлээгүй. Өөрөөр хэлбэл, энэ номны зохиолч нь Бурхан биш харин хүн. Ариун Библи гэдэг нь хүнээр өгөгдсөн хүндэлсэн нэр юм. Энэ нэрийг Ехова, Есүс хоёр бие биетэйгээ хэлэлцсэний дараа шийдээгүй; энэ нь хүний санаанаас өөр юу ч биш. Учир нь энэ ном нь Еховагаар, тэр ч бүү хэл Есүсээр бичигдээгүй. Үүний оронд энэ нь эртний олон эш үзүүлэгчид, элч нар болон зөнчдийн тайлан бөгөөд үүнийг дараагийн үеийнхэн эртний бичээсийн ном болгон цэгцэлсэн, энэ нь хүмүүст нэн ариун, ирээдүй үеийнхнээр нээгдэхээр хүлээгдэж буй ойлгошгүй, гүн гүнзгий нууцуудыг агуулсан ном мэт санагддаг. Иймээс хүмүүс энэ ном нь тэнгэрлэг ном гэж бүр ч илүү их итгэх болсон. Дөрвөн Сайн мэдээ болон Илчлэлийн Ном нэмэгдсэнээр үүнд хандах хүмүүсийн хандлага өөр ямар ч номноос нэн өөр бөгөөд тиймээс хэн ч энэхүү тэнгэрлэг номыг задлан шинжилж зүрхэлдэггүй, учир нь энэ нь хэтэрхий ариун нандин юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас
Өмнө нь Израилийн ард түмэн зөвхөн Хуучин Гэрээг уншиж байсан. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үед хүмүүс Хуучин Гэрээг уншиж байсан. Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн явцад гарч ирсэн. Есүсийг ажиллаж байх үед Шинэ Гэрээ байгаагүй; Түүнийг дахин амилж тэнгэрт дээш гарсны дараа хүмүүс Түүний ажлыг бичсэн. Тэр үед л Дөрвөн Сайн Мэдээ гарч ирсэн, дээр нь нэмээд мөн Паул болон Петрийн захидлууд түүнчлэн Илчлэлийн Ном байсан. Есүсийг тэнгэр лүү дээш гарснаас хойш гурван зуу гаруй жилийн дараа, дараагийн үеийнхэн тэдний бичлэгүүдийг цэгцлэх үед л Шинэ Гэрээ бий болсон. Энэ ажил дууссаны дараа л Шинэ Гэрээ бий болсон; өмнө нь энэ нь байгаагүй. Бурхан тэр бүх ажлыг хийсэн, элч Паул тэр бүх ажлыг хийсэн, дараа нь Паул, Петр нарын захидлуудыг нэгтгэсэн бөгөөд Патм арлын Иоханаар бичигдсэн хамгийн агуу үзэгдэл эцэст нь нэмэгдсэн, учир нь энэ нь эцсийн өдрүүдийн ажлыг зөгнөсөн билээ. Эдгээр нь бүгд дараагийн үеийнхний зохицуулалт байсан…Тэдний бичсэн зүйлс нь тэдний боловсрол болоод хэв чанарын түвшний дагуу байсан гэж хэлж болно. Тэдний бичсэн зүйлс нь хүний туршлага байсан бөгөөд тус бүрдээ өөрсдийн бичих арга барил, мэдлэгтэй байсан бөгөөд бичлэг бүхэн өөр байсан. Тиймээс хэрвээ чи Библийг Бурхан шиг шүтвэл чи хэтэрхий мэдлэггүй, тэнэг юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас
Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-аас
Библийг ойлгож, тайлах чадвартай байх нь зөв замыг олохтой адил гэж олон хүмүүс итгэдэг, гэхдээ үнэндээ аливаа зүйлс үнэхээр ийм энгийн гэж үү? Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрээнээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? Өнгөрсөн үеийн зүйлс нь өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ эсвэл бодитой байх нь хамаагүй тэдгээр нь түүх хэвээр байх бөгөөд түүх нь өнөөдөрт хандаж чадахгүй. Учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийх гэж буй ажлын юуг ч ойлгохгүй бол, хэрвээ чи Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол чи Бурханыг эрж хайна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгохгүй байна. Хэрвээ чи, Израилийн түүхийг судлахын тулд, бүх тэнгэр газрын Бурханы бүтээлийн түүхийг шинжлэхийн тулд Библийг уншдаг бол чи Бурханд итгэдэггүй. Гэвч өнөөдөр нэгэнт чи Бурханд итгэж, амийг эрж хайдаг учраас, нэгэнт чи Бурханы мэдлэгийг эрж хайдаг бөгөөд үхширмэл үг, ёс заншлыг эсвэл түүхийг ойлгохыг эрж хайдаггүй учраас чи өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм, гэвч чи тийм биш, чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх нь чамд хэрэгтэй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас
Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн хамт оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Зааварчилгаа, дэмжлэг, үнэний хангалтгүйгээр чи зөвхөн бичиг үсэг, номлол хийгээд үхлээс өөр юуг ч олж авахгүй. Бурханы амь үргэлжид байж байдаг ба Түүний үнэн ба амь хамт оршдог. Хэрэв үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн ундаргыг олж авахгүй; хэрэв амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, тиймээс төсөөлөл ба үзлийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгс нь амь хэмээн тооцогдохгүй, түүхийн бичээсийг үнэн гэж үзэж болохгүй, хуучны номлол нь Бурханы одоогийн хэлсэн үгсийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Бурханы газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлсэн зүйл л үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний бодит ажлын арга барил юм. Хэрэв чи Бурханы өнгөрсөн эринд хэлсэн үгсийн тэмдэглэлийг өнөөдөр хэрэглэх аваас чамайг археологич, түүхэн өв сангийн мэргэжилтэн гэж тодорхойлохоос өөр юу гэх вэ. Үүний учир нь чи үргэлж Бурханы өнгөрсөн хийсэн ажлын ул мөрт итгэдэг, хүн төрөлхтний дунд урьд нь ажиллахдаа Бурханы үлдээсэн зүйлсийн сүүдэрт итгэдэг, хуучин цаг үед Бурханы дагалдагч нартаа өгсөн замд итгэдэг болохоор тэр. Чи өнөөдөр Бурханы ажлын чиглэлд итгэдэггүй, Бурханы алдар суутай төрх байдалд итгэдэггүй ба Бурханы өнөө үед илэрхийлсэн үнэний замд итгэдэггүй. Иймээс чи бодит байдлаас бүрэн тасарсан мөрөөдөгч гэдэг нь гарцаагүй юм. Хэрэв чи одоо ч гэсэн хүнд амь авчрах чадалгүй үгстэй зууралдсаар байгаа бол чи эдгэршгүй үжирсэн мод[a], учир нь чи хэт хуучинсаг, зөрүүд, үгэнд ордоггүй!
Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас
Зөвхөн Библийн үгсийг анхаардаг, үнэний талаар эсвэл Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс Миний эсрэг байдаг, учир нь тэд, Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг барьдаг ба Намайг туйлын доромжилж харьцдаг. Тийм хүмүүс хэрхэн Миний өмнө ирэх юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, эсвэл Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд үгэнд, хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байх юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос
Өдөр болгон, тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” ишлэлийг санамсаргүйгээр олоод, эцэс төгсгөлгүй уншиж, түүнийгээ судар мэт цээжээр уншдаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Миний дайсан байна гэдэг нь ямар утгатайг мэдэхгүй ба зүгээр л судрыг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлан барьдаг ба завтай цагтаа харахаар үүнийгээ авч явдаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библигүйгээр Би байхгүй бөгөөд Надгүйгээр Библи байхгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин үүний оронд Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд тэр ч байтугай, Сударт л зөгнөгдөөгүй бол Би Өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлийг хийх ёсгүй гэж тэдний олонх нь итгэдэг. Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд Миний хэлсэн үг бүрийг хэмжиж, Намайг буруушаахын тулд Библийн ишлэлүүдийг ашиглах хүртэл хэмжээнд үг хэллэгийг хэтэрхий чухал гэж үздэг хэмээн хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам биш эсвэл үнэнтэй нийцэлтэй байх зам биш, харин Библийн үгстэй нийцэлтэй байх зам бөгөөд, Библитэй тохирохгүй юу ч Миний ажил биш гэж тэд бат итгэдэг. Тийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин эцэстээ тэд, гэм зэмгүй Есүсийг загалмай дээр цовдлох хүртэл хэмжээнд хуулийн үсэг бүрийг хичээнгүйлэн дагаж, Түүнийг Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Аврагч биш хэмээн ялласан. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх арга замыг хайгаагүй биш гэж үү? Тэд Миний хүсэл болоод Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүрд донтсон. Тэд үнэнийг эрж хайсан хүмүүс биш байсан, харин Судрын үгсийг хатуу чандаар дагасан хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш байсан, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохойнууд байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн сүр хүчийг хадгалж, Библийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд, нигүүлсэнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон юм. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолыг дагаагүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болоод нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол биш гэж үү?
Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг гаргахаар ирсэн, гэсэн ч, диваажинд орох оролтыг олж авч, нигүүлсэл хүлээн авахын тулд Түүнийг хүмүүсийн дундаас хөөн зайлуулахыг тэд илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд, тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэх ба Библийн үүрд мөнхийн оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махан биед эргэн ирсэн Христийг дахин загалмайд хадахыг тэд илүүд үзнэ. … Хүн үгтэй, Библитэй нийцэхийг эрэлхийлдэг, гэсэн ч үнэнтэй нийцэлтэй байх замыг хайж нэг ч хүн Миний өмнө ирээгүй. Хүн тэнгэр дэх Над руу хараад, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг, гэсэн ч хэн ч махан биетэй Миний талаар анхаардаггүй, учир нь хүмүүсийн дунд амьдардаг Би зүгээр л хэтэрхий өчүүхэн. Библийн үгтэй нийцэлтэй байхыг л эрж хайдаг хүмүүс, зөвхөн тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өрөвдөлтэй харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг ба тэдэнд тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь хүний хяналтанд өөрийгөө тавьдаг Бурхан бөгөөд энэ нь оршин байдаггүй. Тэгвэл тийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө үгээр хэлэхийн аргагүй хэтэрхий дорд. Миний эсрэг байгаа, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс—яаж Надтай нийцэлтэй байх юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос
Миний энд тайлбарлаж байгаа бодит баримт бол энэ: Бурхан юу болох, Түүнд юу байгаа нь үүрд шавхагдашгүй бөгөөд хязгааргүй. Бурхан бол амийн болон бүх зүйлийн эх сурвалж юм. Бурханыг ямар ч бүтээгдсэн зүйл ойлгож чадашгүй. Эцэст нь Би хүн бүхэнд ийнхүү сануулах ёстой: Бурханыг ном, үгс эсвэл Түүний урьдны айлдваруудаар дахин бүү хязгаарла. Бурханы ажлын шинж чанарт зориулсан цорын ганц үг нь—шинэ юм. Тэр хуучин замаар явж эсвэл Өөрийн ажлыг давтах дургүй, цаашлаад Тэр, Түүнийг тодорхой цар хүрээнд хязгаарласнаар Түүнд шүтэн мөргөхийг хүмүүсээс хүсдэггүй. Энэ бол Бурханы зан чанар билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Төгсгөлийн үг”-ээс
Библийн мөн чанар, бүтэц болон өө сэвийн талаарх Бурханы тайлбар нь үүний оршин тогтнолыг огтоос үгүйсгэж байгаа биш, мөн Библийг ч яллаж байгаа биш. Үүний оронд энэ нь үндэслэлтэй, зүй зохистой тайлбараар хангаж, Библийн анхдагч дүр зургийг сэргээж, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтуудыг засахын төлөө юм, ингэснээр бүх хүмүүс үүний талаар зөв үзэл бодолтой болж, үүнийг шүтэн мөргөхөө больж, цаашид төөрөлдөхөө болино—тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, шүтэн мөргөж байна гэж эндүүрдэг бөгөөд тэд үүний жинхэнэ цаад шалтгаан болон сул талуудтай нүүр тулж ч зүрхэлдэггүй. Хүн бүхэн Библийн талаар зөв ойлголттой болсныхоо дараа үүнийг эргэлзээгүйгээр хаяж, Бурханы шинэ үгсийг зоригтойгоор хүлээн зөвшөөрч чадах болно. Энэ бол эдгээр хэдэн бүлэг дэх Бурханы зорилго билээ. Энд байгаа, Бурханы хүмүүст хэлэхийг хүссэн үнэн нь Бурханы бодитой ажил эсвэл үгийг орлож чадах онол эсвэл баримт биш бөгөөд Бурханы байр суурийг орлож чадах юу ч үгүй. Хэрвээ хүмүүс Библийн торыг хаяж чадахгүй бол тэд хэзээ ч Бурханы өмнө очиж чадахгүй. Хэрвээ тэд Бурханы өмнө очихыг хүсвэл тэд эхлээд Түүнийг орлож чадах аливаа юмсаас өөрсдийнхөө зүрх сэтгэлийг цэвэрлэх ёстой—ийм байдлаар Бурханы сэтгэл хангалуун байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёрдугаар хэсэг Оршил”-оос
No comments:
Post a Comment